Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0097/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, яс үндэс Баяд, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт Сэлэнгэ аймаг, Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгой гэх газар бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн*******,******* тоотод оршин суух, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,******* ,

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн*******, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг  “******* ”  баарны өлгүүрийн өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 00 цаг 30 минутын үед иргэн******* “муухай харлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 03-ны орой найз******* хамт******* 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг В&Q гэдэг газар караокед сууж байгаад 00 цагийн үед уг газар хаагаад бид 2 зам хөндлөн гараад “ Queen ” бааранд орох гэсэн хүн дүүрэн байгаад оруулахгүй болохоор нь “******* ” бааранд ороод гадуур хувцсаа өлгүүрт өгөх гээд найзтайгаа зогсож байсан чинь бааран дотроос 3 залуу гарч ирээд чи яасан муухай царайтай гөлөг бэ гээд нэг нь намайг хоолойн хэсгээс түлхээд миний нүүр рүү цохиод тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна тэгээд гараад эмнэлэгт очиж үзүүлсэн. Би тэр залуучуудыг танихгүй... Миний нүүр рүү цохиод миний хамар гэмтсэн, би эмнэлэг дээр очиж хамартаа 3 оёдол тавиулсан. ...тэр залуу эхлээд гараараа цохиод дараа нь хөлөөрөө миний нүүр рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би цаг өдрийн яг тодорхой санахгүй байна. Манай найз найз охин гадаад руу явах гээд тэгээд бид нар гаргаж өгөх гэж байсан.,, бид нар л байсан. Тэгээд******* баарны бүжгийн талбай дээргийн хамтаар бүжиглэж байсан. Тэнд байхад намайг татсан явъя гэж хэлсэн. Тэгээд араас дагаад явсан.*******ы хувцас солих өрөөнд очсон. ...өрөөнд 2,3 хүн байсан. нэг залуу руу очиж толгойгоороо тулаад чи над руу муухай хараад байна уу гээд заамдаад буланд шахаад, тэгэхээр нь би салгасан. Тэгээд нөгөө залуу нэг үг хэлсэн. Тэгсэн манай найз нөгөө залууг нүүр хэсэг рүү ганцхан удаа цохисон юмаа. Тэгээд г салгаад аваад гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

Дархан сум 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* ” баарны хяналтын камерын 2023 оны 04-ний өдрийн 00 цаг 20 минутаас 00 цаг 22 минут 56 секунтын хоорондох бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 217 дугаартай “...******* биед хамарт шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,

Яллагдагч ******* гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тэр залууг огт танихгүй, тухайн үед миний зам дээр хөндөлсөөд байхаар нь уур хүрээд тэр залууг нэг удаа цохисон юм. Харин тэр залуу намайг огт цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 750 нэгжээр торгох ялын саналын хэмжээнд торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь ямар нэгэн шалтгаангүйгээр бусдын эрх чөлөөнд халдсан байх ба цаашид энэ тал дээр анхаарч ахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна гэж шүүх хуралдаанд амлалт өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* д 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД