| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2017/0157/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 159
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О
Шүүгдэгч: С.Б, Нарийн бичгийн дарга: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1728000890074 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овгийн С Б/Регистрийн дугаар: /
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “*******, *******” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан ******* улсын дугаартай Норд бенз маркийн машиныг хариуцаж байхдаа машины 9 ширхэг дугуй, дугуй тайлагч 1 ширхэг, демократ 1 ширхэг, дизель түлш 200 литр зэргийг завшиж, бусдад 3.262.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын төвд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын өрөөнд И.Б бие эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг хуульд заасан үндэслэл журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна. Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сумын төвд орших Ерөнхий боловсролын сургуулийн захирлын өрөөнд захирал И.Б-г “ ажлаас халах тухай” тушаал гаргасанд уурлан бие эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч И.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“2017 оны 11 дүгээр capын 03-ны орой 18 цагийн үед манай сургуулийн биеийн тамирын багш ажилтай Т.Б-ыг өрөөндөө дуудаж уулзсан. Уулзаад ажлын байран дээрээ болон хүүхдийн орчинд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлын талаар нь яриад цаашид хамтарч ажиллах боломжгүй болж байгаа талаар мэдэгдэж хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон талаарх шийдвэрийг танилцуулж нэг хувийг нь өгсөн. Тэгтэл Т.Б уурлаж би чиний хувийн байгууллагад ажиллаж байгаа юм уу пизда минь өдөр хоног өнгөрөөсөн пизда минь чамайг ална шүү гэх зэргээр олон удаа хараалын үг урсгаж эхэлсэн. Тэгээд миний өгсөн шийдвэрийг базаж хаясан. Тэгэхээр би Т.Б-д хандан чи бид хоёрын дундах асуудал дууссан чамтай өөр яриа байхгүй гэж өөрт нь хэлсэн. Тэгсэн Т.Б би чамайг маргааш ажилгүй болгоно чамайг сургуулийн үүдэн дээр энэ өрөөнөөс гарахад чинь ална гэх зэргээр заналхийлж дайрч давшилсан. Тэгэхээр нь би уучлаарай чамд зөндөө боломж олгож байсан одоо нэгэнт дууссан гэж би тайлбарлахыг оролдсон боловч өмнөөс чамайг ямарч байсан өнөөдөр ална гэж хэлээд намайг санамсаргүй сууж байж байхад босч ирээд нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгсэн миний хамраас цус гарсан. Би хамраа дархад нүүр нүдгүй цохиж эхэлсэн мөн хөл рүү өшиглөсөн. Тэгээд пижигнээд байж байхад сургалтын менежер, нийгмийн ажилтан нар гаднаас орж ирсэн. Тэгсэн тэр хоёртой зөрөөд Б гараад яваад өгсөн. Т.Б манай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал гаргаж ёс зүин дутагдал гаргаад байсан учраас хөдөлмөриин гэрээ цуцлах шийдвэр гарсан. Тухайлбал 2017 оны 10-р сарын 27-ны өдөр сурагчын дотуур байранд Д гэдэг жижүүртэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Мөн ажлын байран дээрээ согтуу ирсэн. Мөн 2017 оны хавар зааланд зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээний үеэр согтуу ирж 9 дүгээр ангийн хүүхдэд заналхийлж байсан. Тухайн үед хамрын яс хугарсан байсан. Мөн амьсгалах эрхтэнд хүндрэлтэй байсан. Одоо биеийн байдал хэвийн болсон. Одоо харилцаа хэвийн байгаа. Тухайн өдрөөс хойш намайг заналхийлсэн асуудал гараагүй. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/ Гэрч Л.М ... “2017 оны 11 сарын 03-ны орой 18 цагийн үед сургууль дээр Багшийн хөгжил төвийн өрөөнд компьютер дээр юм хийгээд сууж байтал захирлын өрөөнөөс чанга чанга дуу гараад хүмүүс маргалдаад байгаа бололтой дуу чимээ гараад байхаар энэ ер нь юу болов гээд сандраад яваад орсон чинь багш Б захирал Баярбаясгалан нар хоорондоо маргалдаад захирлыг цохьсон бололтой захирлын хамарнаас цус гарсан хувцасны энгэр нь цус болчихсон байсан. Б багш захирлын өөдөөс хашгичаад ална шуү гэх зэргээр юм хэлээд байсан тухайн яг юу гэж байсныг нь санахгүй байна, Нийгмийн ажилтан бид хоёрыг ороод очиход Б багш шууд үг хэл ч байхгүй зөрөөд гараад явсан. Б багш ажлаас халлаа гээд захиралтай муудалцсан байх. Б л захирлын өөдөөс нь давшилсан байдалтай байсан. Архитай холбоотой асуудлууд хэд хэдэн удаа гаргаж байсан. Өмнө нь Хавар Удирдлагын хурлаар оруулж архи уусантай холбоотой асуудлыг нь хэлэлцэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ Гэрч Ц.Б-н ... “2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой захиралтай уулзаж бичиг авах гээд тухайн үед 18 цаг л өнгөрч байсан байх өрөө рүү нь орох гээд очтол захирал хүнтэй муудалцаад байх шиг байсан гэгээд сургалтын менежертэй уг өрөө рүү нь ороод очтол Б багш захиралтай муудалцсан бололтой, захаирлын хамарнаас цус гарчихсан байсан. Бид хоёрыг ороод очиход Б багш зөрөөд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/ Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин өгөхгүй” гэв. Яллагдагч Т.Б мэдүүлэхдээ...“Би Булган сумын Ерөнхий боловсролын сургуульд 2012 оноос эхлэн биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм. Би 2017 оны 11 дүгээр cap 03-ны цэцэрлэг дээр явж байхад манай жижүүр Д залгаад захирал дуудаж байна гэж хэлсэн яасан юм бол гэж Дгээс асуухад дээрийн архины асуудлаар юм шиг байна гэхээр нь чамайг яасан гэхэд намайг цалингийн 10 хувь хассан гэж хэлсэн. Би удалгүй сургууль дээр очоод 18 цаг өнгөрч байхад захирлын өрөөнд орсон чинь захирал наашаа суу гэхээр нь сандал аваад суугаад цалин хасах байх гэж бодоод байж байхад ажлаас халах тушаал уншсан. Би тухайн үед маш эвгүй байдалд ороод та яагаад намайг шууд халж байгаа юм бэ гээд захирал бид хоёр маргалдсан. Тэгж байгаад би өрөөнөөс нь гарахдаа нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохьчихоод гараад явсан. Шууд халах тушаал сонсоод балмагдсан. Хамрыг нь гэмтээсэн өөр гэмтэл учруулаагүй. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би бол халах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм. Тэгэхдээ энэ асуудал дээр маргаан гаргахгүй гэж бодож байгаа намайг ажлаас халсан шалтгаан бол 2017 оны 10 дугаар capын 27-ны өдөр хүүхдийн дотуур байранд амьдардаг багшийн гэрт орж пиво уугаад сууж байхад захирал ороод ирсэн. Түүнээс болоод намайг хүүхдийн орчинд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж халсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2017-11-12-ны өдөр “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын өрөөнд нөхөн үзлэгийг захирал И.Баар заалгуулан хийхэд уг сургууль нь кабоноос 105 метрт байрлах бөгөөд шулуун хэмжилтийг хийж, ертөнцийн зүгээр Цагдаагийн кабоноос зүүн урд байх бөгөөд захирлын өрөөнд үзлэгийг нар зөв тойруулан хийхэд уг захирлын өрөө нь 3х5 метр хэмжээтэй, өрөөний ар талд 3х2 метрийн хэмжээтэй жижиг өрөө байв. Уг хэрэг болсон өрөөний голд 1х2 метрийн хэмжээтэй шар өнгийн ширээ байх ба ширээг тойрон 7 ширхэг сандал байв. Уг хэрэг болоход захирал Баярбаясгалан нь ширээний голын сандал дээр сууж байсан гэх, Б нь хаалгаар орж ирээд 3 дахь сандал дээр сууж байсан гэх сандлуудыг сумаар зааж харуулав. Уг хэрэг болоход захирлын сууж байсан сандалны хажууд ямар нэгэн цусны толбоггүй уг өрөөг цэвэрхэн янзалсан байдалтай байв” /хх-ийн 4-5 дугаар хуудас/ Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 553 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт: 1. И.Ббиед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Иймд шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч И.Б шүүгдэгч Т.Бд гомдол саналгүй, эвлэрсэн тухай хүсэлт ирүүлснийг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.Быг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн 1728001210080 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг: Ял шийтгэлийн тэмдэглэлд “Т.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 26 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 24 дугаар хуудас/ Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №609 дугаар тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 27-34 дүгээр хуудас/, хохирогч И.Бг гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хохирогч И.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шар нуруу овгийн Сайханжаргалын Баярлхагвыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бд ...... /......................../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............... /............................/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ