Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,    

            иргэдийн төлөөлөгч Х.Найдан,

            улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

            шүүгдэгч Ө.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

          насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаа, өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өсөхжаргалын Өлзийбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Одончимэгийн Шинэбаяр нарт холбогдох 2015250000363 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 17 нас, 08 сар, 04 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 9б ангийг 2014 онд төгссөн, ам бүл 3, эмээ, ахын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-170 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Одончимэгийн Шинэбаяр /РД:НШ99021735/,

           

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, халх, бага боловсролтой, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-953 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 62 дугаар зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан /2хх-103-105х/, гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Өсөхжаргалын Өлзийбаяр /РД: УИ95021856/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

           1. Насанд хүрээгүй О.Шинэбаяр нь 32 удаагийн давтан үйлдлээр, ганцаараа болон Ө.Өлзийбаяртай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 56.054.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

             - Мөн О.Шинэбаяр нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн зүүн тал 24 дүгээр сургуулийн орчимд насанд хүрээгүй Г.Цэлмэгийг заазуур хэлбэртэй төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, айлган сүрдүүлж Самсунг галакси эс-2 маркийн гар утас, самсунг нөт-2 маркийн гар утаснуудыг дээрэмдэн авч 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            2. Ө.Өлзийбаяр нь насанд хүрээгүй О.Шинэбаяртай бүлэглэн, 3 удаагийн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 2.740.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 37 удаагийн хулгай хийсэн үйлдлийнхээ 32-ыг нь ганцаараа, бусадтай нийлж 4 удаа хулгай хийсэн. Харин дээрмийн гэмт хэрэг хийхдээ тусдаа 1 удаа хийсэн. Хамгийн анх Хурд хороололд 2014 оны 10 сарын дундуур саадан дээр тоглож байсан 2 хүүхдэд гэрээсээ халуун ус гаргаж өгөөч гээд 2000-3000 төгрөг өгье гэхэд тэр 2 хүүхэд тэгье гэсэн. Тэгээд тэр 2-ыг дагаж гэр лүү нь ороод усаа буцалгаж байх хооронд нь хөөргийг 20.000 төгрөгийн хамт аваад гарсан. Хөөргийг хаана зарсанаа санахгүй байна. Тэр 2 хүүхэд нэг ангийн хүүхдүүд байсан. Тэгээд нөгөө хүүхдийнх нь эхний орсон айлын доод талд байдаг. Доод айлаас нь алтан ээмэг, монетан бөгж авсан. Алтан ээмгээ хаана зарсанаа санаж байна. Монетан бөгжөө хаана зарсанаа санахгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хийморь цогцолбор энэ үйлдлийг санахгүй байна. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Айфон 5 гар утас,  Aser ай 5 зөөврийн компьютер, сингапур доллар авсан. Энэ нь 13 дугаар хорооллын 3 өндөр барилгын голын байр руу хаалгыг нь тогшиж орсон. Ороход эмэгтэй жоохон хүүхэд байхаар нь гэрт нь ороод гадаад мөнгө авч гарсан. Аймаар их мөнгө байсан, цүнхэнд компьютертэй байхаар нь хамт аваад гарсан. Урт цагаан дээр очоод долларыг солиулах гэж байхад таксины ах компьютерээ үлдээ гээд байхаар нь үлдээсэн чинь аваад явсан байсан. Айлд хаалгыг нь тогшоод орсон чинь жоохон эмэгтэй хүүхэд байсан. Гэрт нь орсон чинь сандал байсан. Сандал дээр нь утас байхаар нь галакси эс-4 маркийн гар утсыг нь аваад гарсан. Утсыг нь 200.000 төгрөгөөр зарсан. 24 дүгээр сургуулийн хойд талын саарал байрнаас 650.000 төгрөг түрүүвчинд байсныг авсан, алтан ээмэг билүү бөгж, галакси-эс 2 маркийн гар утас зэргийг авч гарсан, тэгээд нэг хөөрөгтэй хамт аваад гарсан. Алтан бөгжийг нь урт цагаан дээр зараад, утсаа теди төв дээр зарсан. Ганданд байдаг эртний эдлэл авдаг газар хөөргийг зарсан. Намар сургууль ороод удаагүй байхад 24 дүгээр сургуулийн тэнд явж байсан. Тэгээд 3 хүүхэд Улсын их дэлгүүрийн урд явж байхаар нь тэр 3 хүүхдэд “манай дүү алга болчихлоо. Хайгаад өгөөч 5.000 төгрөг өгье” гэсэн. Тэгсэн тэр 3 хүүхэд тэгье гээд дагаад явсан. Тэгээд тэр 3 хүүхэдтэй бид 4 цуг дэлгүүр ороод миний өгсөн 5.000 төгрөгөөр зайрмаг авч идсэн. Дэлгүүрээс гараад 24 дүгээр сургуулийн урд 1 хүүхдийнх нь байдаг гэсэн. Би миний мөнгийг авчаад дүүг минь цуг олж өгөөч гэсэн. Тэгээд цуг явж байгаад 24 дүгээр сургуулийн урд талынх нь байрны хойд талаас гражны дээд талд гарсан. Тэр 3 хүүхэд манайд доод талын ангид сурдаг надаас 1 насаар дүү хүүхдүүд байсан. Хамт явж байх замдаа 1 хүүхэд нь тоглоод байгаа нь мэдэгдэхгүй боксын аварга зодолдож үзэх үү? гээд байсан. Тэгэхээр нь би яахын бэ гэсэн. Гражин дээр гараад нэг төмөр байхаар нь аваад одоо та 3 надтай зодолдох гээд үзэхгүй юу гэсэн чинь нэг хүүхэд нь хажуугаар гараад зугтаах гэхээр нь хүзүү рүү далайсан чинь буцаад ухарсан. Нөгөө төмрөө гражны хажуу тал руу унагаад одоо зүгээр эвлэрээд явцгаая. Та хэд манай дүүг олоод өгчих гэсэн. Нэг нь тэгье гээд нөгөө 2 нь зугтаах гээд байсан. Хажууд зөндөө хүмүүс явж байсан болохоор тэр хүмүүсээр намайг зодуулах гэж байна гэж бодоод нөгөө 2 хүүхдээ доошоо гражнаас буугаад тамхины ишнүүдийг бүгдийг нь түүчих гэсэн чинь яах гээд байгаан гэхээр наадах чинь муухай харагдаад байна гэсэн. Ингэх шаардлага байхгүй гэхээр би зүгээр түүчих гэсэн. Тэгээд би манай дүүг хайхаа больё гэсэн чинь нөгөө 2 хүүхэд буугаад утастай хүүхэд нь надтай хамт граж дээр үлдсэн. Тэгээд одоо бид 3 явлаа гэхээр нь би та нар манай дүүг олж өгөөгүй юм чинь мөнгөө авъя гэсэн чинь 3.000 гаран төгрөг өгөхөөр нь тэгвэл би 1.000 хэдэн зуун төгрөгөндөө утсаар чинь ярья гэхэд галакси эс-2 маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгэхээр нь энэ утас чинь болохгүй байна нөгөө утсаа гаргаад ир гэхэд нөгөө утсаа гаргаж өгчөөд нөгөө 2 хүүхэд рүүгээ хальт цаашаа харахаар нь би утсаар ярьж байгаа юм шиг зогсож байгаад цаашаагаа зугтаасан гэв.

Хэрвээ шүүхээс ял хойшлуулвал хохирлынхоо 30-аас 40 хувийг төлсөн байх болно. Шүүхээс намайг гаргавал дахиж буруу зүйл хэзээ ч хийхгүй гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 20-нд Бөхийн өргөөнөөс дээш Наран гэдэг дэлгүүр байдаг 3 өндөр шар байрны голын байшингийн 12 дугаар давхараас нэг айлын хаалгыг тогшиход жоохон эмэгтэй хүүхэд хаалгаа нээгээд хэн бэ гэж хэлсэн. Том хүнээ дуудчих гэж хэлхэд байхгүй ажилдаа явсан гэж хэлсэн. Хэзээ ирэх юм гэж асуухад орой ирнэ гэж байсан. Би жижүүрээс танайхыг вакум цонхныхоо хэмжээг өгчих гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод том өрөөнд нь түрүүлж орсон. Зурагтны хажууд шар өнгөтөй шүүгээ байсан. Энэ шүүгээг чинь яаж онгойлгодог юм гэхэд тэр эмэгтэй хүүхэд өөрөө ирээд ханаас авсан гэдгийг нь хараагүй нэг түлхүүрээр онгойлгож өгсөн. Тэр нь дээд талын дөрвөлжин том нүдийг нь нээхэд дотор нь ягаан өнгөтөй гадаад мөнгө 40 ширхэг, бор өнгийн гадаад мөнгө 10 ширхэг байсан. Би тэрийг нь аваад зөөврийн компьютерийн цүнхэнд хийсэн хажууханд нь хар өнгийн хар цүнхтэй зөөврийн компьютер байсан тэрийг аваад тэрний цүнхэнд мөнгөө хийсэн. Ойролцоогоор 8-9 настай эмэгтэй хүүхэд байсан. Тэр хүүхдэд би нэг цаас өгөөд өөрийнхөө нэрийг, аав ээжийнхээ нэрийг бичээд байж бай гэж хэлээд хуурсан байсан тэр нэр бичсэн цаасаа аваад гарсан. Би ямар мөнгө гэдгийг нь мэдэхгүй байсан болхоор хүнээс асууна гэж бодож байсан. Би багшийн дээд дээр байдаг банкинд орж хамгаалагчаас нь энэ ямар мөнгө вэ гэж нөгөө мөнгөнөөсөө нэг ширхэгийн аваад үзүүлхэд Сингапур доллар, урт цагаан дээр вальют арилжаа гэсэн газруудын хамгийн захын газар нь ороод тэр мөнгөнүүдээ бүгдийг нь солиулахад 4,000,000 сая гаруй төгрөг болсон. Би яг хэдэн төгрөг болсон гэдгийг нь нарийн санахгүй байна. Би урт цагаан дээр очихдоо цагаан өнгийн Верна маркийн такситай очсон, би мөнгөө солиулахаар орохдоо нөгөө айлаас авсан зөөврийн компьютероо үлдээгээд байж байгаарай гэж хэлчихээд гараад ирэхэд нөгөө цагаан өнгийн такситай ах явчихсан байсан. Би таксины мөнгийг нь өгөөгүй байсан болохоор барьцаанд нь үлдээсэн байсан. Бас барьж явахаас залхуу хүрээд байсан. Тэр мөнгийг би 4-5 хоногийн дотор пүүз авч, ПС тоглож, бас Тэди төвийн гадна талд хүмүүс сандал дээр покер тоглож байхаар нь тоглож, Тэмүүлэн гэдэг эцэг өөр хүүхдэд 50,000 төгрөг өгсөн. Тэр айл руу ороход ганцаараа явж байсан. Надад өөр 20 үйлдэл байгаа.

- 2014 оны 01 дүгээр сарын эхээр Саруул тэнгэр хотхоны цаад орцны 10 давхарт тоотыг нь мэдэхгүй нэг айлын хаалгийг нь тогшиход надтай чацуу гэмээр нэг эрэгтэй хүүхэд гарч ирсэн. Би том хүнээ дуудчих гэж хэлэхэд байхгүй гэсэн. Жижүүрээс вакум цонхныхоо хэмжээг өгчих гэж байна гэж хэлэхэд ороод ав гэж хэлсэн. Гэрт нь ороход 2 өрөө байсан. Би тэр хүүхдэд чи жижиг өрөөний цонхны хэмжээгээ авчих гэж хэлээд би том өрөөний цонхны хэмжээг авчихъя гэж хэлсэн. Тэр хүүхэд өөрөө метр гаргаж ирээд хэмжээ авах шугам өгсөн. Тэр хүүхэд жижиг өрөө рүүгээ орохоор нь би том өрөөний зурагтны дээд талд нугастай, саарал өнгөтэй түмбүүшиг байсан татаж үзэхэд жижиг бөгжний хайрцаг шиг зүйл байхаар нь сэгсэрч үзхээд юм байхаар нь куртикныхээ халаасанд хийсэн. Өөр зүйл аваагүй гараад явсан. Тэр хүүхдэд цонхны хэмжээгээ авах гэж 5 минут болсон тэр хооронд би тэр хайрцагийг аваад гарсан. Хайрцаганд нь нэг монетон бөгж, монетон ээмэг байсан. Би тэр хоёрыг нь Нарантуул зах дээр байсан танихгүй хүнд зарсан. Би энэ үйлдлийг ганцаараа хийсэн. Би 55,000 төгрөгөөр зарсан.

-2015 оны 1 сарын эхээр 48 дугаар сургуулийн доор байдаг 5 давхар саарал байрны 2 билүү 3 давхарьн айлийн хаалгыг тогшиж үзэхэд надтай чацуу гэмээр охин гарч ирсэн,  тэр охин хоёр дүүтэйгээ цуг байсан. Би вакум цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлэхэд ороод ав гэсэн. Тэр охин цонхныхоо хэмжээг авах гээд гал тогооны өрөөрүү орсон. Хоёр дүү нь өөр өрөөнд унтаж байсан. Би тэр хооронд том өрөө рүү ороод компьютерийн дээр нь байсан никон ди 300 гэсэн камерыг нь аваад өөрөө авч явж байсан хар цүнхэндээ хийсэн. Зурагтны хажууд шилэн шүүгээ шиг юм байхаар нь нээж үзэхэд бөгж хийдэг жижиг дөрвөлжин хайрцаг байсан Тэрийг нь аваад нээхэд нэг ээмэг, нэг бөгж байсан монетон байсан байх, тэгээд би тэр охиныг болсон уу гэж хэлэхэд болсоон гээд хэмжээ бичсэн цаасыг нь аваад гарсан. Тэр үед би ганцаараа явж байсан. Никон ди 300 аппратыг аваад компьютер ланд орсон. Тэнд камер зараад байдаг болохоор нь тийш очсон. Би камераараа зураг аваад явж байхад нэг тамхи татаж байсан ах чи наадахаа зарах юм уу гэхээр нь би зарна гээд 200,000 төгрөгөөр тэр ахад зарсан. Монетон бөгж, ээмэг хоёрыг нь урт цагаанд нэг ченж ахад өгсөн.

- 2015 оны 01 сарын эхээр Аман хуур хотхоны 3 билүү 4 дүгээр орцны 12 давхарт хас тамгатай саарал хаалга байхаар нь тогшиж үзэхэд ойролцоогоор "4 настай хүүхэд гарч ирээд яах гэж байгаан гэхэд жижүүрээс танайхыг хэдүүлээ амьдардаг гэдгийг нь бичээд өг гэж байна гэж хэлэхэд за гээд цаас аваад цааш орохоор нь би гэрт нь орсон. Хаалгаар нь ороод зүүн гар талд байсан өрөөнд ороход тэр хүүхэд бичиж байсан. 2 мөнгөн аяга өрсөн байсан. Нөгөө хүүхэд нь цааш хараад юм бичиж байхаар нь том мөнгөн 1 аягыг нь аваад гарч Нарантуул зах дээр зарах гэхэд бүрмэл аяга байна гэхээр нь 2000 билүү 3000 төгрөгөөр өгсөн. Би тэр үед ганцаараа явж байсан.

-Шинэ Монгол хорооллын ногоон байрны нэгдүгээр орцны гадна нэг хүүхэдтэй тааралдаад чи гэр лүүгээ ороод надад хав халуун ус өгчих би чамд 5000 төгрөг өгье гэж хэлсэн. Эрэгтэй 7-оос 8 дугаар анги гэмээр хүүхэд байсан. Хамт шатаар алхаад хэдэн давхарт гэдгийг нь санахгүй байна нэг айлд орсон. Ороод тэр хүүхэд ус буцалгаж, би ээж аав хоёрынх нь өрөөнд ороод шар өнгийн шүүгээнээс 3 ширхэг мөнгөн бөгж, хоёр мөнгөн гинж, гоёлын бөгж, гинж зэрэг зүйлс аваад гарсан. Гоёлын гинж бөгж хоёрыг нь хаясан. Мөнгөн бөгжийг нь цүнхэндээ цуглуулж байгаад зарах гэж байсан цуглуулгандаа хийсэн.

-2014 оны 12 дугаар сарын дундуур 84 дүгээр сургуулийн урд талын 9 давхар цагаан байранд ороод 9-өөс доош явж байгаад бор өнгийн хаалгыг нь тогшиход ойролцоогоор 5 дугаар ангийн хүүхэд гарч ирхээр нь том хүнээ дуудчих гэхэд байхгүй гэсэн. Цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлэхэд ороод ав ав гэсэн. Би цонхны хажууд нь очиход хос гурвалжин хээтэй хуримын бөгж шиг бөгж байсан, тэрийг нь аваад, нөгөө хүүхдэд нь ер нь орой авъя гэж хэлээд гарсан. Бөгжөө бөхийн өргөөний цаана байдаг захын ойролцоо ломбарданд 50,000 төгрөгөөр тавьсан.

-2014 оны 01 сарын эхээр 3 дугаар төрөхийн хойно цагаан саарал өнгийн өндөр байр байсан. Тэрний 3 давхарт нэг айлын хаалгыг тогшоод ойролцоогоор 9 настай хүүхэд гарч ирэхээр нь том хүн дуудчих гэхэд байхгүй гэсэн. Цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлэхэд ороод ав гэсэн. Би дотогш ороход тэр хүүхэд хүүхэлдэйн кино үзэж байсан. Би ээж, аав хоёрынх нь өрөөнд нь ороход хувцасны шкаб байсан тэрнээс монетон эдлэлүүд авсан. 3 ширхэг бөгж, нэг гинж, нэг ээмэг байсан шиг санагдаж байна. Сасуке гэсэн бичигтэй төмөр зүүлт зэрэг эд зүйл авсан. Хүнсний нэгд байдаг ломбарданд Итгэлмаа гэдэг эгчийнхээ нэрээр 800,000 төгрөгөөр тавьсан.

-Бөхийн өргөөнөөс нааш явж байхад байдаг 9 давхар цагаан байранд 2014 оны 12 сарын сүүлээр орж нэг хаалга тогшиход 9 дүгээр ангийн охин гарч ирээд би цонхны хэмжээг жижүүрээс өгчих гэж байна гэж хэлсэн. Тэр охин гал тогооны өрөө рүүгээ цонхны хэмжээ авах гээд орсон. Цааш явж байгаад том өрөө рүү нь ороод цагаан өнгийн I РAD байхаар нь аваад маргааш хэмжээг чинь явъя гэж хэлээд гарсан. I РAD-г Теди төвийн гадаа зогсож байдаг ченжид 50,000 төгрөгөөр өгсөн.

-21 дүгээр сургуулийн зүүн талд байдаг шар байранд 2015 оны 01 сарын  дундуур орж I phone 43 маркийн гар утасыг аваад гарсан. Тэнд 7-8 настай эмэгтэй хүүхэд байсан. Цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлж орсон. Гар утасыг нь Теди дээр гадаа зогсож байдаг ченжид 30,000 төгрөгөөр өгсөн

-2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Теди төвийн өөдөөс харсан байр дунд цагаан, улаантай байрны хамгийн цаад талын орцны наана байгаа орцонд ороод хэдэн давхарт гэдгийг нь санахгүй байна ороод нэг хаалгыг нь тогшиж үзээд явж байхад 7 настай охин гарч ирсэн. Би том хүнээ дуудчих гэхэд байхгүй гэсэн. Ээж аав хоёрынхоо нэрийг бичээд өгчих гэж хэлэхэд цаас бал бариад өөрийнхөө өрөөнд орсон. Би ээжийнх нь өрөөнд ороод Самсунг галакси эс 4-нь аваад гарсан. Би ганцаараа явж байсан. Тэр утасыг Бөмбөгөрийн 999 орон зай гэдэг дэлгүүрт 200.000 төгрөгөөр өгсөн.

-24 дүгээр сургуулийн урд байдаг цагаан байрны 12 давхараас бор өнгийн хаалга 2014 оны 12 дугаар сарын сүүлээр тогшиход 7-8 настай эрэгтэй хүүхэд гарч ирсэн. Тэр хүүхдэд би жижүүрээс чамд бэлэг өгч байна гэж хэлээд бэлэгний хоосон хайрцаг өгсөн чинь аваад цааш явахаар нь ээж аав хоёрын нь өрөөнд ороход цүнхэнд Нөүтбүүк байсан. Би тэрийг нь аваад хаалганы хажууд гадна талд нь тавьсан. Буцаж ороод шургуулганаас нь хөөрөг аваад гарсан. Тэр хүүхэд хайрцагаа үзэж байхаар нь гарсан. Нөүтбүүкээ Бөмбөгөрийн хажууд байсан ахад өгөх гэхэд авахгүй гээд юм үзэж явсан нэг эгч үзье гээд тэр эгчид 150,000 төгрөгөөр өгсөн. Хар өнгийн хөөргийг нь зарах гээд авахгүй байхаар нь хаясан.

         -Ард кино театрын ард 23 дугаар сургуулийн баруун талд ногоон өнгийн 5 давхар байранд 12 дугаар сарын сүүлээр орж хаалгыг нь тогшиход 5 дугаар ангийн охин, 1 дүгээр ангийн эрэгтэй хүүхэд хоёр байхаар нь цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлсэн. Би хэмжээг нь авах гээд дотогш ороход Ёолк дээр нь 80,000 төгрөг байхаар нь 40.000 төгрөгийг нь аваад, ээжийнх нь толины урд байсан мөнгөн бөгж, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг аваад гарсан. Мөнгөн эдлэлийг бөөндөж зарах гээд цуглуулж байсан. Тэр үед ганцаараа явж байсан.

        -120-н замын зүүн талд байрлах Хурд хороололд 2014 оны 11 сарын дундуур орж нэг хүүхэдтэй тоглоомын сааданд нь таараад та хоёр надад халуун ус өгчих би та хоёрт 5000 төгрөг өгье гээд нэгэнтэй нь хамт орход 2-3 давхарт гэр нь байсан. Бор хаалгаар нь дотогш ороод нөгөө хүүхэд усаа буцалгаж байхаар нь ширээн дээр нь байсан 2 шар ээмэг, шургуулганд нь байсан цагаан өнгийн шил шиг хөөрөг, төмрөн цаг, зэрэг эд зүйл аваад гарсан. Урт цагаан дээр хөөргийг нь өгөх гэхэд хужаа шилэн хөөрөг гэхээр нь хаясан, ээмгийг нь 120,000 төгрөгөөр нэг эгч ах хоёрт өгсөн. Нэг лангуу дээр тэр хоёр сууж байсан. Одоо харвал тэр хоёрыг танина

        -Дахин Хурд хороололд тэр өдрөө түрүүн орсон айлынхаа доод айлд орсон. Миний дээр орсон айлын хүүхдийн найзынх нь гэж байсан. Би нөгөө хүүхдийнх нь гэрт дээр байсан айлын хүүхэдтэй хамт ороод чи надад халуун ус өгвөл би бас чамд 5000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэр хүүхэд усаа буцалгаж байхаар нь би юу авсан гэдгээ сайн санахгүй байна. шүүгээнд нь байсан 20000 төгрөгийг авсан.

        -5 шарын цаана байдаг залуус хороололд чигээрээ харсан орцоор ороод хамгийн дээд давхарт гараад доош тогшиж явж байгаад нэг хаалга тогшиход 3 хүүхэд байсан хоёр нь 8 дугаар анги, нэг нь 4 дүгээр ангийн хүүхдүүд байсан. Би цонхныхоо хэмжээг өгчих гэхэд хоёр нь цааш явсан, нэгэнтэйн хамт би дотогш орсон. Нэг найзыгаа дуудаад ир гэж хэлээд үүдний хувцасны шкабны хажууд шүүгээн дээр байсан мөнгөн бөгж гинж, ээмэг 2 ширхэг нокиа гар утас зэргийг аваад гарсан. Мөнгөн эдлэлийг нь байлгаж байсан, гар утсыг нь ченж дээр 10.300 төгрөгөөр өгсөн. Ганцаараа явж байсан.

       -Төмөр замын замаар доош ураадахад замын баруун талд байсан улаан цагаантай байр луу 2014 оны 11 сарын дундуур ороод хаалга тогшиж үзэж байхад жоохон хүүхэд ганцаараа байхаар нь би цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлээд ээж аав хоёрынхоо нэрийг бич гээд зурагтны доор байсан Никон Ди 100 гэсэн аппратыг аваад гарсан. Тэр аппратыг Хархорин зах дээр хэрэггүй юм зарж байсан эгчид 2000 төгрөгөөр өгсөн.

-Баянбүрдэд байдаг 9 давхар цэнхэр байрны 5 дугаар байрны нэгдүгээр орцонд ороод нэг айлын хаалгыг нь тогшоод том хүн байна уу ээж чинь бөгж цонхоор шидчих гэж байна гэж хэлэхэд цонхоор шидэхэд нь доор байж байгаад авахад нэг мөнгөн бөгж, нэг төмөр бөгж байсан. Мөнгөн бөгжийг нь цуглуулганд хийсэн. Цуглуулга миний цүнхэнд байсан. Төмөр бөгжийг нь хаясан.

-11 дүгээр хорооллын шар өнгөтөй байрны 9 давхарт нэг хаалга тогшиход 7 дугаар ангийн хүүхэд дүүтэйгээ гарч ирсэн. Ороод 20,000 төгрөг, мөнгөн бөгж зэрэг эд зүйл гал тогооны ширээн дээр нь байхаар нь аваад гарсан. Тэр хүүхдэд нь би цонхныхоо хэмжээг өгчих гэж хэлсэн.

-13 дугаар хорооллын 33 дугаар сургуулийн доод талын 5 давхар саарал байрны 1 дүгээр орцны нэг давхарт, 1 тоотод 2015 оны 1 сарын эхээр орж цонхныхоо хэмжээг өгчих гэж ороход хоёр жоохон охин байсан харахад цаана нь өвөө нь унтаж байхаар нь гарахдаа үүдний ширээн дээр байсан мөнгөн аягыг нь аваад гарсан. Мөнгөн аягыг нь танихгүй хүнд  Нарантуул зах дээр 30000 төгрөгөөр нэг ахад зарсан.

-Өргөө кино театрын доор ногоон өнгийн байрнууд байсан. Тэнд 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр ганцаараа очиж нэг айлд цонхны хэмжээгээ өгчих гэж хэлээд зурагтны хажууд байсан шилэн татдаг шүүгээнээс 2 мөнгөн аяга авсан.

-Циркийн хойно шар тоосгон байрны гаднаас орох гэж байхад нэг хүүхэд орж байсан би чи хаашаа орох гэж байгаа юм гэхэд найзынхаа гэрт орох гэж байна гэхээр нь чи хэддүгээр сургууль юм гэхэд 6 гэхээр нь би ч бас гэж хэлээд хамт 13 давхарт гараад айлд ороход хичээлдээ явах гээд хувцасаа өмсөж байсан би цаад өрөө рүү нь энэ хэний өрөө юм гээд ороод шилэн шүүгээг нь татаж үзэхэд дээр нь даалин байхаар нь аваад үзэхэд мөнгөн хөөрөг байсныг аваад халаасандаа хийгээд гараад явсан. Өөр ямар нэг зүйл аваагүй, Урт цагаан дээр тэр хөөргийг нэг ченжид 20,000 төгрегөөр өгсөн.

-Алтай хотхонд 5 дугаар байрны 1 дүгээр орцонд нэг сарын эхээр ороод нэг хаалга тогшиход 7-8 настай хүүхэд гарч ирэхээр нь би гэртээ хэнтэй амьдардаг юм цаасан дээр бичээд өг гэсэн. Тэр хооронд нь би улаан өнгийн хайрцагийг нээхэд 3 ширхэг монетон бөгж, бугуйвч байхаар нь аваад цүнхэндээ хийгээд явсан. Хархирон зах дээр хүмүүст тарааж зарсан. Нийт 900,000 гаруй мянган төгрөг болсон.

-Баянгол 56 дугаар сургуулийн баруун талын цагаан байрны 5 билүү 6, 8 давхараас хаалга тогшиход СӨХ-н дарга гэсэн хаалгыг тогшиход жоохон хүүхэд ирээд яасан гэхээр нь танай ээж чинь СӨХ-н дарга уу гэхэд тийм гэсэн танай ээж чинь цонхны хэмжээ аваад ир гэсэн гэж хэлэхэд ороод ав гэсэн. Тэр хүүхэд цаасан дээр ээж, аавынхаа нэрийг бичиж байхаар нь ээжийнх нь өрөөнд орж Нөүтбүүк байхаар нь цүнхэндээ хийсэн АКИРА брэндийнх байсан байх, ширээний тавцан дээр байсан 2 ширхэг мөнгөн аягыг нь аваад гарсан. Нөүтбүүкийг нь хүнсний нэгийн ломбарданд Одко ахын нэрээр 300,000 төгрөгөөр тавьсан. Мөнгөн аягыг нь урт цагаан дээр чэнж эгчид 70,000 төгрөгөөр өгсөн.

-Шинэ Монгол хорооллын хажууд байдаг цагаан өнгийн байранд 2014 оны 11 дүгээр сарын нэгэнд пиццаны газраас явж байна орой нэг үнэгүй пицца авна гэж хэлээд гэрт ороод том өрөөнд нь байсан хар өнгийн шүүгээг нээж 80,000 төгрөг 20,000 -н дэвсгэртээр байсан тэрийг аваад гарсан.

-24 дүгээр сургуулийн зүүн талд байсан цагаан байранд орж эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байхаар нь пиццаны газраас явж байна орой нэг үнэгүй пицца авна гэж хэлээд энийг хуулаад бичиж бай гэж пиццаны танилцуулга өгөөд цаааш ороход бурхантай жижиг өрөө байсан. Бурханы шүүгээний хажууд байсан шургуулгыг татахад Улаан өнгийн түрүүвчинд 400,000 төгрөг байсан бурханы урд байсан 2 иен, цэнэглэж байсан ЭС 2 маркийн гар утсыг аваад Сайхнаа ахад өгсөн. Би 2014 оны 10 сарын 30-ны өдөр талбай дээр ангийн хүүхэдтэйгээ муудалцчихаад гэрлүүгээ явж байхад нэг ах дуудаад ах нь чамд 10,000 төгрөг өгье тамхинд явчихаад ир гэхээр нь би тамхийг нь авчирч өгөхөд чи өдрийн 50,000 төгрөгөөр ажил хийх үү гэж хэлсэн. Би маргааш нь 13 цагт талбай дээр очиж уулзахад нэг айлд орж 80,000 төгрөг өгсөн. Маргааш нь уулзаад 24-т байгаа хэргийг хийсэн. Сайхнаа ах надад 100,000 төгрөг өгсөн, тэгээд би явж байхад араас хоёр дүү нь дагаад явж байгаад Монтелийн хойно зодоод 100,000 төгрөгийг минь буцаагаад аваад явсан. Түүнээс хойш Сайхнаа ахтай таараагүй бүтэн нэрийг нь мэдэхгүй, гэр нь хаана байдаг гэдгийг мэдэхгүй тэгж хоёр удаа уулзсан. Ганцаараа ПС тоглож Тэнгист орж, готок тоглож, юм идэж, Скайа райдэр тоглоом тоглож үрсэн. Энэ хэргүүдийг би өөрөө хийсэн болохоор ямар нэг дарамтгүй өөрөө хүлээж мэдүүлэг өгч байна. Би өөрөө энэ хэргүүдийг үйлддэг ямэр нэг байдлаар хийлгэдэг насанд хүрсэн хүн байхгүй, би орох гэж байгаа байрныхаа хамгийн дээд давхарт нь гараад доош бууж байхдаа бүх хаалгыг нь тогшиж үзээд жоохон хүүхэд гарч ирхээр нь цонхны хэмжээ авах гэж байна гэж хуураад эд зүйл авдаг /1хх-80-85х/ гэжээ.

-Би 2014 оны 12 дугаар 30-ны өдөр Циркийн ойролцоо 5 давхар саарал байшингийн нэг орцонд нь ороод явж байсан чинь нэг охин “за за баяртай” гээд нэг найзыгаа гэрээсээ гаргаж өгч байсан тэгэхээр нь тэр охины гэрийнх нь хаалгыг нүдсэн чинь тэр охин гэртээ ганцаараа байсан тэгэхээр нь би тэр охинд “итали пиццаны газраас явж байна” гэж худлаа ярьж ороод нэг шүүгээнийх нь эхний шургуулгыг онгойлгоод нэг ууттай хөөрөг байсныг авсан өөр ямар эд зүйл авснаа санахгүй байна. Би орохдоо тэр охиноор пиццаны сугалаан дээр нэг зүйл бичүүлж байсан ба тэрийгээ бичүүлж дуусчихаад тэгээд л гараад явсан /1хх-182-183х/,

-24-р сургуулийн урд талын шар өнгийн 12 давхарын 1 орцтой байр байхаар нь ороод хамгийн дээд давхарт нь гараад бор өнгийн төмөр хаалгыг тогшсон чинь 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд хаалгаа онгойлгож өгсөн. Би “том хүнээ дуудчих” гэсэн чинь тэр хүүхэд “байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “жижүүрээс чинь явж байна, өвлийн өвгөний бэлэг өгч байна” гэж хэлээд гэрт нь ороход 2 өрөө байр байсан. Ингээд нөгөө хүүхдэд “чи цаасан дээр өөрийнхөө нэрийг биччих” гэж хэлсэн чинь том өрөө рүүгээ цаас бал авч ирэхээр орсон. Би жижиг өрөөнд нь буюу ор байсан өрөөнд нь ороод хар өнгийн цүнхтэй нөүтбүүк байхаар нь аваад үүдэнд аваачиж тавьчихаад нэрээ бичиж өгсөн цаасыг нь аваад “одоо удахгүй бэлэг өгнө” гэж хэлээд гарсан. Гарахдаа үүднээс олсон бэлэгний хоосон цаасан уут үлдээчихээд гарсан. Хар өнгөтэй, гадуураа хар өнгийн цүнхтэй нөүтбүүк байсан, маркийг нь мэдэхгүй байна. Нөүтбүүк нь жижиг өрөө л байсан байх. ор тавьсан байсан өрөөний хувцасны шүүгээн дээр тавьчихсан байхаар нь авсан юм. Нэг танихгүй эгч ирээд “чи наад нөүтбүүкээ зарах гэж байгаа юмуу” гэхээр нь би “тиймээ” гэж хэлээд 300.000 төгрөгөөр зарсан юм. 25-30 орчим насны, таргандуу биетэй эмэгтэй байсан. /1хх-111-113х/ гэжээ.

-2014 оны 11-р сард л байсан санагдаж байна, 23 дугаар сургуулийн арын 9 байсан билүү, сайн санахгүй байна, 5 давхарт байсан байхаа, нэг хаалгыг тогшсон чинь 7 орчим насны л байх жоохон охин хаалгаа онгойлгохоор “том хүн байна уу” гэсэн чинь байхгүй, ажилдаа явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би судалгаа авч байна, ээж, аав, өөрийнхөө нэрийг бичээд өг гэж гэрт нь ороод цаасан дээр тэр хүүхэд нэрээ бичиж байхад нь орон дээр цэнэглээд тавьсан байсан хар өнгийн Самсунг Эс-4 маркийн гар утсыг аваад гарсан. Тэнгис кино театр дээр ирээд буцаад Бөмбөгөр рүү очоод танихгүй эгчид гар утсыг 200,000 төгрөгөөр зарсан. Симийг нь байрнаас гараад л хаячихсан. Утас зарсан мөнгөөр Тэнгис кино театр ороод тоглоом тоглоод дуусгасан. Надад нэг танихгүй ах ингэж хулгай хийдэг гэдгийг зааж өгсөн юм. Тэр ахыг Сайхнаа гэдэг. Утас болон хаана юу хийдгийг мэдэхгүй. 2014 оны 10-р сарын 31-ний өдөр анх уулзаж байсан бөгөөд 11- р сарын 02-ны өдөр намайг зодоод хулгай хийлгэсэн мөнгийг авчихсан юм. Түүнээс хойш огт уулзаагүй. Самсунг Эс-4 маркийн хар өнгийн, гадуураа цэнхэр өнгийн гэртэй гар утас байсан /1хх-147-148х/ гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Шинэбаяртай 3 удаагийн үйлдэлд хамт явсан. Шинэбаяртай 2014 оны шинэ жилээр танилцаж байсан. Манай гэр дэнжийн 1000-д байдаг байсан. Батзориг гэх хүүхэдтэй хамт писи тоглодог байсан. Батзоригтой хамт шинэ жил тэмдэглэж байгаад Шинэбаяртай танилцаж байсан. Цагаан сарын битүүний өдөр гэртээ байхад Шинэбаяр дуудсан. Хорооллын эцсээс 4 ширхэг мөнгөн аяга дээр хамт явсан. Баянзүрх дүүргээс галакси эс-3 гар утас, монетон бөгж авсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах байрнаас дэлл маркийн нөүтбүүк, галакси эс 4, хаан хатан сүйн моньетэн бөгж авсан. Авсан зүйлээ зарж борлуулаад писи тоглож байсан. Архи уудаггүй гэв.

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлоо бүрэн төлж барагдуулна гэв.

 

Шүүгдэгч Ө.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр О.Шинэбаяр, Алтангэрэл бид гурав цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Энэ үед би хэлэхдээ намайг болон Шинэбаяр бид хоёрыг ах нар дарамталж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдүүлдэг гэж худал хэлсэн юм. Ганаа, Баатараа, Гаагийн гэх хүмүүс нь бид хоёрыг дээрэлхэж, дарамталж байсан удаа байхгүй. Надад энэ хүмүүсийн нэрийг хэлээрэй гэж О.Шинэбаяр байцаалтанд дуудагдаж ирэхдээ хэлж өгсөн. Тухайн үед би байцаагчид хэлж чадаагүй, Шинэбаярын хэлснээр Ганаа, Баатараа, Гаагийн гэх ах нарын нэрийг хэлээд дарамталдаг байсан гэж мэдүүлэг өгч байсан. Одоо бол бүх үнэнийг хэлж байна. Шинэбаяр бид хоёрыг дарамталдаг ямар ч асуудал байгаагүй. Харин хулгайн гэмт хэрэг хийнэ гэж О.Шинэбаяр өөрөө санаачилдаг байсан.

Би О.Шинэбаяртай нийт 3 удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдэл дээр хамт явж хэрэг үйлдсэн. 2016 оны 03 сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14 дүгээр байрны 32 тоотоос 4 ширхэг мөнгөн аяга, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 17 тоотоос Dell  маркийн нөтбүүк, хаан, хатан сүйхтэй монетон бөгж, Самсунг эс-4 маркийн гар утас, мөн 2016 оны 2 дугаар сарын сүүлээр байх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 10 дугаар хороололд байрыг нь сайн санахгүй байна. Нэг байрнаас монетон ээмэг, бөгж, гинж авсан. Өөр О.Шинэбаяртай үйлдсэн хулгайн гэмт хэрэг байхгүй. Энэ хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, зөв амьдрах болно /8хх-46-47х/ гэжээ.

           

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаярын хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шинэбаярын талийгаач ах нь бие муутай хүн байсан учраас Шинэбаярт анхаарал сайн хандуулж чадаагүй нь миний буруу. Үүнийг харгалзан үзээд хүүхдийн маань ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Шинэбаяр нь 01 нас 06 сартай байхдаа миний халамжинд ирсэн юм. Бага байхдаа их сайн хүүхэд байсан. Харин сүүлийн 1 жилийн хугацаанд ажил хийж байгаа гээд мөнгөнд дуртай болсон байсан. Ажил дээрээ байрлаж байгаа гээд гүйгээд байхаар нь би итгээд тэр ажил дээр нь очиж үзээгүй нь миний буруу болсон байна. Өмнөх шүүх хурлаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаасны дараа гэнэт 3 сар алга болоход нь ах дүү нараасаа асууж сураглаж байсан. Би тэтгэврийн зээл аваад хохирлыг нь төлнө гэж бодож байна. Шинэбаяр өөрөө ч гэсэн ажил хийгээд төлж барагдуулах байх гэж бодож байгаа гэв.

1. Хохирогч Л.Саранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай хүү Н.Төгөлдөрийг үл таних 14-15 насны хүүхэд хуурч мэхлэн гэрт даган орж ирээд миний алтан ээмэг, монетон бөгж хоёрыг авчихсан байсан. Энэ үйл явдал 2014 оны 10 дугаар сарын 20-нд болсон байсан. Би тухайн үед мэдээгүй. 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ цэвэрлэж байгаад хүн орж ирж авсныг мэдсэн. Яагаад гэвэл 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуриманд бөгжөө зүүгээд тайлаад байранд нь тавьсан. 27,28-ны үеэр ээмгээ зүүх гэтэл байхгүй байсан. Бөгжөө харахад бөгж маань ч гэсэн бас байхгүй байсан. Тэгээд сонин юм даа гэж бодоод дараа нь тухтай хайя гээд орхичихсон юм. Тэгээд л 11 дүгээр сарын 02-нд гэрээ цэвэрлэж байтал бурхан дээр байсан 20000 төгрөг байхгүй болохоор нь гэрийнхэн бүгд гэртээ байсан тэгээд бүгдээс нь асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгээд Тэмүүлэнгийн эмээ, өвөөтэй уулзахад тэдний бас хөөрөг нь алга болсон байсан. Тэгээд 10 дугаар сарын 17-нд хуриманд зүүгээд тайлж тавьсан. 18, 19-нд нь хэн нь ч гэрээсээ гараагүй юм чинь 20-ноос хойшхи хороололын бичлэгийг үзье гээд СӨХ- рүү ороод камерын бичлэг үзэхэд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 36 минутаас -15 цаг 25 минутын хооронд Төгөлдөрийг нэг хүүхэд араас нь дагаад орц руу орж байгаа, Тэмүүлэн Төгөлдөр хоёр тэр хүүхэдтэй цуг орцноос гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би хүүхдээсээ асуухад нэг ах манайд орж ирсэн гээд болсон явдлаа бүгдийг нь ярьсан юм. Бид нар тэр бичлэгийг хуулж авах гэж байгаад сервэрээс нь устгачихсан. Сэргээх боломжтой эсэхийг нь камер тавьсан инженерээс асуухад урагшаа Хятад руу явж байж сэргээх боломжтой. Зардал их гарна гэхээр нь болиод тэр хүүхдийн араас Төгөлдөр дагаж хороолол руу орж ирж байгаа бичлэгийг авчирч өгсөн юм. Эд зүйл маань ханын стенкний шургуулганд байсан.  Алтан ээмэг нь 5 дэлбээтэй голдоо 4-5 бөөрөнхий наашаагаа төвийсөн. Монетон бөгж нь дөрвөлжин, дөрвөн тал руугаа цацарсан зураастай голдоо цагаан циркон шигтгээг ухаж суулгасан, бөгжөө тойрсон алхан хээтэй нөхөр бид хоёр яг адилхан хос бөгжтэй юм. Тэрнийх нь эмэгтэй хос нь байхгүй болсон байна. Миний алтан ээмгийг ээж маань 2014 оны 2 дугаар сард 800000 төгрөгөөр авч өгч байсан. Нөхөр бид хоёр хос бөгжөө 2013 оны 1 дүгээр сард 600000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгэхээр нь бөгжөө 300000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд бурхан дээр байсан 20000 төгрөг. Нийт 1120000 төгрөгийн хохирол учраад байна. Өнөөдөр нөхөр маань стенкэн дээр ил байсан бор өнгийн эрэгтэй хүний гар цүнхээ үзэхэд монетон гинж маань алга байна гэсэн. Тэр гинж нь тасархай зүүхгүй байсан юм. Тэгээд мэдээгүй байж байгаад алга болсныг өнөөдөр мэдлээ. Манай нөхөрийн монетон гинжийг 2 жилийн өмнө хавар 300000 орчим төгрөгөөр авч байсан. Нэг их өргөн биш, нарийн мушгирсан хэлбэртэй, түгжээнийхээ орчим тасарсан байгаа /2хх-136х/ гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн Эд зүйлийн үнэлгээ-800.000 /4хх-170-173х/,  

       

2. Хохирогч Д.Баатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай хүү Б.Тэмүүлэнг үл таних 14-15 насны хүүхэд хуурч мэхлэн гэрт
дагаж орж ирээд миний чүнчигноров хөөргийг маань хулгайлаад авчихсан байсан. Энэ үйл явдал 2014 оны 10 дугаар сарын 20-нд болсон байсан. Урьд өдөр нь буюу 2014 оны 10 сарын 19-ний өдөр манай гэрт зочин ирсэн. Тэр зочинтойгоо би тамхилаад хөөргөө цааш нь далд хийсэн Маргааш нь буюу 20-ны өдөр манай эхнэр зулаа барих гээд сервантаа онгойлгоход миний хөөрөгний даалингийн эвхэлт нь арай өөр болчихсон болохоор нь янзлах гээд авах гэтэл дотор нь хөөрөг нь байгаагүй. Тэгээд бид хоёр мэдсэн. Тухайн үед ирсэн зочноо бид сэжиглээгүй. Яагаад гэвэл тэр хүн манайд ирээд явсан. Явсных нь дараа нь би хөөргөө гаргаад тамхилж суугаад эхнэртээ “тамхи маань дуусч байгаа юм байна. Тамхи авч хийе дээ” гээд эхнэртэйгээ яриад буцаагаад даалинд нь хийгээд байдаг газар нь тавьсан юм. Тэгээд манай дээд айлын манай ач хүүгийн ангийнх нь хүүхэд Н.Төгөлдөр байнга орж гардаг юм болохоор нь тэрнийг юм боловуу гэж эхнэртэйгээ ярьж байснаа за за хараагүй байж айлын жаахан хүүхдийг авсан гээд яахав гээд тухайн үед ач хүүгээсээ асуухад мэдэхгүй л гэж байсан. Тэгээд нэг их хүн сэжиглээгүй нэлээд удчихсан. Тэгтэл 11 дүгээр сарын 02-ны өдөр манай дээд айлын Н.Төгөлдөрийн ээж нь манайд орж ирээд манай гэрээс миний алтан ээмэг, бөгж алга болчихож гэхэд нь манай эхнэр бас манайхаас манай өвгөний хөөрөг алга болчихсон байна гээд хоёр гэрээс эд зүйл алга болохоор нь Н.Төгөлдөрийн ээж хүүхдээсээ асуухад огт юм хэлээгүй. Тэгэхээр нь бид нар байрныхаа СӨХ-ийн байр луу ороход нэг эмэгтэй ажилтан байсан. Тэрэнд учир явдлаа хэлээд байрны камерыг шүүж үзсэн. Тэгэхэд манай дээд айлын хүүг нэг хүүхэд дагаж орсон. Орцноос манай хүүгийн хамт тэр гурав гарч яваа, нөгөө хүүхэд нэг машин руу савтай ус шидэж байгаа зэрэг бичлэгүүд байсан. Тэгээд тэрнийг нь хуулж авах гэж байгаад чадаагүй. Гудамжаар нэг залуу явж байхаар нь гуйгаад хуулуулах гэтэл нөгөө бичлэгүүд бүгд устгагдчихсан. Тэгээд дахиж үзээд өөр бичлэг авчирсан юм. Тэр бичлэг нь жаахан бүдэг юм байна лээ. Уг нь орцонд байх үеийнх нь бичлэг их тод байсан юм. Тухайн үед сургуулийн амралт болоод манай ач хүү Өвөрхангай руу аав, ээж рүүгээ явчихсан байсан. Тэгээд бид нар бичлэг үзээд гэрт хүн орж ирснийг мэдээд Өвөрхангай руу хүү рүүгээ яриад Тэмүүлэн гэрт хүн дагуулж ирсэн байна. Тэмүүлэнгээс асуугаадах гэхэд Тэмүүлэн аавдаа бүгдийг нь ярьсан байсан. Манай ханын стенк шилэн хаалгатай. Миний хөөрөг стенкний тавиур дээр байсан.  Миний хөөрөг дунд гарын Чүнчигноров хөөрөг. Өнгө нь шар алаг, толгой нь их биетэйгээ адил чүнчигноров чулуугаар хийгдсэн. Шармал төмөр нуухтай. Толгойныхоо нэг хэсэгт сүүн цагаан өнгөтэй. Хөөрөгний их биений бөөрөн хэсэгт жижиг бөөрөнхий шүдэнзний толгой шиг хэмжээтэй улаан өнгөтэй. Ясан халбагатай. Би энэ хөөргийг худалдаж аваагүй. Энэ зун 08 сард манай хүү Баттогтох нь Өвөрхангай аймагт чүнчигноров чулууг худалдаж аваад тэндээ дарханаар ухаж хийлгүүлээд сайхан даалин оёулаад надад өгсөн юм. Тухайн үед надад бэлэглэсэн болохоор нь үнийг нь асуугаагүй. Харин саяын явдал болоод асуухад “хийлгэсэн хөөрөг 5-10 сая төгрөг байдаг юм. Харин алтан нуух хийлгэсэн бол 20-30 саяар үнэлэгддэг юм” гэсэн. Тэгээд би хөөргөө 8 сая төгрөгөөр үнэлж байгаа. Надад одоо 8 сая төгрөгний хохирол учраад байна. Бидний эд зүйлийг авсан хүнийг олж өгч, хохирлыг минь барагдуулж өгнө үү. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй /2хх-133-134х/ гэжээ.

Хөрөнгийн үнгэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-5000.000 төгрөг /4хх-174-176х/,

 

3. Хохирогч Н.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 11 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал хаалга цохихоор нь ээжийг байх гэж бодоод хаалгаа тайлтал 18 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд манай гэрт орж ирээд орон дээр суугаад гартаа бариад орж ирсэн ундаагаа уугаад суусан. Тэгээд чи ганцаараа байгаа юм уу, нэг цаас бал аваад ширээн дээрээ суучих гэсэн. Би цаас аваад ширээний ард суутал ээж аав чинь хаана юу хийдэг юм бэ? тэрийг бич гээд надаар бичүүлсэн. Тэгээд би хамаатан садангийнхаа нэрийг бичсэн. Тэгсэн тэр ах манай ээжийн өрөөнд ороод удаагүй гараад ирсэн. Тэгээд доошоо дэлгүүр ороод цаас аваад ирье гээд гараад явсан би утсаа аваад ээж рүүгээ залгах гэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Миний гар утас Самсунг эс 4 маркийн цэнхэр өнгийн гэртэй байсан. Манай ээж 780000 төгрөгөөр Тедигээс худалдаж авсан гэсэн. Огт танихгүй хүн байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү /1хх-129-130х/ гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-400.000 төгрөг /4хх-149-150х/,

 

4.Хохирогч Ж.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 23 тоотод би эхнэр, хүүхдийн хамтаар 2012 оноос хойш амьдарч байна.  2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж маань ирсэн байсан учир 14 цагийн үед Нарантуул захаас эд зүйл худалдаж авахаар гарцгаасан. Тэгээд гэртээ 3 настай болон 8 настай 2 хүүхдээ үлдээгээд явсан. 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. 18 цагийн үед эхнэрийгээ ажлаас нь авч ирээд хоол ундаа идчихээд байж байтал бурхан дээр байдаг хадаг миний хүүгийн хувцасны шүүгээн дээр байхаар нь хадгаа аваад бурхан дээр тавьсан чинь бурханы хажууд тавьсан байдаг даалинтай чүнчигноров хөөрөг байхгүй, даалин нь хоосон байсан. Тэгэхээр нь гайхаад хүүхдүүдээ хөөргөөр тоглосон юм байх гэж бодоод “хөөрөг хаана байна” гэсэн чинь манай 2 хүүхэд мэдэхгүй, хөөргөөр тоглоогүй гээд байсан. Хөөргөө гэртээ хайгаад олохгүй байсан чинь манай эхнэр 2 хүүхдээс “гаднаас хүн орж ирсэн үү” гэсэн чинь манай том хүү “цонхны хэмжээ авна гээд манайд нэг ах орж ирчихээд явсан” гэсэн. Ингээд гэрт байсан эд зүйлээ шалгаад үзсэн чинь эхнэрийг гар утас, түрийвчтэй 650000 төгрөг, эхнэрийн монетан бөгж алга болсныг мэдсэн. Тэгээд цагдаа дуудсан. Би энэ их гарын Чүнчигноров хөөргийг 2013 оны 12 дугаар сард дархан Дэмбээ гэдэг залуугаар захиалгаар хийлгүүлсэн. Алтан нуухтай, мөнгөн халбагатай, толгой нь хуванцар, шинэ цагийн хөөрөг байсан. хөөргөө 3 сая төгрөгөөр хийлгэж байсан бөгөөд 5 сая төгрөгөөр хүнд зарахаар тохирчихсон байсан чинь алдчихсан юм. Би хөөргөө 5 сая төгрөгөөр үнэлнэ. Самсунг Эс-2 маркын гар утсыг 2012 онд Монтел төв дээрээс 100,000 төгрөгөөр бөгжийг нь 400,000 төгрөгөөр эхнэртээ худалдаж авч өгсөн байсан. Өвлийн идэш худалдаж авах 650,000 төгрөг түрийвчтэйгээ алга болсон байсан /1хх-232-236х/ гэжээ.

           

Эд зүйлийн үнэлгээ /2хх-8-9х/, хөрөнгийн үнэлгээ ххк-ийн үнэлгээ 3.730.000 төгрөг /4хх-18х/, хөөрөг 3500.000, утас 80000, бөгж 150000, нийт 3.730.000 төгрөг

 

5. Насанд хүрээгүй хохирогч М.Наранцог мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7дугаар хороо 11 дүгээр хороолол 6 дугаар байр 88 тоотод ганцаараа байж байхад гэрийн гаднах хаалга нэг хүн тогшсон. Би хаалга онгойлготол нэг танихгүй 13-16 орчим насны эрэгтэй хүүхэд намайг шууд түлхээд гэрт орж ирээд танай цонхны хэмжээг авах гэсэн юм гэхээр нь би гайхаж зогсож байтал тэр хүүхэд шууд аав, ээжийн өрөө рүү орсон. Намайг метр аваад ир гээд явуулсан. Би том өрөөнд орж шүүгээнээс метр авчирч өгөхөд намайг цаас үзэг бэлдээд бичээд ав гэж хэлсэн. Би ширээн дээр цаас тавьж байгаад тэр хүүхдийн хэлсэн тоог бичсэн. Манай өрөөнд ороод цонхны хэмжээ авсан болоод, шууд том өрөө рүү орсон. Миний тоо бичиж байсан цаас дүүрсэн чинь намайг шинэ цаасанд явуулсан. Би шинэ цаасыг өөрийнхөө өрөөнд байсан дэвтэрийнхээ голоос урж аваад эргээд очсон. Тэр хүүхэд манай аавын даалинтай хөөргийг үзээд байж байхаар нь наадхаа тавь манай аавын хөөрөг байна гэж хэлэхэд тэр хүүхэд хөөргийг байсан газарт нь тавиад надаар үргэлжлүүлж тоо бичүүлсэн. Тэгээд гал тогооны цонхны хэмжээг авахгүй болхоор нь би сэжиглэж эхэлсэн. Тэр хүүхэд гэрээс гарахынхаа өмнө хэнд ч битгий хэлээрэй гээд гараад явсан. Би хүүхэд ажил хийж байгаа болохоор том хүн хэмжээ авчихсан гэж хэлэх үү гэж асуухад тэр хүүхэд хэнд ч битгий хэлээрэй гэж хэлээд гараад явсан. Би тэр тухай аав ээждээ хэлээгүй, манай ээж 3 хоногийн дараа ээмэг бөгжөө сольж зүүх гээд байхгүй байгааг нь мэдээд надаас асуухаар нь би тэр өдрийн тухай ярьсан. Манай гэрээс аавын хаш хөөрөг цагаан өнгийнх, алтан нуух мөнгөн халбагтай байсан, үнэ нь 300.000 төгрөг, судалт гартаам улаан хүрэн өнгийн 800,000 төгрөг, цагаан шүрэн том гарын хөөрөг, давхар толгойтой, зааны ясан халбагатай, алтан нуухтай 5 ширхэг улаан шүрэн шигтгээтэй, босоо 2 талдаа лууны сийлбэртэй үүнийг 3500.000 төгрөгөөр үнэлж байна, турк улсын монетон ээмэг, бөгж хосоороо 240.000 төгрөг, гахайн сүүлтэй алтан ээмэг, бөгж хосын хамт 600,000 төгрөг, гарын чигчий хурууны алтан бөгж бэлгэнд авсан үнийг нь мэдэхгүй, рубин шигтгээтэй кулон, монетон гинжийн хамт 660,000 төгрөг, том толин монетон бөгж, навчин хэлбэртэй ээмэгний хамт манай ээж бэлгэнд өгсөн. Хуримын монетон бөгж 175.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан /2хх-236-237х/ гэжээ.

 

Эд зүйлийн үнэлгээ-2550.000 төгрөг /2хх-202х/,

6. Хохирогч Б.Нармандах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай 11 настай дүү Очирмандал хичээлээ тараад явж байхад нь гэрийнх нь ойролцоо буюу Шинэ Монгол сургуулийн хашаанд нэг эрэгтэй хүн ирээд Есүсийн сүмээс буян үйлдэж явна гээд дагаад явсан гэж байсан. Орцоор дагаж ороход угаасаа танай байранд буян үйлдэх юм чинь гээд манай дүүг хаалгаа нээгээд орох гэхэд дагаад орсон байсан. Манай дүүг гутлаа тайлж байх хооронд шууд тэр залуу гуталтайгаа ороод том өрөө рүү орсон гэж байсан. Гэрт ороод танайх ёолкоо зассан юм уу ямар гоё юм бэ ? чи цаас үзэг аваад ир гэж манай дүүд хэлсэн байсан. Том өрөөнд ороод ээмэг бөгж хийдэг шургуулгыг татаж үзэхэд та яагаад байгаа юм бэ гэж манай дүү хэлэхэд би буян үйлдэж байна гэж хэлсэн гэж байсан. Тэгээд цаас үзгээр Есүсийн талаар юм хэлээд манай дүүгээр бичүүлээд байсан гэсэн. Гэрээс Монетон гинж 1 ширхэг, Европоос авч байсан дундаа улаан өнгийн чулуутай ээмэг бөгжний хослол, Солонгос улсаас авч байсан шар шигтгээтэй ээмэг бөгжний хослол, монетон ээмэг бөгжний хамт, чигчий хурууны монетон бөгж, ёолк дээр байсан 20,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан /2хх-82-83х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ /2хх-166-169х/, -2.286.600 төгрөг

 

7. Хохирогч Ш.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай эхнэр манай том хүү Анандыг загначихсан “чамайг хэн танихгүй хүнд хаалга онгойлгож өг гэсэн юм” гээд хүү Ананд уйлчихсан байсан. Тэгэхээр нь яасан юм гэсэн чинь эхнэр “энэ танихгүй хүнд хаалга онгойлгож өгөөд нөүтбүүк  алдчихсан байна” гэсэн. 17 цаг өнгөрч байхад миний утсанд танихгүй дугаараас дуудлага ирсэн бөгөөд утсаа авсан чинь “манай том хүү ааваа” гэж дуудахаар нь би утсаа таслаад буцаагаад залгасан чинь манай байрны манаач утсаа авахаар нь би “манай хүүхэд наана чинь байгаа юм байна, та манай гэрийн түлхүүрийг өгчих” гэсэн. Тэгээд эхнэрлүү залгаад “Ананд хичээлээсээ ирчихсэн байна, хаана явна” гэсэн чинь “одоо очиж явна, бараг л орж явна” гэхээр нь би ажлаасаа гарахаа болиод эхнэр очиж байгаа гэж бодоод ажлаа тараад ирсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь л ийм зүйл болчихсон байсан. Хүүгээсээ асуусан чинь “танихгүй, өөрөөс нь өндөр, цагаан өнгийн ханцуйгүй куртик өмссөн” эрэгтэй хүүхэд ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрныхаа манаачтай уулзаад “та яах гэж манай гэрт орсон юм, би зүгээр түлхүүр өгчих” гэж хэлсэн биздээ гэж маргалдсан. Би тухайн үед тэр манаачыг сэжиглэж байсан юм. Асег i-5 маркын, 17 инчийн, хардуу өнгийн, гадуураа хар өнгийн өөрийнхөө цүнхтэй нөүтбүүк байсан бөгөөд 2014 оны 10 дугаар сард ВSВ дэлгүүрээс 1,299,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрт үзэх юм бол баримт нь байгаа байхаа. Одоо энэ үнээрээ л үнэлнэ. Нөүтбүүк дотор оюутны бие даалтын ажил байсан. Миний худалдаж авсан, манай эхнэрийн хэрэглэдэг нөүтбүүк байсан. Би анх цагдаад хандахдаа нөүтбүүк л алга болсон гэж өргөдөл гаргасан бөгөөд энэ явдлаас хойш 20 гаруй хоногийн дараа өөрийнхөө өрөөний шүүгээг онгойлгосон чинь аавын маань үлдээсэн хөөрөгний даалин нь хоосон, хөөрөг нь байхгүй болчихсон байсан. Энэ хэрэгтээ холбож үзэж болох үгүйг хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ л тэр хөөрөг олдохгүй байнз. Манай хүү Ананд хэлэхдээ манай гэрт орж ирж нөүтбүүк авч явсан хүүхэд миний өрөөнд бас орсон гэж байсан. Алга болчоод байгаа хөөрөг нь дунд гарын манан хөөрөг байсан бөгөөд ааваас маань үлдсэн хөөрөг байгаа юм. Хөөрөгний толгойг мэдэхгүй байна. Хичнээн төгрөгний үнэлгээтэй гэдгийг мэдэхгүй байна. Баруун өвдөг нь бага зэрэг шалбарсгн байсан. Анзнд хэлэхдээ нөүтбүүкээ өгөхгүй гэсэн чинь түлхэж унагачихаад нөүтбүүкийг нь аваад явчихсан гэсэн. Нөүтбүүк авч явсан эрэгтэй нь цахилгаан шатаар буугаад явчихсан гэсэн. Манай хүү оймстойгоо араас нь гарч ягсан байсан. Мөн манай хүүд хоосон бэлэгний цаасан уут бариулчихсан байсан. Сантагийн бэлэг өгнө гэж хэлсэн байсан. Нөүтбүүкээ олж авмаар байна, гомдолтой байна. 1299000 төгрөг нэхэмжилнэ /1хх105-106х/ гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-450.000 төгрөг /4хх-145-147х/,

 

8. Хохирогч Л.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 12 дугаар сарын 25-нд би зээ хүүгийн хамт гэрээсээ гарсан. Гэрт охин, зээ охин Марал-Эрдэнийн хамт үлдсэн. Би сургууль дээрээ хичээл орж байхад охин  залгаад та мөнгөө авсан юм уу, гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн. Би 14 цагийн үед гэртээ ирэхэд гэрт цагдаа нар ирсэн байдалтай байсан. Манай охин надад болсон явдлын талаар хэлсэн. Зөөврийн компьютер, Сингапур доллар 2000, Япон иень 100,000 байсан. Эдгээр мөнгө нь бэлнээр байсан. Би 12 сарын 27-нд Сингапур явах гэж байсан, тэгээд бэлдээд тавьсан байсан.  Унтлаганы өрөөнд байдаг Сервантны нүдэнд байсан тэр нь ямар нэг цоожгүй тэгэхдээ гаднаасаа бариулгүй учраас түлхүүрээ хийж байгаад татаж онгойлгодог. Тэр түлхүүр нь хажуугийн 3 шургуулганы доод шургуулганд байсан. Энэ бүгд миний эзэмшлийнх манай охин Ганцэцэгийн холбогдолтой зүйл байхгүй. 2000 сингапур доллар нь дандаа 50-тын дэвсгэртээр, 100,000 иень 10000-тын дэвсгэртээр банкнаас солиулж авсан. 100000 японы иенийг найман шарга зах дээрээс солиулж авсан. Зөөврийн компьютер Делл брэндийнх 2010 онд 760000 төгрөгөөр авч байсан /1хх-55-56х/гэжээ.

 

Комиссын үнэлгээ-4.798.000 төгрөг /1хх-52-53х/

-компьютер 400000,

2014.12.23 байдлаар сингапур доллор 1417,89         -2,.834.000

2014.12.23 байдлаар японы иень 15,64                    -1.564.000

Нийт 4.798.000

 

9. Хохирогч  Д.Дамдиндорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхнэртэйгээ хамт гадуур
дэлгүүрээр хэрэглээний зүйл цуглуулах гэж гэрээсээ гарсан. Манай охин
Анударь гэртээ үлдсэн юм. Тэгээд бид хоёрыг гадуур явж байхад 12 цагийн орчимд манай охин Анударь манай эхнэр рүү яриад “манай гэрт хүн орж ирээд гарчихлаа. Гэрээс хүн юм хулгайлчих шиг боллоо” гэсэн тэгэхээр нь бид хоёр ойрхон байдгаар нь хадам ээж Лхамжавыг очоодох гэж хэлчихээд араас нь 1 цаг орчмын дараа очсон. Эхнэр бид хоёрыг гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Манай унтлагын өрөөнд эхнэрийн толины шургуулганд байсан ээмэг, бөгж, кулон, сувдан зүүлт бугуйвч, миний хөөрөг ууттайгаа алга болсон байсан. Тэгээд л цагдаа нар үзлэг хийгээд явсан. 2013 онд 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан уут нь 60,000 төгрөг, эхнэрийн сувдан зүүлт бугуйвчтайгаа 10-аад жилийн өмнө 70000 төгрөгөөр, монетон жижиг бөгж 2004 онд 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан, хос монетон ээмэг кулонтойгоо 2011 онд 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан, ягаан шигтгээтэй монетон кулон 150,000 төгрөгөөр 10-аад жилийн өмнө худалдаж авч байсан. Энэ үнээрээ л үнэлнэ, эдгээр үнэт эдлэлүүдийн граммыг сайн тодорхой мэдэхгүй байна /1хх-178х/ гэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-1.860.000 төгрөг /4хх-151-154х/,

 

10. Хохирогч Т.Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 12 сарын дундуур байх манай зээ хүү Анарыг гэртээ ганцаараа байж байхад нь гэрт нь найз Эрдэнэбаяр нь үл таних нэг хүүхэд дагуулан орж ирсэн байсан юм. Тэгээд Эрдэнэбаяр, Анар 2 хичээлдээ явах гээд хувцасаа сольж байхад нь тэр үл таних хүүхэд гэр дотор явж элдэв зүйл үзэж байгаад миний хөөргийг барьж үзэж байхаар нь зээ хүү Анар тэр хөөргийг нь аваад бурханы тавиур дээр тавиулсан гэж байна лээ. Тэгтэл тэр үл таних хүүхэд цагаан цаас өгөөд манай зээ хүүг хүслээ бичээд өг, өөрийгөө есүсийн сүмээс явж байгаа юм гэж хэлсэн байсан. Манай зээ хүү Анар тэр үгэнд нь итгээд тэр цаасан дээр нь хүүхэд болсон юм хойно хүслээ бичсэн бөгөөд бичиж байх хооронд нь нөгөө үл таних хүүхэд миний бурханы ширээн дээр байдаг мөнгөн хөөргийг хулгайлж аваад гарчихсан байна лээ. Би тэрийг сүүлд 2015 оны 02 сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагын ажилчид хулгай хийсэн гэх хүүг манай гэрт дагуулж ирэхэд мэдсэн юм. Тэр үед нь хөөргөө хартал миний хөөрөг алга болсон байсан бөгөөд алдагдсан байсныг тэр үед л мэдсэн юм. Тэрнээс өмнө нь мэдээгүй байсан юм. Би хөөргөө 2009 оны 12 сард Зоос гоёл дэлгүүрээс 450.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үнээр нь үнэлнэ. Миний хөөрөг цул мөнгөн алтан товруутай, нэг талын бөөрөн дээрээ очир сийлбэртэй нөгөө бөөрөндөө алтан заан шигтгэсэн дунд гарын хөөрөг байсан юм. Надад 450.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлоо нэхэмжилнэ. Манай зээ хүү гадагшаа ээж, аав руугаа БНСУ-руу явчихсан. Одоогооор Монголд байхгүй байна /3хх-11-12х/ гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-350.000 төгрөг /4хх-188-190х/,

 

11. Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороололын 15 дугаар байрны 03 тоотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 09 цагт эхнэртэйгээ хамт ажилдаа явсан. Манай гэрт 8 настай хүү Ренчин-Очир, охин 4 настай Гүнжидлхам болон эхнэрийн төрсөн дүү Г.Цэлмүүн нар гэр хараад үлдсэн. Би ажилдаа явж байгаад орой 20 цагийн үед эхнэр бид 2 хамт гэртээ ирсэн ба маргааш нь хөдөө явах гэж байсан учраас камераа авч явах гээд хайсан чинь олоогүй. Тэгээд хүүхдүүдээсээ хаана байна гэж асуусан чинь мэдэхгүй гээд байсан. Би гэрт хүн ирсэн үү гэж асуусан чинь өдөр нэг ах орж ирээд цонх хэмжээд гараад явсан гэж хэлсэн. Ямар хүн байсан юм бэ? гэж асуусан чинь жоохон 10 жилийн ах байсан гэж хэлсэн. Тэгээд би гараад байрныхаа камерийг шүүж үзэх гэсэн чинь хүмүүс нь байхгүй, эмнэлэгт хэвтчихсэн харах боломжгүй гээд байсан. Манай гэрээс Никон D-300 маркийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат болон уг зургийн аппаратны 18-70 мм, 70-300 мм-ын 2 ширхэг дуран монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна. Зургийн аппаратны доод талд сериал дугаар байгаа, зургийн аппарат болон 2 ширхэг дуран, батерей грип нь бүгд хар өнгөтэй, монетон ээмэг, бөгж, зүүлт 3-уулаа шаргал өнгөтэй хэдэн граммынх болохыг нь сайн мэдэхгүй байна хулгайд алдагдсан эд зүйлс содон шинж тэмдэг гээд байх зүйл бол байхгүй би цэвэрхэн хэрэглэсэн. Манай гэрээс урьд нь ямар нэгэн эд зүйл огт хулгайд алдагдаж байгаагүй/2хх-24-27х/ гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-2500.000 төгрөг /4хх-162-165х/,

 

12. Хохирогч Г.Даваажаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

           2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манай 09 настай охин Мандухай гэртээ ганцаараа байхад үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд I Рhone 4 маркийн гар утасыг хулгайлж гарсан байсан. Тэр хүүхэд орж ирэхдээ хаалга тогшоод том хүн байна уу гээд байхгүй гэж хэлэхэд нь аав ээж хоёр чинь намайг явууллаа вакум цонхны хэмжээ аваад ир гэж хэлсэн гэсэн, манай охин итгээд оруулсан байсан. Гэрт ороод бүх өрөөнд орж нэгжиж гуталтайгаа яваад  манай охин Мандухайгаас метр байна уу гэж хэлээд байна гэхээр нь цонхныхоо хэмжээ ав гэж хэлээд авуулсан гэж байсан. Тэр үед манай охин гэртээ ганцаараа байсан, нөгөө орж ирсэн залуу нь манай дунд өрөөнд ороод цоожтой шургуулганы цоожийг нь эвдээд баахан ухсан гэж байсан. Тэр залуу бүх өрөөгөөр орчихоод жижиг өрөөний ширээн дээр байсан утсыг аваад гарсан гэж байсан, манай охин манай аав цагдаа би чамайг хэлнэ гэхэд уйлаад сөгдөөд би оюутан хүн сургалтын төлбөрөө дийлэхгүй байна.  Энэ утас руу яриарай гээд баахан худлаа дугаар бичүүлж байгаад гарсан байсан. Манай охин одоо 4 дүгээр ангид сурдаг, 09 настай тэр хүүхдийг дахин харвал танина гэж байсан. I Рhone 4 маркийн гар утас алдагдсан, 800,000 төгрөгөөр үнэлнэ. Анх АНУ-аас 2012 онд авч байсан утас байгаа юм. Гаднах гэр нь саатай цайвар өнгийн уг өнгө нь хар өнгийн утас байсан. Утасны хайрцаг нь байхгүй /3хх-38-39х/гэжээ.

            Комиссын үнэлгээ-250.000 төгрөг /3хх-32х/,

 

13. Хохирогч Д.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 13 хороолол 6-р байр 09 тоотод Цасчимэгийн хоёр хүүхдийг хардаг юм. Хүүхэд асрагч хийдэг. Тэр өдөр 2015 оны 01 сарын 12-ны өдөр бага хүүг нь салхинд гаргах гээд том охин 12 настай Номинг гэрт нь үлдээсэн. Тэгээд би гадаа хүүхэд салхиулчихаад 1 цагийн дараа эргээд гэртээ ороход Номин надад хэлэхдээ “гаднаас үл таних залуу орж ирээд СӨХ-ын ажилтан байна, гарын үсэг зуруулна, судалгаа авна. Намайг бал аваад ир гэхлээр нь би бал аваад ирэх хооронд тэр залуу том өрөө, жижиг өрөөнд явж байсан. Тэгээд том өрөөнд ээжийн ээмэг зүүлтны савыг татаад ямар гоё юм бэ гээд цаашаа явсан гэсэн.Тэгэхлээр нь би охиноос асуугаад “ээжий чинь юмыг авчихаагүй байгаа гэхэд үгүй авч амжаагүй гэсэн.Тэгэхлээр нь би том өрөөнд байсан өөрийнхөө утсыг шууд очоод үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхлээр нь би Номинд “бусад зүйлээ шалгаарай гээд бид хоёр хамтдаа үзэхэд жижиг өрөөнд нь байсан аавынх нь I Раd байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би тэр залууг орж гарахыг хараагүй. Тэр даруйд нь би доош буугаад орцны жижүүрээс асуухад хэн ч орж гараагүй. Мэдэхгүй гэж хэлсэн. Самсунг маркийн Галакcи-s маркийн гар утас байсан. Цагаан өнгийн утас байсан. 250,000 төгрөгөөр үнэлж байна. Англиас дүү явуулсан /1хх-215-216/гэжээ.

 

Комиссын үнэлгээ-188.000 төгрөг /1хх-222х/,

14. Хохирогч Б.Цасчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 01 сарын 21-ний өдөр манай охин 12 настай Т.Номин гэртээ ганцаараа байх үед нь гаднаас үл таних 18-19 насны залуу СӨХ-ийн ажилтан байна, мэдээлэл авья гэж хаалга онгойлгуулж орж ирээд цаас бал барьчихсан байсан гэсэн. Тэгээд бал гарахгүй байна, ахдаа бал аваад ир гэж хэлэхэд нь нөгөө залуу том өрөөнд байсан хүүхэд асрагчийн гар утас, хүүхдийн өрөөнд байсан мини I Рad зэрэг эд зүйлс хулгайлаад явсан байсан. Тэр үед нь охин Номин мэдээгүй, сүүлд нь асрагч Алтанцэцэг гэртээ орж ирээд мэдсэн байсан. Тэгээд асуугаад асуудал болсныг мэдсэн. Мини I Рad цагаан өнгийнх бор арьсан гэртэй байсан. Шинэ шахуу байсан учраас ямар нэгэн содон шинж байхгүй. Мини I Рad АНУ-аас шууд худалдан авсан. шинэ зүйл байсан. Үнийг ойролцоогоор 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Арьсан гэр 80,000 төгрөг үнэтэй авч байсан /1хх-212-213х/гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн-1420.000 төгрөг /4х-155-157х/,

 

15. Хохирогч Ж.Даваадулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2015 оны 1 сарын 10-наас сурагчдын амралт эхлэсэн. Ннөхөр бид хоёр ажилдаа яваад 13 настай Бат-Анар гэрээ хараад үлддэг байсан. Тэгээд яг өдрөө одоо сайн санахгүй байна өдөр 11 цагийн орчимд манай хүү Бат-Анар над руу залгаад ээжээ манай гэрт сая нэг ах орж ирээд цонхны хэмжээ аваад аав та хоёрын утасны дугаарыг бичээд аваад явлаа тэр ах намайг жижиг өрөөний цонхны хэмжээ ав, би том өрөөний хэмжээг чинь авья гэсэн. Тэгээд би жижиг өрөөний хэмжээг авчихаад нөгөө ахад аваачиж өгсөн чинь нөгөө ах гараад явчихсан. Дараа нь би таны ээмэг бөгжний савыг үзсэн чинь ээмэг бөгж чинь байхгүй байна гэж хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхэд нөхөр маань бас ирчихсэн байсан тэгээд гэрийн эд зүйлээ шалгасан чинь миний ээмэг, бөгж байхгүй байсан. 3,1 грамтай 1 ширхэг бөгж байсан 270,000 төгрөг, 2 хос ээмэг байсан 1 хос нь сувдан шигтгээтэй 2,5 грамтай 350,000 төгрөг, нөгөөх нь циркон шигтгээтэй монетон ээмэг 3,5 грамтай 300,000 төгрөг. Хохиролоо барагдуулах хүсэлтэй байна /2хх-212-213х/ гэжээ.

 Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-580.000 төгрөг /4хх-177-180х/,

 

16. Хохирогч Ч.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу гурав дахь өдөр манай 3 хүүхэд Энхмишээл, Энх-Учрал, Марал-Эрдэнэ нар нь Баянгол дүүргийн 12-р хорооны 7/3 байрны 19 тоотод гэртээ байхад нь 16:00 цагийн орчимд үл таних хүн хаалга тогшоод усны тоолуур үзэх гэсэн юм гэхээр нь манай хүү том хүн байхгүй байна энэ сарын тоолуурны заалтаа өгчихсөн гэсэн чинь өмнөх сарын тоолуур үзье бичиж авах хэрэгтэй байна гэхлээр нь манай хүү хаалга онгойлгоод өгчихсөн. Тэгээд гэрт орж ирээд усны тоолуурын заалт нойлын өрөөнөөс авдаг гэсэн чинь үгүй ээ би цаад өрөөнөөс чинь авах ёстой гээд унтлагын өрөөнд ороод шууд юм бичээд ав гэхээр нь манай хүүхэд нэг бал цаас гаргаад бич гэсэн зүйлийг бичээд цонхны тавцан дээр үлдсэн. Тэгэхэд манай охин том өрөөний буйдан дээр унтаж байсан. Нөгөө хүү маань хүүхдийн өрөөнд хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд 5 минутын дараа том өрөө рүү ороход нөгөө хүн гараад явчихсан дүү нь том өрөөнд ганцаараа унтаж байсан гэсэн. Манай хүү юм алга болж уу гээд шалгатал ямар нэгэн зүйл алга болоогүй гайгүй байсан гэсэн. Манай эхнэр хоёр хоногийн дараа хүүхэддээ аавынхаа том мөнгөн аягыг аваад ир гэхэд олдохгүй байсан гэсэн. Тэр үеэс хайгаад олоогүй. Тэгээд хүүхдээсээ асуутал нэг хүн орж ирээд тоолуурын заалт үзнэ гээд орж ирсэн гэсэн юм. Манай гэрээс дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга алга болсон. Миний 2 мөнгөн аяга бол энгийн хийцтэй мөнгөн аяга байсан. Нөгөөх нь дунд гарын мөнгөн аяга маань төв халх хийцтэй ёроолдоо чүнчигноров чулуун шигтгээтэй, битүү хээтэй мөнгөн аяга байсан. Би өөрийн 2 мөнгөн энгийн аягыг 1 ширхэгийг нь 250000 төгрөгөөр үнэлэнэ. Нөгөөх халх хийцтэй мөнгөн аягыг 1500,000 төгрөгөөр үнэлэнэ /5хх-205-207х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ /5хх-203х/ -1700,000 төгрөг

 

            17. Хохирогч Ч.Саранцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 01 сарын 17-ны өдөр гэрийн унтлагын өрөөний ширээн дээр байсан хайрцагтай үнэт эдлэл алга болсон байсан юм. Миний тэр үнэт эдлэлийн хайрцаган дотор миний өөрийн 3 ширхэг 18 грантын алтан бугуйвч, 1 ширхэг ногоон чулуун шигтгээтэй алтан бөгж, 2 ширхэг сувдан кулонтой цагаан алтан гинж, 2 ширхэг цагаан алтан ээмэг, 2 ширхэг улаан, цэнхэр шигтгээтэй алтан бөгж, 1 ширхэг мөнгөн бугуйвч, солонгос улсаас авчирсан сувдан шигтгээтзй ээмэг болон хүзүүний зүүлт зэрэг зүйлс маань алга болсон байхаар нь гайхаад хүүгээсээ асуусан чинь 2015 оны 01 сарын 15-ны өдөр манай хүүг ганцаараа гэртээ байж байхад нь гаднаас гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Ханаа агаа шиг насны ах үүдэнд зогсож байсан ба том хүн байна уу гэж асуугаад байхгүй гэсэн чинь нэг дэвтэр гаргаж ирээд гарын үсэг зуруулах гэсэн юм балаа аваад ир гэхээр нь өөрийнхөө өрөө рүү орж бал хайж байгаад үүд рүү очиход нөгөө ах гэрт ороод ирчихсэн зогсож байсан. Тэгээд надаар баахан хүний нэр биччихсэн дэвтэр дээр гарын үсэг зуруулчихаад үүдэнд байсан аавын пүүзийг хараад энүүн шиг өөр пүүз байна уу, утас байна уу гэж асуучихаад гараад явсан гэж хэлсэн. Тэр ахаас өөр хүн манай гэрт орж ирээгүй  гэж ярьж байсан. Тэгээд гарсаных нь дараа хүү маань дурангаар харахад тэр ах орцон дотор эргэлдээд их удаан зогссон гэж ярьж байсан. Хүүгийн маань яриагаар тэр манайд орж ирсэн залуу хартай цагаантай куртиктэй, жинсэн өмдтэй байсан гэх ба хүүгийн хэлснээр манай эгчийн хүү Ханаа гэдэг 9-р ангийн 16-17 орчим насны хүүхэдтэй ойролцоо хүүхэд байсан юм шиг байна лээ. Манай байр уг нь камерын хяналттай юм байгаа юм. Гэхдээ одоо ажиллахгүй удаж байгаа юм. Тэр хүүхэд манайд 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 13-15 цагийн үед орж ирсэн байж магадгүй юм байна. 3 ширхэг 18 грантын алтан бугуйвчыг 3 жилийн өмнө хүн бэлгэнд өгч байсан юм. Би 1 ширхэгийг нь 1000 доллараар үнэлж байна. Мөн 1 ширхэг ногоон чулуун шигтгээтэй алтан бөгжийг 3-4 жилийн өмнө авсан 650 доллараар, 2 ширхэг сувдан кулонтой цагаан алтан гинжийг 430 доллараар, 2 ширхэг цагаан алтан ээмгийг 350 доллараар, 2 ширхэг улаан цэнхэр шигтгээтэй алтан бөгжийг 140 доллараар, 1 ширхэг мөнгөн бугуйвчийг 180 доллараар тус тус үнэлэж байна. Эдгээр зүйлийг Америкт байхдаа авч байсан юм. Харин Солонгос улсаас авч ирсэн сувдан шигтгээтэй ээмэг болон хүзүүний зүүлтийг 500, 600 мянган төгрөгөөр тус тус худалдан авч байсан тул тэр үнээр нь үнэлнэ /3хх-56-57х/гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-6.600.000 төгрөг /4хх-203-206х/,

18. Хохирогч Ч.Чулуунцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр бид 2 ажилдаа явсан. Гэрт манай 2 хүүхэд үлдсэн байсан.Тэгээд энэ өдөр 14-15 цагийн орчим манай гэрт 20 гаруй насны эрэгтэй хүн гэрийн хаалга тогшиж захиргаанаас явж байна хаалгаа тайл гээд орж ирсэн гэсэн. Манай гэрт 8 настай нэг охин 2 настай нэг хүүхэд байсан тэгээд том охин хаалгаа тайлж өгөхөд нэг залуу танай гэрт хэдэн хүн амьдардаг вэ? Нэрүүдийг нь бичээд өг гэсэн тэгээд том охин бал цаас аваад бичиж байтал тэр залуу жижиг өрөө рүү орчихсон байсан гэсэн. Тэгээд нэрээ бичиж өгсөн цаасыг нь аваад гараад явсан гэсэн. Тэгээд би 2015 оны 01 сарын 28-ны орой гэртээ ирээд өөрийнхөө юмнуудыг үзтэл миний алт мөнгөн эдлэл эд зүйл алга болсон байсан. Миний жижиг өрөөний шкафанд хайрцагтай байсан монетон болон мөнгөн эд зүйлс алга болсон байсан.Тэгээд би том охиноо манай гэрт хүн орж ирсэн үү гэсэн чинь эхлээд надаас нуугаад хүн ирээгүй гээд байсан дараа нь энэ болсон бүх явдлыг надад ярьсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад нийт 3 сая төгрөгний хохирол учраад байна. Миний алдагдсан эд зүйлүүд гэвэл Үүнд: Монетон бөгж эмэгтэй 2 ширхэг-150.000 төгрөг, Аморе гэсэн бичигтэй монетон хос бөгж ээмэг зүүлт кулон 1.2 сая төгрөг, цэнхэр шигтгээтэй хос 2 монетон бөгж 800.000 төгрөг, эрэгтэй том монетон бөгж 250.000 төгрөг, цагирган монетон ээмэг 180.000 төгрөг, цагаан алтан ээмэг гинж кулонь 300.000 төгрөгөөр бүгдийг авч байсан. Цэнхэр шигтгээтэй мөнгөн хос ээмэг зүүлт кулон бөгж 60.000 төгрөгөөр авсан, улаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг кулон бөгж 70.000 төгрөгөөр авсан, хар ширэн оосортой цагаан шигтгээтэй зүүлт бугуйвч бөгж 30.000 төгрөгөөр авсан, LG маркийн гар утас 100.000 төгрөгөөр авсан эдгээр эд зүйлүүдээ хулгайд алдаад байна /2хх-220-221х/гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-2.050.000 төгрөг /4хх-184-187х/,

 

19. Хохирогч С.Дашдулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 8 хороо, бага тойргийн 36-41 тоот гэртээ ганцаараа байж байтал 15 цаг өнгөрч байхад хаалга тогшоод онгойлгоход 14-15 орчим насны эрэгтэй хүүхэд байрны вакум цонхны хэмжээ авах гэсэн юм гээд шууд том өрөө орж цонхны хажууд очоод намайг метр аваад ир гэхээр нь би гал тогооны өрөө явсан юм. Тэгээд би метр олохгүй байна гээд буцаад очтол заавал олоод ирээ гээд намайг дахиад явуулсан. Тэр хооронд нөгөө хүүхэд хаалга онгойлгоод гүйгээд гарсан. Тэгээд би том өрөөний орон дээр байсан гар утсаа үзтэл байхгүй байхаар нь нөгөө хүүхдийн араас гүйгээд гарахад алга болсон байсан. Миний утас Самсунг Галакси нөт-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн гар утас байсан. Тэгээд цагдаад хандсан юм аа. Би гар утсаа ааваас авч байсан. Аав маань 1 жилийн өмнө 800,000 төгрөгөөр авч байсан. Одоо гар утасаа 600000 төгрөгөөр үнэлнэ /3хх-207-208/гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-200.000 төгрөг /4хх-181-183х/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-210х/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-209х/

20. Хохирогч Ч.Мөнхтөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 01 сарын 26-ны өглөө 10 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр гадагшаа гарсан. Би ажил дээрээ үлдээд манай нөхөр Ч.Мөнхтөр үсээ засуулах гээд үсчин орсон. 12 цагийн үед манай 9 настай охин Энхүжин манай ажил дээр ирж түлхүүрээ аваад аав дээрээ оччихоод гэртээ орсон байсан. Манай том охин Энххүслэн 14 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэртээ ирээд надаас зөөврийн компьютер авч явсан уу гэж утсаар асуухаар нь аваагүй, ээж аав хоёр нь өглөө цуг гарсан аав нь аваагүй гэж хэлсэн. Тэгтэл манай том охин Энххүслэн аав руугаа яриад зөөврийн компьютер авсан уу гэсэн чинь аваагүй гэж хэлээд манай нөхөр 2 мөнгөн аягаа том охиноосоо асуусан чинь байхгүй байна гэж хэлсэн тэгээд л цагдаа дуудсан. Хүүхдийн өрөөнд байсан зөөврийн компьютер, унталгын өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. Нийт 1,220,000 төгрөгний хохирол учирсан. Манай охин Энхүжинг гэртээ байхад нэг хүүхэд цонхны хэмжээ авна гээд л манай гэрт орж ирээд 2 ширхэг аяга зөөврийн компьютерийг авч явсан юм байна лээ. 2 ширхэг аягаа олж авмаар байна. /3хх-82-83х/гэжээ.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ-780.000 төгрөг /4хх-196-198х/,

/компьютер 400,000, 2ш мөнгөн аяга-380,000төгрөг нийт 780,000 төгрөг/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2015,03,12 компьютер хүлээн авсан. /3хх-106х/

Асер маркийн зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл/3хх-104х/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл/3хх-103х/,

21. Хохирогч Ф.Отгонням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 11-р сарын 20-ны өдөр миний охин Мишээл аав руугаа утсаар ярьж гэрт хүн яваад байна гэсэн байсан. Нөхөртөй ярихад гэрт хүн яваад байна гэнээ би очлоо гэсэн. Би утсаар юу болсон талаар мэдээд гэртээ ирэхэд орцны үүдэнд нөхөр зогсож байсан.Охин дээрээс бууж ирсэн мөнгө, аяга алга байна гэж хэлсэн. Тэр хулгай хийсэн залуу их хурдан алга болсон байсан. Бид нар орцонд хайгаад олоогүй тэгээд цагдаа дуудсан. 17 цаг 06 минутанд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удалгүй ирсэн. Тэгээд цагдаа нарын хамт гэрлүүгээ ороход 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Их гарын мөнгөн аягыг 270,000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын мөнгөн аягыг 160,000 төгрөгөөр үнэлнэ. Яг тодорхой содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй /5хх-150-151х/гэжээ.

          Эд зүйлийн үнэлгээ/5хх-136х/-360,000 төгрөг

           

22.Хохирогч С.Лхамноржин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 сарын 30-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 67-р байрны 167 тоотод манай хүү Оргилыг гэртээ ганцаараа байхад нь хаалга нүдээд байхаар нь манай хүү хэн бэ гэхэд би юм асуух гэсэн юм гэхээр нь манай хүү хаалгаа онгойлгоод өсгөн чинь улаан өнгийн куртик, хар өнгийн өмдтэй 2 чихэндээ хар өнгийн ээмэгтэй өндөр ах ганцаараа орж ирээд том хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь манай хүү байхгүй гэж хариулсан чинь ахдаа бал цаас аваад ирээч гэж хэлэхэд манай хүү өрөөндөө ороод бал цаас авчирч өгсөн гэсэн. Тэр үл таних ах манай өрөөний камин зуухны хажууд зогсож байсан. Нөгөө авчирч өгсөн цаасан дээр 1-10 хүртэл тоо бичиж байж байгаад манай гэрээс гараад явахдаа ширээн дээр цэнэглэж байсан гар утсыг аваад явсан байсан. Iphone 6 маркийн саарал өнгөтэй гар утас, сувдан бөгж, мана шигтгээтэй алтан бөгж зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би алдсан эд зүйлээ олж авмаар байна. 2015 онд сувдан ээмэг бөгж, зүүлт зэргийг хосоор нь 2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.  Гэрт орж хулгай хийсэн тэр хүүхэд бөгжний хайрцагнаас хоёр бөгж авсан байсан. Манан шигтгээтэй алтан бөгж, сувдан бөгж хоёрыг авсан байсан. Одоо сувдан бөгжөө дангаар нь 500.000 төгрөгөөр үнэлнэ. /5хх-231-234х/гэжээ.

Эд зүлийн үнэлгээ -1.400.000 төгрөг /5хх-227-228х/,

 

23. Хохирогч Ш.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 01 дүгээр сарын эхээр манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол 66-30 тоотод охин Урангоо гэртээ ганцаараа байх үед нь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд тогны мөнгийг төлөөгүй, ээж, аавынхаа нэрийг цаасан дээр бичээд өг гэж хэлчихээд том өрөөнд байсан 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж аваад гарсан байсан. Том өрөөний сервантанд байсан дунд гарын 3 ш мөнгөн аягыг авсан байсан. дээрх 3 ш мөнгөн аяга нь хуримаар бэлгэнд өгч байсан. одоо зах зээлийн ханшаар үнэлнэ гэвэл тус бүр нь 300,000 төгрөгөөр үнэлнэ. Бүх аяга нь цулгуй мөнгөн аяганууд байсан. Надад учирсан хохиролыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна /5хх-112-114х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-900.000 төгрөг /5хх-111х/,

24. Хохирогч Л.Туяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 Манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол 45-13 тоотод миний дунд хүү Ханзаяа /10 настай / эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байх үед нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд тоолуурын заалт авах гэсэн юм орж болох уу гэж хэлээд орж ирсэн байсан.  Тэгээд манай том өрөөний сервантны тэнд байсан Аser маркийн 14 инчийн зөөврийн компьютерийг хараад энэ ажилдаг юм уу гэж асууж байснаа ажилладаг гэж хэлсэн чинь цаас өгөөд энэ дээр нэрээ бичээд өг гэж хэлчихээд тэр хооронд компьютер аваад гарсан байсан. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Манай хүүхэд тэр гэрт орж ирсэн хүүхдийг харвал танина гэж байсан. 2009 онд 900,000 төгрөгөөр худалдан авч байсан. Содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй, ямарч байсан хэвийн ажиллагаатай байсан. Одоо 400,000 төгрөгөөр үнэлнэ. Надад учирсан хохиролыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна /5хх-106-107х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-400.000 төгрөг/ 5хх-104х/,

25. Хохирогч Ш.Нямгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 1 сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 86а-28 тоотод манай эхнэр гэртээ байж байгаад дэлгүүр орохоор гарахад манай 3 хүүхэд гэртээ үлдээд тоглож байхад гаднаас хүн хаалга тогшоод Монген сургуулиас явж байна мэндчилгээ тарааж байна гээд манай том өрөөнд ороод сервантны хаалга онгойлгоод юм үзээд байсан гэж манай охин хэлсэн. Манай эхнэр ээмэг бөгжний саваа онгойлгож үзэхэд 6.5 граммтай монетон бөгж алга болсон байна. Шөр өнгийн монетон бөгж, дээгүүрээ цагаан өнгийн шигтгээтэй байгаа. 2013-2014 оны онд мөнгөн завъяагаас 420.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 16-17 орчим настай эрэгтэй хүүхэд байсан гэж манай охин хэлсэн /6хх-57-58х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-390.000 төгрөг /6хх-53-54х/,

26. Хохирогч М.Батболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 1 сарын 07-ны өдөр манай эхнэр Сайнтуяа өөрийнхөө ээмэг бөгжийг хайгаад байхгүй байна гээд унтлагын өрөөнд ээмэг бөгжний жижиг хайрцаганд үзэхэд байхгүй болсон байсан. Ингээд хүү Эрдэнээс асуухад өмнөх өдөр нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр манай хүүг гэртээ ганцаараа байхад нэг танихгүй хүн тогны заалт харахаар явна гэж хэлээд манай гэрт орж ирсэн байсан. Ингээд маргааш нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр мэдээд цагдаад мэдэгдсэн. Миний Hublot  маркийн бор оосортой бугуйн цаг 1 ширхэг, tag hever маркийн хар оосортой бугуйн цаг 1 ширхэг, ээмэг бөгжний хуванцар хайрцагнаас алтан гинж 1 ширхэг /түгжээ нь s  хэлбэртэй/, алтан бөгж 1 ширхэг /сорьцгүй/, талсттай алтан ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг сорьцгүй, зэрэг эд зүйлс алга болсон байсан. Бугуйн цагнууд шүүгээн дээр ил байсан /6хх-72-74х/гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-1670.000 төгрөг /6хх-71х/ шашин шүтдэг болохоор авахгүй, гомдолгүй

27. Хохирогч П.Батхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай гэрт 2016 оны 01 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Миний бага охин Б.Маралжин гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, 14а байрны 3 давхарт 74 тоотод ганцаараа байх үед нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд хаалга тогшин орж ирээд “Орон сууцны судалгаа” авна гэж хэлсэн байсан. Тэгээд тэр орж ирсэн эрэгтэй хүүхэд манай охин Маралжинд 1-74 хүртэлх тоо бичээд ир гэж хэлсэн байсан. Тэр хооронд манай том өрөөний сервантанд байсан гэр бүлийн 4-н ширхэг монетон бөгж, 1 ширхэг алтан бөгж зэргийг хулгайлж аваад гараад явсан байсан. Тухайн үедээ манай гэрт тэр хүүхэд орж ирээд гарах даа алт, монетон эдлэл хулгайлсан талаар мэдээгүй. Охин маань нуугаад хэлээгүй байсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 08-ны буюу Шинийн 1-ний өглөө ээмэг, бөгжөө гаргаж ирээд зүүх гэтэл алга байсан. Тэгээд гайхаад охиноосоо гэрт танихгүй хүн орж ирсэн үү гэж асуусан чинь охин Б.Маралжин нэг эмэгтэй / эгч / орж ирээд гараад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр талаар асуух гэтэл охин маань сэтгэл санаа нь тогтвортой биш нилээн цочирдсон байдалтай байсан. Тэгэхээр нь энэ талаар лавлаж цааш нь асуугаагүй орхисон. Цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгээд цагдаагийн газраас манай гэрт хулгай хийсэн гэх эрэгтэй хүүхдийг дагуулж ирээд хаанаас хулгай хийсэн талаар асуухад алт, монетон эдлэл байсан газрыг яг зааж байсан. Тэгээд цагдаагийн хүмүүс ирээд явсаны дараа эрэгтэй хүн байсан юм уу гэж Б.Маралжингаас асуухад тийм ээ, эрэгтэй хүүхэд байсан. тухайн үедээ аав, ээжээсээ айгаад эмэгтэй хүн орж ирээд гарсан гэж хэлсэн. Миний охин тэр орж ирсэн эрэгтэй хүүхдийг хараад танина гэж байсан. Алтан бөгж нь эмэгтэй бөгж байсан. Уг бөгж нь цулгуй кольцо /цагирган/ бөгж байсан. 2013 онд 7.4 грамм алтаар хийлгэж байсан. Одоо зах зээлийн үнээр 800,000 төгрөгөөр үнэлнэ. Эрэгтэй эмэгтэй хос монетон бөгж, бөгжин дээрээ хаан, хатан сүйхтэй. Хос бөгж байсан. 2012 онд хосоор 1,300,000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ үнээр үнэлнэ. Бөгж тус бүр нь 4 граммтай байсан. Хар манан дөрвөлжин чулуун шигтгээтэй, эрэгтэй монетон бөгж, 2009 онд хийлгэж байсан. одоо 700,000 төгрөгөөр үнэлнэ. Бөгж нь 3 граммтай. Дөрвөлжин тольтой, толин дээрээ цэцэг навчны зурагтай, эмэгтэй монетон бөгж. Энэ бөгж нь хуучны орос монетон бөгж байсан. 8 грамм жинтэй. Одоогийн үнэлгээ нь 2,000,000 төгрөгөөр үнэлнэ /5хх-87-89х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-4100.000 төгрөг /5хх-86х/,

28. Хохирогч Б.Чингис мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай гэрт 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр миний охин Ч.Ярууг гэртээ ганцаараа байж байх үед нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд эцэг эхийнхээ нэрийг цаасан дээр бүтэнээр нь бичээд өг гэж хэлээд цааш явсан хойгуур нь үүдэнд байсан охины Iphone-5 маркийн гар утсыг аваад гарсан байсан. Тэр хүүхэд гэрт орж ирэх үедээ ганцаараа орж ирсэн. Хамт явсан хүн байхгүй гэж байсан. 2015 оны сүүлээр 600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Аваад удаагүй утас байсан болохоор 500,000 төгрөгөөр үнэлнэ. Одоо харвал танихгүй байх. Ч.Яруу Монголд байхгүй байгаа. Гадаад улсад суралцаж байгаа. Манай гэрээс ганцхан гар утас л алга болсон өөр зүйл байхгүй /5хх-99-101/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-500.000 төгрөг /5хх-98х/,

 

29.Хохирогч Э.Анхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай гэрт 2016 оны 2 дугаар сард миний хүү Энх-Учрах 7 настай гэртээ ганцаараа байх үед нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд хаалга тогшиж орж ирээд хорооноос явж байна, хэн хэнтэй амьдардаг вэ гэж асуугаад бал аваад ир гэж хэлсэн байсан. Тэр хооронд нь гал тогооны тавиур дээр байсан дунд гарын цулгай мөнгөн аяга, арай том гарын мөнгөн аяга нь 12 жилийн амьтаны дүрстэй байсан. Том өрөөны сервантанаас LG маркийн ухаалаг утас байсаныг хулгайлж аваад гарсан байсан. Манай хүүг гэртээ байхад гаднаас орж ирж гэрээс эд зүйл хулгайлсан хүүхэд нь ганцаараа орж ирсэн гэж байсан. Одоо харвал танихгүй байхаа. Ямар ч байсан гэрт орж ирсэн хүүхэд мэдүүлэг шалгах ажиллагаагаар гэрт орж ирээд мөнгөн аяга, гар утас байсан газруудыг яг зөв зааж байна лээ. Дунд гарын мөнгөн аяга нь 12 жилийн амьтаны дүрстэй, 2013 онд 480,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлнэ. Том мөнгөн аяга нь цулгай мөнгөн аяга байсан. 2011 онд 350,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 400,000 төгрөгөөр үнэлнэ. Дээрх 2 мөнгөн аяга нь шинээрээ байсан. Хэрэглээгүй аяганууд байсан. хар өнгийн LG маркийн гар утасыг 100,000 төгрөгөөр үнэлнэ /5хх-93-95х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-1.000.000 төгрөг /5хх-92х/,

 

30. Хохирогч Б.Түвшинбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  

Манай гэр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 3,4 дүгээр хороололын эцэс 13 дугаар сургуулийн баруун гар талд байрлах 26 дугаар байрны 11 давхарт 64 тоотод амьдардаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед эхнэр бид 2 дэлгүүр ороод хүнсний бараа цуглуулаад гэртээ буцаад ирэх үед манай гэрийн хаалгыг үл таних эрэгтэй хүн тогшоод цахилгааны тоолуурын заалт бичнэ гэж хэлээд гэрт орж ширээн дээр байсан мөнгөн аягыг аваад гарсан байсан. Манай гэрт миний төрсөн эгчийн хүүхэд Номин-Эрдэнэ /11 настай/, миний охин Энэрлэн /7 настай/ нар байсан. Манай гэрийн хаалгыг тогшоод цахилгааны тоолуур бичнэ гэж орсон байсан. Манай гэрт 18-19 насны, саарал өнгийн куртиктэй, пүүзтэй эрэгтэй хүүхэд орж ирээд гарсан байсан. Тэр хүүхдийг эгчийн хүүхэд Номин-Эрдэнэ зургийг нь харвал танина гэж байсан. Манай гэрээс алдагдсан 2 ширхэг мөнгөн аяга нь дунд гарын аяга ба дунд гарын мөнгөн аяга дотроо мөнгө ихтэй их гарын мөнгөн аяга гэдэг юм билээ, бага гарын мөнгөн аяга байсан. Дунд гарын мөнгөн аягыг 2012 онд хүн бэлэглэж байсан. зах зээлийн ханшаар 400,000 төгрөгөөр үнэлнэ. Бага гарын мөнгөн аяга 2010 онд хуримын бэлэг гэж авч байсан. Зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр үнэлнэ. Анх гэрт хулгай орсон эсэхийг мэдээгүй, 2 хоногийн дараа гэрт байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болохоор нь хоёр хүүхдээсээ асуусан чинь нэг эрэгтэй хүүхэд гэрт тоолуурын заалт бичнэ гэж ороод гарсан тухай ярьж байсан. Тэгээд Баянгол дүүргийн 2 дугаар цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгч байсан. тэрнээс хойш дахиж эргэж дуудаагүй таг чимээгүй алга болсон. Өргөдөл гомдол хэрхэн яаж шийдвэрлэгдсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. хэн гэдэг ямар албан тушаалтай хүн дээр шалгагдсаныг мэдэхгүй байна. миний бодлоор эрүүгийн хэрэг үүссгэхээс татгалзсан байх гэж бодож байна /5хх-81-83х/гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-550.000 төгрөг /5хх-80х/,

 

31. Хохирогч Н.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 02 сарын 01-ний өдөр намайг ажлаа тараагүй байж байхад 16 цаг 30 минутын үед манай эхнэр Амаржаргал залгаад “гэрт хулгай ороод хүүхдүүд байж байхад эд зүйлс аваад явчихсан байна” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад гэртээ 17 цаг 20 минутын үед ирсэн. Намайг ирэхэд гэрт манай 3 хүүхэд байж байсан. Хүүхдүүдээсээ болсон явдлыг тодруулахад манай бага охин 8 настай Номин-Эрдэнэ, дунд хүү 13 настай Ган-Эрдэнэ нарыг байхад гаднаас танихгүй хүн судалгаа авна гэж хэлж орж ирээд үзэг цаас олоод ир гэж саатуулж байгаад манай том хүүгийн өрөөнд байсан Сони брендын нөүтбүүк, манай унтлагын өрөөнд байсан Самсунг таблет зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Сони брендийн 15 инчийн 17 үзүүлэлтэй нөүтбүүк байсан. 2015 онд 1450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Таблетыг нь 2014 онд 960.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг брендын таблет байсан. Одоогийн үнэлгээгээр 1.700.000 төгрөгний хохирол учраад байгаа. Хохирлын мөнгийг нэхэмжилж байна /8хх-11-12х, 7хх-248х/гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-1700.000 төгрөг  /7хх-249х/,

 

32. Хохирогч Н.Буянхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 01 дүгээр сарын дундуур Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхоны 59-13 тоот манай гэрт бага насны 3 хүүхэд байх үед гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд гал тогооны текин дээр байсан Ме LL 5G маркийн яагаан саарал өнгийн гар утсыг хулгайлж аваад гарсан байсан. Гэрт миний гурван хүүхэд байсан. Гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй. 2015 оны 10 дугаар сард 1,350,000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Одоо 700,000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрт нэг эрэгтэй хүүхэд орж ирсэн гэсэн. Одоо харвал таних эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манай хүүхдүүд бага насны хүүхэд учир цагдаагийн байгуулллагаар ирүүлэх шаардлагүй гэж үзэж байна /5хх-119-121х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-700.000 төгрөг /5хх-118х/,

33. Хохирогч Г.Ижилмөрөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 2 сарын 22-ны өдөр би 03 цагийн үед охиноо дүү Ангармөрөн, Хонгорзул нарт үлдээгээд ажилдаа явсан. 16 цагийн үед дүү Ангармөрөн над руу залгаад дэлгүүр ороод ирэх хооронд Эрхэмзаяаг ганцааранг нь үлдээсэн юм. Тэр хооронд гэрт хүн ороод гарсан байна гэсэн. Би алга болсон зүйл байна уу гэхэд гэрт онцын алга болсон зүйл алга эхнэрийн гар утас алга болсон байна гэж хэлсэн. Ээж та хоёрын юмыг бүртгэж би мэдэхгүй байна гэж хэлсэн. Орой гэртээ ирээд өөрийн эд зүйлээ бүртгэж үзхэд хоёр монетон бөгж алга болсон байсан. Манай гэрт тэр хулгайч хорооноос явж байна гэж хэлээд нэвтэрсэн байсан. Жижиг цаасан дээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийл гэж бичүүлж үлдээгээд явсан байсан. Охиноос асуухад ахтайгаа зүйрлээд байсан. Залуухан эрэгтэй хүн байсан. Ахаас залуухан арай намхан цэнхэр жинсэн өмдтэй саарал хөндлөн оёдолтой куртиктэй гэж хэлсэн /5хх-186-188х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ -340.000 төгрөг /5хх-185х/,

 

34. Хохирогч В.Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутанд хүү Мөрөнг хичээлээс нь аваад гэрийн үүдэнд ганцааранг нь буулгаад Баянгол дүүргийн нэг дүгээр хороо орчихоод эргээд гэртээ ирсэн. Намайг гэртээ орж ирэхэд манай хүүхэд гэртээ ганцаараа байсан. Тухайн үед манай хүүхэд Мөрөн нь надад хэлэхдээ манай гэрт нэг хүүхэд орж ирээд зарлал бичүүлсэн гэж хэлсэн. Тэгээд хувцасаа тайлах гээд унтлагын өрөөнд ортол миний гоо сайханы хэрэгслийн хайрцагийг хураагаад тавьсан байтал гаргаад ирчихсэн байхаар нь доторхийг нь үзэхэд хуримын бөгж байхгүй байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гээд сэжиг авсан. Тэгээд хүүхдээсээ нөгөө хүүхдийг гэртээ оруулсан юм уу гэж асуухад манай хүүхэд оруулсан гэсэн. Тэгээд том өрөөнд ороод эд зүйлээ шалгахад Dell маркийн нөүтбүүк, ажилладаггүй, Самсунг маркийн эс-4 гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баруун 4 замын тэнд байдаг Dell нөүтбүүкийн салбараас 1.500.000 төгрөгөөр авч байсан. Хуримын хос бөгжөө 2001 оны 10 дугаар сард авч байсан одоо 600.000 төгрөг болох байхаа, гар утас нь эвдэрхий байсан болохоор 20.000 төгрөгөөр үнэлж байна. Одоо алдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна. Гомдолтой байна /6хх-16-18х/ гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ-2.120.000 төгрөг /6хх-24х/,

Нөтбүүк -1500.000, хуримын бөгж хос-600.000, самсунг галакси эс 4 гар утас -20.000 төгрөг, нийт 2120.000 төгрөг.

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх-31х/ - Dell нөүтбүүк хүлээлгэн өгсөн.

 

35. Хохирогч Л.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 3 сарын 1-ний өдөр манай 9-н настай охин Отгонгэрэл нь гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд 16 цагийн үед намайг ажил дээрээ байхад охин утсаар яриад хар куртиктэй, цагаан пүүзтэй, хар саравчтай малгайтай ах хорооноос явж байна гээд хаалга тогшоод онгойлгож өгсөн чинь том хүн байна уу гэхээр нь байхгүй гэтэл нэг цаас гаргаж ирээд энэ цаасны доод хэсгийг хуулаад бичээд сууж бай гээд намайг том өрөөний ширээнд суугаад хуулах гэтэл тэр залуу гал тогооны өрөөндөө орж хуул гээд би ороод хуулж бичиж байхад том өрөө болон жижиг өрөөгөөр явж байснаа надад хэлэлгүй гараад явсан. Би хаалгаа түгжээд том өрөөндөө зурагт үзэж байтал сервантны хаалга онгойчихсон дотор нь байсан дөрвөн мөнгөн аяга байхгүй болчихсон байна гэж над руу ярихаар нь би нөхөрлүүгээ хэлээд гэртээ ирэхэд бага гарын 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга тус тус алга болсон байсан. Гэрээс өөр эд зүйл алдагдаагүй байсан. Охиноос тэр залуугийн дүр төрхийг асуухад 20-25 орчим насны хар хуртиктэй, харвал танина гэсэн /6хх-168-169х/,

Би өөрийн гэрээс хулгайд алдсан 4 ширхэг мөнгөн аягаа хүлээж авлаа. Одоо гомдол саналгүй /6хх-170-171х/ гэжээ.

      Эд зүйлийн үнэлгээ -280.000 төгрөг /6хх-166х/,

       Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх-172х/,

 

36. Хохирогч Г.Цэлмэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 09 дүгээр сарын 05-ны 17 цагийн үед ангийн найз Жавхлан, Энгүүн нарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн тийшээ явж байсан чинь нэг ах гарч ирээд дүүгээ хайгаад явж байна та нар туслаач гэсэн. Тэгээд бид нар Окей гэдэг нэртэй дэлгүүр рүү явж ороод байж байсан чинь 14-16 насны нөгөө ах аргаас орж ирээд та 3 зайрмаг идэхүү гэж асуусан. Тэгэхээр нь Энгүүн бид 2 идье гээд зайрмаг авхуулсан. Жавхлан зайрмаг идэхгүй гэсэн. Тэгээд бид гуравыг дагуулаад манай дүүг хайя гээд байрны булан руу дагуулаад явсан. Тэр байрны доод талд хонгилтой байсан. Тэгээд буланд аваачаад заазуур шиг төмөр бариад утсаа өг ална шүү гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би галакси эс-2 маркийн гар утсаа гаргаад өгсөн. Тэгээд манай 2 найзыг доошоо бууж тамхины иш түүгээд ир гэсэн. Тэгээд над руу улаан цаастай архины шил бариад дахиад гар утсаа өг гээд цохих гээд байхаар нь Нөт 2 маркийн гар утсаа гаргаад өгсөн чинь тэр ах зугтаагаад бөмбөгөрийн зүг гүйсэн. Би араас нь 2 найзтайгаа хөөгөөд гүйцээгүй. Тэгээд би нэг цагдаагийн хороон дээр очсон чинь цоожтой байсан. Тэгээд би их дэлгүүрийн ард очоод цагаан утаснаас ээж рүүгээ залгаж хэлсэн. 12-14 орчим настай ах байсан. Тэр ах цүнх үүрчихсэн байсан, улаан эрээн цамцтай, бор царайтай ах байсан. Энгүүнийг заазуур шиг төмрөөрөө баруун хөл рүү нь нэг удаа цохьсон. Намайг цохиж зодоогүй. Самсунг галакси эс-2 гар утас 190.000 төгрөг, Нөт-2 маркийн гар утасыг Солонгос улсаас 1 сая гаруй төгрөгөөр авсан. Гомдолтой байна /6хх-125-126х/гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ /6хх-132х/-950.000 төгрөг

Насанд хүрээгүй гэрч Ж.Энгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би найзууд болох Цэлмэг, Жавхлан нарын хамт хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд улсын их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд явж байтал 12-14 орчим насны 130-140 см өндөр нуруутай, бор царайтай, жижиг хар өнгийн үстэй, дээгүүрээ улаан хар өнгийн цамц хосолсон юүдэнтэй цамц өмссөн ах ирээд 24 дүгээр сургууль хаана байдаг юм бэ гэж асуусан. Тэгээд бид нар зааж өгөхөөр 24 дүгээр сургууль орчим ирсэн. Тэгсэн тэр хүүхэд дүүгээ хайж байна. Манай дүүг олоод өгвөл мөнгө өгье гэхээр нь бид гурав зөвшөөрсөн. Тэгтэл явсаар байгаад манай байрны ертөнцийн зүгээр баруун урд буланд ирээд манай найз Жавхлан бид хоёрыг хажууд байх хонгил шиг нүхнээс тамхи түүж бай гэсэн. Бид хоёр ч доош бууж тамхины иш түүсэн. Тэгтэл нэг танихгүй 25-30 орчим насны ах Жавхланбид хоёр дээр дөхөж ирээд боль гэж хэлэхээр нь бид хоёр болиод дээшээ гараад иртэл Цэлмэгийн хоёр гар утсыг авсан гэсэн. Тэгээд бид нар тэр хүүхдийг олох гээд хайсан олоогүй. Бид нарыг ална шүү гээд заазуур хэлбэртэй төмөр, мөн гартаа бүтэн хагараагүй шил бариад айлгаад байсан. Жавхлан бид хоёроос ямар нэгэн зүйл аваагүй. Бид нарыг зодож цохиогүй. Намайг заазуур шиг хэлбэртэй төмрөөр 1-2 удаа цохьсон. Тэгэхдээ ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би өмнө нь уг хүүхдийг харж байгаагүй /6хх-127-128х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Н.Төгөлдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэгтээ:

            Би 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14-15 цагийн үед хичээлээ тараад сургуулийн ойролцоо тоглоомын талбай дээр тоглож байхад нэг танихгүй ах хүрч ирээд “ахдаа халуун ус өгвөл 3000 төгрөг өгнө" гэхээр нь гэртээ тэр ахыг дагуулж ирсэн юм. Тэгээд тэр ахад жижиг саваар ус өгтөл том саванд авна гэхээр нь том сав авах гээд тагтан дээрээ гараад иртэл тэр ах ээжийн шүүгээг ухаад байсан. Тэгэхэд нь “та болиочээ” гэхэд тэр ах “дуугүй бай. Наад саваа дүүргээдэх" гээд цахилгаан бороохой дуугаргасан. Тэгээд савыг халуун усаар дүүргээд тэр ах гарах гэтэл хаалга тогшсон. Онгойлгоход манай доод давхарт байдаг Тэмүүлэн манай гэрт орж ирэхэд тэр ах цахилгаан бороохойгоо дуугаргасан. Тэмүүлэн тэрийг хараад “Хо наадах чинь манай өвөөгийнхтэй адилхан юм байна” гэхэд тэр ах “Тэгвэл танайд оръё" гээд Тэмүүлэнг дагаад гарсан. Тэгээд би тэр хоёрыг гараад явангуут шүүгээгээ шалгахад миний хөзөрний хайрцаганд байсан мөнгийг маань авчихсан байсан. Тэгэхээр нь би Тэмүүлэнгийнд ороод “Та миний мөнгийг авчихсан байна. Буцаагаад өгөөч" гэхэд тэр ах “Танай зурагтны чинь хажууд тавьсан ш дээ" гэхээр нь буцаад гэртээ ороод үзэхэд байхгүй байсан. Эргээд Тэмүүлэнгийнд ороод байхгүй байна гэхэд тэр ах “май энэ чиний мөнгө” гээд миний мөнгийг кармаанаасаа гаргаж өгсөн. Тэгээд тэр ах “Та хоёр намайг гаргаад өг” гэхээр нь Тэмүүлэн бид хоёр цуг тэр ахыг гаргаж өгсөн. Тэгэхэд тэр ах орцны үүдэнд надаас авсан халуун устай 2 саваа орцны үүдэнд орхичихоод нэгийг нь гарч гадаа зогсож байсан машин руу шидчихсэн /2хх-139х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14-15 цагийн үед хичээлээ тараад сургуулийн ойролцоо тоглоомын талбай дээр ангийнхантайгаа тоглож байхад нэг танихгүй ах хүрч ирээд Төгөлдөрийг дагуулаад явсан. Би жаахан тоглож байгаад гэр лүүгээ харьсан. Гэртээ хариад Төгөлдөртэй хамт хичээлээ хийх гээд дээшээТөгөлдөрийнд очсон. Тэгэхэд нөгөө Төгөлдөрийг дагуулж явсан ах тэднийд байсан. Тэгэхэд тэр ах 3 ундааны саванд халуун ус хийлгэсэн байсан. Тэгхээр нь би “Та халуун усаар яах гэж байгаа юм бэ” гэхэд тэр ах “Туршилт хийх гэж байгаа юм” гэсэн. Тэгснээ тэр ах гартаа цахилгаан бороохойтой байсан. Тэрнийгээ дуугаргахаар нь би “Наад бороохой чинь манай өвеөгийн бороохойтой адилхан юм байна” гэхэд тэр ах “тэгвэл танай гэрт орж халуун ус авъя” гэхээр нь би гэртээ дагуулаад орсон юм. Тэр ах манай гэрт оронгуутаа манай гэрийн юмыг ухаад байснаа тагтан дээр гараад миний дугуйг хараад “Чи энэ дугуйгаа унадаг юм уу” гэхэд нь би “Зун л унадаг” гэж хэлсэн, тэгсэн тэр ах манай гэрийн хивсэн дээгүүр гуталтайгаа яваад байхаар нь та яагаад гуталтайгаа яваад байгаа юм бэ” гэсэн чинь манай стенкний хажуугаар явахдаа “Танайх ямар олон медальтай айл вэ. Танайх Төгөлдөрийнхөөс гоё юм байна” гээд байсан. Тэр хооронд манайд Төгөлдөр орж ирээд тэр ахаас “Ахаа та миний мөнгийг авчихсан байна" гэхэд тэр ах “зурагтны чинь хажууд тавьчихсан ш дээ” гэж байсан, Тэгээд Төгөлдөр буцаад гэр лүүгээ орсон. Дахиад алга байна гэхэд май гээд тэр ах мөнгийг нь гаргаж өгсөн. Тэгээд тэр ах “Намайг гаргаад өг” гэхээр нь бид хоёр тэр ахыг гаргаж егсөн. Нэг давхарт ирээд тэр ах “одоо энүүгээр яахав. Хөрчихлөө” гээд 2 савтай усаа үлдээгээд 1 савтай усыг нь гадаа гараад машин руу шидчихсэн. Тэгээд тэр ах яваад өгсөн. Хэд хоногийн дараа нь манай сургууль дээр гадуур хувцасгүй явж байсан. Харин сая 11 дүгээр сарын 20-ны өдөр хичээлээ тараад сургуулийнхаа гуанзанд байхад тэр ах шар оруулгатай улаан пүүзтэй, улаан өнгийн сагсны өмсгөлтэй /шорт, пудволк/ явж байсан, тэгэхээр нь тэр ах манай сургуульд сурдаг байх гэж бодсон. Манай аав өвөөд маань хөөрөг хийлгүүлж өгсөн юм. Тэр хөөрөг нь алга болчихсон.Орой нь эмээ ирээд өвөөгийн хөөрөг алга болсоныг мэдсэн /2хх-137х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Билэгдэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 40 минутанд манай хичээл тарсан бөгөөд сургуулиасаа гараад гэртээ ирсэн. Тэгээд гэргээ 3 настай дүүтэйгээ байж байсан чинь манай гэрийн хаалгыг тогшсон. Би “хэн бэ” гэсэн чинь нэг эрэгтэй хүн “ аав, ээж нь байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр эрэгтэй “цонхны чинь метрийг авъя” гэхээр нь би хаалгаа онгойлгосон чинь надаас өндөр хүүхэд байсан. Эхлээд том өрөө рүү ороод цонхны хэмжээг метрээр аваад байсан. Нөгөө өрөөнийхөө хэмжээг авахуулах уу гэхээр нь би “тэг, тэг” гэсэн чинь нөгөө ах чинь манай жижиг өрөө рүү ороод цонхны хэмжээ аваад байсан. Би тэр ахыг жижиг өрөөнд орсон хойгуур нь том өрөөнд байж байгаад араас нь орсон чинь тэр ах надад тоо хэлж бичүүлээд байсан. Тэгээд гараад явсан. Ингээд орой аав, ээж 2 ажлаасаа ирсэн. Аав хөөрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд гэрээрээ хөөрөг хайгаад олдохгүй байсан чинь аав надаас “гаднаас хүн орж ирсэн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би өдөр орж ирсэн ахын тухай хэлсэн. Надаас өндөр ах байсан бөгөөд барагцаагаар 7-9 дүгээр ангийн л ах байсан. Туранхай биетэй, бордуу царайтай, үс нь богинохон буржгардуу, хар өнгийн гутал, жинсэн хөх өмд, хүрэн өнгийн савхин куртик өмссөн байсан. Мөрөө давуулж үүрдэг цүнх үүрсэн байсан. Ил харагдах шарх сорви шивээс байгаагүй. Нүүрэн дээр нь улаан улаан өнгийн батга гарсан байсан. Одоо харвал тэр ахыг танина гэж бодож байна. Тэр ахыг урьд нь харж байсан санагдаад байгаа юм. Гэхдээ яг хэзээ харснаа мэдэхгүй байна. Жижүүр цонхны хэмжээ авчих гэж хэлсэн гээд манай том болон жижиг өрөөний хэмжээг метр гаргаж ирээд аваад надад тоог нь хэлж бичүүлээд байсан. Тэр цаасаа өөрөө аваад явчихсан. Аавын нь алдагдсан хөөрөг жижиг өрөөний бурханы тавиур дээр байдаг байсан. Тэр ах ганцаараа л явж байсан /1хх-236х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Очирмандал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би сургуулиа тараад гэрлүүгээ явж байх замд буюу Шинэ Монгол сургуулийн ойролцоо нэг залуу 69 дүгээр байр хаана байдаг юм гэж асуусан. Би мэдэхгүй гэхэд тэгвэл 71 дүгээр байр хаана байдаг юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэхэд би буяны байгуулгаас явж байгаа юм аа гэж байсан. Танай байр аль юм гэж асуусан би 84 дүгээр байр гэж заахад тэгвэл танай байранд буян үйлдэж болох юм байна гэж хэлсэн, чи тэгвэл гэр лүүгээ ороод цаасан дээр Есүс амин гэж бичээд өг гэж хэлсэн, тэгээд намайг дагаад яваад байсан. Би гэрийнхээ хаалгыг нээгээд дотогш ороод хувцасаа тайлж байхад тэр ах гутлаа тайлахгүй гэр лүү шууд ороод юм ухаад энэ танай ээжийнх юм уу, пөөх энэ танай аавийнх юм уу гээд байсан. Тэгж байгаад за цаас үзгээ аваад ир гэхээр нь нөгөө өрөөнд ороод цаас үзэг аваад ирсэн. Тэгээд би хажууд нь хэлсэн үгийг нь бичиж байсан. Тэр ах манай гэрийн юмнуудын уудлангаа надад их урт юм хэлж байсан, би тэр бүгдийг нь бичиж байсан. Манай гэрээс эд зүйл авч байхыг нь хараагүй бичүүлж дуусаад тэр ах нөгөө цаасаа аваад гарсан. Дээд айл руу чинь ороод Буян үйлдэнэ гээд гарсан, би цонхоор харахад тэр ах булан тойроод гүйж байсан /1хх-79-80х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Ананд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 24 дүгээр сургуульд сурдаг. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед хичээлээ тараад ганцаараа гэртээ харьсан. Гэртээ ирсэн чинь гэрт хүн байхгүй, гэртээ орж чадахгүй гадаа зогсож байсан чинь орцны жижүүр өвөө ирээд “чамайг хэн гэдэг юм” гэхээр нь би Ананд гэж нэрээ хэлсэн чинь “чи ганцаараа хичээлээсээ явдаг юмуу” гэхээр нь “тиймээ” гэсэн чинь намайг манаачийн  өрөөндөө ороод, дулаахан байж бай гэхээр нь манаачын өрөөнд орсон. Тэгээд манаач өвөө “танай гэр чинь хэдэн тоот юм, аав чинь хэн юм” гэхээр нь би “аавыг Жаргалсайхан гэдэг” гэж хэлсэн чинь манаач өвөө аав руу залгаж өгсөн. Өрөөндөө байсан зурагтын дээд талаасаа манай гэрийн түлхүүрийг авч өгөөд намайг гэрт оруулж өгсөн. Манаач өвөө намайг гэрт оруулчихаад өөрөө үүдэн дээрээс буцсан. Тэгээд гэртээ ороод хувцасаа солиод байж байсан чинь хаалга дуугарсан. Хаалгаа онгойлгосон чинь ханцуйгүй цагаан өнгийн куртиктэй, надаас том ах ганцаараа манай үүдэнд зогсож байсан. Тэр ах “компаниас Сантагийн бэлэг өгөх гэж байна, бал цаас аваад ир” гэхээр нь би бал цаас авахаар том өрөө рүүгээ орсон. Тэгээд бал цаас аваад ирсэн чинь “дугаар бичиж авна” гээд цаасан дээр юм бичээд л байх шиг байсан. Тэр ах манай гэрт байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүкийг коридорын ширээн дээр тавьчихсан байхаар нь би нөүтбүүкээ аваад буцаагаад орон дээр аваачиж тавьсан. Тэгсэн чинь нөгөө ах чинь миний гарнаас нөүтбүүкийг татаж аваад намайг түлхээд унагаачихсан. Тэгээд надад хоосон бэлэгний уут өгөөд удахгүй Сантагийн бэлэг ирнэ гээд гараад явчихсан. Намайг нөүтбүкээ өгөхгүй гэсэн чинь түлхсэн. Би унаад өвдөгөө бага зэрэг шалбалсан байсан. Айлгаж сүрдүүлээгүй. Тэр ах ганцаараа явж байсан /1хх-107-108х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Марал-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 

Тэр өдөр би гэртээ ээжтэйгээ байж байсан. Ээж өглөө ажилдаа явлаа гээд явсан. Би гэртээ ганцаараа байж байсан. Тэгтэл өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь би мэдэхгүй байна нэг хүн хаалга тогшоод ах нь байна гэж хэлсэн. Тэгэхлээр би 13 настай ахыгаа байна гэж бодоод хаалгаа нээсэн, тэгтэл танихгүй хүн байсан тэгээд надад ээж чинь юм аваад ир гэсэн юм гэж хэлээд жижиг өрөөнд ороод компьютер аваад том өрөөнд ороод хэсэг байж байгаад гарсан. Би айгаад байж байсан болохоор юу ч хараагүй. Том өрөөнөөс юу авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд надад юу ч хэлэлгүй гараад явсан би ээж рүүгээ утсаар залгасан. Компьютерийг авсан байсан өөр ямар нэг юм харагдаагүй. Би тэр хүүхдийг дахин харвал танина, манай ахтай ойролцоо насны саарал өнгийн куртиктэй, саарал өмд ботинктой, бор царайтай, уруул нь хагарсан хүүхэд байсан. Ямар нэг малгай өмсөөгүй байсан /1хх-58-59х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч О.Ренчин-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороололын 15-р байрны 03 тоотод өөрийн гэртээ 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамаатны эгч Цэлмүүн, болон 4 настай Гүнжидлхам нарын хамт гэртээ 3-уулахнаа байж байсан. өдөр ээж Цэлмүүн эгч рүү залгаад өдөр эмээ чинь очно шүү гэж хэлсэн. Ээжийг ярьсанаас хэдэн минутын дараа манай гэрийн хаалганы хонх дуугарсан, би тэр үед унтлагын өрөөнд дүүгээ унтуулаад байж байса. Цэлмүүн эгч очиж онгойлгосон, тэгээд нэг хүнтэй яриад байсан, миний сонссоноор тэр хүн танай гэрт том хүн байна уу? гэж асуусан. Манай эгч байхгүй гэж хэлж байсан, мөн тэр хүн би вакум цонх хэмжих гэсэн юм гэж хэлж байсан, би дүүгээ харсан чинь манай дүү унтчихсан байхаар нь босоод эгч дээр очсон чинь эгчтэй цуг том өрөөнд манай эгчээс арай намхан хацраар нь татсан, 155 см орчим өндөртэй, эгчтэй насаар бараг адилхан ах зогсож байсан, тэр ах бор царайтай, урт халимаг үстэй, 3-н тал ургачихсан, богино өвлийн куртиктэй ба уг куртик нь дээд хэсгээрээ хар өнгөтэй, доод тал нь улаан өнгөтэй байсан, би өмд гутлыг нь сайн анзаараагүй, мөн тэр ах хар өнгийн нэг мөрөвчтэй цүнх үүрчихсэн байсан. Тэр ах бид 2-оос шугам байна уу гэж асуусан ба би том өрөөний ширээн доороос нэг резинэн шугам авч өгсөн. Тэр ах нэг цаас ураад өгөөч гэхээр нь би илүү дэвтэрнээсээ нэг цаас урж өгсөн. Тэр ах надаас цаас авсанаа том өрөөний цонхыг хэмжээд авсан цаасан дээрээ бичээд байсан, өөрөө нэг цагаан өнгийн бал гаргаад барьчихсан байсан, тэр балаа цүнхнээсээ авсан байх, цонхоо хэмжиж дуусчихаад Цэлмүүн эгчид шугамаа егсөнөө өөр өрөөний цонх хэмжээд ир гэсэн. Цэлмүүн эгч жижиг өрөө лүү орсон. Харин би тэр ахтай цуг том өрөөнд үлдсэн бөгөөд намайг байхад зүгээр зогсоод байсан ба том өрөөний ширээн дээр байж байсан падыг энэ юу юм бэ? гэж асуухаар нь би аавынх гэж хэлсэн. Цэлмүүн намайг харандаа аваад ир гэхээр нь би харандаа баллуур аваад эгчид аваачиж өгчихөөд эргээд том өрөөнд орж ирсэн. намайг орж ирэхэд тэр ах шургуулга онгойлгоод зогсож байсан. Хөөе болиорой юм авахгүй шүү гэж хэлсэн чинь юм авахгүй гэж хэлсэн. Ээжийн ээмэг зүүлтний савыг үзээд энэ юу юм бэ? гэж асуухаар нь ээжийн бөгж хэрэгсэлүүд битгий юм аваарай гэж хэлсэн чинь авахгүй гээд байсан, тэр хооронд Цэлмүүн эгч жижиг болон гал тогооны өрөөний цонхыг хэмжихээд эргээд том өрөөнд ороод ирсэн. Тэр ах Цэлмүүн эгчээс цаасаа авсанаа баярлалаа гэж хэлчихээд гараад яваад өгсөн. Тэгээд бид 3 үлдсэн ба орой ээж аав 2 ирээд гэрээс эд зүйл алга болсон байна гээд бид 3-аас юу болсон талаар асуусан бөгөөд өдөр нэг хүн цонх хэмжинэ гэж орж ирээд гараад явсан гэж хэлсэн, тэр ах манай гэрээс эд зүйлс хулгайлсан байх түүнээс бол өөр хүн манай гэрт орж ирээгүй /2хх-31-33х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Д.Мандухай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 

2015 оны 01 сарын 08-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 15 цагийн үед хаалга тогшсон. Би хэн бэ гэхэд нэг ах байсан яах гэж байгаан гэхэд том хүн байна уу гэж надаас асуусан, аав ээж хоёр ажилдаа явсан байна гэж хэлсэн. Тэгтэл тэр ах танай аав ээж хоёр чинь намайг явууллаа цонхны хэмжээ аваад ир гэж хэлсэн цонхыг чинь солино гэж хэлсэн. Би хаалгаа тайлж өгөхөд баруун тийш үсээ самнасан дунд зэргийн нуруутай ах байсан. Гэрт орж ирээд гуталтайгаа манай хивс дээгүүр явж эмээгийн өрөөнд орсон. Тэр өрөөнд ороод надаас метр байгаа юу гэж асуухад би байгаа гэж хэлхэд ахын дүү дунд өрөөнийхөө цонхыг хэмжээд өг гэж хэлэхэд би цонхоо метрээр хэмжсэн. Тэр үед нөгөө ах манай бүх өрөөгөөр орж үзээд яваад байсан. Том өрөөнд байдаг бурханы шүүгээг хөлөөрөө өшиглөөд байсан. Та яагаад айлд орж ирчихээд ингээд байгаан гэж хэлэхэд юу ч дуугаралгүй хэмжээгээ ав гэж байсан. Би хойноос нь ороод дунд өрөөнд байсан I phone 4 утас байхгүй болсон байсан. Би авч байхыг нь хараагүй надад мэдэгдхээргүй авсан байсан. Би манай аав цагдаа та яагаад айлд орж ирчихээд юм ухаад байгаа юм гэж хэлэхэд ахыгаа уучлаарай ах нь оюутан хүн сургалтын төлбөрөө олж чадахгүй зовж байна хэцүү байна гээд худлаа уйлаад байсан. Тэгвэл ээж аавыгаа ирхээр миний утсыг өгчих гээд надад худаа утасны дугаар бичүүлж үлдээгээд гараад явсан /3хх-40-41х/гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Т.Номин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр 14 цаг 30 минутадаас 15 цагийн үед гэртээ байж байхад хүүхэд хардаг эгч Аптанцэцэг эрэгтэй дүүг дагуулаад салхинд гарах гээд явсан. Тэгээд их удаагүй байтал гаднаас хаалганы хонх дарсан. Би гайхаад хэн бэ гэхэд хаалгаа онгойлго, би юм асууя гэсэн. Тэгсэн би том хүн байхгүй гэхэд тэр залуу улам хаалганы хонх дараад байсан. Тэгэхлээр нь хаалгаа тайлтал над шиг өндөртэй /152 см орчим / хүүхэд зогсож байсан.Тэр хүүхэд гартаа дэвтэр барьсан.Том цүнх үүрсэн байсан. Тэгээд тэр хүүхэд судалгаа авна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “чи хаанаас яваа юм бэ, СӨХ-өөс яваа юм уу гэхэд тийм гэж хариулсан. Тэгээд надаас юм асуугаад танайх хэдэн өрөө бэ, ам бүл хэд гээд юм асуугаад байсан. Тэгээд тэр хүүхэд цүнхээ хайгаад олохгүй байсан. Тэгснээ намайг бал аваад ирээч гэсэн. Тэгэхлээр нь би хүүхдийн өрөө лүү ороод бал хайж явах үед том өрөөнд модон сам унах чимээ гарсан. Тэгэхлээр нь би тэр чимээгээр том өрөөнд очиход том өрөөнд нөгөө хүүхэд зогсож байсан. Тэгэхлээр нь би “манайд гадны гуталтай хүн ордоггүй юм аа гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу “аан за за гэж хэлээд үүд рүү явсан. Би балаа хайх гээд хүүхдийн өрөө болон өрөөнүүдээр ороод байсан. Тэр хооронд унтлагын өрөөнөөс I Раd аваад гарсан юм шиг байсан. Тэр үед нь би юм алга болсныг мэдээгүй. Тэгээд би бал хайж байгаад бал олоод нөгөө хүүхдэд өгтөл нөгөө хүүхэд тэмдэглэж аваад ам бүл , өрөөний тоо зэрэг зүйл бичиж байгаад гараад явсан. Тэгээд би тэр хүүхдийн араас цонхоор хартал байхгүй байсан. Алтанцэцэг эгч дүүгийн хамтаар 30-40 минутад болоод орж ирсэн. Эгчийг орж ирэхээр нь би хэлсэн “та хоёр утсаа авч гарсан биздээ гэхэд Алтанцэцэг эгч “үгүй би нэг л утсаа авсан. Миний Самсунг маркийн утас тавьсан газартаа байгаа гээд нөгөө утас тавьдаг газраа үзэхэд Аптанцэцэг эгчийн утас байхгүй байсан. Тэгээд бусад зүйлээ шалгаад үзэхэд аавын I Раd байхгүй байсан. Тэр залуу хүүхэд шиг царайтай мөртлөө том хүн шиг санагдсан. Би тэр ахыг бодохдоо 16-18 насны хүн байна гэж бодсон. Хар цагаан шоотой богино куртиктэй 150 см орчим өндөртэй жижиг нүдтэй, бордуу царайтай, жижиг туранхай хүүхэд байсан. Хажуудаа үүрдэг бор арьсан цүнхтэй байсан. Би харвал танина /1хх-214х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Э.Энхмишээл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай гэр Баянгол дүүргийн 12-р хороо 7/3-19 тоотод байдаг юм. Би
гэртээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хоёр дүү Энх-Учрал, Марал-Эрдэнэ
нартай хамт байж байхад үл таних хүн хаалга тогшоод усны тоолуур үзэх гэсэн юм
гэхлээр нь би том хүн алга байна. Манайх усны тоолуураа өгчихсөн гэсэн чинь
өмнөх сарын тоолуур үзнэ хаалгаа тайлаад юм бичээд ав гэхлээр нь өмнөх сарын
тоолуур авчихсан үзэж болохгүй гэсэн хаалгаа тайлаа юм бичээдэх гэхээр нь би
хаалгаа тайлаад тэр хүнийг оруулсан юм. Тэр хүн шууд унтлагын өрөө рүү яваад
өгөхөөр нь би наана чинь тоолуур үзэхгүй нойлын өрөө энд байдаг гэсэн чинь
наашаа хүрээд ир гээд унтлагын өрөөнд хамт орсон. Тэгээд намайг юм бичиж ав гэхлээр нь бал цаас гаргасан.Тэгээд би бичиж ав гэсэн зүйлийг бичсэн чинь тэр хүн унтлагын өрөөнөөс гараад явчихсан би унтлагын өрөөний цонхны тавцан дээр юм бичээд үлдсэн. Тэгэхэд манай 2 дүү нэг нь хүүхдийн өрөөндөө, нөгөө дүү маань унтлагын өрөөнд буйдан дээр унтаж байсан. Тэгээд би 5 минутын дараа унтлагын өрөөнөөс гарч хартал нөгөө хүн яваад өгчихсөн байсан. Би тэгээд өөрийн эд зүйл хогшлоо бүртгэсэн чинь бүрэн байх шиг байсан. Тэгээд хоёр хоногийн дараа манай ээж маань аавынхаа мөнгөн аягыг гал тогооны тавиураас аваад өг гэхээр нь би авчирч өгөх гээд үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд би аав ээжид манай гэрт тоолуур үзнэ гэсэн хүн орж ирсэн өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн /5хх-208-209х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Мишээл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би тухайн өдөр гэртээ дүү Батхүүгийн хамт байж байхад 16 цаг 35-40 үед хаалга цохихоор нь ээж, аав хоёр юм болов уу гэж бодоод ширээн дээр хоёр аягаа давхарлаж тавиад дүү Батхүүгийн хамт хаалга онгойлгосон. Нэг танихгүй ах байсан фитнессын тусламжийн ажлаар явж байна том хүн байна уу гэхээр нь байхгүй гээд хаалга хаасан. Дахиад хаалга тогшихоор нь онгойлгоход миний дүү өөрөө биччих гээд надад фитнесийн танилцуулга өгсөн. Би бичээд зогсож байхад цонхоор чинь нэг машин харчих уу гэхээр нь за гэж хэлээд дүүг дагаад яв гэж хэлсэн. Эхлээд тэр том өрөө лүү орж цонхоор юм харчихаад эндээс харагдахгүй байна гээд хүүхдийн өрөө лүү орсон. Араас нь би орсон. Надаас энэ чинийх юм уу гэж бөгж ээмэгнүүдийг заагаад хэлэхээр нь тийм минийх бүгд гэж хэлсэн. Энүүгээр ч гэсэн харагдахгүй байна нөгөө өрөө лүү чинь ороод харчих уу гэхээр нь та манай гэрээр хамаагүй яваад байна болохгүй ш дээ гэж хэлсэн. Чи гэрийнхээ 4 гишүүний нэрийг хаяг ажил, нэртэй нь бичээд өгчих гэж хэлээд цаад талын өрөө лүү орсон. Би том өрөөлүү ороод юм аа бичээд өгсөн чинь намайг том цаасан дээр бичээд өгчих гэхээр нь дахиад бичсэн.Тэр ах миний хажууд ирээд ширээн дээр байсан мөнгөн аягыг харж зогсож байгаад аягийг аваад миний хажууд авч ирж тавихаар нь аяга яаж байна гэхэд унах гээд байхаар нь авч ирж тавьсан шүү гэж хэлсэн. Тэр ах том өрөөнд ганцаараа холхиод байсан. Дүү хажуунаас мөнгөн аягыг аваад ширээн тавьж байсан. Аав руу залгаад гэрт хүн яваад байна гэхэд за одоо очлоо гаргахгүй байж байгаарай гэсэн.Тэгээд тэр ах гараад явчихсан. Эргээд харахад мөнгөн аяга алга болчихсон байсан. Дүүгээ араас нь гар гэж хэлээд би гэрээ түгжээд араас нь буусан. Доор буухад ээж, аав хоёр ирчихсэн байсан. Нөгөө ахыг хайгаад олоогүй тэгээд цагдаа нар ирсэн. Нэг нь дунд зэрэг хэмжээтэй нөгөө нь арай том аяга байсан /5хх-152-153х/ гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Намайг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад өдрийн 15 цагийн үед манай гэрийн хаалга тогшсон. Би шууд хаалгаа онгойлгоод өгтөл нэг ах гэрт чинь том хүн байна уу ах нь тогны хүн байна танайд орж код бичнэ гэсэн.  Ингээд манай гэрт орж ирээд ширээн дээрээс цаас пломастер аваад нэг код бичиж өгсөн. Тэр ах манайд байж байхдаа тогныхоо заалтыг харчихаад ир гэж хэлэхээр нь би гараад заалтыг нь харж чадалгүй буцаж гэртээ орж ирсэн. Ингээд дахин тоолуурын заалтыг үсэрч байгаад хараад орж ирээд тэр ахад хэлж өгсөн чинь миний хэлсэн тоог цаасан дээр бичиж өгчихөөд гараад явсан. Тэр ах надаас 5 юмуу 6 насаар ах байх /6хх-77-78х/ гэжээ. 

 

Насанд хүрээгүй гэрч Б.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тэр өдөр би гэртээ өөрийн төрсөн дүү 7 настай Номин-Эрдэнийн хамт байж байсан. Тэгтэл хаалга тогшоод намайг хаалга тайлсан чинь надаас бага зэргийн өндөр, бараг чацуу шахуу өндөртэй ах зогсож байсан. Тэгээд надад “эхийн одонгийн бүртгэл явагдаж байна” гэж хэлээд надтай дээгүүрээ скоч наалттай цаас үзүүлсэн. Тэр хүн надаас “гэрт чинь том хүн байна уу? Энийг бөглөөд өг” гээд надад цаасаа өгсөн. Тэгэхээр нь би хаалгаа хаах гэсэн чинь тэр ах хөлөөрөө хаалга тээглүүлээд “би ороод байж байя” гэсэн. Тэгээд би том өрөө рүүгээ ороод бал цаас хайж байсан чинь гэнэт тэр ах гуталтайгаа манай том өрөө рүү орж ирээд том өрөөний шүүгээнүүдийг онгойлгож үзээд байсан. Тэгээд тэр ах намайг том өрөөндөө цаас бал хайж байхад унтлагын өрөө рүү яваад орчихсон. Тэгэхээр нь би охин дүүдээ “энэ ахыг хараад байж байгаарай. Агаа нь гялс энийг бөглөөд өгье” гэж хэлсэн. Манай дүү нөгөө өрөө рүү араас нь орсон. Би тэр бөглөөд өг гэсэн цаасыг нь аваад араас нь очсон чинь тэр ах манай ахын өрөөнд орчихсон манай ахын гитарыг үзэж байсан. Тэгээд надаас тэр цаасыг аваад “дахиад энэ 2-ыг нь бөглөөд өг” гээд өгөхөөр нь би том өрөөндөө ороод бөглөх гэж байсан чинь тэр коридороос “би өөр айлуудад орчихоод хүрээд ирье” гэж хэлээд хаалга онгойлгоод шууд гараад явчихсан. Тэгэхэд би ахын өрөө рүү харсан чинь ахын хичээл хийдэг ширээний булан дээр байсан нөүтбүүк байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр ахын араас тавчиктайгаа гараад шатаар бууж байгаад орцны гадаа үүдэнд ээж, ах 2-тойгоо таарсан юм. Тэгээд ээж, ах 2-тоо хэлээд ах цаашаа гүйсэн /8хх-14-15х/ гэжээ.

Яллагдагч Б.Гантогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 01 дүгээр сараас эхлэн О.Шинэбаяртай хамт миний өөрийн 54-13 УНР улсын дугаартай цагаан өнгийн машинтай хэд хэдэн удаа явж О.Шинэбаярын хэлснээр түүний ах эгчийн гэрээс мөнгөн аяга авч байсан. Одоо миний санаж байгаагаар О.Шинэбаяртай 3 удаа цагаан өнгийн машинтай явж байсан...., Шинэбаярыг хулгай хийдэг гэдгийг мэдээд ах нь нялх нойтон хүүхэдтэй би ийм зүйлд орооцолдохгүй ээ гэж хэлсэн. Тэрнээс хойш Шинэбаяртай уулзаагүй ээ. Би Шинэбаярыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг эхэндээ мэдээгүй, сүүлд цагдаагийн газар надад хүргүүлж ирсэн үед нь өөрөөс нь асууж мэдсэн. Би Шинэбаярын олж ирсэн 3 удаагийн эд зүйлсийг нь ломбарданд тавьж өгсөн...., Шинэбаяр ер нь манай гэрт хэд хэдэн удаа найз охин гэх Заяа гэж эмэгтэйгийн хамт ирээд явж байсан. Тэгээд ч би 2016 оны 02 дугаар сарын 2-3 ны өдрөөс эхлэн хөдөө Төв аймгийн Цээл суманд аав, ээж дээрээ амьдарч байгаад ирсэн. Миний машин хүртэл тэнд байсан. Би нялх хүүхэдтэй Шинэбаярыг явуулахгүй гэртээ хориод байлгана гэж огт байхгүй, яагаад намайг ингэж үндэслэлгүйгээр гүтгээд байгааг ойлгохгүй байна...” /7хх-17х/ гэжээ.

 

Яллагдагч Ж.Баатарчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “....57 дугаар сургуулийн хажууд Шинэбаярын хонож байсан Ноtel гэсэн бичигтэй зочид буудалд очиход урдаас Шинэбаяр нэг танихгүй залуутай гарч ирж таараад уулзахад Шинэбаяр хүнээс мөнгө аваадхъя бензин хийж өгнө. Зайсан яваад ирье гэхээр нь за тэгье гэхэд Шинэбаяртай хамт явсан залуу өөр тийшээ явлаа гээд явсан. Тэгээд Гантогтох, Шинэбаяр бид 3 машинтай яваад Зайсангийн гүүр гараагүй наана нь төв замын хажууд зогсоход байж байгаарай би эгчээс мөнгө аваад ирье гээд буугаад явсан. Тэгээд нилээн удаад 40 орчим минут болсон байх Шинэбаяр ганцаараа гартаа юм бариагүй ирээд эгч байхгүй байна 3, 4 дүгээр хороолол орно эгчээс очиж мөнгө авна гээд яваад модны 2-ын тэнд орон сууцны хажууд зогсоорой гээд зогсоод Шинэбаяр бууж яваад 30 орчим минутын дараа гартаа юм бариаггүй хоосон гарч ирээд эмээрүүгээ утсаар залгаж яриад одоо очлоо гэж хэлээд 32-ын шинэ замд очье гээд 32-н тойргийн урд замд гэр лүүгээ орлоо гээд буухдаа бүтсэнгүй маргааш нөгөөдрөөс мөнгөтэй болохоор нь бензин хийж өгье гээд гүйгээд явсан...., Би О.Шинэбаярын насыг мэдэхгүй, би бодохдоо О.Шинэбаярыг насанд хүрсэн гэж ойлгож байсан. Чингэлтэй дүүргийн 32 тойрог орчмоор архи ууж тамхи татаад дандаа насанд хүрсэн хүмүүстэй хамт явж харагддаг байсан. Насанд хүрээгүй хүүхэд гэдгийг мэдээгүй сүүлд цагдаа дээр ирээд насанд хүрээгүй, олон удаагийн хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүүхэд байсныг сая мэдсэн..., Би О.Шинэбаярыг зодож байхыг мэдэхгүй О.Шинэбаяр хулгай хийж эд зүйл авч ирж байгаагүй...” /6хх-192-197х/ гэжээ.

 

Яллагдагч Г.Гантогтохжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр өдөр би таксинд явах гээд зогсож байтал Шинэбаяр гэдэг хүүхэд над дээр ирээд таксинд яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд таксины мөнгийг нь өгнө гэсэн болохоор нь таксинд явж өгсөн. Би түүнийг хулгайн гэмт хэрэг хийж байгааг мэдээгүй, би түүнтэй үгсэн тохирсон бүлэглэсэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй...” /6хх-234-243х/ гэжээ.

Яллагдагч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “. ..би Шинэбаярыг дагуулж хулгайн гэмт хэрэг үйлдсэн удаа байхгүй, харин Шинэбаяр манай гэрт ирээд ээж надад мөнгө явуулсан гарч архи ууя гэхээр нь хамт -3-4 удаа хамт явсан. Би Шинэбаярыг айлган сүрдүүлж дарамталж захиалга өгсөн асуудал байхгүй Шинэбаяр ээж гадаадаас мөнгө явуулсан хамт архи ууя гэдэг байсан. Түүнээс би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй, хулгайн эд зүйлийг нь худалдан авч зарж борлуулсан асуудал байхгүй... , Би Шинэбаярыг насанд хүрээгүй гэдгийг мэдэхгүй биеэрээ бол надаас өндөр, тэгээд ч Чингэлтэй дүүргийн 32 тойрог дээр байдаг 32 club диско орчмоор согтуу явж байдаг байсан. О.Шинэбаяр нь насанд хүрсэн хүн шиг ярьдаг байсан. Би Шинэбаяртай уулзаж хамт явж байсан асуудал байхгүй хааяа нэг гудманд явж байгаад тааралддаг байсан. Надаар эд зүйлс ломбарданд тавиулж байгаагүй...”/6хх-212-220х/ гэжээ.

 

Яллагдагч Г.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наранбулагийн 29 дүгээр байранд Шинэбаяр манай эгчийн байр гэж хэлж байсан. Тэр өдөртөө бид гурав өдөр 12 цагийн үед гараад 3-4 дүгээр хорооллын эцсийн урд талд байрлах 9 давхар цэнхэр угсармал байшингийн тэнд очоод Шинэбаяр эгчийндээ ороод ирье гэж хэлээд удалгүй 4 ширхэг мөнгөн аяга аваад гараад ирсэн. Тухайн үед Өлзийбаяр бид хоёр гадаа байсан. Тэгээд тэндээсээ урт цагаан орж мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр зарсан. Би тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй...” /7хх-52-55х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан шүүгдэгч Ө.Өлзийбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /1х-80-85х, 112-113х, 147-148х 218-219х,/ /2хх-1-2, 41-42х, 146-148х/, хохирогч Л.Саранчимэг /2хх-136х/, Д.Баатар /2хх-133-134х/, Н.Уранчимэг /1хх-129-130х/, Ж.Болдбаатар /1хх-232-236х/, хохирогч М.Наранцог /2хх-236-237х/, Б.Нармандах /2хх-82-83х/, Ш.Жаргалсайхан /1хх-105-106х/, Л.Уранчимэг /1хх-55-56х/, Д.Дамдиндорж /1хх-178х/, Т.Амгалан /3хх-11-12х/, Б.Отгонбаяр /2хх-4-27х/, Г.Даваажаргал /3хх-38-39х/, Д.Алтанцэцэг /1хх-215-216х/, Б.Цасчимэг /1хх-212-213х/, Н.Даваадулам /2хх-212-213х/, Ч.Энхтайван /5хх-205-207х/, Ч.Саранцэцэг /3хх-56-57х/, Ч.Чулуунцэцэг /2хх-220-221х/, хохирогч С.Дашдулам/3хх-207-208х/, Б.Бурмаа /3хх-82-83х/, Ф.Отгонням /5хх-150-151х/,  С.Лхамноржин /5хх-231-234х/, Ш.Мөнхбаяр /5хх-112-114х/, Л.Туяа /5хх-106-107х/, Ш.Нямгэрэл /6хх-57-58х/, М.Батболд /6хх-72-74х/, П.Батхуяг /5хх-87-89х/, Б.Чингис /5хх-99-101х/, Э.Анхбаатар /5хх-93-95х/, Б.Түвшинбат /5хх-81-83х/, Н.Батбаяр /8хх-11-12х, 7хх-248х/, Н.Буянхишиг /5хх-119-121х/, Г.Ижилмөрөн /5хх-186-188х/, В.Мөнхтуяа /6хх-16-18х/, Лха.Уранчимэг /6хх-168-169х/, хохирогч Г.Цэлмэг /6хх-125-126х/, насанд хүрээгүй гэрч Ж.Энгүүн /6хх-127-128х/, Н.Төгөлдөр /2хх-139х/, Б.Тэмүүлэн /2хх-137х/, Б.Билэгдэмбэрэл /1хх-236х/, Б.Очирмандал /1хх-79-80х/, Ж.Ананд /1хх-107-108х/, Б.Марал-Эрдэнэ /1хх-58-59х/, О.Ренчин-Очир /2хх-31-33х/, Д.Мандухай /3хх-40-41х/, Т.Номин /1хх-214х/, Э.Энхмишээл /5хх-208-209х/, Ц.Мишээл /5хх-152-153х/, Б.Эрдэнэ /6хх-77-78х/, Б.Ган-Эрдэнэ /8хх-14-15х/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 521 дугаартай дүгнэлт /4хх-15х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-26-27, 91-92, 172-173, 196, 228х, 2хх-60-62х, 180х, 3хх-68х, 5хх-127-129х, 249х, 6хх-8-10х, 112,162х/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /3хх-224-249/ 7хх-176-187х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-40х, 94-95х, 205-207х, 229-230х, 240х, 2хх-47-50х, 63-65х, 181х, 3хх-75-78х, 105х, 5хх-131-133х, 250х, 6хх-1-2х,11-12х, 40-41х, 69-70х, 113-114х, 148-149х, 164-165х,/ Эд зүйлийн үнэлгээ /1хх-52-53,122х, 186х, 191х, 211х, 222х, 2хх-8-9х, 43х, 69х,130-131х,166-169х,190х,196х, 202х, 210х, 245х/, /3хх-6х, 21х, 32х, 48х, 74хх-115-116х, 4хх-17х, 18х, 145-216х, 5х-80х, 92х, 98х, 104х, 111х,118х,136х, 185х, 203х,227-228х, 6хх-24х, 53-54х, 71,132х,166х, 7хх-249х/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-103, 210х/, 2хх-118х, 3хх-210х, 6хх-29-3х/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-119х, 3хх-104х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-106х/, 3хх-209х, 6хх-31х,172х/, зураг таньж олуулсан тэмдэглэл /1хх-174х,2хх-84, 86, 2хх-122-126х/, хэргийн газрын схем зураг /1хх-197х, 5хх-130х/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-3хх-94х, 7хх-101,195-196,198х/, нас тоолсон тэмдэглэл /3хх-182х/, хохиролын тооцоо /4хх-246-250х/, 5хх-1-4х, 6хх-103, 7хх-125-127х, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 сарын 02-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /7хх-103-105х/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд /3хх-157-172х, 180,  7хх-98-100/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын газрын тогтоол /8хх-134-146х/, мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэлүүд /4хх-30-44, 219-230х,7хх-207-210х, 8хх-61-80,115-119/ зэрэг нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр нь ганцаараа, давтан үйлдлээр 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд бага насны хүүхдүүдийг гэртээ байхад нь “цонхны хэмжээ авна, тоолуурын заалт авъяа, пиццаны сугалаа бөглүүлнэ, хүн амын тооллого хийж байна, судалгаа авч байна, Сантагийн бэлэг өгнө, гэх мэтчилэн хууран мэхэлж гэрт нь ороод мөнгөн аяга, алт монетон эдлэлүүд, гар утас, I pad, нөүтбүүк, хөөрөг, зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч хохирогч Л.Уранчимэг /ХО59061507/-т 4.798.000 төгрөгийн, Ш.Жаргалсайханд 450.000 төгрөгийн, Н.Уранчимэгт 400.000 төгрөгийн, Д.Дамдиндоржид 1.860.000 төгрөгийн, Т.Цасчимэгт 1.420.000 төгрөгийн, Ж.Болдбаатарт 3.570.000 төгрөгийн, Б.Отгонбаярт 2500.000 төгрөгийн, Б.Нармандахад 2.286.600 төгрөгийн, Л.Саранчимэгт 800.000 төгрөгийн, Д.Баатарт 5.000.000 төгрөгийн, Ж.Даваадуламд 580.000 төгрөгийн, С.Дашдуламд 200.000 төгрөгийн, Ч.Чулуунцэцэгт 2.050.000 төгрөгийн, М.Наранцогт 2.550.000 төгрөгийн, Т.Амгаланд 350.000 төгрөгийн, Г.Даваажаргалд 250.000 төгрөгийн, М.Баярмаад 550.000 төгрөгийн, Ч.Саранцэцэгт 6.600.000 төгрөгийн, Ч.Мөнхтөрд 780.000 төгрөгийн, Б.Түвшинбатад 550.000 төгрөгийн, П.Батхуягт 4.100.000 төгрөгийн, Э.Анхбаатарт 1.000.000 төгрөгийн, Б.Чингист 500.000 төгрөгийн, Л.Туяад 400.000 төгрөгийн, Ш.Мөнхбаярт 900.000 төгрөгийн, Н.Буянхишигт 700.000 төгрөгийн, Ф.Отгоннямд 360.000 төгрөгийн, Ч.Энхтайванд 1.700.000 төгрөгийн, С.Лхамноржинд 1.400.000 төгрөгийн, Ж.Нямгэрэлд 390.000 төгрөгийн, М.Батболдод 1.670.000 төгрөгийн, Н.Батбаярт 1.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 52.364.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

            Шүүгдэгч Ө.Өлзийбаяртай бүлэглэн дээрх арга сэдэлтээр иргэн В.Мөнхтуяад 1.060.000 төгрөгийн, Г.Ижилмөрөнд 170.000 төгрөгийн, Лха.Уранчимэг /ОБ69061308/-т 140.000 төгрөгийн нийт 1.370.0000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            Насанд хүрээгүй Г.Цэлмэгийг манай дүүг хайлцаад өгөөч гэж хууран мэхэлж дагуулж яваад заазуур хэлбэртэй төмрийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж амь биед нь аюултайгаар заналхийлж, Самсунг галакси эс-2 маркийн гар утас, самсунг нөт-2 маркийн гар утасуудыг дээрэмдэн авч 950.000 төгрөгийн буюу хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн. /Нийт 54.684.600 төгрөгийн хохирол/

 

Шүүгдэгч Ө.Өлзийбаяр нь О.Шинэбаяртай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, иргэн В.Мөнхтуяад 1.060.000 төгрөгийн, Г.Ижилмөрөнд 170.000 төгрөгийн, Лха.Уранчимэгт 140.000 төгрөгийн, нийт 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчид, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хохиролын тооцоо, эд зүйлүүдийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ө.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Шинэбаярыг бусадтай бүлэглэн болон ганцаараа, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.Өлзийбаярыг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр шүүгдэгч Ө.Өлзийбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Шүүгдэгч Ө.Өлзийбаяр өмнө нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 99 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.  

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нийт 231 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ө.Өлзийбаяр нь 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл 96 хоног цагдан хоригдсоныг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

         Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 507, 508, 509, 510, 511, 512, 519 дүгээр тогтоолуудаар энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан яллагдагч Б.Гантогтох, Ж.Баатарчулуун, Г.Гантогтохжав, М.Мөнх-Эрдэнэ, Г.Алтангэрэл нарт холбогдох үйлдлийг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол болох 53.674.600 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаа нараас гаргуулж, нэр бүхий 34 хохирогч нарт олгож, хохирогч Л.Уранчимэг/ХО59061507/-т 4.798.000 төгрөгийг, Ш.Жаргалсайханд 450.000 төгрөгийг, Н.Уранчимэгт 400.000 төгрөгийг, Д.Дамдиндоржид 1.860.000 төгрөгийг, Т.Цасчимэгт 1.420.000 төгрөгийг, Ж.Болдбаатарт 3.570.000 төгрөгийг, Б.Отгонбаярт 2500.000 төгрөгийг, Б.Нармандахад 2.286.600 төгрөгийг, Л.Саранчимэгт 800.000 төгрөгийг, Д.Баатарт 5.000.000 төгрөгийг, Ж.Даваадуламд 580.000 төгрөгийг, Ч.Чулуунцэцэгт 2.050.000 төгрөгийг, М.Наранцогт 2.550.000 төгрөгийг, Т.Амгаланд 350.000 төгрөгийг, Г.Даваажаргалд 250.000 төгрөгийг, М.Баярмаад 550.000 төгрөгийг, Ч.Саранцэцэгт 6.600.000 төгрөгийг, Ч.Мөнхтөрд 380.000 төгрөгийг, Б.Түвшинбатад 550.000 төгрөгийг, П.Батхуягт 4.100.000 төгрөгийг, Э.Анхбаатарт 1.000.000 төгрөгийг, Б.Чингист 500.000 төгрөгийг, Л.Туяад 400.000 төгрөгийг, Ш.Мөнхбаярт 900.000 төгрөгийг, Н.Буянхишигт 700.000 төгрөгийг, Ф.Отгоннямд 360.000 төгрөгийг, Ч.Энхтайванд 1.700.000 төгрөгийг, С.Лхамноржинд 1.400.000 төгрөгийг, Ж.Нямгэрэлд 390.000 төгрөгийг, М.Батболдод 1.670.000 төгрөгийг, Н.Батбаярт 1.700.000 төгрөгийг, Г.Цэлмэгт 950.000 төгрөгийг, В.Мөнхтуяад 620.000 төгрөгийг, Г.Ижилмөрөнд 340.000 төгрөгийг тус тус олгохоор мөн шүүгдэгч Ө.Өлзийбаяраас нийт 620.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Г.Ижилмөрөнд 170.000 төгрөгийг, хохирогч В.Мөнхтуяад 310.000 төгрөгийг, хохирогч Лха.Уранчимэг/ОБ69061308/-т 140.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч С.Дашдуламд нийт 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси нөт 2 маркийн гар утас, хохирогч Лха.Уранчимэгт учирсан 280.000 төгрөгний үнэлгээ бүхий 2 шихэг мөнгөн аяга, бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, нэг аяга нь доороо зааны дүрс бүхий дүрстэй нийт 4 ширхэг мөнгөн аяга, хохирогч В.Мөнхтүяад 1.500.000 төгрөгний үнэлгээ бүхий Dell маркийн зүүврийн компьютер, хохирогч Ч.Мөнхтөрд 400.000 төгрөгний үнэлгээ бүхий Acer маркийн зөөврийн компьютерийг тус тус биет байдлаар буцаан олгосон байх тул хохирлоос хасч тооцсон болно.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, заазуур хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нар нь өөрийн гэх эд хөрөнгөгүй, цалин орлогогүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа О.Шинэбаяраас 100.000 төгрөгийг, Ө.Өлзийбаяраас 50.000 төгрөгийг тус тус хураахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Одончимэгийн Шинэбаярыг бусадтай бүлэглэн болон ганцаараа, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Өсөхжаргалын Өлзийбаярыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэбаярыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өлзийбаярыг 50.000 /тавин мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өлзийбаярт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэбаярын цагдан хоригдсон 231 хоног, шүүгдэгч Ө.Өлзийбаярын 96 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус  тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, заазуур хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Үдэлмаа нараас нийт 53.674.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Уранчимэг /ХО59061507/-т 4.798.000 төгрөгийг, Ш.Жаргалсайханд 450.000 төгрөгийг, Н.Уранчимэгт 400.000 төгрөгийг, Д.Дамдиндоржид 1.860.000 төгрөгийг, Т.Цасчимэгт 1.420.000 төгрөгийг, Ж.Болдбаатарт 3.570.000 төгрөгийг, Б.Отгонбаярт 2.500.000 төгрөгийг, Б.Нармандахад 2.286.600 төгрөгийг, Л.Саранчимэгт 800.000 төгрөгийг, Д.Баатарт 5.000.000 төгрөгийг, Ж.Даваадуламд 580.000 төгрөгийг, Ч.Чулуунцэцэгт 2.050.000 төгрөгийг, М.Наранцогт 2.550.000 төгрөгийг, Т.Амгаланд 350.000 төгрөгийг, Г.Даваажаргалд 250.000 төгрөгийг, М.Баярмаад 550.000 төгрөгийг, Ч.Саранцэцэгт 6.600.000 төгрөгийг, Ч.Мөнхтөрд 380.000 төгрөгийг, Б.Түвшинбатад 550.000 төгрөгийг, П.Батхуягт 4.100.000 төгрөгийг, Э.Анхбаатарт 1.000.000 төгрөгийг, Б.Чингист 500.000 төгрөгийг, Л.Туяад 400.000 төгрөгийг, Ш.Мөнхбаярт 900.000 төгрөгийг, Н.Буянхишигт 700.000 төгрөгийг, Ф.Отгоннямд 360.000 төгрөгийг, Ч.Энхтайванд 1.700.000 төгрөгийг, С.Лхамноржинд 1.400.000 төгрөгийг, Ж.Нямгэрэлд 390.000 төгрөгийг, М.Батболдод 1.670.000 төгрөгийг, Н.Батбаярт 1.700.000 төгрөгийг, Г.Цэлмэгт 950.000 төгрөгийг, В.Мөнхтуяад 620.000 төгрөгийг, Г.Ижилмөрөнд 340.000 төгрөгийг тус тус олгохоор мөн шүүгдэгч Ө.Өлзийбаяраас нийт 620.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Г.Ижилмөрөнд 170.000 төгрөгийг, хохирогч В.Мөнхтуяад 310.000 төгрөгийг, хохирогч Лха.Уранчимэг /ОБ69061308/-т 140.000 төгрөгийг тус тус олгосугай.

          10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Өлзийбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            11. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид болон тэдгээрийн  өмгөөлөгчид, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          12. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

               

 

       ДАРГАЛАГЧ                                     С.ОЮУНГЭРЭЛ

                  ШҮҮГЧИД                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                       Д.МӨНХТУЯА