| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/91 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0087/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Иргэдийн төлөөлөгч Т.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218004890050 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, ахын хамт Дархан- Уул аймаг,*******,******* тоот түр оршин суух, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, Дархан-Уул аймаг, Дархан сумын*******,******* тоотод 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчим үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас иргэн******* цээжний зүүн ар хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би махыг нь эвдээд өгье гээд байж байсан чинь******* хүргэн буюу / / гаднаас орж ирээд бид 3 нөгөө архиа хувааж уугаад би тэр хонины махыг эвдээд суусан. Би махаа эвдэж байсан чинь хажуу талаас зааж өгөөд байхаар нь чи эвдэж чадахгүй байж гээд маргалдсан чинь араас цохих шиг л болсон, яг нуруу хэсэг рүү, тэгсэн час гээд г харсан чинь гартаа улбар шар өнгийн миний хутгыг барьсан байсан. Тэгээд цус гоожоод эхэлсэн. Тухайн хутгыг өмнөх өдөр нь би******* гэрт үлдээгээд явсан байсан юм. Тэр хутгаар олон улс дээр очиж эхнэртээ мах эвдэж өгдөг юм. ...би эмчилгээнд орох зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчимд , буюу /Азамат/ 2 манай гэрт ирээд бид 3 нийлээд 0.5 литртэй Шандас гэх нэртэй архи хувааж уусан. Тэгээд би олон улс руу мах авахаар яваад , 2 гараад явсан. Мах авчхаад гэртээ ирсэн чинь, 2 манай гэрт тал шил архи тавиад уугаад сууж байсан. Би махаа гаргаад ширээн дээр тавиад ширээний ард суугаад хажуу нь суугаад мах эвдэж байгаад тай маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. г чи ер нь мах эвдэж чадах юм уу гэж хэлсэн чинь чадна гэж уурлаад шалан дээр байсан ын мах эвддэг хутга байсан тэрийг аваад ыг нуруу хэсэгт хутгаар нэг удаа зоосон чинь хутгалчихлаа гэсэн, ... би цагдаад дуудлага өгөөд эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-08/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1134 дугаартай: “...******* биед цээжний зүүн ар хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн талын цээжний хөндийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,******* биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ш.Бямбадоржийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хүрмийн баруун талын ханцуй гадна хэсэгтээ 1 см хуучин урагдалтай, ...ар хэсэгт баруун дээш чиглэлтэй 2 см хэмжээтэй зүсэгдэл байна. Шинжлэгдэж байгаа хүрэмд үүссэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-58/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 13/,
Яллагдагч ******* ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дорж өвгөн намайг хусамны үлдэгдэл гээд хэл амаар доромжлоод байсан. Тэрнээс бол бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Тэгээддорж өвгөн ирлэж байсан улаан иштэй хутгаа шал руу шидэхээр нь би тэрийг нь аваад нуруу руу нь нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан той маргалдаж цээжин тус газар нь нэг удаа хутгалсан байх бөгөөд цээжин тус газар нь хутгалсан шарх нь цээжний хөндий нэвтэрсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хуульчилжээ.
Хутга нь зэвсэгт хамаарах бөгөөд прокуророос *******ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч ******* ыг гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “түүний эхнэр******* бие муу явж чадахгүй байна, гомдолтой хохирлоо гаргуулна” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ”...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, хохирол төлбөрт 500,000 төгрөгийг гаргуулна” гэж мэдүүлсэн байх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрт 300,000 төгрөгийг эсгий гутлын хамтаар өгсөн гэж мэдүүлэх боловч мөн холбогдох баримт ирүүлээгүй байх тул хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч ******* ад холбогдох хэрэгт хэргийн оролцогчид шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан тусгайлан хүсэлт гаргаагүй, хохирогч хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн үнэн зөвөөр мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* ад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 7 хоногийн хугацаагаар шийтгэл оногдуулж, ******* нь баривчлах байранд саатуулагдсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг баривчлах шийтгэлээ эдэлж дууссан үеэс буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цамц, улбар шар өнгийн иштэй хутга тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Н.ИДЭР