| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00387/И |
| Дугаар | 138/ШШ2019/00555 |
| Огноо | 2019-08-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2019/00555
| 2019 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 138/ШШ2019/00555 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, ЖЯ930*******2401 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн,
Хариуцагч ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ийн тоотод оршин суух, ЖЮ90121*******71 регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох
Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Нэхэмжлэгч А.*******,
Хариуцагч Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хоёр 2015 онд танилцаад дотносон хамт амьдарсан. Энэ хугацаанд 2019.01.18-нд хүү С. төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд намайг жирэмсэн байхад намайг найзтайгаа хардсанаас болоод миний хүүхэд биш гэдэг байсан. Тэгээд хэрэлдэж маргаад намайг хаяад гарсан. Гэтэл хэд хоногийн дараа Улаанбаатар хот явсан байсан. 2018 оны 11 сард би эмчид үзүүлэхээр Улаанбаатар хот орохдоо тай уулзаж ярилцсан боловч миний хүүхэд биш гэж зүтгээд л үлдсэн. Би хотод ээж дээрээ төрсөн, намайг төрөхөд ирж сахиж, эргэж ирдэг байсан боловч энэ хүүхэд миний хүүхэд биш юм чинь хоёулаа цаашид хамт амьдрахгүй салья гэдэг байсан. Нэгэнт салья, хүүхдээ өөрийнх биш гэсэн учир хүү С.ын төрсөн эцэг нь Э. мөн болохыг шүүхээр тогтоолгож, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ би өөрийнхөө асрамжинд авах болно гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.ыг хүүгээ минийх биш гэж байнга хэлдэг учир нэг мөр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хүү С.ын төрсөн эцэг нь Э. мөн болохыг тогтоосон. Э. надаас уучлалт гуйж хүүгээ бодож дахин хамт амьдрахаар шийдэж эвлэрсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс хүүгээ өөрийн асрамжинд авах болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж байна. Харин хүүхдийн эцгийг тогтоосон шийдвэрийг гаргуулах хүсэлтэй байгаа тул хүү С.ын төрсөн эцэг нь Э. мөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2015 онд танилцан хамт амьдарч байсан. Намайг хот явсаны дараа ******* гэнэт жирэмсэн болсон гээд ирсэн. Хот явахаасаа өмнө би түүнтэй унтаж хэвтээгүй учир хүүхдийг өөрийнхөө хүүхэд гэдэгт эргэлзэж байна. Хоног хугацаа нь таарахгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд мөн гэдэг нь тогтоогдсон учраас хүү С.ыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт миний хүүхэд мөн гэж гарсан учраас би эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эргээд хамт амьдрахаар шийдсэн. Гэрлэлтээ батлуулж хүүгээ өөрийнхөө нэрээр овоглоно гэж бодож байгаа. Хүүгийн эцэг тогтоосон шийдвэрийг албан ёсоор гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Э.т холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдааны явцад хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 онд танилцан улмаар дотно харилцаатай болж хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2019 оны 01 сарын 18-ны өдөр хүү С. төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны ******* сарын 28-ны өдрийн №32*******2 тоот ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтээр хүү С.ын биологийн эцэг нь хариуцагч Э. мөн болохыг дүгнэсэн байх тул хүү *******гийн ын төрсөн эцэг нь Э. мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдааны явцад хариуцагчтай эвлэрч дахин хамт амьдрах болсон гэх үндэслэлээр хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай дээрх шаардлагуудыг шүүхэд дахин гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн эцэг тогтоолгох болон асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүр 70 200 төгрөг буюу 140 400 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 31 5*******5 /хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох/ төгрөг, нийт 171 9*******5 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч А.******* шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан боловч улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй тул түүний төлсөн 171 9*******5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлагад ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан ЖЮ19211899 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ын төрсөн эцэг нь овогт ийн мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171 9*******5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН