Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар  2023/ШЦТ/288

 

 

2023          03          20                                  2023/ШЦТ/288

                            

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Шүүгдэгч: Л.Т,

Шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т нарт холбогдох эрүүгийн 2209 00000 1123 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.С,

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 20 дугаар гудамжны 657 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, Л.Т,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар цүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нацагдоржийн” нэрэмжит номын зангийн зогсоол дээр ачаа хэсэг нь онгорхой байсан ............ улсын дугаартай “Старекс” автомашинаас “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 5.060.447 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Т нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нацагдоржийн” нэрэмжит номын сангийн зогсоол дээр байсан ......... улсын дугаартай ачаа хэсэг нь онгорхой байсан “Старекс” автомашинаас “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм Плас /TR-V20M Plus/ загварын камерын хөл Д.С хулгайлан авсныг мэдсээр байж буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүнээс авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад худалдан борлуулж, захиран зарцуулах боломжийг бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.С-г “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм Плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Х п” ХХК-д 5.060.447 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Л.Т-ийг “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм Плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.С-оос авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад худалдан борлуулж, захиран зарцуулах боломжийг бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэрээс гарч яваад 50 дугаар дэлгүүрийн тэнд С-той таарсан. С энд нэг юм байгаа, чамд үзүүлье гээд удалгүй хөл бариад ирсэн. Хоёулаа заръя гээд яриад байж байтал нэг залуу асуухаар нь зарна гэж хэлтэл 40.000 төгрөг байна, өгөх юм уу гэхээр нь өгье гээд зарсан. Лавлаж асуулгүй зарсандаа гэмшиж байна” гэв.

 

  Хавтаст хэргээс:

  -Хохирогч Д.Д-гийн “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай кино зураг авалтын багийнхан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн номын сангийн орчимд кино зураг авалт явагдаж байсан ба 16 цагийн орчим камерын хөл хулгайд алдагдсан тул тэнд байсан манай ажилтнууд цагдаагийн байгууллагад 102 руу мэдэгдсэн байсан. Тухайн үед манай байгууллагын зураглаач Б нь машины багажид камерын хөлийг хийсэн байсан камерын хөл байхгүй болсон гэж бидэнд хэлсэн...хар өнгөтэй 1 метр урттай, сунахаараа 170 см орчим өндөртэй “TR-V20M PIUS” загварын 3 салаа хөлтэй, камерын хөл...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас захиалж 10.950 юаниар худалдан авч байсан Монгол 5.177.817 төгрөг болж байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

-Гэрч Г.Б-ын “...Нацагдоржийн номын сангийн баруун талын автомашины зогсоол дээр байгууллагын .... гэсэн дугаартай хар өнгийн “Старекс” маркийн автомашинаа байрлуулж тавиад машиныхаа багажийг онгорхой үлдээгээд манай кино зураг авалтынхан машинаас юм авч буулгаад буцаж хийгээд байж байгаад кино зураг авалт дуусаад Яармаг руу дахин кино зураг авалт хийхээр явж очоод камерынхаа хөлийг үзтэл байхгүй байсан...камерыг хулгайд алдсан гэж бодож байна. Тухайн камерыг машинд ачсан тэгэхдээ хэн нь ч буулгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

-2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/,

-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний №СБ1 -22-1236 дугаартай “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны үнэлгээгээр нийт 5.060.447 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 84-88 дугаар тал/,

-Яллагдагч Д.С-гийн “... төв номын сангийн урд талд машины багажийн хаалга онгорхой байсан намайг хажуугаар нь гарахад камерын хөл харагдсан. Тэгэхээр нь би уг хөлийг аваад явсан. Тухайн үед хамт явсан Т мэдээгүй байсан. Тэгээд би хэсэг нууж байгаад Т-д хэлж “энэ хөлийг зараад өгөөч” гэсэн тэгсэн Тогтохмэнд “за" гээд бид хоёр Мөнгөн завъяагийн урд талд явж байхад “цэнхэр цамцтай залуу зарах гэж байгаа юм уу” гэсэн тэгэхээр нь бид хоёр зарна гэсэн, тэгсэн тэр залуу хэд юм гэсэн тэгэхээр нь 50.000 төгрөг гэсэн чинь тэр залуу “би ATM ороод аваад ирье” гээд явсан. Тэгээд хүрч ирээд байгаа нь 40.000 төгрөг байна гэж Т хэлсэн би -ээс жаахан зайтай зогсож байсан...Тэгсэн Т надаас “яах юм” гэж асуусан тэгэхээр нь би “за , өгчих” гэсэн тэгээд уг залууд 40.000 төгрөгийн зарсан. Бид хоёр уг мөнгөөр тухайн өдөр  архи авч уусан ба архи авч уусан ба би үлдсэн мөнгийг авч бөмбөгөр орж дотуур хувцас болон хоол, тамхинд зарцуулж дууссан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дүгээр тал/,

-Яллагдагч Л.Т-ийн “...С-той 1 шил архи хувааж уучихаад Нацагдоржийн номын сангийн хажуу талд сууж байсан чинь С камерын хөл бариад ирсэн. Тэгээ уг камерын хөлийг зарна гэхээр уг хөлийг бариад 50 дугаар дэлгүүрийн орчимд үл таних 20 гаруй насны цэнхэр цамцтай эрэгтэй хүнд уг хөлийг 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд уг камерыг зарсан 40.000 төгрөгөөр С бид хоёр архи авч уусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

          Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нацагдорж”-ийн нэрэмжит номын сангийн зогсоол дээр ачаа хэсэг нь онгорхой байсан .............. улсын дугаартай “Старекс” маркийн автомашинаас  “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг алдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.С нь “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм Плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг хүч хэрэглэхгүйгээр, н- 5.060.447 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Т нь “Х п” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм Плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.С-оос авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад худалдан борлуулж, захиран зарцуулах боломжийг бий болгосон болох нь:

Хохирогч Д.Д-ийн “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай кино зураг авалтын багийнхан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн номын сангийн орчимд кино зураг авалт явагдаж байсан ба 16 цагийн орчим камерын хөл хулгайд алдагдсан тул тэнд байсан манай ажилтнууд цагдаагийн байгууллагад 102 руу мэдэгдсэн байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Б-ын “...Нацагдоржийн номын сангийн баруун талын автомашины зогсоол дээр байгууллагын 1202 гэсэн дугаартай хар өнгийн “Старекс” маркийн автомашинаа байрлуулж тавиад машиныхаа багажийг онгорхой үлдээгээд манай кино зураг авалтынхан машинаас юм авч буулгаад буцаж хийгээд байж байгаад кино зураг авалт дуусаад Яармаг руу дахин кино зураг авалт хийхээр явж очоод камерынхаа хөлийг үзтэл байхгүй байсан...камерыг хулгайд алдсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний №СБ1 -22-1236 дугаартай үнэлгээний тайлан,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Яллагдагч Д.С, Л.Т нарын өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.С, шүүгдэгч Л.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

 

Шүүгдэгч Д.С-ийн бусдын эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл, Д.Д-т хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.С-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Д.С-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

Харин шүүгдэгч Л.Т нь  шүүгдэгч Д.С-г 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нацагдорж”-ийн нэрэмжит номын сангийн зогсоол дээр ачаа хэсэг нь онгорхой байсан 12-02 УБЧ улсын дугаартай “Старекс” маркийн автомашинаас  “Хүлэгү пикчерс” ХХК-ийн эзэмшлийн ТР-20 эм плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон камерын хөл гэдгийг мэдсээр байж авч улмаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.С-оос авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад худалдан борлуулж ашиглан мөнгө угаасан болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

 

“Мөнгө угаах” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох ба шүүгдэгч Л.Тогтохмэндийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Тодруулбал шүүгдэгч Л.Т нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч өөрийн мэдэл эзэмшилд оруулан ашигласан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Т-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж  авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч  Д.Д нь ТР-20 эм плас /TR-V20M Plus/ загварын камерын хөлийг биет байдлаар буцаан авсан болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 186 дугаар тал/-ээр нотлогдож байхаас гадна хохирогч Д.Д-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Хохирол төлбөр барагдсан тул надад гомдол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг тэмдэглэл болгон хэрэгт хавсаргасан байх тул гаргасан байх тул хохирогч Д.Д-т төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Шүүгдэгч Л.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 47 хоногийг - “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү”, шүүгдэгч Л.Т-дээс “ажил хийж, гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Шүүгдэгч Л.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ЦХШЗ/95 дугаартай захирамж (хавтаст хэргийн 156 дугаар тал)-аар шүүгдэгч Д.С-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид 2023 оны оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байх тул түүний 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2022/ЦХШЗ/97 дугаартай захирамж (хавтаст хэргийн 163-165 дугаар тал)-аар шүүгдэгч Л.Т-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид 2023 оны оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байх тул түүний 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Л.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Т-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн цагдан хоригдсон 51 хоног, шүүгдэгч Л.Т-ийн цагдан хоригдсон 47 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.С, Л.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР