| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
2023 02 07 2022/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шд холбогдох эрүүгийн 2325000000027 дугаартай хэргийг тус шүүхийн 103 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг 1-5 дугаар байрны орцонд 2022 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө хаалга андуурч цохилоо гэж шалтаглан Э.Пыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Шы мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч Э.Пын ... 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутаас шөнийн 22 цаг 30 минут хүртэл манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Уурхайчин багт байрлах Хангарьдийн 1 давхарын зааланд болсон. Шөнө цагийн нь санахгүй байна гадаа харанхуй болсон байхад би орцныхоо гадна ганцаараа зогсож байсан. Энэ үед ойр хавьд хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Би орц руу яаж орсон гэдгээ санахгүй байна их согтсон байсан. Нэг сэргэхэд би 4 давхарт гарчихсан 120 тоот хаалганы гадна зогсож байсан ба хаалга нээгдсэн. Тэр үед дотроос нь нэг эрэгтэй гарч ирээд чи миний эхнэртэй ямар учиртай юм бэ? гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би тэр эрэгтэйд цохиулаад хойшоо газар унасан. Тэгтэл тухайн эрэгтэй гараараа миний толгой болон биеийн бүхий л хэсэг рүү гараараа цохих болон хөлөөрөө дээрээс өшиглөөд байсан. Би зодуулж байхдаа тэр эрэгтэйд уучлаарай би танай хаалгыг андуураад цохичихжээ гэж хэлсэн чинь “чи яг энэ байранд амьдардаг хүн мөн” юм уу? гэхээр нь би энд амьдардаг шүү дээ, та намайг танихгүй байна уу гэхэд манай гэр буюу 117 тоот руу заагаад энд нэг эгч ах хоёр амьдардаг юм, би чамайг шалгуулна гэж хэлсэн. Мөн би шоронгоор яваад үзчихсэн, буруу хүнээрээ оролдоод байгаарай гэх утгатай зүйл хэлээд чи охинтой юу хүүхдээ сайн хараарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгэхээр нь би араас нь явж очоод гэрийнх нь хаалганы бариулнаас таттал хаалгаа тайлж өгөөгүй. Дараа би гэрийнхээ хаалгыг тогшоод гэртээ орсон. Намайг хаалгаа тогших үед хамгийн том дүү болох 10 настай Од-Эрдэнэ хаалга тайлж өгсөн. Манай гэр 4 давхарт гараад зүүн эргээд эхний хаалга, тухайн үед согтчихоод баруун эргээд эхний хаалга буюу 120 тоотыг тогшсон.Энэ үед согтуу байсан учраас гэрийнхээ хаалгыг андуурчихсан ... Би өөрийн эмчилгээнд Ш гэдэг залуугаас дансаар 2,500,000 орчим төгрөг авсан. Ш гэдэг эрэгтэйгийн зүгээс надад эмчилгээний мөнгө хэрэг болох юм бол нэмж өгнө гэдгээ илэрхийлсэн. Энэ хэрэг гарсан цагаас хойш байнга холбоотой байгаа. Намайг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байхад зарим үед Ш тээврийн хэрэгслээрээ хүргэж өгч тусалж байсан.Надад Штай холбоотой гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд шаардлагатай мөнгө гаргаж өгсөн учраас цаашид энэ хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн хугацаанд шийдэж дуусгамаар байна. Мөн би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-н 6-8-р тал/
-гэрч Н.Н ...2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн орчим гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт унтаж байтал гэрийн хаалга хүн тогшоод байсан. Энэ үед би хүн гэрээ андуурч хаалга тогшоод байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл хаалга хүчтэй өшиглөж, түлхүүр дуугаргаж оролдоод байна гэж хэлсэн. Үүний дараа манай нөхөр өмд болон цамцаа өмсөөд хаалганы дэргэд очиж зогссон. Тухайн үед манай гэрийн хаалгыг хүн оролдоод болихгүй байсан учраас нөхөр гэрийн хаалгаа хүчтэй огцом онгойлгож, хаалганы гадна зогсож байсан хүнийг арагш нь түлхэж унагасан. Би тэр хүний царайг нь харж чадаагүй. Хаалга оролдож чимээ гаргасан учраас манай хүүхдүүд сэрж, бага хүүхэд маань уйлсан. Хэсэг хугацааны дараа бага хүүхдээ уйлхаа болихоор нь үүд рүү очиход нөхөр байхгүй байсан. Тэгэхээр нь хаалгаа нээгээд хартал манай нөхөр өөрөө зогсчихсон газар хэвтэж байгаа нэг эрэгтэйн цамцнаас заамдчихаад хэн юм бэ чи, ямар зорилгоор манай гэрийн хаалга үүдийг оролдоод байгаа юм бэ гэж асууж байсан. Би явж очоод нөхөртөө хандан боль гэртээ орьё гэхэд чи гэртээ ороод цагдаа дууд, гэртээ орж бай гэж хэлээд намайг буцааж гэр рүү оруулаад өөрөө гадаа үлдсэн. Гэр дотор байхад манай нөхөр гэрийн хаалга оролдоод байсан эрэгтэйтэй хоорондоо ярьж байгаа чимээ сонсогдсон. Мөн намайг гарахад шар күртиктэй эрэгтэйн хамраас нь цус гараад байсан. Нөхрөө орж ирэхийг хэсэг хүлээж байгаад гартал шар күртиктэй эрэгтэй нөхрийн хажууд зогсчихсон харин манай нөхөр 117 тоотын хаалгыг нүдэж байсан. 117 тоотоос хүн гарч ирэхгүй байхаар нь би нөхрөө дагуулаад гэртээ орсон. Дөнгөж гэртээ ороод байж байтал 117 тоотын хаалга онгойж байгаа чимээ сонсогдож шар күртиктэй эрэгтэй гэртээ ороод хаалгаа хаасан. Үүнийг манай нөхөр сонсоод 117 тоотын хаалгыг тогшиж шар күртиктэй эрэгтэйн аав, ээжид нь юу болсон талаар хэлнэ гээд буцаж гараад 117 тоотын хаалгыг тогшсон. Харин би гэртээ хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Хэсэг хугацааны дараа нөхөр гаднаас орж ирэхээр нь би нөхрөөсөө юу болсон талаар асуухад 117 тоотыг тогшисон чинь шар күртиктэй эрэгтэй өөрөө хаалгаа нээж байна, цаанаас нь шар күртиктэй эрэгтэйг жоохон хүүхэд ааваа гэж дуудхаар нь хүүхэд айлгачихна гэж бодоод хаалгыг нь буцаагаад хаачихлаа гэж надад хэлсэн. Бас тухайн үед манай байрны орцны 4 давхарт миний нөхөр болон шар күртиктэй эрэгтэй хоёр хоёулахнаа байсан. Өөр хүн байгаагүй. Манай гэрийн бүргэд хаалганы бариул бага зэрэг далийсан байсныг янзалчихсан. Учирсан эвдрэл гэмтэл байхгүй, үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх шаардлага байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн 26 дугаартай... Э.Пын биед дух ясны гадна ялтасын хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжгой, шинэ гэмтлүүд байна. Дух ясны гадна ялтасын хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-н 15-17-р тал/
-Шүүгдэгч Б.Шы яллагдагчаар мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 16-ний шөнө цагийг нь санахгүй байна. Шөнө унтаж байтал, эхнэр Н намайг дуудаж хөөе хаалга оролдоод, түлхүүр дуугаргаж, түлхүүр шургуулаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цамц, өмдөө өмсөөд хаалганы дотор талаас гадна хүн байгаа эсэхийг сонстол гэрийн хаалга зөөлөн тогшоод байсан ба хөөе хэнээ хаалгаа онгойлгочих, чамтай юм ярьмаар байна, гараад ир гэх мэтээр эрэгтэй хүн дуугараад байсан. Үүний дараа би хаалгаа нээгээд хартал 117 тоотод амьдардаг эрэгтэй шар өнгийн күртик өмсчихсөн, маш их согтуу зогсож байсан. Тэгэхээр нь би хоёр гараараа гадуур хувцаснаас нь барьж аваад арагш нь түлхэж газар унагасан. Дараа нь би яах гээд байгаа юм бэ, писда минь, хаалга үүдээр яах гэж оролдоод байгаа юм бэ гээд газар хэвтэж байхад нь хувцаснаас барьж заамдаж газраас өндийлгөж өөр рүүгээ ойртуулсан... Дараа нь миний уур хүрээд гадагш гарч тэр эрэгтэйгийн цээж рүү нь гараараа цохисон тэгтэл тэр эрэгтэй манай гэрийн хаалганы бариулнаас зуурчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч тэр эрэгтэйгийн гарыг нь хаалганы бариулнаас тавиулж хувцаснаас нь татаж өөрийнх нь гэрийн хаалгын гадна хувцаснаас нь чирч аваачсан.. шар күртиктэй эрэгтэйг өөрийнх нь гэрийн хаалгыг биеэр нь мөргүүлж, дараа нь 1 удаа нүүр рүү нь, 1 удаа гэдэс рүү нь цохисон. Надад хоёр удаа цохиулсныхаа дараа шар күртиктэй эрэгтэй газар мөлхөж өөрийнхөө гэрийн гадна очоод хаалгаа тогшсон. Энэ үед мөн адил дотроос нь хүн хаалгыг нь тайлж өгөөгүй. Миний уур хүрээд 117 тоотыг хаалгыг хүчтэй нүдсэн тэгтэл тухайн айлын хаалга нээгдэж дотроос нь эмэгтэй хүн хаалгаа тайлах шиг болсон гэхдээ би царайг нь хараагүй. Хаалга онгойх үед эмэгтэй хүний урт үс л харагдсан. Хаалга онгойсны дараа шар күртиктэй эрэгтэй газраас зүв зүгээр босож ирээд гэртээ яваад орчихсон. Дараа нь би 1-5-117 тоотыг тогшиход шар түктиктэй эрэгтэй өөрөө хаалгаа тайлсан ба хамраас нь цус гарсан байсан. Гэртээ орохоосоо өмнө надад цохиулаад хамраас нь цус гарчихсан байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Ш нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг 1-5 дугаар байрны орцонд 2022 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтуугаар гэрийнх нь хаалгыг андуурч тогшсон Э.Пыг согтуугаар хүүхэд айлгалаа гэж уурлан газар унаган,хаалга мөргүүлж ,нүүр бие рүү нь цохиж зодон биед нь дух ясны гадна ялтасын хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт эмчлүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Шы үйлдлийн улмаас Э.Пын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Пын мэдүүлсэн....Манай гэр 4 давхарт гараад зүүн эргээд эхний хаалга. Харин би тухайн үед согтчихоод баруун эргээд эхний хаалга буюу 120 тоотыг тогшсон. Энэ үед согтуу байсан учраас гэрийнхээ хаалгыг андуурчихсан... Тэр үед дотроос нь нэг эрэгтэй гарч ирээд чи миний эхнэртэй ямар учиртай юм бэ? гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би тэр эрэгтэйд цохиулаад хойшоо газар унасан. Тэгтэл тухайн эрэгтэй гараараа миний толгой болон биеийн бүхий л хэсэг рүү гараараа цохих болон хөлөөрөө дээрээс өшиглөөд байсан. Би зодуулж байхдаа тэр эрэгтэйд уучлаарай би танай хаалгыг андуураад цохичихжээ гэж хэлсэн чинь.... гэх мэдүүлэг, гэрч Н.Н мэдүүлсэн... Би тэр хүний царайг нь харж чадаагүй. Хаалга оролдож чимээ гаргасан учраас манай хүүхдүүд сэрж, бага хүүхэд маань уйлсан. Хэсэг хугацааны дараа бага хүүхдээ уйлхаа болихоор нь үүд рүү очиход нөхөр байхгүй байсан тэгэхээр нь хаалгаа нээгээд хартал манай нөхөр өөрөө зогсчихсон газар хэвтэж байгаа нэг эрэгтэйн цамцнаас заамдчихаад хэн юм бэ чи, ямар зорилгоор манай гэрийн хаалга үүдийг оролдоод байгаа юм бэ гэж асууж байсан...Мөн намайг гарахад шар күртиктэй эрэгтэйн хамраас нь цус гараад байсан...гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн 26 дугаартай... Э.Пын биед дух ясны гадна ялтасын хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...шинэ гэмтлүүд байна. Дух ясны гадна ялтасын хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,хохирогчийн эмнэлгийн бичиг баримт зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Шы, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Ш нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг 1-5 дугаар байрны орцонд 2022 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө хаалга андуурч цохилоо гэж шалтаглан Э.Пыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон,шүүгдэгч гэм буруугуу хүлээж хохирогчид учруулсан хохиролоо төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж ялын талаар тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн.ИЙмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа.2 хувааж төлөх саналтай байна гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр,хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд 2,595,000 төгрөг төлжээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч нь хохирогчид учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд зориулж 2,595,000 төгрөг төлсөн талаар хохирогч,шүүгдэгч нар мудүүлсэн ба хохирогч Э.П нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: хохирогч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулснаас шалтгаалан, шүүгдэгчийн тулгарсан нөхцөл байдлыг үнэлж, өөрийгөө жолоодох чадвар сул байдал нь нөлөөлжээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У овгийн Бгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэайханд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ