| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довогт Чын Ад холбогдох 2312000000046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Б багийн .. газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Довогт Чын А /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх газрын ойгоос 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүйгээр ойгоос хууль бусаар 2.235 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 245.314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000046 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Дгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх газраас иргэн Ч.А нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ. Хохирол мөнгө төлсөн тохиолдолд гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн: ...2022 оны 11 дүгээр сарын 15-ны үед манай нөхөр Ч.А нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх ойгоос галын түлээний мод хийгээд бэлтгээд татах машингүй болоод авч чадаагүй байсан. Нөхөр ганцаараа мод бэлтгэсэн байсан. Би мод бэлтгэсэн зааж өгч чадна. Эрхийн бичиг аваагүй байсан юм. Манай нөхөр ганцаараа унагааж тайрч бэлтгэсэн. Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж тухайн модыг бэлтгэсэн. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй, модоо татаж аваагүй байсан юм. Галын модгүй болчихоод бэлтгэсэн юм. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ганцаараа бэлтгэсэн бөгөөд цахилгаан хөрөө одоо гэрт байгаа. Мод унагасан байсан бөгөөд ширхгийг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1983 онд төрсөн бөгөөд айлын гурав дахь хүү юм. Бага боловсролтой. Цэргийн алба 2005 онд дүйцүүлэхээр хааж байсан. Бид хоёр 2012 онд гэр бүл болж байсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй, төлөв даруу зантай, архи дарс уудаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай. Одоо 3 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Ч.А надаас 2022 оны 11 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. Би Ч.Аийн бэлтгэсэн модыг үзэж харсан бөгөөд босоо хуурай шинэс төрлийн мод огтолж унагасан байсан. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ойн цэвэрлэгээний эрхийн бичиггүй босоо мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Босоо мод бэлтгэсэн байсан. Ганцаараа явж байсан, мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Аийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмнө нь болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 10-11, 52 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09, 50-51 хуу/
2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 хуу/
“Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн АЦ23-10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-61хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 78-79 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх газрын ойгоос 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.235 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 245.314 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх газрын ойгоос 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.235 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 245.314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
иргэний нэхэмжлэгч М.Дгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх газраас иргэн Ч.А нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 93/,
гэрч Ц.Агийн мэдүүлсэн “2022 оны 11 дүгээр сарын 15-ны үед манай нөхөр Ч.А нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Цагаан нүүр гэх ойгоос галын түлээний мод хийгээд бэлтгээд татах машингүй болоод авч чадаагүй байсан. Нөхөр ганцаараа мод бэлтгэсэн байсан. Эрхийн бичиг аваагүй байсан юм. Манай нөхөр ганцаараа унагааж тайрч бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
гэрч М.Аын мэдүүлсэн “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай. Одоо 3 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Ч.А надаас 2022 оны 11 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. Би Ч.Аийн бэлтгэсэн модыг үзэж харсан бөгөөд босоо хуурай шинэс төрлийн мод огтолж унагасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
гэрч Г.Гын мэдүүлсэн “Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ойн цэвэрлэгээний эрхийн бичиггүй босоо мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Босоо мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 10-11, 52/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09, 50-51/, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.А нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ч.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 245.314 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /245.314*3=735.942 /долоон зуун гучин таван мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Ч.Аээс 735.942 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 312.900 төгрөгийн үнэлгээ бүхий 23 ширхэг 2.235 м3 шоо метр мод, 69.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 354.042 төгрөгийг шүүгдэгч Ч.Аээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Аийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Довогт Чын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аээс 735.942 /долоон зуун гучин таван мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 312.900 төгрөгийн үнэлгээ бүхий 23 ширхэг 2.235 м3 шоо метр мод, 69.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 354.042 төгрөгийг шүүгдэгч Ч.Аээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ