Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч .............. нарын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч .............., Ш....нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ........ нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хадрал овогт ..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул Монгол овогт ...нарт холбогдох эрүүгийн 2121000070455 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “..... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 211/2/-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  Хардал овогт ... /РД:.../

2. Монгол Улсын иргэн,  1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын Солонго хорооллын ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Харуул монгол овогт ...

3. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг........ гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнсэгдэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан,  Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ...

4. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 2-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тугсай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 82А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан ...... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 25 хоногийн ялын зарим хэсэг болох 2 сарын ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...

5. Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...

6. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...

 

Шүүгдэгч ...нартай бүлэглэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Баян-Уул” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ухаа зүсмийн морь, саарал зүсмийн морийг уналгад, мөн портер 2” маркийн ...УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм тус тус ашиглан иргэн ...эзэмшлийн 13 тооны үхэрийг буюу олон тооны малыг хулгайлж 9600.000 /Есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цавын цагаан гэх газраас 2020 оны 12 дугаар сарын /эхээр/ ухаа зүсмийн морийг уналгад ашиглаж иргэн ...... эзэмшлийн 1 тооны ухаа халзан зүсмийн адууг хулгайлж 650.000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зүүн булан нуур” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ухаа зүсмийн морийг уналгад ашиглаж иргэн ........  эзэмшлийн 70 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 8700.000 /Найман сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ...нартай бүлэглэн ухаа зүсмийн морь, саарал зүсмийн морийг уналганд, мөн портер 2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Баян-Уул” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн ...13 тооны үхэрийг буюу олон тооны малыг хулгайлж 9600.000 /Есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч ......... нартай бүлэглэн ухаа зүсмийн морь, саарал зүсмийн морийг уналганд, мөн портер 2 маркийн ...УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Баян-Уул” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн ..... эзэмшлийн 13 тооны үхэрийг буюу олон тооны малыг хулгайлж 9600.000 /Есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан

...нартай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бүдүүний рашаан” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын /сүүлээр/ уналга, тээврийн хэрэгсэл ашиглаж  иргэн ...эзэмшлийн 12 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 10350.000 /Арван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан

Шүүгдэгч ...нартай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бүдүүний рашаан” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын /сүүлээр/ уналга, тээврийн хэрэгсэл ашиглаж  иргэн ...эзэмшлийн 12 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж төгрөгийн 10350.000 /Арван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн    хохирол учруулсан

Шүүгдэгч ...нартай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бүдүүний рашаан” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын /сүүлээр/ уналга, тээврийн хэрэгсэл ашиглаж  иргэн ...эзэмшлийн 12 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж төгрөгийн 10350.000 /Арван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн    хохирол учруулсан

Шүүгдэгч ...нартай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бүдүүний рашаан” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын /сүүлээр/ уналга, тээврийн хэрэгсэл ашиглаж  иргэн ...эзэмшлийн 12 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж төгрөгийн 10350.000 /Арван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн    хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ..... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ..... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч ....... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ......... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч ....... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч ....... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч ........ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Баян-Уул гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 18 тооны үхэр алдсан. Ингээд ойролцоох айлуудын үхэр болон, айлын хаваржаа, Дашбалбар, Баяндун зэрэг сумдаар хайж явахад ямар ч сураг гарахгүй байсан ба 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим баруун хойд зүгээс 5 тооны бяруу гүйж ирсэн. Ухаа халзан зүсмийн 2 бяруун, хар зүсмийн бяруу, ухаа зүсмийн 2 бяруу нь гүйж ирээд үлдсэн 13 тооны үхэр нь олдоогүй. Баруун чих дээрээсээ ухам, зүүн чих доороосоо хөндлөн имтэй, мухар улаан халзан зүсмийн 8 настай үнээ, гозгор эвэртэй 3 настай охин улаан шүдлэн, манхин улаан халзан зүсмийн охин шүдлэн, улаан алаг зүсмийн бяруу, хүрэн халзан бяруу, мухар ухаа бяруу, охин ухаа бяруу, хүрэн бяруу, улаан бяруу, эвэр нь 2 тийшээ унжсан мухар ухаа бяруу, улаан эрээн бяруу, мухар хар бяруу, улаан халзан бяруу зэрэг 13 тооны үхэр олдоогүй.  3 үнээг нь тус бүр 2,000,000 төгрөгөөр, 10 бярууг нь 1,300,000 төгрөгөөр үнэлнэ. Бүгд Монгол үхрүүд байсан...” гэжээ. /1-р хх-ийн 47 тал/

 

Гэрч ....... мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ:“... Би 2020 оны 12 дугаар сарын эхээр Сэргэлэн сумын 1 дүгээр баг Бул нуур гэх газарт байх өвөлжөөндөө байхад Соном хочит ...ах манай гэрт 3 тооны үхэр тууж ирээд надтай уулзаж ...гэр рүү тууж явсан үхэр явах аа болчихлоо танай хашаанд хашъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 3 үхрээ хашиж орхиод яваад өгсөн. Тэгээд маргааш би босоход ..... ах 2 хашаанд байсан 3 тооны үхрийг ажиллаж байсан. Би үхэр ажиллахад нь оролцоогүй. Тэгээд ........ ах 2 үхрээ ажиллаж дуусахад Батдорж ах манай гэрт портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж дээрх үхрийн махыг аваад явсан. Б ахыг ирэхэд Хоовоо ах явсан байсан. Би хулгайн үхэр гэж огт мэдээгүй. Соном ах өөрийнхөө үхэр гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх 85 тал/

 

Гэрч ...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....... хочит ...нь надад үхэр зарна гэж хэлээд 2020 оны 12 дугаар сарын эхээр надаас 1,500,000 төгрөг дансаар авсан. Тэгээд хэд хоногийн дараа “дахин мөнгө зээлье” гэж хэлэхээр нь би үхрээ өгч байж мөнгө ав гэж хэлэхэд ...“би ...гэх айлд 3 үхрээ нядлаад байж байна” гэж хэлэхээр нь би очиж үхэрийг нь харахад улаан халзан зүсмийн мухар бяруу, улаан жижиг эвэртэй бяруу, сартай улаан зүсмийн жижиг эвэртэй 3 тооны нэг чих нь ухам имтэй /нөгөө чихнийх нь имийг сайн санахгүй байна гэх/ үхэр байсан. 1 үхрийн мах нь 100 гаран кг жин татаж байсан. Тэгээд ...үлдэгдэл 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...3 тооны үхрийг ... гэх Сэргэлэн сумын залуу нядалдсан гэж сонссон...” гэжээ. /1-р хх 86 тал/

 

Гэрч ...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Соном надад хандаж “үхэр ажлаад өгчих” гэж гуйхаар нь би зөвшөөрч Хорлоогийн хашаанд хашсан 3 тооны үхрийг .........., бид 3 нядлаж дуусаад би хонио хураах зорилгоор гэрлүүгээ харьсан. Дээрх 3 тооны үхрийн махыг хэнд өгсөн талаар мэдэхгүй байна. Үхэр ажиллаж дуусаад явсан. Дээрх үхрүүд ихэнх нь улаан зүсмийн үхрүүд байсан ба улаан халзан зүсмийн мухар үнээ голд нь байсан. Ихэнх нь бяруу байх шиг байсан, жижиг биетэй үхрүүд байсан...” гэжээ. /1-р хх-ийн 96 тал/

 

Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мягмарсүрэн нь 2 үхрийн мах авч ирсэн ба арьс ширийг нь авч ирээгүй. Гарал үүслийн гэрчилгээний кодыг нь Батнасанд өгсөн...” гэжээ. /1-р хх 98-99 тал/

 

Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаан мэдүүлэхдээ: “...2020 оны 12 сарын эхээр хөдөө гэртээ байж байгаад ойрхон айл руу яваад шөнө гэртээ ирэхэд нутгийн таньдаг дүү ...нар нь манай гэрт ирчихсэн унтаж байсан. Манай хашаанд 10 гаран тооны үхэр хашчихсан байсан. Тухайн үед надад ямар нэгэн юм хэлээгүй. Өөрсдийнх нь үхэр гэж бодож байсан. Тэгээд тэр шөнөдөө ........ улсын дугаартай портер маркийн машин дээр хашаан дотор байсан үхэрнээс 2 ширхэгийг ачаад явсан. ............ хоёр үлдсэн үхрээ туугаад явахдаа надад нэг улаан ухаа зүсмийн бяруу үлдээгээд идэш хийгээд хэрэглээрэй гэсэн. Тухайн үед харанхуй шөнө байсан болохоор зүсийг нь айхтар мэдэхгүй байна. Тэхдээ бараан голдуу үхрүүд байсан ойролцоогоор 10 гаран тооны үхэр байсан...” гэжээ. /1-р хх 103-104 тал/

 

Хохирогч ......... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэргэлэн сумын 2 дугаар баг Цавын энгэр гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн ........... гэгчийн адуунд байсан нэг тооны байдсан гүүгээ алдсан. Ингээд тус нэг тооны адууг хайж ойролцоох айлуудын адуугаар хайж явсан боловч олдоогүй. Ухаа халзан зүсмийн 2 настай байдсан гүү, гурван нүдний чандмань тамгатай. 2 жилийн хугацаанд бол .........авсан гэдгийг огт мэдээгүй. Мөнхнасантай бол байнга тааралдаж байсан боловч надад хэлээгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /1-р хх 151-152, 155-156 тал/

 

Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны хавар ухаа халзан зүсмийн байдсан гүүг ............ гэх хүн тавьсан. Дээрх .......... ухаа халзан гүү нь миний хүрэн азрагатай адуунд байсан ба 2020 оны 11-12 дугаар сарын хооронд байхгүй болохоор гь ............. ах ..........гэх хүнд ухаа халзан гүүг нь алга болсон талаар хэлсэн. Ухаа халзан зүсмийн, гурван нүдний чандмань тамгатай дэлтэй гүү байсан...” гэжээ. /1-р хх-ийн 158 тал/

 

Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр ...ухаа халзан зүсмийн чандмань тамгатай гүү хөтөлж ирээд .............. идэшний адуу авч ирлээ” гэж хэлээд манай нөхөр өөрөө ажиллаад тус өвөл идшиндээ хэрэглэсэн. Би дээрх адууг хулгайн адуу гэж мэдээгүй. ..............идэшний адуу хэрэглэж байгаа л гэж бодож байсан...” гэжээ. /1-р хх-ийн 160 тал/

 

Хохирогч ........... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 06 дугаар сарын 13, 14-ний орчимд зүсээрээ хэдэн тооны хонь дутаад  байхаар нь тоолж үзэхэд 70 тооны хонь дутсан, ингээд  бид нар дутсан хонио хайсан боловч олоогүй тэгээд цагдаад ч мэдэгдэлгүй орхисон  байсан юмаа. Ингээд өнөөдөр цагдаагийн газраас мэдүүлэг авна гэхээр нь ирэхэд манай найз Соном гэж дууддаг ...нь манай хонийг авсан талаар мэдлээ. ...нь манай нөхөр .......оржтой бага байхаас эхлээд хамт байдаг хөдөө хөрш зэргэлдээ олон жил хамт  байсан хүмүүс юм. Ер нь гэр бүлийн найзууд байгаа юм, үнэхээр гайхлаа. Ер нь манай нөхөр Р.....ж мал дээрээ байдаг, малаасаа холдохгүй өдөр бүр хариулгатай байдаг хүн байгаа юм. Бид нар сайн мэддэг хүн аваад байх шиг байна гэж хоорондоо яриад л өнгөрдөг байсан... Манай хонь Сэргэлэн сумын 2-р баг Зүүн бул нуур гэх газарт байх гэрийн ойр орчим 5-10 км зайд бэлчдэг. Манайх 1800 орчим тооны хоньтой бөгөөд манай хонины зүүн чих цоорхой, баруун чих цуулбар имтэй. Ойролцоогоор 300 орчим тооны хонь нь зүүн чих цоорхой баруун чих урд болон ард талаасаа ухам имтэй. Дээрх буруу имтэй хонинууд нь бүгд манай хонь. Соном хочит М-аас 50 хонь, 20 хурга хүлээн авсан бөгөөд 7 хонь манай зүүн чих цоорхой, баруун чих цуулбар имтэй байсан. Үлдсэн 63 хонь нь ...2 чих нь урдаасаа догол имтэй хонь авсан. Зүсийг нь нэг бүрчлэн мэдэхгүй. Би алдсан хонио тоогоор нь Мөнхнасангаас авсан учир өөр надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /1-р хх-ийн 195 тал/

 

Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэргэлэн сумын 2-р баг “Аралтын нуур ” гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм аа. Би одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны 06-р сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна эхнэр хүүхдийн хамт аймгийн төв явж ирээд маргааш өглөө нь малаа услах гээд худаг явж байтал манай өвөлжөөний хашаанд хонь хашаатай байхаар нь гайхаад очтол зүс танихгүй ижил буруу олон имтэй айлын хонь байсан нутгийн хүмүүсээс нэг нь түр хашсан юм байлгүй гэж бодоод худаг дээрээ очоод малаа услаж байтал манай сумын иргэн Соном буюу Ш....гэгч залуу ирээд “би энэ хонийг хүнээс авсан юм аа танай хашаанд хашаатай байж байг битгий гаргаарай удахгүй ирээд авна” гэж хэлээд явсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш нэг хоногийн дараа Сономын эхнэр О-а том хүүтэйгээ мотоциклтойгоо ирээд тухайн хонийг хашаанаас гаргаад гэр рүүгээ туугаад явсан юм. Хэний хонь гэдгийг нь мэдээгүй олон имтэй 100 орчим тооны хонинууд байсан, ...гэгчийн хонины имийг сайн мэдэхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 204-205 тал/

 

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р баг Төмстийн энгэр гэх газарт өөрийн малыг маллаж амьдардаг. Би 2021 оны 06 дугаар сарын дундуур шиг санаж байна манай багийн иргэн ............ миний дугаар руу залгаад /Танай нөхөр Соном хөөж явсан хонио манай хашаанд өчигдөр хашсан одоо болтол ирж авахгүй байна, ирж хонио аваа/ гэж хэлэхээр нь би нөхөр ...руу залгахад утас нь холбогдохгүй болохоор нь Э-н гэр рүү очиж уулзаад өвөлжөөний хашаанд нь 70 орчим тооны хонь байсан. Би тухайн хонийг хэний эзэмшлийн хонь болох талаар нь мэдээгүй. Би сайн хараагүй бөгөөд зарим хонь нь цоорхой имтэй харагдаж байсан. Би тус хонийг сайн тоолж хараагүй учир 100 гэж хэлсэн юм аа. Би нөхөртэйгөө уулзаж хонины тоог асуухад 70 тооны хонь байсан гэж хэлсэн. Би нэг бүрчлэн дээрх хонийг тоолоогүй. Ихэнх хонь нь цоорхой имтэй байсан...” гэжээ.  /1-р хх-ийн 227 тал/

Хохирогч Б.Н өрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баяндун сумын 3 дугаар баг Бүдүүний рашаан гэх газраас 2021 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн үхрээс 13 тооны үхэр алдсан. Ингээд тус 13 тооны үхрийг хайж ойролцоох айлуудаар явсан боловч олдохгүй байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сард Сэргэлэн сумын 2 дугаар баг Улаан гэх газарт оршин суух ....н үхрээр ороход  миний алдсан 13 үхрээс баруун чих нь огторхой, зүүн чих нь бүтэн охин ухаа бяруу явж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагаар шалгуулья гэж бодоод ............хэлэлгүй бяруугаа аваад явсан. Үлдсэн 12 тооны үхрийг нь олоогүй учир миний 12 тооны үхрийг олж өгч тусална уу. Баруун чих нь тайранхай, зүүн чих нь бүтэн шүргэр эвэртэй хар зүсмийн 6 настай үнээ, сарман нүүртэй улаан эрээн зүсмийн бухан бяруу, хар судалтай хүрэн гунж, мухар ухаа зүсмийн гунж, хар зүсмийн гунж, хар халзан зүсмийн оодон сүүлтэй туранхай 5 настай үнээ, хар халзан эр тугалтай, улаан зүсмийн гунж, хөл цагаан ногоог үнээ, ногоон зүсмийн эр тугалтай , эм хүрэн халзан бяруу, хар гунж зэрэг 12 тооны үхэр олдоогүй байгаа...” гэжээ. /2-р хх-ийн 15 тал/

 

Гэрч ...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Би гэртээ ганцаараа байж байтал орой гадаа харанхуй болсон байсан үед сумын ах М манай гэрт орж ирээд “Ж-ын үхрийг цуглуулаад явж байна танай хашаанд хашъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд гадагшаа гарахад ..........., ........... нар гадаа байсан ба ..............о ухаа морь унасан цэнхэр өнгийн портерт  ............... ах “би тал үхрийг нь ачаад авч явъя, өглөө үлдэгдэл үхрийг нь туугаад манай гэрт очоорой” гэж хэлсэн. .................. нар нь машиндаа 4 тооны үхрийг ачаад үлдэгдэл үхрээ манай малын хашаанд хашаад явсан. Ингээд би маргааш өглөө  нь хашсан байсан 8 тооны үхрийг туугаад ........... ахын гэрт нь хүргэж өгөөд ..........н үхрийг цуглуулахад тусалсан юм. Анх манай гэрт ............. ах орж ирээд “үхэр хашилцаад өгөөч” гэхээр нь би гадагшаа гарахад .............. 2 машиндаа сууж байсан юм. Би харанхуй болсон байсан учраас яг хэдэн тооны үхрийг мэдэхгүй байна нийт 12 тооны үхэр байх шиг байсан. Би ачиж явсан 4 тооны үхрийг бол хараагүй. Маргааш нь миний тууж явсан ногоон гунжин үнээ, хар гунжин үнээ, ухаа халзан засаатай бух, 3 тугал лав байсан үлдэгдэл үхрийн насны талаар сайн мэдэхгүй санахгүй байна. Нийт 8 тооны үхэр тууж очсон. Би хулгайн үхэр гэж огт мэдээгүй...” гэжээ. /2-р хх-ийн 32-33 тал/

 

Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр ............... нь /Шүх зах дээр машинаа зарсан, үхрийн мах байна, та авах уу/ гэж асуухаар нь би харья гэж хэлээд захын зүүн талд цэнхэр өнгийн портер дээр махаа ачсан байхаар нь харахад 3 үхрийн мах замбараагүй байдлаар байсан. Арьс, шир, толгой нь байгаагүй. Тус 3 тооны үхэр нь 140-с бага жин татаж нийт 2,275,000 төгрөгөнд бодож махыг нь аваад мөнгийг нь Б.Хорлоод бэлнээр өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 45 тал/

 

Гэрч ............... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн .............. эхнэр гэх хүн над руу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр залгаад “1,500,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлээд гуйгаад байхаар нь би эхнэр ............................ /........../ гэх тоот данс руу  .............. гэх утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Би ......... гэх хүний тодорхой сайн танихгүй.......... надад 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 тооны үхрийн  мах зараад гарал үүслийн гэрчилгээг нь асуухад 1077574 дугаарын гарал үүслийн гэрчилгээний код өгсөн. Тэгээд ....................... ... тоот дансанд шилжүүлсэн...” гэжээ. /2-р хх-ийн 47 тал/

 

Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санагдаж байна ээж ........... хүүхэд болох Н-ай уулзаад би Сэргэлэн сумын айлуудаас мал мах авах гээд мөнгөө өгсөн байгаа тэр айлууд руу очоод мал аваарай гээд өөрийн бүртгэлийн дэвтэр ээ Н-аад өгөөд өөрөө Турк улс руу эхнэр хүүхдийн хамт аяллаар явсан. Ингээд би 2022 он гаргаад нэг сард ирэхэд Н-ваа ах нэг ч мал дутаахгүй бүрэн цуглуулаад Цэцманхан ХХК руу буюу Улаанбаатар хот руу явуулсан байсан. Би найз Т-хийн нэр дээр байсан цэнхэр өнгийн портер машинаар малаа цуглуулуурай гээд үлдээсэн. Яг улсын дугаарыг нь бол мэдэхгүй байна. Одоо уг машин зарагдсан...” гэжээ. /2-р хх-ийн 50-51 тал/

 

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 43, 148, 190, 2-р хх-ийн 11 тал/

 - Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ   /1-р хх-ийн 106-114, 164-171, 209-216 тал/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 196-199 тал/

 

            Шүүгдэгч .................... нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ..................... нар нь бүлэглэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Баян-Уул” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ухаа зүсмийн морь, саарал зүсмийн морийг уналгад, мөн портер 2” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм тус тус ашиглан хохирогч ...эзэмшлийн 13 тооны үхэрийг буюу олон тооны малыг хулгайлж 9600.000 /Есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш....нь ганцаараа Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цавын цагаан гэх газраас 2020 оны 12 дугаар сарын /эхээр/ ухаа зүсмийн морийг уналгад ашиглаж хохирогч ........ эзэмшлийн 1 тооны ухаа халзан зүсмийн адууг хулгайлж 650.000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш....нь ганцаараа Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зүүн булан нуур” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ухаа зүсмийн морийг уналгад ашиглаж хохирогч ..........  эзэмшлийн 70 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 8700.000 /Найман сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ..........., ...нар нь бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бүдүүний рашаан” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын /сүүлээр/ уналга, тээврийн хэрэгсэл ашиглаж  хохирогч ...эзэмшлийн 12 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 10350.000 /Арван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ...нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Ш....холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар гэм буруутайд,

шүүгдэгч ...нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч ...нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Шүүгдэгч ...нар нь учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Б.Хорлоо учруулсан хохирлоос тодохой хэмжээний хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ............. нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж шүүгдэгч Ш....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар, 

шүүгдэгч Б.Хорлоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

 

Шүүгдэгч Т................ нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Ш....оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 3 /гурав/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М 3 /гурав/ жил Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Ш....хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш....мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

  

Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ...а нарт тус бүр эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэхэд хохирогч ...нар нь өөрсдөд учирсан хохирлыг шүүгдэгч нараас хүлээн авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн.

 Хохирогч ........ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй өөрт учирсан хохирлоос шүүгдэгч ......... 500.000 төгрөг хүлээн авсан үлдэгдэл мөнгөө гаргуулах хүсэлтэй байх ба шүүгдэгч Ч........... нараас өөрт учирсан хохирлыг гаргуулж авсан тул тэдгээрт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Ч.............., Ш....нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2087.500 төгрөгийн гаргуулж, Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух ..............д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............. нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Ухаа зүс”-ийн адууны үнэ 650.000 төгрөгийг, Портер маркийн ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн адууны үнэ 11430.645 төгрөг нийт 12.080.645 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 4.020.881 төгрөгийг,

Шүүгдэгч ........., ...нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Ухаа зүс”-ийн адууны үнэ 900.000 төгрөгийг, Портер маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.787.481 төгрөг нийт 4.687.481 төгрөгийг шүүгдэгч ................ нараас тус бүр 1.171.870 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт,

шүүгдэгч ........... ногдох 1.171.870 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.................нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хадрал овогт ...г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Харуул овогт Монгол овогт ...нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ...г 3 /гурав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч ........ 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4зааснаар шүүгдэгч ................. нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Хорлоод оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч ............. нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Ш....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, 3 /гурав/ жилийн Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. 3 /гурав/ жил Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Ш....хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Ш....нь Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны Зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.087.500 төгрөгийн гаргуулж, Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух ................../-д олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Ухаа зүсм”-ийн адууны үнэ 650.000 төгрөгийг, саарал зүсмийн адууны үнэ 900.000 төгрөгийг, Портер маркийн ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 11430.645 төгрөг нийт 12.080.645 төгрөгийг шүүгдэгч нараас тус бүрээс 4.326.881 төгрөгийг,

Шүүгдэгч ..........., ...нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Ухаа зүс”-ийн адууны үнэ 900.000 төгрөгийг, Портер маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.787.481 төгрөг нийт 4.687.481 төгрөгийг шүүгдэгч Б.Мягмарсүрэн, Ч.Нямдаваа, Н.Саранболд нараас тус бүр 1.171.870 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт,

шүүгдэгч ........ ногдох 1.171.870 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ..............., Ш....нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш....авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч ...нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ