Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

            Шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С овогт Ч-ын Х-д холбогдох эрүүгийн 2234000000060 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ч.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 5 дугаар хэсэг ...... тоотод байх иргэн Б-ын гэрт 23 цагийн үед М.Г-ыг “... айлын гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын ясыг хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 5 дугаар хэсэг ........ тоотод байх иргэн Б-ын гэрт 23 цагийн үед М.Г-ыг “... айлын гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын ясыг хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2234000000060 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч М.Г-ын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 5 дугаар хэсэг .......... тоотод байдаг найз Д.Б-ын гэрт очоод Б-тай хамт 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад байж байтал 23 цагийн үед гаднаас Ч.Х нь согтуу орж ирээд агсам тавиад Б бид хоёр руу яасан том гарууд вэ та нар гэх зэргээр хэлээд байхаар нь миний дүү согтуу байна гэртээ харьж амар гэж хэлээд гэрээс гаргаад явуулаад байтал 30 орчим минутын дараа Ч.Х нь буцаж орж ирээд би баганы хажууд сууж байтал миний баруун шанаа руу гараа атгаж байгаад гурван удаа цохихоор нь би айлын гэрт чи яагаад байгаа юм бэ хоёулаа гэрээс гарч учраа олъё гээд гэрээс гарч явтал Ч.Х нь гэрээс гараад миний урд алхаж яваад гэнэт эргэж хараад гараараа миний баруун нүдэнд нэг удаа цохиход би газар унасан гэтэл миний цамцаар хоолойг боогоод татаж босгож ирээд дахин гараараа миний хамар хэсэгт 2 удаа цохиход би дахин газар унаад босч ирээд Ч.Х-г гараараа нэг удаа хамар хэсэгт нь цохиход хамраас нь цус гоожсон тэгээд би чамайг цагдаад өгнө гэж хэлээд салж яваад маргааш өглөө нь цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,

Гэрч Д.Б-ын “...би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 5 дугаар хэсэг ......... тоот гэртээ найз Б.Г-тай 23 цагийн үед Хараа 1 шил архи уугаад сууж байтал гаднаас Ч.Х гэрт согтуу орж ирсэн гэтэл найз Г нь Х-г гэртээ харьж амар чи их согтуу байна гэж хэлээд гэрээс гаргасан тэгээд Г бид хоёр архиа хуваагаад уугаад сууж байтал Х буцаж орж ирээд Г-тай чи яахаараа намайг энэ гэрээс хөөдөг юм гэж хэлээд маргалдсан тэгсэн Ч.Х нь Г-ын нүүр хэсэгт гараараа хоёроос гурван удаа цохисон гэтэл Г нь чи айлд яагаад байгаа юм бэ хоёулаа айлаас гарч учраа олъё гэж хэлэхэд Ч.Х нь түрүүлээд гэрээс гарсан араас нь дагаад Г гэрээс гарсан гэрээс гараад болсон үйл явдлыг би хараагүй гэртээ үлдсэн. Удалгүй буцаад хоёулаа гэрт орж ирсэн хоёулангийнх нь хамраас цус гоожсон харагдсан тэгээд угааж байсан түүнээс хойш дахиж маргалдаагүй  гэр гэр рүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

Шүүгдэгч Ч.Х-ийн “...би 2023 оны 01 сарын 28-ны орой 23 цагийн үед М.Г-ыг айлын гэрээс хөөлөө гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Би тухайн үед архи уусан байсан бөгөөд өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч И.Ганболорын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шинжээчийн: “1. М.Г-ын биед хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, эрүү, доод урууланд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хамар ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд үүссэн  цус хуралт, баруун нүдний зовхинд үүссэн зулгаралт, эрүү, доод урууланд үүссэн зулгаралт, баруун нүдний зовхинд үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ байна. 6. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 03 сарын 06-ны өдөр 33 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-54 тал/ 2023 оны 03 сарын 06-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Х-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан ялын дэмжиж оролцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ч.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүх шүүгдэгч Ч.Х-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.     

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардалд баримтаар 3 081 770 төгрөг нэхэмжилснийг нөхөн төлсөн /хх 51/, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаар /хх 48/ хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс тооцон гаргах гэм хорын хохирлын асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн 2334000000060 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Ч-ын Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С овогт Ч-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Ч.Х-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн 2334000000060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ