| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2017/0167/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 169
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Ц.А,
Хохирогч: Э.Б,
Шүүгдэгч: Ц.Э /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц Э холбогдох 172000000101 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Ц Э /Регистрийн дугаар: /
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичсэнээр/
Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ө аймгийн Д сумын 1 дүгээр баг Г-ны 7-23 тоотод эхнэр Э.Б-н бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ө аймгийн Д сумын 1 дүгээр баг Г-ы 7-23 тоотод эхнэр Э.Б-н бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг хуульд заасан үндэслэл журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурдах зүйтэй.
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ө аймгийн Д сумын 1 дүгээр баг Гу 7-23 тоотод эхнэр Э.Б-ийн бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тухайн гэмт хэргийг байнгын шинжтэй үйлдээгүй байдгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс ялгаатай юм.
Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.3 “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр хэлнэ гэж хуульд тус тус томьёолжээ.
Шүүгдэгч Ц.Э, хохирогч Э.Б нар нь гэрлэлтээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгүүлээгүй хэдий ч хамтын амьдралаа зохиож, тэдний дундаас үр хүүхэд нь төрсөн байх тул хамтран амьдрагч гэж томьёолох нь хуульд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэр бүлд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч болон тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдүүд хамаарахаар заажээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Шүүгдэгч Ц.Э, хохирогч Э.Б үл ялих зүйлийн улмаас маргалдаж бие, эрх чөлөөнд нь халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“Ц.Э манай нөхөр бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байна. Бид хоёрт албан ёсны гэрлэлт байхгүй. Надад нэмж ярих зүйл гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Э.Б ... “2017 оны 11 сарын 25-ны өглөө яваад 1 хонь, 4 ямаа хүнсэнд аваад 2017 оны 11 сарын 27 орой нэг ямааныхаа мах, хэдэн арьсны хамт аваад 13 цагийн үед аймгийн төвд гэртээ нөхөр Э хамт ирсэн. Хөдөө байдаг манай аав ээж хоёр Баяндалай сумын төвд байдаг дэлгүүрээс хоол хүнснии эд зүйлс зээлээр авчихсан мөнгийг нь төлчихөөрэй гэхээр нь замдаа сумын төв ороод аав, ээжийн зээл тавьсан гэх дэлгүүрийн хүнтэй нь уулзсан чинь арьс түүхий эд авч байгаа гэхээр нь би хүнсэнд авсан малынхаа хэдэн ширхэг арьсыг нь дэлгүүрт аваачаад шууд аав, ээж хоёрын өрөнд өгчихсөн чинь Э уурлаад мөнгө болгоод өгсөн бол ядаж арай илуү үнээр өгөх байсан юм тэгчихээд мөнгийг нь дэлгүүрт нь өгчихгүи шууд аваачиж өгөхөөр чинь хямдхан авч байгаа гэж хэлээд уурласан. Түүнээс болоод Э бид хоёр сумаас гараад аймаг орох хооронд маргалдаж хэрэлдсэн юм. Э аймагт гэртээ ирчихээд шууд гараад архи аваад түүнийгээ ганцаараа гэртээ байж байгаад уучихаад хэрүүл хийгээд уурлаад миний зүүн хацарны шонтгор ясны орчим алгадчихсан. Тэгэхээр нь би цагдаа дуудчихсан юм. ...харин 2 жилийн өмнө намайг нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би цагдаа дуудаад Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгуулж байсан. Тэгэхдээ миний биед гэмтэл гараагүй зүгээр нэг удаа алгадаад авч байсан. Байнга биш хаяа сард цалингаа буусан үед буюу 2 удаа архи уудаг” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтэнд уншсан зүйл дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв
Яллагдагч Ц.Э мөрдөн байцаалтын шатан өгсөн...“2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баяндалай сум руу яваад 27-ны өдөр аймгийн төвд ирсэн. Баяндалай суман дээр эхнэр Батгэрэл бид хоёр тогны мөнгөнөөс болж хэрүүл болсон. Ямааны 4 арьсаа авч яваад мөнгө болгоод тогоо залгуулъя гэж хэлсэн чинь манай хадмууд арьсыг аваад явсан. Манай хадам ээж Цолмон дэлгүүрт 300.000 төгрөгний өр байгаа түүний талыг нь өгчих гэж хэлсэн. Тэгээд 4 арьсыг хадам тушаачихаад 20.000 төгрөг эхнэр бид хоёрт өгсөн. Тэгхээр нь би эхнэртээ тогны мөнгө өгөх гэж байхад мөнгө хүрэхгүй байна гэж хэлэхэд манай эхнэр би яаж мэдэх юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд аймгийн төвд ирээд дахиад хэрүүл болсон. Нөгөө 20.000 төгрөгөөр нэг шил архи авч уугаад согтуудаа эхнэр Батгэрэлийн зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон байсан. Архи уугаад уурандаа цохисон байх би тухайн үед тасарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19- 20 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмгдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 579 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:
1. Э.Б-ийн биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ц.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч
Э.Б-ийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч
Э.Б шүүгдэгч Ц.Э гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эруугийн 1728000000101 дугаартай хэргээс шуугдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Ял шийтгэлийн тэмдэглэлд “Ц.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 26 дугаар хуудас/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл “Ц.Э нь 1.86 хувийн согтолттой” /хх-ийн 23 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт/хх-ийн 27-33 дугаар хуудас/,
Ц.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжпэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Ц Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхтөрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээг/й торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,
36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ