Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0783

 

 

 

 

 

2021 11 23 128/ШШ2021/0783

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р  ХК /РД:51*****/

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нар

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р ХК-ийн гүйцэтгэх захирал Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.З, Л.Н нар нь Р ХК-ийн 2012-2015 оныг дуустал хугацааны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж Р ХК-д 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** тоот актаар 4,360,***,332.10 төгрөгийн зөрчилд нийт 785,***,175.9 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байдаг.

Р ХК-ийн зүгээс дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0* дүгээр тогтоолоор холбогдох хууль тогтоомж, актыг үндэслэн Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** тоот актаар 4,360,***,332.10 төгрөгийн зөрчилд ногдуулсан 785,***,175.9 төгрөгийн төлбөрөөс 599,903,995.00 төгрөгийн зөрчилд ногдох 221,***,885.30 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон бууруулж, 3,033,***,590.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 201,625,***.90 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулж чөлөөлж, 2014-2015 оны тайлангаас гарсан алдангийг нийт 259,057,093.00 төгрөгийн зөрчлөөр бууруулах, 2,637,***,704.10 төгрөгийн зөрчилд ногдох 229,349,***.50 төгрөгийн нөхөн татвар 87,***,079.10 төгрөгийн торгууль 45,290,***.10 төгрөгийн алданги, нийт 361,***,434.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байдаг.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600*****дугаар актаар Р  ХК-д төлбөр ногдуулахдаа: Тус актаар татварын улсын байцаагч нар 4,360,061,332.10 төгрөгийн зөрчил илрүүлж, 785,***,175.90 төгрөгийн төлбөр ногдуулсан боловч тус актын 6, 7, 8 дугаар хавсралт хуудаст 106,***,831.0 төгрөгийн зөрчлийн дүнгээр зөрүүтэй бөгөөд 40,783,***.20 төгрөгийн төлбөрийн зөрүүтэйгээр акт тогтоосон байдаг. Ингэхдээ ямар хуулийн ямар заалт зөрчсөнийг огт дурдаагүй. Мөн тус актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсэгт Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.2 НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах заалтыг үндэслэн 355,434.024 төгрөгийн нөхөн татвар, 257,***,698.1 төгрөгийн торгууль 172,***,637.60 төгрөгийн алданги, 36,816.3 төгрөгийн хүү, нийт 785,***,175.9 төгрөгийн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоов гэж заасан байдаг.

Актын үргэлжлэл хавсралт 6, 7, 8 дугаар хуудсанд дурдсанаар 332,646,***.60 төгрөгийн нөхөн татвар, 250,552,***.40 төгрөгийн торгууль, 161,069,824.40 төгрөгийн алданги, 36,816.3 төгрөгийн хүү, нийт 744,305,83.7 төгрөгийн акт тогтоосон нь Татварын улсын байцаагчийн 2600***** тоот актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсгээс 22,***,328.40 төгрөгийн нөхөн татвар, 6,***,198.57 төгрөгийн торгууль, актын үргэлжлэл хавсралт 6, 7, 8 дугаар хуудсанд дурдсанаар 332,***,395.60 төгрөгийн нөхөн татвар, 250,***,499.40 төгрөгийн торгууль, 161,***,824.40 төгрөгийн алданги, 36,***.3 төгрөгийн хүү, нийт 744,***,835.7 төгрөгийн акт тогтоосон нь Татварын улсын байцаагчийн 2600***** тоот актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсгээс 22,***,328.40 төгрөгийн нөхөн татвар, 6,836,***.57 төгрөгийн торгууль, 7,214,***.22 төгрөгийн алданги, нийт 40,***,340.2 төгрөгийн зөрүүтэй байна.

Тухайлбал, актын Р ХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсэгт зөрчлийн жагсаалтын 4 дүгээр заалтад тусгай зориулалтын нөөц сан байгуулсан дүнг зардалд бичиж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх 81,***,761.40 төгрөгийн зөрчилд 36,***,342.70 төгрөгийн төлбөр, зөрчлийн жагсаалтын 9 дүгээр заалтад акталсан бараа материалын зардалд бичсэн гэх 25,***,379.60 төгрөгийн зөрчилд 4,***,914.40 төгрөгийн төлбөр ногдуулсан нь гэж тус тус дурдсан байхад 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хуудасны зөрчлийн жагсаалт болон тогтоох хэсэгт огт дурдаагүй байгаа нь уг актын гол зөрчил юм.

Өөрөөр хэлбэл, актын гол хэсгүүд хоорондоо утга агуулгын алдаатай, төлбөр ногдуулж буй үнийн дүн, тооцооллын илт зөрүүтэй, мөн ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэл болгосон нь тодорхой бус гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн актын хэвлэмэл хуудасны нүүр хэсэгт: Акт нь тэмдэглэх, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдсэн хавсралт болон хавсаргасан баримт бүхий бүгд ... хуудастай (Энэхүү акт нь хавсралтын хамт хүчинтэй) гэж тэмдэглэжээ.

Мөн Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам /2014 он/-ын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Акт, дүгнэлт нь тэмдэглэх үндэслэл бүхий Тогтоох хэсэгтэй байх бөгөөд акт, дүгнэлт нь холбогдох хавсралтуудын хамт хүчинтэй байна, мөн журмын 7 дугаар зүйлийн 7.4.4-д акт, дүгнэлт-ийн үргэлжлэл хавсралтад: Акт дүгнэлтийн хэвлэмэл хуудасны тэмдэглэх, үндэслэл бүхий тогтоох хэсэгт бичигдсэнээс бусад акт, дүгнэлтийг үйлдэх болсон үндэслэл, шалтгааныг дурдсан мэдэгдэл ... зөрчсөн хуулийн заалтыг зөрчил тус бүрээр тодруулан бичиж дээрх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалт ... бичиж ... гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна гэж зааснаас харахад татварын улсын байцаагчийн акт нь холбогдох хавсралтуудын хамт хүчинтэй байхаар холбогдох журамд тодорхой заасан байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 4 дэх заалтад Утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэг нь ..., найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцож болно гэж тайлбарлажээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж зааснаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэгт илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж тус тус заасан.

Иймд, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т*******, Л.Н******* нарын үйлдсэн утга агуулгын илэрхий алдаатай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260016580 дугаар актыг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нарын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 260016580 дугаартай актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг актад нийт 9 зөрчил илрүүлсэн гэж үзсэн байдаг. Энэ зөрчлүүдтэй холбогдуулан Нийслэлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 5 зөрчил шийдвэрлэгдсэн. Иймд бид шүүхэд нэхэмжлэл тодруулж 4 зөрчилд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоох буюу анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар явах хүсэлттэй байна.

Татварын улсын байцаагч И.Т*******, Л.Н******* нарын үйлдсэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2600106580 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянгол дүүргийн дээрх татварын улсын байцаагчид Р ХХК-ийн 2012-2015 он дуусах хүртэл хугацаанд санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж 4,360,***,332 төгрөгийн зөрчилд нийт 785,***,175 төгрөгийн төлбөр

ногдуулсан. Р ХХК-ийн зүгээс дээрх актыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан хугацаанд Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1 дугаартай тогтоолоор холбогдох хууль тогтоомжийг үндэслэн актад өөрчлөлт оруулсан. Бид акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн учир хуульд заасан хугацааны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлоо актын хүрээнд 4 үндэслэлээр гомдол гаргасан.

Үүнд: Татварын улсын байцаагчид Р ХК-ийг Сингапур улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан М ХХК-д 2015 он 1,***,956,800 төгрөгийн зээлийн хүүг шилжүүлэхдээ аж ахуй нэгжийн орлогын албан татвар суутган тооцоогүй гэж үзэж акт тавьж байсан. Үүнд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг орлогын татварын багыг ихэд ногдуулахгүй байх, Татвар төлөхгүй байхаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн Монгол улсын Засгийн

газар, Бүгд найрамдах Сингапур улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 11

дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж акт тогтоосон байдаг.

РХХК нь 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр М  ХХК-ийн зээлийн хэлэлцээрээр уулзаж Монгол Улсын компанийг ивээн тэтгэгч, Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан Р ХК нь оролцож гурван оролцогч бүхий хувьцаанд хүрэх зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээний оршил хэсэгт энд дурдсан өдрийн байдлаар ивээн тэтгэгч компанийн 35,32**** ширхэг энгийн хувьцааны эзэмшигч бөгөөд түүний 100 хувийн эзэмшигч компани болох Хера холдинг ХХК нь 5,***.000 ширхэг энгийн хувьцааны эзэмшигч мөн болохыг тус тус тэмдэглэн энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу компанийн энгийн хувьцаа руу хөрвөх нөхцөлтэйгөөр 7,***,400 төгрөгийг санхүүгийн зорилгоор зээлдүүлэх хүсэлттэй байгаа. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх зорилго болон бусад тусгай нөхцөлийг зааж өгчээ. Хувьцаат хөрөнгө зээлийн гэрээний 2 дугаар зүйлд хувьцаанд хөрвөх зээл 2.2 зээлийн тухайд хувьцаанд хүрэх зээлийг компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна. Мөн гэрээний 4 дүгээр зүйлд эргэн төлөлт болон хөрвүүлэлт, хаалтын өдрөөс хойш хаалтын өдрийн 4-н жилийн дотор зээлдүүлэгч нь өөрийн үзэмжээр компанид урьдчилан бичгээр мэдэгдэл өгч үндсэн төлбөрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нэгж хугацааны хөрвүүлэлтийн үнээр энгийн хувьцаа хөрвүүлэхийг шийдвэрлэх эрхтэй. Нэгж хувьцааны хөрвүүлэлтийн үнэ 190 төгрөг байна гэж заасан. Уг гэрээний дагуу 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Р******* ХК-ийн Голомт банк дахь дансанд 5223355 америк доллар Сингапур Улсаас шилжин орж ирсэн нь дансны хуулгаар тогтоогдоно. Р******* ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа нь 2013 оноос эхлэн алдагдалтай ажилласан учир хувьцаанд хөрвөх бус зээлдүүлэгчийн санаачилгаар уг зээлд зээлийн хүү тооцож эхэлсэн ба 2013 зээлийн хүүд Р ХК-ийн 1,999,***,000 төгрөг, 2014 онд 1,***,583 төгрөг төлөхөөр тохиролцож нягтлан бодох бүртгэлийн дагуу бүртгэсэн бөгөөд энэ санхүүгийн тайлан болон дансны гүйлгээгээр батлагдана. Гомдол гаргагч компани нь 3 удаагийн гүйлгээгээр 2013 оны зээлийн хүүг бүхэлд нь харин 2014 оны зээлийн хүүг хэсэгчлэн 1,***,000,000 төгрөгийг Сингапур улсын хуулийн дагуу байгуулагдсан М констракшн М ХХК-д шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримтаар батлагддаг. Үүнтэй татварын улсын байцаагч нар маргадаггүй. Татварын улсын байцаагч нар дээрх татварын ногдуулахдаа Монгол Улсын олон улсын гэрээг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байх татвар төлөхөөс зайлсхийх урьдчилсан сэргийлэх тухай Монгол улс болон Бүгд найрамдах Сингапур улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 11.2 А хэрэв хүүг банк болон түүнтэй төстэй санхүүгийн байгууллага авч байгаа бол хүүгийн нийт хэмжээний 5 хувиас хэтрэхгүй байна гэсэн. Зээлийн гэрээ нь хувьцаанд хөрвөх зээл тул орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Сингапур улсын Засгийн газрын хэлэлцээрийн 11.2 дахь хэсгийн А-д заасны дагуу М констракшн м ХХК-д хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг банк болон түүнтэй төстэй санхүүгийн байгууллага гэж үзэн 5 хувиар татварын ногдуулах ёстой. Бүгд найрамдах Сингапур Улсын Монголиан констракшн материалс ХХК нь санхүүгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад дотоодын аж ахуй нэгж хуулийн этгээд компаниудад хүүтэй болон хүүгүй зээлийн тогтмол олгодог байгууллага тул банк болон түүнтэй төстэй байгууллага гэж үзнэ. Өнөөдрийн байдлаар Монголын 5 том бизнесийн группт их хэмжээний хүүтэй зээл олгоод үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд 5 хувиар тооцож татвар ногдуулбал татварын улсын байцаагчийн нэг дэх хэсэгт заасан 163,***,6680 төгрөгийн нөхөн татварын тал нь хүчингүй болохын зэрэгцээ Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 1 дүгээр тогтоолын нэг дэх хэсэг өөрчлөгдөх бөгөөд энэ нь татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл мөн.

Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдүүд 2012 онд олгосон 127,*** төгрөгийн 2013 онд нийт хувьцаа эзэмшигчдэд олгосон 99,***,919 төгрөгийн ногдол ашгаас татвар суутган төлөөгүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9, 16, 21 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзэн акт тогтоосон байна.

Р ХК нь хөрөнгийн бирж дээр хувьцаа нь зарагддаг нээлттэй хувьцаат компани ба тухайн жилийн санхүүгийн тайланд санхүүгийн улирал буюу дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж бусад тайланд үндэслэн ашиг орлогоо тодорхойлж төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн компанийн тухай хуульд заасныг үндэслэн ногдол ашиг олох эсэхийг шийдвэрлэдэг байгууллага юм.

2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14/1 тоот ТУЗ-ын тогтоол гарч 1 тоот 2011 оны үйл ажиллагаанаас нэгж хувьцаанд 5 төгрөг бодож ногдол ашиг олох ТУЗ-ын тогтоол гарсан. Тогтоолын дагуу 393,***,320 төгрөгийн ногдол ашгийг 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр харилцах дансанд төлбөр тооцооны дүнг шилжүүлсэн.

2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ТУЗ-ын тоот тогтоол гарч 2012 оны үйл ажиллагаанаас 100 сая төгрөгийн ногдол ашиг олохоор шийдвэрлэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр харилцах данснаас 99,***,919 төгрөгийг үнэт цаасны төвлөрсөн тооцооны төвд шилжүүлсэн. Энэ нь тархалтын мэдээлэл болон харилцах дансны хуулгаар нотлогддог бөгөөд хариуцагчид энэ талаар маргадаггүй. Тухайн ногдол ашиг нь манай компанийн хувьд хүлээн авч буй орлого биш төлж буй зардал нь ногдол ашгийн орлого болох юм. Гэтэл татварын улсын байцаагчид Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод дараах татвар ногдоно.

Мөн хуулийн 9.1.3 дахь хэсэгт ногдол ашгийн орлого гэсэн хуулийн заалтаар акт тавьсан нь хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн бид зөвхөн суутгагчийн үүрэг хүлээх ёстой. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13.1.13 дахь хэсэгт мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн заалтын дагуу ногдол ашгийн орлогоос татвар суутгахыг чөлөөлсөн байсан. Р ХК нь суутгагчийн үүрэг хүлээгээгүй болохыг татварын улсын байцаагчид анхаарч тооцоогүй байна. Иймд Татварын ерөнхий хуульд ногдол ашгийн орлогоос татвар суутгахгүй байхыг заасан байхад татварын улсын байцаагчид хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэн акт тогтоосон нь актыг хүчингүй болгох үндэслэл болно.

2012 онд 1,***,034 төгрөг 2013 онд 150, ***,900 төгрөгийг, 2014 онд 1,***,034 төгрөг, 2015 онд 140,***,00 төгрөгийн татвар ногдох орлого олоход ашиглаагүй хайгуулын лицензийн болон орон сууцны хоёр өрөө байрны зардлыг хасч татвар ногдуулах орлогыг бууруулж тооцсон зөрчил гаргасан гэж үзэж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг үндсэн акт тогтоосон. Манай компани борлуулалтын орлогод 51 м.кв бүхий 2 өрөө орон сууц авсан бөгөөд өөрийн нэр дээр улсын бүртгэлийн дугаартай бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болсон. Энэ орон сууц компанийн нэр дээр бүртгэлтэй тул компанийн ажилчид болон үйлдвэр угсарч байсан ажилчид байнга байрлаж компанийн бизнесийн үйл ажиллагаанд тогтмол ашиглагдаж байсан хөрөнгө юм. Манай компани Д аймгийн Д суманд дугаар бүхий хайгуулын лиценз эзэмшдэг. Бид өөрсдийн бизнесийн борлуулалтаас орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үндсэн үйл ажиллагаа болох бетон зуурмагийн гол орц цементийн үндсэн түүхий эд болох шохойн чулууны хайгуулын тусгай зөвшөөрөл авч хөрөнгө оруулан үйл ажиллагааг явуулж байна. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохын тулд Ашигт малтмалын газраар батлуулсан зохих төлөвлөгөөний дагуу Ж Т Э ХХК-тай гэрээ байгуулан хайгуулын ажил явуулж, хайгуул үнэлгээний хөрөнгө дансанд бүртгэж их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Хайгуулын ажил амжилттай хийгдэж зохих хууль тогтоомжийн дагуу М01**** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл нь компанийн эдийн бус хөрөнгө бөгөөд компанийн татвар ногдох ашгийг үнэлүүлэх зорилго бүхий хөрөнгө учир татвар ногдох орлого олоход ашиглагдаагүй гэж дүгнэх боломжгүй юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд идэгдэл хорогдлын шимтгэл тооцох тухай 13.2 дахь хэсэгт үндсэн хөрөнгийг дор дурдсанаар ашиглахаар тооцож, түүний идэгдэл хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна. 13.2.5 дахь хэсэгт ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө, үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна, 13.6 дахь хэсэгт энэ хуулийн 13.2 дахь хэсэгт заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн идэгдэл хорогдлын шимтгэл тооцох үнийг эдгээр зөвшөөрөл эзэмших шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр худалдаг авсан үнийг тодорхойлно гэж заасан ба дээрх журмын дагуу компанийн эдийн бус үндсэн хөрөнгө болох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн идэгдлийн зардлыг тус хуулийн 12 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал, 12.1 дэх хэсэгт дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдох орлогыг тогтооно. 12.1.26 дахь хэсэгт бараа материалын хэвийн орлогыг заасны дагуу татвар ногдох орлогоос хасч тооцохоор хуульд заасан ба идэгдлийн зардал байгуулахгүй гэсэн хязгаарлалт байхгүй. Орлого олоогүй тул идэгдэл байгуулах ёсгүй гэж татварын улсын байцаагчдын болон Татварын маргаан таслах зөвлөлийн байр суурь алдаатай юм. Идэгдэл байгуулах нь тухай хөрөнгийг ашиглахтай холбоотой ба орлого олохтой холбоотой байх шаардлагагүй. Аливаа хөрөнгийг ашиглах явцад орлого олж болно, олохгүй алдагдал хүлээж болно. Гагцхүү ашиглаж байгаа бол идэгдэл байгуулах ёстой гэсэн суурь зарчмыг үндэслэн хууль тогтоогч дээрх хуулийн заалтуудад энэ агуулгыг тусгай өгсөн байдаг. Иймд идэгдэл байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул татварын улсын байцаагчдын дүгнэсэн актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

2012 онд 83,***,900 төгрөг, 2014 онд 316,***,000 төгрөг, 2015 онд 631,***,00 төгрөгийн нийт 1,030,454,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 2012 онд 38,***,000 төгрөг, 2013 онд 37,***,00 төгрөг, 2014 онд 94,***,000 төгрөг, 2015 онд 131,***.000 төгрөгийн нийт 300,***,076 төгрөгийн хувь орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэсэн зөрчил илрүүлсэн мэтээр холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн акт тогтоосон. Маргаан таслах зөвлөлийн тогтоолд эдгээр зөрчлүүдийг хянаад анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны гэх Өршөөлийн тухай хуульд хамруулж зарим зөрчил болон торгууль болох 32,***.000 төгрөгийн торгууль алдангийг өршөөлд хамруулан шийдвэрлэсэн. 2013 оноос эхлэн барилгын салбаруудад уналт бий болж зах зээлийн хүнд хэцүү нөхцөл бий босон. Манай компанийн дийлэнх харилцагчид барилгын компани учир мөн адил үйл ажиллагаанд нөлөөлж татвар төлөх боломжгүй хүнд эдийн засгийн хүнд байдал үүссэн. Татварын байгууллагаас манай компанийн татварын өрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэж мэдэгдэх хуудас ирүүлж, данс хааж, барьцааны гэрээ байгуулж, Татварын ерөнхий хуулийн 61.1, 62.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг дараалан авсан. Татварын ерөнхий хуулийн хугацаандаа төлөөгүй татварыг хураах гэсэн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хугацаандаа төлөөгүй татварын өрийг дор дурдсан дарааллаар явуулна. Үүнд үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө цалин хөлс бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасны дагуу татварын алба хуульд заасан эрхээ хэрэгжүүлж дээрх арга хэмжээг манай компани дээр авч хэрэгжүүлсэн. Монгол улс дахь татварын байгууллага нь нэгдсэн нэг системтэй байгууллага ба энэ тухай Татварын ерөнхий хуулийн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл дүүргийн татварын газар хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нараас бүрдэнэ гэж зааж өгсөн байна. Гэтэл татвар хураалтын албанаас татварын өрийг татвар төлөгчөөр хүлээн зөвшөөрүүлж, данс хааж, эд хөрөнгө барьцаалж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж хуульд заасан татварын өрийг барагдуулах ажиллагаа явуулж байх шатанд хөндлөнгөөс хяналт шалгалтын албанаас татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж их хэмжээний торгууль алданги ногдуулж байгаа нь татварын байгууллагын нэгдсэн үйл ажиллагаа хоорондоо холбоогүй нэгнийгээ үгүйсгэсэн няцаасан байдлаар явагдсан. Өөрөөр хэлбэл бид татвараа төлнө гэж үнэн зөвөөр ногдуулсан байхад манай компанийг татвараа төлөх үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дээр дурдсан дарааллаар явуулна гэж заасны дагуу татварын байгууллага шүүхэд хандаж татварын өрөө шаардах байтал хяналтын байцаагчид шинээр зөрчил илрүүлсэн мэтээр торгууль алданги ногдуулж хуульд заасан эрхээ хэтрүүлэн хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагаа нь нийцээгүй тул татварын байцаагчийн акт шинээр зөрчил илрүүлсэн мэтээр торгууль алданги ногдуулж хуульд заасан эрхээ буруугаар ойлгон ашиглаж буруугаар хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагаа хуульд нийцээгүй тул татварын улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болно. Актын тухайд дараах хэдэн бүрэлдэхүүнийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн татварын улсын байцаагчид акт ногдуулахдаа 4,360,***.000 төгрөгийн зөрчил илрүүлж 785,***,175 төгрөгийн төлбөр ногдуулсан боловч тус актын 6, 7, 8 дугаар хавсралт хуудас 106,***.831 төгрөгийн зөрчлийн дүнгээр зөрүүтэй бөгөөд 40 сая төгрөгийн төлбөрийн зөрүүтэйгээр акт ногдуулсан байдаг. Ингэхдээ ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөнийг дурдаагүй, мөн татварын улсын байцаагчийн 2/00***** дугаартай актын хэвлэмэл хуудас буюу канттай хуудасны тогтоох хэсэгт Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт 74.3, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 355,***,*** төгрөгийн нөхөн татвар 257,***,698 төгрөгийн торгууль, 172,***,636 төгрөгийн алданги, 36,*** төгрөгийн хүү нийт 789,***.175 төгрөгийн акт ногдуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоов гэж заасан байдаг. Актын үргэлжлэл хавсралт 6, 7, 8 дугаар хуудсанд дурдсанаар 332,***,036.95 төгрөгийн нөхөн татвар 250,***.499 төгрөгийн торгууль, 161,***,824 төгрөгийн алданги, 36,***,816 төгрөгийн хүү нийт 744,***,835 төгрөгийн акт тогтоосон татварын улсын байцаагчийн 2600***** тоот актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсгээс 22,***,328 төгрөгийн нөхөн татвар, 6,***,198 төгрөгийн торгууль, 7,***,856 төгрөгийн алданги нийт 40,***,340 төгрөгийн зөрүүтэй байна. РХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил ногдуулсан төлбөрийн тооцоо гэсэн хэсгийн зөрчлийн жагсаалтын 4 дүгээр хэсэгт тусгай зориулалтын нөөц сан байгуулсан зардал бичиж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх 81,080,760 төгрөгийн зөрчилд 36,***342 төгрөгийг зөрчлийн жагсаалтын 9 дүгээр заалтад акт гэсэн бараа материалын зардал 25,***.000 төгрөгийн зөрчилд 4,2***** төгрөгийн төлбөр ногдуулсан гэж тус тус дурдсан байхад 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хуудас дахь зөрчлийн жагсаалт болон тогтоох хэсэгт огт дурдаагүй байгаа нь уг актын зөрчил юм. Актын гол хэсэг нь утга агуулгын хувьд алдаатай төлбөр ногдуулсан үнийн дүн тооцооллын илт зөрүүтэй. Мөн ямар хуулийн зүйл заалтыг үндэслэсэн эсэх нь тодорхой бус гэж дүгнэх үндэслэлтэй байна. Түүнчлэн актын хэвлэмэл хуудасны мөр хэсэг актын тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдсэн хавсралт болон хавсаргасан баримт бүхий хэдэн хуудас нь хавсралтын хамт хүчинтэй гэсэн байна. Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт актын үндэслэл нь тэмдэглэх хэсэг болон тогтоох хэсэгтэй байх бөгөөд акт дүгнэлт нь холбогдох хавсралтуудын хамт хүчинтэй байна. Мөн журмын 7 дугаар 7.4 дэх хэсэгт акт дүгнэлтийн үргэлжлэл хавсралтад акт дүгнэлтийн хэвлэмэл хуудсыг тэмдэглэх, үндэслэл бүхий тогтоох хэсгээс бусад актыг үйлдэх болсон шалтгааныг дурдсан байна. Зөрчсөн хуулийн заалтыг зөрчил тус бүрээр тодруулан бичиж дээрх зөрчилд хариуцлага хүлээх хуулийн заалтыг бичиж, гарын үсэг зурж тамга дарна гэж зааснаас харахад татварын улсын байцаагчдын акт нь холбогдох хавсралтын хамт хүчинтэй байхаар журамд тодорхой заасан байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар тогтоолын 4 дэх заалтад утга агуулгын илэрхий алдаатай захиргааны актын найруулга зүйн үг, үсэг тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актын утга агуулгын илэрхий алдалтайд тооцож болно гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт утга агуулгын илэрхий алдаатай гэж зааснаар 47.1.3 дахь хэсэгт захиргааны актын аль нэг хэсэгт илт хууль бус бөгөөд захиргааны актын гол үндэслэл болж байгаа тул захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж тус тус заасан. Татварын улсын байцаагчийн 260016580 дугаартай акт нь үндэслэх, тогтоох хэсгээс бүрдсэн хавсралт болон хавсрагдсан баримт бичиг бүхий хуудастай хавсралтын хамт хүчинтэй гэж дээр дурдсан актын хавсралтад илэрсэн алдаа зөрчлийн улмаас актыг бүхэлд нь хүчинтэй гэж үзэх боломжгүй. Тухайлбал утга агуулгын илэрхий алдаанаас гадна хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнэлтүүдийг хавсралтад дурдаж акт тогтоосон нь актыг илт хууль бус болгох үндэслэлтэй. Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч И.Т, Л.Ннарын үйлдсэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Татварын улсын байцаагч явцын дунд нэрээ өөрчилсөн учир шинээр өөрчилсөн нэрээр нь актад дурдаад явж байгаа гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: 1 Р ХК-ийн татварын улсын байцаагчийн акт дах зөрчлийн жагсаалт болон тогтоох хэсэг 2 зөрчлийн зүйлийг орхигдуулан бичсэн боловч актын хавсралтад бүрэн тусгасан ба актын нийт төлөх дүн үнэн зөв бичигдсэн бөгөөд уг орхигдуулсан зөрчил нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.

2. Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Акт, дүгнэлт нь тэмдэглэх үндэслэл бүхий Тогтоох хэсэгтэй байх бөгөөд акт, дүгнэлт нь холбогдох хавсралтуудын хамт хүчинтэй байна гэж заасан бөгөөд уг актын хавсралтууд нь үнэн зөв, актын нийт дүн нь үнэн зөв байгаа орхигдсон актын төлбөр нь нийт төлбөрийн 5 хувийг эзэлж байгаа нь захиргааны акт гаргах гол үндэслэл болсон гэж үзэх боломжгүй юм. Орхиж бичсэн 2 зөрчил нь: а/ найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон 36,4 сая төгрөгийн төлбөр, б/ акталсан материалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон 4,2 сая төгрөгийн төлбөр байсан.

3. С улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан М Констракшн м ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр С Улс руу зээлийн хүүд төлсөн дүнгээс татвар суутган тооцоогүй байсан нь санхүүгийн үндсэн баримтаар нотлогдсон,

4. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараасан талаар Ү ц т х т ХХК-аас тодруулга авч, санхүүгийн баримтуудтай тулган шалгалт хийсэн болно. Ногдол ашиг авсан аж ахуйн нэгж хуулийн этгээдүүдээс татвар суутган тооцоогүй. Ногдол ашгаас татвар суутган тооцохоос чөлөөлсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн заалт нь аж ахуйн нэгжүүд хуулийн этгээдүүдэд үйлчлэхгүй.

5. Татвар ногдох орлого олоход ашиглагдаагүй хайгуулын лицензийн элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй, урьдчилж гарсан зардал эсвэл хайгуул үнэлгээний хөрөнгийн дансанд бүртгэх ёстой. Тухайн талбайгаас олборлолт хийж эхэлсэн үеэс зардалд тооцох ёстой байсныг буруугаар бүртгэж татвар ногдох зуурмагийн борлуулалтын орлогыг олоход гарсан зардалд тооцон хассан байсан зөрчил илэрсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.26-д бараа материалын хэвийн хорогдол гэж заасан нь энд яригдаж буй элэгдлийн зардалтай холбоогүй зардал болно.

6. Үйлдвэрлэлийн бизнес төсөл биет бус хөрөнгөөр үнэлж баланст тусгаж байгаад 2012 онд 440,***,000.0 төгрөгөөр, 2013 онд 29,***,900.0 төгрөгөөр, 2014 онд 117,516,***.3 төгрөгөөр биет бус хөрөнгийн данснаас хасаж 7009-01-000-016*** зардлын дансанд хааж, татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон зөрчил илэрсэн. Уг зөрчлийг нотлох тус компанийн санхүүгийн программаас 2016 онд хэвлэж авсан дансны хуулга, үндсэн хөрөнгийн товоо зэргээр нотлогдсон.

7. 2015 онд Harvard business school сургууль руу удирдах ажилтнуудын сургалтын төлбөрийн 19388.8 доллар буюу 36,***,012.8 төгрөгийг шилжүүлэхдээ хувь хүний орлогын албан татвар суутган тооцоогүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 ... ажил олгогчоос нэмж олгож байгаа тухай ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь ... үйлчилгээний орлогын албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:, 15.1.7-д Энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого, мөн хуулийн 26.1.1-д энэ хуулийн ... 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар ... тус, тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх гэж заасныг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаан дээ гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч И.Т, Л.Н нар нь Татварын ерөнхий газраас олгосон томилолт болон өргөдөл гомдлын дагуу Р******* ХК-д 2011-2015 оны татварын ногдуулалтад хяналт шалгалт хийж гүйцэтгээд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2600***** дугаартай акт гаргасан ба уг актаар 785,***,175 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон. Актыг Р ХК нь эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандаж уг байгууллагын тогтоол гарсан байдаг. Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь зөрчил тус бүрээр буюу 1-12 хүртэл дугаарлаж байгаад зөрчлийн байдал болон зөрчилд үнэлэлт хийж асуудлыг шийдсэн байсан. Үүнд орхигдуулсан зүйл байхгүй. Сингапур улсын М к м ХХК-тай холбоотой асуудал нь Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлд Монгол улсын гэрээнд Монгол улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн байдаг. Орлогын татварын давхардуулан ногдуулахгүй байх, Татвар ногдуулах орлогоос зайлсхийх Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах С Улсын Засгийн газрын хооронд байгуулагдсан хэлэлцээрийн 11.2 дахь хэсэгт хэрэв хүүгийн жинхэнэ эзэмшигч нь хэлэлцэн тохирч нөгөө улсад байнга оршин суудаг бол хүү бий болсон хэлэлцэн тохирогч улс өөрийн хуулийн дагуу уг хуульд татвар ногдуулж болох боловч ногдуулах татварын хэмжээнд 11.2Б-д бусад бүх тохиолдолд нийт хэмжээний 10 хувиас хэтрэхгүй гэж зааснаар татварын улсын байцаагч нь С улсын Э т и ХХК-д олгосон зээлийн төлбөрт 10 хувиар татвар ногдуулсан нь үндэслэлтэй гэсэн. Татварын байгууллага энэ байр суурь дээр байгаа. Компанид олгож байгаа асуудал нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт зааснаар ногдол ашгийн орлогод хамаарна. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар ногдол ашгийн орлого суутгал авахгүй байхаар хуульчилсан байхад Аж ахуй нэгжийн 9 дүгээр зүйлд албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод татвар ногдоно. Мөн хуулийн 9.1.3 дахь хэсэгт ногдол ашгийн орлого гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн учир хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Татварын улсын байцаагч хариу тайлбартаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараасан талаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулга авч санхүүгийн баримттай тулгаж шалгалт хийсэн болно. Ногдол ашиг авсан аж ахуй нэгж хуулийн этгээдүүдийн жагсаалт болон хавсралтын уг бичигт хавсаргасан ногдол ашгаас татвар суутган тооцохоос чөлөөлсөн хувь хүний орлогын албан татварт хуулийн заалтууд нь аж ахуй нэгжүүдийн хуулийн этгээдэд үйлчлэхгүй гэж заасан. Иймд уг зөрчлийн тухайд татварын улсын байцаагч хуулийн холбогдох хэм хэмжээг баримтлан ажилласан гэж үзэж байна. Мөн гурав дахь асуудал нь тусгай зөвшөөрөл болон улсын бүртгэлтэй байр байгаа. Улсын бүртгэлтэй Y-220******* дугаартай 51 м.кв 2 өрөө орон сууцыг 2012-2015 онд орлого олох хэрэгсэл болгож ашигласан гэдгээр татвар ногдох орлогоос хасч тооцсон байсан. Үүнд Татварын маргаан таслах зөвлөлөөс шаардлагатай үндэслэл тайлбарыг гаргаж өгсөн. Тухайн татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлгүй гэдгийг оруулж өгсөн байгаа.

Зөрчил нь 785,***,175 төгрөг байдаг. 785,***,175 төгрөгийн зөрчлөөс тооцоолол хийж үзвэл 40 сая төгрөгийн зөрчлийн зөрүү гарсан гэж үзэж байна. Үнэт цаас дээр хэвлэгдэж байгаа акт нь ард нь хавсаргасан хавсралттай хамт хүчин төгөлдөр болдог. Нотлох баримтаар хавсаргасан байгаа татварын хяналт шалгалтын ажлын карт байгаа. Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тооцоо гэсэн ХШ-06 гэсэн хоёр төрлийн акт байгаа үүн дээр орхигдсон 30 сая төгрөгийн задаргаа байгаа. Тусгай зориулалтын нөөц сан байгуулсан дүнд зардал бичиж татварт ногдуулах орлогыг бууруулсан гэдэг дээр 81 сая төгрөгийн асуудал, акт бичсэн бараа материалыг зардалд бичиж татвар ногдох орлогоос хассан гэдэг дээр 25 сая төгрөг ногдуулсан. Эдгээрийн зөрүүг тооцож үзэхээр зөрчлийн актад үнийн дүнгийн зөрүү гардаггүй. Учир нь актад 785 сая гэж бичсэн боловч тооцооллоор 745 сая төгрөг буюу 40 сая төгрөгийн зөрүү гарч байгаа гэдэг асуудлын зөрүү нь хяналт шалгалтын ХШ-0106 гэсэн маягтад тодорхой тогтоож өгсөн. Хяналт шалгалтын карт нь тооцооллын хавсралтуудаар нотлогдож байгаа. Ногтлогдохгүй байна гэж үзэж байгаа шалтгаан нь хяналт шалгалтаар тогтоосон актын ард байгаа.

Зөрчлийн талаар тодорхойлсон Word программ дээр бичсэн тайлбар байгаа. Үүнд бичихгүй орхисон асуудал байгаа. Харин тооцоолол болон 40 сая төгрөгийн зөрүүтэй акт тавьсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Р ХК нь татварын улсын байцаагч нарын тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ үндэслэлээр илт хууль бус болгох шаардлага тавьж байгаа. С  Улстай байгуулсан гэрээний үндсэн дээр олгосон байгаа. Үүнийг хоёр тал хэдий хугацаанд хэдэн төгрөг шилжүүлсэн дүнгээ хүлээн зөвшөөрдөг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу суутгагч гэж тогтоогдсон үүргээ биелүүлээгүй. Хүүд хүү шилжүүлсэн атлаа түүнийг аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зардалд оруулаад татвар ногдох орлогоос хасч тооцсон атлаа хуульд заасан суутгагчийн үүргээ бусдад шилжүүлсэн. Хоёр улс олон улсын гэрээгээр хэлэлцэн тохирсон боловч энэ заалт нь хэлэлцэн тохирогч орлого олж байгаа эх үүсвэр болгож байгаа орон мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу 10 хувиар ногдуулна гэсэн үндэслэлээр манай улсын байцаагч нар акт тавихдаа хэрэглэсэн. Үүнийг маргаан таслах зөвлөл үндэслэлтэй гэж үзсэн. Мөн Р ХК нь орлого шилжүүлснээ хүлээн зөвшөөрч 10 хувь биш 5 хувиар ногдуулах ёстой гэдэг. Гэтэл одоо энэ акт нь илт хууль бус болох ёстой гэж ярьж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж байна. Татварын маргаан таслах зөвлөлөөр бүх зүйл заалтаар тулгаж тайлбарласан. С улсын М к м ХХК нь гэрчилгээгээ авч ирж өгсөн. Үүнд үйл ажиллагааны чиглэл нь тодорхойгүй мөн олон улсын практикт байдаг мөн хүүлдэг байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад ч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Орон сууцны идэгдэл хорогдол тооцох дээр хэлэхэд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасан байгаа. Татвар төлөгч нь тайлан гаргахдаа орлого зарлага нягтлан бодох тухай хуулийн дагуу орлого зарлага уялдаж байх ёстой. Мөн татварын албаны хэрэгжүүлж байгаа хуулийг Улсын Их Хурлаар баталсан байдаг. Сул байгаа хөрөнгийг ашиглахгүй байж ил хорогдол тооцохыг зөвшөөрөөгүй. Хөрөнгөтэй орлоготой нь харьцуулж тооцох жилийг зааж өгсөн. Энэ татварт ногдох орлогыг үнэн зөв тодорхойлохын тулд өртөг зардлыг зөв тооцохын тулд хуульд заасан байдаг. Элэгдлийг орлого олох үйл ажиллагаанд оруулж байгаа ач холбогдлоор нь тооцдог. Иймд маргаан таслах зөвлөл үндэслэлтэй гэж үзсэн. Мөн Өршөөлийн хуульд хамруулаагүй хэсгийг хамруулсан байсан. Уг Өршөөлийн хуулиар боломжийг олгосон боловч заавал хамруулж гэсэн зүйл оруулаагүй хүсэлтээ гаргасан аж ахуй нэгж байгууллага татварт ногдох орлого эд хөрөнгөө өршөөлд хамруулсан. Иймд татварын улсын байцаагчийн тавьсан акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг дэмжиж байна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Р ХК-аас * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарт холбогдуулан гаргасан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарын үйлдсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч[1], 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр РХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.З /И.Т/, Л.Ннар нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын Татварын хяналт шалгалт хийх 261604***** тоот томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийн дагуу нэхэмжлэгч Р ХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалтыг хийжээ.[3]

Хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** тоот Татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч Р ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14 болон бусад хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус үндэслэн 4,360,061,332.1 төгрөгийн зөрчилд 355,434,024 төгрөгийн нөхөн татвар, 257,388,698.1 төгрөгийн торгууль, 172,***,637.5 төгрөгийн алданги, 36,***.3 төгрөгийн хүү, нийт 785,089,175.9 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.[4]

Нэхэмжлэгч Р ХК-иас хариуцагч нарын дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий хууль /2008/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.5, Орлогын татварыг давхардуулан оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах С Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн 11 дүгээр зүйлийн 11.2.(б), Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.6.7, 16 дугаар зүйлийн 16.3.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 13 дугаар зүйлийн 13.6.7, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.4, 15 дугаар зүйлийн 15.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 26 дугаар зүйлийн 26.1, 16.1.1, 26.1.6, 26.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2600***** дугаарт актаар ногдуулсан төлбөрийг бууруулж, нийт 361,***,434.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.[5]

Нэхэмжлэгчээс маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2600***** тоот актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсэг болон актын үргэлжлэл 6, 7, 8 дугаар хуудсанд дурдсан нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээ нь хоорондоо зөрүүтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байна гэж, хариуцагчаас улсын байцаагчийн акт дах зөрчлийн жагсаалт болон тогтоох хэсэгт 2 зөрчлийн зүйлийг орхигдуулан бичсэн боловч актын хавсралтад бүрэн тусгасан ба актын нийт төлөх дүн үнэн зөв бичигдсэн бөгөөд тус орхигдуулсан зөрчил нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж тус тус маргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр, түүнийг гаргах, 106.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй., Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай; гэж гэж тус тус заажээ.

Захиргааны актын утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ.

Түүнчлэн, найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзнэ.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолд ... Арван хоёр. Гомдол гаргагч татварын улсын байцаагчийн 2600***** тоот акт нь үргэлжлэл хавсралт нь агуулгын хувьд зөрүүтэй, утгын хувьд алдаатай, тооцооллын зөрүүтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно., 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай 47.3. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгож өгнө үү гэснийг хянахад:

Татварын улсын байцаагчид тус компанийн 2012-2015 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үйлдсэн 2600***** дугаар актаар 4,360,***,332.10 төгрөгийн зөрчилд 355,***,024.00 төгрөгийн нөхөн татвар, 257,388,698.10 төгрөгийн торгууль, 172,229,637.50 төгрөгийн алданги, 36,816.30 төгрөгийн хүү, нийт 785,***,175.80 төлбөр ногдуулсан нь уг актын хавсралт татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо ХШ-06 (2) маягтаар 11 төрлийн 4,360,061,***.10 төгрөгийн зөрчилд ногдуулсан 355,434,024.00 төгрөгийн нөхөн татвар, 257,***,698.10 төгрөгийн торгууль, 172,***,637.50 төгрөгийн алданги, 36,****.30 төгрөгийн хүү, нийт 785,***,175.80 төлбөрийн дүнтэй тохирч байна.

Татварын улсын байцаагчийн акт, актын хавсралт татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо ХШ-06 (2) маягтаар ногдуулсан дээрх төлбөрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2600***** тоот актын үргэлжлэл хавсралт-д 9 төрлийн 4,253,***,191.10 төгрөгийн зөрчилд ногдуулсан 332,***,695.60 төгрөгийн нөхөн татвар, 250,*** 499.50 төгрөгийн торгууль, 161,*** ,907.30 төгрөгийн алданги, 36,***.30 төгрөгийн хүү, нийт 744,***918.70 төгрөгийг нэг бүрчлэн задалж зөрчсөн болон хариуцлага ногдуулсан хуулийн заалт тус бүрээр тайлбарласан байна.

Харин Тусгай зориулалтын нөөц сан байгуулсан дүнг зардалд бичиж, татвар ногдуулах орлогыг бууруулсан **,***,***.40 төгрөгийн зөрчилд ногдуулсан **,***,***.** төгрөгийн нөхөн татвар, *,***,***.** төгрөгийн торгууль, **,***,***,.** төгрөгийн алданги нийт **,***,***.** төгрөгийн төлбөр, Акталсан бараа материалыг зардалд бичсэн **,***,***.** төгрөгийн зөрчилд ногдуулсан *,***,***.00 төгрөгийн нөхөн татвар, ***,***.** төгрөгийн торгууль, *,***,***.** төгрөгийн алданги, нийт *,***,***.** төлбөрийг зөрчсөн болон хариуцлага ногдуулсан хуулийн заалтаар тайлбарлаагүй нь татварын улсын байцаагчийн актын архивын материал болон * системийн мэдээллээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн актаар 11 төрлийн *,***,***,***.** төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт ***,***,***.** төлбөрөөс 2 төрлийн ***,***,***.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт **,***,***.20 төлбөрийг зөрчсөн болон хариуцлага ногдуулсан хуулийн заалтыг бичээгүй ч зөрчил гарсан нь тогтоогдсон, зөрчлийн дүн утга агуулга нь тодорхой байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1 , 48.1 , 67 , 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт .... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ, 34.2.Татварын улсын байцаагчийн акт , дүгнэлтэд / цаашид акт , дүгнэлт гэх / татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч , татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс , тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үйлдсэн 260016580 дугаар актад хийсэн татварын улсын байцаагч И.Т*******, Л.Н*******, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвэлмаа нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үйлдсэн ********* дугаар актаар ногдуулсан *,***,***,***.** төгрөгийн зөрчил, ***,***,***.00 төгрөгийн нөхөн татвар, ***,***,***.10 төгрөгийн торгууль, ***,2**,***.50 төгрөгийн алданги, **,***,** төгрөгийн хүү, нийт ***,***,**.** төлбөрийн дүн акт, дүгнэлт-ийн үргэлжлэл хавсралтын тогтоох хэсгийн төлүүлэхээр акт тогтоосон дүн, "Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо "Маягт ХШ-06-аар зөрчил, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги, хүү, нийт төлбөрийн дүнтэй зөрүүгүй таарч байна.

Иймд гомдол гаргагчийн татварын улсын байцаагчийн ********* тоот акт нь үргэлжлэл хавсралт нь агуулгын хувьд зөрүүтэй, утгын хувьд алдаатай, тооцооллын зөрүүгүй байх тул актыг бүхэлд нь илт хууль бус захиргааны актад тооцож захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэсэн гомдол үндэслэлгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ. гэжээ[6].

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсэг болон актын үргэлжлэл 6, 7, 8 дугаар хуудсанд дурдсан нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээ нь хоорондоо зөрүүтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл, маргаан бүхий Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарын үйлдсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ********* тоот актын тогтоох хэсэгт 2 төрлийн зөрчилд ногдуулсан төлбөр болон хариуцлага ногдуулсан хуулийн заалтыг бичилгүй орхигдуулсан байгаа боловч актын хавсралтад зөрчлүүдийг бүрэн тусгасан, актын нийт төлөх дүн актын тогтоох хэсэгт болон хавсралтад үнэн зөв бичигдсэн, зөрүүгүй байна.

Түүнчлэн, тус орхигдуулан бичигдсэн зөрчил нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан утга агуулгын илэрхий алдаатай гэх шинжийг агуулаагүй байна гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан шинжийг агуулаагүй байх тул Р ХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарт холбогдуулан гаргасан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарын үйлдсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***********тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан Р ХК-аас * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Т, Л.Н нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ********* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 


[1] Хэргийн дүгээр хавтас, 1-4 дүгээр хуудас

[2] Хэргийн дүгээр хавтас, 49-50 дүгээр хуудас

[3] Хэргийн дүгээр хавтас, 7 дугаар хуудас

[4] Хэргийн дүгээр хавтас, 7-15 дугаар хуудас

[5] Хэргийн дүгээр хавтас, 22-47 дугаар хуудас

[6] Хэргийн дүгээр хавтас, 45-46 дугаар хуудас