Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 

   2023          01            11                                 2022/ШЦТ/18

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий

шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.У

Хохирогчийн өмгөөлөгч М.М, Ж.С

Гэрч Ч.Б, Ч.Л, С.Л /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Д.Снарыг оролцуулан хийж,Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 22225003870374 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Снь Орхон аймаг Баян-Өндөр сум байршилтай иргэн Д.Бын эзэмшлийн 'С” ХХК-ны “Д” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг Б.Ут өөрийн дэлгүүр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 28,000,000 төгрөгийг нь шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Д.Сын мэдүүлсэн: 2019 оны 6 дугаар сарын 24-нд Лас 40 сая төгрөгөөр дэлгүүр худалдаж авсан. 2 жил 3 сар эзэмшиж мөнгөний хагас 28,922,000 төгрөг төлсөн. Тэгээд цар тахал гарсан тул үйл ажиллагаа зогсож засвар үйлчилгээ хийж чадаагүй. Зөвшөөрлийн хугацаа дууссан. Л мөнгөө өдөр шөнөгүй нэхээд байсан тул 2021 оны 10 сард Ут 28 сая төгрөгөөр зарсан. Бүх зөвшөөрлийг хөөцөлдөж авч өгсөн. Зарах гэж байхдаа Лад “зарлаа, үнэ хүрэхгүй байна” гэж хэлсэн. Банкны барьцаанд байгаа талаар цар тахлын үеэр Лсүрэн хэлж мөнгөө нэхсэн. Би залилаагүй, иргэд хоорондын маргаантай асуудал гэж үзэж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Уын мэдүүлсэн: 2021 оны 10 дугаар сарын 19-нд Стэй уулзсан. Дүүгийн нэр байгаа дэлгүүрээ зарна гээд тохиролцож 28 сая төгрөгөөр авсан. Мөнгөө яаралтай хүүхдийн байрны урьдчилгаа хийнэ гээд авсан, улсын бүртгэлийн газар очоогүй. Гэрчилгээ дүүд байгаа гэсэн. Бид дэлгүүрийг янзалж үйл ажиллагаа явуулж байтал 12 сарын дундуур нэг өдөр Лсүрэн гэдэг хүн орж ирсэн. Тэр хүнээс дэлгүүр банкны барьцаанд байгааг олж мэдсэн. Лсүрэн нь 2022 оны 10 сарын сүүлээр дэлгүүрээ буцаан авсан. Дэлгүүрийн үнэ 28 сая төгрөг, нэмж хөрөнгө оруулсан 3,025,000 төгрөгөө нэхэмжилж байна. Хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг,

-гэрч Ч.Бгийн мэдүүлсэн: Уг дэлгүүрийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс бусад бичиг баримтуудыг Сээс авсан. Баяржаргал гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Анх С нь бүх юм асуудалгүй гэсэн тул итгэсэн. Очиж үзээд л 17 цагаас өмнө мөнгө хэрэгтэй байна гэж яаруулсан тул бичгээр гэрээ байгуулаагүй. 2019 оны 11 сарын эхээр дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн  ба нэрийг нь “Өнөржин” болгож өөрчилсөн. Бүх зөвшөөрлийг С авч өгсөн. Дэлгүүрийн гадаа талбайг янзалж цементэлсэн. 2022 оны 12 сард Л гэдэг хүн орж ирсэн гэх мэдүүлэг,

-гэрч Ч.Лцэрэнгийн мэдүүлсэн: Стэй хамт ажиллаж байсан, манай албаны дарга ажилтай байсан. Надад дэлгүүр хямдхан зарна, 35 саяд зараад өг гэж хэлсэн. Би ах эгч 2-тоо хэлээд Сд “28 саяд болох уу “гэхэд болно гээд ах эгч хоёр авсан. Надад С ах нь баярлалаа гээд 1,500,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

-гэрч С.Лагийн мэдүүлсэн: “Д” нэртэй дэлгүүр нь манай эхнэр Баяржаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг. 2019 онд Капитрон банкны барьцаанд тавьсан. С бид 2 танилууд. Би дэлгүүрийг зарна гэж яриад С авахаар болоод, банкин дээр очиж уулзаад сар бүр банкны зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. 40 сая төгрөгний барьцаанд байсан. Сээс нийт 16 сая төгрөг авсан. Тухайн үед би эхнэр Баяржаргалд зарсан талаар хэлээгүй. Сүүлд шүүхэд хэрэг үүсэхэд мэдсэн. Банк нэхэмжлэл гаргасан гэх мэдүүлэг,

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч Б.Уын мэдүүлсэн... Миний бие эхнэр Бгийн төрсөн дүү Лцэрэнгийн тухайн үед ажлын газрын даргаар ажиллаж байсан С гэх хүн Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоот байршилтай хашаа болон “Д” нэртэй дэлгүүрийг зарах гэж байгаа талаар дүү Лцэрэнд хэлсэн байсан. Үүний дагуу би С гэх хүнтэй уулзаж хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуухад 28 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би тухайн дэлгүүрийг газрын хамтаар худалдаж авахаар тохиролцоод бичиг баримтыг нь Сээс асуухад манай ойрын дүүгийн нэр дээр байгаа ямар ч асуудалгүй удахгүй Улаанбаатар хотоос ирэхээр нь шилжүүлээд өгье гэж хэлсэн. Манай эхнэр Б өөрийн Х Банкны 5090550462 тоот данснаас Сын Х банкны 5091153602 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 28.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Сээс дэлгүүрийн нэрээ шилжүүлж авъя гэхээр манай дүү Улаанбаатар хотод ажилтай болоод ирж чадахгүй байна санаа зоволтгүй гэж хэлдэг байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сард Л гэх хүн манай дэлгүүр дээр ирээд Стэй уулзах гэсэн юм гэж хэлсэн. Ямар шалтгаанаар уулзах гэж байгаа талаар асуухад Сээс миний худалдаж авсан дэлгүүрийн эзэн нь Л гэх хүн байсан ба Лагаас С нь “Д” нэртэй дэлгүүрийг бүрэн худалдаж өөрийн өмчлөлд аваагүй байж надад “өөрийнхөө дэлгүүр манай дүүгийн нэр дээр бүртгэлтэй асуудалгүй” гэж худлаа хэлж залилсан байсан тул өргөдөл гаргуулан шалгуулахаар болсон юм. Ямар ч  байсан манай ойрын дүүгийн нэр дээр байгаа ямар ч асуудал байхгүй намайг банкны барьцаанд дэлгүүрээ тавьчихна гээд хаширлаад өгөхгүй байгаа юм гэж  хэлж байсан ба дэлгүүрийн 8 нэрийн зөвшөөрөл, компанийн бичиг баримт, дэлгүүрийн холбогдолтой бичиг баримтуудыг эх хувиар нь надад өгсөн.Тухайн дэлгүүрийг банкинд зээлийн барьцаанд байгаа талаар С огт юм хэлээгүй. Хэн гэж хүний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. С өөрөө манай эхнэрийн дүү Лцэрэнд дэлгүүрээ зарах гэж байгаа авах хүн байна уу гэж хэлсэн байсан. Үүний дагуу л манай дүү Лцэрэн эхнэр бид хоёрт хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/

- гэрч Ч.Лцэрэнгийн мэдүүлсэн... 2021 оны намар сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний гар утас руу С ах залгаад Яргуйт багийн Хөтөлийн 1-5 тоотод байрлалтай “Д” нэртэй 8 нэрийн дэлгүүрийг 28 сая төгрөгөөр хямдхан зарахаар боллоо авах хүн байна уу чи сонирхох уу би Улаанбаатар хотод хүүгийнхээ байрыг алдах гээд байна яг хэрэгтэй шаардлагатай мөнгөндөө зарах гэж байна гэж хэлсэн. Энэ талаар би хүргэн ах болон төрсөн эгч Бд хэлэхэд манай ах эгч хоёр хямдхан юм бол очиж үзье гэж хэлсэн. Тэгээд бид гурав С рүү залгаад Ха байгаа талаар асуугаад тухайн дэлгүүрийг очиж үзээд худалдаж авахаар болоод, гэрчилгээний талаар манай ах асуухад “манай дүүд бичиг баримт нь байгаа, маргааш нөгөөдрөөс аваад шилжүүлээд жин тан болгоод өгье, мөнгө нь өнөөдөр заавал хэрэгтэй байна” гэж хэлээд тухайн өдрөө ах эгч хоёроос 28 сая төгрөг авсан. Манай дүүгийн нэр дээр байгаа гэж байсан. Яг нэрийг бол хэлээгүй та хоёрын нэр дээр шууд шилжүүлж өгнө ямар ч асуудалгүй гэж итгүүлж байсан.С Яргуйт багийн Хөтөлийн 1-5 тоотод байрлалтай “Д” нэртэй дэлгүүрийг Б.Уд зарахдаа банкинд зээлтэй байгаа талаар огт хэлээгүй. Хэрвээ зээлтэй байсан бол манай ах эгч хоёр юу гэж худалдаж авах билээ дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

-гэрч Б.Эмэдүүлсэн.... С гэх залуутай би одоогоос 2-3 жилийн өмнө анх танилцаж байсан юм. 2021 оны 09 дүгээр сард миний гар утас руу залгаад надад мөнгөний хэрэг болоод байна хөдөөнөөс хуучны үнэт эдлэл аваад Улаанбаатар хотод зарах гэж байгаа юмаа 2 хоногийн хугацаатай хүүтэй 20,000,000 төгрөг зээлээч гээд надаас гуйгаад байхаар нь би 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдөр Сын Х банкны 5091153602 тоот данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш С надаас зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй бараг 1 сар гарангийн хугацаа болсон сүүлдээ аргаа бараад цагдаад чамайг хүн залилсан хэргээр өгнө шүү гэж хэлж байж зээлсэн 20,000,000 төгрөг нь дээр хүүний 2,000,000 төгрөг нэмж өгөөд нийт 22,000,000 төгрөгийг надад өгсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

- Гэрч Ч.Бгийн эзэмшлийн 5090550462 депозит дансны хуулга /хх-ийн 07-р тал/

-гэрч Б.Ээзэмшлийн 5094300123 депозит дансны хуулга /хх-ийн 21-22-р тал/

-гэрч Ч.Бгийн мэдүүлсэн... 2021 оны 10 сарын эхээр миний төрсөн дүү Лцэрэн өмнө “Эрдэнэт амьдрал” ОНӨК-нд хамт ажилладаг байсан С гэх хүн 8 нэрийн дэлгүүрээ зарах гэж байгаа юм байна эх эгч та хоёр сонирхох уу гэж хэлсний дагуу би С гэх хүнтэй нөхөр дүүгийн хамтаар Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоотдод очиж уулзсан. Тухайн үед С гэх хүн Д нэртэй 8 нэрийн дэлгүүрийг “энэ миний дэлгүүр байгаа юм гэр бүл цөөхүүлээ болохоор ажиллуулахад хэцүү байна, мөн мөнгө төгрөгний хэрэг болоод зарах гэж байгаа юм сүүлийн хэдэн сар ажилуулаагүй зогсонги байдалтай байгаа” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр тухайн дэлгүүрийг үзээд байрлал нь аятайхан санагдаад хоорондоо ярьж байгаад авахаар болж үнэ ханшаа Стэй ярилцсан.Тэгэхэд С анх би дэлгүүрийг 45 сая төгрөгөөр худалдаж авч байсан “өнөөдөр 17 цагаас өмнө зайлшгүй мөнгөний хэрэг гараад зарах гэж байна, охиндоо Улаанбаатар хотод авч өгсөн байрны урьдчилгааг нь хийхгүй бол алдах гээд байгаа тул хямдхан өгөх гэж байгаа юм, тэрнээс бол би аажуу уужуу зарвал багадаа л 40 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь нөхөр бид хоёр итгээд тухайн үед өөрсдийн машинаа зарчихсан бэлэн мөнгөтэй байсан учир Сээс Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоот хашаа, дэлгүүрийн хамтаар 28 сая  төгрөгөөр худалдаж авахаар болж би данснаасаа Сын данс руу 28 сая төгрөгийг өөрийнхөө утасны дугаарыг гүйлгээний утга нь дээр бичиж шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

-гэрч С.Лхагвын мэдүүлсэн:... 2019 оны 01 дүгээр сард “Эрдэнэт амьдрал” ОНӨК-д ажилладаг байхдаа танил болсон С гэх залууд өөрийн дэлгүүрээ зарах гэж байгаа талаар хэлж байсан ба тухайн үед тэр “би чиний дэлгүүрийг авмаар байна” гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сарын эхээр С надад Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймагт гэрээгээр ажил хийх гэж байгаа талаар гэрээ харуулсан. Гэрээний мөнгө удлаа гэхэд 2019 тоны 08 дугаар сарын 10 гэхэд бүрэн орж ирж дуусна тэгэхлээр би дэлгүүрийн чинь мөнгийг бүрэн төлөөд дэлгүүрээ нэр дээрээ шилжүүлж авъя гэсэн. Стэй би дэлгүүрээ Капитрон банкин дээр байсан 40 сая төгрөгийн зээлийг төлөх, үүнээс гадна 10 сая төгрөг нэмж өгөхөөр нийт 50 сая төгрөгөөр дэлгүүрээ зарахаар тохиролцсон. Мөн дэлгүүрийн бараа болох 5 сая гаран төгрөгийн бараатай дэлгүүрээ нэг ч төгрөг Сээс авалгүйгээр хүлээлгэн өгсөн. Мөн нэг тохиролцоо нь гэрээгээр орж ирэх мөнгө удааширч хугацаандаа мөнгөө төлөхгүй бол банкны зээлийг С сар бүр төлөөд явахаар тохирсон. Дэлгүүрийг хүлээн авснаас хойш С зээлийн төлөлт огт хийгээгүй. Банкны зээлээс гадна 10 сая төгрөг өгөх ёстой мөнгөө надад өгсөн.Мөн зээлийн төлбөртөө төлөөрэй гэж 6 сая төгрөг өгсөн. Нийт надад 16 сая төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө төгрөгөө өгөхгүй намайг банкны /зээлийн өрөнд оруулж одоо асуудал Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр шалгагдаж байгаа. 6 сая төгрөгийг би Сээс барааны өрөндөө суутгаж авсан.  Би Сд өөрийн дэлгүүрээ зарах талаар ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй энэ талаар ч мэдэгдээгүй би дэлгүүрийн төлбөрөө бүрэн аваагүй байж өөр хүмүүст дэлгүүрээ зарах зөвшөөрөл олгоно гэж юу байхав дээ. Би энэ талаар 2021 оны 12 дугаар сард манай дэлгүүрийн хойд талын айл болох Ц эгчээс мэдсэн. Ц эгч тухайн үед миний гар утас руу залгаад “танай дэлгүүрийг С ажиллуулаагүй өөр хүмүүс ажиллуулж байна” гэж хэлсэн. Сээс би энэ талаар асуух гэтэл гар утсаа авахгүй байсан. Тэгээд би дэлгүүр дээрээ очоод ямар хүмүүс ажиллуулж байгаа талаар уулзахад Б.У гэх залууд С манай дэлгүүрийг надаас асуулгүйгээр 28 сая төгрөгөөр зарсан байсан.Анхнаасаа зээл төлнө гэж надаас зээлийн гэрээ хүртэл авсан. Сд өөрт нь банкны зээлийн гэрээ байгаа. Үл хөдлөх болон газар нь Капитрон банкны барьцаанд байгаа ба Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Капитрон банк нэхэмжлэл гаргасан байгаа. Манай эхнэр Д.Бын нэр дээр бүртгэлтэй байдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-2011023050 бүртгэлийн дугаартай, 4400887 регистрийн дугаартай “С” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-р тал/

-2220 дугаартай “Д” нэртэй дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 41-р тал/

-262 дугаартай “Аж ахуй үйл ажилагааны тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 42-43-р тал/

-4400887 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р тал/

-2022 оны 01 дүгээр сарын 21-ний А/10 дугаартай Баян-Өндөр сумын Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай захирамж /хх-ийн 49-50-р тал/

-000067959 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-р тал/

-Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54-р тал/

-Шүүгдэгч Д.Сийн эзэмшлийн 5091153602 дугаар Х банкны дансны хуулга /хх-ийн 59-80, 204-205-р тал/

-Б.Ээзэмшлийн 5094300123 дугаар Х банкны дансны хуулга /хх-ийн 81-186-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШЗ2022/03220 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 188-189-р тал/

-Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 195-198-р тал/,

-Шүүгдэгч Д.Сийн сэжигтнээр мэдүүлсэн... Төлбөр хийж дууссаны дараа миний нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож авсан....Тэгээд банкны хүү нэхэгдээд байхаар нь аргаа бараад нутгийн дүү Ут 28 сая төгрөгөөр зарсан,бичиг баримтыг нь удахгүй шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. Ут дэлгүүрээ зарахдаа банкны зээлтэй байгаа гэдгийг хэлээгүй...Д нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг Лагийн барьцаанд тавьсан банкны өр нэхэгдээд байсан учир Уаас мөнгө авчихсан юм....яллагдагчаар мэдүүлсэн...Яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоотод байршилтай Д нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг Л гэх зүс таних залуугаас 40 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож амаар гэрээ байгуулж 1 жилийн дотор төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон юм. Дэлгүүрийг хүлээж авснаас хойш би 2 сар гаран ажиллуулж нийт 2 сая төгрөгийг Лад төлсөн. Тэгээд байж байтал корона гэх өвчин гарч дэлгүүрийг ажиллуулах боломжгүй болсон юм. Үүнээс хойш дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байсаар 2021 оны 08 дугаар сард шиг санагдаж байна У гэх залууд дэлгүүрийг 28 сая төгрөгөөр зарахаар болж энэ талаар би Лад хэлж танилцуулсан. Тэгэхэд “танд би дэлгүүрээ өгсөн дэлгүүрийг зарах нь таны асуудал” гэж хэлсэн. Тэгээд би Ут “Д” нэрийн дэлгүүрийг “40 сая төгрөгөөр авсан мөнгөний хэрэг болоод чамд 28 сая төгрөгөөр хямд зарж байна шүү” гэж хэлсэн. Банкны зээлтэй байсан эсэх талаар Лагаас мэдээгүй учир Ут би энэ талаар хэлээгүй. Лагийн эхнэр Баяржаргалын нэр дээр бүртгэлтэй байсан.Би Лагийн өрийг дарах гэж Ут зарсан юм. Уын эхнэр миний Х банкны 5091153602 тоот данс руу 28 сая төгрөгийг шилжүүлсэн. Авсан мөнгөнөөсөө 6,800,000 төгрөгийг Ачит-Их төвөөс бараа зээлээр авсан байсан өрөө дарсан. Лад би 18 сая төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгийг дэлгүүрийн тохижилтын ажилд зарцуулсан. Лад төлбөрийг төлж барагдуулаад  дэлгүүрийн гэрчилгээг өөр дээр нь гаргуулж өгнө гэж тохиролцсон. Бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй аман хэлцэл хийсэн. Анх би дэлгүүрийг Ут зарахдаа тухайн дэлгүүрийн бичиг баримт болох 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл, тамхины зөвшөөрөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт зэргийг өгсөн. Тэр зөвшөөрлүүд дээр тухайн дэлгүүр нь Баяржаргал гэх хүний дэлгүүр гэдгийг У мэдэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214-р тал/ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.Снь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоотод байршилтай 832мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг “Д” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хамт 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Лас зээлээр худалдаж авах, банкны зээлийг нь төлөхөөр амаар тохиролцон эзэмшлийг шилжүүлэн аваад ажиллуулж байсан ба  2021 оны 10 дугаар сарын 19-нд иргэн Б.У, түүний эхнэр Ч.Б нарт 28 сая төгрөгөөр дамжуулан худалдаж, мөнгийг Ч.Бгийн эзэмшлийн 5090550462 дансаар өөрийн данс руу шилжүүлэн авчээ.

Уг газар, үл хөдлөх хөрөнгө нь тухайн үед иргэн Ш.Соёлмаагийн өмчлөлд байсан ба  2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд уг газар, хувийн сууцны зориулалттай байшингийн өмчлөл иргэн Д.Б, түүний эзэмшлийн “С” ХХК-ний эзэмшилд шилжсэн байна. Д.Снь уг дэлгүүрийг С.Лас анх авахдаа өмчлөх эрхийг шалгаж, хуулийн дагуу шилжүүлэн аваагүй бөгөөд иргэн Б.Ут шилжүүлэхдээ “бичиг баримт нь манай ойрын дүүгийн нэр дээр байгаа ямар ч асуудалгүй, удахгүй Улаанбаатар хотоос ирэхээр нь шилжүүлээд өгье” гэж худал хэлж  итгүүлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан мөнгө шилжүүлэн авсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд, үл хөдлөх хөрөнгө болон газрын өмчлөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаархи баримт лавлагаанууд зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Сын үйлдлийн улмаас Б.Ут 28,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Уын мэдүүлсэн... Тэгээд би тухайн дэлгүүрийг газрын хамтаар худалдаж авахаар тохиролцоод бичиг баримтыг нь Сээс асуухад манай ойрын дүүгийн нэр дээр байгаа ямар ч асуудалгүй удахгүй Улаанбаатар хотоос ирэхээр нь шилжүүлээд өгье гэж хэлээд манай эхнэр Б өөрийн Х Банкны 5090550462 тоот данснаас Сын Х банкны 5091153602 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 28.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Сээс дэлгүүрийн нэрээ шилжүүлж авъя гэхээр манай дүү Улаанбаатар хотод ажилтай болоод ирж чадахгүй байна санаа зоволтгүй гэж хэлдэг байсан......гэх мэдүүлэг, гэрч Ч.Лцэрэнгийн мэдүүлсэн.... тухайн дэлгүүрийг очиж үзээд худалдаж авахаар болоод гэрчилгээний талаар манай ах асуухад “манай дүүд бичиг баримт нь байгаа маргааш нөгөөдрөөс аваад шилжүүлээд жин тан болгоод өгье мөнгө нь өнөөдөр заавал хэрэгтэй байна” гэж хэлээд тухайн өдрөө ах эгч хоёроос 28 сая төгрөг авсан. Манай дүүгийн нэр дээр байгаа гэж байсангэх мэдүүлэг, Ч.Бгийн мэдүүлсэн...“өнөөдөр 17 цагаас өмнө зайлшгүй мөнгөний хэрэг гараад зарах гэж байна охиндоо Улаанбаатар хотод авч өгсөн байрны урьдчилгааг нь хийхгүй бол алдах гээд байгаа тул хямдхан өгөх гэж байгаа юм тэрнээс бол би аажуу уужуу зарвал багадаа л 40 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь нөхөр бид хоёр итгээд Сын данс руу 28 сая төгрөгийг өөрийнхөө утасны дугаарыг гүйлгээний утга нь дээр бичиж шилжүүлсэн...гэх мэдүүлэг,  гэрч С.Лагийн мэдүүлсэн... Тэгээд би дэлгүүр дээрээ очоод ямар хүмүүс ажиллуулж байгаа талаар уулзахад Б.У гэх залууд С манай дэлгүүрийг надаас асуулгүйгээр 28 сая төгрөгөөр зарсан байсан... гэх мэдүүлэг, Ч.Бгийн эзэмшлийн 5090550462 дугаарын депозит дансны хуулга,  Д.Сийн эзэмшлийн 5091153602 дугаартай Х банкны дансны хуулга,улсын бүртгэлийн холбогдох баримтууд, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн бусдыг залилан мэхэлсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Ут “Д” гэх хүнсний дэлгүүрийг зарж 28,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй. Бусдаас зээлээр авсан хөрөнгийг үнийг нь төлөөгүй байж, хохирогчоос авсан мөнгөө өөр этгээдэд шилжүүлсэн байгаа гэж,

 -хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн үйлдэл бол залилан мэхлэх гэмт хэрэг мөн. Бодит байдлыг нууж, төөрөгдүүлж, дүүгийн хөрөнгө, баталгаатай гэж итгүүлсэн, барьцаанд байгааг нуусан. Гэм буруутайд тооцож, 31,025,000 төгрөг гаргуулж хохирогчид олгоно уу гэж,

- шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч Д.Сгэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгах саналтай. Иргэн Лас хашаа байшин, “Д” нэртэй дэлгүүрийг 40 сая төгрөгөөр авахаар тохиролцож Лд 28,950,052 төгрөг шилжүүлсэн. Ковидын хөл хорио тогтоосон тул дэлгүүр ажиллах боломжгүй болсон. Лхагвын хувьд С нь шударга эзэмшигч. Дэлгүүр нь Сийн эзэмшилд 2 жил 3 сар байж ашиглаж байсан. Тэрээр өөрийн эзэмшилдээ авсан хөрөнгийг бусдад худалдсан. Харин эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан тул иргэний эрх зүйн харилцааны асуудал үүссэн гэж үзэж байна. У нь эрхийн доголдолтой хөрөнгө авсан. Өөр хүний нэр дээр байгаа, эрхийг нь шилжүүлж өгнө гэж С хэлсэн, тусгай зөвшөөрлүүдийг нь авч өгсөн. С хуулийн дагуу эзэмшиж байсан. Прокурор нэг талыг барьж шалгасан. Цагаатгах талын баримтыг шалгаагүй. С уг дэлгүүрийг банкны барьцаанд байгааг мэдээгүй. Харин Л нь хэлсэн гэж мэдүүлдэг. Л,С нарын хоорондхи гэрээ хууль ёсны дагуу эсэхээс Сийн үйлдэл тодорхойлогдоно гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “иргэний эрх зүйн харилцааны асуудал” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.

 Шүүгдэгч нь С.Лтай амаар тохиролцсон зээлээр худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй атлаа, өөрийн өмчлөлд хууль журмын дагуу шилжүүлэн аваагүй, банкны зээлийн барьцаанд байгаа бусдын өмчлөлийн хөрөнгийг гуравдагч этгээдийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болмогц буюу иргэн Б.Энх-Алдараас зээлж авсан 20,000,000 сая төгрөгөө төлөх, өөрт ашиг олох зорилгоор газар, дэлгүүрийг дамжуулан худалдаж бусдаас мөнгө авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Ут дэлгүүрийг худалдсан санаа зорилгын тухайд, шүүгдэгч Д.С, гэрч С.Л нарын хоорондхи  зээлээр худалдан авах гэрээ хуулийн дагуу эсэх нь хамааралгүй буюу үүнээс үл хамааран бодит байдлыг хохирогчоос нууж, “бичиг баримт нь манай ойрын дүүгийн нэр дээр байгаа ямар ч асуудалгүй удахгүй Улаанбаатар хотоос ирэхээр нь шилжүүлээд өгье, өнөөдөр 17 цагаас өмнө зайлшгүй мөнгөний хэрэг гараад зарах гэж байна, охиндоо Улаанбаатар хотод авч өгсөн байрны урьдчилгааг нь хийхгүй бол алдах гээд байгаа тул хямдхан өгөх гэж байгаа юм” гэж хуурч, итгэл төрүүлэн мөнгийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийн эзэмших эрхийг С.Лас шилжүүлэн авахдаа, өмчлөгч нь С.Л биш Д.Б болохыг мэдэж байсан байх тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй ба түүнд уг хөрөнгийг бусдад дамжуулан худалдах эрх хуулийн дагуу үүсэхгүй.

Шүүгдэгч Д.Сийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн... Төлбөр хийж дууссаны дараа миний нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож авсан....Тэгээд банкны хүү нэхэгдээд байхаар нь аргаа бараад нутгийн дүү Ут 28 сая төгрөгөөр зарсан, бичиг баримтыг нь удахгүй шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. Ут дэлгүүрээ зарахдаа банкны зээлтэй байгаа гэдгийг хэлээгүй...Д нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг Лагийн барьцаанд тавьсан банкны өр нэхэгдээд байсан учир Уаас мөнгө авчихсан юм....Лагийн эхнэр Баяржаргалын нэр дээр бүртгэлтэй байсан. Би Лагийн өрийг дарах гэж Ут зарсан юм. Уын эхнэр миний Х банкны 5091153602 тоот данс руу 28 сая төгрөгийг шилжүүлсэн. Авсан мөнгөнөөсөө 6,800,000 төгрөгийг Ачит-Их төвөөс бараа зээлээр авсан байсан өрөө дарсан...”гэх мэдүүлэг, гэрч С.Лхагвын ...Гэрээний мөнгө удлаа гэхэд 2019 тоны 08 дугаар сарын 10 гэхэд бүрэн орж ирж дуусна тэгэхлээр би дэлгүүрийн чинь мөнгийг бүрэн төлөөд дэлгүүрээ нэр дээрээ шилжүүлж авъя гэсэн. Стэй би дэлгүүрээ Капитрон банкин дээр байсан 40 сая төгрөгийн зээлийг төлөх, үүнээс гадна 10 сая төгрөг нэмж өгөхөөр нийт 50 сая төгрөгөөр дэлгүүрээ зарахаар тохиролцсон. Мөн дэлгүүрийн бараа болох 5 сая гаран төгрөгийн бараатай дэлгүүрээ нэг ч төгрөг Сээс авалгүйгээр хүлээлгэн өгсөн. Мөн нэг тохиролцоо нь гэрээгээр орж ирэх мөнгө удааширч хугацаандаа мөнгөө төлөхгүй бол банкны зээлийг С сар бүр төлөөд явахаар тохирсон. Дэлгүүрийг хүлээн авснаас хойш С зээлийн төлөлт огт хийгээгүй. Банкны зээлээс гадна 10 сая төгрөг өгөх ёстой мөнгөө надад өгсөн.Мөн зээлийн төлбөртөө төлөөрэй гэж 6 сая төгрөг өгсөн. Нийт надад 16 сая төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө төгрөгөө өгөхгүй намайг банкны /зээлийн өрөнд оруулж одоо асуудал Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр шалгагдаж байгаа...гэх мэдүүлэг зэргээс үзвэл, Д.Снь уг хөрөнгө өөр хүний өмчлөлийн хөрөнгө ба банкны зээлийн барьцаанд байсныг мэдэж байсан, банкны зээл төлөгдөөгүй, С.Лд тохиролцсон мөнгийг бүрэн төлөөгүй бодит нөхцөл байдлын зэрэгцээ,” Ачит-Их” төвд болон иргэн Б.Энх-Алдарт төлөх ёстой өр төлбөрийн хугацаа хэтэрч шахалтад орсон нөхцөл байдлын улмаас уг хөрөнгийг  хохирогч Ут “зарах” болсон нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бус санаа зорилгоор халдаж хохирол учруулжээ.

Шүүгдэгч Д.Сийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн гэм буруутай байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  торгох ялыг сонгож оногдууллаа.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирлыг бүрэн барагдуулсан тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж ялаас чөлөөлнө үү гэж тус тус санал гаргасан.

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч 31,025,000 төгрөг шүүгдэгч Д.Сээс гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх 28,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,025,000 төгрөгийн хэсгийг “нотлох баримтаар нотлогдоогүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн. Шүүгдэгч хохирлыг төлж барагдуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба хохирлыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Д Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,025,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ