| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00515/И |
| Дугаар | 138/ШШ2019/00635 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2019/00635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын 7-1Б тоотод оршин суух, ЖЙ92040902 регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******гийн,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотод бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, ын-3 тоотод түр оршин суух, 3 дугаар цахилгаан станцад ажилтай, регистрийн дугаартай, овгийн ын т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2012 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2013 оны 4 сарын -ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд хүү 2013 онд, охин 2016 онд тус тус төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд бид сайхан амьдарч байсан боловч нөхөр бид хоёрын зан харьцаа, үзэл бодол таарахгүйгээс болж бид байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Сүүлдээ нөхөр маань архи уухаараа намайг хэм амаар доромжилж, надад гар хүрч эхэлсэн. Энэ байдлаас болж 2016 оны 4 сараас эхлэн гэрээсээ гарч яваад дахин эргэж ирээгүй. Дараа нь сонсоход надтай суухаас өмнө эхнэр хүүхэдтэй байсныг нь мэдсэн бөгөөд одоо тэр хүнтэйгээ буцаад суусан гэсэн. Би ч өөр хүнтэй гэр бүл болж хоёр хүүхэд төрүүлсэн. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү, охин хоёроо би өөрийн асрамжинд авна, Хүү Сайханбилэгт эцгээс нь тэтгэлэг гаргуулна, Охин нь Д.ын хүүхэд биш тул тэтгэлэг нэхэмжлэхгүй. Д. өөрөө л охиныг минь өөрийнхөө нэр дээр болгоно гэж гэрчилгээг нь авсан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 онд танилцаад гэр бүл болсон, Хүү 2013.06.02-ны өдөр төрсөн. 2013 оны 4 сарын -ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2015 онд хуримаа хийж өрх тусгаарласан. Бид хамт амьдарч байх хугацаанд хэрүүл маргаантай байдаг байсан нь үнэн. Бид бие биендээ итгэхгүй, бие биенийхээ үзэл бодлыг сонсдоггүй байдлаас болж гэр орны аар саар зүйл дээр хэрэлдэж маргалддаг байсан. Хуримаа хийснээс нэг сарын дараа буюу 2015 оны ******* сард би цэрэгт явсан бөгөөд намайг цэрэгт байх үед охин 2016 оны 3 сарын 18-ны өдөр төрсөн. Охин Сайханзаяа нь миний охин биш боловч би өөрийн охин шигээ хайрлаж өсгөнө гэдэг байсан учраас гэрчилгээг нь би өөрөөр овоглож авч өгсөн. Би хэдийгээр эцэг нь биш боловч охиныг нь би өөрийн хүүхэд шиг өгсөнө гэж өөрийнхөө нэрээр овоглож байхад ******* охиноо төрсөн эцэгт нь өгнө гэснээс болж бид маргалдаж түүнээс салж явсан нь үнэн. Би өмнө нь нэг найз охинтой байж байгаад салсан бөгөөд жирэмсэн гэдгийг нь мэдээгүй байсан. Тэгээд одоо би тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. ******* ч одоо өөр хүнтэй суусан тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Хүү Сайханбилэгийн хувьд хүүг минь төрснөөс хойш ******* чиний хүүхэд биш, өөр хүний хүүхэд гэж байнга хэлдэг байсан учраас би эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн. Сайханбилэг миний хүү мөн учраас хүүхдийн тэтгэлгийг төлнө. Хүүгээ ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй, охин Сайханзаяагийн асрамжинд мөн маргахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүү т эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2013 оны 4 сарын -ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба энэ хугацаанд 2013 оны 6 сарын 02-ны өдөр хүү , 2016 оны 3 сарын 18-ны өдөр охин нар тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, бие биенээ үл хүндэтгэх, гэрийн дотор байнгын хэрүүл маргаантай байдгаас тэдний харьцаа таарамжгүй болсон зэргээс 2016 оны 4 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн алин нь өөр гэр бүл үр хүүхэдтэй болсон, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болохоос гадна тэдэнд эвлэрүүлэх хугацаа олгож эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд хүүхдийн асрамжийн талаар хэн алин нь маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү , охин нарыг эх Д.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр хүү ийн биологийн эцэг тогтоох шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр хийлгэсэн бөгөөд тус хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 сарын 31-ний өдрийн №4112 тоот дүгнэлтээр хүү ийн биологийн эцэг нь Д. мөн болохыг тогтоосон байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү ийг насанд хүртэл нь эцэг Д.оор сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь охин г хариуцагч Д.ын төрсөн охин биш гэх үндэслэлээр түүнээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд тэдний дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 369 төгрөгөөс 1 964 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу 140 400 төгрөг, 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох хураамж 31 561 төгрөг/ төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, түүний илүү төлсөн 19 405 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоос гадна хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжинд 1 964 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овгийн ын , ******* овгийн *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 6 сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2016 оны 3 сарын 18-ны өдөр төрсөн охин нарыг тус тус эх Д.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 06 нас 03 сартай хүү ийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.оор сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдэж, тэд эд хөрөнгийн мараангүй гэснийг, мөн нэхэмжлэгч нь охин Б.Сайханзаяад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 191 369 төгрөгөөс 1 964 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 19 405 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгч Д.*******д буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.оос 1 964 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН