| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2017/0154/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 153
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.М,
Шүүгдэгч: М.Г /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М.Г-д холбогдох 1728000000071 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овгийн М Г /Регистрийн дугаар: /
Холбогдсон хэргийн талаар:
М.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Ө аймгийн Х сумын төвөөс урагш 1 километрт байрлах хүдэр баяжуулах цехийн барилгын хашаанд Э.Б биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
М.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Ө аймгийн Х сумын төвөөс урагш 1 километрт байрлах хүдэр баяжуулах цехийн барилгын хашаанд Э.Б биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг хуульд заасан үндэслэл журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурдаж байна.
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс урагш 1 километрт байрлах хүдэр баяжуулах цехийн барилгын хашаанд Э.Б биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд...“Би Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханхонгор суманд барилга барих ажлаар 2017 оны 10 дугаар сарын 23- ны өдөр ирсэн. Тэгээд барилгаа барьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил түр зогссон. Тэгээд би Г, Г, М бас нэг хоёр танихгүй залуусын хамт 2 шил архи хувааж уусан. Би Г ахыг унт гэж хэлэхэд тэр уурлаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. ..би Г ахын нүд рүү хоёр удаа алгадсан. ...би арагшаа хараад зогсож байхад араас Г миний толгой руу хүрзээр цохсон. Миний толгойноос цус гарсан. ...тэгээд эмнэлэгт очиж үзүүлж толгойдоо оёдол тавиулсан. Г ах нэлээд согтсон байсан. Надад гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Л.Д ... “Би Говийн өгөөмөр хайрхан ХХК-ний захирлын ажил эрхэлдэг. Манай компани нь Ханхонгор сумын урд хүдэр баяжуулах цехийн барилгын ажлыг явуулж байна. Барилын ажил дээр туслах ажилчтнаар 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд 10 гаруй хонож байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед ажилчдын гэр лүү ороход Г, Б, Г нар архи уусан байсан. Тэгээд ажилчдыг одоо унтаж амар гэж хэлээд гарсан. Тэгээд би өөрийн гэртээ амрах гээд байж байтал шөнийн 23 цагийн үед Г ороод ирсэн. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод Г-г дагуулаад тэд нарын гэр лүү ороход Б толгойгоо барьсан толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэр гэрт ороход Г, Б, Т, А нар байсан. Тэгээд би сумын төлөөлөгчид утсаар хэлж мэдэгдээд Б-г аймгийн төв авч явж эмнэлэгт үзүүлсэн. Надад Б хэнд зодуулснаа хэлээгүй. Хажуунаас Г би Б-г цохсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Э.Г ... бид Өмнөговь аймгийн Ханхонгор сумын урд баригдаж байгаа барилга дээр туслах ажилчтнаар 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд 10 гаруй хонож байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бид нар ажлаа хийж байтал зуурагч машин эвдрээд ажил зогссон. Тэгээд үдээс хойш би манай ажлын З гээд ахаас 20000 төгрөг зээлж аваад сумын төвийн Ёндон эмээгийн дэлгүүрээс Улаанбаатар, Ерөөл нэртэй 0.75 граммын 1 шил архи авч ирээд ажилчдын гэрт Г Б нарын хамт хувааж уусан. Тэгээд орой 21 цагийн үед Б сумын төвийн Ёндон гэх эмээгийн дэлгүүрээс Ерөөлийн 0.75 граммын 1 шил архи авч ирээд Г Б бид 3 хувааж уугаад би унтсан байсан. Тэгээд өглөө сэрхэд Б Г цохсон, аймаг руу эмнэлэг явж ирсэн гэж сонссон. Урд шөнө юу болсон талаар би мэдээгүй. Сүүлдээ тасраад унтсан байсан. Тэр асуудлыг мэдээгүй. Би Г Б нартай муудалцсан зүйл байхгүй. Тэр 2 хоорондоо л маргалдаад байсан. Г нь миний нагац ах байгаа юм. Манай ажлын З гэх ахаас 20000 төгрөг зээлж аваад сумын төвийн эмээгийн дэлгүүрээс архи авсан. Хотоос мөнгө ирээд дахиж нэг шил архи авсан” гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Б.Т ... Бид Өмнөговь аймгийн Ханхонгор сумын урд баригдаж байгаа барилга дээр туслах ажилчнаар 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд 10 гаруй хонож байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бид нар ажлаа хийж байтал зуурагч машин эвдрээд ажил зогссон. Ажил зогссоны дараа үдээс хойш, Г Б нар ажилчдын гэрт архи ууж байсан. Хэдэн шил архи хаанаас авч ирснийг мэдээгүй. Тэгээд орой 21 цагийн үед Б сумын төвийн эмээгийн дэлгүүрээс дахиж Ерөөлийн 0.75 граммын 1 шил архи авч ирээд Г, Г Б нар хувааж уугаад Г түрүүлээд унтсан. А бид 2 гэрийн зүүн талын орон дээр унтах гээд орондоо хэвтэж байсан. Г Б хоёр гэрийн баруун баганын хажууд юм яриад сууж байсан. Тэгээд гэнэт юм түжигнэх чимээ гарахаар нь босоод хартал Г Б цохьсон байсан. Манайд нүүрс оруулдаг том хүрзний модон ишийг Г бариад зогсож байсан. Б нааран дээр хажуугаараа хэвтэж байсан. Толгойноос нь цус гарч байсан. Тэр үед Г гэрээс гараад явсан. Эргээд захирал Д орж ирсэн. Захирал цагдаа дуудаад удалгүй сумын төлөөлөгч ирээд тэр хоёрыг аймаг авч явсан. Г Б2 нэлээн согтсон байсан. Тэр асуудлыг мэдээгүй. Г хүрзний модон иш барьсан зогсож байсан. Тухайн үед хүрзний төмөр хэсэг нь Г-н хажууд газарт байсан. Дараа нь үзэхэд хүрзээр Б-ийн толгой руу нь цохсон байсан. Толгойноос нь цус гарч байсан. Би унтах гээд орондоо хэвтээд зүүрмэглэсэн байсан болохоор яг тэр үйлдлийг нь би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч М.А-ын ... "2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бид нар ажлаа хийж байтал зуурагч машин эвдрээд ажил зогссон. Ажил зогссоны дараа үдээс хойш Г, Г Б нар ажилчдын гэрт архи ууж байсан. Хэдэн шил архи хаанаас авч ирснийг мэдээгүй. Тэгээд орой 21 цагийн үед Б сумын төвийн эмээгийн дэлгүүрээс дахиж Ерөөлийн 0.75 граммын 1 шил архи авч ирээд Г, Г Б нар хувааж уугаад Г түрүүлээд унтсан. Т бид 2 гэрийн зүүн талын орон дээр унтах гээд орондоо хэвтэж байсан. Г Б хоёр гэрийн баруун баганы хажууд юм яриад сууж байсан. Тэгээд гэнэт юм түжигнэх чимээ гарахаар нь босоод хартал Г Б хүрзээр цохсон юм шиг байсан.. Толгойноос нь цус гарч байсан. Тэр үед Г гэрээс гараад явсан, Эргээд захирал Д орж ирсэн. Захирал цагдаа дуудаад удалгүй сумын төлөөлөгч ирээд тэр хоёрыг аймаг авч явсан. Газарт төмөр хүрз байсан түүний хажууд Г хүрзний модон иш барьсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шавар зуурдаг машин эвдэрсэн учраас Б, Г, М гуравтай нөгөө бригадын 2 залуутай 2 шил архи уусан. Орой дахиад 1 шил архи уусан. Б намайг унт гэсэн. Би унтнаа унтана, чи юу гээд байгаа юм бэ? гээд пийшинд нүүрс хутгадаг хүрзээр араас нь цохсон. Цус гарахыг хараад захирлын гэр лүү орсон. Захирал намайг гэр лүү дагуулж ороод би цагдаа руу явсан. Б эмнэлэг явсан” гэв.
Яллагдагч М.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ..." Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Ө аймгийн Х сумын төвд үйлдвэрийн барилга барихаар ирсэн байсан. Тэгээд барилгаа барьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барилга түр зогссон байсан. Тэгээд би Б, Г, М бид 4 нэг шил Ерөөл нэртэй 0.75 граммын архи хувааж уугаад дахиад нэмж нэг шил архи хувааж уусан орой дахиж 0.500 грамын Ерөөл архи хувааж уугаад Б бид хоёр хоорондоо маргалдсан. Б намайг унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун сүртэй юм бэ унтана шдээ гэж хэлсэн чинь Б чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд миний нүд рүү хоёр алгадаад авсан. Тэгхээр нь миний уур хүрээд гэрт байдаг зууханд нүүрс хийдэг байсан хүрзийг аваад Бийн тогой дундуур нь цохьчихоод гэрээс гараад зугтаагаад захирал Д-т болсон асуудлын талаар хэлсэн чинь цагдаа дуудсан. Би тухайн үед согтсон байсан. Б намайг алгадсанаас болж миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би уурандаа Бийн толгой руу хүрзээр нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 2017.11.01-ний өдөр /хх-ийн 03 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2017.11.01-ний өдөр “Уг хэрэг гарсан гэх газар нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 1 километр зайд 110 метрийн урттай, 100 метрийн өргөнтэй блокоор өрсөн хашаа байх бөгөөд уг хашаан дотор гол хэсэгт 30x12 метрийн харьцаатай сэндвичэн барилгатай, хашааны баруун хойд талд 12x26 метрийн блокоор өрж байгаа барилгын өрлөг болон 5 ширхэг монгол гэр бусад машин техник барилгын материалууд байв. Хашааны баруун хойд хэсэг нь задгай байх бөгөөд барилгын цемэнт сайр, шавар шороо, бусад хог байв. Уг гэрүүд баруунаас зүүн тийш цувраа гурван гэр байх бөгөөд уг гурван гэрийн хойно болон баруун урд талд тус тус гэрүүд байв. Цувраа гурван гэрийн баруун гэрээс дунд гэр хүртэл 6.4 метр, дунд гэрээс зүүн гэрт хүртэл 4.6 мерт, дунд гэрээс хойд гэрт хүртэл 9.6 метр, дунд гэрээс хашааны хойд ирмэг хүртэл 17.8 метр зайтай байв. Хэрэг болсон гэх гэр нь 5 ханатай цагаан бүрээстэй, зэвэрсэн төмөр хаалгатай гэр байх бөгөөд гэрт үзлэг хийхэд гэрийн хойд хэсгээр цемэнтэн блокон дээр банз панероор наар болгон засаж хөнжил пүүгээ гудас зэргийг дэвссэн байв. Тухайн гэрийн дотор талд газраар ямар нэгэн дэвсгэр дэвсээгүй шороогоороо байв. Гэрийн хойд болон зүүн хойд хэсгийн хананы толгойд ажилчдын цүнхтэй хувцас өлгөөтэй байв. Гэрийн баганы голд хүрэн өнгийн өлзий зуух байх бөгөөд зуухны амыг зүүн тийш нь харуулж байрлуулсан байдалтай байв. Зуухны хажууд нүүрс хутгах том хүрз болон бусад эд зүйл байв. Хэргийн газарт ямар нэгэн ул мөрний зүйл илрээгүй, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байв. Уг хэргийн газрын үзлэгээр хэрэгт ач холбогдолтой байж болох 28 см өргөнтэй, 35 см урт ажлын хэсэгтэй 13 см-ын урт бариулын хэсэгтэй төмөр хүрзийг хураан авав. Хохирогч Э.Б-өд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Үзлэгийг Затзипд да1аху Е5 маркын гар утсаар 12 кадр зураг авч бэхжүүлэв” /хх-ийн 4-9 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол 2017.11.01-ний өдөр “28 сантиметр өргөнтэй, 35 сантиметр ажпын хэсэгтэй, 13 сантиметр урт бариулын хэсэгтэй 1 ширхэг хүрзийг хүрзийг эд мөрийн баримтаар тооцов” /хх-ийн 10 дугаар хуудас/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл 2017-10-31-ний өдөр /хх-ийн 31 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 536 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:
1. Э.Б биед хуйхны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай , агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч М.Г д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч М.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс урагш 1 километрт байрлах хүдэр баяжуулах цехийн барилгын хашаанд Э.Б биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Г д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эруугийн 1728000000071 дугаартай хэргээс шуугдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан М.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “М.Г нь урьд ял шийтгэлгүй” /хх-ийн 43 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 35-42 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн М Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 сантиметр өргөн, 35 сантиметр урттай, бариул хэсэг 13 сантиметрийн урттай 1 ширхэг төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ө аймаг дахь шүүхийн Т газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.