| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02571/И |
| Дугаар | 102/ШШ2019/02296 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2019/02296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, эко 26/6-р байр, 24 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МЛ85061703, Харчу овогт Жамъяндоржийн Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 26-р байр, 5 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦА83032077, Бэсүүд овогт Сэргэлэнгийн Мөнхзулд холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн, хариуцагч С.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие С.Мөнхзултай 2006 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2008-02-13 өдөр хүү М.Амгалан, 2010-12-20 өдөр хүү М.Ананд нар төрсөн. С.Мөнхзул нь хамтран амьдрахаас өмнө архи уудаг байсан. Хамт амьдарсан хугацаанд түүний ээжийнд бид хамт амьдардаг, С.Мөнхзул архи уусаар, архины хамааралтай болж, намайг хардаж дарамтладаг, гартаа тааралдсан зүйлээ авч шидэж, намайг болон үр хүүхдүүдээ сэтгэл санааны дарамтанд байлгасаар ирсэн. Амьдралын энэ дарамтаас болж, миний элэгний бэтэг задарч, 2016 оны 06 сард элэгний хагалгаанд орсон учраас 2016 оны 06 сараас 2 хүүхдээ аавд нь орхиод, би ээжийхээс нь явж, дүүгийндээ амьдарсан. 2016 оны 07 сард би дахин хагалгаанд орсон. 2 хүү ирэн очин байсан. Хүүхдүүдээ авья гэхээр санаад байна гээд дагуулаад явдаг боловч гэртээ ганцаараа архи ууж, эд зүйл авч шидэх, өөрийгөө гэмтээх зэргээр хүүхдүүдээ айлгах нь удаа дараа давтагдах болсон.Архины гүн хордлогод орж, жхаан алдаж, 3-р эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Үүнийг хорооноос надад хэлж, архины гүн хамааралтай хүнтэй бага насны хүүхдүүдийг байлгаж болохгүй, хүүхдээ авахгүй бол асрамжинд өгнө гэхээр нь би хүүхдүүдээ авч, айлын хажуу өрөө хөлслөсөн.
Эмээ нь байхдаа бол өөр байдаг, эмээг нь санаад гэхээр нь би хүүхдүүдээ явуулж, 2017 оны 10 сард БНСУ руу эмчлүүлэхээр, мөнгө цуглуулахаар явж, 2019 оны 07 сард ирсэн. Энэ хугацаанд хариуцагч надаас гэрлэлтээ цуцлуулмаар байна. Өөр хүмүүстэй гэр бүл болмоор байна гэж шаарддаг байсан. Хүүхдүүдийн дэргэд 4-5 эмэгтэй авчирсан гэсэн. Хүүхдүүдийг мөнгөнд явуулж, тамхинд явуулдаг, ална гэж бага хүүг зодсоноос хүүхэд айж, хажуу айл цагдаа дуудсан гэсэн. Бага хүү цочирдож, арьс цагаарах өвчин туссан, 11 давхрын цонхноос унахаа шахаж байсан гэсэн. Энэ бүгдийг дуулаад би буцаж ирж, 2 хүүгээ авсан. Хүүхдүүд маань эцэг дээрээ очих ямар хүсэлгүй байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандсан ч үр дүнд хүрсэнгүй.
Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдэд маань эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү? Гэр бүл болсноос хойш авсан, хуваах хөрөнгө бидэнд байхгүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Ж.Чимэдцэрэнтэй 2006 онд танилцаж 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2008-02-13 өдөр хүү М.Амгалан, 2010-12-20 өдөр хүү М.Ананд нар төрсөн. Ж.Чимэдцэрэнгийн ярьсан зүйлд үнэн зүйл бага байна. Миний бие өдөр бүр архи уугаад явдаггүй. Ажил төрөлтэй байсан. Хүүхдүүдээ эцэг хүний ёсоор хайрлаж, хамгаалж, халамжилж ирсэн.
Ж.Чимэдцэрэнгийн элэгний бэтэг нь тураах эм хэрэглэх, орифлеймийн бүтээгдэхүүн хэрэглэснээс болсон байх. 2015 онд намайг 2 хүүтэй минь хаяж сална гээд явахад эргэж нийлэхийг удаа дараа гуйсан ч энэ хүн эргэж нийлэх боломжгүй гээд БНСУ-руу 2 жил гаруй хугацаагаар явсан. Энэ хугацаанд миний бие өөрийн төрсөн эхийн хамт үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн ба хүүхдүүд маань ч үүнийг гэрчилнэ.
Харин Ж.Чимэдцэрэн нь хамт амьдрах хугацаанд өглөө хүүхдүүдийг унтаж байхад яваад, орой унтсан хойно нь ирдэг, гэрт ямар ч рольгүй, удаа дараа архи ууж, шөнө орой гэртээ ирдэггүй байснаас гэр бүлийн дундын хэрүүл үүдэн гарч өнөөдрийн энэхүү нөхцөл байдал үүссэн. Би энэ хүнтэй хамтран амьдрах хугацаандаа түүнд гар хүрч байсан удаа байхгүй бөгөөд өвчний улмаас 2 удаа хагалгаанд ороход нь эр нөхрийн хувиар асарч тойлж байсныг мөн л хүмүүс гэрчилнэ. 2 хүүхдээ зодож паар мөргүүлж байгаагүй. Хажуу айл цагдаа дуудсан нь үнэн.
Хүүхдүүдээ эхийн асрамжинд байсан нь дээр гэж үзэж байна.
Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүдээ тэтгэлгийг улирал тутам өгч байхыг хүсч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээнүүд, хүүхдүүдийн эрүүл мэндийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрн, хариуцагч С.Мөнхзул нар Баянгол дүүрэгт 2007-09-17 өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1636 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2008-02-13 өдөр хүү М.Амгалан, 2010-12-20 өдөр хүү М.Ананд нар төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч архи ихээр хэрэглэж, гэр бүлийн бусад гишүүдэд дарамт учруулах, хэвийн амьдрах боломжийг алдагдуулж, сэтгэл санааны хямралд оруулдаг, нэхэмжлэгч өвчилсөн байдлаас шалтгаалж, гэр бүлтэйгээ хамт амьдрах боломжгүй болж, 2016 оны 06 сараас нэхэмжлэгч гэрээсээ явсан хугацаанаас гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдүүд эцгийнхээ асрамжинд гэртээ үлдсэн боловч хариуцагч архи ууж, хүүхдүүдийг тайван, хэвийн амьдрах боломжгүй байдалд хүргэж байсан учир нэхэмжлэгч хүүхдүүдээ 2019 оны 07 сараас өөрийн асрамжинд авсан байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй болсон, эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Хариуцагч архи ууж, архины хамааралтай болсон, гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг зөрчиж, хүч хэрэглэх, дарамт учруулах болсон нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ байдлаас зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Амгалан, М.Ананд нарыг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгах нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.
Хүүхдүүдээ асрамжлаагүй эцэг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй эцгээс нэхэмжлэгч уг үүргүүдийг шаардах эрхтэй.
Хүүхдүүдийн өдөр тутмын амьжиргаа, амьдрах орон байраар хангахад мөнгө шаардагдах бөгөөд нэхэмжлэгч төсвийн байгууллагад ажилладаг байх тул хүүхдийн тэтгэлгийг улирал тутам төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас насанд хүрээгүй 2008-02-13 өдөр төрсөн хүү М.Амгалан, 2010-12-20 өдөр төрсөн хүү М.Ананд нарт сар тутам тэтгэлэг гаргуулж тэтгүүлэхээр тогтоов.
Зохигч гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгийн талаар маргаангүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 132 668 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас 68 668 төгрөгийг буцааж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 77 705 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсгийг удирдлага болгон,