Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эруугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Д,
Улсын яллагч: Ц.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Н, Э.У Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б
Иргэдийн төлөөлөгч: Ш.М,
Шүүгдэгч: Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овгийн Батсүхийн Өт холбогдох 201616000153 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Монгол улсын иргэн, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын ♦•05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан гэх Т овгийн Б Ө /РД: /
Шүүгдэгч Б.Ө нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймаг Д сум Х 24 дүгээр гудамжинд Л.М хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас маргалдаж түүний зүүн нүд орчимд өшиглөж, цохисноос нүд нь сохорч хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


Тодорхойлох нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед бид нар Б архи уусан. Тэгээд хувийн таарамжгүй харилцаанаас болж муудалцсан. Зүүн айлд нь ороод байж байсан чинь М араас орж ирээд хаалган дээр нь барилцаж авсан. Бөөнөөрөө архи ууснаас болоод ийм зүйл болсон. Тэгээд би гадаа гараад зууралдаж байгаад ийм зүйл болсон. Миний л буруу даа. Таньдаг л улсууд өш хонзон байхгүй. Найз нөхдийн харилцаа байхгүй, танихаас цаашгүй хил дээр танилцсан гэв.
Хохирогч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед Ө.Б гэдэг найзындаа очсон. Б бид хоёр амрах гэж байхад шөнө 00 цагийн үед Ө гаднаас архи уучихсан ирсэн. Тэр ууланд яваад ирлээ архи уух уу яах уу гэж бид хоёроос асуухаар нь юм байвал ууна гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад буцаж орж ирэхдээ 0.750 граммын Ерөөл архи авч ирсэн. Бид нар нөгөө архийг ууж байгаад шөнийн 3 цаг болсон. Ө хүнтэй утсаар ярьж байгаад гэрээс гараад явсан. Удаагүй орж ирэхдээ дахиад нэг шил 0.750 граммын Ерөөл архи, нэг том савтай пиво бариад орж ирсэн. Нөгөө архи пивыг ууцгаасан. Би тэр архи пивоноос нь нээх уугаагүй. Тэгсэн тэр намайг чи манай ахын авгайтай явдаг гэсэн биз дээ гээд намайг үгээр өдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би түүнд наад үгээ эрүүл дээрээ хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед цаг өглөөний 05 цаг болж байсан. Манай найз Б өглөө эрт хил явах байсан болохоор бид нар гарахаар болсон. Б бид хоёр гэрээс гараад үүдээ цоожилсон. Ө ахындаа намайг ална хядна гээд агсам тавиад үлдсэн. Би тэднийхээс гараад ганцаараа 100 гаран метр явж байхад араас Ө хүрч ирээд хүлээж бай гэснээ миний толгой руу гараараа цохьсон. Би газар унасан чинь Ө миний зүүн нүд рүү өшиглөсөн миний нүд аймаар их өвдсөн. Би түүнд болиоч ээ чи миний нүдийг сохолчихлоо ш дээ гэхэд тэр баахан толгой руу өшиглөж байгаад ална гэж баахан харааж, зүхэж, заналхийлж байгаад явсан. Би тухайн үед шоконд орсон байх яаж хашаа түшсэнээ санахгүй байгаа юм. Нэг мэдсэн хашаа түшээд сууж байсан. Би босоод явж байхад Ө-ын эхнэр нь хүрээд ирсэн. Тэр над дээр ирээд Ө С-г зодчихлоо гэж хэлээд ирлээ гэж хэлж байсан. Тэр намайг гэрт очоод наад нүүр амаа угааж цэвэрлэ гэж хэлээд намайг хөтлөөд явсан. Би тэднийд очиход Ө, түүний ах Н, түүний эхнэр Ч гээд Өын ах дүү нар байсан. Би гэрт ороод ирэхэд Ө намайг хараад би чамайг одоо энд ална гэж хараагаад байхаар нь би чи миний нэг нүдийг сохолчихлоо гэж хэлсэн. Тэгсэн тэр намайг бариад авсан бид хоёр зууралдахад тэнд байсан хүмүүс салгасан. Ө намайг одоо үлдсэн нүдийг чинь сохолно гэж хэлээд байсан. Өын зэсэн бугуйвч зүүсэн гар л миний нүүрийг самардах гээд байсан. Хүмүүс салгах гэж бужигналдаж байхад тийм зүйл болсон. Би юун нүүр гараа угаах манатай тэндээс зугтаагаад гарсан. Замдаа такси бариад эгч Т очоод болсон асуудлыг хэлээд эгчийгээ аваад бас нэг эгч Б очиж хамт хэрэг болсон газар ирэхэд хүн байхгүй гэр нь цоожтой байсан. Тэгэхэд өглөөний 07 цаг болж байсан. Өын ахын эхнэр нь таарахаар нь энд байсан хүмүүс хаачсан бэ гэж асуухад яваад өгсөн гээд байж болох газрыг заалгасан. Тэгээд очиход Ө эхнэртэй агсам тавиад байж байхаар нь цагдаад дуудлага өгч Өыг бариулсан. Би ч эмнэлэгт хандсан. Би Б хувиараа очсон онц тодорхой ажил байгаагуй. Бид хоёр нэг шил 0.5 граммын архи хувааж уусан. Өөр архи уугаагүй унтах гэж байхад гаднаас 00 цагийн үед Ө орж ирсэн. Гомдолтой байна. Ө намайг зодсоноос болж миний зүүн хараагүй болсон хагалгаа, эмчилгээ гээд нэлээд их зардал гарсан. Би энэ бүх хохирлоо Өаас нөхөн төлүүлнэ. Одоогоор нэхэмжлэх мөнгөө тооцоолоогүй байна баримтыг нэмж гаргаж өгнө. Ө намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад 2 сая төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Хохирогч Л.Мыг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт:”...Би Өт зодуулчихаад эмнэлэгт үзүүлж томографын зураг авахуулсан. Тэгсэн зураг дээр миний дагзны арын суурь яс хугаралтай гэж гарсан байсан. Тэр гэмтлээ Улаанбаатар хотод очиж Ачтан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би Өын хэрэг дээр хэрэг нэмээд яахав гэж бодоод энэ талаар хэлээгүй юм. Ингээд Ө хохирол барагдуулахгүй байхаар нь энэ талаар хүсэлт гаргаж байгаа юм. Гомдолтой байна. Ө намайг зодсоноос болж миний зүүн нүд хараагүй болсон. Хагалгаа эмчилгээ гээд нэлээд зардал гарсан. Би энэ бүх хохирлоо Өаар нөхөн төлүүлнэ. Уг нь намар нүдний эмчилгээг хийх ёстой байсан боловч Ө надад мөнгө өгөөгүй улмаас би эмчилгээ хийлгэж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,
Хохирогч Л.Мыг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт:”...Би 1994 онд 0131-р ангид цэргийн алба хааж байхдаа турник дээр мак цохиж байгаад гар алдаад газар тархиараа унаад гэмтсэн. Тэгээд би Ноён сумын эмнэлэгт 7 хоног эмчлүүлж байсан. Би тухайн үед 7 хоног эмчилгээ хийлгээд эдгээд буцаад заставтаа очиж цэргийн албаа үргэлжлүүлж хаасан. Тухайн үед миний хамарнаас цус гарсан. Миний толгой л өвдөж байсан. Тэгээд эмчилгээ хийлгээд зүгээр болж байсан. Би гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэмээр байдаг” гэсэн мэдүүлэг /хх- ийн 166-р хуудас/,
Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс ирээд гэртээ байж байтал М хүрээд ирсэн. М тэр өдрийн орой 19 цагийн үед ирсэн. Бид хоёр ойрд уулзаагүй болохоор нэг 0.5 граммын архийг хувааж уусан. М бид хоёр нэг ангийн найзууд байгаа юм. Бид хоёр юм яриад архиа ууж байхад, тэр хоноод явъя гэж хэлсэн. Бид хоёр унтахаар болоод ороо засаад хэвтэж байхад шөнө 00 цагийн үед Ө эхнэртэйгээ Н эхнэр гурвуул ороод ирсэн. Манай хашаанд Өын ах нь гэр бүлийнхээ хамт байдаг юм. Тэгсэн нөгөө гурав нэг шил 0.750 граммын архи, том хүрэн савтай пиво бариад орж ирсэн. Түүнийг бид нар бүгдээрээ хувааж уусан. Шөнө 02 цагийн үед Ө бид хоёр дахиж архи авахаар мөнгө нийлүүлээд гэрээс гарсан. Тэгсэн хашааны үүдэнд нэг такси байхаар нь архи олдох уу гэхэд тэр жолооч нь олдоно мөнгийг нь өгчих гэсэн. Тэгэхээр нь Ө бид хоёр нийлүүлсэн 20.000 төгрөгийг өгсөн чинь нөгөө жолооч нь 0.750 граммын Ерөөл архийг шууд гаргаж өгчихөөд яваад өгсөн. Ө бид хоёр архийг аваад гэрт орж ирээд М, Ө, эхнэрийн хамт Ч гэдэг Н эхнэр бид нар хувааж уусан. Архи уугаад сууж байхад Ө Мыг чи манай ахын авгайтай явдаг гэсэн үү гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Маргаан болсон архи ч дууссан, өглөө нь би хил явах гэж байсан юм. М Өт хэн тэгж байна тэр хэлсэн хүнээ хэлээд өг гэж хэлж байсан. Өглөө 6 цагийн үед би нөгөө хэдийг би одоо явах ажилтай та нар гар гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрээс бүгдээрээ гараад би гэрээ цоожилоод яваад өгсөн. Түүнээс хойш тэнд юу болсоньг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Л.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би тухайн өдрийн он сар өдрийг санахгүй байна. Өглөө босоогүй орондоо хэвтэж байхад манай төрсөн дүү М гаднаас цусандаа холилдчихсон байдалтай би хүнд зодуулчихлаа гэж ирсэн. Тэгээд би такси дуудаад дүү Б очиход зодсон хүнтэй уулзана гэсэн. Маас хэнд зодуулсан талаар асуухад нэг хүний нэр хэлж байсан. Одоо тэр нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид нар тэр зодсон гэсэн хүнрүү нь гар утсаар залгаад яагаад хүнийг ийм болтол нь зодож байгаа юм бэ гэхэд би өөрөө хүнд зодуулаад аймаар хүнд байна гэхээр нь бид нар эрсээр байгаад очиход хүнд зодуулаагүй байсан. Тэгээд согтуу байхаар нь бид нар цагдаад дуудлага өгсөн. Мын зүүн нүдний доод талаас нь цус гарсан байсан. Цус нэлээн их гарсан байсан. Би түүнээс хүрзээр цохьсон уу гэхэд үгүй тэр хүн хөлөөрөө өшиглөсөн гэж хэлж байсан. Маас архи үнэртэж байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. Манай дүү нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа. Нүд нь зүгээр эрүүл байсан. Нүдээ эмнэлэгт үзүүлж байгаагүй шүдээ л хаад үзүүлж байсан. Бид нар Мыг зодсон хүнийг хайсаар байгаад байгаа газар нь очиход тэр нэлээд согтуу гуйвж дайвсан байдалтай байсан. Ө Б гэдэг хүнтэй хамт байсан. Тэр хүн сайн мэдэж байгаа байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч Б.Б Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн өдөр манай дүү Ө эхнэрийн хамт ууланд яваад ирлээ гээд манайд ирсэн. Тэр үед манай баруун айлд М, Б нар архи уугаад байж байсан. Би гэртээ А, Ц нартай даалуу тоглож байсан. Удалгүй манай эхнэр Ч, Ө, Ө нар баруун гэр рүү орлоо гэж хэлээд гараад явсан. Би нөгөө хоёртой тоглож байгаад шөнийн 02 цагийн үед дуусгаад амрахаар болсон. Тэгээд би хүүхдийнхээ өвөрт орж унтаад өглөө босоход Ө орж ирээд араас нь М орж ирээд Өыг ална гэж хэлээд байсан. Нөгөө хоёр гэрт зууралдаад байхаар нь гар гэрийн хамаг юм эвдчихлээ гэж хэлсэн. Намайг бие засах гээд гарахад 00 хажууд Ө М нар зууралдаад зогсож байсан. Тэгээд би болцгоо гэж хэлчихээд гэрт ороод байж байхад 10 минутын дараа араас Ө орж ирсэн. Араас нь М орж ирэхэд зүүн нүдний дээд талд нь язраад цус гарсан байдалтай орж ирсэн. Тухайн үед би хүүхдийн ларк дээр ажиллаж байсан учраас би тэд нарыг үлдээгээд хүүхдээ аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх- ийн 12-14-р хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад өглөө 07 цагийн үед байх манай дүү М эгч Ттай хамт таксидаад ирсэн. Тэгсэн Мын нүүр толгой, өмссөн хувцас нь цус болоод хатсан байдалтай ирсэн, түүний нүүрийг нь угаалгасан чинь цус нь тогтохгүй байхаар нь хэн зодсон юм бэ гэж асуухад М тэр талаар нээх хэлээгүй би тэр хүмүүсийн гэрийг нь мэднэ гэхээр нь бид нар Мын заасан газар хүрээд очсон. Тэгсэн заасан хашаанд хүн байхгүй гэр нь нээлттэй байсан М нэг хүн рүү утсаар залгаж утсаар яриад нөгөө хүний байгаа хаягийг нь заалгаж авсан. Тэгээд бид нар тэр хаягаар очиход нэг согтуу хүн эхнэртэйгээ муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж өгчихөөд, дүүгээ эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр өөрөө зүгээрээ зүгээр гээд байсан. Бид нар түүнийг бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд тархины зураг авахуул гэсэн зургийг нь авахуулсан. Ингээд эмнэлэгт хэвтүүлсэн чинь ерөөсөө Мын бие дээрдэхгүй байхаар нь Улаанбаатар хот руу авч явж нэгдүгээр эмнэлэгт үзүүлж харуулахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ингээд хагалгаанд ороход нүд нь ямар ч харах чадваргүй болсон байна. Нүдний дотор нь юм урагдсан байна гэж хэлж байсан. М манай гэрт ирэхэд түүний зүүн талын нүднээс нь цус гарчихсан, тэр цус нь чих рүү нь орсон бололтой хувцас нь нэл цус болсон байсан. Зүүн талын нүдний доод талд нь язарсан юмаар цохьсон юм шиг шарх үүсээд нүд нь маш их хавдсан байсан, язарсан шарх нь нэлээд гүнзгий үүссэн байсан бид нар анхандаа тэр шархнаас нь цус гараад байгаа юм байна гэж бодсон чинь нүднээс нь цус гараад байсан юм байна лээ. Миний дүүгийн хоёр нүд эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Б.Ө нь 1979 онд төрсөн 8 нас хүрэхээр нь нэгдүгээр ангид оруулаад сургуулиас гаргасан. Одоог болтол хөдөө мал дээр мал маллаж байна. Манай дүү архи дарс уудаггүй ажил төрөл сайтай, Булган сумын аварга малчнаар дөрвөн удаа тодорч, хоёр жил мянгат малчнаар тодорч байсан хүн. Өыг бусад хүмүүс Т гэдэг тэр багадаа өвдөөд байхаар нь нэрийг солиод Т болгож байсан. Албан ёсны нэр нь Ө гэдэг Ө гэх юм бол бараг хүмүүс танихгүй. Би дүүгээ архи ууж байхыг нь хараагүй гэхдээ уудаг л байх гэж бодож байна. Архи ууж байхыг нь хараагүй болохоор ямархуу зан харилцаатай болдгийг нь мэдэхгүй байна Уг нь хэрэгт орчихмооргүй л томоотой хүн яагаад ийм хэрэгт орсныг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай ах 1979 онд төрсөн. Хөдөө маллаж байгаа хүн. Архи дарс тэр болгон уугаад байдаггүй ажилд сайн, Булган сумын мянгат малчин, миний ах хэрэгт орчихмооргүй хүн. Гэр бүлдээ ачлалтай хоёр хүүхэд, эхнэрийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Том хүүхэд нь одоо
9-    р ангид, бага нь 5 дугаар ангид орно. Манай ах ерөнхийдөө хөдөө мал дээр өсөж бойжоод өдийг хүргээд байна. Манай ахыг бусад хүмүүс Т гэж дууддаг. Манай ах тэр болгон архи уугаад байдаггүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Манай ах 1979 онд төрсөн. Хөдөө маллаж байгаа хүн. Архи дарс тэр болгон уугаад байхгүй ажилд сайн. Булган сумын мянгат малчин. Гэр бүлдээ ачлалтай хоёр хүүхэд, эхнэрийн хамт хөдөө маллаж амьдардаг. Том хүү нь одоо 9-р анги, бага нь 5-р ангид орно” гэсэн мэдүүлэг /хх- ийн 16-р хуудас/,
Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Л.М манай дүүгийн нөхөр байгаа юм. Л.М нь бусдад зодуулахаасаа өмнө ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлж байсан тохиолдол байхгүй. Залуу хүн болохоор эрүүл байсан. Бусдад зодуулснаасаа болоод манай дүүгийн нөхрийн нэг нүд нь юм харахаа байгаад огт хараагүй болсон. М архи уугаад байдаггүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. М нь одоо бие нь өвдөөд ажил хийж чадахаа байгаад, хөдөлмөрийн чадваргүй болоод байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч О.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Б.Ө бид хоёр нэг сумын хүмүүс байгаа юм. Багадаа нэг ангид сурч байсан. Ө нь архи дарс уугаад байдаггүй. Мал малладаг. Манай сумын шилдэг малчдын нэг байгаа юм. Даруу төлөв зантай хүнд тусархуу, манай сумын мянгат малчин. Өөрийн амьдралын төлөө зүтгэдэг ажилч хичээнгүй, маш нямбай хүн” гэсэн мэдүүлэг/хх-ийн 18-р хуудас/,
Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Б.Ө-тай саахалт айлын хүмүүс байгаа юм. Ө нь архи дарс уугаад байдаггүй. Насаараа мал маллаж байгаа. Даруу төлөв зантай хүн. Сумын аварга, мянгат малчин болж байсан. Олон малтай ажлын төлөө төрсөн хүн” гэсэн мэдүүлэг /хх- ийн 19-р хуудас/,
Гэрч Ө.Б-ыг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М манай гэрт ирэхэд түүний нүүр царай нүд нь зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/
Гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед ажил дээр байхад Х 13-15 тоотод согтуу хүн агсам тавиад хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлага өгсний дагуу би дуудлагад цагдаа М хамт очиж Ө гэдэг хүнийг цагдаа дээр авчирч сааТсан. Дуудлаганд очиход Ө гэдэг хүн хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан хажууд нь 3, 4 хүн байсан. Намайг дуудлагаар очиход нэг эрэгтэй хүн Өыг намайг зодсон. Агсам тавьсан гомдолтой байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь
 авчирч сааТсан. Өын хажууд нь ямар хүмүүс байсныг нь санахгүй байна. Ө намайг зодсон агсам тавьсан гээд байсан хүн нь бас согтуу байсан. Ө нэлээд согтуу байсан. Ө намайг зодсон гээд байсан залуугийн нүүр нь цус болсон байсан санагдаж байна. Гэхдээ сайн санахгүй ямар ч байсан цус болсон байсан. Хаанаас нь цус гарч байсныг нь мэдэхгүй байна. М бид хоёр Өыг аваад явсан. Нөгөө хүн нь гомдолтой байна араас цагдаа дээр очиж гомдлоо гаргана. Одоо эмнэлгээр үзүүлнэ гэж хэлж байсан. Би тэр хүнийг танихгүй тэр хүн ар гэрийнхэнтэйгээ тэр айлд очсон байсан юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
Шинжээч эмч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би
2016    оны 06 дугаар сарын 27-ны өдөр 41 настай эрэгтэй Л.М гэж хүний биед үзлэг хийсэн. Тухайн хүний биед нүдний алимын хүнд зэргийн доргилт, эвэрлэгийн урагдтал нүдний алим дахь цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Галт зэвсэг, ир үзүүр бүхий гэмтэл үүсгэгч эд зүйлсээс бусад зүйлийг мохоо зүйлд хамааруулж үзнэ. Надад тухайн хохирогч 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ирж үзүүлсэн. Хохирогч М АНЭ, УНТЭ-н үзүүлсэн бичиг өвчний түүхийг үзэхэд
2016    оны 06 дугаар сарын 15-ны өдөр учирсан байх боломжтой гэмтэл байсан ба шинэ гэмтэл байсан. Л.М учирсан гэмтэл нь гуталтай хөлөөр өшиглөх, гараар цохих зэрэгт үүсэх ба унахад үүсэх боломжгүй юм. өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Хэрэв ямар нэг цус хуралт бүхий гэмтэл байсан бол шимэгдэж эдгэрэлт байх боломжтой. Миний ярьсан зүйл үнэн зөв” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны
6    дугаар сарын 16-ны өдөр Б.Өаас тайлбар авсан. Тухайн үед түүний биед нь ил харагдах ямар нэгэн шарх, бусад зодуулсан шинж тэмдэг надад ажиглагдаагүй. Би түүнээс та М зодуулсан уу гэж асуухад тэр би зодуулаагүй гэж тайлбарлаж байсан. Энэ нь тайлбарт тусгагдсан. Тухайн үед Б.Ө нь зодсон Мыг аваад Улаанбаатар хот руу явах гэж байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-р хуудас/,
Гэрч Б.Чийн мөрдөн байцаалтын шатанд дахин гэрчээр байцаасан мэдүүлэгт:”...Одоо сар өдрийг нь санахгүй мартсан байна. Тухайн өдрийн орой гэртээ би байсан, манайх тухайн үед Х 24-5 тоотод байсан. Шөнө Ө, Б, М, Ө бид нар Бы гэрт нэг, хоёр том савтай пиво уусан санагдаж байна би зарим зүйлээ санахгүй байна шөнө нэлээд орой болсон байсан тухайн үед, өглөө үүрээр би гэртээ орж ирсэн Бы гэрт хэн үлдсэнийг санахгүй байна М Өыг элдвээр хэлээд доромжлоод байсан тэгээд үүрээр Б үүдээ цоожлоод гараад явсан байсан Ө манай гэрт орж ирсэн байсан би түрүүлээд гэртээ ороод ирсэн юм. Өыг гэрт орж ирсэн дараа араас нь М орж ирээд Өыг цохиод авсан тэгэхээр нь тэр хоёрыг гар гэсэн тэр хоёр гэрээс гараад явсан түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Ө М манай гэрээс гарахдаа маргалдаад зууралдаад гараад явсан санагдаж байна би тухайн үед болсон асуудлыг нарийн мэдэхгүй байна. М Б ямар ажилтай байсныг мэдээгүй. Тэр өдөр М ирсэн байсан. Бид нар нэг шил архи уусан. Манай нөхөр архи уугаагүй гэртээ байсан. Архи нь манайд байсан. Хоёр том пивыг хэн хаанаас авсныг мэдэхгүй байна Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Яг юу гээд хоорондоо маргалдаад байсныг санахгүй байна. Манай гэрт хүн байсан болохоор орж, гарч байсан тэгээд нэг ороод очиход М Ө хоёр хоорондоо маргалдаж байсан.Юунаас болсныг мэдэхгүй байна. Би тухайн үед тэгж их архи уугаагүй байсан. М, Ө хоёр ч гэсэн тэгж их согтоогүй байсан. Гэхдээ архи уусан хүн ямар олиг байхав” гэсэн мэдүүлэг/хх-ийн 168-р хуудас/,
Шинжээч эмч С.Ш мөрдөн байцаалтын шатанд байцаасан мэдүүлэгт:”... би энэ дүгнэлтээр сүүлийн 3 асуулгын хариултыг 2, 3, 4 дүгээр асуултын хариу гэж нэгтгэж хариулсан байгаа. Яагаад гэвэл энэ гэмтэл нь тухайн хэрэгтэй холбогдолгүй учраас бусад асуудалд хариулах шаардлагагүй байсан. Тэмдэг хэрэглэх асуудал нь тухайн эмчийн асуудал. Заавал тэмдэг дарна гэсэн үг биш ээ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 194- р хуудас/,
Шүүгдэгч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой 00 цагийн үед би эхнэрийн хамт БН ахынд очсон. Тэнд Н ах, эхнэр, хүүхдүүд нь байсан. Ах хоёр хүний хамт хөзөр тоглоод сууж байсан. БН ахын эхнэр баруун талын айл болох Бгийнд орсон байсан. Би араас нь ороход тэр хэд архи уугаад сууж байсан. Тэнд манай ахын эхнэр, манай эхнэр, Б, М нар байсан. Тэгсэн М мөнгө дуусчихлаа мянгат малчин мөнгөтэй байгаа байлгүй дээ гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байгаад одоо яахын бэ гэхэд мөнгө байвал архи байна гэж хэлсэн. Тэгээд М нэг хүн рүү утсаар яриад удалгүй гадаа машин сигналдхад гадаад хүн ирсэн тооцоог нь хийчих гэхээр нь би очиход хижээл насны эмэгтэй хүн байсан. Тэр хүнээс 0,75 граммын архи нэг шил нэг том пиво авсан. Тэгээд тэрийгээ бүгдээрээ ууцгаасан. М дахиад архи авъя гээд хүнрүү ярьсан. Тэгээд удалгүй дахиад машин гадаа ирээд сигналдсан. Тэгээд тэр архиа уугаад сууж байхад Ч эгч унтах гэж байхад М би Чийг Н нүдэн дээр шаагаад байдаг юм гэж хэлэхээр уур хүрээд чи яахаараа хүн дээрэлхээд байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд М бид хоёр хэрэлдсэн. Тэгсэн М миний гараас барьж аваад чи хүн дээрэлхсэн хүнийг яадаг юм бэ их хуцаад байвал би миний эхнэрийг чинь шаана шүү гж хэлсэн. Тэгсэн манай эхнэр Чийг хоёр бид хоёрын дундуур орж ирсэн. Тэгээд архи пивоо ууж дуусгасан. Би тэндээсээ гараад ахынд ороход ахынд байсан хүмүүс явчихсан байсан.
 Удаагүй Ч эг манай эхнэрийн хамт араас орж ирээд байж байхад Б М хоёр орж ирсэн.Тэгээд М бид хоёр маргалдаад байсан чинь Н ах бид хоёрыг гэрээс гар гар гэж хэлэхээр нь бид хоёр гэрээс гараад хашааны гадна очсон. Бид хоёр хоорондоо барилцаад авсан. Би Мын нүдрүү цохиод авсан. Тэгсэн М чи миний өвчтэй нүдрүү шаачихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр салсан. Тэгээд би гэртээ ороод амрах гэж байхад араас М орж ирсэн. Тэгэхээр нь би чи айлын авгайг шаадаг байж ямар нүүрээрээ энд унтах гээд байгаа юм бэ гэж хэлсэн гэсэн. Б эхлээд гэрээс гараад явсан. Удалгүй М гэрээс гарсан тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан. М бид хоёр Бгийн хашааны үүдний хавьцаа зодолдсон. Бид хоёрын хажууд хүн байгаагүй. М намайг цохиогүй. Тэр миний гаран дээрээс базаад бариад байхаар нь би түүнийг нэг удаа гараараа зүүн нүдрүү нь цохьсон. Өөр цохиогүй. Тэр намайг дахиад цохь гээд байсан. Би тухайн үед болсон асуудлыг санаж байна. ...Надад сонсгосон ялыг би ойлгож байна. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас надад нэмж хэлээд байх зүйл байхгүй.” Гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-31-р хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №9032 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Л.Мын биед нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэгийн урагдал нүдний алим дахь цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 21-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20- ны өдрийн №565 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Мын биед хамрын яс, гавлын суурийн /эрвээхий яс/ ясны хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. 4. Дээрх гэмтэл нь хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй тухайн хэргээс өмнө хугацаанд үүссэн хамааралгүй гэмтэл байна. /хх-ийн 102-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн №574 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Өын биед хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. 4 Дээрх гэмтэл нь хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй /хх-ийн104-хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №341 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Мын биед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдсан шарх, шархаар шилэнцэр, хориод хавчуулагдалт, нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний хатингаршил, нүдний алимны суулт, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч А.А гаргасан №9032 тоот шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн ШША-ны шинжээч эмч С.Ш гаргасан N2565 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэсэн дүгнэлт /хх-ийн 172-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03- р хуудас/,
Өмнөговь аймгийн Булган сумын 1-р багийн засаг даргын Б.Өын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/,
Шүүгдэгч Б.Өыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-38-р хуудас/,
Өмнөговь аймгийн Булган сумын 1-р багийн иргэн Б.Өын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/,
Арилжааны банкнуудын лавлагаа /хх-ийн 43-50-р хуудас/,
Хохирогч Л.Мын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 52-63-р хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 71-72-р хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-77-р хуудас/,
Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 90-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 95-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай топгоол /хх-ийн 96-р хуудас/,
Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 97-р хуудас/,
Өмнөговь аймгийн Булган сумын 1-р багийн засаг даргын Б.Өын мал тооллогын дүн /хх-ийн 98-р хуудас/,
Албадан сааТагдсан хүний бүртгэл /хх-ийн 118-р хуудас/,
Хохирлын мөнгө төлсөн тухай баримт /хх-ийн 124-р хуудас/,
Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 169-р хуудас/,
Хохирогч Л.Мын өвчний түүх /хх-ийн 175-182, 184-193-р хуудас/,
Эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 196-215-р хуудас/,
Хохиролд 1.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг тус тус төлсөн хаан банкны орлогын баримт /хх-ийн 227-228-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Б.Ө нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймаг Д сум Хан-Уулын 24 дүгээр гудамжинд Л.М хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас маргалдаж түүний зүүн нүд орчимд өшиглөсний улмаас нүд нь сохорч бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Л.М-ын:”...Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед Ө.Б гэдэг найзындаа очоод шөнө 00 цагийн үед Ө гаднаас архи уучихсан ирсэн. ...Тэгээд гэрээс гараад буцаж орж ирэхдээ 0.750 граммын Ерөөл архи авч ирсэн. Бид нар нөгөө архийг ууж байгаад шөнийн 3 цаг болсон. Ө хүнтэй утсаар ярьж байгаад гэрээс гараад явсан. Удаагүй орж ирэхдээ дахиад нэг шил 0.750 граммын Ерөөл архи, нэг том савтай пиво бариад орж ирсэн. Нөгөө архи пивыг ууцгаасан. Би тэр архи пивоноос нь нээх уугаагүй. Тэгсэн тэр намайг чи манай ахын авгайтай явдаг гэсэн биз дээ гээд намайг үгээр өдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би түүнд наад үгээ эрүүл дээрээ хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед цаг өглөөний 05 цаг болж байсан. ...Ө ахындаа намайг ална хядна гээд агсам тавиад үлдсэн. Би тэднийхээс гараад ганцаараа 100 гаран метр явж байхад араас Ө хүрч ирээд хүлээж бай гэснээ миний толгой руу гараараа цохьсон. Би газар унасан чинь Ө миний зүүн нүд рүү өшиглөсөн миний нүд аймаар их өвдсөн. Би түүнд болиоч ээ чи миний нүдийг сохолчихлоо ш дээ гэхэд тэр баахан толгой руу өшиглөж байгаад ална гэж баахан харааж, зүхэж, заналхийлж байгаад явсан. Би тухайн үед шоконд орсон байх яаж хашаа түшсэнээ санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8-р хуудас/,
Гэрч Ө.Бы:’’...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс ирээд гэртээ байж байтал М хүрээд ирсэн. М тэр өдрийн орой 19 цагийн уед ирсэн. Бид хоёр ойрд уулзаагүй болохоор нэг 0.5 граммын архийг хувааж уусан. М бид хоёр нэг ангийн найзууд байгаа юм. Бид хоёр юм яриад архиа ууж байхад, тэр хоноод явъя гэж хэлсэн. Бид хоёр унтахаар болоод ороо засаад хэвтэж байхад шөнө 00 цагийн үед Ө эхнэртэйгээ Н эхнэр гурвуул ороод ирсэн. Манай хашаанд Өын ах нь гэр бүлийнхээ хамт байдаг юм. Тэгсэн нөгөө гурав нэг шил 0.750 граммын архи, том хүрэн савтай пиво бариад орж ирсэн. Түүнийг бид нар бүгдээрээ хувааж уусан. Шөнө 02 цагийн үед Ө бид хоёр дахиж архи авахаар мөнгө нийлүүлээд гэрээс гарсан. ...Ө бид хоёр архийг аваад гэрт орж ирээд М, Ө, эхнэрийн хамт Ч гэдэг Н эхнэр бид нар хувааж уусан. Архи уугаад сууж байхад Ө Мыг чи манай ахын авгайтай явдаг гэсэн үү гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Маргаан болсон архи ч дууссан, өглөө нь би хил явах гэж байсан юм. М Өт хэн тэгж байна тэр хэлсэн хүнээ хэлээд өг гэж хэлж байсан. Өглөө 6 цагийн үед би нөгөө хэдийг би одоо явах ажилтай та нар гар гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрээс бүгдээрээ гараад би гэрээ цоожлоод яваад өгсөн. Түүнээс хойш тэнд юу болсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн
10-    р хуудас/,
Гэрч Л.Тын:”...Би тухайн өдрийн он сар өдрийг санахгүй байна. Өглөө босоогүй орондоо хэвтэж байхад манай төрсөн дүү М гаднаас цусандаа холилдчихсон байдалтай би хүнд зодуулчихлаа гэж ирсэн. Тэгээд би такси дуудаад дүү Б очиход зодсон хүнтэй уулзана гэсэн. Маас хэнд зодуулсан талаар асуухад нэг хүний нэр хэлж байсан. Одоо тэр нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид нар тэр зодсон гэсэн хүнрүү нь гар утсаар залгаад яагаад хүнийг ийм болтол нь зодож байгаа юм бэ гэхэд би өөрөө хүнд зодуулаад аймаар хүнд байна гэхээр нь бид нар эрсээр байгаад очиход хүнд зодуулаагүй байсан. Тэгээд согтуу байхаар нь бид нар цагдаад дуудлага өгсөн. Мын зүүн нүдний доод талаас нь цус гарсан байсан. Цус нэлээн их гарсан байсан. Би түүнээс хүрзээр цохьсон уу гэхэд үгүй тэр хүн хөлөөрөө өшиглөсөн гэж хэлж байсан, Маас архи үнэртэж байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. Манай дүү нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа. Нүд нь зүгээр эрүүл байсан. Нүдээ эмнэлэгт үзүүлж байгаагүй шүдээ л хаад үзүүлж байсан. Бид нар Мыг зодсон хүнийг хайсаар байгаад байгаа газар нь очиход тэр нэлээд согтуу гуйвж дайвсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 11-р хуудас/,
Гэрч Б.БН:”...Тухайн өдөр ...Ө орж ирээд араас нь М орж ирээд Өыг ална гэж хэлээд байсан. Нөгөө хоёр гэрт зууралдаад байхаар нь гар гэрийн хамаг юм эвдчихлээ гэж хэлсэн. Намайг бие засах гээд гарахад 00 хажууд Ө М нар зууралдаад зогсож байсан. Тэгээд би больцгоо гэж хэлчихээд гэрт ороод байж байхад 10 минутын дараа араас Ө орж ирсэн. Араас нь М орж ирэхэд зүүн нүдний дээд талд нь язраад цус гарсан байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-14-р хуудас/,
Гэрч Л.Б-ын:”...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад өглөө
7    цагийн үед байх манай дүү М эгч Т-тай хамт таксидаад ирсэн. Тэгсэн М-ын нүүр толгой, өмссөн хувцас нь цус болоод хатсан байдалтай ирсэн. Түүний нүүрийг нь угаалгасан чинь цус нь тогтохгүй байхаар нь хэн зодсон юм бэ гэж асуухад М тэр талаар нээх хэлээгүй би тэр хүмүүсийн гэрийг нь мэднэ гэхээр нь бид нар М-ын заасан газар хүрээд очсон. Тэгсэн заасан хашаанд хүн байхгүй гэр нь нээлттэй байсан М нэг хүн рүү утсаар залгаж утсаар яриад нөгөө хүний байгаа хаягийг нь заалгаж авсан. Тэгээд бид нар тэр хаягаар очиход нэг согтуу хүн эхнэртэйгээ муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж өгчихөөд, дүүгээ эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр өөрөө зүгээрээ зүгээр гээд байсан. Бид нар түүнийг бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд тархины зураг авахуул гэсэн зургийг нь авхуулсан. Ингээд эмнэлэгт хэвтүүлсэн чинь ерөөсөө М-ын бие дээрдэхгүй байхаар нь Улаанбаатар хот руу авч явж нэгдүгээр эмнэлэгт үзүүлж харуулахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ингээд хагалгаанд ороход нүд нь ямар ч харах чадваргүй болсон байна. Нүдний дотор нь юм урагдсан байна гэж хэлж байсан. М манай гэрт ирэхэд түүний зүүн талын нүднээс нь цус гарчихсан, тэр цус нь чих рүү нь орсон бололтой хувцас нь нэл цус болсон байсан. Зүүн талын нүдний доод талд нь язарсан юмаар цохьсон юм шиг шарх үүсээд нүд нь маш их хавдсан байсан, язарсан шарх нь нэлээд гүнзгий үүссэн байсан бид нар анхандаа тэр шархнаас нь цус гараад байгаа юм байна гэж бодсон чинь нүднээс нь цус гараад байсан юм байна лээ. Миний дүүгийн хоёр нүд эрүүл байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/,
Гэрч М.Т: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед ажил дээр байхад Х 13-15 тоотод согтуу хүн агсам тавиад хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлага өгсөний дагуу би дуудлаганд цагдаа Мын хамт очиж Ө гэдэг хүнийг цагдаа дээр авчирч сааТсан. Дуудлаганд очиход Ө гэдэг хүн хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан хажууд нь 3, 4 хүн байсан. Намайг дуудлагаар очиход нэг эрэгтэй хүн Өыг намайг зодсон. Агсам тавьсан гомдолтой байна гэжхэлээд байсан. Тэгэхээр нь Өыг авчирч сааТсан. ...Ө намайг зодсон гээд байсан залуугийн нүүр нь цус болсон байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
Шинжээч эмч А.А:”...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Л.М гэж хүний биед үзлэг хийсэн. Тухайн хүний биед нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэгийн урагдал нүдний алим дахь цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Галт зэвсэг, ир үзүүр бүхий гэмтэл үүсгэгч эд зүйлсээс бусад зүйлийг мохоо зүйлд хамааруулж үзнэ. Надад тухайн хохирогч 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ирж үзүүлсэн. Хохирогч М АНЭ, УНТЭ-н үзүүлсэн бичиг өвчний түүхийг үзэхэд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр учирсан байх боломжтой гэмтэл байсан ба шинэ гэмтэл байсан. Л.М учирсан гэмтэл нь гуталтай хөлөөр өшиглөх, гараар цохих зэрэгт үүсэх ба унахад үүсэх боломжгүй юм. өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Хэрэв ямар нэг цус хуралт бүхий гэмтэл байсан бол шимэгдэж эдгэрэлт байх боломжтой. Миний ярьсан зүйл үнэн зөв” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №9032 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Л.М-ын биед нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэгийн урагдал нүдний алим дахь цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 21-р хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №341 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: М-ын биед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдсан шарх, шархаар шилэнцэр, хориод хавчуулагдалт, нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний хатингаршил, нүдний алимны суулт, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч А.А гаргасан №9032 тоот шинжээчийн дүгнэлт, Ө аймгийн ШША-ны шинжээч эмч С.Ш гаргасан N2565 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэсэн дүгнэлт /хх-ийн 172-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, Хохирогч Л.Мын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 52-63-р хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72-р хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-77-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 95-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол /хх-ийн 96-р хуудас/, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 97-р хуудас/, Хохирлын мөнгө төлсөн тухай баримт /хх-ийн 124-р хуудас/, Хохирогч Л.Мын өвчний түүх /хх-ийн 175-182, 184-193-р хуудас/, Эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 196- 215-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Өыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Өт Ө аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацаанд буюу тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Хохирогч Л.М нь гэмт хэргийн улмаас нэг нүд нь сохорч биедээ хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч Б.Ө-ын зүгээс хохирогчид эмчилгээний зардалд нийт 12.300.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Б:“...Гэмт хэргийн улмаас үүссэн шууд хохиролд 11.300.000 төгрөг, шууд бус хохиролд өмгөөлөгчийн төлбөрт 1 сая төгрөг нийлээд 12.300.000 төгрөг авсан байгаа. Хамгийн сүүлчийн мөнгийг өчигдөр орой ар гэрийн хүн болох Д нь хүлээн авч гарын үсэг зурж баримтаа өгсөн. Хохирогч гомдолгүй гэж хэлээрэй гэснийг хэлье” гэсэн тайлбар өгсөн байх тул шүүгдэгч Б.Ө-ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хохирогч Л.М нь биедээ хүнд гэмтэл авсан цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шүүгчийн өмгөөлөгчийн Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт “ “Одоо М нь судсыг тасдах, хиймэл нүд хийлгэх шаардлагатай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293.1 дэх хэсэгт зааснаар энэ эрхийг цаашид нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж, цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Л.М нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Б.Ө нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа боловч шүүгдэгч Б.Ө нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ө нь Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, шүүх хуралдаан хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Өын цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн гутал 1 хос хураагдаж ирсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Өын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:


1.    Шүүгдэгч Т овгийн Б Өыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан хорих ялыгжирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.    Шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гутал нэг хосыг шийтгэх тогтоол хүчин
0$ төгөлдөр болмогц устгасугай.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын эзэмшлийн эд хөрөнгө болох 8 тооны адууг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгг зааснаар хохирогч Л.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
11.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                ДЭЛГЭРМАА                  

ШҮҮГЧИД                           ТӨМӨРХҮҮ

                                              Л.Одончимэг