Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 164

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.А,

Хохирогч: Э.З,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,

Шүүгдэгч: Э.Т, Нарийн бичгийн дарга: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Э Т холбогдох 1728000000091 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, Г овгийн Э Т /Регистрийн дугаар: /

Холбогдсон хэргийн талаар: Э.Т нь Өмнөговь аймгийн Д суманд 2017 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл эхнэр Э.З жирэмсэн байхад нь байнга зодсон, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр толгойн тус газар нь цохиж зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.М нь нь 2017 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Ө аймгийн Д  сумын 2 дугаар баг Х тоотод эхнэр М.С бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг хуульд заасан үндэслэл журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мнь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна. Шүүгдэгч Б.Мнь нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 15-13 тоотод эхнэр М.С бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Насанд хүрээгүй хохирогч Х.С мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“ Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Даланзадгад сумын Хан уулын 15-10 тоот.гэртээ байж байгаад ганцаараа манай найз Г, У хоёр манай гэрт ирсэн.Тэгээд гэрт байж байтал Г хэдүүлээ явж биллярд тоглох уу гэхэд бид хоёр тэгье гээд гэрээс гараад Шарга дэлгүүрийн өмнө талд байдаг Тансаг нэртэй биллярдын газарт орж нэг цаг тоголчихоод гурвуулаа тэндээс гартал Г гэр лүүгээ явлаа гээд явахаар У бид хоёр Уийн гэрт очсон юм. Тэгээд тэнд Утэй ойр зуурын юм ярилцаад байж байгаад хоол унд тэнд идчихээд зурагт хараад сууж байтал манай нөхөр Мнад руу утсаар залгаад “хаана байгаа” юм гэхэд би У-ийнд байна гэхэд М гэртээ хурдан ир гэхээр би У-ийг дагуулаад хашаанаас гартал У-ийн танидаг ах машинтай ирэхээр бид хоёр гэрт хүргээд өг хэлсзн тэгээд тэр машинд нь У бид хоёр хамт сууж яваад би гэртээ хүргүүлээд буусан.Тэгээд гэртээ ороход М байхгүй байхаар утсаар залгасан чинь “би У-ийн гэрийн гадаа байна чи хаана байгаа юм” гэхээр би гэртээ ирчихсэн байна гэж хэлтэл М намайг амдаад гараад ир гэхээр би гэрээс гараад Баянбулгын дэлгүүрийн хажууд нь явж байтал Мөмнөөс ганцаараа гарч ирээд “сая чи хаагуур яваад надтай зөрдөг юм” гэхээр би өөдөөс би машинаар гэртээ хүргүүлсэн тэгээд зөрчихсөн байна гэхэд миний хажуугаар машин өнгөрөөгүй гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад гэртээ орсон.Тэгээд гэрт ороод М надаас хэрүүл нэхээд өдөөд байхаар би гар утсаараа ээж Буянжаргал руу залгаад ‘намайг ирээд аваатахаа” гэж утсаар хэлтэл М хүрч ирээд миний баруун хацар, баруун нүдний доод руу нэг удаа хүчтэй өшиглөхөд миний толгой өвөөд доошоо хараад суутал хамарнаас цус гарахаар цусаа тогтоох гээд хамраа .бөгөлөөд сууж байтал ээж гаднаас орж ирсэн.Тэгээд ээж юу болоод байна гэхэд би энэ М намайг зодчихлоо гэж хэлтэл ээж цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа нар хүрч ирээд Мөнх-Эрдэнийг аваад явсан. Намайг М хардаад тэгээд хэрүүл маргаан болж намайг зодсон юм. Тухайн үед гэрт М бид хоёр байсан М намайг нэг удаа гэрт байж байхад хүүхдээс болоод тэгээд хоорондоо маргалдаж байгаад намайг түлхэж унагааж байсан. Эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй гэмтэл учрсан зүйл байгаагүй М бид хоёр гэрэлсэн зүйл байхгүй, Хүүхэд М нэрээр овголдог, хүүхдийн төрсний гэрчилгээ хөдөө суман дээр байгаа. Гомдол санал, НэхэжилэХ' зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ Гэрч О.Буянжаргалын ... “Та яагаад цагдаагийн байгуулалгад хандах болсон талаар ярина у? Хариулт: Намайг 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө 00 цагийн үед Ө аймгийн Д сумын төвд байдаг тоотод байрлах гэртээ амарч байхад манай охин С над руу утсаар залгаад “ээж намайг ирээд аваатахаа” гэж хэлэхээр би машинтай яваад С гэрт нь очиход гэрийнхээ баруун талд явган суучихсан хамарнаас цус гараад, нүүр ам нь хавдсан байдалтай байхаар юу болсон юм бэ гэхэд С энэ Мминий нүүр лүү өшиглөсөн гээд уйлаад сууж байсан. Би тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаагий хүмүүс ирээд М аваад явсан. Энэ хүн манай охин С хамтран амьдрагч нь байгаа юм энэ хоёр 2016 онд нэг гэрт ороод дундаасаа нэг хүүтэй болсон юм. М манай охиныг хардаад түүнээс болоод цохиж зодсон байсан Надад энэ талаар мэдсэн зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/ Гэрч А.Гийн ... “Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын аймгийн төвд байдаг эмнэлэгт хүн эргэчихээд тэгээд С гэрт У-тэй хамт очсон юм.Тэгээд жаал яриж сууж байгаад хэдүүлээ гарч биллярд тоглох уу гэж хоорондоо ярилцаад С бид гурав Ш дэлгүүрийн өмнө талд байдаг Т нэртэй биллярдын газарт орж нэг цаг тоголчихоод гурвуулаа тэндээс гараад би гэрлүүгээ явсан.Тэгээд намайг гэрт очоод байж байтал С нөхөр М над руу залгаад С асуухад С, У хоёр хамт ява байх одоо гэр гэрлүүгээ харьсан байх гэж хэлсэн. Бид нар архи уугаагүй жаал тоглож байгаад гэр гэрүүгээ харьцгаасан Үгүй энэ хоёр хоорондоо их эвтэй байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ Гэрч О.Т ... “2017 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг Гурван хатан байдаг газарт М, А бид нар нэг нэг лааз пиво уучихаад хоорондоо жаахан юм ярьж байгаад гэр гэрлүүгээ явцгаасан.Би тэгээд гэртээ очиж амарсан, Тэгэхэд цаг 22 цаг болж байсан байх Бид нар бүгдээрээ адилхан нэг нэг лаазтай пиво уусан бид нараас М салаад ямар хүмүүстэй архи уусан талаар мэдэхгүй байна, бид нараас салж явахдаа гайгүй байх шиг байсан Бид хоёр нэг ангид сурдаг найзууд байгаа юм” гэх мэдүүлэг /ххийн 16 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “............................” гэв. Яллагдагч Б.М мэдүүлэхдээ...“ Би 2017 оны 11 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед найз А, Т, Н нартай 4 ширхэг лаазтай пивийг уусан.Тэгээд'шөнө 22 цагийн үед Хан уулын 15-13 тоот хашаанд байдаг гэртээ ганцаараа ирэхэд манай эхнэр С байхгүй байхаар гар утас руу нь залгахад С “найз у гэрт байна” гэж хэлсэн.Би тэгээд явган алхаад найз У гэрт нь очиход манай эхнэр байхгүй байхаар буцаагаад С гар утас руу залгаад хаана байгаа юм бэ гэхэд гэртээ ирчихсэн байна гэж хэлэхээр би С хажуу талын Баянбулаг дэлгүүрийн гадаа хүрээд ир гэж хэлээд Баянбулаг дэлгүүрийн гадаа нь очиход С ганцаараа ирчихсэн зогсож байхаар би “чи муу янхан хаагуур явсан юм бэ” гэхэд С би найз У гэрт нь байсан гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан.Тэгээд бид хоёр гэртээ орчихоод дахиад хэрэлдэж байгаад би уураа барь дийлээгүй С нүд рүү нэг удаа өшиглөсөн.Тэгтэл С гар утсаараа ээжийгээ дуудсан.Удалгүй ээж нь хүрч ирээд цагдаа дуудаад намайг цагдаагийн хүмүүс авч яваад эрүүлжүүлсэн. Би С хардаад тэгээд нүд рүү нэг удаа өшиглөж авсан. Албан ёсоор гэрэлсэн зүйл байхгүй бид хоёр хамтран амьдраад 2 жил болж байна. Урьд өмнө нь цохиж зодсон зүйл байхгүй Би С биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23- 24 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмгдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/ Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт: 1. Х.С биед тархины доргилт, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч Х.С шүүгдэгч Б.М-д гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн 1728000000085 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг: Ял шийтгэлийн тэмдэглэлд “Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 25 дугаар хуудас/ Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл “Б.М нь 0.43 хувийн согтолттой” /хх-ийн 26 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 27-34 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Политехник коллежийн өрөг-угсрагчийн 3 ангийн суралцагч Б.М тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/ Ө аймаг, Д сумын дугаар багийн Засаг дарга Х.Э “Б.Мнь Даланзадгад сумын Хан-Уулын 2 дугаар багийн Хан-Уулын 15-13 тоотод ам 2-уул оршин суудаг” /хх-ийн 38 дугаар хууда/ Б.М нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Насанд хүрээгүй хохирогч Х.С мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овгийн Э Т гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Э.З байнга зодож харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Тыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Т-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ