| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00510/И |
| Дугаар | 138/ШШ2019/00605 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2019/00605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖО7*******21569 регистрийн дугаартай, ******* ******* овгийн *******ийн *******гийн,
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх , Хэмжил т /РД:/ холбогдох
Ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны олговор, цалингийн зэрэглэл, шатлал хууль бусаар бууруулсны зөрүү, албан томилолтын нөхөх төлбөрт нийт 5 816 360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгох тухай гомдлыг 2018 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч П.*******, хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан гомдол, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн , Хэмжил т 2000 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Баталгаажуулалтын шинжээчээр ажиллаж байна. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө төлүүлэхээр шүүхэд хандаж шийдвэр гарсан байгаа. Иймээс би 2 дахь удаагаа ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас ажилггүй байсан хугацааны цалингаа нэж шүүхэд хандсан Хэлтсийн дарга намайг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан бөгөөд Захиргааны шүүхэд гомдол гаргасан. Шүүх даргын тушаалыг хууль бус болохыг тогтоож тушаалыг хүчингүй болгосон. Ингээд миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа буцаж орсон. Би 2 удаа ажилдаа буцаж ороход миний авч байгаа цалингийн ангилал зэрэглэл, зэрэг дэвийг бууруулж цалин хөлс олгосон. Би ажлаас халагдахын өмнө зэрэг дэвийн 18 хувийн урамшуулал, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар, мөн ТЗ-5-5 гэсэн цалингийн шатлалаар цалинждаг байсан. Гэтэл 2018 оны 9 сарын 17-ны өдөр намайг ажилд эгүүлэн авахдаа миний цалингийн зэрэглэл,шатлалыг ТҮ-7-4 болгон бууруулж, төрийн албан хаагчийн ямар ч нэмэгдлийг олгоогүй. 2019 оны 01 сарын 16-ны өдөр намайг 2 дахь удаагаа ажлаас халж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 5 сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн авахдаа мөн ТЗ-5-4 болгон бууруулсан. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байгаа. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс өмнө авч байсан цалинг олго гэсэн албан тоот ирсэн. Би 2 дахь удаагаа ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цалингийн шатлал бууруулсны зөрүү гэж нийт 4 475 082 төгрөг нэсэн. Би 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би сургалтад явсан томилолтын зардал болох *******5 200 төгрөгийг нэмж нэсэн. 2019 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд газраас зохион байгуулсан сургалт болсон. Энэ сургалтад шинжээч нарыг хамруул гэсэн албан тоот ирсэн. Ингээд би сургалтад явж ирэхэд надад томилолтын зардлыг олгоогүй. 2015 онд нь хэлтсийн даргаар томилогдсоноос хойш бидний хооронд зөрчил гарч ирсэн. Энхболд дарга нь ажлаа хийхдээ хууль дүрмийн дагуу явдаггүй байсан тул 2016 онд Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж байсан. 2018 онд бас би Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж байсан. Үүнээс болж бидний хооронд зөрчил үүсэж намайг ажлаас хална гэдэг болсон. Иймээс намайг хоёр ч удаа үндэслэлгүй ажлаас халж байсан. Мөн хоёр ч удаа үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч байсан. Намайг албан ёсны сургалтад явуулдаггүй байсан тул би хувийн зардлаараа сургалтад явж байсан. Энэ мөнгөө би захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буцааж авч байсан. 2019 оны 05 дугаар сарын 22-ны сургалтанд нэр зааж сургалтад хамруулахаар албан тоот ирсэн гээд намайг сургалтад явуулаагүй. Ингээд би хувийн зардлаар тухайн сургалтад хамрагдсан. Үнэндээ бол бүх шинжээч нар тэр сургалтад хамрагдах ёстой байсан. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж томилолтын зардлаа нэмж нэсэн. Мөн би дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж цалингийн зэрэглэл, шатлалыг хууль бусаар бууруулсны зөрүү 1 076 078 төгрөгийг нэсэн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилдаа ороход ТЗ-5-4 шатлалаар цалинжуулсан. Мөн зэрэг дэвийн 18 хувийн урамшууллыг хассан байсан. Ингээд би тооцож үзэхэд 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 8 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ТЗ-5-5 буюу 732 900 төгрөгийн үндсэн цалинг 18 хувийн зэрэг дэвийн нэмэгдэл, 15 хувийн төрийн алба хаасны нэмэгдлийн хамт тооцвол нийт 3 462 524 төгрөгийн цалин авах ёстой байсан ба үүнээс дээрх хугацаанд авсан цалин болох 2 386 247 төгрөгийг хасвал зөрүү нь 1 076 078 төгрөг болж байна. Засгийн газрын тогтоолд 16-20 жил ажилласан төрийн албан хаагчийн нэмэгдлийг 15 хувиар тооцож олгоно гэсэн байсан. Би өөрийн ажилласан хугацаагаа тооцож үзэхэд 16.2 жил болж байсан. Ингээд нийт 5 816 360 төгрөгийг хариуцагчаас нэж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын задаргааг нарийвчлан үзвэл: 1. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс ажилдаа буцаж орох хүртэлх буюу 2019 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авбал зохих цалингаа ТЗ-5-5 шатлалаар 732 900 төгрөг гэж тооцон нэг өдрийн дундаж цалинг 47 847.02 төгрөгөөр бодон 3 747 162 төгрөгийг нэнэ.
2. Цалингийн зэрэглэл, шатлалыг хууль бусаар бууруулсны зөрүүнд 2018 оны 9 сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл 727 920 төгрөгийг нэнэ. Өөрөөр хэлбэл би өмнө нь ТЗ-5-5-р цалинждаг байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа 2018 оны 9 сарын 17-ны өдрөөс ажилдаа буцаж ороход намайг ТҮ-7-4 шатлалаар цалинжуулсан бөгөөд 2018 оны 9 сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл ТЗ-5-5 шатлалаар үндсэн цалин, 18 хувийн зэргийн нэмэгдэл, 15 хувийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт нийт 7 236 036 төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан. 2018 оны 9 сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл би 2 760 954 төгрөгийн цалин авсан. Үүнийг хасвал зөрүү нь 4 475 082 төгрөг болж байгаа.
3. Албан томилолтын зардал болох *******5 200 төгрөг,
4. 2019 оны 5 сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл цалингийн зэрэглэл шатлал болох ТЗ-5-5-ийг ТЗ-5-4 болгон бууруулсны зөрүү 1 076 078 төгрөг буюу нийт 5 816 360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил хэлтсийг төлөөлж, тус хэлтсийн дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн хэлтсийн даргаар томилогдсон. 2016 онд П.*******гийн өөрийнх нь хүсэлтээр Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалт ирсэн байдаг. П.******* нь тус т 2000 онд ажилд орсноос хойш одоог хүртэл Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгөөгүй, албан ёсоор төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй гэдэг нь архивын олон баримтаар нотлогдож байгаа. Дээрх байдал болон бусад зүйлүүдээс үндэслэн анх 2017.12.27-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны №******* тоот захирамжаар 2018.09.17-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажилдаа буцаж томилогдсон. Ингэхдээ өөрөө баталгаажуулалтын шинжээчийн орон тоог зарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасных нь дагуу бид орон тоог нь зарласан боловч өөрөө шалгалтандаа ороогүй. Ингээд төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй тул аймгийн ЗДТГазрын дэргэдэх агентлагийн мэргэжилтний жишгийн дагуу цалингийн ТҮ-7-4 зэрэглэл, шатлалаар цалинжуулсан. Энэ цалин нь ТЗ-5-5-ийн ангилалын цалингаас нэг их зөрүүтэй байгаагүй. Өмнө нь П.*******г ТЗ-5-5-р цалинжуулж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 25,******* дугаар зүйлүүдийг зөрчсөн шийдвэр байсныг залруулж шийдвэрлэсэн. Харин П.*******г Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр шийдвэрийн дагуу 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс ажилд нь буцааж авахдаа Төрийн албаны салбар зөвлөлтэй зөвшилцөн ажлын байрны тодорхойлолтын дагуу ТЗ-5-4 гэсэн ангилалаар цалинжуулж байгаа бөгөөд нь энэ хууль журамд нийцэж байгаа гэж үзэж байна. П.******* нь намайг гурван ч удаа Авилгатай тэмцэх газарт шалгуулж байсан. Намайг гэм буруутай гэж үзсэн шийдвэр одоог болтол гараагүй байгаа. Төв байгууллагаас зохион байгуулсан сургалтад зардал мөнгөө хэмнэж нэг хүн явуулж, сургалтад суусан хүн нь бусдадаа зааж сургахаар болсон. Иймээс П.******* нь албан ёсоор тухайн сургалтад яваагүй юм. П.******* нь 16 жил ажилласан гэж хэлж байна. Тухайн орон тоон дээр 20-оос дээш жил ажиллаж байж ТЗ-5-5 зэрэг дэвтэй болох ёстой. Би төрийн албаны салбар зөвлөлтэй байнга холбоотой байдаг. Би дөрвөн ч байгууллагыг 20-оод жил удирдаж байна. Би олон залуусыг удирдаж байсан тул хэн нэгнийг хохироохыг боддоггүй. ******* нь Төрийн албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөсөн гэж хэлж байгаа ч Төрийн албан хаагчийн тангараг нь ямар ч тамга тэмдэггүй, шалгалт өгсөн гэдэг нь архиваас шүүгээд ч гарч ирэхгүй байгаа. Иймд П.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил т холбогдуулан ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны олговор, цалингийн зэрэглэл,шатлалыг хууль бусаар бууруулсны зөрүүнд 4 475 082 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа албан томилолтын нөхөх төлбөрт *******5 200 төгрөг, цалингийн зэрэглэл, шатлалыг хууль бусаар бууруулсны зөрүүнд 1 076 078 төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын задаргааг тайлбарлахдаа ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өрийг хүртэлх хугацааны олговорт 3 747 162 төгрөг, цалингийн зэрэглэл, шатлал бууруулсны цалингийн зөрүүнд нийт 1 803 998 төгрөг /2018 оны 9 сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 сарын 16-ныг хүртэлх хугацааны зөрүү 727 920 төгрөг, 2019 оны 5 сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зөрүү 1 076 078 төгрөг/, албан томилолтын нөхөх төлбөр *******5 200 төгрөг буюу нийт 5 816 360 төгрөгийг нэнэ гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гомдлоос ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 3 747 162 төгрөгийг гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарагдахаас гадна мөн хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдахгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
Харин нэхэмжлэгчийн шаардлагаас цалингийн зэрэглэл, шатлал бууруулсны зөрүү 1 803 998 төгрөг, албан томилолтын нөхөх төлбөр *******5 200 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарагдахгүй байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т ...төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс буюу цалингийн зэрэглэл, шатлал бууруулсны зөрүү, албан томилолтын нөхөх төлбөртэй холбоотой маргаан нь шүүхэд харъяалан шийдвэрлэх хэрэг маргаанд хамааралгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагаас цалингийн зэрэглэл,шатлал бууруулсны зөрүү болон албан томилолтын нөхөх төлбөрийг олгоогүй тухай шаардлагын талаар тус тус дүгнэлт хийх шаардлагагүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил газарт холбогдох цалингийн зэрэглэл шатлал бууруулсны зөрүүнд 1 803 998 төгрөг, албан томилолтын нөхөх төлбөрт *******5 200 төгрөг гаргуулах тухай гомдолтой иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар дээрх гомдлоо төрийн албаны төв байгууллагад хандаж эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2019.07.30-ны өдрийн №915 тоот Хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлсний талаар хянан шийдвэрлэсэн эцсийн шийдвэр мөн эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговор нэсэн шаардлагын талаар дүгнэвэл:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч П.******* нь Дорнод аймгийн , Хэмжил т баталгаажуулалтын шинжээчээр ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба түүний гомдлын дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 29-ний өдрийн №11 дугаартай шийдвэрээр тус хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/04 тоот тушаалыг хууль үндэслэлгүй гарсан болохыг дүгнэж, уг тушаалыг хүчингүй болгожээ.
Ажил олгогч буюу Дорнод аймгийн , Хэмжил хэлтсийн дарга шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 05 сарын 01-ний өдрийн №Б/11 тоот тушаалаар өөрийн гаргасан 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн №Б/12 тоот тушаалаар П.*******г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажлаас буруу халсан болох нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны олговрыг нэснийг хариуцагч нь Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн албан ёсны тангараг өргөөгүй болох нь архивын баримтуудаар тогтоогдсон тул цалинг нөхөж олгохгүй гэх үндэслэлээр маргажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.
Гэтэл ажил олгогч нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн №11 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгож 2019 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/12 тоот тушаалаар П.Боломааг тус хэлтсийн Баталгаажуулалтын шинжээчээр томилсон боловч түүнд ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс мөн оны 5 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг олгоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажлаас үндэслэлгүй халсны үр дагавар болох ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч П.*******д олгох хууль үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн зэрэглэлийн ТЗ-5-5 шатлалын цалин болох 732 900 төгрөгөөс нэг өдрийн дундаж цалингаа 47 847.02 төгрөгөөр тооцон 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс мөн оны 5 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 3 747 162 төгрөгийг нэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар П.******* нь 2018 оны 9 сарын сарын 17-ны өдрөөс эхлэн ажлаас халагдах хүртэл буюу 2019 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл төрийн албан хаагчийн цалингийн зэрэглэлийн ТҮ-7-4 шатлалаар цалин авч байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар урьд авч байсан цалин хөлсний дундажаар тооцон олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болох нэхэмжлэгч П.*******гийн 2017 оны 01 сараас 2019 оны 01 сар хүртэлх хугацанд авч байсан цалингийн түүврээс үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны ******* сард ажлын 23 хоног ажиллаж 651 184 төгрөг, 11 сард ажлын 20 хоног ажиллаж, 651 184 төгрөг, 12 сард ажлын 6 хоног ажиллаж 178 301 төгрөгийн цалин, ээлжийн амралтын 799 182 төгрөгийн цалин буюу нийт 2 279 851 төгрөгийн цалин авсан байна.
Нэхэмжлэгч П.******* нь 2019 оны 01 сард 4 хоног ажиллаж байхдаа ажлаас халагдсан байх бөгөөд шүүх түүний дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2018 оны *******-12 дугаар саруудад авсан нийт цалинг түүний жинхэнэ ажилласан хоногт харьцуулан тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй байх тул сүүлийн 3 сард буюу 2018 оны *******-12 дугаар саруудад авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 2 279 851 төгрөгийг түүний тухайн хугацаанд жинхэнэ ажилласан хоног болох нийт 49 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 46 528 /2 279 851:49/ төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн түүнийг ажил албан тушаалаа хүлээж авсан өдөр болох 2019 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тоолбол нийт ажлын 70 хоног ажилгүй байсан байх ба ажилгүй байсан хугацааны олговорт 3 256 960 төгрөг /70хоног х 46 528/ -ийг хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт нэсэн 3 747 162 төгрөгийн шаардлагаас үлдэх 490 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 3 256 960 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн , Хэмжил хэлтсийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа П.******* нь 2000 онд анх ажилд орохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, хуурамчаар төрийн албан хаагчийн тангараг өргөсөн болох нь архиваас гарч ирсэн баримтуудаар нотлогдсон байхад шүүх энэ хүнийг ажилд нь ав гэсний дагуу ажилд нь буцааж авсан. Гэтэл тэрээр одоог хүртэл төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй байгаа тул цалингийн зэрэглэл, шатлалийг нь бууруулсан... гэж маргаж байна.
Гэвч П.*******гийн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсэн эсэх, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн эсэх тухай үйл баримтыг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээр дүгнэсэн байх бөгөөд шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх харилцааны талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах гомдлыг шүүхэд гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн цалингийн зэрэглэл, шатлалыг хууль бусаар бууруулсны зөрүү болон албан томилолтын нөхөх төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 125 5******* төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 67 071 /3 256 960 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил хэлтсээс ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 3 256 960 /гурван сая хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаас үлдэх 490 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн т холбогдох цалингийн зэрэглэл,шатлал хууль бусаар буруулсны зөрүү болон албан томилолтын нөхөх төлбөрт нийт 2 069 198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч П.*******д олгох 3 256 960 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн , Хэмжил хэлтсийн санхүүд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 5******* төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, хариуцагч Дорнод аймгийн , Хэмжил хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 67 061 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН