Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0085/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох 2318000460098 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, *** оны 07 дугаар сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***,  урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн орчим гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун, зүүн бугалга, хэвлийд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч ******* мэдүүлэг /хэргийн 8-11/, гэрч ******* мэдүүлэг /хэргийн 13/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 33-34/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-: “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ байгаа, нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд *******нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн орчим гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ нь аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3/;

 

-Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр 20 цагийн үед би хоёр хүүхэд болон нөхөр*******ын хамт гэртээ байсан. Энэ үед гаднаас нөхрийн найз болох *******,*******,******* нар 0.75 литртэй архи авч орж ирээд тухайн архийг уучхаад 23 цагийн үед гэрээс гараад явсан. Гэрээс гараад явсны дараа******* нь бага зэргийн согтолттой байсан ба “Чи намайг цагдаа нартай нийлж 21 хоногийн баривчилгаанд явуулсан биздээ” гээд хэрүүл маргаан үүсгээд “Одоо чи миний зовж шаналсныг биеэрээ мэдэр” гээд гараараа миний гэдэс болон зүүн гарын булчин хэсэгрүү олон удаа цохисон. Би түүнд хандаад “Намайг уучлаарай, цохихоо больчих, гар өвдөөд байна” гэж хэлэхэд цохихоо болиод унтацгаах үед 04 цаг болж байсан.

...Гомдол гаргаснаас  хойш манай гэр бүлийн амьдрал хэвийн үргэлжилж байгаа, бид хоёр эвлэрсэн. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11/;

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******нь 2020 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээжийг цохиж зоддог болсон. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хэрүүл маргаан үүсгээд ганц хоёр цохиж байсан. Үүнээс өмнө нь олон тохиолдол байдаг. /тоог нь хэлж чадахгүй байна/. *******нь зодохдоо үсдээд гараараа бие хэсэгт нь цохидог, ямар нэгэн эд зүйл хэрэглэж зоддоггүй, доог тохуу хийдэггүй. Хамт байдаггүй учраас ээж ******* нь зодуулах болгондоо над руу залгаад “Энхээ намайг зодоод байна” гэж ярьдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 /;

 

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би унтах гээд хэвтэж байтал манай эхнэр уурлаад намайг муу архичин дандаа архи ууж байдаг гэж хэлэхээр нь миний уур хүрээд чи одоо намайг юу гээд байгаа юм гэж хэлтэл  намайг гэрээс гар зайл гэж хэлээд одоо тэр эгчдээ очиж хэлэх үү гээд байхаар нь би уурандаа эхнэрийнхээ зүүн гарын булчин хэсэг рүү гараа атгаж байгаад 7 удаа, гэдэс рүү нь 5 удаа гараараа цохисон. Тэгээд би унтаж амарсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23/, 

 

-“...*******эгийн биед баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун, зүүн бугалга, хэвлийд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/

 

“Аюулын зэрэг 7 буюу дунд” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч *******нь хамтран амьдрагч ******* бие, эрх чөлөөнд халдаж “баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун, зүүн бугалга, хэвлийд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Хохирогч *******д учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр түүний биед халдан зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч *******-, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой баримт, нэхэмжлэл ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ГЭРШИХБӨРТЭ