| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0163/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 165
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга:. П.Ц,
Улсын яллагч: Ц.А,
Шүүгдэгч, хохирогч: Н.М, С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н М, Ш овгийн С Э нарт холбогдох 1728000000090, 1728000000090А тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Ө аймгийн Д суманд тоотод оршин суух,' урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх Б овгийн Н М, регистрийн дугаар,
Монгол улсын иргэн, Ө аймгийн Х суманд тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх Ш овгийн С Э, регистрийн дугаар ,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч С.Э бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар нь цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Энь 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч Н.Мын бие эрх чөлөөнд халдан нүүр, гаранд нь самардаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Н.М, С.Э нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Ө аймгийн Д сумын төвд байдаг Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт ажиллаж байгаа нөхөр /хамтран амьдардаг/ М хоол цай аваачиж өгсөн. Миний утсанд дуудлага ирж утсаа автал нэг эмэгтэй хүн “О ахтай яръя” гэсэн. “Хэн бэ” гэтэл “Чи өөрөө хэн бэ” гэж хэлэхээр нь би нөхөртөө гар утсаа өгөөд наад утсаа чанга яригч дээр нь тавиад наад хүнтэйгээ ярьчихаа гэж хэлсэн чинь М учиргүй гэнэт уурлаад намайг үсдэж аваад толгой руу цохьсон. Би өөдөөс нь гараараа түлхтэл намайг гараараа татаад /заамдаж байгаад/ намайг газар хүчтэй шалан дээр унагахад би шалан дээр толгойгоороо унасан. Миний ухаан балартаад сонин болоод жаахан ухаан алдсан. Нэг сэрсэн чинь М миний дээрээс юмаар сэвж байсан. Би хашхирлаа шүү гэж хэлтэл М миний амыг гараараа дарсан. Би шалан дээр гараараа тэмтэрэхэд гарт нэг юм тааралдахаар нь тэр зүйлийг аваад М луу дээш шидтэл М намайг тавьчихаад толгойгоо дараад доошоо суусан. Би босоод Мөнх- Ос утсаа авъя гэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Орой нь гэртээ хоёулаа харьж амарцгаасан. Манай гэрт тухайн үед манай дүү, миний хүүхэд хоёр байсан тул гэртээ амарсан. Маргааш өглөө хоёр хүүхэд 07 цаг гээд хичээлдээ явсан. Би М“Хоёулаа одоо больё, салъя” гэхэд уурлаад “больё” гээд гэрийн хойд талд байсан мөлхөө шүүгээ, хувцасаа аваад гэрийн гадаа гаргасан. Би гэрээ цоожлоод гадуур ажилтай явж байгаад буцаад гэртээ өдөр 11 цагийн үед ирэхэд гэрийн хаалгыг юмаар хөшөөд цүүг нь эвдээд гэрт орчихсон байхаар нь би М луу утсаар залгаад “Яагаад гэрийн цүү, цоож эвдсэн юм” гэхэд “Би одоо очиж байна” гэж хэлсэн. Удалгүй гэрт хүрч ирээд эвдсэн цүү, цоожоо янзалж байгаад гэрт байсан эд зүйлийг хөлөөрөө өшигчөөд байхаар нь “Гэрээс гар, чиний юм энэ гэрт байхгүй” гэтэл “Намайг барьж аваад толгой, уруул, шанаа руу 2-3 удаа алгадаж аваад, үсдэж аваад газар унагачихаад зүүн гуя руу өшиглөж байгаад гэрээс гараад явчихсан. Би М-той албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 6-7 сар болж байна. Гар утаснаас болж М хардаад хэрүүл маргаан зодоон болсон. Өмнө нь хоёр удаа цохиж зодож байсан. Тухайн үед ямар хүмүүс хамт байсныг нь санахгүй байна. Тухайн үед эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлж байгаагүй, М дахиж гар хүрэхгүй гэж хэлэхээр нь би өрөвдөөд эргээд суудаг байсан. Хань нөхөр болоод амьдарчих болов уу гээд итгээд явдаг байсан. Миний биед Мл гар хүрсэн. Өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй. М-ын толгой буюу дух хавьд шалбарсан байгаа харагдсан, өөр гэмтэл харагдаагүй. Би ухаан алдаж байхдаа гар, хүзүүг нь самардсан байж магадгүй, бусдаар бол ямар нэгэн зорилгоор самардсан зүйл байхгүй. Би өмнө нь Н.М-той маргалдаад самардчихсан байдаг юм. Хаана нь яаж самардсаныг санахгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М надад толгойны эм авч өгсөн, мөн хоёр удаа бариачаар авчирж бариулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 9-10-р хуудас/,
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 'оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт байж байхад өдөр 13 цагийн үед манай эхнэр Э надад цай, хоол авчирсан. Би Э авчирсан хоол цайг уугаад байж байтал манай эхнэр Э гар утас дуугарсан. Э утсаа аваад надад өгөхөөр нь би гар утсыг аваад ярьтал манай эгчийн хүүхэд байсан. “О ах уу, Цагаанхаданд нэг сая төгрөгийн ажил байна ирж хийх үү” гэж хэлсэн. Манай эхнэр Э намайг хардаж сэрдээд байхаар нь “Манай эгчийн хүүхэд ярьж байна” гэж хэлээд утсаа салгаад хувцасныхаа халаасанд хийсэн. Үүнээс болж хэрүүл эхэлж бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Э өрөөнд байсан зуухыг хөлөөрөө өшиглөөд унагахад өрөөнд дүүрэн үнс тоос болж лангуун дээр байсан махыг хөргөгчинд хийсэн. Э над руу хүрч ирээд хүзүү рүү нэг удаа самардсан. Би хоёр гарыг нь бариад цааш түлхтэл шалан дээр уначихсан. Э газар унаад нэг сонин болчихоор нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад “Яасан бэ?” гэтэл нүүр царай нь сонин болчихсон байсан. Э “Толгой өвдөөд байна эмч дууд” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байгаад Этай би дахиад хоорондоо маргалдаж байгаад гэрийн хойд талд байгаа мөлхөө шүүгээг аваад гадаа гаргаж тавьчихаад би гэрт эргэж ирээд Эыг барьж байгаад хоёр удаа алгадаад цохиж авсан. Би өмдөө аваад гэрээс гараад гадаа гарчихаад гудамж уруудаад явж байх замдаа нэг портер машиныг зогсоогоод жолоочоос нь дугаарыг нь авчихаад байж байтал миний ажлын 2 ширхэг түлхүүр байхгүй байсан. Би буцаад гэртээ очиход гэр цоожтой байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрт ороод 2 ширхэг түлхүүрээ хайгаад олоогүй. Гэрийн зуухаа ухтал түлхүүр тэндээс гарч ирсэн. Би түлхүүрээ аваад гэрээс гараад нөгөө портер машины жолооч руу залгахад “Завгүй байна” гэж хэлсэн. Гудамжинд унаа хайгаад зогсож байтал Э над руу залгаад эвдэлсэн цүү, цоожийг янзал гэж хэлсэн. Би гэрт очоод гэрийн цүү, цоожийг янзлах гэж байтал Э бид хоёр дахиад хэрэлдэж байгаад би Эыг хоёр удаа хөл рүү өшиглөж аваад, нүүр рүү нэг удаа цохиж авсан. Э миний дух, баруун хацар, эрүүний доод хэсэгт, мөн хүзүү, зүүн гар бугуйг самардсан, бусдаар бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Намайг Э өмнө нь зодож цохьсон зүйл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/,
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт ажиллаж байгаа нөхөр /хамтран амьдардаг/ Мт хоол цай аваачиж өгсөн. Миний утсанд дуудлага ирж утсаа автал нэг эмэгтэй хүн “О ахтай яръя” гэсэн. “Хэн бэ” гэтэл “Чи өөрөө хэн бэ” гэж хэлэхээр нь би нөхөртөө гар утсаа өгөөд наад утсаа чанга яригч дээр нь тавиад наад хүнтэйгээ ярьчихаа гэж хэлсэн чинь М учиргүй гэнэт уурлаад намайг үсдэж аваад толгой руу цохсон. Би өөдөөс нь гараараа түлхтэл намайг гараараа татаад /заамдаж байгаад/ намайг газар хүчтэй шалан дээр унагахад би шалан дээр толгойгоороо унасан. Миний ухаан балартаад сонин болоод жаахан ухаан алдсан. Нэг сэрсэн чинь М миний дээрээс юмаар сэвж байсан. Би хашхирлаа шүү гэж хэлтэл М миний амыг гараараа дарсан. Би шалан дээр гараараа тэмтэрэхэд гарт нэг юм тааралдахаар нь тэр зүйлийг аваад М луу дээш шидтэл М намайг тавьчихаад толгойгоо дараад доошоо суусан. Би босоод Мөнх- Ос утсаа авъя гэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Орой нь гэртээ хоёулаа харьж амарцгаасан. Манай гэрт тухайн үед манай дүү, миний хүүхэд хоёр байсан тул гэртээ амарсан. Маргааш өглөө хоёр хүүхэд 07 цаг гээд хичээлдээ явсан. Би М“Хоёулаа одоо больё, салъя” гэхэд уурлаад “больё” гээд гэрийн хойд талд байсан мөлхөө шүүгээ, хувцасаа аваад гэрийн гадаа гаргасан. Би гэрээ цоожлоод гадуур ажилтай явж байгаад буцаад гэртээ өдөр 11 цагийн үед ирэхэд гэрийн хаалгыг юмаар хөшөөд цүүг нь эвдээд гэрт орчихсон байхаар нь би М луу утсаар залгаад “Яагаад гэрийн цүү, цоож эвдсэн юм” гэхэд “Би одоо очиж байна” гэж хэлсэн. Удалгүй гэрт хүрч ирээд эвдсэн цүү, цоожоо янзалж байгаад гэрт байсан эд зүйлийг хөлөөрөө өшигчөөд байхаар нь “Гэрээс гар, чиний юм энэ гэрт байхгүй” гэтэл “Намайг барьж аваад толгой, уруул, шанаа руу 2-3 удаа алгадаж аваад, үсдэж аваад газар унагачихаад зүүн гуя руу өшиглөж байгаад гэрээс гараад явчихсан. Би энэ тухай цагдаад мэдэгдсэн. Би М-той албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 6-7 сар болж байна. Гар утаснаас болж М хардаад хэрүүл маргаан зодоон болсон. Өмнө нь хоёр удаа цохиж зодож байсан. Тухайн үед ямар хүмүүс хамт байсныг нь санахгүй байна. Тухайн үед эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлж байгаагүй, М дахиж гар хүрэхгүй гэж хэлэхээр нь би өрөвдөөд эргээд суудаг байсан. Хань нөхөр болоод амьдарчих болов уу гээд итгээд явдаг байсан. Миний толгой битүүдээ их өвдөж байна, мөн уруул яз цохсон, зүүн хөл хөндүүрлээд өвдөж байна. Би өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй, М архи уугаагүй, эрүүл байсан. М-ын толгойны хавьд шалбарсан байгаа харагдсан, өөр гэмтэл харагдаагүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт байж байхад өдөр 13 цагийн үед манай эхнэр Э надад цай, хоол авчирсан. Би Э авчирсан хоол цайг уугаад байж байтал манай эхнэр Э гар утас дуугарсан. Э утсаа аваад надад өгөхөөр нь би гар утсыг аваад ярьтал манай эгчийн хүүхэд байсан. “О ах уу, Цагаанхаданд нэг сая төгрөгийн ажил байна ирж хийх үү” гэж хэлсэн. Манай эхнэр Э намайг хардаж сэрдээд байхаар нь “Манай эгчийн хүүхэд ярьж байна” гэж хэлээд утсаа салгаад хувцасныхаа халаасанд хийсэн. Үүнээс болж хэрүүл эхэлж бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Э өрөөнд байсан зуухыг хөлөөрөө өшиглөөд унагахад өрөөнд дүүрэн үнс тоос болж лангуун дээр байсан махыг хөргөгчинд хийсэн. Э над руу хүрч ирээд хүзүү рүү нэг удаа самардсан. Би хоёр гарыг нь бариад цааш түлхтэл шалан дээр уначихсан. Э газар унаад нэг сонин болчихоор нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад “Яасан бэ?” гэтэл нүүр царай нь сонин болчихсон байсан. Э “Толгой өвдөөд байна эмч дууд" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байгаад Этай дахиад маргалдаж байгаад гэрийн хойд талд байгаа мөлхөө шүүгээг аваад гадаа гаргаж тавьчихаад би гэрт эргэж ирээд Эыг барьж байгаад хоёр удаа алгадаад цохиж авсан. Би өмдөө аваад гэрээс гараад гадаа гарчихаад гудамж уруудаад явж байх замдаа нэг портер машиныг зогсоогоод жолоочоос нь дугаарыг нь авчихаад байж байтал миний ажлын 2 ширхэг түлхүүр байхгүй байсан. Би буцаад гэртээ очиход гэр цоожтой байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрт ороод 2 ширхэг түлхүүрээ хайгаад олоогүй. Гэрийн зуухаа ухтал түлхүүр тэндээс гарч ирсэн. Би түлхүүрээ аваад гэрээс гараад нөгөө портер машины жолооч руу залгахад “Завгүй байна” гэж хэлсэн. Гудамжинд унаа хайгаад зогсож байтал Э над руу залгаад эвдэлсэн цүү, цоожийг янзал гэж хэлсэн. Би гэрт очоод гэрийн цүү, цоожийг янзалчихаад би гэрээс нь гараад явсан. Би хоёр удаа гараараа алгадаж авсан. Урьд орой нь шалан дээр түлхэж унагасан. Өөр зодсон зүйл байхгүй. Би Эыг зүгээр бай гээд түлхэж унагасан бусдаар бол зодсон зүйл байхгүй. Орой гэртээ байж байхдаа тархи толгой өвдөөд байна гэж хэлсэн. Унахдаа тархи толгой нь хөдөлсөн байх. Харин маргааш өглөө нь 2 удаа хацар руу алгадчихсан. Би Эыг хоёр удаа алгадсан нь үнэн. Үсдэж өшиглөсөн гэдэг нь худлаа. Э миний хүзүүг базсан, духны дээд хэсэгт самардсан сорви байна. Дандаа гараараа самарддаг. Намайг хардаж хэрүүл маргаан болдог. Би Этай албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамт амьдраад 8 сар болж байна. Өмнө нь Эыг цохиж зодсон зүйл байхгүй. Э архи уугаагүй, эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажил дээрээ байж байгаад Махын 88538093 дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй хүн авсан. Би тэр эгчээс “Мах байна уу” гэхэд тэр эмэгтэй гар утсаа Махад өгсөн. Би Махыг “Та Цагаанхаданд нэг сая төгрөгний ажил байна, орох юм уу” гээд ярьж байтал утас тасарсан. Би тэр өдөр утас руу хоёр гурван удаа залгахад утас нь холбогдоогүй. Орой нь Мах 88538093 дугаарын утаснаас залгаад ямар ажил байгаа талаар асуухад би тэр ажлыг өөр хүн авчихсан, яаралтай орох ажил байсан юм гэж хэлсэн. М, Э хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би Мах руу Цагаанхаданд ажил байна гэж хэлэхээр залгасан. Өөр зүйл байхгүй. Би Махтай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 18-р хуудас/,
Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Даланзадгад сумын төвд 3 дугаар сургуулийн Баруун талд нь байдаг Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт байж байхад өдөр 13 цагийн үед манай эхнэр Э надад цай, хоол авчирсан. Би Э авчирсан хоол цайг уугаад байж байтал манай эхнэр Э гар утас дуугарсан. Э утсаа аваад надад өгөхөөр нь би гар утсыг аваад ярьтал манай эгчийн хүүхэд байсан. “О ах уу, цагаанхаданд нэг сая төгрөгийн ажил байна ирж хийх үү” гэж хэлсэн. Манай эхнэр Э намайг хардаж сэрдээд байхаар нь “Манай эгчийн хүүхэд ярьж байна” гэж хэлээд утсаа салгаад хувцасныхаа халаасанд хийсэн. Үүнээс болж хэрүүл эхэлж бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Э өрөөнд байсан зуухыг хөлөөрөө өшиглөөд унагахад өрөөнд дүүрэн үнс тоос болж лангуун дээр байсан махыг хөргөгчинд хийсэн. Э над руу хүрч ирээд хүзүү рүү нэг удаа самардсан. Би хоёр гарыг нь бариад цааш түлхтэл шалан дээр хүчтэй унасан. Э газар унаад нэг сонин болчихоор нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад “Яасан бэ?” гэтэл нүүр царай нь сонин болчихсон байсан. Э “Толгой өвдөөд байна эмч дууд” гэж хэлсэн. Гадаа хүмүүс яваад байна, хоёулаа гэр лүүгээ явъя” гээд түрээслэж байгаа махны дэлгүүрээ хаагаад бид хоёр гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байгаад Этай дахиад маргалдаж байгаад гэрийн хойд талд байгаа мөлхөө шүүгээг аваад гадаа гаргаж тавьчихаад гэрт эргэж ирээд Эыг барьж байгаад хоёр удаа алгадаад цохиж авсан. Би өмдөө аваад гэрээс гараад гадаа гарчихаад гудамж уруудаад явж байх замдаа нэг портер машиныг зогсоогоод жолоочоос дугаарыг нь авчихаад байж байтал миний ажлын 2 ширхэг түлхүүр байхгүй байсан. Би буцаад гэртээ очиход гэр цоожтой байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрт ороод 2 ширхэг түлхүүрээ хайгаад олоогүй. Гэрийн зуухаа ухтал түлхүүр тэндээс гарч ирсэн. Би түлхүүрээ аваад гэрээс гараад нөгөө портер машины жолооч руу залгахад “Завгүй байна” гэж хэлсэн. Гудамжинд унаа хайгаад зогсож байтал Э над руу залгаад эвдэлсэн цүү, цоожийг янзал гэж хэлсэн. Би гэрт очоод гэрийн цүү, цоожийг янзалчихаад би гэрээс гараад явсан. Би Эыг махны дэлгууртээ байж байхад нь нэг удаа түлхэж газар унагаагаад үстсэн. Гэрт ирсний маргааш хоёр удаа хөл рүү нь өшиглөсөн. Хоёр удаа алгадаж, нүүр лүү нэг удаа цохьсон. Манай эхнэр намайг их харддаг, үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг. Би уураа барьж дийлээгүй зодсон нь үнэн. Э миний хүзүүг жаахан самардсан, тэгээд улайчихсан байсан. Баруун гарын ар хэсэг дээр 3-4 удаа самардсан. Энэ нь зууралдаж байхдаа самардсан юм. Би Этай албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 8 сар болж байна. Намайг өмнө нь Э олон удаа самардаж байсан. Одоо тухайн үед самардаж байсан хуучин шарх сорви байгаа. Э бид хоёр архи уугаагүй, эрүүл байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29-р хуудас/,
Шүүгдэгч С.Эмөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би 15 цагийн үед Даланзадгад сумын төвд байдаг Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүртээ ажиллаж байгаа нөхөр /хамтран амьдардаг/ Мт хоол цай аваачиж өгсөн. Миний утсанд дуудлага ирж утсаа автал нэг эмэгтэй хүн “О ахтай яръя” гэсэн. “Хэн бэ” гэтэл “Чи өөрөө хэн бэ” гэж хэлэхээр нь би нөхөртөө гар утсаа өгөөд наад утсаа чанга яригч дээр нь тавиад наад хүнтэйгээ ярьчихаа гэж хэлсэн чинь Мучиргүй гэнэт уурлаад намайг үстэж аваад толгой руу цохисон. Би өөдөөс нь гараараа түлхтэл намайг гараараа татаад /заамдаж байгаад/ намайг газар хүчтэй шалан дээр унагахад би шалан толгойгоороо унасан. Миний ухаан балартаад сонин болоод жаахан ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Мминий дээрээс юмаар сэвж байсан. Би хашхирлаа шүү гэж хэлтэл Мминий амыг гараараа дарсан. Би шалан дээр гараараа тэмтрэхэд гарт нэг юм тааралдахаар нь тэр зүйлийг аваад Млуу дээш шидтэл Мнамайг тавьчихаад толгойгоо дараад доошоо суусан. Би босоод Моос утсаа авъя гэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Орой нь гэртээ хоёулаа харьж амарцгаасан. Манай гэрт тухайн үед манай дүү, миний хүүхэд хоёр байсан тул гэртээ амарсан. Маргааш өглөө хоёр хүүхдийг хичээлдээ явахаар нь би М“Хоёулаа одоо больё, салъя” гэхэд уурлаад “больё” гээд гэрийн хойд талд байсан мөлхөө шүүгээ, хувцасаа аваад гэрийн гадаа гаргасан. Би гэрээ цоожлоод гадуур ажилтай явж байгаад буцаад гэртээ өдөр 11 цагийн үед ирэхэд гэрийн хаалгыг юмаар хөшөөд цүүг нь эвдээд гэрт орчихсон байхаар нь би Млуу утсаар залгаад “Яагаад гэрийн цүү, цоож эвдсэн юм” гэхэд “Би одоо очиж байна” гэж хэлсэн. Удалгүй гэрт хүрч ирээд эвдсэн цүү, цоожоо янзалж байгаад гэрт байсан эд зүйлийг хөлөөрөө өшигчөөд байхаар нь “Гэрээс гар, чиний юм энэ гэрт байхгүй” гэтэл “Намайг барьж аваад толгой, уруул, шанаа руу 2-3 удаа алгадаж аваад, үстэж газар унагчихаад зүүн гуя руу өшиглөөд байсан. Тийм сүртэй маргаан хийх шалтгаан уг нь байгаап/й. Мих огцом ууртай ширүүн зантай хүн байгаа юм. Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Би ухаан алдаж байхдаа Мын гар, хүзүүг самардсан байж магадгүй, бусдаар бол ямар нэгэн зорилгоор самардсан зүйл байхгүй.
Мархи уугаагүй, эрүүл байсан. Би өмнө нь Мтой маргалдаад самардчихсан байдаг юм. Хаана нь яаж самардсаныг одоо санахгүй байна. Тэр үед надтай маргалдсан гэрээс гараад явсан. Түүнээс хойш олон хоног гадуур явсан. Би архи уугаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11,24-ний өдрийн 573 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: С.Э биед тархины доргилт, хуйх, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шалбархай, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний цус хуралт, гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.24-ний өдрийн 577 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Мын биед дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, 2 гарын сарвуун дахь олон жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 57-р хуудас/,
Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 36-р хуудас/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны баримтууд /хх-ийн 37-54-р хуудас/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Хан-Уулын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Их-Уулын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 55-р хуудас/,
Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Мыг 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч С.Э бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар нь цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч С.Эыг 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч Н.Мын биө эрх чөлөөнд халдан нүүр, гаранд нь самардаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон гэж үзэн Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч С.Э гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байхаар шийдвэрлэв. Үүнд:
С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Ө аймгийн Д сумын төвд байдаг Ц худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт ажиллаж байгаа нөхөр /хамтран амьдардаг/ Мт хоол цай аваачиж өгсөн. Миний утсанд дуудлага ирж утсаа автал нэг эмэгтэй хүн “О ахтай яръя” гэсэн. “Хэн бэ” гэтэл “Чи өөрөө хэн бэ” гэж хэлэхээр нь би нөхөртөө гар утсаа өгөөд наад утсаа чанга яригч дээр нь тавиад наад хүнтэйгээ ярьчихаа гэж хэлсэн чинь М учиргүй гэнэт уурлаад намайг үсдэж аваад толгой руу цохьсон. Би өөдөөс нь гараараа түлхтэл намайг гараараа татаад /заамдаж байгаад/ намайг газар хүчтэй шалан дээр унагахад би шалан дээр толгойгоороо унасан. Миний ухаан балартаад сонин болоод жаахан ухаан алдсан. Нэг сэрсэн чинь М миний дээрээс юмаар сэвж байсан. ...Маргааш өглөө хоёр хүүхэд 07 цаг гээд хичээлдээ явсан. Би М“Хоёулаа одоо больё, салъя” гэхэд уурлаад “больё” гээд гэрийн хойд талд байсан мөлхөө шүүгээ, хувцасаа аваад гэрийн гадаа гаргасан. Би гэрээ цоожлоод гадуур ажилтай явж байгаад буцаад гэртээ өдөр 11 цагийн үед ирэхэд гэрийн хаалгыг юмаар хөшөөд цүүг нь эвдээд гэрт орчихсон байхаар нь би М-луу утсаар залгаад “Яагаад гэрийн цүү, цоож эвдсэн юм” гэхэд “Би одоо очиж байна” гэж хэлсэн. Удалгүй гэрт хүрч ирээд эвдсэн цүү, цоожоо янзалж байгаад гэрт байсан эд зүйлийг хөлөөрөө өшигчөөд байхаар нь “Гэрээс гар, чиний юм энэ гэрт байхгүй” гэтэл “Намайг барьж аваад толгой, уруул, шанаа руу 2-3 удаа алгадаж аваад, үсдэж аваад газар унагачихаад зүүн гуя руу өшиглөж байгаад гэрээс гараад явчихсан... Өмнө нь хоёр удаа цохиж зодож байсан. ...М дахиж гар хүрэхгүй гэж хэлэхээр нь би өрөвдөөд эргээд суудаг байсан. Хань нөхөр болоод амьдарчих болов уу гээд итгээд явдаг байсан. Миний биед М-л гар хүрсэн.. ...М-ын толгой буюу дух хавьд шалбарсан байгаа харагдсан, өөр гэмтэл харагдаагүй. Би ухаан алдаж байхдаа гар, хүзүүг нь самардсан байж магадгүй, бусдаар бол ямар нэгэн зорилгоор самардсан зүйл байхгүй...Хаана нь яаж самардсаныг одоо санахгүй байна.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: М намайг зодоод байхаар нь би биеэ гараараа хамгаалж байсан. Тэгэхдээ л самардсан байх. Эсвэл би зүгээр зогсож байгаад зодуулаад байх ёстой байсан юм уу...Надад 450.000 төгрөгийн торгууль хэцүү байна. Би ажил эрхэлдэггүй, орлого байхгүй.
Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ...Э бид хоёр дахиад хэрэлдэж байгаад би Э-ыг хоёр удаа хөл рүү өшиглөж аваад, нүүр рүү нэг удаа цохиж авсан. Э миний дух, баруун хацар, эрүүний доод хэсэгт, мөн хүзүү, зүүн гар бугуйг самардсан, бусдаар бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Намайг Э өмнө нь зодож цохьсон зүйл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.24-ний өдрийн 577 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.М-ын биед дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, 2 гарын сарвуун дахь олон жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Н.М-ын эрүүл мэндэд буюу дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, 2 гарын сарвуунд олон жижиг зулгаралт үүсч, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч буй талаарх шинжээчийн дүгнэлт гарчээ.
Хохирогч Н.М: “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр... Э над руу хүрч ирээд хүзүү рүү нэг удаа самардсан...” гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч үүний улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв.
Харин хохирогч Н.М-ын биед учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч С.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр учруулсан болох нь:
Хохирогч Н.М-ын: “...Маргааш нь...Э бид хоёр дахиад хэрэлдэж байгаад би Эыг хоёр удаа хөл рүү өшиглөж аваад, нүүр рүү нэг удаа цохиж авсан. Э миний дух, баруун хацар, эрүүний доод хэсэгт, мөн хүзүү, зүүн гар бугуйг самардсан, бусдаар бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Намайг Э өмнө нь зодож цохьсон зүйл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 12-13-р хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд Н.Мыг хохирогчоор тогтоож, хууль сануулж авсан дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирогч Н.М дээрх мэдүүлэгтээ “...би Эыг хоёр удаа хөлрүү өшиглөж аваад, нүүррүү нэг удаа цохиж авсан...” гэж мэдүүлсэн байгаагаас дүгнэхэд Хохирогч Н.М нь шүүгдэгч С.Э амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийж эхлүүлсэн болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогчийн энэхүү хууль бус үйлдэл эхэлсний дараа шүүгдэгч Э нь хохирогчийн дух, баруун хацар, эрүүний доод хэсэгт, мөн хүзүү, зүүн гар бугуйг самардсан болох нь хохирогчийн дээрх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Энь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мнамайг зодоод байхаар нь би биеэ гараараа хамгаалж байсан. Тэгэхдээ л самардсан байх. Эсвэл би зүгээр зогсож байгаад зодуулаад байх ёстой байсан юм уу...” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Энь бусдын хууль бус халдлага эхэлсний дараа аргагүй хамгаалалт хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон Н.М нь гомдол мэдээлэл гаргаагүй,... Э миний дух, баруун хацар, эрүүний доод хэсэгт, мөн хүзүү, зүүн гар бугуйг самардсан, бусдаар бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Э өмнө нь зодож цохьсон зүйл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/ өгсөн байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.Э үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч Н.Мын бие эрх чөлөөнд халдан нүүр, гаранд нь самардаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Э: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт ажиллаж байгаа нөхөр /хамтран амьдардаг/ Мт хоол цай аваачиж өгсөн. ...Мучиргүй гэнэт уурлаад намайг үсдэж аваад толгой руу цохьсон. Би өөдөөс нь гараараа түлхтэл намайг гараараа татаад /заамдаж байгаад/ намайг газар хүчтэй шалан дээр унагахад би шалан дээр толгойгоороо унасан. Миний ухаан балартаад сонин болоод жаахан ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Мминий дээрээс юмаар сэвж байсан. ...Маргааш нь...“Намайг барьж аваад толгой, уруул, шанаа руу 2-3 удаа алгадаж аваад, үсдэж аваад газар унагачихаад зүүн гуя руу өшиглөж байгаад гэрээс гараад явчихсан. ...Өмнө нь хоёр удаа цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн
9- 10-р хуудас/,
Шүүгдэгч Н.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...Би хоёр гарыг нь бариад цааш түлхтэл шалан дээр хүчтэй унасан. Э газар унаад нэг сонин болчихоор нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад “Яасан бэ?” гэтэл нүүр царай нь сонин болчихсон байсан. ...Би Эыг махны дэлгүүртээ байж байхад нь нэг удаа түлхэж газар унагаагаад үстсэн. Гэрт ирсний маргааш хоёр удаа хөл рүү нь өшиглөсөн. Хоёр удаа алгадаж, нүүр лүү нэг удаа цохьсон. ...Би уураа барьж дийлээгүй зодсон нь үнэн...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29-р хуудас/,
Шинжээчийн 573 дугаартай дүгнэлтэд: С.Э биед тархины доргилт, хуйх, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шалбархай, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний цус хуралт, гэмтэл үүсчээ. ...гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 20-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М, С.Энар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Шилдээд овгийн Сугирхүүгийн Э үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэн, тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэлээр шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овгийн Н М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
Н.М нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.Дэлгэрмаа