Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

2023          03            09                                  2022/ШЦТ/79

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2325000000090 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 14-ний шөнийн 00-02 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” зочид буудлын 7 тоот өрөөнөөс хохирогч Э.Эы 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20  загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч явсан, улмаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношлогооны төвийн урд талын засмал замаар 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа замаас гарч, замын далангийн шороо мөргөж зам тээврийн осол гаргаж 5,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ж.Бгийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтийг хүлээн авч танилцсан. Бичигдсэн зүйлтэй маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

            Эрүүгийн 2325000000090 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- 7959 ОРБ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 4-7-р тал/

- “Зочид буудлын дэвтэр”ээс  2 хуудас бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 8-10-р тал/

- 7959 ОРБ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн талаархи “Энхбаатар Э...” гэх лавлагаа /хх-ийн 12-р тал/

-хохирогч Э. Эы  ... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед би найз З болон Згийн найз нэг залуу , Төрөө, мөн танихгүй 2 хүүхний хамт Оргилуун зочид буудлын 7 номерын өрөөнд орсон. Тэгтэл орой 22 цагийн үед манай өрөөнд зүс таних нэг залуу нь танихгүй нэг залуугийн хамт орж ирээд нэг хүүхэнтэй цуг гараад явсан. Энэ үед Төрөө явчихсан байсан. Тэгээд З болон нэг хүүхэн бид гурав үлдэж унтаж амарсан. Тэгтэл үүрээр манай өрөөнд цагдаа нар нь миний зүс таних залуугийн хамт орж ирээд “ энэ залуу чиний машиныг унаж яваад машинаар чинь юм мөргөсөн байна.” гэж хэлсэн. Тэгээд тэр зүс таних залуу манай өрөөнд үлдсэн бөгөөд удалгүй бид нартай цуг байсан нөгөө хүүхэн ирээд чиний машиныг наад залуу чинь барьж яваад юм мөргүүлсэн гэж  хэлсэн юм. Би унтахдаа машиныхаа түлхүүрийг орон дээр тавиад унтсан бөгөөд намайг унтсан хойгуур зүс таних залуу өрөөнд орж ирээд авч явсан байсан. Бид нар унтахдаа хаалгаа түгжээгүй байсан юм. Миний машиныг манай найз Тэмүүжин нь 20 цагийн үед буудлын гадаа авчирч тавиад надад түхүүрийг маань өгсөн юм...Надад учирсан хохирлыг Бгийн бэр эгч нь миний ХААН банкны 5090525753 данс руу шилжүүлсэн юм .Надад 3,000,000 төгрөг өгсөн бөгөөд надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б болон түүний ах, ээжтэй 3,000,000 төгрөгөөр тохиролцсон юм. Гэхдээ тухайн үед Б нь миний машиныг түлхүүрийг зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд би түүнд машины түлхүүрийг өгөөгүй ” гэх мэдүүлэг /хх-н 15-17-р тал/

-гэрч С.Эын мэдүүлсэн... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш би үеэл Бг нэг айлаас очиж авсан юм. Тэгээд 2-26 дугаар байрны гадаа очиж би өөрийнхөө машиныг тавьсан. Тэгэхдээ машин дотроо Б бид хоёр 0,5 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тэгээд би найз З /86604130/ руу залгатал тэрээр Оргилуунд байна гэж ярьсан юм. Ингээд Б бид 2 таксидаж Оргилуун буудалд байгаа З дээр очсон. Тэр буудлын 7 тоот өрөөнд нэг танихгүй хүүхэн, мөн танихгүй 3 залуугийн хамт 5-уулаа архи ууж байсан юм. Би тэнд очоод 2 хундага архи уучихаад Згийн хамт гарч тус буудалдаа ойрхон зайд байдаг Вансэмбэрүү буудал руу явсан. Тус буудалд манай найз Даадага байна гэхээр нь очсон юм. Ингээд Даадагатай юм яриад байж байтал хэсэг хугацааны дараа над руу Б залгаж хаана байгаа юм бэ гэж ярихаар нь Вансэмбэрүүд байна гэж хэлсэн. Удалгүй Б залгаад би ирчихлээ гэхээр нь З бид 2 гадаа гартал Б нь Приус-20 загварын машинтай ганцаараа ирчихсэн байсан юм. Тэгээд З бид 2 машинд суугаад би Бгээс энэ хэний машин юм бэ гэтэл тэрээр манай дүүгийн машин гээд байсан. Би тэгэхээр нь түүнд хандан “чи согтуу байна, тэгээд эрхийн үнэмлэхгүй байж жолоодох хэрэггүй эндээ үлдээчих” гэтэл тэрээр үгэнд ороогүй юм. Энэ үед Б нь хойд эмнэлэгийн тэнд явж байсан бөгөөд би түүнийг хурдаа хас зөөлөн яв гэтэл бас үгэнд орохгүй байсан. Тэгээд явж байгаад л түс тас болоод явчихсан бөгөөд машинаас буугаад хартал замын боржур мөргөж давж гараад овоолсон шороо мөргөсөн байсан. Тухайн газар нь хойд эмнэлэгийн баруун урд хэсэгт болсон юм. Тэгээд нэг хэсэг шоконд орсон бөгөөд нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-гэрч Г.Эийн мэдүүлсэн... Ингээд Э, О гэх хүүхэн бид 3 үлдсэн. Тэгээд байж байтал нөгөө 2 танихгүй залуугийн нэг нь буюу хөл муутай залуу нь ганцаараа манай өрөөнд орж ирээд сонин сонин юм яриад байсан. Би тэр залууд хандан “чи хаана байгаа юм бэ, би чамайг хүргээд өгье” гэтэл тэрээр би Вансэмсэрүү буудалд байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугийн хамт алхаад түүнийг Вансэмбэрүү буудалд хүргэж өгсөн. Ингээд түүний байгаа гэх 2 номерын өрөө рүү ороход З нь хамт явсан нөгөө залуугийнхаа хамт унтаж байхаар нь би хөл муутай залууг өрөөнд нь үлдээчихээд буцаж явсан. Намайг буудалдаа буцаж очиход Э, О нар нь унтаж байсан бөгөөд би нөгөө талын орон дээр нь унтсан юм. Тэгээд унтаж байтал хаалга тогшоод байсан бөгөөд Э босож онгойлгоход нөгөө хөл муутай залуугийн хамт 2 цагдаа орж ирсэн. Тэгээд “энэ залуу машиныг чинь юм мөргүүлчихсөн байна, машин чинь журмын хашаанд байгаа, өглөө энэ залуугаа цагдаа дээр авчираарай” гэж хэлээд явсан юм. Тухайн үед үүрийн 05 цаг болж байсан байх. Тухайн үед юу болсон талаар асуухад тэр хөл муутай залуу нь “би шөнө та нарыг унтаж байхад өрөөнд чинь ороод машины түлхүүрийг аваад тэгээд нөгөө хоёрыгоо хүргэж өгөх гэж яваад юм мөргөчихлөө” гэж ярьж байсан юм. Мөн тэр залууг цагдаа нар авчирсанаас хойш удалгүй манай өрөөнд З ганцаараа ирсэн бөгөөд тэрээр хэлэхдээ “би юм мөргөхөд дотор нь сууж явсан, наад залуу чинь миний машин, би гэрт чинь хүргэж өгнө” гээд машин барьж яваад юм мөргөсөн гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

-гэрч Д.Аийн мэдүүлсэн... Э тэгтэл удалгүй нэг хөл муутай ахын хамт хоёулаа 0.75 литрийн 1 шил архитай ирсэн. Ингээд бүгдээрээ тэр архийг ууж дуусгаад Э бид 2 тус буудлаас Вансэмбэрүү буудалд очиж өрөө авсан юм. Ингээд бид 2 унтаж байтал нөгөө хөл муутай ахыг надтай хамт анх цуг байсан 3 залуугийн нэг нь хүргэж манай өрөөнд оруулж ирсэн. Тухайн үед барагцаагаар 21 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би нойл орох гээд сэртэл нөгөө хөл муутай ах байхгүй байсан бөгөөд энэ үед 22 цаг өнгөрч байсан. Би тэгээд буцаад унтсан бөгөөд тэгтэл шөнийн 01 цаг өнгөрч байхад Эын утас дуугараад байсан юм. Тэгээд Э бид 2 хамт гадаа гартал буудлын гадаа нөгөө хөл муутай ах нь нэг Приус машин унаад ирчихсэн ганцаараа байсан. Э түүнээс юун машин уначихсан юм бэ гэтэл дүүгийн машин гэж хэлж байсан. Тэр хөл муутай ах хүргүүлэх юм уу гэхээр нь Э түүнээс чи жолооны үнэмлэхгүй шүү дээ гэтэл зүгээрээ архи гарчихсан гэж хэлсэн. Ингээд Э жолоочийн хажуу талд урд сууж, би ганцаараа хойно сууж намайг хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэгтэл тэр ах хурдтай явсан бөгөөд аажуу яваарай гэтэл үгэнд орохгүй байсан. Тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн урд нэг сургуулийн чулуун хашааг мөргөж зогссон юм. Ингээд бид нар машиндаа хэсэг байж байгаад буусан бөгөөд тэгтэл цагдаа ирчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-гэрч Н.Оюундарийн мэдүүлсэн...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед зүс таних З болон танихгүй 4 залуугийн хамт “Оргилуун” зочид буудалд орсон юм... Ингээд байж байтал Згийн найз гэх 2 залуу ирсэн бөгөөд нэг нь хөл муутай хазганаж явдаг залуу байсан юм. Тэгээд сууж байгаад З нь нөгөө дуудсан 2 залуугийнхаа хамт гурвуулаа өрөөнөөс гарч явсан. Надад цагийн баримжаа байхгүй байна. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа манай өрөөнд нөгөө Згийн найз гэх хөл муутай залуу ороод ирчихсэн утсаар яриад байсан. Тэрээр утсаар ярихдаа “Чкад байгаа” гээд яриад байх шиг байсан. Тэгж байгаад тэр хөл муутай залуу гарч явсан юм...Тэгээд Э, З бид 3 унтсан юм. Тэгтэл үүрээр өрөөний хаалгаа тогшоод байхаар нь Э хаалга онгойлготол нөгөө хөл муутай залуу нь цагдаа нарын хамт ирсэн. Тэр хөл муутай залуу нь Эд хандан “би чиний машины түлхүүрийг авч яваад машиныг чинь унаж яваад мөргөлдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл Э нь “чи юу яриад байгаа юм бэ, хэзээ миний машины түлхүүрийг авсан юм бэ" гэтэл “унтаж байхад чинь хажуунаас чинь авчихсан юм аа” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

-гэрч Ж.Тэмүүжингийн мэдүүлсэн... Тэгэхээр нь би тэр өдрийн 19 цагийн үед хуурай ах Ганбаатарын хамт “Оргилуун” буудалд очиж Эы машиныг аваачиж өгсөн. Ингэхдээ Эы машиныг “Оргилуун” буудлын баруун талд гадаа зогсоолд тавьчихаад дотогш буудал руу орж Эд түлхүүрийг нь өгсөн. Тухайн  үед буудалд Э, З, Төрөө болон танихгүй 1 залуу 2 хүүхэн нар байсан юм... Тухайн үед Эы машинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн аваачиж өгсөн. Би Эд тухайн үед “ машиныг чинь буудлын баруун талд тавьчихлаа шүү” гэж хэлж байсан. Тухайн үед Э болон түүнтэй хамт байсан хүмүүс архи ууцгааж байсан бөгөөд бүгдээрээ л халамцуу байсан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-гэрч М.Лхагвасүрэнгийн мэдүүлсэн... Тэр хоёр залуугийн нэг нь хөл муутай доголж явдаг залуу байсан. Ингээд тус өрөө рүү хүмүүс орж гарч байгаад оройхон 2 залуу 1 хүүхэн нь тус өрөөндөө үлдэж амарсан юм. Тэд нарыг амарснаас хойш нөгөө хөл муутай залуу нь ганцаараа 7 номерын өрөө рүү 2 ч удаа орж гарсан. Тэгтэл шөнийн 03 цаг өнгөрч байхад нөгөө хөл муутай залууг дагуулаад цагдаа нар орж ирээд нөгөө 7 тоот өрөө рүү орж байсан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед нөгөө 7 номерын өрөөг өөрийнхөө нэр дээр авсан залуу ирээд “ нөгөө хөл муутай залууг өөрийнхөө машиныг авч яваад юм мөргөсөн байна” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-гэрч Г.Бат-Эрдэнийн мэдүүлсэн:...Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 14-ний үүрийн 05 цагийн үед “ эмнэлэгийн урд талд хашаа мөргөсөн байна” гэж дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу олон нийтийн цагдаа Дашдамбын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн урд очиход 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урагш гарч хуучин баригдсан хашааны суурь шороо хэсгийг мөргөөд зогсчихсон байсан. Тухайн машин дотор жолооны ард хөл муутай Ж.Б гэдэг залуу согтуу сууж байсан юм. Мөн жолооноос гадна нэг эрэгтэй, нэг эмэгтэй нар нь тус машин дотор  сууж байсан. Тэгээд би машиныг нь журмын хашаа руу зөөвөрлүүлж Ж.Б гэх залууг дагуулж хамт уусан хүмүүс дээр нь буюу ”Оргилуун” зочид буудалд байсан хүмүүс дээр дагуулж очсон. Тус буудалд машины эзэн нь гэх залуу байсан юм. Тэгээд би Ж.Бг тэнд нь үлдээчихээд явсан юм. Тухайн үед Ж.Б нь согтуу байсан бөгөөд тэрээр хуучин хашааны суурь хэсэг, овоолсон шороог мөргөсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

-“Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1279 дугаартай... Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5,240,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/

-Шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн... Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үеэл Эын хамт байрных нь гадаа түүний машин дотор 0,5 литрийн Хараа гэх нэртэй 1 шил архийг хувааж уусан. Яг хэдэн цагт гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд би зүс таних Зтай ярихад тэрээр би Оргилуун буудалд Э болон хэсэг хүмүүсийн хамт байна, хүрээд ирээч гэхээр нь Э бид 2 такситай Оргилуун буудал дээр очсон... Тэгээд би согтоод ухаанаа алдчихсан бөгөөд нэг мэдсэн чинь би юм мөргөөд сэрсэн юм. Тэпгэл би Тоёота приус-20 загварын машины жолооны ард сууж байсан бөгөөд Э, З нар нь тус машины арын суудалд сууж явсан...Миний хувьд тус машиныг хаанаас хэрхэн жолоодож явсанаа согтолтын улмаас мэдэхгүй байна, мөн яагаад ч түлхүүрийг нь би авчихсанаа мэдэхгүй байна...хохирогч Э.Этай тохиролцож түүнд 3 сая төгрөгийг өгсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Ж.Б 2023 оны 1 дүгээр сарын 14-ний шөнийн 00-02 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Оргилуун” зочид буудлын 7 тоот өрөөнд унтаж амарч байсан хохирогч Э.Эы зэмшлийн 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Зэст багийн нутаг дэвсгэрт Бүсийн оношлогооны төвийн урд талын замын далангийн шороо мөргөж зам тээврийн осол гаргаж 5,240,000 төгрөгийн хохирол учруулжээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Бгийн үйлдлийн улмаас Э.Эы эзэмшлийн 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд 5,240,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Эы мэдүүлсэн.... Тэгтэл үүрээр манай өрөөнд цагдаа нар нь миний зүс таних залуугийн хамт орж ирээд ...энэ залуу чиний машиныг унаж яваад машинаар чинь юм мөргөссөн байна...” гэж хэлсэн. Тэгээд тэр зүс таних залуу манай өрөөнд үлдсэн бөгөөд удалгүй бид нартай цуг байсан нөгөө хүүхэн ирээд чиний машиныг наад залуу чинь барьж яваад юм мөргүүлсэн гэж  хэлсэн юм... гэх мэдүүлэг, гэрч С.Эын... Удалгүй Б залгаад би ирчихлээ гэхээр нь З бид 2 гадаа гартал Б нь Приус-20 загварын машинтай ганцаараа ирчихсэн байсан юм. Тэгээд З бид 2 машинд суугаад би Бгээс энэ хэний машин юм бэ гэтэл тэрээр манай дүүгийн машин гээд байсан.. Б нь хойд эмнэлэгийн тэнд явж байсан бөгөөд би түүнийг хурдаа хас зөөлөн яв гэтэл бас үгэнд орохгүй байсан. Тэгээд явж байгаад л түс тас болоод явчихсан бөгөөд машинаас буугаад хартал замын боржур мөргөж давж гараад овоолсон шороо мөргөсөн байсан....гэх мэдүүлэг, гэрч Г.Эийн... Тухайн үед үүрийн 05 цаг болж байсан байх. Тухайн үед юу болсон талаар асуухад тэр хөл муутай залуу нь “би шөнө та нарыг унтаж байхад өрөөнд чинь ороод машины түлхүүрийг аваад тэгээд нөгөө хоёрыгоо хүргэж өгөх гэж яваад юм мөргөчихлөө” гэж ярьж байсан юм. Мөн тэр залууг цагдаа нар авчирсанаас хойш удалгүй манай өрөөнд З ганцаараа ирсэн бөгөөд тэрээр хэлэхдээ “би юм мөргөхөд дотор нь сууж явсан, наад залуу чинь миний машин, би гэрт чинь хүргэж өгнө” гээд машин барьж яваад юм мөргөсөн гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Аийн... Тэр хөл муутай ах хүргүүлэх юм уу гэхээр нь Э түүнээс чи жолооны үнэмлэхгүй шүү дээ гэтэл зүгээрээ архи гарчихсан гэж хэлсэн. Ингээд Э жолоочийн хажуу талд урд сууж, би ганцаараа хойно сууж намайг хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэгтэл тэр ах хурдтай явсан бөгөөд аажуу яваарай гэтэл үгэнд орохгүй байсан. Тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн урд байх нэг сургуулийн чулуун хашааг мөргөж зогссон юм... гэх мэдүүлэг, гэрч Н.Оюундарий...Тэгээд Э, З бид 3 унтсан юм. Тэгтэл үүрээр өрөөний хаалгаа тогшоод байхаар нь Э хаалга онгойлготол нөгөө хөл муутай залуу нь цагдаа нарын хамт ирсэн. Тэр хөл муутай залуу нь Эд хандан “би чиний машины түлхүүрийг авч яваад машиныг чинь унаж яваад мөргөлдүүлчихлээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч М.Лхагвасүрэнгийн:...Тэгтэл шөнийн 03 цаг өнгөрч байхад нөгөө хөл муутай залууг дагуулаад цагдаа нар орж ирээд нөгөө 7 тоот өрөө рүү орж байсан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед нөгөө 7 номерын өрөөг өөрийнхөө нэр дээр авсан залуу ирээд “ нөгөө хөл муутай залууг өөрийнхөө машиныг авч яваад юм мөргөсөн байна” гэж хэлж байсан.. гэх мэдүүлэг, гэрч Г.бат-Эрдэнийн:. Дуудлагын дагуу олон нийтийн цагдаа Дашдамбын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн урд очиход 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урагш гарч хуучин баригдсан хашааны суурь шороо хэсгийг мөргөөд зогсчихсон байсан. Тухайн машин дотор жолооны ард хөл муутай Ж.Б гэдэг залуу согтуу сууж байсан юм. Мөн жолооноос гадна нэг эрэгтэй, нэг эмэгтэй нар нь тус машин дотор  сууж байсан... гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1279 дугаартай... Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5,240,000 төгрөг...гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

         Шүүгдэгч Ж.Бгийн, бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 14-ний шөнийн 00-02 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” зочид буудлын 7 тоот өрөөнөөс хохирогч Э.Эы 79-59 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20  загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч явсан, улмаар зам тээврийн осол гаргаж 5,240,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугуу хүлээж хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж ялын талаар тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай,хохирол төлөгдсөн гэж,

 

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.Хохиролыг тохиролцож 3,000,000 төгрөг төлсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.

      

        Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 3,000,000 төгрөг төлжээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохиролд  3,000,000 төгрөг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн ба хохирогч Э.Э нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: шүүгдэгч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зуутраг овгийн Жаргалын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ж.Бг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ