Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 2023          01            09                                  2023/ШЦТ/14

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,  

 

Иргэдийн төлөөлөгч П.О  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Цгийн Мд холбогдох эрүүгийн 2225000000464 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Мг 2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 22 дугаар гудамжинд Ж.Бг толгой нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж алсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мн мэдүүлсэн: Тэр шөнийн 12-01 цагийн үед талийгаачийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Хөл дээрээ тогтохгүй зам дээр унасан. Яг тэр үед нэг хүүхэд таарсан. Гудамжныхаа үзүүрт очоод гэртээ ормооргүй байна. Аав ээжээсээ айж байна гэсэн тул би гэр рүүгээ авч явсан. Би түүнийг түшээд гараараа тэврээд явж байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй би хөл алдаж 2 уулаа унасан. Уначихаад босохгүй байсан ба босооч гэхэд над руу хөлөөрөө жийж нэг цохисон. Би уурлаж нүүрний 2 хэсэгт нь 6-7 удаа 2 гараараа цохисон. Гэтэл хамраас нь цус гарсан тул цамцаар нь арчаад босохгүй хажуугаараа хэвтчихээр нь тохойноос дээш хэсэгт нь би хөлөөрөө 3 удаа жийсэн. Талийгаач эндээ жаахан унтаж байгаад явмаар байна гээд босохгүй байхаар нь хэсэг хэвтүүлж байгаад босгох гээд өндийлгөж байгаад дийлэхгүй газарт алдаж унагасан. Тэгээд босохгүй хурхираад чичрээд байсан ба бөөлжсөн. Би гэртээ харьж нөмрөх юм авчрахаар явсан. Тэгээд эмээ унт гээд загнахаар нь унтсан  гэх мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын мэдүүлсэн: Миний хүү Мтай дотно үерхдэг байсан. 10 жил болсон. Бид хоёрт хэлээгүй оройтуулсанд гомдолтой байна. Бид байнга утасдаж байдаг, эмээ нь ч бас л утасддаг байсан. Тэр өглөө ирэхгүй болохоор нь эмээгээс нь асуухад худлаа хэлсэнд нь их гомдолтой байна. Хэлсэн бол амийг нь аварч болох ч байсан юм билүү. Оршуулгын зардал 10 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

       - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 14-23-р тал/,     

-Цогцост үзлэг хийсэн тухай:...160 см урт, толгойдоо 7 см хар хүрэн өнгийн үстэй, гар хөл биеийн дагуу шулуун, зүүн гарын шууний дотор хэсэгт загалмай хэлбэртэй, баруун буглагын гадна талд далбайт онгоц, эмэгтэй хүний толгой мэт дүрсний шивээстэй, 2 нүдний зовхи аниатай хүрэн хөхөлбөр, хамрын самсай уруулын орчимд цус мэт зүйл наалдаж тогтсон, хүүрийн хөшилт бүх биеээр толбо үүсээгүй, 2 гарын алга шороо, цус мэт зүйлээр бохирлогдсон, толгойн үстэй хэсгийн урд баруун талд 1x0.4 см, баруун чамархайд 1x0.2 см, зүүн талд 1x0.2 см, зүүн шанаанд 5x4 см зулгарсан, баруун чихний урд 1.7x1 см бүдэг хөхөлбөр, 2 нүдний зовхи хүрэн, зүүн чихний дэлбээ 5x2.5 см хүрэн хөх өнгийн цусан хураатай, гуяны гадна дээд хэсэгт 3x1 см зулгаралттай, зүүн тохойн доор 1x0.8 см зулгарсан 25 настай эрэгтэй хүний цогцос байна. Уг цогцос нь дээгүүрээ цэнхэр өнгийн хагас ханцуйтай фудволктай, хөх өнгийн дотоожтой, хөх өнгийн 1 хос оймстой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-ийн 24-32-р тал/           

          -Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 39-43-р тал/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан /Ц.Мгаас хувцас хураасан тухай/ тэмдэглэл /1-р хх-ийн 44-р тал/

-Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 60-76-р тал/

           -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 77-79-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр талийгаач хүү Б нь гэртээ байж байгаад орой 20-21 цагийн үед найзынхаа төрсөн өдөр явна гэж хэлээд гэрээс гарсан. Яг хэний төрсөн өдөрт хэнтэй хамт явах гэж байгаа талаар мэдээгүй. Тэр орой гэртээ ирж хоноогүй. Хүүгийнхээ утас руу 23 цагаас хойш залгахад холбогдох боломжгүй байсан. Өмнө Мгийн гэрт хамт хонож байсан болохоор тэндээ хоночихсон байх гэж бодоод унтсан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед Мгийн эмээ Цгийн утас руу залгаж хүүгээ ирсэн эсэхийг нь асуухад ... манай гэрт ирээгүй, М шарлачихсан тул гэрээсээ гараагүй гэж хэлсэн. Үүнээс хойш 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд манай гэрт цагдаа нар орж ирээд Б эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн. Тухайн үед би ажилдаа явчихсан байсан. Эмнэлэг дээр эхнэр Саранчимэгийн хамаатны дүү Начинбат очоод Б нас барчихсан байна гээд миний утас руу залгаж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Миний хүү тухайн үед гэрээсээ гарахдаа биеийн байдал нь хэвийн байсан. Б нь 3 настай байхдаа анх удаа татсан. Эмнэлэгт үзүүлэхэд олдмол тархины цус хуралттай гэсэн онош тавигдсан. 10 насанд хүрсэний дараа хагалгаанд орж болно гэж хэлсэн. Бид нар боломжит бүх төрлийн эмчилгээ хийлгэхэд тархины цус хуралт нь шимэгдээд дуусчихсан тул группт ороогүй. Жилдээ 1-2 удаа татаж ундаг байснаа 2014-2017 он хүртэл татаагүй. 2017 оноос хойш бага зэрэг татаж байгаад 2020 оноос хойш тоо нь нэмэгдэж, гадаа явж байхдаа унах тохиолдол гарч эхэлсэн. Миний хүү таталт өгөхдөө гэнэт татаад уначихдаг, унахдаа биеэ удирдах чадваргүй шууд газар уначихдаг. Ядрах, хүнд ажил хийхээр таталт нь ихсээд унадаг юм. Тогтсон эмчийн хяналтад байгаагүй. Миний хүү Ж.Б нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байхдаа Ц.Мтай танилцаж байсан. Тэрнээс хойш байнга хамт нийлж явдаг, найзалж нөхөрлөдөг болсон. Хоорондоо маргалдаж, муудалцаж байгаагүй. М нь манай хүүгийн утас руу залгаад дууддаг. Хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан талаар сонсож байсан. Тэрнээс биш нүдээрээ хараагүй. Талийгаач хүүгийн маань оршуулгын зардалд 10 гаран сая төгрөг зарцуулсан. Баримтуудыг бүрдүүлж байгаа. Солонгос улсаас хүмүүст өгөх зэд /буяны гарын цайлгах зүйл/-ийг бэлдэж явуулсан. Би гомдолтой байна. Хүүгийн маань нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р тал/

- Гэрч П.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед намайг гэртээ байхад Мгийн эхнэр Нямка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Болдбаатарын хамт приус 20 маркийн 9207 гэх улсын дугаартай машинтай манай гэрт ирж намайг авсан. Тэгээд Нямка, Болдбаатар бид гурав машинтайгаа хөдөлж манай найз Галмандахын гэрт нь очиж Галмандахыг аваад город орж 4-23 дугаар байрны гадна талд очиж Мг ажлынх нь газрын хувцас сольдог гэх газраас очиж авсан. М нь гарч ирэхдээ Сайнаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ болон өөр хоёр найзынхаа хамт гарч ирсэн. Тэгээд бид нар 3-24 дүгээр байрны гадна талд байрлах дэлгүүр дээр очиж М найзуудынхаа хамт орж 0,75 литрийн “X” гэх архи авч гарч ирээд машиндаа Сайнаа, М хамт явж байсан хоёр найзынх нь хамт хувааж уучихаад Богд голын хажууд байрлах “Казино” гэх бааранд 22 цаг өнгөрч байхад орсон. Бид нар баар ороод 2 шил 0,75 литрийн “X” гэх архи авч уугаад хэсэг бүжиглэж байгаад баарнаас гарцгаасан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна баар хаагаагүй байсан. Тэгээд Нямка, Болдбаатар хоёр нь архи уугаагүй эрүүл байсан болохоор машин барьж Мг эхнэр Нямкагийн хамт Эрдэнэ багт байрлах гэрт нь хүргэж өгчихөөд Мгийн хоёр найзыг хүргэж өгөх гэхэд Мгийн хоёр найз нь гэр нь ойрхон байдаг бид хоёр алхаад явчихъя та нар яв гэж хэлээд үлдсэн. Тэгэхээр Болдбаатар машинтайгаа хөдөлж намайг гэрт хүргэж өгчихөөд Галмандахыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-р хуудаст/,

- Гэрч Г.Гын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:... Мгийн найз нь гэх хоёр эрэгтэй хоёулаа 25 орчим настай, нэг нь хар өнгийн хувцастай харин нөгөөх нь саарал өнгийн хувцастай, нүдний шил зүүсэн байсан. Би тэр хоёрыг урьд өмнө харж байгаагүй өчигдөр анх удаа харсан. Би тэр үед архи уугаагүй болохоор болсон бүх явдлыг санаж байна. Хэрүүл маргаан болон зодоон болоогүй. Мгийн найз нь гээд хоёр эрэгтэй сүүлд Мгийн гэрийн гадна М болон эхнэрийнх нь хамт буугаад үлдсэн. Тэр үед саарал өнгийн хувцастай, нүдний шил зүүсэн эрэгтэй согтчихоод машинаас бууж чадахгүй байхаар нь хамт явсан хар өнгийн хувцастай эрэгтэй нь чирч газар шороон дээр суулгаад дараа нь татаж босгоод зогсоочихсон байсан. Намайг харж байхад хар өнгийн хувцастай эрэгтэй нь архи уусан юм уу гэлтэй зүгээр шахуу байсан. Мөн машин бариад хөдлөөд явахад М эхнэртэйгээ тэр хоёрын дэргэд зогсож байсан санагдаж байна. Машинаас буухад Ж.Б нь сэрүүн ухаантай байсан. Харин өөрийнхөө хөлөөр зогсож, явж чадахгүй нилээн согтчихсон байсан. Өөрийнхөө хийж байгаа үйлдлийг мэдэж байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Харин М нь бага зэрэг согтолттой, хэвийн байдалтай байсан ба Бг түшээд гэрт нь хүргэж өгнө гээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-92-р тал/

- Гэрч Г.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цаг 15 минутын үед 103-ын түргэний машинаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 24-р яаралтай түргэн тусламжийн өрөөнд хүргэгдэн ирэхдээ уг хүн маань амьсгал зүрх судас зогссон байдалтай, амны хөндийд буюу хэлэн дээр гурил мах мэт зүйлтэй байсныг ухаж гаргаж авсан. Тэгээд анхан шатны тусламж үзүүлэхэд зүрх амьсгал зогссон байсан. Саарал өнгийн ноосон цамцтай байсан уг цамц нь гаднах хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон, дээд уруул бага зэрэг хавдсан, зүүн хацар хэсэгт зулгарсан шархтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-р тал/

- Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БОЭТ-ын яаралтай тусламжийн 103 дугаарын утсанд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 24 дугаар гудамжинд зодуулсан байдалтай ухаангүй хүн байна гэхээр нь яаралтай тусламжийн машинтай 08 цаг минутанд очиход 24 дүгээр гудамны дунд хэсэгт гудамжинд шороон зам дээр дээшээ харсан байрлалтай зодуулсан байдалтай эрэгтэй хүүхэн хараа нь өргөссөн, зүрхны цохилт өөрийн амьсгалгүй, осгосон байдалтай, 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд залуу хүн болхоор нь сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн. Хүлээн авах руу яаралтай тээвэрлэсэн, хүлээн авах хүртэл хугацаанд амьсгал зүрх судасны цохилт сэргээгүй тэвээрлэн яаралтай тусламжийн тасаг руу орж ирсэн.Тэгээд 102 дугаарын утсанд мэдэгдсэн юм. Ил харагдах гэмтэл шарх байхгүй. Нүүрний зүүн талын шанаанд зулгарсан шарх байсан. Өмсөж байсан цамц нь цус шороо зэрэг болсон байсан. Амнаас хоолны агуулагдахуун буюу  бөөлжис гарсан байсан. Бөөлжсөндөө хахсан байж болзошгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-р тал/

-гэрч Э.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:.... Миний санаж байгаагаар 00 цаг өнгөрөөд удаагүй байх гэж бодож байна. М эхнэртэйгээ гэртээ орж амарлаа гэсэн ба би тэр хоёрыг гэрт нь орох үед дагаж ороод гэрээс нь жижиг торт авч гарч ирсэн. Жижиг торт авчихаад М болон эхнэрийнх нь хамт хашааных нь үүдэнд гарч ирэхэд машинаас хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн эрэгтэй нь цагаан өнгийн саравчтай малгай өмсөж, нүдний шил зүүсэн эрэгтэйг сугадсан байдалтай би найзыгаа гэрт нь хүргээд өгчихнө. Мгийн гэрийн яг арын гудамжимд амьдардаг баяртай гэж хэлээд хашааных нь үүдэнд үлдсэн. Машинтайгаа хөдлөөд явж байхад Мгийн хашааны гадна гудамжинд хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн эрэгтэй саарал өнгийн цамц, цагаан өнгийн малгай өмсөж, нүдний шил зүүсэн эрэгтэйг сугадаад явах гэж байгаа бололтой зогсож байсан. Бааранд ороод захиалсан хоёр шил архинаас М, Сайнбилэг. Б, саарал өнгийн цамц, цагаан өнгийн малгай өмсөж, нүдний шил зүүсэн эрэгтэй энэ дөрөв, их уусан. Энэ дундаас цагаан өнгийн малгай өмсөж нүдний шил зүүсэн эрэгтэй өөртөө архи хундагалаад уугаад байсан. Хамгийн их архи ууж согтсон нь цагаан өнгийн малгай өмсөж, нүдний шил зүүсэн эрэгтэй. Бусад нь нээх согтсон байгаагүй. Сүүлд Мгийн гэрийн гадна буухдаа саарал өнгийн цамц, цагаан өнгийн малгай өмсөж нүдний шил зүүсэн эрэгтэй хөл дээрээ сайн тогтож чадахгүй найз нь гэх хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн эрэгтэй гэрт нь хүргэж өгнө гээд сугадаад үлдсэн. Бид нар хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан болон зодоод хийсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р тал/

-гэрч М.Нийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Мгийн төрсөн өдөр нь байсан... бид дөрөв 22 цаг болж байхад нөхрийнхөө ажил дээр очиж нөхөр, М, Б, Сайнбилэг нар Хүрэнбулаг багийн 4-20 байрны подвальд байсан... Бид нар 4-20 байрнаас гараад Уурхайчин багт байх дэлгүүрээс шинэ гарсан архи гээд  аваад Сайнбилэг, М, Б дөрөв машин дотор хувааж уугаад Вегас бааранд орсон.Бааранд ороод эхлээд 1 шил 0,75 гр цагаан архи, 2 ширхэг шилтэй Сэнгүр пиво, 1 литрийн савалгаатай жүүс 2 ширхэг авсан. 2 ширхэг шилтэй пивийг болохоор М ганцаараа уусан, мөн тэр пивоноос өөр зүйл уугаагүй. Харин 1 шил архи манай нөхөр М болон Б, Сайнбилэг, Б бид дөрөв хувааж уусан. Болдбаатар би ханиад хүрчихсэн гээд перец архиндаа хийгээд нэг удаа уусан ахиж уугаагүй. ...дахиж 1 шил архи нэмж аваад ууж дуусгаад баар хаах болоод гараад явсан. Бид найм бүгд Болдбаатарын машин болох хар өнгийн Приус 20 загварын 92-07ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чихэж суугаад хөдөлсөн... манай гэрлүү манай нөхөр М, Бямбахшиг, М, Болдбаатар бид 5 очсон ба... М гэрээс гараад Бг машинаас буулгаад гэрлүү нь хүргэж өгнө гээд аваад явсан. Болдбаатар, Б, Мандах нар машинтайгаа яваад өгсөн. Харин нөхөр бид хоёр гэртээ үлдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-р тал/

-гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Б, М, Сайнбилэг бид дөрөв болохоор манай ажил дээр хүлээгээд байж байхад 21 цаг 30 минут болж байхад Эхнэр, Болдбаатар, Бямбахшиг, Мандах дөрөв ажпын гадаа ирээд би эхнэрийн авчирсан хувцсыг сольж өмсөөд 22 цаг өнгөрч байхад ажлаас гараад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ВЕГАС гэх бааранд 22 цаг 10 минутын үед эхнэр Нямцэцэг болон Болдбаатар, Б, М, Сайнбилэг, Б, Мандах бид найм орсон. Бааранд ороод эхлээд 1 шил 0,75 граммын савалгаатай Соёрхол архи, 2 ширхэг лаазтай Тайгер пиво, 1 литрийн савалгаатай жүүс авсан. 2 ширхэг лаазтай пивийг болохоор М ганцаараа уусан мөн тэр пивоноос өөр зүйл уугаагүй. Харин 1 шил Соёрхолыг Би болон Б, Сайнбилэг, Б бид дөрөв хувааж уусан... Бид найм бүгд Болдбаатарын машин болох хар өнгийн Приус 20 загварын 92-07ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чихэж суугаад хөдөлсөн. Бид нар хамгийн эхлээд Сайнбилэгийг Цагаанчулуут багийн Эко хорооллын ойролцоо буулгаад бусад нь бүгд манай гэрлүү яваад би болон манай эхнэр, Б, М бид дөрөв машинаас бууж үлдсэн. Харин Мандах Болдбаатар, Б нар яваад өгсөн. Би эхнэр Нямцэцэгийн хамтаар гэртээ орсон. Харин М, Б нар цаашаа алхаад явсан. Би үүнээс цааш юу болсон талаар сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105-р тал/

-гэрч Л.Саранцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... 2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө миний хүү Б гэртээ ирж хоноогүй тул өглөө 08 цагийн үед Мгийн эмээ Цгын утас руу залгаж ...манай хүү урьд шөнө ирсэнгүй, танай хүүхэд байна уу гэж асуухад ...М ком болоод шаралсан, эмнэлгээс гарч болохгүй гэж хэлээд утсаа салгасан. Үүний дараа гэрт цагдаа нар орж ирээд ...танай хүүг Бат-Амгалаг гэдэг үү, урьд шөнө гэртээ хоносон уу гэхээр нь найзынхаа төрсөн өдөр явсан, гэртээ ирээгүй гэж хэлэхэд намайг дагуулж гэрээс гарсан. Би эмнэлэгт очоод хүүгээ нас барсан гэдгийг мэдсэн. Тэр даруйдаа Цгын утасруу залгаж ...хүү маань нас барчихсан байна шдээ гэж хэлээд салгасан. Тэрнээс өөр зүйл яриагүй. Хамгийн сүүлд 2018 онд мэдрэлийн Энхгэрэл эмчид үзүүлэхэд Бат- Амгаланг тайван байлгах, уурлуулж болохгүй, эмийг нь тогтмол уулгуулах хэрэгтэй гэсэн. Тухайн үед миний хүүгийн тархинд цус хуралт байхгүй, шимэгдсэн байсан. 2022 оны зун Мгийн гэрт Б хонож байхдаа таталт өгсөн гэдгийг Ц эгчээс сонссон.Бид нар мэдэгдэхгүйгээр хүү маань 2 удаа таталт өгсөн гэдгийг сүүлд Ц эгчээс сонсож мэдсэн. 2022 оны 07 сарын үед миний хүү Б нь гаднаас орж ирэхдээ зүүн талын хацар нь зулгарчихсан байхаар нь юу болсон талаар асууж, тодруулахад гэрийн гадна татаж уначихаад босоод ирлээ гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-р тал/

-гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Тухайн өдрийн өглөөний 08 цаг 05 минутын үед цагдаагийн газрын тусгай дугаарын утаснаас Эрдэнэ багийн 23 дугаар гудамжинд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн... Тухайн дуудлага дээр 08 цаг 23 минутад очих үед гудамжны дунд хэсэгт хоёр айлын голд, хашаагүй задгай газарт, гудам нэвт гарсан авто машины шороон замтай хэсэгт, ертөнцийн зүгээр зүүн талд нь дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан.Тэр хүний дээр нь хүн бүтээсэн юм уу гэмээр хучаад тавьчихсан шар өнгийн майк байсан. Би тухайн хүнийг очиж амьсалж байгаа эсэхийг хамар хэсэгт нь хуруугаа хүргэж үзэн шалгахад амьсгалж байсан. Тухайн хүн маань шөнө хэдэн цагаас хойш хэвтсэн үгүйг мэдэхгүй, өглөө их хүйтэн шүүдэр буугаад шөнө хүйтэн хоносон байсан болохоор осгосон юм шиг байдалтай урдаас хариу үйлдэл маш бага үзүүлж байсан учир эхний ээлжинд түргэн тусламжыг 08 цаг 25 минутад дуудаж, 08 цаг 40 минутад түргэн тусламж ирээд эмч чагнаж байснаа, цээжин хэсэгт зүрхний иллэг 4 удаа хийгээд нүдийг нь нээж харж үзсэнээ осголтын байдалтай байна гээд аваад явсан. Зүүн талын шанаа нь зулгарсан байдалтай гаднах саарал цамц нь цус болчихсон.Тэгээд уруулын дотор тал нь цус болчихсон байдалтай очиход хурхираад байсан. Гадуураа саарал цамцтай, хар хөх өмд, тэгээд ягаан пүүзэн гуталтай цүнх үүрсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-р тал/

-гэрч О.Мөнхсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Тухайн өдрийн өглөөний 08 цаг 05 минутын үед Цагдаагийн газрын тусгай дугаарын утаснаас Эрдэнэ багийн 23 дугаар гудамжинд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн... Тухайн дуудлага дээр 08 цаг 23 минутад очих үед гудамжны дунд хэсэгт хоёр айлын голд, хашаагүй задгай газарт, гудам нэвт гарсан авто машины шороон замтай хэсэгт, ертөнцийн зүгээр зүүн талд нь дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүний дээр нь хүн бүтээсэн юм уу гэмээр хучаад тавьчихсан шар өнгийн майк байсан. Би тухайн хүнийг очиж амьсалж байгаа эсэхийг хамар хэсэгт нь хуруугаа хүргэж үзэн шалгахад амьсгалж байсан. Тухайн хүн маань шөнө хэдэн цагаас хойш хэвтсэн үгүйг мэдэхгүй, өглөө их хүйтэн шүүдэр буугаад шөнө хүйтэн хоносон байсан болохоор осгосон юм шиг байдалтай урдаас хариу үйлдэл маш бага үзүүлж байсан учир эхний ээлжинд 08 цаг 25 минутад түргэн тусламж дуудаж, 08 цаг 40 минутад эмч ирж чагнаж байснаа, цээжин хэсэгт зүрхний иллэг 4 удаа хийгээд нүдийг нь нээж харж үзсэнээ осголтын байдалтай байна гээд аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-р тал/

-гэрч Ж.Уртнасангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед босож цай ундаа чанаж уучихаад хашааныхаа урд талын хогийг цэвэрлэхээр 07 цаг 50 минутын үед гэрийнхээ гадна талд гарч ирэхэд манай гэрийн урд байрлах 22 дугаар гудамжны онгорхой хэсэгт замын голд шуудайтай хог шиг зүйл байсан. Тэгэхээр нь бага зэрэг ойртоод харахад замын голд хог биш уурхайд өмсдөг ажлын хувцастай дээшээ харсан зүүн талын гараа тохой хэсгээрэй нугалж хүзүү хэсэгтээ байрлуулсан эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би зайнаас “ хөөе босооч” гэж 2-3 удаа дуудахад хариу хэлж хөдлөхгүй байхаар нь би буцаж гэртээ орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ойр хавьд нь ямар нэгэн хүн байгаагүй. Би холоос харсан болохоор ямар нэгэн зүйл харагдаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-р тал/

-гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:...Би 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Шөнө 23 цагийн орчим хашааны урд 2-3 эрэгтэй хүн маргалдаж байх шиг сонсогдсон. Өөр дуу чимээгүй сонсогдоогүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/

-Насанд хүрээгүй гэрч С.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:.. Тухайн үед болсон үйл явдпыг хажуу талаас нь харсан. Ойролцоогоор 1-2 метрийн зайтай байсан. Тэр хоёр залуугийн нүдний шилтэй нь Б гэдэг. Манай эмээгийн амьдардаг гудамжны урд талд Б ах амьдардаг юм. Харин хамт явж байсан залууг танихгүй байна. Тэр ах бор өнгийн царайтай, буржгар урт үстэй байсан. Б ах өөрөөрөө явж чадахгүй, хажууд нь хамт явж байсан ах баруун талд нь гараад баруун суга хэсгээр нь тэврээд алхаж явж байсан. Тухайн үед би найз Дэмдээ, Азаа нарын хамт зөрөөд өнгөрч байхад ар талд хүн унах чимээ гарахаар нь эргээд харахад Б биеийн зүүн талаараа газар уначихсан, хамт явж байсан ах нь баруун гар талаас нь татаад босгож байсан. Тухайн үед Б ах газар унахдаа зүүн мөр хэсгээрээ унасан, толгой нь газар хүрээгүй байсан. Б ахтай хамт явж байсан ах газраас татаж босгоод цаашаагаа алхаад явсан...Хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Б ах ямар нэгэн дуу чимээ гаргаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-р тал/

-гэрч М.Цгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:...2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө 04 цаг 30 минутад би гэртээ ганцаараа унтаж байхад байшингийн хаалгыг гаднаас хүн тогшсон. Би босоод хаалга онгойлгож өгөхөд ач хүү М даараад нүүр нь хөхөрчихсөн байдалтай орж ирээд ...Б гадаа унтчихсан, би хэсэг хамт байж байгаад ирлээ. Бг гэртээ авчирах гээд алгадаж сэрээхэд гэртээ харихгүй, аав уурлана гэж хэлээд унтчихсан. Би гэрээс хөнжил аваад Бд өгөх хэрэпгэй байна гэхээр нь ...өдий 8 сард хөлдөж үхдэг хүн гэж хаана байдаг юм бэ, чи унт гэж хэлээд байшингаас гаргаагүй, унтуулчихсан юм. Гаднаас орж ирэхдээ хувцас нь шороо болчихсон байсан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутад гэрээсээ гараад Хүлэг хүнсний зах дээр очиж сүү, цагаан идээ зарахаар явсан. Гэрээс гарч явахдаа хашааны хаалганаас гараад ертөнцийн зүгээр зүүн тал руу эргэж явсан.Өдөр 11-12 цагийн үед миний утас руу цагдаагаас залгаж Мг хаана байгаа талаар асуухаар нь гэртээ байгаа гэж хэлээд гэрээ зааж өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153-р тал/

-насанд хүрээгүй гэрч У.Дэмэддавгын мэдүүлсэн... Би цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байсан. Би найз А, Азаа нарын хамт Агийн найз охины гэрт очих гээд Эрдэнэ багийн 19, 20 дугаар гудамжны голын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд алхаад явж байхад урд талаас зүс таньдаг Бат- Амгалан ах нь танихгүй урт үстэй ахын хамт алхаад ирж байсан. Тухайн үед Б болон хамт явж байсан урт үстэй ах нар хоёулаа согтуу явж байсан ба Б ах нүдний шилтэй, нилээн согтуу, өөрөө явж чадахгүй, хамт явж байсан урт үстэй ах баруун суга хэсгээр нь түшээд явж байсан. Бид нар Б болон хамт явж байсан ах нартай зөрөөд явж байхад ар талд хүн унах чимээ гарахаар нь эргэж харахад Б ах замын голд байх хонхор хэсэгт биеийн зүүн талаараа газар уначихсан, хамт явж байсан ах ...хөөе босоорой гэж хэлээд баруун гараас нь татаж газраас босгоод цаашаагаа Б ахын баруун талаас нь бариад явсан. Дахиж тэр хоёр ахтай таараагүй. Б ах газар унахдаа зүүн талын мөр хэсгээрээ унасан. Толгойгоо газар цохисон эсэхийг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-р тал/

-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн... Амь хохирогч Ж.Бгийн зүүн чихний дэлбээ, зүүн чихний дэлбээний дээд талд үүссэн зөөлөн эдийн цус хуралттай хохирогчийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл болох тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух чамархай хэсгийг хамарсан цусан хураа нь шалтгаант холбоотой байж болно. Дагз хэсгээр унах үед ч үүсэж болох боловч хуйханд дагз хэсэгт цус хуралт гэмтэл байхгүйгээс үзэхэд дагз хэгсээр унах үед үүсээгүй байж болно. Цусан хурааны хэмжээ их байсан тул яаралтай эмчилгээ хийж, эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөлд амь насыг аврах боломжгүй байжээ. Амь хохирогч Ж.Бгийн үхлийн шалтгаан болсон гэх гавал тархины битүү гэмтэл болон цус хуралтууд нь түүний архаг хууч өвчинтэй шалтгааант холбоогүй, харин гэмтлийн шалтгаант холбоотой болно. Амь хохирогч Ж.Бгийн үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь гараараа цохих, гутлаар өшиглөх, дэвсэх үед үүсэхийг үгүйсгэхгүй. Мохоо зүйлийн тодорхой хүч үйлчилсэний улмаас үүснэ. Гавал тархины битүү гэмтэл авсан хүнд биеэ хөдөлгөж чадахгүй чичрэх шинж тэмдэг илэрдэг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай:... Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл: тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, өвчүү, цээжинд булчинд цус хуралт, толгой, баруун гуя, зүүн тохойны зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд 2022-08-25-наас 26-ныг шилжих шөнө үүссэн байж болно. Гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно. Толгой хэсгийн гэмтлүүд нь гавал тархины битүү гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтлүүд болно. Бусад зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсч болно.Талийгаач нь зүүн бөөрний уйланхай архаг хууч өвчтэй бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач нь нас бараад 2-6 цаг өнгөрсөн байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь ,гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, үүний улмаас үүссэн тархи дарагдал болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 166-176-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 273 дугаартай ...Ж.Бгийн цогцосноос авсан цусанд этилийн спирт 3,0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 195-196-р тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2750 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн гэх цэнхэр өнгийн футболка, бараан өнгийн цүнхэнд гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн футболканы 345мм, 317мм, 545мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлтүүд, бараан өнгийн цүнхний мөрөвчний 72мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин сэмрэлт байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 201-203-р тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2751 дугаартай: ... Шинжилгээнд ирүүлсэн яллагдагчийн гэх ногоон эрээн өнгийн пүүзэн гуталд гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээн өнгийн пүүзэн гуталны 10х5мм, 5х5мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цооролтууд байна...” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 211-215-р тал/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай: ...Магадлуулагч Ц.М нь сэтгэцийн өвчингүй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй. Ц.М нь одоо сэтгэцийн эмгэг өөрчлөлт байхгүй. Ц.М нь болж өнгөрсөн үйл явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 249-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай ...амь хохирогч Ж.Бгийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл болох тархины хатуу бүрхүүл доорхи цусан хурааны хэмжээ их байгаа тул эмнэлэгийн тусламж авсан тохиолдолд амь насыг аврах боломжгүй байжээ” гэх шинжээчийн дүгэнлт/2-р хх-ийн 4-5-р тал/

-амь хохирогч Ж.Бгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 80-84-р тал/

-Хохирлын баримтууд, хохирогчийн амбулторын картны хуулбар, тархины цахилгаан бичлэгийн дүгнэлт, тархины 5 ширхэг зураг /2-р хх-ийн 154-172-р тал/

-шүүгдэгч Ц.Мгийн сэжигтнээр мэдүүлсэн... Баарнаас 23 цаг 40 минутын үед гарч ирээд Сайнбилэгийг Сансар худалдааны төвийн хажуу талд буулган Эрдэнэ багийн 20 дугаар гудамжинд байрлах Мгийн гэрийнх нь хашааны үүдэнд очиход Б архиндаа согтож машины хойд талын суудал дээр унтсан. Мгийн гэр лүү машин жолоодож байсан ах, М, Нямка бид 4 орж төрсөн өдрийн бялуу амсах гэж ороод 2 минут орчмын дараа эргээд бид 4 гарч ирэн би Бг машинаас буулгахад нөгөө гурван ах явсан. Уг нь хамт байсан ах нар болон би Бг Мгийн гэрт оруулаад унтуулъя гэхэд Нямка оруулахгүй гээд дургүйцэхэд М яагаад найзыг минь оруулахгүй гээд байгаа юм гээд хоорондоо муудалцах гээд байхаар нь би санаа зовоод Бг сэрээж машинаас бууулгаад гэр рүү нь хүргэж өгөх гээд баруун талаас нь түшээд хажуудаа сугадан бариад явж байхад гурав дөрөв алхаад хөл дээрээ тогтож чадахгүй тасарсан хүн шиг биеэрээ газарт унаад байхаар нь босгож ирэн сугадан явж байгаад Эрдэнэ багт байрлах гэрийнх нь гудамжны үзүүрт ирэхэд Б ийм байдалтай гэртээ орж болохгүй, орвол бөөн хэрүүл болно танай гэрт очье гэхээр нь би за гээд Бг өөрийнхөө гэр лүү сугадан аваад явж байхад манай гэрийн урд талын Эрдэнэ багийн 22 гудманд ирэхэд алхаж чадахгүй газарт унасан хэрнээ хэвтэж байхдаа энд жоохон унтъя байж бай гээд байсан.Тухайн үед Замын-Үүдэд байдаг Даваа найз маань фэйсбүүкийн видео коллоор над руу залгаж таарсан бөгөөд бид 2 утсаар нэг цаг гаран яриад явж байхдаа би Бг үүрээд гэр лүүгээ явсан. Тэгээд хэсэг буулгаад утсаар ярьж дуусан дахин үүрээд цааш явж байхдаа миний хөл ядраад хамтдаа газар унахад Б миний мөрөн дээгүүр давж толгой хэсгээрээ газар унангуутаа аятайхан явахгүй гээд миний нүүр хэсэг рүү нэг жийхээр нь би босож ирэхэд мөн Б босож ирээд намайг заамдаад цохих гэхээр нь би Бгийн нүүр хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлэн зургаагаас долоон удаа цохиход газарт унасан. Тэгээд Б газар хэвтээд байхаар нь би хажууд нь суугаад бид 2 ярилцан эвлэрэхэд Б даараад бие нь чичрээд байсан.Тухайн үед намайг цохисноос болж хамарнаас нь цус гараад байхаар нь Бгийн үүрч явж байсан цүнхэн дотроос нь өөрийнх нь цамцыг гаргаж ирээд хамарных нь цусыг арчиж цустай цамцыг нь эргүүлээд цүнх рүү нь хийсэн. Тэгээд Б доош хараад хэвтэж байсан болохоор гэр лүүгээ явах гээд би мөрлөн өргөх гэж байгаад алдан газарт нүүр хэсгээр нь унагаасан. Бат- Амгалан намайг эвтэйхэн босгочих л доо, нүүр ам болохоо байлаа ш дээ, ядаж суугаад байж байх уу эсвэл энд унтъя гээд байсан. Тэгээд хэсэг буюу 1 цаг 30 минут орчим дээш нь харуулаад унтуулахад нүүр лүүгээ бөөлжөөд байхаар нь хажуу тийш нь харуулаад бөөлжүүлж дуусган дахин дээш нь харуулахад дахиад бөөлжөөд байхаар нь цүнхнээс нь чирэхэд цүнхнийх нь оосор тасарсан тэгээд хажуу тал руу нь харуулахад даараад чичрээд байсан болохоор цүнхнээс нь нөгөө цамцыг нь гаргаж ирээд нөмрүүлсэн. Шөнийн 03 цаг болж байхад Бг явъя гээд нилээн удаа дуудахад сэрэхгүй, тэр хэсгээрээ хөрвөөгөөд хурхираад унтаад байхаар нь дахиад 1 цаг унтуулахад сэрэхгүй байсан болохоор унтаж байсан газар нь ганцааранг нь үлдээгээд би гэр лүү яваад орсон. Манай гэр унтаж байсан газраас нь үсрээд 50-аас 60 метрийн зайд байсан. Би үнэхээр өргөж дийлэхгүй байсан учраас авч ороогүй. Тэгээд гэр лүү ороход шөнийн 04 цаг өнгөрч байсан бөгөөд эмээ сэрээд хаалга нээж өгөөд шөнийн 00 цагаас өмнө ирнэ гэсэн яасан гээд уурлахаар нь би Б тасарсан гудамжны үзүүрт унтаж байгаа, хөлдөөд үхчих юм болов уу гэж бодоод хажууд нь байж байгаад хурхираад унтаад байсан болохоор хаяад ороод ирлээ гэж хэлэхэд “өдийд хөлдөнө гэж байхгүй” гэж эмээ хэлэхээр нь би ор луугаа ороод унтсан. Б бааранд байхад өөрийнхөө гар утсыг хаячих байх гээд надад өгсөн байсан бөгөөд өглөө 06 цаг болж байхад гар утас нь дуугарахад би хальт сэрчихээд эргээд унтсан. Тэгээд 11 цаг болж байхад миний гар утас дуугараад эмээтэй ярихад цагдаа очно гэсэн гэрээсээ битгий гараарай гэж надад хэлсэн. Цагдаа ирнэ гэхээр нь Бг гэртээ харьсан байхдаа ямар нэгэн асуудал гаргасан мөн надтай муудалцсан даа цагдаад хэлсэн юм байхдаа л гэж бодсон....гэх мэдүүлэг, сэжигтнээр дахин мэдүүлсэн... Манай гэрт очиж хонохоор болж Бгийн 2 талаас ээлжлэн сугадаад хойшоо 22-р гудамж хүртэл явж байхад 22-р гудамж эргээд худаг тал руу алхаж байхад камын хажуу талд Б урагшаа чигээрээ унасан...Тэр үед Замын –Үүдээс найз Давка миний утас руу чатаар залгаж ярьсан,тэнд ойролцоогоор 40 өөд минут болсон. Би утсаар ярьж байхдаа Бг босгож үүрч гэрийнхээ чиглэлд 100аад метр явж байхдаа хөл алдаж бид 2 баруун талаараа унасан. Тэр үед Б уурлаж миний нүүрэн тус газарт хальт хөлөөрөө жийж хувцаснаас заамдаж зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон.Тэр үед хамарнаас нь цус гарсан тул өвдөглөөд хамраа гараараа дараад суучихсан намайг хэл амаар доромжлоод байсан тул цээж хэсэг рүү нь нэг удаа баруун талын хөлөөрөө жийхэд Б хойшоогоо унаад зүүн тал руугаа унаад газар хэвтэхээр нь би Бгийн тохойноос дээш хэсэгт нь 3 удаа дэвссэн.Яг хаана нь дэвссэн талаар санахгүй байна.Б дээшээ хараад хэвтэхээр нь би үүрч явсан цүнхнээс нь цамцыг нь гаргаж хамрын цусыг нь арчаад буцааж цүнхэнд нь хийгээд толгой доор нь цүнхийг нь хийхэд “эндээ жаахан унтаж байгаад явмаар байна” гэсэн.Тэнд 10 орчим минут хэвтүүлж байгаад өөрийнхөө баруун талаар өргөж байгаад алдаад газар унагасан.Тэр үед Б хүн юм мөргөж унахаар мхх гэж дуугардаг шиг 1 удаа дуугарсан.Тухайн үед Б биеэ хөдөлгөж чадахгүй чичрээд байсан ба эндээ унтмаар байна гээд байсан...өөрийнхөө баруун талаар өргөж мөрлөөд 20 орчим м газар алхаад газар буулгаж дээш нь харуулж хэвтүүлсэн...цүнхийг нь дэрлүүлж цамыг нь гаргаж нөмрүүлчихээд түүний гэдэс хэсгээр нь дэрлээд хэсэг хэвтсэн.Ойролцоогоор 30 орчим минутын дараа Б муухай дуугарч байгаад дээшээ харсан чигээрээ бөөлжсөн.Би биеийг нь зүүн тал руу болгож бөөлжүүлээд дахиад дээш нь харуулж хэвтүүлсэн.Бөөлжсөн газраас нь холдуулах гээд дээшээ 4-5 алхам газар чирж байхад цүнхний нэг талын мөрөвч тасарсан.Дахиж хөдөлгөөгүй хажууд нь сэрэхийг нь хүлээсэн. Шөнө дунд 03 цагийн үед сэрээх гээд дуудахад хурхираад сэрэхгүй байсан.Би хэсэг унтсан ба сэрээд цаг харахад 04 цаг болчихсон байсан.Б хурхираад байсан...цамцаар нь хучиж үлдээгээд би өөрөө гэртээ харьсан....манай гэр хүртэл 5-6 айлын зайтай байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ж.Б болон бусад найзуудын хамт Мгийн төрсөн өдөр гэж бааранд орж архи согтууруулах удааны зүйл хэрэглэж, шөнийн 00-04 цагийн хооронд Эрдэнэ багийн 20 дугаар гудамжинд байрлах Мгийн гэрийнх нь хашааны үүдэнд иргэн Болдбаатарын жолоодож явсан машинаар ирж буугаад, согтуурсаны улмаас хөл дээрээ тогтож чадахгүй байсан найз Ж.Бг гэрт нь хүргэж өгөхөөр сугадан түшиж явж байгаад Эрдэнэ багийн 22-р гудамжинд ирэхэд алхаж чадахгүй газарт унаад “энд жаахан унтъя байж бай” гэхэд нь хэсэг хүлээж өөрөө бусадтай утсаар ярьж байгаад 1 цаг 30 минут орчимын дараа Ж.Бг дахин босгож үүрээд цааш явж байхдаа хамтдаа газар унаж, Ж.Б нь аятайхан явахгүй гээд Ц.Мн нүүр хэсэг рүү нэг жийгээд босож ирэхэд нь Ц.М нь түүний нүүр хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлэн 6-7 удаа цохиж унаган улмаар хажуугаараа хэвтэж байхад нь толгой мөр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн дэвсэж биед нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, өвчүү, цээжинд булчинд цус хуралт, толгой, баруун гуя, зүүн тохойны зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагаас 04 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 22 дугаар гудамжинд Ж.Бг нүүр, мөр,толгой хэсэгт гараараа цохиж унагааж, хөлөөрөө өшиглөж дэвссэний улмаас хохирогч тархины хүнд гэмтэл авч нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын ...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр талийгаач хүү Б нь гэртээ байж байгаад орой 20-21 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт явна гэж хэлээд гэрээс гарсан... 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд манай гэрт цагдаа нар орж ирээд Б эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч П.Бийн мэдүүлсэн...Машинаас буухад Ж.Б нь сэрүүн ухаантай байсан. Харин өөрийнхөө хөлөөр зогсож, явж чадахгүй, нилээн согтчихсон байсан... М нь бага зэрэг согтолттой, хэвийн байдалтай байсан ба Бг түшээд гэрт нь хүргэж өгнө гээд явсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Оын мэдүүлсэн... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг 15 минутын үед 103-ын түргэний машинаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 24-р гудамжнаас яаралтай түргэн тусламжийн өрөөнд хүргэгдэн ирэхдээ уг хүн маань амьсгал зүрх судас зогссон байдалтай, амны хөндийд буюу хэлэн дээр гурил мах мэт зүйлтэй байсныг ухаж гаргаж авсан...гэх мэдүүлэг, гэрч Г.Бгийн мэдүүлсэн... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...08 цаг минутанд очиход 24 дүгээр гудамны дунд хэсэгт гудамжинд шороон зам дээр дээшээ харсан байрлалтай зодуулсан байдалтай эрэгтэй хүүхэн хараа өргөссөн, зүрхны цохилт өөрын амьсгалгүй, осгосон байдалтай 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд залуу хүн болхоор нь сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн...гэх мэдүүлэг, гэрч Э.Бын мэдүүлсэн... Сүүлд Мгийн гэрийн гадна буухдаа саарал өнгийн цамц, цагаан өнгийн малгай өмсөж нүдний шил зүүсэн эрэгтэй хөл дзэрэз сайн тогтож чадахгүй найз нь гэх хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн эрэгтэй гэрт нь хүргэж өгнө гээд сугадаад үлдсэн... гэх мэдүүлэг, гэрч Т.Мгийн мэдүүлсэн... Би эхнэр Нямцэцэгийн хамтаар гэртээ орсон. Харин М, Б нар цаашаа алхаад явсан....гэх мэдүүлэг, гэрч Ж.Уртнасангийн мэдүүлсэн ... Тэгэхээр нь бага зэрэг ойртоод харахад замын голд хог биш уурхайд өмсдөг ажлын хувцастай дээшээ харсан зүүн талын гараа тохой хэсгээрэй нугалж хүзүү хэсэгтээ байрлуулсан эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би зайнаас “ хөөе босооч” гэж 2-3 удаа дуудахад хариу хэлж хөдлөхгүй байхаар нь би буцаж гэртээ орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Агийн мэдүүлсэн...Тухайн үед болсон үйл явдпыг хажуу талаас нь харсан. Ойролцоогоор 1-2 метрийн зайтай байсан. Тэр хоёр залуугийн нүдний шилтэй нь Б гэдэг. Манай эмээгийн амьдардаг гудамжны урд талд Б ах амьдардаг юм. Харин хамт явж байсан залууг танихгүй байна. Тэр ах бор өнгийн царайтай, буржгар урт үстэй байсан. Б ах өөрөөрөө явж чадахгүй, хажууд нь хамт явж байсан ах баруун талд нь гараад баруун суга хэсгээр нь тэврээд алхаж явж байсан...ар талд хүн унах чимээ гарахаар нь эргээд харахад Б биеийн зүүн талаараа газар уначихсан, хамт явж байсан ах нь баруун гар талаас нь татаад босгож байсан... гэх мэдүүлэг, гэрч М.Цгийн мэдүүлсэн:... Би босоод хаалга онгойлгож өгөхөд ач хүү М даараад нүүр нь хөхөрчихсөн байдалтай орж ирээд ...Б гадаа унтчихсан, би хэсэг хамт байж байгаад ирлээ... Гаднаас орж ирэхдээ хувцас нь шороо болчихсон байсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч У.Дэмэддавгын мэдүүлсэн... Бид нар Б болон хамт явж байсан ах нартай зөрөөд явж байхад ар талд хүн унах чимээ гарахаар нь эргэж харахад Б ах замын голд байх хонхор хэсэгт биеийн зүүн талаараа газар уначихсан, хамт явж байсан ах ...хөөе босоорой гэж хэлээд баруун гараас нь татаж газраас босгоод цаашаагаа Б ахын баруун талаас нь бариад явсан... гэх мэдүүлэг, шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн:..Цусан хурааны хэмжээ их байсан тул яаралтай эмчилгээ хийж, эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөлд амь насыг аврах боломжгүй байжээ...Амь хохирогч Ж.Бгийн үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь гараараа цохих, гутлаар өшиглөх, дэвсэх үед үүсэхийг үгүйсгэхгүй. Мохоо зүйлийн тодорхой хүч үйлчилсэний улмаас үүснэ. Гавал тархины битүү гэмтэл авсан хүнд биеэ хөдөлгөж чадахгүй чичрэх шинж тэмдэг илэрдэг... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн:. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл буюу тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, өвчүү, цээжинд булчинд цус хуралт, толгой, баруун гуя, зүүн тохойны зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд 2022-08-25-наас 26-ныг шилжих шөнө үүссэн байж болно. Гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно...”гэх дүгнэлт, Ц.Мн яллагдагчаар мэдүүлсэн ...Баарнаас 23 цаг 40 минутын үед гарч ...би Бг гэр лүү нь хүргэж өгөх гээд хажуудаа сугадан явж байхад гурав дөрөв алхаад хөл дээрээ тогтож чадахгүй тасарсан хүн шиг биеэрээ газарт унаад байхаар нь босгож ирэн сугадан явж байгаад ...Эрдэнэ багийн 22 гудманд ирэхэд алхаж чадахгүй газарт унасан хэрнээ хэвтэж байхдаа энд жоохон унтъя байж бай гээд байсан.... Б босож ирээд намайг заамдаад цохих гэхээр нь би Бгийн нүүр хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлэн зургаагаас долоон удаа цохиход газарт унасан...намайг цохисноос болж хамарнаас нь цус гараад...хэвтэж байхад нь тохойноос дээш хэсэгт 3 удаа дэвссэн...гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: 2022 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө шүүгдэгч Ц.М нь амь хохирогч Бг дэвсэж өшиглөж гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Шууд санаагүй боловч үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэсэн. Үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Прокурорын яллах дүгнэлтэд бичсэн, “гараар цохисон, өшиглөсөн, дэвссэн” гэх үйлдлүүд нотлогдоогүй. Нөхцөл байдлыг бодитойгоор мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотолгоо болгон ашигласан. Яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Яллагдагчийн мэдүүлгээс өөр нотолгоо байхгүй. Хоёулаа унаад босоод яваад байсан. Гэмтлийг хаана хэзээ авсан нь тогтоогдоогүй. Шинжээч эмчийн мэдүүлэг ач холбогдолгүй, бүгд эргэлзээтэй хариулт байдаг. Шүүгдэгч тохойноос дээш дал руу нь жийсэн гэдэг. Энэ нь хувцаст хийсэн үзлэгээр цамцны ар дал хэсэгт гутлын мөр байгаагаар нотлогддог. Гэтэл толгойн зүүн талын хэсэгт гэмтэлтэй байгаа. Гэрт нь хүргэж өгөх л санаа зорилгоор авч явж байсан. Өргөж даахгүй унагаасан, хажууд нь сэрэхийг нь хүлээсэн, цүнхээр нь чирсэн, оосор нь тасарсан. Прокурор мөрдөгч эргэлзээгүй нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана уу гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч Ц.М нь санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдээгүй болгоомжгүйгээр үйлдсэн байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 Шүүгдэгч Ц.М нь хүнд зэргийн согтолттой амь хохирогч Ж.Бг гэрт нь хүргэж өгөхөөр сугадаж түшиж явахдаа нүүр хэсэгт нь цохиж унагах, газар хэвтэж байхад нь мөр, толгой хэсэгт нь өшиглөж дэвсэж зодсоны улмаас Ж.Бгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, үүний улмаас үүссэн тархи дарагдал гэмтэл учирч улмаар хохирогч нас барсан ба Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай ...амь хохирогч Ж.Бгийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл болох тархины хатуу бүрхүүл доорхи цусан хурааны хэмжээ их байгаа тул эмнэлэгийн тусламж авсан тохиолдолд амь насыг аврах боломжгүй байжээ” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй гэмтэл болох нь тогтоогджээ.

Насанд хүрээгүй гэрч У.Дэмэддавгын мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Тухайн үед Б болон хамт явж байсан урт үстэй ах нар хоёулаа согтуу явж байсан ба Б ах нүдний шилтэй, нилээн согтуу, өөрөө явж чадахгүй, хамт явж байсан урт үстэй ах баруун суга хэсгээр нь түшээд явж байсан. Бид нар Б болон хамт явж байсан ах нартай зөрөөд явж байхад ар талд хүн унах чимээ гарахаар нь эргэж харахад Б ах замын голд байх хонхор хэсэгт биеийн зүүн талаараа газар уначихсан, хамт явж байсан ах ...хөөе босоорой гэж хэлээд баруун гараас нь татаж газраас босгоод цаашаагаа Б ахын баруун талаас нь бариад явсан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Агийн мэдүүлсэн...Тухайн үед болсон үйл явдлыг хажуу талаас нь харсан. Ойролцоогоор 1-2 метрийн зайтай байсан.Тэр хоёр залуугийн нүдний шилтэй нь Б гэдэг. Манай эмээгийн амьдардаг гудамжны урд талд Б ах амьдардаг юм. Харин хамт явж байсан залууг танихгүй байна. Тэр ах бор өнгийн царайтай, буржгар урт үстэй байсан. Б ах өөрөөрөө явж чадахгүй, хажууд нь хамт явж байсан ах баруун талд нь гараад баруун суга хэсгээр нь тэврээд алхаж явж байсан...ар талд хүн унах чимээ гарахаар нь эргээд харахад Б биеийн зүүн талаараа газар уначихсан, хамт явж байсан ах нь баруун гар талаас нь татаад босгож байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн... Бг өөрийнхөө гэр лүү сугадан аваад явж байхад манай гэрийн урд талын Эрдэнэ багийн 22 гудманд ирэхэд алхаж чадахгүй газарт унасан хэрнээ хэвтэж байхдаа энд жоохон унтъя байж бай гээд байсан... Бг үүрээд гэр лүүгээ явсан. Тэгээд хэсэг буулгаад утсаар ярьж дуусан дахин үүрээд цааш явж байхдаа миний хөл ядраад хамтдаа газар унахад Б миний мөрөн дээгүүр давж толгой хэсгээрээ газар унангуутаа аятайхан явахгүй гээд миний нүүр хэсэг рүү нэг жийхээр нь би босож ирэхэд мөн Б босож ирээд намайг заамдаад цохих гэхээр нь би Бгийн нүүр хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлэн зургаагаас долоон удаа цохиход газарт унасан. Тэгээд Б газар хэвтээд байхаар нь би хажууд нь суугаад бид 2 ярилцан эвлэрэхэд Б даараад бие нь чичрээд байсан. Тухайн үед намайг цохисноос болж хамарнаас нь цус гараад байхаар нь ... гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед бэхжүүлсэн гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь амь хохирогчийг гэрт нь хүргэхээр түшиж тулж тэвэрч авч явж байсан, түшиж явахад нь өөрийгөө авч явж чадахгүй газарт унаад байсан, хамтдаа унасан, үүрч явсан цүнхнээс нь  чирсэн нөхцөл байдал тогтоогдсон боловч цохиж унаган, унаад газарт хэвтэж байхад нь санаатай үйлдлээр цохиж өшиглөж дэвсэж зодсон болох нь,

-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн... Амь хохирогч Ж.Бгийн зүүн чихний дэлбээ, зүүн чихний дэлбээний дээд талд үүссэн зөөлөн эдийн цус хуралттай хохирогчийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл болох тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух чамархай хэсгийг хамарсан цусан хураа нь шалтгаант холбоотой байж болно. Дагз хэсгээр унах үед ч үүсэж болох боловч хуйханд дагз хэсэгт цус хуралт гэмтэл байхгүйгээс үзэхэд дагз хэсгээр унах үед үүсээгүй байж болно...гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай... Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл: тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, өвчүү, цээжинд булчинд цус хуралт, толгой, баруун гуя, зүүн тохойны зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд 2022-08-25-наас 26-ныг шилжих шөнө үүссэн байж болно. Гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно. Толгой хэсгийн гэмтлүүд нь гавал тархины битүү гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтлүүд болно...гэх дүгнэлт, Ц.Мн сэжигтнээр мэдүүлсэн... би Бгийн нүүр хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлэн зургаагаас долоон удаа цохиход газарт унасан...даараад бие нь чичрээд байсан.Тухайн үед намайг цохисноос болж хамарнаас нь цус гараад байхаар цамцаар нь....Тэгээд хэсэг буюу 1 цаг 30 минут орчим дээш нь харуулаад унтуулахад нүүр лүүгээ бөөлжөөд байхаар нь хажуу тийш нь харуулаад бөөлжүүлж дуусган дахин дээш нь харуулахад дахиад бөөлжөөд байхаар нь цүнхнээс нь чирэхэд цүнхнийх нь оосор тасарсан тэгээд хажуу тал руу нь харуулахад даараад чичрээд байсан болохоор цүнхнээс нь нөгөө цамцыг нь гаргаж ирээд нөмрүүлсэн. Шөнийн 03 цаг болж байхад Бг явъя гээд нилээн удаа дуудахад сэрэхгүй, тэр хэсгээрээ хөрвөөгөөд хурхираад унтаад...гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн мэдүүлсэн ... босохгүй хажуугаараа хэвтчихээр нь тохойноос дээш хэсэгт нь би хөлөөрөө 3 удаа жийсэн.Талийгаач эндээ жаахан унтаж байгаад явмаар байна гээд босохгүй байхаар нь хэсэг хэвтүүлж байгаад босгох гээд өндийлгөж байгаад дийлэхгүй газарт алдаж унагасан. Тэгээд босохгүй хурхираад чичрээд байсан ба бөөлжсөн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

  Шүүгдэгч Ц.М нь амь хохирогчийг алах шууд санаа зорилгогүйгээр үр дагаварт нь хайхрамжгүй хандаж санаатай үйлдлээр цохиж зодсоны улмаас хохирогч унах үедээ амь насанд шууд аюултай хүнд гэмтэл авч нас барсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь  Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд Ц.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас Ж.Бгийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд,Нөхцөл байдлыг бодитойгоор мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотолгоо болгон ашигласан. Яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Яллагдагчийн мэдүүлгээс өөр нотолгоо байхгүй. Хоёулаа унаад босоод яваад байсан. Гэмтлийг хаана, хэзээ авсан нь тогтоогдоогүй...”гэж мэтгэлцсэн,

-шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “болгоомжгүй үйлдсэн байна” гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.

Яллагдагчийн сэжигтнээр 2 удаагийн мэдүүлэгтээ мэдүүлсэн хэргийн нөхцөл байдал нь бусад нотлох баримт, тухайлбал, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон ба шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон ...нүүр хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлэн зургаагаас долоон удаа цохиход газарт унасан... босохгүй хажуугаараа хэвтчихээр нь тохойноос дээш хэсэгт нь би хөлөөрөө 3 удаа дэвссэн/ шүүх хуралдаанд “жийсэн” гэсэн/...гэх нөхцөл байдлыг няцаах, эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгчийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийвэл, амь хохирогчийг сугадаад түшээд явж байхад олон удаа унасан гэх боловч шүүгдэгчийн гэрт хонохоор болж 22-р гудамж руу эргээд явж байхдаа 2 удаа унасан ба амь хохирогч энэ үед унагалаа гэж уурлаж шүүгдэгч рүү хөлөөрөө жийсэн, шанаа руу нь цохисон байдаг. Мөн өвдөглөж хамраа дарж суугаад Мг доромжлоод байсан тул амь хохирогчийн цээж рүү нь хөлөөрөө жийж унагаад унасан үед нь 3 удаа дэвссэн гэдэг. Дараа нь амь хохирогч “унтмаар байна” гэхэд нь 10 орчим минутын дараа босгохоор өргөөд дийлээгүй газарт унагасан. Тухайн үед Б биеэ хөдөлгөж чадахгүй чичрээд байсан ба эндээ унтмаар байна гээд байсан тул дээш нь харуулж хэвтүүлсэн. Улмаар бөөлжиж, хурхирсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг цохиж унагаж дэвссэнээс хойш хохирогчийн идэвхитэй үйлдэл, үг яриа байхгүй болж “унтмаар байна” гээд хэвтэж, чичэрч, хурхирч, улмаар бөөлжсөн ба шүүгдэгч түүнийг босгож авч явах гээд дийлээгүй байна. Амь хохирогчийн гэмтэл авсан байж болзошгүй цаг хугацааг үйл явдал, цаг хугацааны дарааллаар дүгнэж үзвэл ийм үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг няцаах үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд зөрүүгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.         

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

   шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үндэслэл бүхий баримт авагдаагүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ц.Мгийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргээр Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алах..” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 12 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай. Гэвч шүүх гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нь оршуулгын зардал 10,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирлын баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Мгаас 4,588,036 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй, солонгос хэл дээрхи орчуулагагүй 5,411,964 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явцад 2 гэж дугаарлан мааралд шингээж авсан цус мэт зүйл, 3 гэж дугаарлан мааралд шингээж авсан цус мэт зүйл, 8 гэж дугаарлан хураан авсан нүдний шил, яллагдагч Ц.Мгийн баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, толгойн дагз, зулай, баруун, зүүн чамархайгаас харьцуулах шинжилгээнд авсан 4 төрлийн үс, баруун, зүүн гарнаас харьцуулах шинжилгээнд авсан 10 ширхэг хумс, хатаасан цус 1 ширхэг, амь хохирогч Ж.Бгийн толгойн дагз, зулай, баруун, зүүн чамархайгаас харьцуулах шинжилгээнд авсан 4 төрлийн үс, баруун, зүүн гарнаас харьцуулах шинжилгээнд авсан 10 ширхэг хумс, хатаасан цус 1 ширхэг, Ж.Бат- Амгалангийн тархины 5 ширхэг зураг, хохирогч Ж.Бгийн цогцост үзлэг хийх явцад хураан авсан №1 цэнхэр өнгийн хагас ханцуйтай фудволк 1 ширхэг, №2 хөх өнгийн дотоож 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан гэх №1 цагаан өнгийн урдаа цахилгаантай, юүдэнтэй цамц 1 ширхэг, түүний халаасанд байсан 100 төгрөгний дэвсгэрт, 2 ширхэг 50 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, №2 саарал өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, №3 бараан өнгийн женсин өмд1 ширхэг, №4 цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, №5 бараан өнгийн цүнх 1 ширхэг цүнхний урд талын халаасанд байх сумны хошуу 1 ширхэг, Ц.Мгийн амьдардаг байшинд хийсэн үзлэгийн явцад хураан авсан №1 хар өнгийн юүдэнтэй, /малгайтай/ цамц 1 ширхэг, №2 цагаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, яллагдагч Ц.Мгаас гаргаж өгсөн №1 хар цагаан өнгийн шоон хээтэй товчтой цамц 1 ширхэг, №2 хар өнгийн үдээстэй, цагаан ултай ногоон эрээн өнгийн пүүзэн гутал 1 хос, ногоон өнгийн богино түрийтэй 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Ш овогт Цгийн Мг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мн цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мгаас 4,588,036 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жд олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 5,411,964 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай..

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэгийн явцад 2 гэж дугаарлан мааралд шингээж авсан цус мэт зүйл, 3 гэж дугаарлан мааралд шингээж авсан цус мэт зүйл, 8 гэж дугаарлан хураан авсан нүдний шил, яллагдагч Ц.Мгийн баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, толгойн дагз, зулай, баруун, зүүн чамархайгаас харьцуулах шинжилгээнд авсан 4 төрлийн үс, баруун, зүүн гарнаас харьцуулах шинжилгээнд авсан 10 ширхэг хумс, хатаасан цус 1 ширхэг, амь хохирогч Ж.Бгийн толгойн дагз, зулай, баруун, зүүн чамархайгаас харьцуулах шинжилгээнд авсан 4 төрлийн үс, баруун, зүүн гарнаас харьцуулах шинжилгээнд авсан 10 ширхэг хумс, хатаасан цус 1 ширхэг, Ж.Бат- Амгалангийн тархины 5 ширхэг зураг, хохирогч Ж.Бгийн цогцост үзлэг хийх явцад хураан авсан №1 цэнхэр өнгийн хагас ханцуйтай фудволк 1 ширхэг, №2 хөх өнгийн дотоож 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан гэх №1 цагаан өнгийн урдаа цахилгаантай, юүдэнтэй цамц 1 ширхэг, түүний халаасанд байсан 100 төгрөгний дэвсгэрт, 2 ширхэг 50 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, №2 саарал өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, №3 бараан өнгийн женсин өмд1 ширхэг, №4 цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, №5 бараан өнгийн цүнх 1 ширхэг цүнхний урд талын халаасанд байх сумны хошуу 1 ширхэг, Ц.Мгийн амьдардаг байшинд хийсэн үзлэгийн явцад хураан авсан №1 хар өнгийн юүдэнтэй, /малгайтай/ цамц 1 ширхэг, №2 цагаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, яллагдагч Ц.Мгаас гаргаж өгсөн №1 хар цагаан өнгийн шоон хээтэй товчтой цамц 1 ширхэг, №2 хар өнгийн үдээстэй, цагаан ултай ногоон эрээн өнгийн пүүзэн гутал 1 хос, ногоон өнгийн богино түрийтэй 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ариунцэцэг                  

                                           ШҮҮГЧИД                         Ц.АЛТАНГАДАС

 

                                                                          Д.ОРХОНТАМИР