| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/111 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0105/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000096 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан- Уул аймгийн*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь “******* ХК-ийн охин компани болох “******* " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр компанийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн*******,*******,*******, тоот авто зогсоолыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлд бүртгүүлэн дугаарын гэрчилгээ авч улмаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11,000,000 төгрөгөөр худалдаж хувьдаа ашигласан,
Мөн Дархан-Уул аймгийн*******,*******,******* 302 дугаар байрны 5.6 мкв агуулахын зориулалттай өрөөг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,360,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр нэр дээр шилжүүлсэн болох нь:
Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... “******* ” ХХК-ийн нэр дээр байсан**************,*******ны тоот 15 м.кв хэмжээтэй автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө 1 ширхэг,**************,*******ны 302 дугаар байрны 0 тоот харануй өрөө буюу зогсоол 1 ширхэг нийт 2 ширхэг байгууллагын үл хөдлөх хөрөнгийг нөхөр болох нэр дээр шилжүүлээд цааш дамжуулан 11,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь тогтоогдсон. Тэгээд тухайн байгууллагын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг яагаад бусдад худалдан борлуулсан талаар асуухад өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдад худалдаж тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдсан мөнгөө хувьдаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ба 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор байгууллагад учирсан хохирол болох 21,360,000 төгрөгийг төлж барагдуулна гэж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл байгууллагыг хохиролгүй болгоогүй тул Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. “******* ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот хурлын тогтоолоор “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* д “******* ” ХХК-ийн************** 302 дугаартай Нийтийн орон сууцыг байрыг худалдан борлуулахтай холбоотой холбогдох бүх асуудлыг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* ыг томилсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эхнэр болох Ариунсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай байрны хажуугийн байранд авто машины зогсоол худалдаж авахаар боллоо гээд байгууллагынхаа нэр дээр байсан 18 тоот 15мкв хэмжээтэй автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж гэрчилгээг нь гаргасан юмаа. Гэтэл тэр үл хөдлөх хөрөнгийн мөнгийг 2022 оны 06 дугаар сард миний барилгын ажил хийсэн ажлын хөлс орж ирэхээр бөөнд нь төлөхөөр ярилцаж байж байтал эхнэрийн ажил дээр 2022 оны 04 дүгээр сард Аудитын шалгалт орох гэж байна гэж эхнэр сонсоод тэр үл хөдлөх хөрөнгийг буцаагаад 2022 оы 04 дүгээр сарын 29-ний өдөр хөрш айлдаа зарахаар боллоо гээд заруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр******* 2 дугаар хорооллын******* 302 дугаар байрны Зоорины давхрын 18 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 11,000,000 төгрөгөөр гэж хүнээс худалдан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Ю.Тэнгис ийн дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 69-72 дугаар тал/,
2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн, нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 95 дугаар тал/,
2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн болон ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 91-93 дугаар тал/,
000621037, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 94, 96 дугаар тал/,
“******* ” Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53 дугаар тал/,
“******* ” ХК-ийн ерөнхий захирлын А/31 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 52 дугаар тал/,
“Капитал Зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
“******* ” ХК-ийн охин компани болох “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 55 дугаар тал/,
******* ы ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 60-62 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор заасан.
Шүүгдэгч ******* нь “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрт нь олгогдсон итгэмжлэлийг ашиглаж, өмчлөгчид мэдэгдэлгүй байгууллагын эд хөрөнгийг өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулж, худалдан 21,360,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* хохирол төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах талбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал, бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд, сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД