| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
2023 03 17 2022/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир,
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул
Шүүгдэгч О.О, Б.И, С.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О, Б.И, С.Н нарт холбогдох эрүүгийн 2325000000039 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар /Sugar/ бааранд хохирогч Ө.Агийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацар, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.
-шүүгдэгч О.О нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар /Sugar/ бааранд хохирогч С.Чийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх, баруун гарын 4-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.
-шүүгдэгч С.Н нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар /Sugar/ бааранд хохирогч Б.Мийн нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт,нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч О.Он мэдүүлсэн: 2022 оны 12 дугаар сарын 23-нд найзын төрсөн өдөр тэмдэглэж бааранд бүжиглэж байхад манай эхнэрийн биед Ч нь гар хүрээд байсан тул эхнэрээ хамгаалж Чигисийг нүүрэнд нь нэг цохисон нь үнэн. Эхлээд Н Ч 2 заамдалцаж хэлсэн юм. Би салгаж байсан боловч Ч нь намайг цохихоор нь би цохичихсон юм гэх мэдүүлэг,
-шүүгдэгч С.Номин-Эрдэнийн мэдүүлсэн: Тэр орой гэр бүлийн 10 найз бааранд орсон. Тэгээд бүжиглэж байхад манай нөхөр Ч, Мийн нөхөр Н нар заамдалцаж авсан. Би салгах гэж Нын үснээс нэг татсан. М нь над руу архи авч шидсэн. Тэгтэл М Б нар зууралдаад үсдэлцсэн байхаар нь би Мийн үснээс 1 татсан. Нүүр рүү нь цохиогүй. Нүүр рүү нь өшиглөсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Б.Ин мэдүүлсэн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны 23 цагийн үед 10 найз шинэ жил тэмдэглэж Шугар бааранд орсон. Бүжиглэж байхад эхлээд Н, Ч 2 заамдалцаж аваад муудалцсан. Н нь намайг цохисон. Би нэг залуугийн шанаа хүзүү хэсэг рүү нь цохисон. Би Агийн нүүрэнд гэмтэл учруулаагүй. Би танхайрснаа л хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
-хохирогч С.Чийн мэдүүлсэн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө О намайг тохойлдож цохисон. Эмнэлэг явж оёдол тавиулаад Цагдаа дээр очсон. Би нэлээд согтуу байсан. Биднийг авч үлдээд эд нарыг явуулах гэхээр нь би эсэргүүцсэн. Шинжээчийн дүгнэлтэд миний шүдний гэмтлийг бичээгүй. Буйланд хөхрөлт үүссэн байгаа. Сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Урууланд 3 оёдол тавиулсан гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Мийн мэдүүлсэн:Энэ хэрэг анх Чээс болж үүссэн. Найз Бг бүжиглэж байхад нь биед нь хүрснээс болсон. Манай нөхөр Н Ч нар барилцаж авсан. Н нь намайг үсдэж өшиглөсөн. Толгой нүүр рүү өшиглөсөн. Н буйдан дээр үсэрч гараад шоронд явуулна гээд хашгираад байсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд доромжилж өшиглөсөн. Хамар битүүрээд байгаа тул хагалгаа хийх шаардлагатай гэсэн. 1,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Ө.Агийн мэдүүлсэн: 2022 оны 12 сарын 23-ны орой ажлаас буугаад шууд бааранд очсон. Тэнд бөөн үймээн болсон. Би Ш ахтай мэндэлж тэврэлцэж байхад И нь намайг гэнэт л цохисон. Мөн Цагдаа дээр очсон байхад ч тохойлдож цохиод хэрүүл хийх гээд салахгүй байсан. Хамартаа гэмтэл авсан. Байнга битүүрч хүчил төрөгийн дутагдА болсон. Хагалгаа хийх шаардлагатай гэсэн. хагалгааны зардлаа нэхэмжлнэ, баримтгүй гэх мэдүүлэг,
-2325000000039 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-“Шугар” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-19 дэх тал/,
-хохирогч С.Чийн мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед эхнэр Н гэр бүлийн найз Бямбадорж, Бат-Ирдээдүй, Ч, Баярцэцэг, Шонхоо, Г, О, Ж нарын хамтаар 10-уулаа Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд орж 1 шил архи, ганц нэг пиво ууж хэсэг бүжиглэсэн юм. Тэгээд байж байтал тухайн бааранд байсан улаан өнгийн цамцтай Н гэх залуу намайг бүжгийн талбай дээр гараараа түлхсэн. Тэгээд надтай маргалдаж намайг заамдсан би зөрүүлээд түүнийг заамдсан тэгээд манай найзууд бид хоёрыг салгасан. Хажуу талд Нтай хамт явж байсан эмэгтэйчүүд бид нартай хамт явж байсан эмэгтэйчүүдтэй үсдэлцээд байсан. Тэгээд байж байтал Нтай хамт явж байсан өндөр саарал өнгийн цамцтай хагас тайрмал үстэй залуу миний нүүрэн тус газар цохисон би түр зуур ухаан балартаж газарт унасан. Нэг сэртэл хамгаалагч залуу намайг босгож байсан. Нтай явж байсан М гэх эмэгтэй архи пивоны шил бид нар луу шидээд байсан... Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн улмаар эмнэлэг дээр очиж урууландаа оёо тавиулсан. Цагдаагийн газар дээр ирээд гомдлоо гаргаад байж байтал гаднаас Н болон түүнтэй хамт явж хүмүүс бүгд орж ирээд хар куртиктэй залуу миний уруул руу цохисон. Тэгтэл миний уруулын 1 оёо нь задарсан дахин уруулнаас цус гарч эхэлсэн. Намайг цохисон хар куртик малгайтай залуу барьцалдаж авсан. Би ямар нэгэн хүн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
-хохирогч С.Мийн мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найзууд болох О, Н, Одхүү, А нарын хамтаар миний төрсөн өдрийг тэмдэглэхээр Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд орой 22 цагийн үед орж... Бүжиглэж байтал тухайн үед бааранд найз нарын хамтаар явж байсан Ч гэх дээгүүрээ хар өнгийн цамцтай залуу Огийн эхнэр Нгийн өгзгөнд санаатайгаар гараараа 2-3 удаа хүрсэн талаар нөхөр Од хэлсэн... Тэгээд байж байтал гэнэт л манай нөхөр Ч гэх залуутай заамдалдсан байдА байсан. Бид нар тэр хоёрыг салгаж байхад улаан өнгийн хагас богино плажтай Ж буюу Б гэх эмэгтэй манай нөхрийн нурууны ар хэсэг рүү 2 удаа өшиглөхөөр нь би уурандаа тухайн эмэгтэйгийн үснээс нь зулгааж үсдэж газар хамт унасан. Тэгээд үсдэлцээд байж байтал хар өнгийн хагас богино плажтай үсний үзүүр хэсэг нь шар өнгийн сортой Н гэх эмэгтэй миний нүүр лүү болон толгойн арын дагз хэсэг рүү гутлаараа 3 удаа өшиглөсөн. Тэгтэл миний хамраас цус гарсан мөн толгойн оройн хэсэгт хавдсан. Удалгүй зодоон дуусаж бид нар баарнаас гараад явсан...Тэгээд бид нар бүгдээрээ манай гэрээс цагдаагийн газар дээр ирээд цагдаагийн нэг давхарын үүдний коридорт орж ирэхэд Н гэх эмэгтэй намайг “янхан, гичий” гэх мэтээр хараалын үг хэлээд намайг доромжлоод байхаар нь би түүнийг үсдсэн. Мөн Н намайг бас үсдсэн. Н гэх эмэгтэй миний нүүр болон толгой руу 3 удаа өшиглөж гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
-хохирогч Ө.Агийн мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найзууд болох О, Н, Одхүү, Н, М нарын хамтаар Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд Мийн төрсөн өдрийг тэмдэглэхээр 22 цагийн үед орсон. Бааранд ороод бид нар архи пиво авч уусан. Тэгээд бүжгийн талбай дээр О, Н, М, Н нар байсан харин би найз Одхүүтэй ширээн дээрээ юм яриад сууж байсан. Тэгтэл бүжгийн талбай дээр хүмүүс бужигналдаад явчихсан. Одхүү бид хоёр суудлаас босоод яваад очтол манай найзууд энд тэндгүй хүмүүстэй маргалдаад барьцалдах нэг нь хоорондоо барьцалдчихсан хэрүүл маргаан болоод байсан. Уг асуудлыг миний бие салгах гэж оролдсон. Тэгтэл салахгүй байсан. Манай найзуудтай маргалдаж байсан хүмүүс дунд өмнө миний таньдаг байсан Шонхоо гэх ах хамт явж байж таараад би Шонхоо ахтай мэнд мэдээд тэврэлдсэн. Тэгээд би Шонхоо ахыг найз нарыгаа болиулчих гэж хэлж байтал Шонхоо ахтай хамт явж байсан дээгүүрээ бараан өнгийн пиджактай дотуураа цайвар өнгийн цамцтай И гэх залуу миний хамар руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгтэл би арагшаа савсан миний хамраас цус гарсан мөн халуу дүүгэж өвдсөн. Игийн эхнэр нь бололтой эмэгтэй нөхрийгөө салгаж авсан. Тухайн шөнө Цагдаагийн газар дээр ирэхэд Ч гэх залуу намайг гэдэс рүү тохойлдсон мөн зүүн талын хацар руу нэг удаа цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
-гэрч Х.Оийн мэдүүлсэн...Тухайн өдөр манай 5 гэр бүлийн найзууд болох И, Ч, Бямбадорж, Баярцэцэг, Мөнх-Эрдэнэ, Г, Ч, Н, миний бие эхнэр Б нарын хамтаар шинэ жилийн баяраа найз нөхдийн хамтаар тэмдэглэсэн юм...Тэгээд байж байтал Ч өндөр, дээгүүрээ улаан өмсгөлтэй залуутай барьцалдаж авсан.Тэгээд бөөн бужигналдаад байсан...Тэгтэл улаан өмсгөлтэй залуу Нын эхнэр нь гэх дээгүүрээ саарал өнгийн цамцтай /М/ эмэгтэй манай найз Номин-Эрдэний үснээс нь зулгаасан байдА байж байсан. Тэгэхлээр нь би тэр хоёрыг салгасан.. Манай найз И пивоны шил барьж аваад шидэхээр нь болилуулсан аль болох зодооныг салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/
-гэрч Б.Бямбадоржийн мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 24-ний 22 цагийн үед Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд манай 5 гэр бүлийн найзууд болох И, Ч, О, Б, Мөнх-Эрдэнэ, Г, Ч, Н, миний бие эхнэр Баярцэцэг нарын хамтаар орсон. Бааранд ороод бид нар бүжиглэнгээ эрчүүд нь 0.5 литрийн архи уусан. Харин эмэгтэйчүүд нь пиво уусан. Бүжгийн талбай дээр эхнэрийнхээ хамтаар бүжиглэж байтал баарны ая зогсож гэрэл ассан. Тэгээд эргээд хартал манай найз Оийн эхнэр Б газар саарал өнгийн цамцтай / М /хүүхэнд үсдүүлсэн байдА газар хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/
-гэрч Э.Нгийн мэдүүлсэн... Бааран дотор үйлчлүүлээд талбай дээр бүжиглээд байж байтал дээгүүрээ хар өнгийн цамцтай /С.Ч/ залуу миний өгзгөнд 2-3 удаа хүрсэн мөн нуруунд хүрээд байсан. Тухайн залуу нэлээн согтуу байсан. Энэ талаар найзууддаа хэлсэн…Н Ч гэх залуутай заамдалцсан байдА харин Нын үснээс нь хормой нь дэрвэгэр улаан өнгийн богино цамцтай эмэгтэй / Э.Б / зулгаачихсан байхаар нь нөхөр бид хоёр хүүеэ энэ юу болоод байгаа юм бэ гэж хэлээд салгахаар очсон. Тэгээд Бг гарнаас нь татаад салгах гэтэл миний үснээс зулгаасан хажуу дахиад хар өнгийн плажтай / О.Н/ эмэгтэй миний үснээс зулгаагаад толгой руу нэг удаа гараараа цохисон... Эргээд хартал М газар хэвтчихсэн Н гэх эмэгтэй үснээс нь зулгаасан байдА байхаар нь очиж салгасан. М болон А нарыг тухайн үед яг хэнд цохиулсныг бол би хараагүй баарнаас гарах үед М, А нар хамар нэг л биш болчихлоо сая хамар луу цохичихлоо гээд байсан. Цагдаагийн газар дээр ирээд дотогшоо орох гэж байхад Мийг Н гэх эмэгтэйг шатны хажууд үстэж аваад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Мийг Н гэх эмэгтэй бааранд үстэж унагаагаад хамар луу нь өшиглөсөн, А бааранд дээгүүрээ цагаан өнгийн цамцтай залуу хамар луу нь цохисон талаар М Аптай нар бид нарт хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/
-гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 24-ний 22 цаг өнгөрч байх үед Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд ...орсон. Бааранд ороод бүжиглэнгээ 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан мөн ганц ганц пиво уусан. Бааранд бүжиглээд яг юун дээрээс болж зодоон болсоныг сайн мэдэхгүй байна гэнэт надтай хамт явж байсан Ч уруул руугаа цохиулчихлаа гэж хэлсэн. Хэн чамайг цохисон юм бэ гэхэд тухайн үед бааранд байсан хэсэг бүлэг хүмүүс рүү заасан. Тэгтэл дээгүүрээ улаан өнгийн өмсгөлтэй өндөр биетэй залуу /Н/ бид нарын ширээн дээр ирээд ална шүү гөлөгнүүд минь гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би чи зүгээр цаашаа бай юу гэхэв гэж хэлсэн. Тэгтэл Н гэх залуу ширээн дээр байсан архиных билүү пивоны шил бид нар луу шидсэн. Тухайн шил нь манай эхнэр Ганцэцэгийг онох шахсан. Тэгтэл манай найз Бямбадорж мөн гартаа пивоны шил барьчихсан ирэхээр нь наадхаа боль юу болоод байгаа юм гэж хэлээд түлхсэн. Тэгтэл эхнэр Баярцэцэг нь нөхрийгөө аваад гарсан. Үргэлжлүүлээд Н гэх залуу надтай дахиж маргалдсан.Тэгтэл Нын араас нь миний танил А гэх дүү гарч ирсэн, надтай мэнд мэдээд тэврэлдсэн. Тэгтэл миний араас И Аптайгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаж холдуулсан. Удалгүй бид нар баарнаас гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
-гэрч Б.Нын мэдүүлсэн:..Манай эхнэр Б.Мийн төрсөн өдөр болоод 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг ”Шугар” бааранд орж... бүжгийн талбай дээр намайг бүжиглэж байхад Ч гэдэг залуу нуруу руу 3 удаа цохихоор нь юм бодолгүй орхиод байж байсан. Тэгээд ширээндээ суугаад эргээд бүжгийн талбай руу гарах үедээ Чийг санаандгүйгээр биеийг нь мөргөхөд над руу хандаж “чи яагаад байгаа писда бэ” гэхээр нь “яасан бэ, асуудал байгаа юм уу” гэсэн чинь намайг заамдаж авахаар нь эргүүлэн заамдаж буйдан руу түлхэхэд үймээн болж О ирж салгасан. Тэгээд намайг Одхүү цааш түлхэн аваад явсан. Энэ үед Чийн эхнэр Н болон түүний найз Жижгээ /эмэгтэй/ нар нь манай найз нар луу дайран хэрүүл маргаан зодоон гаргаж бөөн юм болж байгаад салаад найзуудын хамтаар баарнаас гарахад А, эхнэр Б.М хоёр хоёулаа хамар сонин болчихпоо гээд хамарнаас нь цус гараад байсан. Би яасан талаар нь асуухад маргаан болж байхад найз А, Мөнх-Эрдэнэ гэдэг ахтайгаа юм яриад тэврэлдээд байж байсан чинь нэг залуу шалтгаангүй ирээд хамар луу цохиж гэмтээсэн гэж байсан. Харин эхнэр Б.М болохоор бааран дотор бүжгийн талбай дээр нэг эмэгтэйтээ зууралдаж байгаад халтиран шалан дээр унасан байдА байж байхад хар өнгийн түрийтэй гутА, дээгүүрээ хар өнгийн хувцастай, үсээ шараар будсан эмэгтэй үсдэн татаж чирж байгаад нүүр болон хамар луу 2 удаа хөшиглөсөн гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай ... С.Чийн биед дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэгтэгш шарх, баруун гарын 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гарын 4-р хуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р тал/
-Шинжээч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн...С.Чийн биед хийсэн үзлэгээр тогтоогдсон “дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд нь тус бүрдээ хөнгөн зэргийн гэмтэл ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мөн зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /хх-ийн 49-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаартай:..Б.Мийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гуянд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 56-57-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай:... Ө.Агийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацар, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх мэдүүлэг... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р тал/
-шүүгдэгч С.Номин-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Намайг согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд хохирогч Б.Мийн нүүрэн тус газар хөшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед нөхөр С.Ч бид хоёр гэр бүлийн найзуудын хамтаар “Sugar” баараар үйлчлүүлэн бүжиглээд байж байхад Мийн нөхөр Н манай нөхрийн хоолойноос боож байхад найз Б /эмэгтэй/ Ныг татаж болиулахад М нь ирээд манай нөхрийн нуруунд хүрлээ гээд Бгийн үснээс зулгаан татаж газарт унагаахад Н гэдэг эмэгтэй болиулах цохих хоёрын дундуур Б рүү дайраад байхаар нь би болиоч ээ гээд Нгийн цамцнаас нь зулгааж татахад зөрүүлээд миний үснээс зулгаахад Бгийн нөхөр О салгасан. Би өөр хүний биед хүрсэн үйлдэл гаргаагүй бөгөөд Мийн нүүр лүү хөшиглөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/,
-шүүгдэгч О.Он яллагдагчаар мэдүүлсэн ...Намайг согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд хохирогч С.Чийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед “Sugar” бааранд байж байхад Ч гэдэг залуу манай эхнэр Нг хөөе муу гичий минь гэж хэлэхээр нь уур хүрээд эхнэрээ өмөөрөөд өөрийгөө мөн хамгаалаад Чийн нүүрэн тус хэсэгт 1 удаа гараараа цохисон, өөр цохиж зодсон үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-р тал/,
-шүүгдэгч Б.Ин яллагдагчаар мэдүүлсэн:.. Намайг согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд хохирогч Ө.Агийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрөхгүй байна... Мөнх-Эрдэнэ ирээд Аг тэврэхээр нь би Агийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Ч яг хэзээ, яаж цохиулсан гэдгийг нь хараагүй, дараа нь урт үстэй өндөр залуу намайг цохиод уруул сэтэлчихлээ гэж хэлж байсан. Тухайн үед нэг эмэгтэй болон өндөр О гэдэг залуу бид нар луу нэг нэг пивоны шил шидэхээр нь би уурандаа өндөр залуу руу эргүүлэн пивоны шил шидэж, нэг пивоны шил аван ширээн дээр цохиж хагалсан. Эмэгтэй болон О бид гурвын пивоны шилэнд оногдсон хүн байхгүй. Би Аптайг цохихын хувьд бол цохисон гэхдээ хамрыг нь онож цохиогүй учир эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаас татаж байгааг хулээн зөвшөөрөхгүй байгаа юм.…” гэх мэдүүлэг /хх-ийн 125-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: 2022 оны 12 дугаар сарын 24-ний 22-23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт “Sugar” бааранд шүүгдэгч С.Н,Б.И нар нь гэр бүл найзуудын хамт орж үйлчлүүлж байхад, тэнд мөн гэр бүл найзуудын хамт байсан О.О нь С.Номин-Эрдэнийн нөхөр С.Чтэй үл ойлголцон маргалдаж улмаар О.О нь С.Чийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж биед нь дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
-тэр үеэр Б.М нь С.Номин-Эрдэний найз Бгийн үснээс зулгааж газарт унагаж жийхэд нь С.Н очиж Б.Мийн үснээс зулгаан толгой нүүр хэсэг рүү нь өшиглөж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
-тэр үеэр Б.И нь шалтгаангүйгээр Ө.Ан нүүрэн тус газарт цохиж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацар, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд хохирогч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамаарА, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. .
Шүүгдэгч С.Номин-Эрдэнийн үйлдлийн улмаас Б.Мийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Мийн:... Тэгээд үсдэлцээд байж байтал хар өнгийн хагас богино плажтай үсний үзүүр хэсэг нь шар өнгийн сортой Н гэх эмэгтэй миний нүүр лүү болон толгойн арын дагз хэсэг рүү гутлаараа 3 удаа өшиглөсөн. Тэгтэл миний хамраас цус гарсан мөн толгойн оройн хэсэгт хавдсан... гэх мэдүүлэг, гэрч Э.Нгийн... Эргээд хартал М газар хэвтчихсэн Н гэх эмэгтэй үснээс нь зулгаасан байдА байхаар нь очиж салгасан гэх мэдүүлэг, гэрч Б.Нын... Харин эхнэр Б.М болохоор бааран дотор бүжгийн талбай дээр нэг эмэгтэйтээ зууралдаж байгаад халтиран шалан дээр унасан байдА байж байхад хар өнгийн түрийтэй гутА, дээгүүрээ хар өнгийн хувцастай, үсээ шараар будсан эмэгтэй үсдэн татаж чирж байгаад нүүр болон хамар луу 2 удаа хөшиглөсөн гэсэн...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаартай:..Б.Мийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт,хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар,
-шүүгдэгч О.Он үйлдлийн улмаас С.Чийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч С.Чийн:... Тэгээд байж байтал Нтай хамт явж байсан өндөр саарал өнгийн цамцтай хагас тайрмал үстэй залуу миний нүүрэн тус газар цохисон би түр зуур ухаан балартаж газарт унасан... гэх мэдүүлэг, гэрч Х.Оийн:....Тэгээд байж байтал Ч нэг өндөр дээгүүрээ улаан өмсгөлтэй залуутай барьцалдаж авсан байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн:... Баарнаас гарч ирэхэд үед Чийн уруул нь сэтэрч язарсан мөн гар нь зүсэгдсэн байсан. БОЭТ-ын хүлээн авах дээр орж уруул дээр нь оёдол тавиулсан... гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай.. .. С.Чийн биед дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэгтэгш шарх, баруун гарын 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд зулгаралт нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт,шүүгдэгчийг мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,
-шүүгдэгч Б.Ин үйлдлийн улмаас Ө.Ан биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ө.Ан:. Тэгээд би Шонхоо ахыг найз нарыгаа болиулчих гэж хэлж байтал Шонхоо ахтай хамт явж байсан дээгүүрээ бараан өнгийн пиджактай дотуураа цайвар өнгийн цамцтай И гэх залуу миний хамар луу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгтэл би арагшаа савсан миний хамраас цус гарсан мөн халуу дүүгж өвдсөн... гэх мэдүүлэг, гэрч Э.Нгийн мэдүүлсэн:... М болон А нарыг тухайн үед яг хэнд цохиулсныг бол би хараагүй баарнаас гарах үед М, А нар хамар нэг л биш болчихлоо сая хамар луу цохичихлоо гээд байсан. А бааранд дээгүүрээ цагаан өнгийн цамцтай залуу хамар луу нь цохисон талаар М Аптай нар бид нарт хэлсэн.. гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн:.. Тэгтэл Нын араас нь миний танил А гэх дүү гарч ирсэн надтай мэнд мэдээд тэврэлдсэн. Тэгтэл миний араас И Аптайгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаж холдуулсан... гэх мдүүлэг, гэрч Б.Нын мэдүүлсэн:...Тэгээд намайг Одхүү цааш түлхэн аваад явсан. Энэ үед Чийн эхнэр Н болон түүний найз Жижгээ /эмэгтэй/ нар нь манай найз нар луу дайран хэрүүл маргаан зодоон гаргаж бөөн юм болж байгаад салаад найзуудын хамтаар баарнаас гарахад А, эхнэр Б.М хоёр хоёулаа хамар сонин болчихпоо гээд хамарнаас нь цус гараад байсан. Би яасан талаар нь асуухад маргаан болж байхад найз А, Мөнх-Эрдэнэ гэдэг ахтайгаа юм ярин тэврэлдээд байж байсан чинь нэг залуу шалтгаангүй ирээд хамар луу цохиж гэмтээсэн гэж байсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай:... Ө.Агийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацар, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримт хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч О.О гэм буруугаа хүлээсэн, үйл баримтын талаар маргаангүй. Харин шүүгдэгч С.Н, Б.И нар “хохирогчийн биед гэмтэл учруулаагүй, танхайрсан үйлдлээ зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, С.Ч, Б.М, Ө.А нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санА гэж,
-шүүгдэгч О.О өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Чийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна гэж,
-шүүгдэгч Б.И өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Би Аг цохих нь цохисон. Гэхдээ хамар руу нь цохиогүй, хацар шанаа руу нь нэг удаа цохисон гэж,
-шүүгдэгч С.Номин-Эрдэнийн өмгөөлөгч О.Сарантуул: Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Камерын бичлэгт Н нь Мийн үснээс татсан нь харагдаж байх боловч өшиглөж байгаа нь харагдахгүй байна. Энэ талаар тэмдэглэлд үндэслэлгүй буулгажээ. Өшиглөсөн нь тогтоогдоогүй, хохирогчийн гэмтэл юунаас болж учирсныг тогтоогоогүй байна. Хажууд нь байсан гэрчүүдийг асуугаагүй. Нотлох баримт хангалтгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн байна.
Үйл баримт 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 22-23 цагийн орчим болсон байх бөгөөд хохирогч Б.М нь 12 дугаар сарын 26-ны өдөр Эрхэст -Оргил чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн, мөрдөгч мөн өдөр шинжээч томилсон болох нь тогтоогдсон байх тул чих хамар хоолойн эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд эргэлзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн камерын бичлэгээс үзвэл С.Н нь Б.Мийн үснээс зулгааж татаад хэвтэж байсан байрнаас нь эсрэг зүгт аваачиж, идэвхитэй хөдөлгөөн хийж байгаа нь харагдаж байх ба, энэ үед “өшиглөсөн” гэх хохирогчийн мэдүүлгийг няцаах баримт үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.И нь мэдүүлэхдээ “Би Аг цохих нь цохисон. Гэхдээ хамар руу нь цохиогүй, хацар шанаа руу нь нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн ба гэм буруугаа хүлээгээгүй. Гэвч түүний үйлдлийн талаар хохирогч Ө.А... Шонхоо ахтай хамт явж байсан дээгүүрээ бараан өнгийн пиджактай дотуураа цайвар өнгийн цамцтай И гэх залуу миний хамар луу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгтэл би арагшаа савсан миний хамраас цус гарсан мөн халуу дүүгэж өвдсөн... гэж, гэрч Э.Н ... баарнаас гарах үед М, А нар хамар нэг л биш болчихлоо сая хамар луу цохичихлоо гээд байсан. А бааранд дээгүүрээ цагаан өнгийн цамцтай залуу хамар руу нь цохисон талаар М Аптай нар бид нарт хэлсэн.. гэж, гэрч Б.Мөнх-Эрдэнэ.. Тэгтэл Нын араас нь миний танил А гэх дүү гарч ирсэн надтай мэнд мэдээд тэврэлдсэн. Тэгтэл миний араас И Аптайгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон... гэж, гэрч Б.Н... баарнаас гарахад А, эхнэр Б.М хоёр хоёулаа хамар сонин болчихпоо гээд хамарнаас нь цус гараад байсан. Би яасан талаар нь асуухад маргаан болж байхад найз А, Мөнх-Эрдэнэ гэдэг ахтайгаа юм ярин тэврэлдээд байж байсан чинь нэг залуу шалтгаангүй ирээд хамар руу цохиж гэмтээсэн гэж байсан... гэж мэдүүлсэн ба мэдүүлгүүд зөрүүгүй, эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч С.Н О.О, Б.И нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Шүүгдэгч, хохирогч нар олон нийтийн газар биеэ зохих ёсоор авч явах, нийтийн амгалан тайван байдал, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчихгүй байх, бусдыг болон өөрийгөө хүндэтгэхийн тухайд хувь хүний ухамсар төлөвшөөгүй байдал, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.Мийн гаргасан эмчилгээ,оношлогооны зардлын баримтуудыг үндэслэн 116,000 төгрөг, мөн гэмтлийн улмаас ажилдаа очоогүй 4 хоногийн цалинг байгууллагаас эмнэлгийн хуудсыг үндэслэн тооцож 128,237 төгрөг олгосон ба зөрүү нь 128,236 төгрөг болох нь шүүхэд гаргасан эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо гэсэн баримтаар тогтоогдсон тул уг зөрүүг шүүгдэгч С.Нэс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Харин хохирогч С.Ч, Ө.А нар хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Огийн О, Б овогт Бгийн И, М овогт Сгийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Б.И, С.Н нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.И, С.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.О, Б.И, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэс 256,473 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт /Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 19-23 тоот регистрийн дугаар РЭ:98122403/ олгуулж, хохирогч Б.М, С.Ч, Ө.А нар нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ