| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
2023 01 19 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гд холбогдох эрүүгийн 2225006900443 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Орхон аймгийн Ж сум “Бага хөшөөтийн даваа” гэх газарт Ч.Мгийн эзэмшлийн Мitsubishi colf маркийн 06-18 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “... 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр; гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Солонгос ард улсын иргэн Ч Дгийн жолоодож явсан О.Ц-ны эзэмшлийн Lexus 470 lх маркийн 96-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Гын Гийн амь нас хохирч, Ч.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Ц-ны эзэмшлийн Lexus 470 lх маркийн 96-72 ОРХ улсын дугаартай автомашинд нийт 17,210,000 төгрөгийн, Ч.Мгийн эзэмшлийн Мitsubishi colf маркийн 06-18 УНС улсын дугаартай автомашинд нийт 2,655,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Гын мэдүүлсэн: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Яллах дүгнэлтэд бичигдсэн бүгд үнэн гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай... хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Ж сумын нутаг дэвсгэрт Хөшөөт гэх газар Н-100 зам дээр 49’3’18’’N 104’33’57’’E цэг солбилцол бүхий газарт зам тээврийн осол болсон байна. Уг зам нь дугуйрч муруйсан газрын далий хэсэг байх ба ... зам тээврийн осолд холбогдсон хар өнгийн Lexus 470 маркийн 9672ОРХ, улаан өнгийн Colt маркийн 0618 УНС тээврийн хэрэгслүүд нь ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харсан хоорондоо наалдсан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-18-р тал/,
-Нас тоолсон тухай ...Гын Г гэсэн хүний нас барсны гэрчилгээний хуулбар байна. Г.Г нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн байна. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 сар 16 хоногтой байна... гэх тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 26-р тал/
-эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан /жолооны үнэмлэх/ тэмдэглэл /хх-ийн 30-р тал/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мгийн...2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би Орхон аймаг Ж сумаас нөхөр 2 хүүхэд дүүгийн хамтаар Улаанбаатар хот руу оройны 22 цагийн үед Ж сумаас гараад бага Хөшөөт гэх газарт явж байсан тухайн үед өгсүүр, огцом эргэлттэй газар байсан урд том оврын тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгээд нөхөр маань гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зүүн талаар нь гарах гээд явж байтал урдас хар өнгийн Lexus 470 маркийн тээврийн хэрэгсэл дээрээс уруудаад ороод ирсэн. Тэгээд л шууд мөргөлдчихсөн. Тэгээд дотор нь зорчиж явсан миний хүүхэд маань зам тээврийн ослын улмаас нас барсан юм. Манай охиныг Г гэдэг байсан юм. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг гарах үед 2 сар 16 хоногтой байсан...Би машинаа 2018 онд 8,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний нэр дээр байдаг, 06-18 УНС улсын дугаартай. Надад цаашид гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 36-р тал/,
-гэрч Чүэ Дий мэдүүлсэн...Тухайн үед эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу ирж явах замд Их хөшөөтын даваа, бага хөшөөтийн давааны голд тойрог зам руу орж байх үед миний урдаас улаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би баруун тийш дараад уг машиныг гаргах гэтэл надтай адилхан зүгт дарж мөргөлдсөн. Миний явж байсан зам өгсөж гарч ирээд уруудаад тойрдог хэсэг дээр уг осол болсон. Үзэгдэх орчин хэвийн байсан. Ямар нэг зам харагдахгүй байсан гэх зүйлгүй байсан. Би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан. Гэнэт машин урсгал сөрөөд гараад ирэхээр нь би баруун тийш дараад шороо хэсэг рүү дартал, уг машин бас миний дарсан зүг рүү дарж мөргөлдсөн. Би харсан даруйдаа тормос гишгэж замаас гарах үйлдэл хийсэн бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Миний унаж явсан 96-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань манай сүмийн тэргүүн болох О.Цогтсайхан гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгууллагын машин байгаа юм. Миний зүгээс учирсан хохирлыг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг хх-ийн 40-р тал/
-гэрч Я.Аын мэдүүлсэн...2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би Орхон аймаг Ж сумаас оройны 21 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд бага Хөшөөт гэх газарт тойрог, өгсүүр зам дээр явж байсан чинь урд талд ачааны машин удаан яваад байхаар нь жолооч маань гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урдаас машин гарч ирээд мөргөлдчихсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/
-Иргэний нэхэмжлэгч О.Ц-ы мэдүүлсэн... Миний бие өөрийн нэр дээр бүртгэлтэй 96-72 ОРХ улсын дугаартай Lexus маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 17,210,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэсэн хөлс 800,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ослын газраас болон үзлэг оношлогоонд оруулах үед тээврэлсэн зардал, журмын хашааны төлбөр болон 706,000 төгрөг нийт 18,716,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/
-Хохирлын баримтууд /хх-ийн 49-51-р тал/
-иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/
-иргэний хариуцагч Ч.Мгийн мэдүүлсэн....Иргэний хуулийн 499-р зүйлийн 1 дэх заалтыг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/
- 06-18 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.М болох тухай Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагааны бүртгэл /хх-ийн 66-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дугаартай...амь хохирогч Гын Г //-ийн цогцост хийсэн шүүх змнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, сээрний гурав дугаар нугалмын нугас бүрэн тасарсан бяцарч, шахагдсан хугарал, баруун талын 1-р хавирга, зүүн талын 1-7-р хавирганы шууд, дан хугарал, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтэл тогтоогдлоо. Дотор эрхтэнүүдийн гэмтэл нь биеийн хүчтэй доргилт, шахагдалтын улмаас, үүсгэгдсэн ба үхэлд хүргэжээ. Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь амьд үед нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн ба үхлийн шалтгаан болжээ. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цогцсын үзлэг хийхэд нас бараад 12-24 цагийн хугацаа өнгөрчээ. Амь хохирогч нь цээжний битүү гэмтэл, сээрний гурав дугаар нугалмын нугас сүрэн тасарсан бяцарч, шахагдсан хугарал, баруун талын 1-р хавирга, зүүн талын 1-7-р хавирганы шууд, дан хугарал, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтлүүдийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 69-74-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 795 дугаартай... Д.Гын биед хүзүүний 2-р нугаламын их бие болон шүдлэг сэртэнгийн хугарал, тархи доргилт, цээж, баруун мөр, зүүн өвдөгт зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн өвдөгт 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хүзүүний 2-р нугаламын их биеийн болон шүдлэг сэртэнгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заасны дагуу .гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт /хх-ийн 77-84-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 794 дугаартай Ч.Мгийн биед нүүр, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд зөөлөн эдэд олон цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 86-87-р тал/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 798 дугаартай...Г.Үийн биед эрүү, дух, хацарт 3 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт /хх-ийн 95-96-р тал/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 788 дугаартай...Chung Kyungsunk-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 99-100-р тал/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаартай...Choi Yunseng-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 104-105-р тал/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 787 дугаартай...Чүэ Дүнчүн-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 109-110-р тал/
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, шинжээчийн дүгнэлт:... “Автотээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн ерөнхий байдал” уг тээврийн хэрэгсэлд дээрх ноцтой гэмтлүүд тогтоогдсон нь стандартын шаардлага хангахгүй... 1.2.21 Шинжилгээгээр дээрх гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. 2 3.1 Шинжилгээгээр Lexus маркын LX470-J100 загварын 9672орх улсын дугаартай тээврийн хэрэгслийн үндсэн рам буюу /арал/ тахийсан байна. Энэ тохиолдолд зам тээврийн хөгжлийн сайдын А/75-р тушаалаар тээврийн хэрэгслийн арлыг устгалд оруулж импортоор шинээр оруулж ирсэн арал худалдан авч уг тээврийн хэрэгслийн рамыг солих шардлагатай. Уг тээврийн хэрэгсэл маань 2002 онд үйлдвэрлэгдсэн насжилт ихтэй тээврийн хэрэгсэл учир уг тээврийн хэрэгслийн рам буюу арал дахин үйлдвэрлэгдэхгүй байгаа нь импортлох боломжгүй нөхцөлд байна. Иймээс уг тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй гэж үзэж байна. Иймээс улсын бүртгэлээс даруй хасуулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ... гэх дүгнэлт /хх-ийн 117-123-р тал/
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, шинжээчийн дүгнэлт:... “Автотээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн ерөнхий байдал” уг тээврийн хэрэгсэлд дээрх ноцтой гэмтлүүд тогтоогдсон нь стандартын шаардлага хангахгүй. Шинжилгээгээр дээрх гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. Шинжилгээгээр Mitsubishi маркийн colt-Z20 загварын 0618 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй гэж үзлээ... гэх дүгнэлт /хх-ийн 130-139-р тал/
-“Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 602 дугаартай... Lexus маркын LX470-J100 загварын 9672орх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 17,210,000 төгрөг... гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 150-154-р тал/
-“Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1772 дугаартай ... Mitsubishi маркийн colt-Z20 загварын 0618 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 2,655,000 төгрөг ...гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 163-165-р тал/
- Ослын шалтгааны талаар мөрдөгчийн тогтоосон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн.... 96-72 ОРХ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чүэ Дүнчүн/ КОР7011225М / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 06-18 УНС улсын дугаартай “Mitsubishi colt-Z20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Даваахүүгийн Г /М391101714/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 13.4 Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 23.9 Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр; гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....гэх магадлагаа /хх-ийн 168-169-р тал/,
-шүүгдэгч Д.Гын яллагдагчаар мэдүүлсэн:.. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Ж сумаас эхнэр Мгийн “Mitsubishi colt-Z20” маркийн 06-18 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хот руу гэрлүүгээ явахаар 22 цагийн үед хөдөлсөн. Улаанбаатар хот руу хөдлөхдөө тээврийн хэрэгсэл дотор эхнэр М, хүү Үйлстөгөлдөр, охин Г, хамаатны дүү Амгаланбаатар нарын хамт явж байсан. Ж сумаас гараад Бага хөшөөтийн даваа гэх газар замын өгсүүр, огцом эргэлттэй хэсэгт явж байхад миний машины урд том оврын ачааны машин ачаатай удаан яваад байсан тэгэхлээр нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгалд орчихсон дээш өгсөөд явж байтал гэнэт урдаас хар өнгийн жийп машин гараад ирсэн. Тэгээд би машинаа зогсоох арга хэмжээ авч руль ээ зүүн талруу дарсан тэгтэл өөдөс ирж явсан жийп машин баруун гар тийшээгээ дарсан тэгээд бид хоёр нэг зүг рүү явж таараад хоорондоо мөргөлдсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 203-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 22 цагийн орчим “Mitsubishi colt-Z20” маркийн 06-18 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Ж сумаас Улаанбаатар хот руу эхнэр М, хүү Үйлстөгөлдөр, охин Г, хамаатны дүү Амгаланбаатар нарын хамт зорчиж явахдаа Бага хөшөөтийн даваа гэх өгсүүр газар өмнөө явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урдаас ирж явсан Бүгд Найрамдах Солонгос ард улсын иргэн Чүэ Дүнчүнгийн жолоодож явсан О.Цогтсайханы эзэмшлийн Lexus 470 LX маркийн 96-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасны улмаас Гын Гийн амь нас хохирч, Ч.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Цогтсайханы эзэмшлийн 96-72 ОРХ улсын дугаартай автомашинд 17,210,000 төгрөгийн, Ч.Мгийн эзэмшлийн 06-18 УНС улсын дугаартай автомашинд 2,655,000 төгрөгийн хохирол учирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бэхжүүлсэн гэрэл зураг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.Гын үйлдлийн улмаас Г. Гийн амь нас хохирч, Ч.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Цогтсайханы эзэмшлийн Lexus 470 lх маркийн 96-72 ОРХ улсын дугаартай автомашинд нийт 17,210,000 төгрөгийн, Ч.Мгийн эзэмшлийн Мitsubishi colf маркийн 06-18 УНС улсын дугаартай автомашинд нийт 2,655,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мгийн ...Тэгээд нөхөр маань гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зүүн талаар нь гарах гээд явж байтал урдас хар өнгийн Lexus 470 маркийн тээврийн хэрэгсэл дээрээс уруудаад ороод ирсэн. Тэгэхээр нь тэгээд л шууд мөргөлдчихсөн. Тэгээд дотор нь зорчиж явсан миний хүүхэд маань зам тээврийн ослын улмаас нас барсан юм....” гэх мэдүүлэг, гэрч Чүэ Дүнчүний мэдүүлсэн....Тухайн үед эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу ирж явах замд их Хөшөөтын даваа, бага Хөшөөтийн давааны голд тойрог зам руу орж байх үед миний урдаас улаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би баруун тийш дараад уг машиныг гаргах гэтэл надтай адилхан зүгт дарж мөргөлдсөн ...гэх мэдүүлэг, гэрч Я.Аын мэдүүлсэн ... Тэгээд бага Хөшөөт гэх газарт тойрог, өгсүүр зам дээр явж байсан чинь урд талд ачааны машин удаан яваад байхаар нь жолооч маань гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урдаас машин гарч ирээд мөргөлдчихсөн юм гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Цогтсайханы мэдүүлсэн... Миний машинд учирсан 18,716,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дугаартай... амь хохирогч Гын Гийн цогцост хийсэн шүүх змнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, сээрний гурав дугаар нугалмын нугас бүрэн тасарсан бяцарч, шахагдсан хугарал, баруун талын 1-р хавирга, зүүн талын 1-7-р хавирганы шууд, дан хугарал, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтэл тогтоогдлоо. Дотор эрхтэнүүдийн гэмтэл нь биеийн хүчтэй доргилт, шахагдалтын улмаас, үүсгэгдсэн ба үхэлд хүргэжээ...Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн ба үхлийн шалтгаан болжээ... гэх дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, ослын шалтгааны талаар тогтоосон мөрдөгчийн магадлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Зам тээврийн ослын шалтгааны талаар мөрдөгчийн тогтоосон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн.... 96-72 ОРХ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чүэ Дүнчүн/ КОР7011225М / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 06-18 УНС улсын дугаартай “Mitsubishi colt-Z20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Даваахүүгийн Г /М391101714/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 13.4 Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 23.9 Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр... гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....гэх магадлагаа,ослын газар хийсэн үзлэгийн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтыг шүүгдэгч Д.Г нь танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримтын талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж бөгөөд шүүгдэгч Д.Гын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,замын хөдлөгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болон бага настай хохирогч нас барсан байдлын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн болгоомжгүй гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
- гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй боловч, түүний хувийн байдлыг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй, ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч Д.Гын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, Ч.Мгийн биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч О.Цогтсайханы эд хөрөнгөд 18,716,000 төгрөгийн ,Ч.Мгийн эд хөрөнгөд 2,655,000 төгрөгийн хохирол учирсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.
Шүүгдэгч Д.Г нь иргэний нэхэмжлэгч О.Цогтсайханы тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр болох нийт 18,716,000 төгрөгийг 10 жилийн хугацаанд сард 156,000 төгрөгөөр О.Цогтсайханы 5090672913 тоот дансанд шилжүүлж төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсныг шүүх хуралдаанд баримтаар судлуулсан ба иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй тухай мэдэгджээ. Иймд шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтай байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шйдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Дийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Д.Гд оногдуулсан эрх хасаж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч О.Цогтсайханы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Гын №1285756 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ