Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

2023           03            24                                          2023/ШЦТ/58                                                            

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Х.Дорждэрэм,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ту ургийн овгийн Жы Бд холбогдох 2313000230032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны  03 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол  Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл-5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын... дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т.овогт Жы Б, регистрийн дугаар ,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар.

 Шүүгдэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Улаан харгана” гэх нэртэй газраас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны зэгсний зэрлэг эр хүйсийн гахайг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

           мөн шүүгдэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Улаан харгана” гэх нэртэй газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт 73,000 төгрөгийн хохирол учруулсан,

        мөг  шүүгдэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Улаан харгана” гэх нэртэй газраас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт’’-д багтсан 1 тооны эм хүйсийн зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг,

1.1. Шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ:  “Эхнэрийн маань биеийн байдал муу байнга эмчийн хяналтад байдаг, өндөр настай ээж маань даралт ихтэй хүн юм. Ямар нэгэн орлого байхгүй. Мөн мал байхгүй, ядуу болохоор энэхүү гэмт хэрэгт холбогдсон. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

2. 2313000230032 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн А.Серикжанаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00 цаг 10 минутад гаргасан “...зэрлэг гахай агнаж амбаартаа хадгалсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),   

2.2. Хэргийн газарт буюу Ж.Бы амбаарт үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал буюу зэгсний гахай хадгалсан гэх газар нь тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” гэх газарт байрлах иргэн Ж.Бы эзэмшлийн өвөлжөөний байшингийн амбаар байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 4-8 дахь тал),   

2.3. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай “...М49°17'17.6” Е090°41'54.5” солбилцол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй...” гэх агуулга бүхий албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал),   

2.4. Эд зүйлд буюу хураан авсан амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 16-20 дахь тал),

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанцөгц сумын 1, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Ховд гол” дагасан бургас, зэгс, улиас, хус модтой газруудад ховор амьтны жагсаалтад орсон зэгсний гахай нутагшдаг. ...Зэгсний зэрлэг эр гахайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2,900,000 төгрөг бөгөөд уг мөнгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг үндэслэн амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж тусгасны дагуу 1 тооны эр гахайн нөхөн төлбөр 5800000 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),

2.6. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-н 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан шинжилгээнд тэнцэнэ. Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн. 2. Уг ан амьтны хүйс нь эр буюу “Бодон” гахай байна. Толгой  урт, хүзүү мөчид богино. Чих дэлдгэр, үзүүртээ урт үстэй. Мөчдийн хөхөн туруу урт, дээд, доод соёо уруулаас гадагш дорсойн гарч хоорондоо зөрсөн байрлалтай. Бодонгийн соёо мэгжийнхээс урт, том. Зүс бор саарал, хүрэн, бараавтар, 5-7 см хүрэн урт бараан хүрэн өнгийн хялгасан үстэй. Уг амьтныг агнах явцад галт зэвсгээр ангасан байна. 3. Шинжилгээнд хүргүүлсэн амьтан нь Монгол Улсын “Улаан ном” болон Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад орсон ховор амьтан, зэгсний зэрлэг гахай юм. 4. /М49°17'17.6” Е090°41 '54.57/ уртраг, өргөрөг бүхий солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан эр зэгсний зэрлэг гахайны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2900000 төгрөг байна....” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

2.7. Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Хэдэн төгрөг олохын тулд агнасан бөгөөд өөрийнхөө байшингийн амбаарт хадгалсан юм. Уг гахайг бас гэрийнхээ ойролцоо өмнө нь зааж өгсөн газраас агнасан бөгөөд мотоциклынхоо хойно ачиж шууд амбаартаа оруулсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал),

2.8. Иргэн Б.Гоос Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “...Ховор амьтны жагсаалтад орсон гургуул агнасан байж болзошгүй...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

2.9. Эд зүйлд буюу хураан авсан шувууд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дэх хавтаст хэргийн 58-68 дахь тал),

2.10. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал буюу иргэн Ж.Бы гургуул шувуу агнасан гэх газар нь тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан харгана гэх нэртэй газар бургас модтой хээр газар байв.” гэсэн  тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 73-76 дахь тал),

2.11. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “...N49°18'53.0” Е090°42'42.9” солбилцол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй...” гэх агуулга бүхий албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал),

2.12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гургуул шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ 73,000 төгрөг бөгөөд уг мөнгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг үндэслэн амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж тусгасны дагуу 1 тооны гургуул шувууны нөхөн төлбөр 146000 төгрөг болж байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал),

2.13. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай “...1.Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан шинжилгээнд тэнцэнэ. Тахиа багийн зэрлэг гургуул шувуу байна. 2. Уг ан амьтны хүйс нь эр шувуу ба галт зэвсгээр агнасан байна. 3. Зэрлэг гургуул шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон шувуу юм. 4. /М49°18'53.0” Е090°42'42.9”/ уртраг, өргөрөг бүхий солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолыг 1 дүгээр хавсралтаар 1 толгой зэрлэг гургуул шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 73,000 төгрөг байна....” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал),

2.14. Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ талаар анхны үйлдэлтэй хэрэг дээр дэлгэрэнгүй хэлсэн байгаа, нэмж яримааргүй байна. Гэмшиж байна. Орой нар жаргаад бүрэнхий болсны дараа 16-17 цагийн үеэр өөрийнхөө ангийн буугаар буудаж агнасан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал),

2.15. Иргэн А.Нас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 50 минутад гаргасан “...Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал),

2.16. Хэргийн газарт буюу иргэн Х.Муратын эзэмшлийн тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 116-119 дэх тал),

2.17. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал буюу зэгсний гахай агнасан гэх газар нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан харгана гэх нэртэй газар байв.” гэсэн  тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 124-127дахь тал),

2.18. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай “Алтанцөгц сумын 3 дугаар багийн солбилцол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй...” гэсэн агуулга бүхий албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал),

2.18. Эд мөрийн баримтаар буюу  иргэн Ж.Баас “Тоз-8” загварын буу, уг бууны гэрчилгээг хураан авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 134-137 дахь тал),  

2.19. Иргэн Ж.Бы эзэмшлийн “Мустанг-6” загварын мотоциклийг битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр  хавтаст хэргийн 139-144 дэх тал/,

 2.20. Эд мөрийн баримтад буюу хураан авсан амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 145-150 дахь тал), 

 2.21.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 153-172, 177-178 дахь тал), 

2.22. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 дугаартай “...Аймгийн нутаг дэвсгэрээс зэгсний зэрлэг гахай агнах, барих зөвшөөрөл олгогдоогүй...” гэх агуулга бүхий албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал), 

2.23. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанцөгц сумын 1, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу Ховд гол дагасан бургас, зэгс, улиас, хус модтой газруудаар ховор амьтны жагсаалтад орсон зэгсний зэрлэг гахай нутагшдаг. Албан ёсоор тоолж, тоо, толгойг нь тогтоосон зүйл байхгүй ч сумын байгаль хамгаалагч нарын зүгээс эргүүл тойруулд гарч явах үед зэгсний зэрлэг гахайтай байнгын тааралддаг. Мөн Алтанцөгц сумын 3 дугаар баг “Улаан харгана” гэх газрын Ховд гол дагуу ховор амьтны жагсаалтад орсон гургуул шувуу бий. Бусдаар бол уул хадтай газруудаар янгир ямаа, хойлог шувуу амьтад бий...

 ...Зэгсний зэрлэг гахайн эм мэгжийн экологи, эдийн засгийн үнэлгээ 3,300,000 төгрөг бөгөөд уг мөнгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг үндэслэн амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж тусгасны дагуу 1 тооны эм мэгж гахайн нөхөн төлбөр 6.600.000 төгрөг болж байна. 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэрээс зэгсний зэрлэг гахай агнах тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал),   

2.24. Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоогоос 2-3 хоногийн өмнө байсан, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санаж мэдэхгүй байна, ямар ч байсан над руу нэг өдрийн орой 18 цагийн үед үл таних дугаараас залгаад өөрийгөө “Б байна, танай ахын хөрш залуу байна” гэж ярихаар нь би ямар асуудал гарсан талаар асуухад тэр хүн надад “хөдөөнөөс нэг мах аваад ирсэн байна, тавих газар олдохгүй байна” гэж хэлэхээр нь би тухайн үед Энхболд гэх хүний шинээр барьж буй орон сууцанд ажилтай байсан тул Бд хандаад “манай дүүгийн нэг амбаар байгаа тийшээ тавчих, гэхдээ хаалга нь цоожгүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн Б надад “за за би тийшээ оруулж тавиад хэд хоногийн дараа авна” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр үдээс хойш дүүгийн гэрт очоод нөгөө Б махаа тавьсан эсэхийг харахаар дүү Муратын хашаанд байсан амбаар луу очиж харахад тэрээр амбаар дотор ширээн дээр нэг тооны зэгсний гахай тавьчихсан байдалтай байхаар нь би төрсөн ах руу холбогдож байгаад Бы 94764900 гэсэн дугаарыг аваад залгаж, яриад түүнд “дүүгийн амбаар луу ямар гэгчийн, юу оруулаад хаячихсан юм бэ, энийгээ хурдан ирж аваарай” гэж хэлэхэд Б “аймгийн төвд явж байна, очиж авна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагчид манай дүүгийн хашаанд хүрээд ирсэн..  ...Б надад хэлэхдээ малын мах л гэж ярьсан. Тухайн үед би ажилтай байсан малын мах л гэж бодсон. Тэгээд өнөөдөр л очиж харахад зэгсний гахай байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал),

2.25. Гэрч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг амбаар дотор хэн, хэзээ, хэдэн цагийн үед гахай оруулж тавьсныг огт мэдэхгүй. Энэ талаар надад хэн ч ямар нэгэн юм ярьж байгаагүй. Таны ярьж буй дээрх Б гэгчийг огт танихгүй, харж ч байгаагүй юм байна. Баку ах надад тийм юм хэлж байгаагүй. Манай эхнэр ажил төрөлгүй, гэртээ хүүхдээ хараад байдаг хүн, уг нь эхнэр энэ талаар юм мэдвэл надад хэлэх ёстой байсан эхнэр маань ч энэ талаар огт мэдээгүй юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал), 

2.26. Гэрч Р.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ааваас нь үлдсэн “Тоз-8” маркийн галт зэвсэг бий...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал),   

2.27. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон талаарх 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БӨА-23-0011 дугаартай “...Улсын дугааргүй, бичиг баримтгүй “Мустанг-6” гэсэн банктай, ХҮ-150 гэсэн бичиг бүхий хайрцагтай мотоцикл 800,000 төгрөг, “Тоз-8” маркийн 1959 онд үйлдвэрлэсэн галт зэвсэг 200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 3-8 дахь тал), 

2.28. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч, С.Рамазаналейгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23/05 дугаартай “1. Шинжилгээнийд хүргүүлсэн 1959 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, Тоз-8 маркийн, №105264 гол төмрийн дугаартай, №105264 дугаартай замагтай галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Уг бууны замгийн үзүүр хэсэгт гэмтэл байх ба уг гэмтэл нь буудлага үйлдэхэд саад болохгүй тул буудлага үйлдэх боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал), 

2.29. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан шинжилгээнд тэнцэнэ. Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн. 2. Уг ан амьтны хүйс нь эм буюу “Мэгж” гахай байна. Толгой урт, хүзүү мөчид богино. Чих дэлдгэр, үзүүртээ урт үстэй. Мөчдийн хөхөн туруу урт, дээд, доод соёо уруулаас гадагш дорсойн гарч хоорондоо зөрсөн байрлалтай. Бодонгийн соёо мэгжийнхээс урт, том. Зүс бор саарал, хүрэн, бараавтар, 5-7 см хүрэн урт бараан хүрэн өнгийн хялгасан үстэй. Галт зэвсгээр ангасан байна. 3. Шинжилгээнд хүргүүлсэн амьтан нь Монгол Улсын “Улаан ном” болон Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад орсон ховор амьтан, зэгсний зэрлэг гахай юм. ...5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан эм зэгсний зэрлэг гахайны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3,300,000 төгрөг байна....” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал), 

2.30. Шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолд дурдагдсан эм хүйсийн зэгсний гахайг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг “Улаан харгана” гэх нэртэй газраас анхны зэрлэг гахайг өөрийн эзэмшлийн “Тоз-8” маркийн галт зэвсгээр буудаж агнасан. Тэгээд уг гахайг өөрийнхөө байшингийн амбаарт хадгалж байгаад 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой зарж борлуулах санаатай өөрийнхөө мотоциклоор аймгийн төвд зөөвөрлөж, авчраад танил болох Баку гэх хүний дүү Муратын хашаанд байсан эзгүй амбаарт оруулж тавьсан. Аймгийн төвд  орой 20 цагийн үед зөөвөрлөж ирсэн. Би аймгийн төвд орж ирээд хадгалах газар олдохгүй болоод танил болох Баку гэх залуугийн дугаар луу залгаад “мах тавих газар хэрэгтэй байна, удаахгүй авна” гэж хэлээд түүний дүүгийн хашаанд байсан хаалга нь онгорхой амбаар луу оруулаад дээр нь муу хултаас дэвсээд тавьсан юм. Тэгээд маргааш нь цагдаагийн алба хаагчид энэ талаар мэдэж, гахайг хураагаад авсан.

Мөн нэмж хэлэхэд дээрх гахайг агнасны дараа 2022 оны 12 дугаар сарын 27-ны үеэр мөн Алтанцөгц сумын 3 дугаар баг, “Улаан харгана” гэх газарт бургас модтой газраас дахиж нэг зэгсний гахайг өөрийн буугаар ангаж байшингийнхаа амбаарт хадгалж байгаад баригдсан. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны үеэр мөн дээрх нутаг дэвсгэрээс өөрийнхөө буугаар 1 тооны гургуул шувуу буудаж агнасан. Уг шувууг өөрийнхөө гэрт хадгалж байгаад цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Зэгсний зэрлэг гахайнууд манай байшингийн ойролцоо Ховд голын эрэг дагуу бургас мод дундуур олноор амьдардаг бөгөөд миний 2 тооны ямааг идчихсэн байсан. Харин гургуул шувууны мах нь хүний биед сайн гэхээр нь манай эхнэрийн бие нь муу байдаг болохоор махыг хэрэглэх гээд агнасан байсан.

 ...Гахайг буудчихаад мотоциклдоо тээгээд гэртээ хүргэдэг байсан. Аймгийн төв рүү зөөвөрлөхдөө том боодолд хийгээд мотоциклынхоо ард тээж, ачиж аваад зөөвөрлөсөн. Гахайг уг амбаарт оруулах үеэр Муратын гэрт хүн байгаагүй... ...Гахай агнах зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал),

2.31. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал буюу зэгсний гахай агнасан гэх газар нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан харгана гэх нэртэй газар байв” гэсэн тэмдэглэл,  үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, (1 дэх хавтаст хэргийн 8-12 дахь тал),

2.32. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын шүүх хуралдаанд гаргаж өгсөн Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд 6.300.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаарх банкны мөнгөн шилжүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

2.33. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 58 дахь тал),

-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 60 дахь тал),

-Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлаа (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),

-Шүүгдэгч Ж.Бы  иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд (2 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “...Танай өрх Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал),

-Алтанцөгц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэн Жанатхан овогтой Б нь ам бүл 4. Эхнэр, хүүхдийн  хамт амьдардаг ба жилийн эцсийн мал тооллогоор үхэр 2, ямаа 6, нийт 8 тооны мал тоолуулсан байна.” гэсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал),

-Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нын шүүх хуралдаанд гаргаж өгсөн багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн ээж Т.Х, эхнэр Р.У нарын өвчтөний карт зэрэг нотлох баримтууд болно.

2.34. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Шүүгдэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Улаан харгана” гэх нэртэй газраас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны эр хүйсийн зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Иргэн А.Серикжанаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),   

-Хэргийн газарт буюу Ж.Бы амбаарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 4-8 дахь тал),   

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 16-20 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан шинжилгээнд тэнцэнэ. Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн. 2. Уг ан амьтны хүйс нь эр буюу “Бодон” гахай байна. ...3. Шинжилгээнд хүргүүлсэн амьтан нь Монгол Улсын “Улаан ном” болон Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад орсон ховор амьтан, зэгсний зэрлэг гахай юм. ...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, яллагдагч Ж.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31, 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

           3.1.2. Мөн шүүгдэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Улаан харгана” гэх нэртэй газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт 73,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Б.Ганболдоос Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дэх хавтаст хэргийн 58-68 дахь тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 73-76 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний  2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай “...1.Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан шинжилгээнд тэнцэнэ. Тахиа багийн зэрлэг гургуул шувуу байна. 2. Уг ан амьтны хүйс нь эр шувуу ба галт зэвсгээр агнасан байна. 3. Зэрлэг гургуул шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон шувуу юм. ...зэрлэг гургуул шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 73,000 төгрөг байна....” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, яллагдагч Ж.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86, 102 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар,

3.1.3.  Мөн  шүүгдэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Улаан харгана” гэх нэртэй газраас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт’’-д багтсан 1 тооны эм хүйсийн зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн А.Нурболатаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 116-119, 124-127 дахь тал),

-Эд мөрийн баримтаар буюу  иргэн Ж.Баас “Тоз-8” маркийн буу, уг бууны гэрчилгээг хураан авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 134-137 дахь тал), 

-Иргэн Ж.Бы эзэмшлийн “Мустанг-6” загварын мотоциклийг битүүмжилсэн тэмдэглэл (1 дэх  хавтаст хэргийн 139-144 дэх тал),

-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 145-150 дахь тал), 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 153-172, 177-178 дахь тал), 

-Гэрч Х.Баку, Х.Мурат, Р.Уазира, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, яллагдагч Ж.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 235-248  дахь тал),

-Криминалистикийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23/05 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал), 

-Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан шинжилгээнд тэнцэнэ. Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн. 2. Уг ан амьтны хүйс нь эм буюу “Мэгж” гахай байна...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Шүүгдэгчийн агнасан амьтан нь  эр, эм хүйсийн зэгсний зэрлэг гахай болон зэрлэг гургуул болох нь мэргэжилтний дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд эдгээр зэгсний зэрлэг гахай, зэрлэг гургуул шувууг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулсан байна.

3.4. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичгээс үзэхэд шүүгдэгч Ж.Бы зэрлэг гахай, зэрлэг гургуул шувуу агнасан тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Улаан харгана” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаардаггүй  болох нь тогтоогдож байна.  (1 дэх хавтаст хэргийн 14, 78-79, 129-130 дахь тал),   

3.5. Мөн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 онд зэгсний зэрлэг гахай агнах, барих зөвшөөрөл олгогдоогүй байжээ.  (1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал), 

4. Эрх зүйн дүгнэлт:

          4.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  “амьтан” гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж,  Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамааруулахаар хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр ангахыг хориглосон байна.

4.2. Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон байхад шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт’’-д багтсан эр, эм хүйсийн 2 тооны зэгсний зэрлэг гахай, 1 тооны зэрлэг гургуул шувууг  тус тус Тоз-8 загварын буугаар агнаж, улмаар 1 тооны зэгсний зэрлэг гахайг худалдах зорилгоор тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөнөөсөө өөрийн эзэмшлийн “Мустанг-6” загварын мотоциклоор иргэн Х.Муратын эзэмшлийн тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах амбаар хүртэл тээвэрлэсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгчийг ховор амьтны төрөлд орох 2 тооны зэгсний зэрлэг гахай болон зэрлэг гургуул шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, агнасан ховор амьтан буюу 1 тооны зэрлэг гахайг тээвэрлэж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.3. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн” гэх шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

          4.4. Шүүгдэгч өөрийнхөө үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж ховор амьтны жагсаалтад орсон амьтныг зарж борлуулах зорилгоор агнасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Иймд шүүгдэгч Ж.Быг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ. 

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “зэгсний зэрлэг гахайны экологи-эдийн засгийн үнэлгээг эрийг нь 2.900.000 төгрөгөөр, эмийг нь 3.300.000 төгрөгөөр,  зэрлэг гургуул шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 73,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

5.2. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасныг баримтлан, эр, эм зэгсний зэрлэг гахай болон зэрлэг гургуулын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх нийт 12.546.000 төгрөгийн хохирол, хор уршиг буюу /1 тооны эр хүйсийн зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээ 2.900.000 төгрөг х 2 дахин=5.800.000 төгрөг, 1 тооны эм хүйсийн зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээ 3.300.000 төгрөг х 2 дахин=6.600.000 төгрөг, 1 тооны зэрлэг гургуул шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ 73.000 төгрөг х 2 дахин=146.000/ амьтны аймагт учирсан хохиролд тооцон,  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас гаргуулан Байгал орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

5.3. Шүүгдэгч нь амьтны аймагт учирсан хохирол 12.546.000 төгрөгөөс 6.300.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн болох нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнээс 6.246.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Ж.Быг шүүхээс “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 6.246.000 төгрөгийн хохирлыг гаргуулах,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгчийн эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн түүний ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг хувийн байдал, 6.300.000 төгрөгийн хохирлыг төлсөн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур өрхийн гишүүн, урьд  нь тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.   (2 дахь хавтаст хэргийн 58, 60, 67-68, 71,  77-79 дэх тал),

2.5. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.6. Шүүгдэгч Ж.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур өрхийн гишүүн гэх хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

   2.7.  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэв.

2.8. Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд  шүүгдэгчийн галт зэвсэг хэрэглэж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 5 жилийн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд, мөн дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Ж.Бд сануулж шийдвэрлэв.

2.9. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.  

          3. Бусад асуудлын талаар

          3.1 Хэрэгт цугларсан шүүгдэгч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Х.Б, Х.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч нь “Тоз-8” загварын буу ашиглаж гэмт хэрэг үйлдсэн, агнасан зэгсний зэрлэг гахайг өөрийнхөө эзэмшлийн “Мустанг-6” загварын тээврийн хэрэгслээр /мотоцикл/  тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс Өлгий сумын 9 дүгээр багт байрлах иргэн Х.Муратын амбаар хүртэл тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

3.2. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БӨА-23-0011 дугаартай дүгнэлтээрээ “Мустанг-6” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 800,000 төгрөгөөр, “Тоз-8” маркийн 1959 онд үйлдвэрлэсэн галт зэвсгийн үнэлгээг 200,000 төгрөгөөр тус тус тогтоожээ.  (2 дахь хавтаст хэргийн 3-8 дахь тал), 

3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

3.4. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй, “Мустанг-6” загварын тээврийн хэрэгсэл /мотоцикл/, 200.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоз-8” загварын галт зэвсгийг тус тус хураан авч, шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд  төлөх хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй бөгөөд хураан авсан хөрөнгийн хэмжээ нь шүүгдэгчийн нөхөн төлөх хохирлоос /6.246.000/ илүү гараагүй тул улсын төсөвт шилжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

3.5. Шүүгдэгч Ж.Бы нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.6.Мөн шүүгдэгч нь 6.300.000 төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн “Мустанг-6” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.

3.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шүүгдэгч Ж.Бы эзэмшлийн “Тоз-8” загварын (гол төмрийн дугаар №105264, замагны дугаар №105264) галт зэвсгийг №028005 дугаартай гэрчилгээний хамт Цагдаагийн Ерөнхий Газарт шилжүүлж, тухайн галт зэвсгийг худалдан борлуулсны орлогыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газарт, 2 тооны зэгсний зэрлэг гахай, 1 тооны зэрлэг гургуул шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Тн ургийн овгийн Жаы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж Бд 5 (тав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ж.Бд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Бд 5 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, мөн дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Ж.Бд сануулсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Бд тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ж.Бы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй “Мустанг-6” загварын тээврийн хэрэгслийг (мотоцикл) хураан авч, Байгаль орчин, уур амьсгалын санд  төлөх хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

          8. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Баас  6.246.000 (зургаан сая хоёр зуун дөчин зургаа мянга) төгрөгийг гаргуулан  Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

          10. Шүүгдэгч Ж.Б нь амьтны аймагт учруулсан хохиролд 6.300.000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн “Мустанг-6” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бы эзэмшлийн “Тоз-8” загварын галт зэвсгийг (гол төмрийн дугаар №105264, замагны дугаар №105264) №028005 дугаартай гэрчилгээний хамт Цагдаагийн Ерөнхий Газарт шилжүүлж, галт зэвсгийг худалдан борлуулсны орлогыг  хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газарт,  2 тооны зэгсний зэрлэг гахай, 1 тооны зэрлэг гургуул шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

          12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГ