Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 161

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Ц.А,
Шүүгдэгч: С.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товгийн С С холбогдох 201716000055 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв
Монгол улсын иргэн, тоотод оршин суух, Т овгийн С С /РД: /
Шүүгдэгч С.С нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Баянбулаг
хороололд Н.Т хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж
унаган гарыг нь хугалж, бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.С гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг
шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед бид хоёр маргалдаад гарсан. Тэгээд Т миний араас гарч Намайг явж яах юм бэ хамт явъя гэхээр нь би Лтай чинь байж чадахгүй, түрүүлээд явлаа гэж хэлсэн. Өөрөө миний куртикны араас татахдаа хальт татаад, би биеэ аваад явсан учраас Т унасан. Би явж байгаад эргээд харахад босоод цаашаа яваад орж байсан. Би чигээрээ явсан. Л тэр 2 араас гар хугарчихлаа гээд утасдсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:’’...2016 оны 12 дугаар сарын 01 -ны өдрийн өглөө 11 цагийн үед С надруу утсаар залгаад ажил дээр мөнгө авч очих ёстой хүрээд ир гэж гуйсан, яг тэр үед Л утсаар бас залгаад өчигдөр архи уусан чинь шартаад байна, шар тайлаад өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь би Сыг хоёулаа хамтдаа Лгийн гэрт хүрээд очих уу гэхэд тэр тэгье гэж хэлсэн, Лгийн гэр нь Баянбулаг хороололд байдаг юм. Ингээд С бид хоёр Лгийн гэр лүү явсан, замдаа дэлгүүрээс орж нэг шил 500 граммын архи аваад Лгийнд очиж нөгөө архийг хамт хувааж ууцгаасан, архийг ууж дуусгаад дахиж архи уухаар болсон чинь С хүүхдээ аваад очсон байсан болохоор хүүхдээ үлдээгээд явъя гэж хэлээд Лгийн машинтай яваад Сы хүүхдийг Оюунаа гэдэг хүүхдийг нь хардаг эгчийнд үлдээгээд дэлгүүр лүү гурвуулаа яваад Баялаг дэлгүүрээс 750 граммын архийг авч Баянбулаг хорооллоос зүүн талд тал дээр гарч нөгөө архийг хувааж уусан. 19 цагийн үед буцаад аймгийн төв рүү орж дахиж дэлгүүр орж нэг шил 500 граммын архи, 2 уут хэрчсэн гурил аваад Лгийн гэр лүү явсан тэднийд очиж хоол хийж идэх гэж байсан юм Лгийнд очиж авч очсон архийг уусан тэгсэн гэнэт С харьлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Л араас нь гарч яваад буцаж орж ирээд найз чинь ганцаараа яваад өглөө гэж хэлээд орж ирэхээр нь би гэрээс гарсан тэгсэн С Лгийн гэрээс баруухан талд нь явж байхаар нь би араас нь очоод хамт явъя гэж хэлэхэд С уурлаад намайг эргэж хараад түлхсэн би арагшаагаа унахдаа замын хажуу талын боржур дээр унахдаа гараа эвгүй болгочихсон, С чигээрээ баруун тийшээгээ яваад өгсөн, би босоод ирэхэд зүүн талын гар даагдахаа байсан би уйлаад сууж байхад Л гэрээсээ гарч ирэхээр нь би болсон асуудлын талаар хэлээд гар эвгүй болчихлоо даагдахгүй байна хугарчих шиг боллоо гэж хэлсэн, угаасаа миний зүүн талын гар тохойныхоо дээгүүр санжигнаад байсан юм. Л машинаа асаагаад намайг машиндаа суулгаад Сы араас нь очсон, түүнд гар эвгүй болсон талаар хэлэхэд С Лгийн машиныг унаад эмнэлэг рүү явсан эмнэлэг дээр очоод гараа үзүүлэхэд миний зүүн талын гар тохойныхоо дээгүүр хугарсан байсан. Би зүүн талын гараа гипсдүүлсэн. ...Бид нар найз нөхөд хамт нэг газарт ажилладаг болохоор тухайн үед цагдаад хэлээгүй өнгөрсөн би Сыг туслах байх гэж бодсон чинь тэр юу ч болоогүй юм шиг байгаад байхаар нь цагдаад хандсан юм. Одоо миний зүүн талын гар хатингарших гээд байгаа хагалгаанаас хойш миний зүүн гарын чигчий хураа ядам хуруунууд бараг мэдээгүй болоод байгаа юм. 1.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-35, 36-р хуудас/,
 
Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Т руу утсаар яриад хүрээд ирэх үү гэж хэлсэн 1 цагийн дараа Т, Стай хамт манай гэрт хүрээд ирсэн. Т нэг шил архитай ирснийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд дахиж дэлгүүр орохоор болж манайхаас гурвуулаа гарцгааж, Гоцлол дэлгүүр орж нэг шил архи хэрчсэн гурил аваад тал руу гарцгаасан. Манай гэрээс зүүхэнтэй очиж нөгөө архийг гурвуул ууж байгаад архийг талд оруулаад буцаад манай гэрт 17 цагийн үед ирцгээсэн. Гэрт ирээд хоол хийхээр болсон нөгөө үлдсэн архийг хувааж уусан. Нөгөө хоёр би хоол хийнэ би хийхгүй гэж байснаа тэр хоёр хоорондоо маргалдсан. 20 цагийн үед С нь гэнэт би гэр лүүгээ явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би хойноос нь гараад, би чамайг хүйтэнд яаж явуулах юм бэ гэж хэлэхэд тэр би гэр лүүгээ явна гэж хэлээд цаашаагаа явсан. Би буцаад гэрлүүгээ явж байхад зөрөөд Т гарсан. Би гэрт орчихоод буцаад гараад ирэхэд Т замын хажуу талд газар уначихсан байхаар нь яасан бэ гэхэд тэр Саруул намайг түлхэж унагаасан гэж хэлэхээр нь би Тыг босгоход тэр гар даагдахгүй байна гэж хэлэхээр нь би эмнэлэг явъя гэж хэлээд түүнийг машиндаа суулгаад гарсан. Хотхоны үүдэн дээр С явж байхад би Тын гар нь хугарсан байна гэж хэлэхэд тэр би машин баръя эмнэлэг хурдан явъя гэж хэлээд С машин бариад бид гурав эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд Тын гарыг үзүүлэхэд түүний зүүн гар нь хугарсан байна хот руу яв гэж хэлсэн. Эмнэлгээс гараад манай гэрт ирцгээсэн. Тэгсэн Т аав руугаа утсаар яриад хөдөөнөөс мотоцикльтой явж байгаад унаад гараа хугалчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Шүүгдэгч С.Сы мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 01-ний хавьцаа байсан байх тэр өдрийн өглөө 11 цагийн үед Н.Т над руу утсаар залгаад ажил дээр очоод гарын үсэг зурах хэрэгтэй байна тайлан гарсан байна гэж надад хэлсэн, Ттай хамт ажил дээр очиж гарын үсгээ зураад гараад ирэхэд Т Лгийнд хамт очьё гэж хэлсэн. Би өмнө нь Лтай уулзаж байсан болохоор би түүнтэй таардаггүй юм. Тэгээд Тд би очихгүй чи оч гэж хэлэхэд тэр удахгүй юм чинь хамт тэднийд очоод ирье гээд гуйгаад байсан ...Т нэг шил 0.5 граммын Тайга нэртэй архи гаргаж ирээд хотын юм шүү гэж хэлээд гаргаж ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уусан. Дунд сайхны 1-49 тоотод хүүхдээ хүргэж өгсөн буцаж явж байгаад гэрээрээ ороод хувцасаа солиод гарсан замдаа нэг дэлгүүр орж 0.75 граммын Тайга нэртэй архи авсан, тэр архийг аваад Лгийн гэрт ороод архийг задлаад жаахан ууж байгаад тал руу гаръя гэж хэлээд бүгдээрээ тал гарахаар болсон. Баянбулаг хорооллоос зүүн тийшээгээ тал руу гараад нөгөө шил архийг гурвуул хувааж уусан. Архиа дуусгаад Л нэг юм аваад манай гэрт очоод хоол хийж идье гэж хэлсэн, тэгээд бид
 
нар дэлгүүр орж 0.5 граммын Тайга нэртэй архи аваад хоёр хэрчсэн гурил аваад Лгийн гэрт очсон. Архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад Л намайг хоол хийгээтэх гэж надад хэлсэн би хоол хийхгүй гэж хэлсэн түүнээс болоод хоорондоо маргалдсан сүүлдээ Л намайг доромжлоод эхэлсэн тэгэхээр нь би та хоёртой нийлэхгүй юм байна гэж хэлээд би явлаа гэж хэлээд хувцасаа аваад гэрээс гарахад Л араас гарч ирээд намайг үснээс чирээд гэр лүү оруулсан, гэрт ороод дахиж маргалдсан Л гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрээ өгөхгүй байхаар нь би гал тогооны цонхоор нь гараад явсан. Л намайг явсныг мэдээд араас гарч ирээд намайг өргөөд гэр лүүгээ оруулсан гэрт ороод дахиад хэрэлдсэн тэр намайг түлхэхээр нь би түүнийг алгадсан тэгсэн тэр намайг боож унагаад намайг ална гэж хэлээд миний дээрээс дарсан, элдвээр харааж байгаад чамайг алсан байхад хэн юу гэдэг юм бэ гэж хэлээд буйдан дээр байсан дэрийг аваад миний толгой дээр дарсан, тухайн үед би боолгож байгаад миний архи гарсан би түүний гарыг тавиулах гээд түүний гарыг нь хумсаараа маажиж байгаад гарыг нь тавиулаад дэрийг нь авахуулсан, дахиад түүний гарыг нь хумсаараа маажиж байгаад дээрээсээ босгоод би нойлын өрөөнд ороод дотроосоо цоожлоод нэлээд суусан. Намайг Лгийн гарыг тавиулах гэж хумсаараа маажиж байхад Т Лгийн ард бид хоёрыг хараад зогсож байсан. Нойлд ороод сууж байхад Т хаалга тогшоод хаалгаа тайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг нээгээд намайг хүн алах гэж байхад чи хараад зогсож байхдаа яадаг юм бэ гэж хэлээд гэрээс гараад чигээрээ явсан араас Т гарч ирээд явж яахын бэ гэж хэлээд миний хувцаснаас зуураад байсан, би түүнд та хоёр намайг алах юм байна би нялх нойтон хүүхэдтэй би эндээс амьд явмаар байна гэж хэлсэн тэгэхэд Т миний хувцаснаас зуураад байсан тэгэхээр нь би түүнийг арагш нь түлхэхэд тэр арагшаагаа унаж байгаа харагдсан дахиад эргэж харахад Т босоод цаашаагаа явж байсан би булан тойроод хашаанаас гараад явж байхад Т залгахаар нь утсыг авахад Л залгаадТын гар нь сонин болсон байна чи хаана байгаа юм бэ хүрээд ир гэж хэлсэн, би түүнийг намайг буцаагаад худлаа хэлээд дуудаж байна гэж бодоод битгий худлаа хэл гэж хэлээд чигээрээ явсан тэгсэн араас удаагүй Т, Л хоёр ирээд засмал зам дээр миний өмнө талд машинаа хөндлөн зогсоогоод Л буугаад ирсэн тэгэхээр нь би чи намайг алах юм байна би хамт явахгүй гэж хэлсэн, тэгсэн машин дотор Т дуугарахаар нь машинд ороход Тын зүүн гар нь эвгүй болсон байсан тэгэхээр нь би Лд би машин бариад явна чи согтуу байна гэж хэлсэн тэгээд бид гурав эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлсэн. Тын гарыг рентгэнээр үзүүлэхэд гар нь хугарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг/хх-ийн 54-55, 58-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Тын биед зүүн гарын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр
 
үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой /хх-ийн 44-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-21-р хуудас/,
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-32-р хуудас/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 78-р хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 79-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Снь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хороололд Н.Т хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унаган, гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Снь 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх байдлаар тогтоогдож байх бөгөөд 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр шийдвэрлэж, шүүгдэгчийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Снь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогч Н.Т, гэрч Т.Л нарын мэдүүлэг болон С.С, Н.Т нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
 
Иймд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогч Н.Т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.793.990 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасан нотлох баримт болох баримт бичиг байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Снь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүгдэгч С.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ.


1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Сы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2.    Шүүгдэгч Түмэд овгийн С Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.    Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.С нь 450.0    төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх болохыг мэдэгдсүгэй.
5.    Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн    хэрэг    хянан    шийдвэрлэх    тухай    хуулийн    36.8    дугаар    зүйлийн    1    дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
 
 
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ДЭЛГЭРМАА