| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
хохирогч Х.Н /цахимаар/,
хохирогч Ө.Ж /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
шүүгдэгч С.Н /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: С.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Н нь фейсбүүк цахим хаягт бараа бүтээгдэхүүн худалдана гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Улаанбаатар хот, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь аймагт оршин суух иргэдийг хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Эээс 280.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Бөөс 160.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.Сгаас 1.400.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдөр хохирогч Х.Нээс 2.640.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч О.Өоос 300.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Жгээс 280.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04, 06-ны өдөр хохирогч Ө.Жгаас 3.380.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд хохирогч Ч.Аээс 2 удаагийн гүйлгээгээр 200.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Э.Гаас 3 удаагийн гүйлгээгээр 535.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны өдөр хохирогч Ч.Нээс 1.840.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Аээс 590.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Х.Бээс 160.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22, 26-ны өдөр хохирогч Б.Гаас 150.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Эаас 200.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.Угаас 160.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Г.Нгаас 95.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ж.Эээс 195.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 15, 19, 20-ны өдөр хохирогч Д.Саас 425.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч К.Еээс 234.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч А.Ргаас 208.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч К.Мээс 360.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Ггээс 360.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух хохирогч Э.Згаас 360.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 14.512.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн хувьд маргахгүй. 23 үйлдлийг хүлээн зөвшөөрнө. Өр ширээ төлөхийн тулд эдгээр хүмүүсээс захиалга хийж мөнгийг нь авч хэрэглэсэн. Би буруу үйлдэл хийсэн, захиалга авч байх үед эдгээр бараа байхгүй байсан. Худал хэлснээ хүлээн зөвшөөрнө. Хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирогч нараас мөнгийг өөрийнхөө дансанд авсан. Би хорих ангид амаржаад хүүхэдтэйгээ хамт байгаа. Одоо хүүхэд 4 сартай. Олон хүнийг хохироосноо мэдэж байгаа. Хохирлоо төлнө. Байж болох хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Адууны арьсан гутал захиалж 3.380.000 төгрөгийг Н данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа миний хаягыг блоколсон байсан. Одоо хохирол төлөгдөөгүй тул нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би адууны арьсан гутал захиалж 2.640.000 төгрөгийг Н данс руу шилжүүлсэн. Юу ч аваагүй тул хохирлоо нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч К.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 02 сарын 03-ны өдөр фейсбүүк Д гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч аяга, тавагны ком зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 360.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /4хх 210-211, 214-215 ху/,
-Хохирогч С.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 22-ны едер фейсбүүк Б гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгчээс адууны арьсан гутал зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 160.000 төгрөг шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /4хх 121-122, ху/,
-Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 20-ны өдөр фейсбүүк Б гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгчээс адууны арьсан гутал зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 200.000 төгрөг шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /4хх 52-53 ху/,
-Хохирогч Н.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 сарын 25-ны өдөр фейсбүүк "Б" гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгчээс бараа материал зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 1.400.000 төгрөг шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /4xx 10 ху/,
-Хохирогч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 02 сарын 04-ний өдөр фейсбүүк Д гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч аяга, тавагны ком зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 360.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /3хх 224-225 ху/,
-Хохирогч К.Еийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 сарын 26-ны едер фейсбүүк Д гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч аяга, тавагны ком зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 234.000 тегрег шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /3хх 163-164 ху/,
-Хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 сарын 20-ны өдөр фейсбүүк Б гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч гутлын захиалга авна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 2.640.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /3хх 60-61 ху/,
-Хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 сарын 05-ны едер фейсбүүк "Б" гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч монгол загварын дээл зарна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 195.000 төгрөг шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /3хх 11-12 ху/,
-Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 15-ны өдөр фейсбүүк Б” гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч гутлын захиалга авна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 160.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /2хх 196 ху/,
-Хохирогч Б.Гы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 21-ний өдөр фейсбүүк Б гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч гутлын захиалга авна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 150.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /2хх 163-164 ху/,
-Хохирогч А.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр... Д гэсэн цахим хаягтай иргэн худганы ком зарна гэсэн зарын дагуу холбогдож... С.Н ... данс руу 208.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /2хх 97 ху/,
-Хохирогч Ө.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 04-ний өдөр... Б гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч гутлын захиалга авна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 3.380.000 тегрег шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /2хх 66-67 ху/,
-Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 сарын 13-ны өдөр... Б гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч гутлын захиалга авна гэсний дагуу холбогдож... С.Н ... данс руу 590.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /1xx 200-201 ху/,
-Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 сарын 16-ны өдөр... Б" гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч адууны арьсан гутал хийж хямд зарна гэсний дагуу холбогдож... С.Н гэх данс руу 160.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /1хх 125-126, 129-130 ху/
-Хохирогч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 09-ний өдөр фейсбүүк цахим хаягт Б гэсэн нэртэй цахим хаягнаас адууны арьсан гутал 4 ширхэг-ийг зарна гэсэн зарыг олж харсан. Тэгээд 4 ширхэг арьсан гутлыг бөөнд нь нийлүүлээд 535.000 төгрөөг худалдан авахаар тохиролцож... ... дугаартай Н гэх данс руу шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /1хх 14 ху/,
-Хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 02-ны өдөр манай эхнэр О адууны арьсан гутал 2 хосоор нь захиалъя энэ данс руу 300.000 төгрөг шилжуулчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би 300.000 төгрөгийг эхнэрийн өгсөн Хаан банкны ... гэсэн данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1хх 54-55, 62-63 ху/,
-Хохирогч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд нийт 1.840.000 төгрөгийг Бгэсэн фейсбүүк цахим хаягт байршуулсан адууны арьсан гутал худалдаж авахаар ... гэсэн С.Н гэсэн данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /5хх 7-8/,
-Хохирогч С.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б гэсэн фейсбүүк цахим хаягт байршуулсан адууны арьсан гутал зарна гэсэн зарын дугаа худалдаж авахаар ... гэсэн С.Н гэсэн данс руу шилжүүлсэн 280.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /5хх 178 ху/,
- Хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой... Н гэх хүний нэртэй Хаан банкны ... дугаартай данс руу 180.000 төгрөгөөр 2 удаа аяга тавагны ком авахаар шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /6хх 191-194 ху/,
- Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 17, 19-ний өдөр фейсбүүк зарын дагуу С.Н гэх хүний ... данс руу... нийт 425.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /6хх 232-233 ху/,
-Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны ... тоот данс руу 280.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /6xx 13 ху/,
-Хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Өвөрхангай аймгийн нэгдсэн зарын группт шинэ оны хямдрал Эко шуб гэсэн зарын дагуу .... гэсэг хаяг руу захиалга өгөхөөр холбогдож... С.Н гэх эзэмшигчтэй Хаан банкны данс pyy 95.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /8xx 17-18, 32 ху/,
-Хохирогч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 03-ны едер фейсбүүкээр гутал авах гээд Б гэсэн фейсбүүк хаягтай хүн рүү чат бичиж адууны арьсан гуталны урьдчилгаа 50.000 төгрөг шилжүүлээд дараа нь мөнгөө бүрэн хийвэл гутал явуулна гэхээр нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүүгийнхээ данснаас мобиал банкаар 150.000 тегрег шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /8хх 96 ху/,
-Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 02-ны едер Б гэсэн нэртэй цахим хаягнаас адууны арьсан гутал захиалах гээд холбогдож өөрийн нөхөр Өод хэлээд 300.000 төгрөгийг Хаан банкны ... Н гэсэн данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1хх 58-59 ху/,
-К.Мийн .. гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2022 оны 02 сарын 03-ны өдөр 360.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4хх 227 ху,
-С.Угийн .... дугаарын Данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 12 сарын 23-ны өдөр 160.000 тегрег шилжүүлсэн дансны хуулга /4хх 123, 134 ху/,
-Г.Эын .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 12 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4хх 54 ху/,
-Н.Сгийн ... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 11 сарын 25-ны едер 1.400.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4хх 5 ху/,
-Э.Згийн .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2022 оны 02 сарын 04-ний өдөр 360.000 тегрег шилжүүлсэн дансны хуулга /3хх 228 ху/,
-К.Еийн ... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2022 оны 01 сарын 24-ний өдөр 234.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /3хх 171 ху/,
-Х.Назгулийн .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 11 сарын 19, 20, 25, 26-ны өдрүүдэд нийт 150.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /3хх 52 ху/,
-Ж.Эийн .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2022 оны 01 сарын 06-ны едер 195.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /3xx 3 ху/,
-Х.Бийн .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 12 сарын 15-ны өдөр 160.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх 198 ху/,
-Б.Гы .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 12 сарын 26-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх 131-132 ху/,
-А.Ргийн .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2022 оны 01 сарын 27-ны өдөр 208.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх 89 ху/,
-Ө.Жгийн .... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 12 сарын 04-ний өдөр 3.380.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх 45, 46 ху/,
-Б.Аийн.... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 12 сарын 12-ны өдөр 590.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 184 ху/,
-Б.Бийн ....гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 2021 оны 11 сарын 16-ны едер 160.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 120 ху/,
-Хохирогч Э.Гын эзэмшлийн Хаан банкны ... дугаартай данснаас Сангаагийн Н ... дугаарын данс руу 2021 оны 12 сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 535.000 төгрөг шилжүүлсэн хуулга /1xx 5 ху/,
-О.Өоос ... гэсэн данснаас С.Н ... гэсэн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 71, 87 ху/,
-Ч.Нийн Хаан банкны .... гэсэн данснаас ... данс pyy 1.840.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /5xx 10 ху/,
-С.Жгийн ... данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /5хх 174 ху/,
- Б.Эийн Хаан банкны .... гэсэн данснаас ... данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /6-р хх-14/,
- Д.Сын .... дугаарын данснаас С.Н ... дугаарын данс руу 425.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /6хх 235 ху/,
- Г.Нгийн эзэмшлийн ... гэсэн данснаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 95.000 төгрөгийг ... гэсэн данс руу шилжүүлсэн талаарх баримт /8хх 38 ху/,
- Ч.Аийн ...., .... гэсэн данснаас 2021 оны 12 сарын 03, 09-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 200.000 төгрөгийг ... гэсэн данс руу шилжүүлсэн талаарх баримт /8хх 100-101 ху/,
-Фэйсбүүк чатаар харилцсан талаарх гэрэл зураг /1хх 6-10, 72-84, 194-196, 2хх 35-40, 90-93, 3хх 3, 64, 158-159, 228-248, 4хх 55-58, 200-206, 5хх 17-68, 8хх 39-42/,
-С.Н яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 24, 26-27, 66-68, 99-103, 131-133, 154-157, 204-209, 212-213, 239-240, 2хх 70-71, 76, 105-106, 111, 145-146, 150-155, 167-168, 172-173, 177-178, 200-205, 235-236, 241, 3хх 15-19, 138-139, 144-146, 201-202, 207, 4хх 20-23, 30-36, 99-100, 105-107, 110, 155-156, 162-163, 166-167, 243-247, 5хх 148-149, 152, 193-194, 196-201, 6хх 131-132, 137-138, 178-179, 182, 207-208, 212-214, 238-243, 8хх 2-3, 43-61, 71-72, 77, 110-121/,
-Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 126-127 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /5хх 82-134 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8хх 109 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2021-2022 онуудад фейсбүүк цахим хаягт бараа бүтээгдэхүүн худалдана гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Улаанбаатар хот, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь аймагт оршин суух нэр бүхий 23 иргэнийг хуурч, нийт 14.512.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл явдал болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Н “...Хэргийн хувьд маргахгүй. 23 үйлдлийг хүлээн зөвшөөрнө. Өр ширээ төлөхийн тулд эдгээр хүмүүсээс захиалга хийж мөнгийг нь авч хэрэглэсэн. Би буруу үйлдэл хийсэн, захиалга авч байх үед эдгээр бараа байхгүй байсан. Худал хэлснээ хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Жы “Адууны арьсан гутал захиалж 3.380.000 төгрөгийг Н данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа миний хаягыг блоколсон байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Нийн “...Би адууны арьсан гутал захиалж 2.640.000 төгрөгийг Н данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Э, Б.Б, Н.С, Х.Н, О.Ө, С.Ж, Ө.Ж, Ч.А, Э.Г, Ч.Н, Б.А, Х.Б, Б.Г, Г.Э, С.У, Г.Н, Ж.Э, Д.С, К.Е, А.Р, К.М, Д.Г, Э.З нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын болон шүүгдэгч С.Н нарын дансны хуулга, фэйсбүүк чатаар харилцсан талаарх гэрэл зураг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч С.Н анхнаасаа хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөө буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогч нарт “фейсбүүк цахим хаягт бараа бүтээгдэхүүн худалдана” гэсэн зар байршуулан итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Н гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч болон өмгөөлөгчийн ялын санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд: Энэ гэмт хэргийн улмаас Б.Э-т 280.000 төгрөгийн, Б.Б-д 160.000 төгрөгийн, Н.С-д 1.400.000 төгрөгийн, Х.Н-ээс 2.640.000 төгрөгийн, О.-од 300.000 төгрөгийн, С.Ж-д 280.000 төгрөгийн, Ө.Ж-д 3.380.000 төгрөгийн, Ч.А-т 200.000 төгрөгийн, Э.Г-д 535.000 төгрөгийн, Ч.Н-д 1.840.000 төгрөгийн, Б.А-т 590.000 төгрөгийн, Х.Б-д 160.000 төгрөгийн, Б.Г-д 150.000 төгрөгийн, Г.Э-д 200.000 төгрөгийн, С.У-д 160.000 төгрөгийн, Г.Н-д 95.000 төгрөгийн, Ж.Э-т 195.000 төгрөгийн, Д.С-д 425.000 төгрөгийн, К.Е-д 234.000 төгрөгийн, А.Р-д 208.000 төгрөгийн, К.М-д 360.000 төгрөгийн, Д.Г-д 360.000 төгрөгийн, Э.З-д 360.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч С.Н нь дээрх хохирлыг бүрэн хариуцаж төлөх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 14.512.000 төгрөгийг гаргуулж дээрх нэр бүхий 23 хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч С.Н цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 6 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэс нийт 14.512.000 төгрөгийг гаргуулж, Э-д 280.000 төгрөгийг, Б-д 160.000 төгрөгийг, С-д 1.400.000 төгрөгийг, Н-д 2.640.000 төгрөгийг, Ө-д 300.000 төгрөгийг, Ж-д 280.000 төгрөгийг, Ж-д 3.380.000 төгрөгийг, А-д 200.000 төгрөгийн, Г-д 535.000 төгрөгийг, Н-д1.840.000 төгрөгийг, А-д 590.000 төгрөгийг, Б-д /БЭ80031300/ 160.000 төгрөгийг, Г-д 150.000 төгрөгийн, Э-д 200.000 төгрөгийг, У-д 160.000 төгрөгийн, Н-д 95.000 төгрөгийн, Э-т 195.000 төгрөгийг, С-д 425.000 төгрөгийг, Е-д 234.000 төгрөгийг, Р-д 208.000 төгрөгийг, М-д 360.000 төгрөгийг, Г-д 360.000 төгрөгийн, З-д 360.000 төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Н нь 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА