Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2019/00495

 

 

 

 

 

0 оны 0 сарын 8 өдөр

Дугаар 138/ШШ0/00495

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, *******ын *******-******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******/РД:*******/-ын,

Хариуцагч ******* аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ын -0 тоотод бүртгэлтэй, одоогоор хот, дүүргийн дугаар хороо, ийн Их сургуулийн 34 тоотод түр оршин суух овогт ийн /РД:/-д холбогдох,

Хүүхдийн эцэг болон асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Нэхэмжлэгч Э.*******

Хариуцагч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тэй 015 оны 0 сард танилцан улмаар үерхэж нөхөрлөн ойр дотно харилцаатай болж удалгүй жирэмсэн болсон ба жирэмсэн болсноо мэдэлгүй салцгаасан. Тухайн үед оюутан байсан болохоор зуны амралтаар ирж бид хоёрын хооронд үл ойлголцол гарснаар бидний харилцаанд төгсгөл ирсэн юм. Удаа дараа нийлэх санал ирсэн ч дотор байгаа гомдолдоо дийлдэж явсаар 015 оны 11 сарын 4-нд хүү минь мэндэлсэн. Бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй учир хүү минь миний нэрээр овоглодог. Төрснөөс хойш сураг байхгүй, удаа дараа холбоо тогтоож хүүгээ харах талаар ярилцахыг хүссэн боловч одоогийн эхнэр нь утсыг нь авч яриулахгүй, мөн хүүхэд нь мөн эсэхийг батлахыг шаардаж, үг хэлээр доромжилсон. 4 жилийн хугацаанд Б.эс хүүхдийн памперсний мөнгө ч авч үзээгүй. Энэ хүнээс хүүхэдтэй болж ганц бие ээж нэртэй амьдарч байгаадаа харамсдаггүй ч өөрийнх нь үр удам байгаа гэдгийг мэдрүүлж, мөн хүүхдээ гэсэн сэтгэлгүй байгаад нь гомдож байна. Цаашдаа би хүүгээ өөрийн асрамжиндаа байлгана. Би ажил хөдөлмөр эрхэлдэг хүүгээ тэжээн тэтгээд явах чадвартай ч Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Б.д эцэг хүнийх нь үүргийг ухамсарлуулах, ойлгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.тэй цаашид эвлэрэх боломж байхгүй. Учир нь Б.Энх-Эрдэнийн хүүхэд нь удахгүй төрөх гэж байгаа. Иймээс 015 оны 11 сарын 4-ний өдөр төрсөн хүү О.гийн эцэг нь Б. мөн болохыг тогтоож, хүү О.г миний асрамжинд үлдээж, хүүг насанд хүртэл нь Б.эр тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.*******тэй үерхэж байгаад салсан нь үнэн. Салахдаа түүнийг жирэмсэн гэдгийг мэдээгүй ба сүүлд л мэдсэн. Тэгээд удаа дараа эвлэрэх санал тавьсан боловч Э.******* нь энэ чиний хүүхэд биш гэдэг байсан. Миний хувьд 017 онд хүүгээ нэг удаа харж байсан. Шүүхэд гаргасан Э.*******ийн нэхэмжлэлтэй танилцахад түүний хэлсэн чиний хүүхэд биш гэсэн үг нь санаанд орж, тодорхой эргэлзээ байсан учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлт нь эцэг мөн гэсэн хариу ирсэн учраас цаашид хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хүүгээ эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 015 онд танилцан улмаар дотно харилцаатай байсан байх ба тэдний дундаас 015 оны 11 сарын 4-ний өдөр хүү О. төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн олох баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 0 сарын 13-ны өдрийн №31 тоот ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтээр хүү О.гийн биологийн эцэг нь хариуцагч Б. мөн болох нь тогтоогдсон байх тул хүү *******ийн гийн төрсөн эцэг нь Б. мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хариуцагч нь хүүхдийг эхийнхээ асрамжинд амьдарч байгаа болон түүний асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан хүү О.г эхийнх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү О.г 18 насанд хүртэл нь эцэг Б.эр сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 94 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн эцэг тогтоох болон асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүр 70 00 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 31 54 /хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох/ төгрөг, нийт 171 94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан ЖЮ153*******411 регитсрийн дугаартай ******* овогт *******ийн гийн төрсөн эцэг нь овогт ийн мөн болохыг тогтоосугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү О.г эх Э.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т тус тус зааснаар 3 нас 0 сартай хүү О.г 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-******* насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.эр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 94 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 171 94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1., 1.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН