Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

     2023         02           16                                  2023/ШЦТ/66

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Т.Д /цахим/

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2325000310049 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дамдинсүрэнгийн М нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-26-53 тоотод хохирогч М.Сын толгойн тус газар архины шилээр, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нологдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Д.Мы мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, миний буруу гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2325000310049 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай...  М.Сын биед духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Духанд үстэй хэсгийн заагт шарх, хуйханд зулгаралт нь иртэй зүйлийн үйлчлэлээр, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйханд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт оношлогдсон нь хуучин гэмтлүүд байна... гэх дүгнэлт /хх-ийн 11-13-р тал/

-хохирогч М.Сын мэдүүлсэн ...2022 оны 12 дугаар сарын 17-ны орой байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тараад ажлын найз Этай хамт О гэх ахынд очсон. О ахынд очиход тэдний хамт олон бүгд уугаад сууж байсан. Тэгээд тэнд бид нар уугаад сууж байтал хажууд хажууд сууж байсан М гэх залуу ширээн дээр байсан архийг толгой руу авч хагалсан. Толгойгоо бариад сууж байтал нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тухайн айлаас гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний толгой энд тэндгүй зүсэгдсэн, хамар муруйсан, дээд доод шүд эмтэрсэн, хоёр нүд хавдартай, зүүн талын чих шуугиж байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр миний Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн комьютер томографикийн эмчийн тэмдэглэлийг гаргахдаа эмч Н.А нь надтай ойролцоо эмнэлгийн тусламж авсан Ж.С гэж хүний тэмдэглэлтэй андуурагдаж бичигдээд хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь оношлогдоогүй байгаа юм. Миний биед баруун нүдний ухархайн хананы хугарал гэмтэл учраагүй, гэтэл миний дүгнэлт дээр баруун нүдний ухархайн хананы хугарал гэмтлийн талаар дурдсан байна лээ. Тийм учраас нэмэлтээр дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Анхзаяа эмчийн гаргаж өгсөн эмчийн тэмдэглэл нь надад байгаа, урд нь андуурагдаж бичигдсэн тэмдэглэл нь шинжээч эмч Буянзаяад байгаа. Би эмчилгээ хийлгэсэн зардал болон 13 хоногийн цалин бусад зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би одоогоор нийт 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд эм тарианы зардлыг нотлох Е баримтын хуулбар 5 ширхэг, мөнгө тушаасан баримтын хуулбар 3 ширхэг, нийт 763,800 төгрөг, компьютер томографикийн шинжилгээний 120,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 203,100 төгрөг, шүүхийн шинжилгээний зардалд 8.500 төгрөг, нийт 1,086,900 төгрөгийн зардал гарсан. Одоо цаашид эмчилгээ хийлгэхэд 736,000 төгрөг үүн дээр цалингийн зөрүү 600,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэх үед өмсөж байсан 100,000 төгрөгийн үнэ бүхий цамц цус болж бохирлогдсон бөгөөд үүний үнийг нэхэмжлээд нийт 2,522,900 төгрөг нэхэмжилж байна. Би тодорхой хугацааны дараа хамрын таславч тэгшлэх хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд үүний зардалд 736,000 төгрөг болох юм байна лээ. Шаардлагатай мэдээллийг гаргаж өгсөн байгаа..”гэх мэдүүлэг /хх-н 18, 21-р тал/

-гэрч Б.Огийн мэдүүлсэн:  Манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой болоод 00 цагийн орчим тарсан. Шинэ жилийн арга хэмжээ тараад надтай хамт ажилладаг М, Батболд, Нэргүй, Б.Б, Н.Б нар согтоод унтаад өгсөн. М, Батболд бид гурвыг сууж байхад манай ажлын газрын Э гэдэг залуу нөгөө бригадын С гэдэг залууг дагуулж орж ирсэн. Бид нар ширээ тойроод юм яриад архиа уугаад сууж байсан чинь гэнэт л тас хийх чимээ гараад харсан чинь Сын толгойноос цус гарчихсан, хажууд нь М сууж байсан бөгөөд Сын эргэн тойрон архи асгарч, архины шил хагарсан байсан. Яав юу болов гэсэн чинь С “М архины шилээр цохисон” гэж хэлсэн. Э Сыг дагуулж угаалтуурын өрөө орж толгойны цусыг нь угааж өгөөд гэр, гэртээ харихаар тарсан....гэх мэдүүлэг  /хх-ийн 243-24–р тал/

-гэрч Ё.Бын мэдүүлсэн:.. Манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой болоод 00 цагийн орчим тарсан... Би Огийн гэрт ороод удаагүй байхдаа би хүндээр бие засах гээд жорлонд байхад хүн ноцолдоод байгаа юм шиг чимээ гарсан. Гэтэл гэнэт Э ахаа хурдан гараарай гэхээр нь босоод гарсан чинь Сын толгойноос цус гарчихсан  Э дагуулаад орсон. Гарч ирээд юу болсон бэ гэсэн чинь М, Сын толгой руу архины шилээр цохичихлоо гэж хэлсэн. Би архи их уусан байсан болохоор тэгээд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход хоёр цагдаа ороод ирсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

-гэрч Н.Агийн мэдүүлсэн:... Би Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч ажилтай. Тиймээ. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад манай тасагт ирж компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн. Мөнхбатын Сын шинжилгээний хариугаар хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт оношлгдсон. Тэр өдөр Ж.С гэж иргэн мөн компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд тухайн хүнд нүдний ухархайн, хамар ясны хуучин хугарал оношлогдсон. Шинжилгээний хариуг СД дээр хуулахдаа хоёр С нэртэй хүний оношийг зөрүүлж хуулсан асуудал гараад үүнийг нь залруулсан. Манай рентген техникчийн буруутай үйлдлээс болсон. х/а гэдэг нь хүлээн авах тасгаас ирсэн, Т32 гэдэг нь биеийн гадаргын гэмтэл, s06 гэдэг нь гавал тархины гэмтэл гэсэн оношийг хэлж байгаа юм. Гэхдээ энэ оношийг шинжилгээгээр тогтоож байгаа зүйл биш, хүлээн авах тасгаас л сэжиглэж шинжилгээнд явуулж байгаа онош юм. Энэ нь дэвтрийн хэвлэлтийн алдаа юм. Эхний нүүр нь 10, дараагийн нүүр нь 9 хүснэгттэй байгаа учир эхний нүүрэнд нэг хүснэгтийг хаяж бичсэн. Ж.Сын оношийг дараагийн нүүрний 5 дахь хүснэгтэд бичсэн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

-гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн:.. Манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой болоод 00 цагийн орчим баарнаас гарсан. Тэндээс гараад хамт ажил хийдэг О гэж залуугийн гэрт очсон. Огийн гэрт очих үед бид нар дэлгүүрээс архи аваад очсон. Архиа задлаад ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Шөнө 03 цагийн орчим сэрсэн чинь Огийн гэрт Нэргүй, Б, О нар унтаж байсан. Би сэрээд эхнэрийгээ дуудаад гэртээ харьсан. Маргааш өдөр нь босоод С, Э нар бид нар дээр ирээд М, С нар хоорондоо зодоон хийсэн юм байна гэдгийг мэдсэн. Хэргийн тухайд манай нөгөө Б, Нэргүй бид нарын хувьд мэдэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг  /хх-ийн 32-33-р тал/  

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай... М.Сын биед духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Духанд үстэй хэсгийн заагт шарх, хуйханд зулгаралт нь иртэй зүйлийн үйлчлэлээр, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйханд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт оношлогдсон нь хуучин гэмтлүүд байна...гэсэн дүгнэлт /хх-ийн 44-47-р тал/ ,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай... Магадлуулагчийн хамрын яс болон таславчинд гэмтэл үүссэн байна. Хоёр нүдний хананд ямар нэг гэмтэл үүсээгүй. М.Сын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь түүнийг босоо суугаа, хэвтээ байрлалд байхад мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь 2022-12-16-наас 17-нд шилжих шөнө үүссэн байж болно. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүдээс хамаарч 2022-12-22-ны өдөр гаргасан 21 дугаартай гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.....гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49-р тал/ ,

-шүүгдэгч Д.Мы яллагдагчаар мэдүүлсэн:.. Манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон бөгөөд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тараад хамт ажилладаг О гэж залуугийн гэрт Б гэдэг нэртэй хоёр хүн, Нэргүй бид нар очсон. Огийн гэрт очоод архи уусан. Бид нарыг архи уугаад сууж байсан чинь хохирогч С манай ажлын газрын Эын хамт орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд би газарт хивсэн дээр сууж байсан. Гэтэл С гутлаа тайлахгүй, миний хажуугаар гараад гэрийн хойморт очоод зогсоод хувцсаа засаад байсан. Тэгэхээр нь би Ст чи айлд орж ирчихээд яагаад гуталтайгаа яваад байгаа юм бэ, доошоо болоод гутлаа тайлаад суу гэж хэлсэн. С доошоо яваад гутлаа тайлаад суусан. Ер нь үүнээс хойш юу болсон талаар би тодорхой санахгүй байгаа. Ямар ч байсан шилтэй архи аваад Сын толгой дээр нь хага цохисон юм. Сыг цохихоос өмнө бид хоёр маргалдсан байх. Яг юунаас болоод цохисноо санахгүй байгаа юм. Би Сын толгой руу шилтэй архиар нэг удаа толгой дээр нь цохисон. Нүүр лүү нь хоёр гурван удаа цохиогүй, нэг л удаа цохисон. Би архи уучихсан байсан болохоор яг яаснаа мэдэхгүй байна. Би бодохдоо түүнийг айлын хивсэн дээгүүр гуталтай яваад байсан болохоор жоохон дургүйцсэн юм болов уу.....гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/

- Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Компьютер томографикийн журнал”-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-77-р тал/

-Хохирогч М.Сын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 79-85-р тал/

-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-95-р тал/

- Шүүгдэгч Д.Мы хохирогч М.Ст учирсан хохиролд 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 97-р тал/

- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 106-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Д.М нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны  шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-26-53 тоот Огийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хамт байсан хохирогч М.Сын толгойн тус газар архины шилээр, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Мы үйлдлийн улмаас М.Сын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Сын мэдүүлсэн... М гэх залуу ширээн дээр байсан архийг толгой руу авч хагалсан. Толгойгоо бариад сууж байтал нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тухайн айлаас гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний толгой энд тэндгүй зүсэгдсэн, хамар муруйсан, дээд доод шүд эмтэрсэн, хоёр нүд хавдартай, зүүн талын чих шуугиж байна......гэх мэдүүлэг, гэрч Б.Огийн мэдүүлсэн:... Бид нар ширээ тойроод юм яриад архиа уугаад сууж байсан чинь гэнэт л тас хийх чимээ гараад харсан чинь Сын толгойноос цус гарчихсан, хажууд нь М сууж байсан бөгөөд Сын эргэн тойрон архи асгарч, архины шил хагарсан байсан. Яав юу болов гэсэн чинь С М архины шилээр цохисон гэж хэлсэн.... гэх мэдүүлэг, гэрч Ё.Бын мэдүүлсэн:.. Гэтэл гэнэт Э ахаа хурдан гараарай гэхээр нь босоод гарсан чинь Сын толгойноос цус гарчихсан  Э дагуулаад орсон. Гарч ирээд юу болсон бэ гэсэн чинь М, Сын толгой руу архины шилээр цохичихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Н.Агийн мэдүүлсэн... Тиймээ. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад манай тасагт ирж компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн. Мөнхбатын Сын шинжилгээний хариугаар хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт оношлгдсон... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай ... М.Сын биед духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Духанд үстэй хэсгийн заагт шарх, хуйханд зулгаралт нь иртэй зүйлийн үйлчлэлээр, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай... М.Сын биед духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Духанд үстэй хэсгийн заагт шарх, хуйханд зулгаралт нь иртэй зүйлийн үйлчлэлээр, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Духанд үстэй хэсгийн заагт шарх, нүүр, хүзүү, баруун гарын бугалга, шуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай... Магадлуулагчийн хамрын яс болон таславчинд гэмтэл үүссэн байна. Хоёр нүдний хананд ямар нэг гэмтэл үүсээгүй. М.Сын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь түүнийг босоо суугаа, хэвтээ байрлалд байхад мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь 2022-12-16-наас 17-нд шилжих шөнө үүссэн байж болно. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүдээс хамаарч 2022-12-22-ны өдөр гаргасан 21 дугаартай гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Мы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр М.Сыг архины шилээр толгой тус газар нь цохиж, гараараа нүүрэн тус газар нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцсон гэж,

-Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан дүгнэлтдээ: маргах зүйлгүй тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна, яллах дүгнэлтийн агуулга, эрүүгийн хариуцлагын талаар ойлгож мэдэж байгаа гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч ял тохирсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон торгох ял эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.С нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч Д.М хохирогчид учирсан хохиролд 2,500,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 97-р талд авагдсан/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Дгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 3 /гурван/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ