| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0092/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Э.Ундармаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Дагвадоржийн т холбогдох эрүүгийн 2321000000066 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамтаар Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “Галуут” гэх газарт оршин суух хаягтай,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сар 30 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт Дагвадоржийн /РД: ............../
Шүүгдэгч ******* нь бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *******г төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүртэлх хугацаанд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...... нэрийг барьж “Хаан” банкны .........9 дугаарын дансаар 200.000 төгрөг, ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр . гэх хүний н..........эрийг барьж “Хаан” банкны .........дугаарын дансаар 800.000 төгрөг,...мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...... гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны ............ дугаарын дансаар 1.500.000 төгрөг,... Мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ........гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны .......... дугаарын дансаар 2.000.000 төгрөг,... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны . дугаарын д........ансаар 500.000 төгрөг,...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр . байна г...........ээд мөн хамтарч мал, мах зарж борлуулдаг хүний нэрийг барьж “Хаан” банкны . дугаарын д..........ансаар 3.000.000 төгрөгийг, нийт 6 удаагийн гүйлгээгээр 8.000.000 /Найман сая / төгрөгийн дээрх дансаар шилжүүлэн авч залилсан,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч 4 охин бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 1400.000 төгрөгийг Хаан банкны 5421148502 дугаартай гэх хүний данс руу шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Энэ мөнгө авсан гээд байгаа нь бүгд үнэн нэг ч худлаа зүйл байхгүй. Би бусдад нийт 9.400.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол төлбөрөө төлж барагдуулна. Би хувьдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, А дансгүй ч гэсэн багадаа айлын мал хардаг байхдаа хөлсөнд нь авч байсан хэдэн юм байдаг. Цэцэгмаа эгч өөрөө мал мах үнэлэж авдаг учир тэрийгээ өгч хохирол төлбөрөө төлж барагдуулна...” гэв.
Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 1998 оноос хойш сумандаа мал махны худалдаа эрхэлж байна. Би эхэндээ байнга явж авдаг байсан сүүлийн үеээс махны хөргүүртэй болоод нодинон жилээс хойш биеийн байдал муудаад ирэхээр нь бөөгнүүлж авдаг болсон юм. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой анх гэх залуу над руу залгаад “Дүү нь суманд орж ирчхээд байна, он солигдоод найзуудтайгаа жоохон уугаад сууж байна. Та надад 200.000 төгрөг өгөөч” гэхээр нь чи байтлаа идэж уух мөнгөө надаас авдаг болоо юу? гэхэд дүү нь найзуудтайгаа сууж байгаа юм аа, та ойлгоорой дүү нь удахгүй өгнө гэж хэлэхээр нь за за битгий их уугаарай чи гээд Энхбат гэдэг хүний дансанд хийсэн. Хамгийн гол нь бүгдийх нь амьдралыг ар талыг мэдээд надтай яриад байгаа юм. Дараа нь “ байна. Охин амралтаараа ирэхээр болоод зардлын мөнгө явуулах гэсэн юм. Бүжгээ гэрт үлдсэн, би хүүтэйгээ ирчхээд байна гэхэд нь хоолой чинь яачихсан юм бэ асуухад ханиад хүрээд хоолой өвдөөд байна гэсэн. Тэгэхэд манай нөхөр наад хоолой нь нэг биш ээ чи утасных нь дугаарыг дансны дугаартай нь бич гэж хэлэхээр нь би гэнэт санаад утаснаасаа тэр гын мөнгө авсан дансны дугаарыг нь утасны дугаартай хамт бичээд, ын дансыг бичиж авсан. Дараа нь гэдэг залуу залгаад “Манай эгч хотод баларч явна, 800.000 төгрөг нэхээд байна та эгч рүү 800.000 төгрөг хийчих, би ирээд танд хонь ямаанаасаа өгье гэхэд нь би эгчийг нь бас таньдаг учир за тэгдээ гээд өгсөн дансанд нь мөнгийг нь хийгээд, дансны дугаар, утасны дугаартай нь тэмдэглэж авсан. Сүүлд гэдэг залуу ярьсан. О гэдэг ачаа зөөдөг залуу байдаг юм. Тэрийг наашаа гарах гээд байна, нэг мотоцикл ачуулах гэсэн юм. Та данс руу нь 200.000 төгрөг хийчих гэхэд нь би хийсэн. Удалгүй 2 хоногийн дараа гэдэг ах нь “хотод ирчхээд байна, автобусны маань мотор цохичхоод байна” гэсэн. Тэгтэл хоолой нь нэг биш сонсогдоод байхаар нь чиний хоолой яачихсан юм бэ? Чи хүйтэнд мотор янзалж яах гээд байгаа юм гэхэд “ дүү нь хурдан харихгүй бол хотын утаанд болохоо байлаа, удахгүй цагаан сар боллоо, төл мал эхлээд л ажил амжихгүй завтай байгаа дээрээ мотор ачуулчихмаар байна, гэхэд нь чиний дансанд хийх юм уу гэсэн үгүй ээ сэлбэгний хүний данс руу хийчих гээд өгөхөөр нь сэлбэг гээд хийсэн. Ингэж уван цувуу хийсээр байгаад 8.000.000 төгрөг хийсэн. хүнийг ердөө хайрлахгүй юм даа. Сүүлд нь эд нар сонин хүмүүсээ нэг хойлоогоор яриад байхад мэдэхгүй мөнгө хийгээд байгаа юм даа гэж хүнийг тавлаж ярьсан байна лээ. Чи хүнд тэгж хандаж болохгүй ээ чи нэг хоёр сая төгрөг авсан бол би тоохгүй би чамаар бой хийлгүүлээд ч хамаагүй олоод авах байсан. Тэгээд би сүүлд хөдөө явахдаа тай ярихад Та юу яриад байгаа юм бэ? Та байтлаа хүнээс худлаа хэлж мөнгө авдаг болоо юу гэхээр нь би чинь сандраад миний дүү байж байгаарай гээд тэр утас руу нь залгатал Дашбалбарын нэг хүүхэн байсан. ... сандраад цагдаад мэдэгдсэн гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн эзэмшлийн “Чойсүрэн а” гэх фэйсбүүк хаягнаас Чулуунхороот сумынхаа зарын нэгдсэн групп дээр “бяруу худалдан авна ,” гэх зар оруулсан гэтэл маргааш өдөр нь 14 цагийн орчим миний гэх дугаарлуу манай сумын олон малтай гэх дугаараас утсаар яриад байна. Миний дүү бяруу худалдан авч байгаа юм уу хэдэн бярууны мөнгө байгаа вэ гэж асуухаар нь би 4 бярууны 1,400,000 төгрөг байна гэж хэлэхэд ах нь 4 бяруу заръя мөнгөө хаан банкны гэх хүний эзэмшлийн ......... тоот данс руу шилжүүлчих харин авах 4 бяруугаа манай төрсөн ах болох ахаас аваарай гэж хэлсэн тухайн үед нь би гэх хүнийг олон малтай болохоор нь итгээд надад өгсөн хаан банкны ........... тоот данс руу нь хийчихсэн юм. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр бяруунуудаа авахаар гийн өөрийнх нь эзэмшлийн дугаар руу ярихад би чамаас ямар ч бярууны мөнгө аваагүй миний нэрийг бариад хүн чамайг залилсан юм биш үү гэж хэлэхээр би өөрийгөө залилуулсан болохоо ойлгосон юм. Би хаан банкны гэх хүний ............ тоот дансруу 4 бярууны мөнгө болох 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн юм... нь надад учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байгаа...Би маш их гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 93-94, 95 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.... Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20-21 цагийн орчимд өөрийн ажилладаг Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд ажиллаж байхад 180 см өндөр, шар царайтай, богино халимаг үстэй, шаргал өнгийн малгайтай куртиктай, түрийтэй хромон гуталтай 20 гаран насны эрэгтэй хүн ганцаараа халамцуу манай бааранд орж ирж үйлчлүүлэхдээ манай 7-р ширээн дээр суугаад 0.500 граммын ELEX архи, 1 литрийн фрутта ундаа зэргийг захиалан авч 30-40 минут сууж байгаад зөөгч, бармены нүдийг хариулж байгаад гараад явчихсан юм. Ингээд би араас нь гарч Парис баарын баруун талаас тухайн залууг барьж аваад ажил дээр дагуулж ирээд тооцоогоо нэхэхэд миний гар утсыг гуйгаад хүнтэй яриад данс руу чинь мөнгө шилжүүлье гэхэд нь зөвшөөрч гар утсаа өгтөл 00-ийн өрөөнд ороод үл таних хүнтэй ярихдаа адуу өгнө гээд 200.000 төгрөг шилжүүлчих гээд утсаа таслах шиг болсон. Тухайн үед миний ХААН банкны ........... дугаартай дансыг явуултал удалгүй 200.000 төгрөг орж тухайн мөнгөнөөс баарны тооцоо болох 41.000 төгрөгийг суутгаж 159.000 төгрөгийг хамт ажилладаг Баттулгын данс руу шилжүүлж Баттулгын хувьд АТМ-ээс мөнгийг нь авч өгөхөд 9.000 төгрөгийг Баттулгад өгсөн гэж байсан” гэжээ. /хх-ийн 22-23 тал/,
Гэрч С.Болортунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө намайг гэртээ хүүхдүүдийн хамтаар байж байхад гаднаас ******* гэх залуу миний нөхөртэй орж ирээд надад хандан “эгчээ та дансаа өгөөч, хүнээс мөнгө шилжүүлэн авах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би юм бодолгүй дансны дугаараа хэлээд мөн өөрийн Хаан банкны картаа өгсөн юм. Улмаар хэсэг хугацааны дараа миний гар утсанд “ Болортунгалаг” гэх утгатай 800.000 төгрөг орж ирэхээр нь *******т хандан “миний гар утсанд 800.000 төгрөг орж ирлээ” гэхэд миний картыг аваад гэрээс гарч АТМ-с 800.000 төгрөг уншуулаад мөнгөө аваад миний картыг буцаан өгөөд манай гэрээс гарч яваад дахин ирээгүй” гэжээ. /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Г.Дашзэвэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 48-29 ДОА Улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явах гээд Хэрлэн сумын 6 дугаар баг 25 дугаар байрны авто зогсоол дээр зогсож байхад 18 цаг өнгөрч байхад нэг ах ганцаараа миний машинд суугаад 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төв рүү хүргүүлэхээр явсан юм. Тухайн үед тэр ах надад хандан “ахын дүү чамд Хаан банкны данс байгаа юу, ах нь машинаа цагдаад хураалгаад паспорт бичиг баримт болон картгүй байна, чи дансаа хэрэглүүлээч хүнээс мөнгө авах юм” гэж хэлэхээр нь би дансныхаа дугаарыг өгсөн...Ингээд удалгүй миний хаан банкны ................. гэсэн дансанд 1.500.000 төгрөгийн орлого орсон...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Т.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 06-76 ДОР Улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад буюу Хэрлэн сумын 6 дугаар баг 25 дугаар байрны хойд талын уулзвар дээр явж байхад зүс таних өндөр залуу гар өргөхөөр нь зогсож тэр залууг авсан юм. Тухайн үед тэр залуу надад хандан “дүү нь балраад машин тэргээ цагдаад хураалгаад мөн дотор нь бүх бичиг баримтаа орхисон, мөн машинаа авах гээд картгүй байна, танд Хаан банкны данс байвал хүнээс мөнгө аваад өгөөч барьсан цагдаадаа мөнгө өгөх гээд байгаа юм” гэж хэлэхээр нь би миний хүүгээс ялгаа юу байхав гээд тус болох санаатай "хэрэв тэгээд машинаа авч чадах бол ахынхаа картанд хүнээс мөнгө авах бол авахгүй юм даа” гэж хэлэхэд миний Хаан банкны дансны дугаарыг асуугаад нэг хүн рүү явуулаад удалгүй тэр даруй миний дансанд 2.000.000 төгрөгийн орлого орж ирсэн...Тухайн залуу миний дансаар хүнээс 2000.000 төгрөг авсан бөгөөд надад таксины хөлс гээд 20.000 төгрөг өгсөн юм...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/,
Гэрч Э.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 17 цаг өнгөрч байхад ганцаараа Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко пүүд” гэх нэртэй хоолны газарт хоол идэх гээд ороход араас ******* нь Болд гэх залуу болон 2 хүүхний хамтаар орж ирсэн юм. Миний хувьд тэд нартай хамт хоол идээд сууж байхад ******* нь надаас “данс байна уу, хүнээс мөнгө авах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би надад карт байхгүй харин данс бол байгаа гэхэд миний данс руу 500.000 төгрөг хийлгэсэн” гэжээ. /хх-ийн 38-39 тал/,
Гэрч Э.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Миний хувьд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” зочид буудалд ресейпшин ажилтай бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой гаднаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийт 4 хүн орж ирээд хоёр өрөө аваад ямар ч байсан манай зочид буудлаас нэг залуу нь гар утсаа түр үлдээж 100 гаран мянган төгрөгийн зүйл авсан юм. Тэгээд маргааш өглөө нь би тухайн хоёр залууд хандан “буудлынхаа тооцоог хий” гэхэд туранхай өндөр залуу нь би хүнээс мөнгө авах юм гээд миний гар утсыг гуйж хүнтэй яриад удалгүй “одоохон, хүнээс мөнгө ирэхээр нь мөнгийг чинь өгнө” гэж хэлээд намайг дагаад яваад байсан бөгөөд надад хэлэхдээ “би машинаа журмын хашаанд журамлуулсан, машин дотор маань карт байгаа учраас мөнгө авч чадахгүй байна, над руу хүн мөнгө шилжүүлэх юм, та өөрийн картаар мөнгө аваад өгчих, тухайн мөнгөнөөс тооцоогоо авчих” гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны ........... гэсэн дансаа хэлэхэд 08 цаг 53 минутанд “, сэлбэг” гэсэн утгатай 3.000.000 төгрөг орж ирсэн...өмнөх шөнийн эд зүйл авсан гэх 100.000 мянган төгрөгийг пос машинд уншуулаад үлдсэн мөнгийг манай зочид буудлаас холгүй байдаг Хаан банкны АТМ-ээс авч тэр залууд өгсөн юм...” гэжээ. /хх-ийн 41-42 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09, 88 тал/
- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-75 тал/
- Хохирогч *******гийн ХААН банкны Депозит дансны хуулга /хх-ийн 76-77 тал/
- Хохирогч гийн нөхөр Б.Хуягбаатарын ХААН банкны Депозит дансын хуулга /хх-ийн 116 тал/,
- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47, 107 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт Дагвадоржийн нь хохирогч *******г төөрөгдөлд оруулан бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүртэлх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ..... нэрийг барьж “Хаан” банкны ............. дугаарын дансаар 200.000 төгрөг, ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны ............. дугаарын дансаар 800.000 төгрөг,...мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ......... гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөг,... Мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр......... гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны ........ дугаарын дансаар 2.000.000 төгрөг,... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр .......... гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны ........... дугаарын дансаар 500.000 төгрөг,...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр .......... байна гээд мөн хамтарч мал, мах зарж борлуулдаг хүний нэрийг барьж “Хаан” банкны ........... дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг, нийт 6 удаагийн гүйлгээгээр 8.000.000 /Найман сая / төгрөгийг дээрх дансаар шилжүүлэн авч залилсан,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ......... 4 охин бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 1400.000 төгрөгийг Хаан банкны ............. дугаартай . гэх хүн.......ий данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч .........а нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, ХААН болон ТӨРИЙН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй өөрт учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол нийт 9400.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж,, ******* /...../-д 8000.000 төгрөгийг,, /...........-д 1400.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...........тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Дагвадоржийн ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол нийт 9400.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж,, ******* /.........../-д 8000.000 төгрөгийг,, /........./-д 1400.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ