| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2017/0115/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 02
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.ОюунЭрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Д,
Улсын яллагч: Н.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,
Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Н.Э-т холбогдох 201616000223 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 4, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн тухайд: -2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, -2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, -2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, -2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Н.Э, регистрийн дугаар,
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Ө аймгийн Г сумын Ш1-20 тоот хашаанд оршин суух Ш.Ө-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж хохирогч Ш.Ө-д 21.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ө аймгийн Г сумын төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Д төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлж төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө байшингийн хундаам цутгах гээд Ө, Ц нартай хамт 3 удаа чулуу зөөж ирээд, Ө-г 2 пиво аваад ир гэсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн. Архиа хувааж уух зуур хүнс хийж байхад Ө-н эхнэр нь ирээд архи уулаа гэж загнаад Ө-г аваад явсан. Би үлдэж хүнсээ хийгээд, архиа хувааж уугаад, тал шил архи үлдэхлээр нь Ө-ынд очиж уусан. Тэгээд Цэнгэлийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай эхнэр учиргүй уурлаад загнаад байхаар нь Ө-ыг явуулсан. Би гараа угааж байгаад уурандаа толио цохьсон чинь гараа зүссэн. Тэгээд Ө-ынд очоод та нар яахлаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд намайг түлхэж унагаасан. Би довжоон дээр ар дагзаараа унасан. Тэгээд уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдчихоод явсан. Гэртээ ирээд байж байтал төлөөлөгч Д, Т цагдаатай ирээд явъя гэсэн. Би яах юм бэ ингээд амарчихна явахгүй гэсэн чинь заавал авч явна гэсэн. Би халаасанд байсан түрийвч, гар утсаа ширээн дээр тавиад хутгаа тэнийлгээд босоход Д утсаараа “хутга гаргаад байна ш дээ” гэхээр нь би Д-ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө хүрч ирээд хутга авсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирээд, эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Хохирогчид 21.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ө-гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын соёлын төвд ажиллаж байгаад ажлаасаа тараад Шугшаагийн 1-20 тоот гэртээ очиход манай нөхөр Ө согтуу архи уучихсан байхаар нь чи архи уулаа гэж загнаад байж байтал Э ганцаараа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар хүрч ирээд байшингийн гадаах хаалга нүдэхээр нь очоод хаалгаа онгойлгоод өгөхөд Э гар нь цус болчихсон гадаа зогсож байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд чи гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэж асуудал үүсгэлээ гээд намайг заамдаад миний баруун гар луу нэг удаа цохиод авахаар нь би Э-ыг цааш нь түлхтэл Э-ыг газар унасан тэгэхээр нь би байшингийн хаалгаа түгжсэн. Тэгтэл Э манай байшингийн урд талын хаалганы зүүн талын цонхыг нь гараараа цохиж хагалчихаад яваад өгөхөөр нь би Э-ын эхнэр А-д утсаар залгаад танай нөхөр Э согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 85550102 гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирээд юу болсон талаар асуугаад зураг авсан. Би тэгээд цагдаа нарт манай нөхөр архи уусан байна үүнийг авч яваад эрүүлжүүлээд өг гэсэн тэгээд цагдаа нар Ө-г аваад явсан. Э гэртээ эхнэртэйгээ хэрэлдээд тэгээд намайг Э-г архи уусан байна гэж манай эхнэрт ховолсон байна гэж манайд хүрч ирээд агсам тавиад тэгээд манай байшингийн цонхыг хагалчихсан. Тухайн үед манай башингийн цонхнууд бүгд бүтэн хагараагүй байсан. Намайг гэрээсээ түлхээд гаргалаа гэж уурандаа манай байшингийн цонхны давхар шилний дан шилийг нь хагалсан. Байшингийн хагарсан цонхыг бид нар өөрсдөө шиллэсэн, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-22/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Д-ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Шугшаагийн 1-20 тоот хашаанд Э согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг Ө гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Т-г утсаар дуудаад албаны машинаар явж Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Өлзийсүрэн уйлчихсан Э согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар Э-ийн гэрт очиход Э нь гал тогооныхоо өрөөнд баруун гараас нь цус гарсан байдалтай байсан тэгээд Эт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Э би явахгүй өөрийнхөө юмыг хагалсан гээд халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй эвхдэг хутгаа дэлгэж барьж босч ирээд би шийдсэн хүн шүү та хоёрын нэгийг шаачих уу гэж надруу хутгатай гараараа далайж заналхийлэхэд Ө гуай миний хажуугаар орж Э-ын гартаа барьсан байсан эвхдэг хутгыг нь булааж авсан...олон нийтийн цагдаагийн ажилтан Т-н хамтаар Ө, Э нарыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд Э-ын гарнаас цус гарч байсан ба тасгийн дарга Ц.х/ч Н.Т-г хэл амаар доромжилж заамдаж авсан. Тэгэхэд нь би Э-ын гарыг тавиулж салгасан....Би дуудлагын дагуу явж Э-тэй уулзаад таны талаар гомдол мэдээлэл ирсэн байна тийм учраас та надтай одоо явж цагдаагийн тасаг дээр очиж уулзах шаардлагатай байна гэж хууль ёсны шаардлага тавьсан. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас миний өөдөөс хутга барьж өөдөөс далайсан... Ө гэх хүний эзэмшлийн сэндвичин байшингийн цонхыг хагалсан байсан. Э-ыг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан гэжээ. /хх-24-25/
Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Ө-ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын төвд байдаг Шугшаагийн 1-20 тоот гэрээсээ үдээс хойш 14 цагийн үед гараад Э-ийнд очоод бид хоёр пургон автомашинаар барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд Э бид хоёр машин дотор 0.75 граммын Ерөөл архийг хувааж уучихаад Э-ийн гэрт нь очоод барилгын ажилчдын хүнс гаргасан. Тэгээд би гэрлүүгээ хариад гэртээ амрах гэж байтал Э өөрийн эзэмшлийн 100 маркийн машинаар манайд ганцаараа хүрч ирээд байшингийн урд талын хаалгыг нүдэж байгаад манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай байшингийн нүүрэн талын нэг цонхыг хагалчихсан. Э буцаад гэрлүүгээ явсан. Эхнэр цагдаа дуудсан, гэртээ амрах гэж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад Э-ийн гэрт ороход Э жижиг гал тогооны өрөөндөө сандал дээрээ суучихсан 00 өрөөний шилэн хаалгаа хагалаад Э-ийн баруун талын гарнаас цус гарчихсан нэг гараараа атгаад сууж байхаар нь цагдаа нар та яагаад байгаа юм, боль гэхэд Э өөдөөс ална шүү гээд хэл амаар доромжлоод Д-ыг чамайг шаачих уу гээд хүрэн иштэй эвхдэг хутгыг бариад босоод ирэхээр нь би хүрч очоод Э-ийн баруун гартаа барьсан хутгыг нь булааж авсан....Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ Э манай гэрт хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад тэгээд байшингийн урд талын нэг цонхны онгойдог порчигны дан цонхыг нь хагалчихсан...Э шил цонхыг гараараа цохиж хагалснаас болж гараа зүссэн, Э-ийг цохиж зодсон хүн байхгүй өөрөө харин агсам тавиад цагдаа нар луу ална шүү гээд дайраад байсан....Л.Д, Э-ын гэрт очоод Э-ийг та яагаад байгаа юм, одоо цагдаа дээр очье гэж хэлсэн тэгтэл Э өөдөөс ална шүү гээд хутга бариад ирэхээр би Э-ийн барьж байсан хутгыг нь булааж авсан гэжээ. /хх-26-27/,
Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Б.А-ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ө аймгийн Г сумын төвд байдаг гэртээ хүргэн ах Ө, Ц, манай нөхөр Э гурав барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд би үдээс хойш 15 цагийн үед Э-ийн утас руу залгаад Э-ыг чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд би архи уугаагүй гэхэд би чамайг архи уусныг чинь Ө-аас мэдсэн, хурдан ир гэхэд Э удаагүй Ө-тай хамт гэртээ өөрийн эзэмшлийн Ланд-100 маркийн машинаар ирэхээр нь би Ө-ыг хамт архи уулаа гэж хэлээд гэрээсээ хөөгөөд явуулсан. Тэгээд би Э-ийг архи уулаа гэж загнаад, бид хоёр хэрэлдээд байж байтал Э байшингийн 00 өрөөндөө ороод удаагүй өрөөнд шил хагарах чимээ гарахаар нь би хажуу өрөөнөөс гарч очоод чи яагаад 00 өрөөний толь хагалж байгаа юм гэхэд Э-ийн баруун гараас нь цус гараад зүүн гараараа дарчихсан зогсож байсан. Э чиний биед хүрч байснаас энэ толийг хагалсан дээр гэж хэрэлдээд байж байтал Өын эхнэр Ө залгаад манай нөхөр Ө танайд байна уу? гэхэд ирсэн тэгээд танай нөхрийг хөөгөөд явуулсан гэж хэлээд дэлгүүртээ байж байхад Э гэрээс гарч явсан. Удаагүй Э-ийг гэрт орж ирэхээр би гэрт ороод очиход Э-ийн гараас цус гарчихсан байдалтай гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхаар би дэлгүүрээ хаагаад гэр лүү ороод байж байтал гаднаас Д, нэг цагдаатай хамт орж ирсэн. Би тэр хоёрт та хоёрыг хэн дуудсан яах гэж байгаа юм гэхэд Д бид нар хүний гомдлын мөрөөр явж байна. Э-тай уулзах гэж ирсэн гэсэн би тэгэхээр нь цаад өрөө рүү ороход Д төлөөлөгч Э-ийг яагаад айлын цонх хагалаад байгаа юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Нэг нь хутга боль гэхээр би том өрөөнөөс гараад очиход Ө ах нэг жижиг хутга барьчихсан зогсож байхаар би юу хутга болоод байна гэхэд Э би хармаанаасаа хутга гаргаж байна гэхэд Д төлөөлөгч утсаар залгаад энэ Э надруу хутга бариад байна гэж хэлж байсан...Харин тийм байна. Ө гэж мэдүүлсэн байна. Тэр хүнийг Ө гэдэг юм. Би тухайн үед нэрийг нь андуураад хэлчихсэн байсан. Ө гэдэг хүн байгаа юм гэжээ. /хх-28-30/,
Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Б-н мэдүүлсэн мэдүүлэгт: Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд дээр гэртээ байж байхад Э хүрч ирээд хамт яваад байшингийн хундаамны чулуу татаад өгөх үү гэсэн би тэгээд Э-тай хамт явж сумын урд байдаг уулнаас чулуу татах гэж Э, Ө бид гурав пургон маркийн машинаар явсан тэгээд чулуу татаж дуусчихаад орой 16 цагийн үед Э, Ө бид гурав нэг шил 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж уусан тэгээд би архи ууж чаддаггүй амархан согтдог болохоор цаашаа юу болсныг мэдэхгүй өглөө нь 09 цагийн үед гэртээ унтаж байсан. Бид гурвыг архи дөнгөж архи задлаад ууж байхад Ө-ын эхнэр Ө хүрч ирээд бид нарыг архи уугаад байна гэж хэлээд явсан. Маргааш нь өглөө нь Ө-тай уулзахад урьд шөнө Э манай гэрийн байшингийн цонхыг нь хагалчихсан гэж хэлж байсан гэжээ./хх31/,
Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч З.О мэдүүлсэн мэдүүлэгт: Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны 18 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд эмнэлэг дээр байж байхад Э нь баруун гараа зүсүүлсэн цус гарсан байдалтай ирсэн тэгээд Эт үзлэг хийхэд баруүн гарын 3 дугаар үений орчимд 6 см 0.8 см гүнтэй орчим зүсэгдсэн байсан тэгээд Э-ийн зүсэгдсэн гаранд 5 ширхэг оёдол тавиад цусыг тогтоогоод үрэвслийн эсрэг эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Н.Э архи уусан согтуу байсан цагдаа нараар хүргүүлж ирсэн байсан. Э гараа шилэнд зүсчихсэн гэж өөрөө хэлж байсан гэжээ. /хх-32/,
Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.Т мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Ө аймгийн Г сумын төвд гадуур хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Д төлөөлөгч утсаар залгаад дуудлага ирлээ хүрээд ир гэсэн би тэгээд цагдаагийн дэслэгч Л.Д-тай хамт Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Ө гэдэг эмэгтэй дөнгөж сая Э согтуу хүрч ирээд агсам тавиад хэл амаар доромжилж байгаад манай байшингийн цонхыг хагалчихаад явсан гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрийн эзэн Ө-г машиндаа суулгаад Э-ийн гэрт очсон. Тэгэхэд Э гэртээ архи уучихсан, баруун гар нь цус болчихсон байшингийн гал тогооны өрөөндөө сандал дээр сууж байхаар цагдаагийн дэслэгч П.Д тэр Э-т юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Э халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм. Би явахгүй тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад босч ирээд та хоёрын хэн нэгийг чинь ална, нэгийг нь алчихаад шоронд сууна, хоёр жил явчихаад ирнэ гэж өөдөөс заналхиилэхэд Ө Э-ийг хориод голоор ороод Э-аас хутгыг нь булааж авсан. Бид хоёр Э-ийг цагдаагийн тасаг дээр авчирсан. Э-ийг драйгер багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан согтуу байсан гэжээ. /хх-33/
Мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.Э-ийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед Ө аймгийн Г сумын төвд байшингийн сууринд тавих чулуунд Ө, Ц нартай хамт яваад чулуугаа татаж авчираад барилга барьж байгаа хүмүүст хүнс хийж өгөөд Ө-ыг 2 ширхэг пиво аваад ир гэж 5000 төгрөг өгсөн тэгтэл Ө 0.75 граммын Улаанбаатар архи аваад ирэхээр нь түүнийг нь задлаад Ө, Ц бид гурав уугаад сууж байтал Ө-ын эхнэр Ө хүрч ирээд нөхрөө аваад явсан тэгэхээр нь би үлдсэн Улаанбаатар архийг аваад өөрийн эзэмшлийн 44-33 өмө улсын дугаартай ланд-100 маркийн машинаар Ц-йг аваад Ө-ын гэрт нь очсон. Тэнд Ө-ын гэрт нөгөө хугас Улаанбаатар архийг Ө, Ц бид гурав хувааж уугаад Ц нэлээн согтохоор нь Ө бид хоёр Ц-г гэрт нь хүргэж өгөхөөр гарах гэтэл Ө-ын эхнэр Ө уурлаад гэртээ үлдсэн тэгээд би Ц--г машинаараа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очиход эхнэр А учиргүй уурлаад намайг хүнд архи уулгалаа гээд байсан би тэгээд гар нүүрээ угааж байхад манай эхнэр намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь та нар яахаараа ингэж уурлаж байдаг юм гэж хэлээд би толь руугаа нэг удаа цохиод автал миний баруун гарын чигжий хуруу зүсэгдсэн тэгээд би тэр уурандаа гэрээсээ гарч машинаа унаад Ө-ын гэрт нь очоод хаалгыг нь тогштол Ө гараад ирэхээр нь та нар яахаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд Ө миний цээж рүү нэг удаа түлхтэл би арагшаа газар унасан тэгээд би тэр уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдтол цонх нь /дан цонх / хагарсан тэгэхээр нь буцаад гэртээ ирээд байж байтал манай гэрт төлөөлөгч Д, Т цагдаатай ирэхээр нь би гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан тэгээд Д төлөөлөгч намайг явъя гэхээр нь би гайгүй байна одоо амарлаа гэхэд дуудлага өгсөн таныг цагдаагийн тасаг руу авч явна гэхээр нь би халаасанд байсан түрийвч, гар утас хоёрыг ширээн дээр тавиад хармаанд байсан хутгыг бариад босч ирсэн чинь Д утсаараа “Энэ Эрхэм өөдөөс хутга гаргаад байна шүү гэхээр нь би Д-ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлээд гэрээс гараад цагдаагийн машинд суугаад сумын цагдаагийн тасаг дээр ирсэн гэжээ /хх-43-46/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,
Хэргийн газрын схем зураг /хх-6-10/,
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-16/, Хураан авах тогтоол /хх-17/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-18/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/,
Хохирогчоор тогтоох тогтоол /хх-21, 23/,
Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-34/, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-35/,
Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол /хх-36/, Шинжээчийн дүгнэлт /хх-37/, Тодорхойлолт /хх-38/, Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-39/, Хувийн батлан даалт /хх-40/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-41/, Яллагдагчаар татах тогтоол /хх-44/, Банкуудын тодорхойлолт /хх48-57/, Н.Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Т-120 тоот тодорхойлолт /хх-60/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42/1824 тоот албан бичиг /хх-62/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарны 12-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-63/, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-66/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарны 03-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-67-68/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-73/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Ө аймгийн Г сумын Шугшаагийн 1-20 тоот хашаанд оршин суух Ш.Ө-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж хохирогч Ш.Ө-д 21.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-ийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө байшингийн хундаам цутгах гээд Ө, Ц нартай хамт 3 удаа чулуу зөөж ирээд, Ө-ыг 2 пиво аваад ир гэсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн. Архиа хувааж уух зуур хүнс хийж байхад Ө-ын эхнэр нь ирээд архи уулаа гэж загнаад Ө-ыг аваад явсан...Тэгээд Цэнгэлийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай эхнэр учиргүй уурлаад загнаад байхаар нь Ө-ыг явуулсан...Тэгээд Ө-ынд очоод та нар яахлаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд намайг түлхэж унагаасан...Тэгээд уурандаа хаалгыг нь өшиглөөд цонх руу нь тохойлдчихоод явсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ө-гийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед Ө аймгийн Г сумын соёлын төвд ажиллаж байгаад ажпаасаа тараад Шугшаагийн 1-20 тоот гэртээ очиход манай нөхөр Ө согтуу архи уучихсан байхаар нь чи архи уулаа гэж загнаад байж байтал Э ганцаараа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар хүрч ирээд байшингийн гадаах хаалга нүдэхээр нь очоод хаалгаа онгойлгоод өгөхөд Э гар нь цус болчихсон гадаа зогсож байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд чи гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэж асуудал үүсгэлээ гээд намайг заамдаад миний баруун гар луу нэг удаа цохиод авахаар нь би Э-ийг цааш нь түлхтэл Э газар унасан тэгэхээр нь би байшингийн хаалгаа түгжсэн. Тэгтэл Э манай байшингийн урд талын хаалганы зүүн талын цонхыг нь гараараа цохиж хагалчихаад яваад өгөхөөр нь би Э-ийн эхнэр А утсаар залгаад танай нөхөр Э согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 85550102 гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн...манай башингийн цонхнууд бүгд бүтэн хагараагүй байсан. Намайг гэрээсээ түлхээд гаргалаа гэж уурандаа манай байшингийн цонхны давхар шилний дан шилийг нь хагалсан. Байшингийн хагарсан цонхыг бид нар өөрсдөө шиллэсэн, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22/,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Д-ын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Шугшаагийн 1-20 тоот хашаанд Э согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг Ө гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Т-г утсаар дуудаад албаны машинаар явж Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Ө уйлчихсан Э согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар Э-ийн гэрт очиход Э нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Ө-ын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г сумын төвд байдаг Шугшаагийн 1-20 тоот гэрээсээ үдээс хойш 14 цагийн үед гараад Э-ийнд очоод бид хоёр пургон авто машинаар барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд Э бид хоёр машин дотор 0.75 граммын Ерөөл архийг хувааж уучихаад Э-ийн гэрт нь очоод барилгын ажилчдын хүнс гаргасан. Тэгээд би гэрлүүгээ хариад гэртээ амрах гэж байтал Э өөрийн эзэмшлийн 100 маркийн машинаар манайд ганцаараа хүрч ирээд байшингийн урд талын хаалгыг нүдэж байгаад манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай байшингийн нүүрэн талын нэг цонхыг хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.Т-н “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Ө аймгийн Г сумын төвд гадуур хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Д төлөөлөгч утсаар залгаад дуудлага ирлээ хүрээд ир гэсэн би тэгээд цагдаагийн дэслэгч Л.Д-тай хамт Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Ө гэдэг эмэгтэй дөнгөж сая Э согтуу хүрч ирээд агсам тавиад хэл амаар доромжилж байгаад манай байшингийн цонхыг хагалчихаад явсан гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрийн эзэн Ө машиндаа суулгаад Э-ийн гэрт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-33/, мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.Э-ийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед...би Ц-г машинаараа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очиход эхнэр А учиргүй уурлаад намайг хүнд архи уулгалаа гээд байсан. Би тэгээд гар нүүрээ угааж байхад манай эхнэр намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь та нар яахаараа ингэж уурлаж байдаг юм гэж хэлээд би толь руугаа нэг удаа цохиод автал миний баруун гарын чигжий хуруу зүсэгдсэн тэгээд би тэр уурандаа гэрээсээ гарч машинаа унаад Ө-ын гэрт нь очоод хаалгыг нь тогштол Ө гараад ирэхээр нь та нар яахаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд Ө миний цээж рүү нэг удаа түлхтэл би арагшаа газар унасан тэгээд би тэр уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдтол цонх нь /дан цонх/ хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-43/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, хэргийн газрын схем зураг /хх-6-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/, Ашид билгүүн ХХК-ийн “ дан вакум цонхны шил 21.000 төгрөг “ гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ө аймгийн Г сумын төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Д-ын төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлж төрийн албан хаагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-ийн “...Гэртээ ирээд байж байтал төлөөлөгч Д, Т цагдаатай ирээд явъя гэсэн. Би яах юм бэ ингээд амарчихна явахгүй гэсэн чинь заавал авч явна гэсэн. Би халаасанд байсан түрийвч, гар утсаа ширээн дээр тавиад хутгаа тэнийлгээд босоход Д утсаараа “хутга гаргаад байна ш дээ” гэхээр нь би Д-ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө хүрч ирээд хутга авсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирээд, эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ө-гийн “...би Э-ийн эхнэр А-д утсаар залгаад танай нөхөр Э согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 85550102 гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирээд юу болсон талаар асуугаад зураг авсан...” гэсэн мэдүүлэг /хх22/,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Д-ын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Шугшаагийн 1-20 тоот хашаанд Э согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг Ө гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Т-г утсаар дуудаад албаны машинаар явж Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Ө уйлчихсан Э согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар Э-ийн гэрт очиход Э нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан тэгээд Эт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Э би явахгүй өөрийнхөө юмыг хагалсан гээд халааснаасаа хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй эвхдэг хутгаа дэлгэж барьж босч ирээд “би шийдсэн хүн шүү та хоёрын нэгийг шаачих уу” гэж над руу хутгатай гараараа далайж заналхийлэхэд Ө гуай миний хажуугаар орж Э-ийн гартаа барьсан байсан эвхдэг хутгыг нь булааж авсан...олон нийтийн цагдаагийн ажилтан Төрмөнхийн хамтаар Ө, Э нарыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд Э-ийн гарнаас цус гарч байсан ба тасгийн дарга Н.Төрбатыг хэл амаар доромжилж заамдаж авсан. Тэгэхэд нь би Э-ийн гарыг тавиулж салгасан...Би дуудлагын дагуу явж Этай уулзаад таны талаар гомдол мэдээлэл ирсэн байна тийм учраас та надтай одоо явж цагдаагийн тасаг дээр очиж уулзах шаардлагатай байна гэж хууль ёсны шаардлага тавьсан. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас миний өөдөөс хутга барьж өөдөөс далайсан...Ө гэх хүний эзэмшлийн сэндвичин байшингийн цонхыг хагалсан байсан. Э-ийг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Өын “...Эхнэр цагдаа дуудсан, гэртээ амрах гэж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад Э-ийн гэрт ороход Э жижиг гал тогооны өрөөндөө сандал дээрээ суучихсан 00 өрөөний шилэн хаалгаа хагалаад Э-ийн баруун талын гарнаас цус гарчихсан нэг гараараа атгаад сууж байхаар нь цагдаа нар та яагаад байгаа юм, боль гэхэд Э өөдөөс ална шүү гээд хэл амаар доромжилоод Дыг чамайг шаачих уу гээд хүрэн иштэй эвхдэг хутгыг бариад босоод ирэхээр нь би хүрч очоод Э-ийн баруун гартаа барьсан хутгыг нь булааж авсан...Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ Э манай гэрт хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад тэгээд байшингийн урд талын нэг цонхны онгойдог порчигны дан цонхыг нь хагалчихсан...Э шил цонхыг гараараа цохиж хагалснаас болж гараа зүссэн, Э-ийг цохиж зодсон хүн байхгүй өөрөө харин агсам тавиад цагдаа нар луу ална шүү гээд дайраад байсан...Л.ДЭ-ийн гэрт очоод Э-ийг та яагаад байгаа юм, одоо цагдаа дээр очье гэж хэлсэн тэгтэл Э өөдөөс ална шүү гээд хутга бариад ирэхээр би Э-ийн барьж байсан хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Б.А-н “...Д бид нар хүний гомдлын мөрөөр явж байна. Этай уулзах гэж ирсэн гэсэн би тэгэхээр нь цаад өрөө рүү ороход Д төлөөлөгч Э-ийг яагаад айлын цонх хагалаад байгаа юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Нэг нь хутга боль гэхээр би том өрөөнөөс гараад очиход Ө ах нэг жижиг хутга барьчихсан зогсож байхаар би юун хутга болоод байна гэхэд Э би хармаанаасаа хутга гаргаж байна гэхэд Д төлөөлөгч утсаар залгаад энэ Э над руу хутга бариад байна гэж хэлж байсан... Тэр хүнийг Ө гэдэг юм. Би тухайн үед нэрийг нь андуураад хэлчихсэн байсан. Ө гэдэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-28- 29/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч З.О-н “...Намайг 2016 оны 10 дугаар сарын 03- ны 18 цагийн үед Ө аймгийн Гсумын төвд эмнэлэг дээр байж байхад Э нь баруун гараа зүсүүлсэн цус гарсан байдалтай ирсэн тэгээд Эт үзлэг хийхэд баруүн гарын 3 дугаар үений орчимд 6 см 0.8 см гүнтэй орчим зүсэгдсэн байсан тэгээд Э-ийн зүсэгдсэн гаранд 5 ширхэг оёдол тавиад цусыг тогтоогоод үрэвслийн эсрэг эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Н.Э архи уусан согтуу байсан цагдаа нараар хүргүүлж ирсэн байсан. Э гараа шилэнд зүсчихсэн гэж өөрөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-32/,
мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.Т-н “...Тэгэхэд Э гэртээ архи уучихсан, баруун гар нь цус болчихсон байшингийн гал тогооны өрөөндөө сандал дээр сууж байхаар цагдаагийн дэслэгч П.Д тэр Эт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Э халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм. Би явахгүй тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад босч ирээд та хоёрын хэн нэгийг чинь ална, нэгийг нь алчихаад шоронд сууна, хоёр жил явчихаад ирнэ гэж өөдөөс заналхиилэхэд Ө Э-ийг хориод голоор ороод Эаас хутгыг нь булааж авсан. Бид хоёр Э-ийг цагдаагийн тасаг дээр авчирсан. Э-ийг драйгер багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/,
мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.Э-ийн “...гэртээ ирээд байж байтал манай гэрт төлөөлөгч Д, Т цагдаатай ирэхээр нь би гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан тэгээд Д төлөөлөгч намайг явъя гэхээр нь би гайгүй байна одоо амарлаа гэхэд дуудлага өгсөн таныг цагдаагийн тасаг руу авч явна гэхээр нь би халаасанд байсан түрийвч, гар утас хоёрыг ширээн дээр тавиад хармаанд байсан хутгыг бариад босч ирсэн чинь Д утсаараа “Энэ Эрхэм өөдөөс хутга гаргаад байна шүү гэхээр нь би Дыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлээд гэрээс гараад цагдаагийн машинд суугаад сумын цагдаагийн тасаг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-16/, улаан хүрэн өнгийн иштэй жижиг эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/, эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /хх-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. Аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Н.Э-ийн үйлдэлд тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.Э-ийг гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй ба гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчдэд хохирол учирснаар төгсдөг. Гэмтээх гэдэг нь гэмт үйлдлээс шалтгаалан өмч хөрөнгийн ашигтай байдал нь алдагдаж түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг хэлдэг. Хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл нь айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгодог ба төрийн албан хаагчийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан айлган сүрдүүлэх зорилгоор шүүгдэгч Н.Э нь ажил үүргийнхээ дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Д-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзсэн болно. Шүүгдэгч Н.Э нь ял шийтгэлийн хувьд урьд 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр шүүгдэгч Н.Э-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэл бий болсон хэдий ч өмнө нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, энэ төрлийн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдэж удаа дараа ял шийтгүүлснийг харгалзан үзэхэд засарч хүмүүжсэн байдал тогтоогдохгүй, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тэмдэглэл болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж дүгнэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино...гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг тонгорог хутга, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйл ял оногдуулах нийтлэг зарчмыг удирдлага болгон мөн шүүгдэгч Н.Э-ийг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 46 дугаар зүйлд ялын төрлийг хөнгөн ялаас хүнд ял руу нь дараалуулан бичсэн ба торгох ял нь хамгийн хөнгөн төрлийн, баривчлах ял нь хүнд төрлийн ял байхаар хуульчилжээ. Шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, шүүгдэгч Н.Э-ийн биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоног баривчлах ялаар тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй эвхдэг жижиг тонгорог хутга нь шүүгдэгч Н.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Өгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. О овгийн Н Э-ийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/-н төгрөгөөр торгох хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах хүнд ялд багтааж, шүүгдэгч Н.Э-ийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй эвхдэг жижиг хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаанаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ