| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0062/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч А.***** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Орос овогт *****гийн *****од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000068 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, ах, эгч нарын хамт Улаанбаатар хот,*******,*******,******* тоотод оршин суух, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 48 цагаар тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 192 цагаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцон эдлэх ялаас хасаж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 526 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 718 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, ***овогт *****гийн ***** // ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.***** нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ **** ” баарнаас гарах үедээ иргэн******* халааснаас “Huawei Nova-8” загварын 650,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ **** ” гэх баарны үүдэнд зогсож байсан халааснаас “Iphone- X” маркийн 500,000 төгрөгний үнэ бүхий гар утсыг, 00:20 цагийн үед халааснаас “Samsung JЗ” маркийн 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Huawei” гэсэн бичигтэй хөх өнгийн имей кодтой гар утсыг А.*****оос хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 20-22-р хуудас/,
“Huawei Nova-8” маркийн цэнхэр өнгийн имей кодтой гар утсыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-р хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Huawei Nova-8” загварын гар утас 650,000 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой 12 цагийн үед Дархан сумын 13 дугаар багт байрлах “ **** ” баарны гадаа найз гэх залуугийн хамт тамхи татаад зогсож байхад үл таних гурван залуу ирээд манай найзтай маргалдсан юм. Тэгээд би найз тэр үл таних залуу хоёрын голоор орж салгах гэтэл хажууд нь зогсож байсан нэг танихгүй хүзүүндээ шивээстэй залуу миний араас тэврээд болиулчихсан. Тэгээд намайг тухайн үл таних залуустай маргалдаж байна гэж бодоод манай хоёр найз хүрч ирсэн, манай хоёр найз зодолдох гэж байна гэж бодоод ирж салгасан, нөгөө үл таних гурван залуу тэгээд явчихсан. Би утсаар ярих гэтэл миний утас алга болсон байсан, ... Iphone-Х маркийн гар утсыг би 2022 оны 09 дүгээр сард 650,000 төгрөгөөр худалдаж авсан.
...Миний гар утсыг хулгайлсан А.***** гэх залуу надаас уучлал гуйж надад учруулсан хохирол 500,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ " төвд гар утас засвар, худалдаа ажиллуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байхад 14 цагийн орчимд үл таних нэг залуу орж ирээд цагаан өнгийн “Iphone Х” маркийн гар утас авч орж ирээд уг утсыг зарах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Би тухайн үед хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 400,000 төгрөгөөр зарна гэж байсан. Би тухайн үед 300,000 төгрөгөөр авна гээд уг цагаан өнгийн “Iphone-Х” маркийн гар утсыг худалдан авсан юм. Надад уг залуу утсаа зарахдаа өөрийгөө ***** гэж хэлж байсан, надад зарсан гар утсыг уг ***** гэх залуу өөрөө кодыг нь гаргаад доторх мэдээллийг устгаад зарсан. Миний хувьд ямар нэгэн цоожтой утсыг худалдан авдаггүй, би утсыг авахдаа өөрөө программыг нь нууц ID хаяг бүртгэлтэй байна уу гэдгийг нь шалгахад байгаагүй учир би өөрийнх нь утас мөн байна гэж бодоод л авсан. Түүнээс надад хэн нэгний утас гэж хэлээгүй. Би уг ***** гэх залуугаас авсан гар утсыг авснаас хойш 5-6 хоногийн дараа лангуун дээрээсээ хүнд зарчихсан юм. Одоо ямар хүнд зарсан гэдгээ мэдэхгүй 400,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-р хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн: “Iphone-Х” маркийн, 64GB багтаамжтай, хэрэглэж байсан гар утас 1 ширхэг... 500,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-81-р хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 18 ний шөнө юу 00 цаг өнгөрч байхад Дархан сумын 16 дугаар баг, үйлчилгээний төвийн орчимд явж хэдэн танихгүй залуучууд цохиод авсан тэгэхээр нь би жаахан зайтай явж байгаад очоод яасан гэж асуусан чинь нөгөө залуучууд нь намайг зүгээрээ гээд намайг танихгүй залуу нь тэврээд авсан, тэвэрч аваад заа зүгээр гээд байхаар нь би цаашаа яваад өгсөн. ...буцаад сууж байсан “ Quееn ” нэртэй бааранд ороод утсаа үзсэн чинь халаасан дотор гар утас байхгүй байсан, буцаж гүйж гараад нөгөө 3 залуугаа хайсан чинь байхгүй байсан. Тэр өдөр жаахан архи уусан байсан болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-110-р хуудас/,
Э.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр найз хамт “ **** ” буудлын гадаа тамхи татаад зогсож байтал найз нь үл таних 3 хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь Наранбат бид хоёр яваад очсон. танихгүй 3 залуугийн нэг нь тэвэрч аваад зодолдох гэж байна гэж бодсон байх, тэврээд холдуулсан тэгээд маргалдаж байгаад удалгүй уг 3 танихгүй залуучууд яваад өгсөн ба үйл явдал болсны дараа куртканы халаасанд байсан гар утас алга болсон байсан, хайгаад олоогүй. Хэсэг хугацааны дараа мөнгийн гар утас алга болсон байна гэж хэлж байсан. Уг танихгүй залуучуудын нэг болох тэврээд байсан залуу ньтай маргалдаад биед нь ойртоод байсан, уг залуу л авсан байх гэж бодож байна. Мөн тухайн үед ямар нэгэн зодоон цохион болоогүй, хэн хэнийхээ биед гар хүрцгээсэн зүйл болоогүй, би болон гар утас яг ямар маркийн гар утас байсан талаар нь мэдэхгүй байна. Наранбат надтай хамт тамхи татаад зогсож байхдаа гар утсаа гаргаж ирээд хүнтэй чатаар юм бичээд байсан юм. Уг үйл явдал болсны дараа гар утас нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-р хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн: “...Samsung JЗ” маркийн, хэрэглэж байсан гар утас 1 ширхэг...450,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 129-130-р хуудас/,
Samsung JЗ” маркийн гар утсыг шүүгдэгч А.*****оос хураан авч, хохирогч А.Наранбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 121, 125-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би А.*****ыг “ **** ” баарны үүдэнд үл таних залуугийн халааснаас гар утас хулгайлсныг хараагүй, би дэлгүүрийн урд зогсож байхад найз ***** над дээр ирээд би ийм утас хүний халааснаас авчихлаа гээд хөх өнгийн гар утас хальт харуулсан. Тэгээд би *****ыг утас авсныг мэдсэн. Би тухайн үед тэр утасны марк болон өнгийг анзаараагүй, найзгийн гэрт очоод үзэхэд 4 ширхэг камертай, гадуураа өнгөгүй хамгаалалтын гэртэй, хөх өнгийн гар утас байсан. ..., ***** бид гурав үйлчилгээний арын хаалгаар гарч байхад ***** “найз нь утас авчихлаа” гэж хэлэхээр нь “энээс авсан юм бэ” гэж *****оос асуухад “гялс явъя явъя” гээд ёотон 3 дугаар байр руу явж гэх найзындаа очиж архи ууж хоносон. Тэгээдгийн байр руу орохоос өмнө ***** “д утас авсан гэж битгий хэлээрэй, би сүүлд гарахдаа баарнаас авсан юм” гэж хэлсэн. Тэгээд, ***** бид гурав архи ууж хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө ирсэн., ***** бид 3 “ ” худалдааны төв рүү явсан. ***** хоёр яваад орчихсон. Удалгүй нөгөө хоёр гарч ирээд ***** “300,000 төгрөгөөр зарчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид гурав архи пиво аваад байрандаа очоод өдөржингөө архи хувааж уусан. хэсэг байж байгаад явлаа гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 68,118-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт вагоноор найз,, нарын хамт ирж Дархан сумын 8 дугаар баг 3 дугаар байрны 06 тоотод байдаг эгчийн найзгийн гэрт очиж хоносон. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө найз, ***** нарыг саатуулах байрнаас гаргах үед тосож аваад найзгийн гэрт очиж хоол хийж идээд Сэнгүр нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво ууж дуусаад А.*****,, 3 шинэ Дархан явж бар орно гээд гараад явсан. Буцаж хэзээ ирснийг нь мэдээгүй. 02-03 цагийн хооронд ирсэн байх гэж бодож байна. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөөгийн гэрт байхад А.***** миний хар өнгийн куртканы дотор талын халаасанд утас байгаа, аваад өгөөч гэж надад хэлэхээр нь би үзэхэд “Huawei Nova 8” маркийн 4 ширхэг камертай хөх өнгийн гадуураа өнгөгүй хамгаалалтын гэртэй утас байсан. Тэгээд би тэр үед *****ын гар утас биш гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 72, 116-р хуудас/,
Гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найз, ***** нарын хамт “****” бааранд орчхоод гараад *****ын хамт “ **** ” бааранд орох гэхэд бичиг баримт шалгаж оруулна гээд оруулахгүй болохоор нь буцаж гараад таксинд суугаадгийн гэрт очиж амарсан. Би *****ыг “ **** ” баарны үүдэнд үл таних залуугийн халааснаас гар утас хуйлгасныг хараагүй. Дэлгүүрийн урд очоод найз ***** би ийм утас хүний халааснаас авчихлаа гээд хальт харуулсан. Тэгээд би *****ыг утас авсныг мэдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 18-ний шөнө 00:20 цагийн үед “****” нэртэй бааранд Б.Баяржаргал, А.***** нартай орсон. Бааранд ороод 10-20 минут болоод баарнаас гараад явсан, гэтэл үүдэнд Б.Баяржаргал, А.***** нар хоёр хүнтэй маргаад байх шиг харагдсан, тэгээд яагаад байгаа юм боль гээд очих гэтэл манай хоёр найз өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд хажууд нь байх “ Сатуран ” нэртэй бааранд орох гэтэл бид нарыг иргэний үнэмлэх байхгүй гээд А.***** бид хоёрыг оруулаагүй тэндээс гараад Ёотон 3 дугаар байрны гадаа очсон чинь А.***** халааснаасаа нэг цагаан өнгийн “Iphone-Х” гар утас гаргаж ирээд “би сая баарны гаднаас үүдэнд байсан залуугаас авчихлаа” гэж харуулж байсан. “****” баарны урд ***** нар хүмүүстэй юм яриад байсан, би жаахан зайтай тамхи татаад хараад байж байсан чинь ***** очиж найзуудтай нь юм яриад зууралдаад байсан, тэгэхээр нь би маргалдаад байгаа юм байна гэж бодоод очиж салгах гээд очсон чинь ***** за явах уу андаа гэхээр нь зүгээр салцгаасан юм байна гэж бодоод “ **** ” баарны урд ирсэн чинь ***** андаа би сая нэг гар утас халааснаас нь шаалаа гээд нэг утас гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 70, 114-р хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч А.***** нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр хохирогч нарын анхаарлыг сарниулж,******* “Huawei Nova-8”, Г.Өмирбайгийн “Iphone-Х”, “Samsung JЗ” маркийн гар утсыг халааснаас нь сэм авч, бага хэмжээнээс дээш буюу 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч А.*****ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Үнэнболд, А.Наранбат нарт гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн, хохирогч утасны үнэ 500,000 төгрөгийг төлсөн, хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.*****од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгч нь өмнө хулгайлах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан боловч уг ялыг биелүүлээгүй, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт мөн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэх, хорих ял оногдулахгүйгээр тэнсэх, өмнөх тогтоолуудаар оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*****од Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 718 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих хорих ялын нэг хоногоор тооцон, нийт 89 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 41 хоногийг хорих ялын 41 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*****од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД