| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0162/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 163
Өмнөговь аймаг дахь сум дундын эруугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: С.М,
Щүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,
Шүүгдэгч: Ч.Э, Р.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Т, Ч.Э нарт холбогдох 1728000930093 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Ө аймгийн Б суманд оршин суух, ял шийтгэлгүй, Т овгийн Р Т, регистрийн дугаар;
Монгол улсын иргэн, Ө аймгийн Д суманд багт оршин суух, ял шийтгэлгүй, Х овгийн Ч Э, регистрийн дугаар
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Р.Т нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ө аймгийн Б сум, Дал багийн нутаг дэвсгэрт Ч.Э биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ө аймгийн Б сум, Дал багийн нутаг дэвсгэрт Р.Т-ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Р.Т, Ч.Э нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Талбайн доод талд айлын малыг талбайгаас доош нь тууж байгаа харагдсан. Том том чулуугаар гол руу нь шидээд хөөж байсан. Малаа өрөвдөх сэтгэл төрөөд яаж байнаа гэсэн чинь ална шүү пизда минь гэсэн. Талбайн голдоо зогсож байсан. 100 шахуу хилтэй хүнийг төмөр тор дээгүүр татаад гаргана гэж байхгүй. Талбайгаас даваад гараад ирсэн. 2 гар нь бариатай байтал толгой руу 2, 3 цохсон. Би энэ хүнийг сайн мэднэ. Өөрөө таварцаглаж ойчоод духаа шалбалсан гэж хэлж мэднэ гэж бодоод хүүхдэд нь үзүүлсэн. Би Эын биед гэмтэл учруулаагүй. Гэмтэл учирсан бол тэр дороо надтай сум руу явах байсан байх. Энэ хүнд нэг их өсөрхөөд байх юм алга. Хохирлыг барагдуулчихвал гомдолгүй.
Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр босоод талбайруугаа орсон. Талбайд ямаа орсон байсан. Малыг нь туугаад талбайгаас 200 метр явж байхад Р.Т ирж малаа тууж явсан. Тороо янзлаад зогсож байтал Р.Т ирсэн. Ирэхэд нь чи малаа авахгүй яасан юм гэж хэлсэн. Гараа явуулаад газраас чулуу аваад гарын шууруу хэд хэд цохьсон. Би хувцсаа мултлаад гараас нь салсан. Бид нар 50, 60 гарчихаад шүүхийн хаалга татаад зогсож байгаа маань харамсалтай байна. Бид адилхан ач зээ, хүүхдүүдтэй. Буруу үлгэр дуурайлал үзүүлсэндээ харамсаж байна. Бид нар 30 жил нэг дор амьдарсан. Цаашид хэдэн жил амьдрах юм бүү мэд. Хохирол учирсныг төлж барагдуулъя. Цаашид тар түр гээд байхгүй үлгэр дуурайлал болно гэж бодож байна.
Р.Т шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Тэр хооронд чулуугаар цохих хэрэг юу байх вэ? Хохирол төлбөрт 600.000 төгрөг өгөөд хохиролгүй болгочихвол гомдолгүй. Шүүх үүнийг тунгааж өгнө үү гэж хүсье.
Ч.Э шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Хүнийг ялд унагачихаар гэмтэл учраагүй. Хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Уурлаж бухимдсан үед ямар ч үйлдэл гарч болно. Дахиад уулзах улаан нүүр байдаг учраас наанатай цаанатай байх хэрэгтэй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид эвтэй найртай явъя л гэж хэлье. Хохирол гарсан ч нэхэхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Дал багт мал малладаг ба 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед босоод гэрээс гараад малаа хартал манай мал Э ногооны талбайн хажууханд хэвтэж байгаа харагдсан. Э манай мал руу чулуу шидээд хөөгөөд байсан. Би наанаас нь яваад очтол Э “Пизда минь малаа ав, мал чинь манай талбайд орчихсон байна” гэсэн. Үнэхээр тэдний талбай руу орчихсон юм байхдаа гээд талбай руу нь ороод үзэхэд мал орсон юм байгаагүй. Би Э-д “манай мал танай талбайд ороогүй байна” гэсэн чинь “чи яасан шартай пизда вэ" гээд чамайг ална гээд том чулуу бариад ирсэн. Намайг шууд барьж аваад дээлний урд энгэрээс татаж унагаагаад дээрээс чулуугаар толгой руу цохсон. Би хоёр гарыг нь барьсан чинь тэр чулуугаараа миний хоёр гар руу цохиод чи пизда минь хөдөлгөөнгүй хэвтэж бай, чамайг ална гэж байсан. Тэгтэл толгойноос цус гараад Э хувцаснаас зуураад тавихгүй байсан. Арай гэж салаад мотоциклоо асаагаад шууд тэдний гадаа очоод хүүг нь дуудсан. Гараад ирэхээр нь “аав чинь намайг ийм болгочихлоо” гээд хэлчихээд гэр рүүгээ харьсан. Үдээс хойш нь цус тогтохгүй бага зэрэг цус гараад байхаар нь сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Э миний гар руу болон толгой руу чулуугаар цохьсон. Өөр гэмтэл учраагүй, би толгойдоо 4 орчим оёдол тавиулсан. Надад өс санасан зүйл байхгүй. Би Эд цохиулснаас болоод наашаа цаашаа явсан бензин тос, эм тарианы мөнгө, гоо сайхан алдагдсан ба духны хавьд их сорвитой үлдсэн, эмчилгээ хийхэд 18.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг болсон. Энэ бүх мөнгийг Э-аас нэхэмжилж байна. Мөн миний сэтгэл санааны хохирол болон гоо сайхан алдагдуулсны 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-24-р хуудас/,
Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 ,оны 10 дугаар сарын 06-ны өглөө босоод харахад манай ногооны талбай руу мал орсон байсан. Нөгөө малыг туугаад талбайгаас гаргаад 200 гаруй метрт явж байхад Т хүрч ирээд малаа туугаад явсан. Би эргэж талбай руугаа очоод мал унагасан торыг татаж янзлаад зогсож байтал Т буцаад ирсэн. Би түүнд “малаа харж байхгүй яасан юм бэ” гэхэд “мал орсон юм уу, нэг их идээгүй л байна шүү дээ” гэсэн. Намайг шон янзлаад зогсож байтал торны цаанаас өшиглөөд заамдаж аваад чирсэн. Би торны дотор тэр гадна нь зогсож байсан. Түүнд чирэгдэж гараад хоёулаа ноцолдож байгаад унасан. Яаж унаснаа ч мэдээгүй, намайг заамдаад тавихгүй байсан. Би түүний гар руу нь хэд хэдэн удаа зөөлхөн цохьсон. Т намайг тавихгүй байсан, миний толгой эргээд сонин болоод хоолой боогдсон. Би Т-ын толгой руу нь мөргөхөд түүний толгойноос цус гарсан. Миний толгойноос ч гэсэн цус гарсан. Би Т-ын дээгүүрээ өмсөж байсан хувцаснаас шувтраад салсан. Т манай гэрт очоод хүүд маань танай аав намайг зодсон шүү гэж хэлээд яваад өгсөн. Т-ын мал манай ногооны талбай руу орсон байсан, тэднийх манайхаас 500 орчим метрт байдаг. Тэр намайг заамдаад байсан, түүнээс болоод миний хүзүү зулгарсан. Би Т-ыг мөргөхөд язарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26- р хуудас/,
Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед Т гэдэг хүн ирж үзүүлэхдээ толгой духны хавьд нилээн цус гарсан бололтой цус нь урсаад хатчихсан, хагарсан хэсгээс нь цус шүүрч байсан. Үзэхэд 0.5 см-н гүнтэй, өргөн нь 5 см орчим язарсан шархтай ирснийг нь шархийг нь цэвэрлэж дөрвөн оёдол тавьсан. Артерийн даралт нь 140-100, 130- 90 мм-н муб, Р5-1-94 зүрхний цохилт нь жаахан ихэсчихсэн байсан. Р.Т согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Р.Т үзүүлж байхдаа Дал багийн дарга байсан хүнд зодуулсан гэж ярьж байсан. Р.Тын биеийн байдал толгой өвдөнө, даралт нь жаахан ихэсчихсэн байсан. Дух хэсэгт нь язарсан, хоёр гарын сарвууны үе хэсэгт жижигхэн зулгарсан байсан. ...Зүүн гарын долоовор дунд хурууны 3-р үенээс хойш бугуйнаас гадагш хурууны үе чиглэлтэй бага зэрэг хавдартай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн үед байх би дөнгөж босчихоод гэрт сууж байтал гадаа хүмүүс хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга дуу гаргаад байхаар нь гараад хартал Э, Т ах нар хоорондоо хэрэлдээд байгаа бололтой Т нь наашаа гэр лүүгээ алхаж яваа харагдсан. Би зодолдож байхыг нь хараап/й, ямар ч байсан хэрэлдээд байсан. Энэ хоёр нь архи уугаагүй байсах байх, уугаад байдаг хүмүүс биш. Яг юу гэж маргалдаж байсан нь сонсогдоогүй, гэхдээ хэрэлдэж байгаа бололтой байсан, хэлж байгаа үг нь сайн сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч Э.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 30 минут өнгөрч байсан байх гэрийн гадна мотоцикльтой хүн ирээд зогссон. П гээд гэрийн гаднаас дуудсан. Гараад очтол Т ах байсан. “Танай аав Э намайг ийм болгочихлоо” гээд духных нь хавьд шалбарсан цус гарсан байсан. Тэгээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. Э миний төрсөн аав, Т ах манай хажуу саахалт айлын хүн байгаа юм. Т гэж хүний духны хавьд жаахан цус гарсан байсан, бусдаар зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Шүүгдэгч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сард байсан санагдаж байна, өдрийг нь санахгүй байна. Өглөө эрт босоод харахад Э манай гэрийн урдуур мотоцикльтойгоо давхиж гараад айлын малыг цааш нь тууж байхаар нь би гэртээ орсон. Би гэрт ганцаараа байсан. Гэрт ороод буцаад гараад хартал манай ямаа Эын талбайн доод зайтай газар хэвтэж байхад нь Э очоод урагш нь тууж байхаар нь мал руугаа очсон. Э том чулуугаар бөөгнөрсөн ямаа руу шидээд байсан. Яаж байнаа гээд хэлтэл танай ямаа чинь талбай руу орсон байна гэхээр нь талбай дээр нь очоод үзтэл Э араас дагаад ирсэн. Манай мал талбай руу ороогүй байхаар нь талбай руу ороогүй байна, хэрэв орсон бол талбайгаас мал гарахгүй байсан. Танай талбай зүгээр байна шүү дээ гэтэл Э намайг яасан шартай муу пизда вэ, ална чамайг гээд том чулуу газраас аваад над руу хүрч ирээд мушгиж унагаад дээрээс мордчихоод элэг рүү хөлөөрөө ёдроод байсан. Би түүний хоёр гарын ханцуйнаас бариад авсан. Пизда чинь тавь, ална шүү гээд миний хоёр гар руу чулуугаар ээлжлээд цохиод мөн толгой руу чулуугаар 3-4 удаа цохсон. Миний толгойноос цус гарсан чинь миний дээрээс боссон. Би тэдний гэрт очоод Э-ын хүүхдийг дуудаад танай аав чинь намайг ийм болгочихлоо гэж хэлчихээд талбайн хажууд байсан мотоциклоо авах гэж очоод андуурсан болохоор нь Эд миний нүд юм үзэхгүй байна гээд хэлтэл хохь чинь гэсэн. Би мотоциклоо аваад гэртээ харьсан. Э бид хоёр эрүүл байсан. Би Эд өрөөсөө гар хүрээгүй, би түүний ханцуйнаас нь барьж байсан. Маргааш өдөр нь би Э-ын гэрт нь очоод эмнэлгийн мөнгө гэж 18.000 төгрөг гарсан, түүнийг өг гэж хэлэх гэж очсон. Мөн түүнийг юу ярих бол гэж очтол түүний нүүр аманд шарх сорви байгаагүй, ер нь өмнө нь Э намайг олон удаа газар мушгиж унагаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө босоод би ногооны талбай тойроод харахад мал талбай руу орсон байсан. Тэр мал нь Т-ын саалийн ямаа байсан. Би ямааг туугаад талбайгаас гаргаад 200 гаруй метрт явж байхад Т ирсэн. Ямаагаа цааш туугаад явсан. Би буцаж ирээд талбайн торыг янзлаад зогсож байтал Т ямаагаа орхиод ирсэн. Би түүнийг ирэхээр нь малаа авахад яадаг юм бэ гэхэд Т уурлаад хараагаад байсан. Би шонгийн тор хүлээд зогсож байхад ирээд намайг торны цаанаас өшиглөөд заамдаж аваад хувцас урчих гээд байсан. Би торон дээгүүр даваад гарахад Т миний дээр гарсан. Би түүний гарыг тавиулах гээд газраас чулуу аваад түүний гар руу цохьсон. Би түүнийг тавьчих гээд зөндөө олон удаа хэлсэн. Т миний хувцасны захнаас тавиагүй байсан, тэгсэн толгой манараад сонин болоод байхаар нь Тыг би мөргөсөн чинь түүний толгойноос цус гарсан. Би Тын гарт хувцасаа үлдээгээд салсан. Т манай хүүд очоод. танай аав чинь намайг зодсон гэж хэлчихээд явсан. Би хашааны тороо янзлаад үлдсэн. Би Тын зүүн гарын ар талд чулуугаар цохьсон. Тэр гараа тавихгүй байсан юм. Би гар руу нь 2-3 удаа цохьсон байх, тэгээд ноцолдоод боссон. Босоод ирэхэд миний толгой манараад байхаар нь Тыг мөргөсөн, миний толгой ч гэсэн шалбарсан байсан. Т тэр явдалаас хойш маргааш нь билүү, нөгөөдөр нь билүү манайд очоод 18.000 төгрөг төл гэж хэлж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.13-ны өдрийн 495 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Р.Т-ын биед духны язарсан шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.19-ний өдрийн 498 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ч.Э-ын биед тархины доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна. /хх-ийн 38-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн Об-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 74-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Э-ын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Т-ыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сум, Дал багийн нутаг дэвсгэрт Ч.Э-ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Эыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сум, Дал багийн нутаг дэвсгэрт Р.Тын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Энь хохирогч Р.Тын өмчлөлийн мал өөрийн эзэмшлийн ногооны талбай руу орлоо гэдгээр шалтаглан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сум, Дал багийн нутаг дэвсгэрт Р.Тын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Тын: “Манайх Дал багт мал малладаг ба 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед босоод гэрээс гараад малаа хартал манай мал Эын ногооны талбайн хажууханд хэвтэж байгаа харагдсан. Э манай мал руу чулуу шидээд хөөгөөд байсан. Би наанаас нь яваад очтол Э “Пизда минь малаа ав, мал чинь манай талбайд орчихсон байна” гэсэн. ...Би Эд “манай мал танай талбайд ороогүй байна” гэсэн чинь “чи яасан шартай пизда вэ” гээд чамайг ална гээд том чулуу бариад ирсэн. Намайг шууд барьж аваад дээлний урд энгэрээс татаж унагаагаад дээрээс чулуугаар толгой руу цохьсон. Би хоёр гарыг нь барьсан чинь тэр чулуугаараа миний хоёр гар руу цохиод чи пизда минь хөдөлгөөнгүй хэвтэж бай, чамайг ална гэж байсан. Тэгтэл толгойноос цус гараад Э хувцаснаас зуураад тавихгүй байсан. ...Э миний гар руу болон толгой руу чулуугаар цохьсон. ...би толгойдоо 4 орчим оёдол тавиулсан. ...Би Эд цохиулснаас болоод наашаа цаашаа явсан бензин тос, эм тарианы мөнгө, гоо сайхан алдагдсан ба духны хавьд их сорвитой үлдсэн, эмчилгээ хийхэд 18.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг болсон. Энэ бүх мөнгийг Эаас нэхэмжилж байна. Мөн миний сэтгэл санааны хохирол болон гоо сайхан алдагдуулсаны 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-24-р хуудас/,
Гэрч Э.Оюунчимэгийн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед Т гэдэг хүн ирж үзүүлэхдээ толгой духны хавьд нилээн цус гарсан бололтой цус нь урсаад хатчихсан, хагарсан хэсгээс нь цус шүүрч байсан. Үзэхэд 0.5 см-н гүнтэй, өргөн нь 5 см орчим язарсан шархтай ирснийг нь шархийг нь цэвэрлэж дөрвөн оёдол тавьсан. Артерийн даралт нь 140-100, 130-90 мм-н муб, Р5-1-94 зүрхний цохилт нь жаахан ихэсчихсэн байсан. Р.Т согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Р.Т үзүүлж байхдаа Дал багийн дарга байсан хүнд зодуулсан гэж ярьж байсан. Р.Тын биеийн байдал толгой өвдөнө, даралт нь жаахан ихэсчихсэн байсан. Дух хэсэгт нь язарсан, хоёр гарын сарвууны үе хэсэгт жижигхэн зулгарсан байсан. ...Зүүн гарын долоовор дунд хурууны 3-р үенээс хойш бугуйнаас гадагш хурууны үе чиглэлтэй бага зэрэг хавдартай байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Д.Э: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн үед байх би дөнгөж босчихоод гэрт сууж байтал гадаа хүмүүс хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга дуу гаргаад байхаар нь гараад хартал Э, Т ах нар хоорондоо хэрэлдээд байгаа бололтой Т нь наашаа гэр лүүгээ алхаж яваа харагдсан. Би зодолдож байхыг нь хараагүй, ямар ч байсан хэрэлдээд байсан. Энэ хоёр нь архи уугаагүй байсах байх, уугаад байдаг хүмүүс биш. Яг юу гэж маргалдаж байсан нь сонсогдоогүй, гэхдээ хэрэлдэж байгаа бололтой байсан, хэлж байгаа үг нь сайн сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 32-р хуудас/,
Гэрч Э.П: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 30 минут өнгөрч байсан байх гэрийн гадна мотоцикльтой хүн ирээд зогссон. Пүүлээ гээд гэрийн гаднаас дуудсан. Гараад очтол Т ах байсан. “Танай аав Э намайг ийм болгочихлоо” гээд духных нь хавьд шалбарсан цус гарсан байсан. Тэгээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. ...Т гэж хүний духны хавьд жаахан цус гарсан байсан, бусдаар зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.13-ны өдрийн 495 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Р.Тын биед духны язарсан шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34-р хуудас/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Ч.Э-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 06- ны өглөө босоод би ногооны талбай тойроод харахад мал талбай руу орсон байсан. Тэр мал нь Тын саалийн ямаа байсан. ...Би түүнийг ирэхээр нь малаа авахад яадаг юм бэ гэхэд Т уурлаад хараагаад байсан. Би шонгийн тор хүлээд зогсож байхад ирээд намайг торны цаанаас өшиглөөд заамдаж аваад хувцас урчих гээд байсан. Би торон дээгүүр даваад гарахад Т миний дээр гарсан. Би түүний гарыг тавиулах гээд газраас чулуу аваад түүний гар руу цохьсон. Би түүнийг тавьчих гээд зөндөө олон удаа хэлсэн. Т миний хувцасны захнаас тавиагүй байсан, тэгсэн толгой манараад сонин болоод байхаар нь Тыг би мөргөсөн чинь түүний толгойноос цус гарсан. Би Тын гарт хувцасаа үлдээгээд салсан. Т манай хүүд очоод танай аав чинь намайг зодсон гэж хэлчихээд явсан. ...Би Тын зүүн гарын ар талд чулуугаар цохьсон. Тэр гараа тавихгүй байсан юм. Би гар руу нь 2-3 удаа цохьсон байх, тэгээд ноцолдоод боссон. Босоод ирэхэд миний толгой манараад байхаар нь Тыг мөргөсөн, миний толгой ч гэсэн шалбарсан байсан. Т тэр явдалаас хойш маргааш нь билүү, нөгөөдөр нь билүү манайд очоод 18.000 төгрөг төл гэж хэлж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/ зэргээр шүүгдэгч Ч.Эын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шуугдэгч Р.Тт холбогдох эруугийн хэргийн тухайд:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Тыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сум, Дал багийн нутаг дэвсгэрт Ч.Эын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх гэмт хэргийг үгүйсгэх дараах нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, шүүгдэгч Р.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.
Хэрэгт Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.19-ний өдрийн 498 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт авагдсан ба дүгнэлтэд: “Ч.Эын биед тархины доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжгой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 38-р хуудас/ гэжээ.
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай хэсгийн төлөөлөгчийн ТОГТООЛЫН З.Г/-Д Шүүх шинжилгээний албанд Ч.Эыг өөрийн биеэр тогтоолын хамт шилжүүлэхээр тогтов гэсэн атал шинжээч нь Ч.Эын биед үзлэг хийж, 2 ширхэг фото зурагтай танилцан дүгнэлт гаргаж буй талаараа дурджээ.
Уг гэрэл зургийг эрх бүхий албан тушаалтан хураан авсан талаарх баримт, тэмдэглэл хэрэгт авагдаагүй, хэн, хэзээ, хэнд гаргаж өгсөн нь тодорхойгүйн зэрэгцээ уг фото зураг дахь этгээд хэн болох нь тодорхойгүй, нэгэн иргэний дух болон хүзүү орчмын хэсгийг авсан байх ба энэхүү хэн болох нь танигдахгүй этгээдийн дух, хүзүүний зургийг үндэслэн дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөнөөс гадна шинжлүүлэгч Ч.Эшинжээчид “зовиургүй” гэсэн байхад шинжээч дух, хүзүүний зургийг үндэслэн Ч.Эын биед “тархины доргилт” гэмтэл үүссэн гэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд шинжилгээний обьект гэж хүн, болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг ойлгоно гэсэн ба шинжилгээний обьект болгоод буй хоёр ширхэг гэрэл зураг нь дээрх объектод хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 9 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримт ба гэрэл зураг нь хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт байх тул шүүх нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
Шинжээчийн дүгнэлтээс гадна энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Энь “Би Тын толгой руу нь мөргөхөд түүний толгойноос цус гарсан. Миний толгойноос ч гэсэн цус гарсан” гэх мэдүүлгийг удаа дараа өгдөг ба яллагдагчаар, шүүгдэгчээр, гэрчээр мөн ийнхүү мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан түүний удаа дараагийн мэдүүлгүүдээр тогтоогддог.
Түүнчлэн шүүгдэгч Р.Т нь “Би Эд ерөөсөө гар хүрээгүй, би түүний ханцуйнаас нь барьж байсан.” гэх мэдүүлгийг мөн удаа дараа буюу хохирогч, шүүгдэгч, яллагдагчаар тус тус мэдүүлдэг.
Дээрх мэдүүлг/үдээс дүгнэхэд Ч.Эын биед учирсан гэмтлийг Р.Т бус, Ч.Эөөрөө өөртөө учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг удаа дараа өгсөөр байхад Р.Тыг яллагдагчаар татсан байгаа нь хууль зөрчжээ.
Иймд шүүгдэгч Р.Тыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сум, Дал багийн нутаг дэвсгэрт Ч.Эын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, шүүгдэгч Р.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч Р.Т нь эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх шүүгдэгч Ч.Эыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ч.Энь нэхэмжлэх төлбөр хохиролгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.
Улсын яллагч шүүгдэгч Ч.Эд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдсон ба шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Өмнөговь аймгийн Номгон сум, Хармагтай багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байх ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10x8 см-ийн хэмжээтэй хар саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т овгийн Р Т-ын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Т-ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Х овгийн Ч Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар Ч.Э, Р.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10x8 см-ийн хэмжээтэй хар саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.