Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1279

 

2019 оны 06 сарын 03 өдөр

      Дугаар 183/ШШ2019/01279     

Улаанбаатар хот

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Буянт-Ухаа 0 хороололын 0000 байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Н овогт Д З /рд:0000000/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Б М /рд:00000/-д холбогдох,

 

           Хүүхдийн тэтгэлэг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М Х /рд:0000000/-ийг эх Д.З-н асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Х /рд:000000/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоон, эцэг Б.М-с сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.М, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.З-д тус тус даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 869 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 35 868 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ