| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02241/И |
| Дугаар | 2265 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2265
| 2019 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/02265 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А.Ц, Б.Б нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Эийг эх А.Цгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Эийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Бэр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй 00000000000000000000000000000000, 0000 ,,, дугаартай тоёота кроун маркийн автомашин, гэрийн тавилга хэрэгсэлийг нэхэмжлэгч А.Цгийн өмчлөлд үлдээж, А.Ц нь дундын эд хөрөнгөөс оногдох хэсэгт 65.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч Б.Бд төлж, энэ өдрөө Б.Б орон сууц, автозогсоолын өмчлөлөөс нэрээ хасуулж, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Р.Х ХХК, ,,,,, регистрын дугаартай Б.Б нарын хооронд байгуулсан 00000000 тоот орон сууц захиалан бариулах гэрээгээр төлсөн урьдчилгаа төлбөр 46.453.500 төгрөг болон цаашид захиалан бариулах эрх, төлбөр төлөх үүрэг хариуцагч Б.Бд үлдэхээр тохирч эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758.150 төгрөгнөөс 210.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 547.550 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Бэс 210.600 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгосугай.
7. Эцэг Б.Бэс хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзахад эхийн зүгээс саад учруулахыг байхыг нэхэмжлэгч А.Цд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөлөөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА