Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

  2023        01            13                                  2023/ШЦТ/22

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шд холбогдох эрүүгийн 2325000000016 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.98 хувийн согтолттой байх үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын,  тоот гэртээ хохирогч Э.Бг шалтгаангүйгээр толгойн  тус газарт нь аягаар цохиж  духны зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  

       -шүүгдэгч Д.Шгийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн  Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3-р тал/

-Хэргийн газрын үзлэг хийсэн ...Хэрэг болсон гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн Уурхайчин-1 хорооллын гуравдугаар байр байлаа. Тус байрны орцоор орж дээш лифтээр гарахад лифтний зүүн талд дээш харсан эрэгтэй хүн нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байлаа... Бүрэлдэхүүн болон түргэн тусламж зэрэг ирсэн бөгөөд түргэнд тусламжид цус мэт зүйлээр бохирлогдсон залууг өгч явуулсан.... гэх мөрдөгчийн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-15-р тал/

-Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-18-р тал/

-Уурхайчин хотхоны 3-р байрны СӨХ-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай... Тус бичлэгт Хүрэнбулаг багт байрлах Уурхайчин хотхоны 3 дугаар байрны 6 дугаар давхарын коридор хэсэг харагдах ба камерны зүүн дээд буланд Эрдэнэбаярын Бгийн гэрийн хаалга харагдаж байлаа. Бичлэгийн 10 цаг 09 минут 38 секундэд уг давхарт ямар нэгэн хөдөлгөөн илрээгүй ба 10 цаг 10 минутанд лифтнээс 2 эрэгтэй хүн гарч ирээд урд талд нь явж байсан хар өнгийн саравчтай малгайтай, малгайтай урт куртиктэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн баруун гартаа түлхүүрээ бариад гэрийнхээ хаалгыг онгойлгож байх бөгөөд ар талд нь зогсож байгаа хар эрээн саравчтай малгайтай, богино куртиктэй энгэрээ задгай тавьсан, хар өнгийн өмд, хар гуталтай эрэгтэй хүн араас ороод хаалгыг 10 цаг 10 минут 11 секутанд нь хааж байна. Үүнээс хойш 10 цаг 11 минут 04 секунт хүртэл ямар нэгэн хөдөлгөөн илрээгүй.Тухайн давхарын үзэгдэх орчин цэвэр байна. Бичлэгийн 14 цаг 41 минут 17 секунд буюу бодит цагаар оройны 22 цаг 40 минутад Э.Бгийн гэрээсээ толгойн хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон улаан эрээн срочкон цамцтай, хар өнгийн өмдтэй, хар оймстой эрэгтэй хүн ганцаараа гарч алхаад шууд шатны хажууд гарахдаа зүүн гараараа толгойн хэсгээ арчихад гар нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон өөрөө гараа харж баруун гараараа нүүрээ арчиж хананд налаад хэсэг зогсож байна.... гэх тэмдэглэл /хх-ийн 21-22-р тал/

-Хүний биед үзэг хийсэн тухай ...Д.Шгийн зүүн гарын алга сарвуу нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, зүүн гарын дунд хурууны 3-р хурууны ар хэсэгт 1,2х0,2 хэмжээтэй шархтай, улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, баруун гарын алга улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон...хөлийн 2 тавхай нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон... гэх тэмдэглэл /хх-ийн 26-р тал/

-Хохирогч Э.Бн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 30-40-р тал/

       -хохирогч Э.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн ...Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 55 минутын үед хамт ажилладаг Шгийнд очсон юм. Урьд нь Ш надад хандаж “ажил тараад манайд хүрээд ирээрэй хоёулаа жаахан сууя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр тэднийд цай ууж, бууз идээд Смирнов гээд 1 шил архийг хувааж уусан. Архийг дуусаад би явах гэтэл тэрээр байж бай хөгшин нь гарчихаад ирье гээд дахин нэг шил архи авчирсан. Тэр архийг задлаад уусан бөгөөд тэгээд би согтоод тасарчихсан юм. Нэг мэдсэн чинь би коридорт байсан бөгөөд миний толгойноос цус гарч байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би эмнэлэг дээр байсан бөгөөд толгойд оёдол тавьсан юм. Миний хувьд Штэй ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 43-46-р тал/

-гэрч Г.Эийн мэдүүлсэн ...Би гадуур явж байгаад орой 22 цаг 30 минутын үед лифтээр гэр рүүгээ орох гээд өгсөөд ирэхэд манай 6 давхарын лифтний хаалга онгойход нил цус шалан дээр энд тэнд үсэрч цацагдсан байдалтай харагдсан. Ингээд лифтний хаалгаар гараад баруун эргэтэл 1603 тоотын хаалга нь онгорхой довжоо үүд хэсэгт нэг эрэгтэй хүн зогсож байсан. Түүний эсрэг талд хана налаад толгой хэсгээс нь цус алдаж байгаа байдалтай согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Довжоон дээр зогсож байсан согтуу эрэгтэй хүн “хүн явж байна” гэж хэлэх шиг болсон. Би буцаад шатаар буугаад 3 давхарт ирээд цагдаа руу дуудлага өгсөн. Гараад дэлгүүр орж 2 ширхэг уут аваад орцны үүдэн дээр цагдаа ирэхийг хүлээж зогссон. Цагдаа ирэх зуур 102 руу дахин залгаад их хэмжээний цус байсан учир заавал эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

-гэрч Ч.Одончимэгийн мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг нэг хүн чангаар нүдээд байсан юм. Тэгэхээр нь би хаалганыхаа камераар хартал орцны коридорын шал дээр зөндөө цус болчихсон, нэг эрэгтэй хүн бас нил цус болчихсон 1603 тоот хаалгыг нүдээд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 99367042 дугаараас цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед хаалгаа тайлаагүй юм. Тэр хүнийг камерт харахад нүүр ам, хувцас хунар нь нил цус болчихсон харагдаж байсан бөгөөд өөр хүн харагдаагүй юм. Харин хэсэг хугацааны дараа ахин камераар харахад 1603 тоот айлын ах хаалгаа нээчихсэн утсаа бариад хаалган дээрээ зогсож байсан бөгөөд нөгөө цусаа гоожуулсан ах өөдөөс нь хана налаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/

- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 13 дугаартай...Э.Бн /УУ69071830/ биенээс авсан гэх цусанд 2,45 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт /хх-н 58-59-р тал/

       - Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 12 дугаартай...Д.Шгийн /ФА70061311/ биенээс авсан гэх цусанд 3,55 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт /хх-н 64-65-р тал/   

- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12-р сарын 23-ны өдрийн 5 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн 1,3,4,5 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилж буй 1,3,4,5 гэж дугаарласан гарын мөрүүд Даваасүрэнгийн Ш /ФА70061311/-ийн баруун гарын эрхий, дунд, чигчий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт, нүд, дэгээ зэрэг шинж тэмдэгүүдийн цогц байдлаар тохирч байна...” гэх дүгнэлт /хх-н 70-77-р тал/ 

- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн 18 дугаартай Э.Бн биед духны зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Духны зүүн хэсэгт үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 82-83-р тал/

-Шүүгдэгч Д.Шгийн яллагдагчаар мэдүүлсэн... Миний анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан “Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр байхдаа хэлтсийн орлогч дарга Бтай уулзаж “орой жаахан юм ууж суух уу” гэж ярилцаж тохирсон юм. Тэгээд 17 цаг 45 минутын үед Б дарга манай байрны гадаа ирчихлээ гэхээр нь би гарч тосож авсан. Тэгээд бид 2 манайх руу орсон. Ингээд би бууз жигнэж өгөөд бид хоёр 1 литрийн Смирноп нэртэй архийг хувааж уусан. Тус архийг ууж дуусгасан бөгөөд тэгээд би согтоод тасарчихсан юм. Миний санаж байгаагаар Б дарга бид 2 маргалдсан эсэхээ санахгүй байна, ямартай ч би түүнийг ширээн дээр байсан аягыг авч толгой руу нь нэг удаа цохисноо санаж байна. Тухайн үед би согтоод ухаанаа алдаад тасарчихсан бөгөөд маргааш өглөө цагдаагийн газарт эрүүлжүүлэхэд ухаан орж сэргэсэн юм. Надад Б даргатай өш хонзон өр авлаганы асуудал байхгүй ээ. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд манайд бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Тэрээр надаас уг нь мөнгө төгрөг нэхээгүй бөгөөд өөрөө өгөхгүй бол болохгүй гээд эхнэр Б.Энхжаргалынхаа данснаас түүний 407203952 данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм… гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Хүрэнбулаг багийн Уурхайчин 1 хотхоны 3 дугаар байрны 1603 тоот өөрийн гэртээ хамт ажилладаг Э.Бг урьж дайлан улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ шалтгаангүйгээр Э.Бн толгой тус газарт нь шилэн аягаар цохиж биед нь духны зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хяналтын камерын бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл, Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт эмчлүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Шгийн үйлдлийн улмаас Э.Бн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Бн мэдүүлсэн.... 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 55 минутын үед хамт ажилладаг Шгийнд очсон юм. Урьд нь Ш надад хандаж “ажил тараад манайд хүрээд ирээрэй хоёулаа жаахан сууя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр тэднийд цай ууж, бууз идээд Смирнов гээд 1 шил архийг хувааж уусан ...Нэг мэдсэн чинь би коридорт байсан бөгөөд миний толгойноос цус гарч байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би эмнэлэг дээр байсан бөгөөд толгойд оёдол тавьсан юм... гэх мэдүүлэг, гэрч Г.Эийн мэдүүлсэн... Ингээд лифтний хаалгаар гараад баруун эргэтэл 1603 тоотын хаалга нь онгорхой довжоо үүд хэсэгт нэг эрэгтэй хүн зогсож байсан. Түүний эсрэг талд хана налаад толгой хэсгээс нь цус алдаж байгаа байдалтай согтуу эрэгтэй хүн зогсож байсан... Би буцаад шатаар буугаад 3 давхарт ирээд цагдаа руу дуудлага өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Ч.Одончимэгийн мэдүүлсэн.... Би тухайн үед хаалгаа тайлаагүй юм. Тэр хүнийг камерт харахад нүүр ам, хувцас хунар нь нил цус болчихсон харагдаж байсан бөгөөд өөр хүн харагдаагүй юм. Харин хэсэг хугацааны дараа ахин камераар харахад 1603 тоот айлын ах хаалгаа нээчихсэн утсаа бариад хаалган дээрээ зогсож байсан бөгөөд нөгөө цусаа гоожуулсан ах өөдөөс нь хана налаад зогсож байсан... гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн 18 дугаартай... Э.Бн биед духны зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо…шинэ гэмтэл байна. Духны зүүн хэсэгт үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

       Шүүгдэгч Д.Шгийн, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч мэдүүлэхдээ... Тухайн үед би согтоод ухаанаа алдаад тасарчихсан бөгөөд маргааш өглөө цагдаагийн газарт эрүүлжүүлэхэд ухаан орж сэргэсэн юм...”гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Хүрэнбулаг багийн Уурхайчин-1 хотхоны 3 дугаар байрны 1603 тоот гэртээ согтуурсан үедээ хохирогч Э.Бг шалтгаангүйгээр толгой тус газарт нь аягаар цохиж түүний эрүүл мэндэд нь "духны зүүн хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр,хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.

        Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд 1 сая төгрөг төлжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Э.Б нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

        Ахуйн хүрээний шалтгаангүй архидалт, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь  уг гэмт хэрэг гарах болсон шууд шалтгаан нөхцөл болсон байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг аяганы хагархай хэсэг, 3 ширхэг арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ө овогт Бгийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэжаргалыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэжаргалд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ....../.........../ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ