Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0076/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт******* улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байхдаа,******* автомашинаас буухдаа гээгдүүлсэн Note 8, Samsung А13 маркийн гар утаснуудыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 20 цаг 30 минутын орчимд ...******* телевизийн урд талын уулзвараас хуучин Дархан руу гэр рүүгээ харих гээд саарал өнгийн Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд эхнэр хамт суусан. Машин дотор суухад жолооч болон жолоочийн хажуу талд нэг эмэгтэй хүн суусан байсан. Хойно нь манай эхнэр болон би сууж байсан. Миний куртканы баруун талын карманд миний Ноте-8 маркийн гар утас болон манай эхнэр Самсунг А13 маркийн гар утсыг би хамтад хийсэн байсан. Хуучин Дархан төмөр замын автобусны буудлын зогсоол дээр буухдаа өөрийн болон эхнэр гар утас унасан байсан. Миний гар утас саарал өнгөтэй, арын таг хэсэгтээ шилэн наалттай тэр цуурсан багтаамжийн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 15 тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* телевизийн урд талын уулзвараас хуучин Дархан руу гэр рүүгээ харих гээд Саарал өнгийн Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд нөхөр******* хамт суусан. Манай нөхөр миний гар утас хамт байсан. Машин дотор явахдаа гар утсаа оролдоогүй. Хуучин Дархан төмөр замын тэнд буугаад явж байтал манай нөхөр нь машин дотор миний Самсунг А13 болон өөрийнхөө Ноте-8 маркийн гар утсаа үлдээсэн байна гэж хэлсэн. Миний гар утас цэнхэр өнгөтэй, шилэн наалттай бага зэрэг цуурсан. Имэй1: , Имэй2: дугаартай” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 тал/,

 

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь Самсунг А13 маркийн гар утас 450,000 төгрөг, Sumsung Note-8 маркийн гар утас 250,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19, 34-35 тал/,

 

Гар утаснуудыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 тал/,

 

Яллагдагч *******ын “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирээд Тэди ороод тус 2 гар утасны кодыг гаргуулчхаад өөрийн найз охины барьж байсан дугаарыг Самсунг А13 маркийн гар утсанд хийсэн юм. Тэгээд би асаагаад 2 хоног барьж ашигласан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, гар утаснуудыг биет байдлаар нь хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар *******д 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД