| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02683/И |
| Дугаар | 102/ШШ2019/02332 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2019/02332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монелын 5-р гудамжны 166 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УИ89042087, Их тугчин овогт Авирмэдийн Батхоролын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 10-р гудамжны 26 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РС78110917, Бүргэд овогт Гүнрэгжавын Хүчитбаатарт холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдулам, хариуцагч Г.Хүчитбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Батхорол нь хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: А.Батхорол 2006 онд Г.Хүчитбаатартай танилцаж, улмаар 2008-01-18 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. А.Батхорол, Г.Хүчитбаатар нарын охин Х.Амаржаргалан 2007-12-09 өдөр төрсөн. А.Батхорол, Г.Хүчитбаатар нар зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан хүүхдээ 6 настай байхад 2013 оноос тусдаа амьдарч байна.
Тусдаа амьдарсан цагаас хойш А.Батхорол 2014 оноос өөр хүнтэй хамтран амьдарч, 1 хүүхэд төрүүлсэн. Одоо ганцаараа байгаа. 2 жилийн өмнөөс БНХАУ-д ажилласан. Одоо тэнд байгаа учир хуралдаанд оролцож чадахгүй болсон. Охин Х.Амаржаргалан нь 2013 оноос эцэг Г.Хүчитбаатарын асрамжинд өсч байна.
Охин Х.Амаржаргаланг эцэг Г.Хүчитбаатарын асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй болно. А.Батхорол, Г.Хүчитбаатар нар нь эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд А.Батхорол, Г.Хүчитбаатар нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие А.Батхоролтой 2006 оноос хамтран амьдарч, 2008-01-28 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007-12-09 өдөр охин Х.Амаржаргалан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2013 оноос хойш тусдаа амьдарч байна.
Тусдаа амьдарсан цагаас эхлэн охин Х.Амаржаргалан нь миний асрамжинд өсч байгаа бөгөөд цаашид охиноо өөрийн асрамжинд авна. Би 2016 оноос өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон. Одоо ам бүл 4-үүл амьдарч байгаа. А.Батхорол бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан байхгүй.
Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2019-08-14 өдрийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2006 оноос хамтран амьдарч, Баянзүрх дүүрэгт 2008-01-28 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2007-12-09 охин Х.Амаржаргалан төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.
Зохигч 2006 оноос хойш хамтын амьдралтай байгаад, гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос тусдаа амьдарч, энэ хугацаанаас хойш охин Х.Амаржаргалан нь эцгийнхээ асрамжинд амьдарч иржээ.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, цаашид эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болж, хүүхэдтэй болсон, эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Х.Амаржаргаланг 18 насанд хүртэл эцгийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл хариуцагчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй, боловч хүүхдээ асрамжилж байгаа хариуцагч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нэхэмжлэгчээс шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Их тугчин овогт Авирмэдийн Батхорол, Бүргэд овогт Гүнрэгжавын Хүчитбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
| арын 09 өдөр | Дугаар 102/ШШ2019/02332
| Улаанбаатар хот
|