Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч А.Ариунтуяа,

шүүгдэгч А.М, Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгиийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт А-н М, Х овогт Э-н З нарт холбогдох эрүүгийн 2234005750064 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

гэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч А.М, Э.З нар нь бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” гэх амралтын газарт 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч А.М, Э.З нар нь бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” гэх амралтын газарт 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

  Энэ нь эрүүгийн 2234005750064 дугаартай хэрэгт авагдсан:

  Хохирогч Б.Б-н өгсөн: “...Миний бие Б овогтой Б нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот Хүнсний 1 дүгээр дэлгүүр 5 дугаар сургуулийн автобусны буудлаас 100 метрт байрлах “...........” үсчин гоо сайхны газарт гоо сайханчаар ажилд орсон. Удалгүй хамт ажилладаг М, З гэх маникюрст охидууд маань ажлын газрынхаараа амралт зугаалганд явахыг уриалж би зөвшөөрсөн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 16 цагаас Улаанбаатар хотоос гарч Төв аймаг Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулах “Тоорил хан” нэртэй амралтын газарт ирж хамт ажилладаг үсчид болох З, А манекурист болох М, З нарын хамт бид 5 амралтын газраа ирж архи согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. Ингээд энэ үеэр би өөрийн /Iphone pro max/ маркийн гар утсаа гэр дотор буюу түрээсэлсэн гэр дотор хайгаад олохгүй байсан ингэж байхдаа М-н цүнхийг санамсаргүй цохиж унагаахад дотор байсан эд зүйлс унасныг эрүүлж цүнх рүү хийж байх зуур М, З нар нь орж ирж таараад тэгсэн чинь М нь над руу шууд “муу гичий намайг хулгайч гэж бодоо юу чиний тэр сэгийг хэн тоож шаах юм бэ” гэж хашхичиж тэр хоёр хоёулаа нийлээд намайг үсдэж аваад чирч зодож эхэлсэн. Ойролцоогоор 10 минут хэртэй зодоон болж байх үеэр үсчин А эгч миний утсыг цүнхэнд чинь л байсан байна ш дээ одоо наад хэрүүл зодооноо больцгоо гээд бид 3 зууралдсаар байсан тул унтахаар хэвтсэн. Энэ үеэр үсчин Зулаа эгч аль хэдийн унтчихсан байсан тул М, З нар намайг үсдэж чирч маажсаар л байсан. би тусламж гуйж зөндөө хашгирсан ч хэн ч туслахгүй байсан сүүлдээ нүүр нүдгүй өшиглөж намайг энэ янхныг ингээд энд нь алчихъя гээд байхаар нь би босч ирээд архины шил хагалж ахиж над руу та хоёр ойртвол би амиа хорлоно шүү гэж сүрдүүлсэн. Энэ үеэр миний хувцсыг тайлж үснээс минь хүчтэй татаж зулгаасны улмаас би айхдаа гарч зугтаасан унтах гэж байсан үеэр зодоон эхэлсэн учраас би өмсөх гуталгүй байсан учраас хол явж чадахгүй учир гадаа хөл нүцгэн гэрийн гадаа харж суусан араас тэр хоёрыг хөөх вий гэж айж байсан учраас гадаа хэсэг даарч зогссон тэгээд удалгүй гэр лүү ортол ахиж М, З нар нь босч ирээд дайрч 2 уулаа миний дээр гарчихсан зодож эхэлсэн би хоёулантай нь зууралдаж байсан ч үнэхээр хүч хүрэхгүй тул хашгирахаас өөр зүйл хийж чадахгүй байсан. ингээд миний хашгирахыг хажууд гэрийн цаад талд амарч байсан 3 хүний нэг нь бие засах гэж яваад миний хашгирахыг сонсож манай гэрт орж ирээд салгаж намайг авч явсан. миний хөл гөр архины шилэнд зүсэгдэж хөлний минь шархнаас цус алдаж эхэлсэн миний толгой тархи доргилт авч нүүрэндээ маажуулж нүүр лүүгээ өшиглүүлж нүд хөхөрсөн учраас Цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

  Гэрч С.З-н өгсөн: “Тухайн өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “..........” нэртэй үсчин гоо сайхны газрын ажилчдынхаа хамтаар салхинд гарч амрах болоод Улаанбаатар хотоос 16 цагийн үед Б, М, З, А нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Хаан жимс нэртэй амралтын хойд талд байрлах гол дээр очиж буудлаад удалгүй гадаа бороо орох гэж байсан болохоор Хаан жимс амралтын газрын урд Тоорил хаан нэртэй амралтын газар очиж амрах болсон. Тэгээд амралтын газартаа гэр авч бөөндөө орон  дээр хоорондоо юм ярьж байгаад Б хамт олондоо өөрсдийнхөө талаар ярилцъя өөрийнхөө талаар ярьж байхад М болон З нар хажууд хоорондоо юм ярихаар нь Б тэр хоёрт хандаж яриа таслаад бүдүүлэг байна шүү би гадаад дотоодод олон жил номын дуу сонссон анхнаасаа З чи надад таалагдаагүй гэж хэлэхэд А хэзээ уусан хүмүүс нэгнийхээ яриаг сонсох билээ дээ гэж хэлсэн. Тэгэхээр би ууж идсэн үедээ хоорондоо маргалдаж яахын гоё байя гээд дуу дуулах санал тавьсан. Тэгээд бөөндөө дуулж дуусгаад Б М-ыг чи ямар олон удаа утсаар хүүхдүүдтэйгээ ярьдаг юм бэ гэж уурлаад миний эмзэг сэдэв гэхээр би уучлаарай энэ талаар чинь мэдээгүй байсан гээд аргадаад энэ талаар чинь мэдээгүй байсан болохоор ахиж энэ талаар ярихгүй гэж хэлээд Б-н хамтаар гэрээс гарч бие засаад Б-г ахин тайвшруулж тамхи татаж байгаад гэрээс М болон А нар гарч ирэхээр нь зөрөөд Б гэр лүү явж орсон. Тэгээд М, нартай хоорондоо юм ярьж байгаад машиныхаа хөгжмийг асааж дуу тавин бүжиглэж байгаад М, А хоёр гэр лүү ороод би машиндаа сууж ор хөнжлөө янзалж байгаад хэсэг унтсан байсан байх сайн санахгүй байна. Тэгээд машин дотор байхад гэнэт А над дээр ирээд Б гэрээс нүцгэн гараад гүйчихлээ гэхээр нь А хамт хойноос яваад олохгүй миний бие эвгүй байсан болохоор А-д хэлээд буцаад гэр лүүгээ яваад хэлээд А намайг гэрт хүргэж өгөөд оронд оруулсан байсан тэгээд орондоо орж унтсанаас хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд үүрээр гэрийн хаалга хүн тогшиж байсан тухайн үед Б-н эгч байна гэж байсан тэгээд гэнэт гэрийн хаалга онгойгоод Б орж ирээд М, З хоёрын унтаж байсан орны хойд хэсгээс нэг юм аваад авсан зүйлээрээ М-г хальт цохичхоод гэрээс гарч явсан. Маргааш өглөө болоод А юу болсон талаар надад хэлэхэд энэ хэд хоорондоо зодолдоод би салгах гэж байгаад гараа зүсүүлээд салгах гээд дийлэхгүй ёстой үгэнд орохгүй юм байна лээ гэж надад хэлсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу явахаасаа өмнө голын эрэг дээр амарж байгаад 15 цагийн үед явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

  Гэрч С.А-н өгсөн: “Тухайн өдөр Улаанбаатар хотод хамт ажилладаг ажлынхаа газрын хүмүүс болох З, М, Б, З нарын хамтаар салхинд гарахаар болоод Төв аймгийн Эрдэнэ сумын Хаан жимс гэх амралтын газрын хойд талд гол дээр майхнаа бариад хоол ундаа хийж идээд байж байтал гэнэт бороо орох юм шиг байна гээд Тоорил хаан гэх амралтын газар гэр авч тэндээ амрахаар болсон. Тэгээд гэрт бөөндөө сууж хоорондоо юм ярьж байгаад өөрсдийнхөө талаар ярьж байхад би М, З-тай юм ярьж байхaд Б хүн юм ярьж байхад хүний яриа таслаад бүдүүлэг байна гэхээр би адилхан ууж идсэн хүмүүс нэг нэгнийхээ дээр л гарж ярина шүү дээ гэж хэлээд өнгөpсөн. Тэгээд гэpт юм яpьж бaйraaд биe зacax гээд М, З, Б гурав бие засах гээд гарсан удалгүй Б түрүүлж орж ирээд орон дээр суугаад цүнхээ ухаж байсан би гадаа гарч М, З нарын хамтаар машиныхаа хөгжмийг тавин бүжиглэж байхад гэр дотор гэнэт чимээ гарахаар нь би орсон чинь гэрт байсан ширээг унасан байдалтай газарт архины шил хагарсан лaазтай пивонyуд энд тэндгүй бaйxaap юy болcoн талaap acyyxaд Б миний утас байхгүй байна миний утсыг өг гэж хэлсэн тэгэхээр чи сая бие зассан биз дээ гээд би гэрээс гарч бие засах гэр луу яван гэр тойрч үзээд байхгүй болохоор гэрт ороод цүнхийг ухаж үзсэн чинь байхгүй болохоор үүргэвчийг үзсэн чинь утас нь бaйxaap нь өөpт өгөөд гэpээc гaрч гадаа З-тэй бүжиглэж байхад Б гэрээс нүцгэн гарч ирээд гүйгээд явсан хойноос нь З-тэй xамт хайсан чинь олдохгүй болохоор нь буцаж гэртээ очтол М Б-г 5 дахь гэрийн гадаа байна гэхээр хамтдаа очоод аваад буцаад гэр лүүгээ явж байхад 2 дахь гэрт амарж байсан хүмүүс гарж ирээд юу болоод байгаа юм наад хүүхэн чинь түрүүнд нүцгэн орж ирээд намайг авраарай надад хүч хэрэглээд байна гэж хэлсэн гэхээр манай дγү согтоод агсраад байгаа юм гэж хэлээд 2 хүний хамтаар Б-г гэрт оруулан оронд нь оруулаад хажууд нь М суугаад Б-с чи яагаад миний цүнхийг ухаж байгаа юм гэхэд эргэж хараад гараараа М-ын хамар хэсэгт 1 удаа цохисон чинь ахин хоорондоо хэрэлдэж байхад би гарч бие засаад ороод ирсэн чинь хоорондоо үсдэлцээд зодолдож байхад дундуур нь орж болиулсан. Тэгээд М, З хоёр гэрээс гарч бие засах гээд явсан хойгуур Б өөрийнхөө орны урд талд газар хэвтээд өгсөн гаднаас М, З нар орж иpээд М Б-г сэрээж орон дээр унтуулах гэхээр би яах гээд байгаа юм жоохон гайгүй болохоор нь сэрээе гэж хэлсэн М, З хоëp орондоо ороод гэрлээ унтраагаад унтах гэтэл гэнэт Б босож ирээд yтас хаана байна гэж орилохоор нь М гэpлээ acyyтaл Б гaзpaaс хагарсан архины шилийг авч өөрийнхөө шилэн хүзүүнд тулгаад миний утсыг гаpгаж өгөхгүй би амиа хорлоно гээд гэхээр нь М, З хоёр Б-ийн гараас шилийг авах гээд зууралдаж бaйxaд миний гарыг хальт зүcээд тэгээд Б-ийн гараас шилийг автал Б З-ийн үснээс зулгаагаад доош дарсан М З-н үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд дийлэхгүй болохоор нь үснээс зулгааж байсан тэр үед би гарынхаа цусыг арчаад тэр гуравт боль гэж хэлээд болихгүй байсан тэгээд тэр хоорондоо ноцолдож газарт өмнө нь хагарсан байсан шилэн дээр Б З-н үснээс зулгаагаад харин М Б-н гарыг тавиулах гээд дийлэхгүй үснээс зулгаагаад газраар өнхрөлдөж байхад гаднаас хажуу талын гэрт амарж байсан 2 хүн орж ирээд бид гурав ноцолдож байсан 3-ыг салгаад юу болсон талаар асуухад манай ажлын газрын хүүхэд байган утсаа хайгаад агсан тавиад байна гэж хэлэхэд Б-г гаднаас орж ирсэн хоёр хүн аваад гарсан тэгээд бид нар орондоо ороод амарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

   Шүүгдэгч А.М-ын өгсөн: “Би Улаанбaaтap xoтын Хүнсний Hэгдүгээp дэлгүүрийн aвтобусны эсрэг талд үйл ажиллагаа явуулдаг ....... гоо сайхны газарт 2021 оны 12 дyraap capын 15-ны өдөр ажилд орсон. Тэгээд хэpгийн дараа буюy 2022 oны 10 дyraap capын 15-ны өдөр ажлаасаа гарсан байдаг. Тухайн ажиллаж байх хугацаанд З надтай хамт маникюраар ажилладаг байсан. Харин Б-н хувьд 2022 oны 07 дyraap саpд ажилд ороод удаагүй байсан юм. Манай ажлын газрын Зулаа эгч caнaaчилaaд бүгд дэмжээд 5-yулаа Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” гэх амралтын газарт 2022 оны 07 дугаар саpын 30-ны өдөр очиж амарсан. Тухайн үед замдаа пиво ууж байгаад очоод бүгд архи ууцгаасан. А эгчийн хувьд эмчилгээ хийлгэж байгаа гээд apxи бaга yyсан байх. З эгч анх яаж яваад ....... гэдэг газарт ажилд орсон талаараа бүгдээрээ сэтгэлээ хуваалцъя, өмнө нь хаана юу хийж байсан талаар яpилцъя гэж дотно танилцах, яриа өрнүүлж эхэлсэн. Тэгээд хамгийн yдcaнaapaa А ,З эгч нар өөрсдийгөө танилцуулж ярьж эхэлсэн. Тэгсэн Б яриан дyндуур орж ирээд З-г чи надад таалагддаггүй гэж хэлсэн. Тухайн үед З “Би угаасаа хүмүүст таалагддаггүй юм, чамд таалагдах алба байхгүй ээ” гэж хэлсэн.Тэгээд З эгч хөөе, хөөе юу болцгоогоод байна, тавуулаа байж гоё явна шүү гэж хэлсэн. Тэгж байх зуур би амар ч байсан гэр дотор гэр лүүгээ утсаар ярьж хүүхдүүдээ асуусан юм. Тэр үед Б над руу хандаж “М чи миний эмзэг сэдвийг хөндөж байна шүү, аль дээрээс тэсээд байгаа шүү” гэж хэлсэн. Тэр үед З эгч “ямар эмзэг сэдэв бэ? наадах чинь 3 хүүхдээ үлдээчихсэн, нөхөр нь байхгүй санаа зовох нь аргагүй шүү”дээ гэж хэлсэн. Тэгээд Б “би савгүй” гэж хэлээд уйлаад байсан. Туxaйн үед З эrч аргадаад гэрийн гадаа гаргаж тайвшруулсан. Орж ирснийх нь дараа З эгч, А эгч бид гурав бие засах гээд явсан. Буцах замдаа З эгчийн машины хөгжмийг тавьж гадаа бүжиглэсэн. Тэгээд би түрүүлээд гэрт орох үед З гэрийн зүүн хойд талын орон дээр суусан байж байхад Б ширээн дээрх идэж уух зүйлсийг унагасан байдалтай З-н өөдөөс гар утас хаана байна гээд хашгачаад байсан. Би юу болж байна аа, одоо юугаа идэж уух юм бэ? гэж хэлсэн. Тэгээд би орон дээр суух гэхэд цүнхийг маань ухаад бүх зүйлийг гаргасан байсан. Би гэнэт дургүй хүрээд миний цүнхэн доторх юмыг гаргасан юм бэ? гэхэд З мэдэхгүй, Б утсаа хайгаад байна гэж хэлсэн. Түүнээс болоод маpгaaн ширүүссэн. Би түүн рүү давшлаад яагаад чи миний цүнхийг ухаж байгаа юм бэ? гээд нүүр лүү нь ойртох үед Б эхлээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд өөдөөс нь дайрч эхлээд гурвалжин дөрвөлжин зодоон болсон. Гаднаас А эгч орж ирээд салгасан. А эгч “чи түрүүнд утсаа эндээ хийсэн ш дээ” гэж хэлээд утсыг нь өөрийнх нь фаскнаас гаргаж өгсөн. Ep нь бoл Б coгтyyraacaa болоод нийт 3 удаа утсаа хайж маргаан үүсгэх шалтгаан болгосон. Сүүлийнх дээр нь утас гаргаж өгөхгүй бол амиа хорлолоо гээд хагалсан шил хүзүүн дээрээ барьж бaйcaн.Би өмнө нь тодорхой ярьсан тул өөр нэмж хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/,

  Шүүгдэгч Э.З-н “...Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... гэх үсчин салонд маникюрчин мэргэжлээр ажилладаг. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед үсчин З, А, сормуусчин Б, маникюрчин М, миний бие З-н хамт хотоос Цонжин болдог гэх газар руу явах гэж гарсан. Бид хэд эхлээд голын эрэг дээр байж байгаад бороо орохоор Тоорил хаан гэсэн нэртэй амралтын газар руу очиж тэнд нэг гэр авч орсон. Гэртээ ороод бид хэд ширээгээ засаад ууж эхэлсэн. Тэгээд бид хэд хоорондоо ярилцаж эхэлсэн. М утсаар хүүхдүүд рүүгээ яръя гэж хэлэхэд Б чи миний эмзэг сэдэв хөндлөө гэж уурласан. Тэгээд М, А, З нар гадаа машиндаа дуу тавиад бүжиглэсэн. Би гэр дотор Б-тэй байж байхад Б утас хаана байна гэж орилоод ширээ хөмрөөд ширээн дээрх бүх юмыг унагаасан. Тэгээд миний утас хаана байна гэж  орилоод М-ын цүнхийг газар унагаад доторх эд зүйлс нь шалаар уначихсан байхад М гаднаас орж ирээд юу болоод байгаа юм ширээ унагаад гэж хэлсэн. би тэр үед мэдэхгүй ээ Б утсаа хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд Б, М хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Б М луу аяны сандал авч шидэхэд би боль гэж хэлэхэд Б намайг үсдээд авсан. Тухайн үед намайг үсдэж байхад М болиулах гээд Б-тэй зууралдаад салж чадахгүй байж байхад гаднаас хажуу гэрт амарч байсан 2 эмэгтэй орж ирээд бид гурвыг салгасан. Удалгүй Б дахин утсаа хайж хэрэлдэж архины шил хагалаад хүзүүн дээрээ тулгаад би амиа хорлоно, миний утсыг гаргаж ир гээд орилоод байсан, шилээ бариад М луу би чамайг өвтгөмөөр байна гээд дайраад байсан. удалгүй Б хамаг хувцсаа тайлаад дотоожтойгоо гэрээс гүйгээд гарсан. Тэгээд 20 минут орчмын дараа Б 2 хүнтэй хамт орж ирээд хувцсаа өмсөөд гарсан. Үүрээр Б эгчтэйгээ хамт утсаа авъя гэж орилоод гэрт орж ирээд цүнхээ аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,

  Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч И.Ганболорын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн №440 дугаартай шинжээчийн: “1. Б.Б-н биед зүүн тавхайд шарх, тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн бугалганд, нуруу, зүүн гуя, баруун шилбэ, зүүн тавхайд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн бугалганд, хамар, нуруу, хэвлий, баруун тохой, зүүн хөх, баруун, зүүн өвдгөнд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь хурц болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5. Дээрх гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч А.М, Э.З нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авч 2023 оны 03 сарын 06-ны өдөр 34 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-118 тал/ 2023 оны 03 сарын 06-ны өдөр яллагдагч нарт танилцуулж, яллагдагч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Шүүгдэгч А.М, Э.З нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

            Иймд шүүгдэгч А.М, Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Улсын яллагчаас шүүгдэгч А.М, Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасныг,

  Шүүгдэгч нар нь зөвшөөрсөн болно.

 

  Шүүх шүүгдэгчд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

 

  Шүүгдэгчд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

  Шүүгдэгчид нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

  Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгч А.М, Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

  Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хх-ийн 94-р талд нотлох баримтын шаардлага хангасан 287.900 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн /хх 104, 106/, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Эрүүгийн 2234005750064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт А-н М, Х овогт Э-н З нарыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овогт А-н М, Х овогт Э-н З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М, Э.З нарт оногдуулсан 500 тэнцэх хэмжээний буюу 500 000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Э.З нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Эрүүгийн 2234005750064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч А.М, Э.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.М, Э.З нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ