| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02541/И |
| Дугаар | 102/ШШ2019/02294 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2019/02294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 29-р байр, 155 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЙР78121010, Маньдаа овогт Гомпилийн Баттөрийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 39-р байр, 67 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЙР78070405, Харчин овогт Чулуунбатын Даваадолгорт холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Баттөр, хариуцагч Ч.Даваадолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ч.Даваадолгортой 2007 онд гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 2007-4-26 өдөр охин Б.Хишиг-Оюу, 2010-01-04 өдөр охин Б.Сайнжаргал нар төрсөн. Бидний таарамжгүй байдал 2013-2014 оноос эхэлсэн. Шашин, зан заншил , манай ах дүүтэй таарамжгүйгээс 2014 оноос тусдаа амьдарсан. Одоо эвлэрэхгүй нь. Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч үр дүнд хүрээгүй.
Миний бие цаашид өөрийн хүүхдүүддээ тэтгэлэгийг зохих журмын дагуу өгөх бөгөөд Ч.Даваадолгор болон хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон автомашин худалдан авахад нь тусламж үзүүлэх, 3 өрөө байрны дээлийг төлж, дуусгаад өмчлөх эрхээ шилжүүлж өгөхөөр эвлэрсэн тул бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Г.Баттөртэй 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид дунд сургуулиас хамт сурч байсан. Гэр бүлээр амьдрах хугацаанд 2007-04-26 өдөр охин Б.Хишиг-Оюу, 2010-01-04 өдөр охин Б.Сайнжаргал нар төрсөн. Бид сүүлийн 4 жилийн хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдүүд маань миний асрамжинд өсөн торниж байна. Гэр бүлийн хөрөнгө зээлээр авсан, 1,3 өрөөтэй 2 байр, нэг автомашин байгаа. 3өрөө байрны зээлийг нэхэмжлэгч, 1 өрөө байрны зээлийг би төлж дуусгаад 3 өрөө байрны өмчлөх эрхийг надад, 1 өрөө байрны өмчлөх эрхийг би түүнд шилжүүлж, өгөх, автомашиныг нөхөр авах, 3 жилийн хугацаанд надад жижиг автомашин өгөх, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хариуцна тэтгэлэг төлнө гэсэн тул эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулсан.
Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.
Зохигч 2019-08-12 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г.Баттөр нь Баянгол дүүрэг, 7-р хороо, 29-р байрны 155 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205032813 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглах, уг байрны зээлийг Ч.Даваадолгор нь зээл төлөлтийн хуваарийн дагуу төлж, дуусмагц Ч.Даваадолгор нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс өөрийн нэрийг 30 хоногийн дотор хасуулах, хасуулаагүй тохиолдолд гэрээний дагуу өмчлөл дуусгавар болсонд тооцно. Ч.Даваадолгор нь Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 67 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205004163 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглах, уг байрны зээлийг Г.Баттөр зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж, зээлийг дуусмагц Г.Баттөр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс өөрийн нэрийг 30 хоногийн дотор хасуулах, хасуулаагүй тохиолдолд гэрээний дагуу өмчлөл дуусгавар болсонд тооцно. Дээрх орон сууцыг ашиглахтай холбоотой асуудалд харилцан оролцохгүй. Мөн дээрх орон сууцнуудыг худалдан борлуулах шаардлага гарсан тохиолдолд харилцан тохирч, энэхүү гэрээг зөрчихгүй байхаар тохиролцов.
Г.Баттөр нь тоёото RAV-4 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд үлдээж, 2022-08-01 өдрийн дотор Ч.Даваадолгор, охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарын гэр бүлийн ахуйн хэрэгцээнд Япон улсад үйлдвэрлэгдсэн, хэт хуучин биш суудлын автомашиныг авч өгөх, охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарын их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг хариуцаж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, төрсний гэрчилгээнүүд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, орон сууц, аютомашин өмчлөх эхийн гэрчилгээнүүд, зээлийн гэрээнүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Баттөр, хариуцагч Ч.Даваадолгор нар Баянгол дүүрэгт гэрлэлтийн бүртгэлийн 351 дугаарт гэрлэлтээ 2007-03-01 өдөр бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2007-04-26 өдөр охин Б.Хишиг-Оюу, 2010-01-04 өдөр охин Б.Сайнжаргал нар төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2015 оноос тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанаас хойш охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нар эхийнхээ асрамжинд амьдарч иржээ.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байгаа боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарыг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул хүүхдүүдийг насанд хүртэл эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэр бүлээр хамт амьдрахгүй үед ч хүүхдүүдийн эцэг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс нь хариуцагч уг үүргүүдийг шаардах эрхтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр нэхэмжлэгчээс насанд хүрээгүй 2007-04-26 өдөр төрсөн охин Б.Хишиг-Оюу, 2010-01-04 өдөр төрсөн охин Б.Сайнжаргал нарт тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Баянгол дүүрэг, 7-р хороо, 29-р байрны 155 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205032813 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 67 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205004163 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлд хамрагдаж авсан, Тоёото RAV-4 маркийн автомашин гэсэн нэрлэх хөрөнгүүд бий болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүл байх хугацаанд бий болсон дээрх хөрөнгүүдээс нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцож, гэрээ байгуулан, Г.Баттөр нь Баянгол дүүрэг, 7-р хороо, 29-р байрны 155 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205032813 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглах, уг байрны зээлийг нь Ч.Даваадолгор зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зээлийг төлж дуусмагц уг орон сууцны өмчлөгчөөс өөрийн нэрийг 30 хоногийн дотор хасах, хасуулаагүй тохиолдолд гэрээний дагуу өмчлөл дуусгавар болсонд тооцно. Ч.Даваадолгор нь Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 67 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205004163 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг хүүхдүүдийн хамт эзэмшиж, ашиглах, уг байрны зээлийг Г.Баттөр нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх, зээлийг төлж дуусмагц Г.Баттөр нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс өөрийн нэрийг 30 хоногийн дотор хасуулах, хасуулаагүй тохиолдолд гэрээний дагуу өмчлөл дуусгавар болсонд тооцно. Дээрх орон сууцыг ашиглахтай холбоотой асуудалд харилцан оролцохгүй. Мөн дээрх орон сууцнуудыг худалдан борлуулах шаардлага гарсан тохиолдолд харилцан тохирч, энэхүү гэрээг зөрчихгүй байх, Г.Баттөр нь Тоёото RAV-4 маркийн автомашиныг өмчлөлдөө авах, 2022-08-01 өдрийн дотор хариуцагч Ч.Даваадолгор, охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарын гэр бүлийн ахуйн хэрэгцээнд Г.Баттөр нь Япон улсад үйлдвэрлэсэн, хэт хуучин биш суудлын автомашиныг авч өгөх, охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарын их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг хариуцаж төлөхөөр эвлэрлийн гэрээг зохигч байгуулсан байна.
Эд хөрөнгийн талаар зохигч харилцан зөвшилцөж, байгуулсан гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан гэр бүлийн гишүүдэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцож хувааж болох эрхийн хүрээнд хийгдсэн гэрээ байх тул шүүх батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 77 705 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Маньдаа овогт Гомпилийн Баттөр, Харчин овогт Чулуунбатын Даваадолгор нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2007-04-26 өдөр төрсөн охин Б.Хишиг-Оюу, 2010-01-04 өдөр төрсөн охин Б.Сайнжаргал нарыг 18 насанд хүртэл эх Ч.Даваадолгорын асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан охин Б.Сайнжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, охин Б.Сайнжаргал, Б.Хишиг-Оюу нарыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Г.Баттөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дүгээр зүйлийн 130.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Баттөр нь Баянгол дүүрэг, 7-р хороо, 29-р байрны 155 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205032813 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглах, уг байрны зээлийг Ч.Даваадолгор зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх, зээлийг төлж дуусмагц Ч.Даваадолгор нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс 30 хоногийн дотор хасагдах, хасуулаагүй тохиолдолд гэрээний дагуу уг орон сууцны өмчлөх эрхийг дуусгавар болсонд тооцох, хариуцагч Ч.Даваадолгор нь Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 67 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205004163 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон орон сууцыг эзэмшиж, ашиглах, уг орон сууцны зээлийг Г.Баттөр зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх, зээлийг төлж дуусмагц Г.Баттөр нь уг орон сууцны өмчлөгчөөс хасагдах, хасуулаагүй тохиолдолд гэрээний дагуу өмчлөх эрх дуусгавар болсонд тооцох, орон сууцыг ашиглахтай холбоотой асуудалд харилцан оролцохгүй байх, дээрх орон сууцнуудыг худалдан борлуулах шаардлага гарсан тохиолдолд харилцан тохирох, энэхүү гэрээг зөрчихгүй байх, Г.Баттөр нь Тоёото RAV-4 маркийн, 8660УБВ дугаартай автомашиныг өмчлөлд авах, 2022-08-01 өдрийн дотор Ч.Даваадолгор, охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарын гэр бүлийн ахуйн хэрэгцээнд Япон улсад үйлдвэрлэсэн, хэт хуучин биш суудлын автомашиныг авч өгөх, охин Б.Хишиг-Оюу, Б.Сайнжаргал нарын их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг хариуцаж төлөхөөр зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг баталсугай.