Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/01453

 

2021           11            30                                          001/ХТ2021/01453

............, ............

............, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний

 газруудын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 511 дүгээр магадлалтай,

............, ........................, ............уудын нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

2,168,197,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамдинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, нэхэмжлэгч ............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, нэхэмжлэгч ............удирдлагын газрын өмгөөлөгч А.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамдинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009.07.24-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009.08.10-18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ-ний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. ............ ХХК нь 2009.08.18-ны өдрийн 004/10 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-гээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. ............ ХХК нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,042,300 төгрөг төлөхөөс 503,849,600 төгрөг төлсөн, одоо 2,168,197,700 төгрөгийг төлөөгүй байна. Иймд ............ ХХК-иас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ-ний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл 2,168,197,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008.11.27-ны өдөр батлагдсан Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуулиар 400 ширхэг автобусыг худалдан авахаар болсон. Парк шинэчлэлтэд зориулж улсын төсвөөс 31,7 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн. Ингээд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон БНСУ-ын Дэйвоо /Daewoo/ ХХК-иуд худалдааны гэрээ байгуулж 400 ширхэг автобусыг худалдан авсан. Ийнхүү худалдан авахад валютын ханшийн зөрүү гарсан тул 400 автобусын төлбөрийн зарим хэсгийг тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авч төлж дуусгасан, автобуснуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалттай компаниудад болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэр дээр нь гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл автобусууд бусдын нэр дээр гэрчилгээтэй байгаа боловч өмчлөгч нь улс өөрөө юм. Ийм учраас нэхэмжлэгч байгууллагуудад 30 автобусны төлбөрийг шаардах эрх байгаа. Хариуцагч ............ ХХК нь нийт 30 ширхэг автобусуудыг хүлээн авсан ба одоо бүгдээрээ үйлчилгээндээ явж байгаа. 2021 онд ашиглалтын хугацаа нь дуусах бөгөөд хариуцагч нь 30 автобуснаас ашиг, орлогоо олсоор яваа. Талуудын байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Учир нь 2009.08.18-ны өдрийн №4 тоот №004/10 тоот гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн-өөр гэрээ дуусгавар болох талаар тусгагдсан. 2 гэрээний төлбөрийг гадаад валютаар хийгдэхээр заасан нь үнэн. Гэхдээ төлбөрийг төлөхдөө монгол төгрөгөөр тооцож байгаа тул энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Монгол улсын Үндэсний аудитын газраас 2010.03.12-ны өдөр Автобусны гадаад төлбөрийг барагдуулж, гэрээг шилжүүлэх тухай албан бичгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт ирүүлсэн. Уг албан бичигт 2009.07.29-ний өдрийн 004 тоот гэрээг шинээр байгуулах талаар л дурдсан болохоос биш гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн зүйл байхгүй. Монгол улсын Үндэсний аудитийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Засгийн газраас тогтоол гарсан. Тогтоолын дагуу бид гэрээг шинэчлэн байгуулахаар хариуцагчид удаа дараа бичгээр, амаар мэдэгдэж байсан боловч гэрээг шинээр байгуулаагүй. Хариуцагч байгууллагаас 503,849,600 төгрөгийг улсаас өгдөг нөхөн олговороос нь шууд суутгаад авсан. Энэ төлбөрөөс өөр ямар ч төлбөрийг хариуцагч төлөөгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 30 автобусны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2009.07.29-ний өдрийн №004 тоот Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ, 2009.08.18-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-нүүд хуульд нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Дээрх гэрээг байгуулахдаа өмчийн эзэн болох УИХ, НИТХурал, Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгүүдийн хориглосон заалтуудыг зөрчиж хийсэн. Үүнийг Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2010.03.12-ны өдрийн 01/26 тоот албан шаардлага, Монгол Улсын Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн 303 тоот тогтоолууд баталгаажуулж, гэрээг шинэчлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно. 2/ 400 автобусыг авахад улсын төсвөөс 31.7, аж ахуй нэгж байгууллагаас 4.1 тэрбум төгрөг гарсан. Өөрөөр хэлбэл 348 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр, 52 автобусыг ААНБ-ын мөнгөөр худалдаж авсан болно. ЗТБХБ-ын сайд, НЗДБУБ хотын захирагчийн хооронд байгуулсан 004 тоот гэрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг 400 автобусыг эзэмшигч гэж заасан байтал 04 тоот гэрээнд НӨХГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан. Улсын төсвийн зарлагын 31.7 тэрбум төгрөгөөр автобусыг худалдан авсны дараа түүний өмчлөгч бүртгэлд аваагүй, өөрөөр хэлбэл ЗТБХБ-ын яам үнийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийслэлд эзэмшүүлж, нийслэл нь зээлээр компанид эзэмшүүлсэн байна. Компаниуд автобусыг эзэмшилдээ авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүх бичиг баримтуудыг нэр дээрээ гаргуулан автобусны татвар, даатгал, оношилгооны болон үйл ажиллагааны бүх зардлыг хариуцан ажиллаж 10 жилд нэг автобусанд дунджаар 50,0 сая орчим төгрөгийн зардал гаргасан байдаг. Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн 303 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт Гэрээний үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлд автобус шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/, НЗДГ /Г.Мөнхбаяр/ нарт даалгасан боловч, дээрх албан тушаалтнууд Төрийн өмчид бүртгэж аваагүй байдаг. Зам, тээврийн яамнаас ТОАҮЭ-ийн холбоонд 2013.09.02-ны өдөр ирүүлсэн 5/5213 тоот албан бичгийн 2 дахь хэсэгт 400 автобусыг үнийг эргэн төлөгдөх нөхцөлтэй олгохоор нийслэлийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалт тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.1 дэх хэсгийн дагуу УИХ-аар шийдвэр гаргуулаагүй гэсэн байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал нь 2008 онд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2008.11.05-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн бөгөөд дээрх тогтоолд автобусны үнийг ЗТБХБ-ын яаманд эргэн төвлөрүүлэх тухай ямар ч заалт байхгүй болно. Өөрөөр хэлбэл ЗТБХБЯ-ны албан бус шийдвэр бөгөөд үүнийг Үндэсний аудитын газар албан шаардлагаараа буруутгасан байдаг. Нийслэлд өмчийг шилжүүлсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад НӨХГ, НТГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй болно. Орон нутгийн өмчийн эзэн бол тухайн нутгийн иргэд бөгөөд түүнийг төлөөлж Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргах эрхтэй байдаг бөгөөд НИТХурлаас ямар ч шийдвэр гараагүй юм. 2012, 2016 онуудад төрийн өмчийн тооллого явагдсан бөгөөд уг тооллогоор дээрх автобусууд төрийн болон нийслэлийн өмчийн алинд нь тоологдсон нь тодорхойгүй байгаа болно. Иймд өмчлөгчийн асуудал тодорхой бус байхад ........................, ............ өмчлөгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. 3/ БНСУ-аас худалдан авсан 400 автобусыг улсын төсвийн 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан учир /31,700,000:400 = 79,250,000/ нэг автобусны төсвийн өртөг 79,250,000 төгрөг болно. БНСУ-аас нэг автобусыг 62,900 ам.доллараар худалдан авсан. Автобус Монгол улсад цуварч орж ирсэн бөгөөд 004 тоот гэрээний дагуу тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцвол өөр өөр үнэтэй байгаа. ААНБ-уудаас ам.долларын ханшийн зөрүүг урьдчилгаа хэлбэрээр авсан бөгөөд энэ дүн 4.1 тэрбум төгрөг болсон байдаг. Зээлээр эзэмшүүлэх 004 тоот гэрээг байгуулахдаа зарим компаниудтай дан ганц ам.доллараар, заримтай нь монгол төгрөгөөр тооцсон үнээр эргэн төлөх хуваарийг хийсэн байдаг. ............ компанитай 30 автобусыг 1,887,000 ам.доллараар үнэлж гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл нэг автобусыг 62,900 ам.доллараар үнэлсэн байна. 4/ Анх гэрээ байгуулахдаа нэг автобусыг 62,900 ам.доллараар үнэлсэн одоо нэхэмжлэхдээ 89,068,237 төгрөгөөр үнэлсэн байна. 2014 онд ............ шүүхэд нэхэмжлэхдээ 30 ширхэг автобусыг 1,821,780,200 төгрөг буюу 1 ширхэг автобусыг 60,720,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байсан. Гэтэл одоо нэхэмжилж байгаа үнэ нь чухам яаж тооцон гаргасан болох нь ойлгомжгүй байна. Иймд автобусны үнийг тодорхой болгоогүй байхад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 5/ Нэхэмжлэл гаргагч субъектүүд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Анх байгуулсан 4 талт гэрээнд ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба өмч нийлүүлэгчийг төлөөлөн гэрээ байгуулсан бөгөөд дээрх байгууллага аль эрт татан буугдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ 2009 онд биелүүлж дууссан гэж үзэж байна. Иймд ............ манай компанитай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. 004/ тоот гэрээнд НӨХГ, ННТГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан бөгөөд нийслэл нь 400 ширхэг автобусны өмчлөгч биш учир тэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. 6/ 4 талт гэрээний 6.4 дэх хэсэгт зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан сар тутмын төлбөрийг 873,6 ам.доллараар тооцон төлүүлнэ гэсэн боловч 2010 оны 5 дугаар сараас өнөөг хүртэл хариуцлага тооцоогүй байж өнөөдөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 7/ Монгол Улсын Засгийн газрын 2008.11.05-ны өдрийн 27 дугаар тогтоолд автобусны үнийг эргэн төвлөрүүлж парк шинэчлэх сан байгуулах талаар ямар ч заалт байхгүй. ЗТБХБ-ын сайд, НЗД-ын хооронд байгуулсан 004 тоот гэрээ болон 004/04 тоот 4 талт гэрээнд автобусны үнийн эргэн төлөлтийг парк шинэчлэх санд төвлөрүүлэх тухай ямар нэгэн заалт байхгүй бөгөөд ЗТБХБЯ-нд түүний харъяа Сургалт, Судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилгын захиалагчийн албаны Зоос банкин дахь 2453008501 дугаар дансанд төвлөрүүлэхээр гэрээлэгдсэн байдаг. Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн 303 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт автобус авсан ААНБ-аас төлбөрийг нь буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай данс нээх зөвшөөрөл олгохыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасан. Үүний дагуу тусгай данс нээгдсэн боловч, сангийн дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Засгийн газрын тусгай сангийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Нийслэлийн ИТХ-аас 2013 онд нийслэлийн парк шинэчлэлтийн сан байгуулах тухай шийдвэр гарсан. Уг санд нийслэлийн төсвөөс 20,0 тэрбум төгрөг төвлөрүүлж, уг мөнгийг 2015 онд угсраа автобус 20, эко автобус 20 ширхэгийг худалдан авахад зарцуулсан. Сангийн яаманд нээсэн дээрх дансанд 2011, 2012 онд ААНБ-уудын нөхөн олговроос суутгасан буюу төлсөн 4,2 тэрбум төгрөг байршиж байгаа болно. Засгийн газрын 303 дугаар тогтоолын дагуу гэрээг шинэчлэн байгуулж дээрх санд автобусны үнийг эргэн төвлөрүүлэх боломж байсан боловч төрийн байгууллагууд энэ үүргээ хэрэгжүүлээгүй өнөөг хүрч байгаа болно. 8/ Автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон талаар: 2008.08 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн ААНБ-ууд зорчигч тээврийн тарифаа нэмэгдүүлж, том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр тээвэрлэж байсан. Энэ төгрөгийг цаашид мөрдөн нөхөн олговороо дээрх тарифаар тооцон авсан бол автобусны үнийг эргэн төлөхөд санхүүгийн бүрэн боломжтой байх байсан. Гэтэл: а/ Нийслэлийн удирдлага Монгол улсын төсвийн тухай хуулийг зөрчиж 2008 онд 12,284,1 сая төгрөг төлөвлөснөөс 8,6 тэрбум олгож, 3,6 тэрбум 2009 онд 14,684,1 төгрөг төлөвлөснөөс 10,9 тэрбум олгож, 3,7 тэрбум төгрөг дутуу нөхөн олговрыг санхүүжүүлсэн байдаг. б/ 2009 онд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлын нөхөн олговорт тарифын зөрүүгээс олгох 5,1 тэрбум төгрөг олгогдоогүй. в/ 2008.08 дугаар сараас мөрдөж байсан 400 төгрөгийн тарифыг буулгаж 2009.01.01-ний өдрөөс эхлэн 300 төгрөг болгосон учир шугамын орлого буурч автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон. ААНБ-ууд ийнхүү санхүүгийн чадамжгүй болоод төлбөрөө 2010.04 дүгээр сараас хойш төлөх боломжгүй байгааг мэдсээр байсан боловч 2010 онд улсын төсвийн тухай хуулиар баталсан нөхөн олговроос 4,9 тэрбум /30,926,0=4,9/ төгрөгийг хасч санхүүжүүлсэн. Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны үр дүнгээр ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх боломжгүй болж, элэгдэл байгуулдаг боловч тэр нь балансын алдагдал болдог болсон. 2015 оноос нийтийн тээврийн салбарт ухаалаг тээврийн систем нэвтрүүлж мөнгө хураагчгүй үйлчилгээнд шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг машин цагийн зардлаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор батлагдсан машин цагийн зардалд 400 автобусны үнийг эргэн төлөх зардал багтаагүй учир төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэргүй болсон. 9/ Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд 2010 оны эхнээс эхлэн санхүүгийн хүндрэлд орсон, автобус авсан ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх боломжгүй болсон учир 10 компани нэгдэн тулгамдсан асуудлаа нэгдсэн журмаар нийслэл, төр засгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэхийн тулд өөрсдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага болох Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТОАҮЭХ/-нд албан бичгээр хүсэлт тавьсан. ТОАҮЭ холбоо нь 2010.03 дугаар сараас эхлэн ЗТБХБЯ, НЗД, НӨХГ, ННТГ-т хандаж 4 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан юм. Үүнд компаниудиас: а/ Автобусны үнийг 31,7 тэрбум төгрөгөөс тооцож үнэлэх, б/ Сар бүр төлөх төлбөрийг 2 дахин багасгах, в/ 2009 онд санхүүжүүлээгүй нөхөн олговрын дутууг нөхөж олгох, эсвэл автобусны үнийн эргэн төлөлтөд тооцох зэрэг асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад тавьсан. 2010 онд ННТГазар дээр 4 талт гэрээг байгуулсан байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тохиролцоонд хүрч гэрээг шинэчилж байгуулахаар тохиролцсон боловч төрийн байгууллагууд эцэслэж шийдвэрлээгүй орхисон. 2013 онд Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөлөөр 400 автобусны эргэн төлөлтийг ярилцсан. Засаг дарга ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд автобусны үнийг 79,250,000 төгрөгөөр тооцож, 31,7 тэрбум төгрөгнөөс урьдчилан төлсөн 8,3 тэрбум төгрөг, 2009, 2010 онд төсвөөс олгоогүй /10,0 тэрбум/ нөхөн олговроос тухайн компанид олгогдох хэсгийг төлснөөр тооцож, үлдсэн хэсгийг төлүүлэхээр тохиролцож гэрээг шинэчлэн байгуулахыг зөвлөсөн байдаг боловч хэрэгжилгүй одоог хүрлээ. 10/ Парк шинэчлэлтийг улсын төсвийн хөрөнгөөр зайлшгүй хийх болсон шалтгаан: Монгол Улс 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжсэнээр тээврийн салбарыг хувийн хэвшилд шилжүүлсэн бөгөөд үүнд нийтийн тээвэр ч адил хамрагдсан болно. Нийтийн зорчигч тээвэрлэх тарифыг Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлснээр 50 мөнгөнөөс 1999 он хүртэл 200 төгрөг болтол өссөн юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийслэлийн захын хорооллын зорилтот бүлгийнхэнд ус агаар мэт шаардлагатай, тэдний амьдралыг залгуулагч нийгмийн захиалгат үйлчилгээ тул төр засгийн анхаарлын төвд байдаг. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нийтийн зорчигч тээвэрлэх тарифыг төрөөс хатуу тогтоож мөрдүүлснээр ААНБ-ууд ашиггүй ажиллаж, паркаа шинэчлэх боломжгүй болсон. 1999 онд зорчигч тээвэрлэх тарифыг 200 төгрөгөөр тогтоосноос хойш огт нэмэгдүүлээгүй учир нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн алдагдалд орж, паркаа шинэчлэх, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болсон учир арга буюу 2008.08 дугаар сараас тарифаа 400 төгрөг болгосон юм. Төрийн өмчийн компаниудын парк хуучирч, автобусны насжилт стандартын шаардлагад нийцэхгүй болж актлагдсан. Нийтийн тээврийн салбарт тулгамдсан дээрх хүндрэлтэй асуудлыг нийслэл дангаараа шийдвэрлэх боломжгүй болсон учир 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар онцгойлон үзэж, ажлын хэсэг гарган ажиллуулж, түүний дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас 27 дугаар тогтоол гаргаж, 2009 оны улсын төсвийн тухай хуулиар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, ачих, зөөвөрлөх машин худалдан авахад зориулж 38,6 тэрбум төгрөгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад баталсан юм. Өөрөөр хэлбэл дээрх төсөв нь нийслэлийн нийтийн тээврийн салбарт зориулсан улсын төсвийн хөрөнгө оруулалт юм. Уг төсвийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад баталснаар тус яам автобусны үнийг эргэн төвлөрүүлж парк шинэчлэх сан байгуулах зорилт тавьж 004 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ автобусны тарифыг том хүн 400 төгрөг, үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг 400 төгрөгөөр тооцсон тарифаар олгосон тохиолдолд автобусны үнийг эргэн төвлөрүүлэх боломжтой гэдгийг мэдсээр байж дээрх санаачлагыг нийслэлийн удирдлагатай сайн тохиролцолгүй шийдвэрлэсэн нь өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх маргаан үүсээд байна. Төрийн байгууллага, түүний албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагаврыг иргэн, хуулийн этгээд хүлээх ёсгүй, гэм хорыг төр хариуцах хуультай. 11/ 400 автобусны эргэн төлөлтийн талаар дээд шатны байгууллагуудад хандаж байсан талаар: 2010 он гараад автобус авсан ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсноо гэрээ байгуулагч талууд болон Нийслэлийн удирдлага, Засгийн газар, ЗТБХБЯ, ЗГХЭГ, ХЗГ, Нийслэлийн ИТХ зэрэг бүхий л байгууллага албан тушаалтанд албан бичиг явуулсан болно. Гэрээний нөгөө тал болох ЗТБХБЯам, НӨХГ, ННТГ-аас 2015 он хүртэл албан шаардлага мэдэгдэл ирж байсан ба тухай бүрт нь хариуг албан бичгээр нэгдсэн журмаар хүргүүлсэн. 2014 онд ННТГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болсон. 2015 онд автобусны элэгдэл байгуулах хугацаа дуусч автобус үнэгүй болсон. 2014 оноос хойш ННТГ-аас санал авах талаар зарим нэг бичиг ирсэн бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг гэрээнд оролцогч талууд шаардаагүй юм. 12/ Гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тухайд: 4 талт гэрээний 2.9 дэх хэсэгт ...хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог Нийслэлийн нийтийн тээврийн газар нь суутган авах эрхтэй гэж заасны дагуу 2011-2012 онуудад нөхөн олговроос суутгал хийж байсан бөгөөд 2013 оноос хойш суутгал хийхээ болиод 6 жил гаран болж байна. 4 тал гэрээний 6.4 дэх хэсэгт Зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан хугацааны сар дутмын төлбөрийг 873,6 ам.доллараар тооцон нөхөн төлүүлнэ гэж заасан эрхээ шаардаагүй 6 жил болсон байна. Зээлээр эд хөрөнгө эзэмшүүлэгч төрийн байгууллагууд нь шаардах эрхээ эдлэлгүй 6 жилийн хугацаа өнгөрүүлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Гэрээнд оролцогч талууд болох НӨХГ, ЗТХЯам гэрээний үүргийн биелэлтийг 2014 оноос хойш огт шаардаагүй 5 жил болоод байна. Иймд Иргэний хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд дээрх нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд гаргасан, үнэ нь тодорхойгүй, гэрээ нь хүчин төгөлдөр бус, гэрээний үүргийн биелэлт шаардах эрх дуусгавар болсон, нэхэмжилж байгаа үнийн дүн баталгаажаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-иас дараах автобусуудыг гаргуулан нэхэмжлэгч ........................т олгосугай. Үүнд:

1/ 06-20УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000433 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

2/ 06-35УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000419 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

3/ 06-37УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000489 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

4/ 06-38УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000497 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

5/ 06-40УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000434 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

6/ 06-41УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000500 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

7/ 06-42УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000463 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

8/ 06-43УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000479 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

9/ 06-45УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000477 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

10/ 06-46УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000491 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

11/ 06-47УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000492 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

12/ 06-48УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000514 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

13/ 06-49УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000402 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

14/ 06-50УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000416 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

15/ 06-01УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000494 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

16/ 06-02УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000509 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

17/ 06-03УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000496 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

18/ 06-04УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000498 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

19/ 06-05УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000502 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

20/ 06-08УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000474 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

21/ 06-36УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000413 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

22/ 06-17УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000410 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

23/ 06-39УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000490 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

24/ 06-51УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000580 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

25/ 06-52УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000528 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

26/ 06-73УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000571 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

27/ 06-56УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000561 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

28/ 06-58УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000560 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

29/ 06-71УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000551 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

30/ KL5UM52BE9U000549 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 511 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар ............ ХХК-аас 2 168 197 700 төгрөгийг гаргуулж, ............, ........................, ............уудад олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын чөлөөлөгдсөнийг дурдсугай гэснийг чөлөөлөгдөж, хариуцагчаас 10 998 938 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамдинсүрэн хяналтын гомдолдоо: ...Шийдвэрт нэхэмжлэгч ............ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэж, мөн өдрөө 511 дугаар магадлал гаргасныг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын гомдлыг эрх бүхий шүүхэд гаргаж байна. 1. 511 дугаар магадлал гаргахдаа: “...Нэхэмжлэгч хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үнийг шаардсан байхад, анхан шатны шүүх “Бараа ажил үйлчилгээний үнийг мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх тухай” хуулийн заалтыг зөрчсөн, автобусыг хуульд заасан журмын дагуу бүртгэн аваагүйгээс хэний өмчид байгаа, өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийж, 2009.07.29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Хүчин төгөлдөр бус энэхүү хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, 2009.08.18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх бөгөөд талуудын хооронд эд хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр байгуулсан гэрээг хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийснийг эс зөвшөөрч, санал нийлэхгүй байна. 2009 оны Улсын төсвийн хуулиар батлагдсан төсвийн хөрөнгөөр БНСУ-аас автобус худалдан авч, эргэлтийн хөрөнгө бий болгосон бөгөөд энэ нь Монгол Улсын төрийн өмч юм. Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байдаг. Энэхүү ТБОНӨТХ/хуулийн 8 дугаар зүйлд Улсын Их Хурал төрийн өмчийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн талаар заасан ба 8.1 дэх хэсэгт “Улсын их хурал бух ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх”, 8.4-т: “Төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах” гэжээ. Гэтэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд, Нийслэлийн Засаг дарга энэхүү хуулийн заалтыг зөрчиж, УИХ-д хуулиар олгогдсон бүрэн эрхэд нь халдаж, “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” байгуулсан. Энэ тохиолдолд дээрх гэрээг хууль зөрчөөгүйгээр байгуулсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. 2. Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ. гэж заасан байхад түүнийг зөрчин өмчийг бүртгэлд аваагүйг хуульд нийцэж байна гэж үзэх үү? гэсэн асуулт гарч ирж байна. 3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.” гэсэн байхад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд, Нийслэлийн Засаг дарга Иргэний хуулийн дагуу худалдах худалдан авах, зээлээр эзэмшүүлэх гэрээ байгуулж, “............” ХХК-д 30 автобус эзэмшүүлсэн нь тус хуулийг зөрчсөн үйлдэл юм. 4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-дэх хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ”. 30.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан байхад автобусыг барьцаалж орон нутгийн болон хувийн хэвшлийн компанид эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн. 5. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль нь 2009.07 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4- т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”гэжээ. Гэтэл “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-г 2009.08.18-ны өдөр байгуулж, гэрээний хавсралтад автобусыг 62,900 ам доллар-аар, 30 автобусыг 1,887,00 ам.доллар-аар үнэлж сар бүрийн төлөх хуваарийг ам.доллар-аар тооцсоныг “үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөрөө тооцсон учир хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 6. Улсын төсвийн 31.7 тэрбум төгрөгөөр 400 автобус худалдан авсан учир автобусны төсөвт өртөг 792,500,000 төгрөг болно. Нэхэмжлэгч автобус нэг бүрийг 89,068,243 төгрөгөөр үнэлж, 30 автобусыг 2,672,047,300 төгрөгөөр үнэлснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэжээ. Энэ нь автобусны үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцвол 30 автобус 2,381,500,000 төгрөгөөр /79,250x30/ үнэлэгдэнэ. 2,672,047,300 төгрөгөөс-2,381,500,000 төгрөгийг хасаж тооцоход 290,547,300 төгрөгийн (үндэсний мөнгөн тэмдэгт болон ам доллар-аар үнэлж гэрээ байгуулсны) зөрүүг хариуцагч “............“ ХХК төлөх болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 7. Аливаа эд хөрөнгийг өмчлөх эзэмших, ашиглах нь өөр өөр ойлголт байхад 2009.07.29-ний өдрийн 004 тоот гэрээний 3.2-т ЗТБХБЯ нь улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан, БНСУ-ын DАЕ\/\/ООВ115 106 маркийн нийтийн тээврийн үйлчилгээний 400 ширхэг автобусыг НӨХГ-ын эзэмшилд шилжүүлнэ гэж заасан учир НӨХГ нь өмчлөгч биш эзэмшигч юм. 8. 400 автобус нь улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан учир төрийн өмч юм. Иймд автобусыг өмчлөх эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг. Өмчийн эзний зөвшөөрөлгүй, түүнийг итгэмжлэлгүйгээр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн тээврийн газар өмчлөгчийг төлөөлж, ямар нэгэн гэрээ байгуулах эрхгүй болно. Гэтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлж, байгуулсан гэрээний 2.1-2.13 дах заалтуудад өмчлөгчийн эрх, үүргийг заасан бөгөөд НӨХГ, НТГ өмчлөгч биш учраас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх эрх зүйн үр дагавар байхгүй юм. 9. Автобусны элэгдлийг 6 жилээр тооцсон нь Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17.1-д заасантай нийцэхгүй, түүнийг зөрчсөн байна. Ийнхүү дээрх гэрээнүүд Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 5, 6, 8, 9,10, 12, 25, 26, 27, 29, 30, 74, 75, 77, 78, 80 дугаар зүйлд заасан заалтууд, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх заалт, Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17.1 дэх заалтыг тус тус зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт болох Үндэсний Аудитын газрын дүгнэлт, ЗГ-ын 303-р тогтоол, ННТГ, НӨХГ-ын даргын 2011.12.02-ны өдрийн 763/152 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Зам тээврийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар /2014.08.01-ний өдрийн 189/А661 тоот/ батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэлийн засаг даргын 2013.03.07-ны өдрийн А/176 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг зэргийг сайтар судлан дүгнэж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж шийдвэрээ гаргасанд хариуцагч хүндэтгэлтэй хандсан болно. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн дүүрэн судалж, үнэлэлгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр талуудад мэтгэлцэх боломж олгохгүйгээр давж заалдах гомдлын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь илтэд хууль зөрчсөн, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагааг илтэд дэмжиж, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр болсон тул маш их гомдолтой байна. Нийтийн тээврийн үйлчилгээ бол Нийслэлийн төвөөс алслагдмал амьдардаг иргэд, нийгмийн зорилтод бүлгийн ажил, амьдралыг залгуулдаг, нэг ч хором тасалдуулж үл болох нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд төрөөс хатуу тогтоосон тарифаар иргэдэд үйлчилж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчид, цагдаагийн алба хаагчдад үнэ төлбөргүй тээвэрлэсний нөхөн олговор авч санхүүжиж байгаа, байнгын алдагдалтай ажиллаж ирсэн. Алдагдалтай ажилладаг учраас парк шинэчлэлийг бие даан хийх боломжгүй байсан. 2008 оноос Монгол Улсад ам долларын ханш огцом өссөнөөр арга буюу тарифаа бага хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг. Нийтийн тээврийн салбарт үүссэн хүндрэлтэй байдлыг Засгийн газар анхаарч, ажлын хэсэг томилон ажиллуулсан ба ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2008.11 дүгээр сард 27 дугаар тогтоол гаргаж, парк шинэчлэл, ачих буулгах машин авахад зориулж, 38,4 тэрбум төгрөгийг 2009 оны улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн юм. УИХ 2009 оны төсвийн тухай хуулиар Нийслэлд хөрөнгө оруулалт хийх зорилгоор 38,4 тэрбум төгрөгийг баталсан. Үүний 31,7 тэрбум төгрөгөөр БНСУ-аас 400 автобус худалдан авч, төрийн өмчийн 3, хувийн хэвшлийн 7 компанид хуваарилан эзэмшүүлэхээр болсон. БНСУ-аас автобусыг худалдан авахад автобусны үнийн ам долларын ханшийн зөрүү гарсныг компаниудаас гаргуулсан. Төсвийн хөрөнгөөр худалдан авсан эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Нийслэлд үнэ төлбөргүй шилжүүлж, Нийслэл нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хувийн хэвшлийн байгууллагад түрээсээр эзэмшүүлэх үү?, Үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулах уу? Гэдэг шийдвэр гаргах байтал, ЗТЯ, НЗД-т холбогдох хуулиудыг зөрчиж, гэрээ байгуулан олгосон. Өөрөөр хэлбэл Улсын төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж зарлагадсан мөнгөн хөрөнгө учир түүнийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх үндэслэлгүй юм. Гэтэл өнөөдөр төсвийн мөнгөн хөрөнгөөр авсан автобусны үнийг буцааж төлөх ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Аж ахуйн нэгж байгууллагууд автобуснуудыг Нийслэлийн өмч гэж ойлгон, 2010.05 дугаар сар хүртэл үнийг төлж байсан, харин 5 сараас эхлэн тус төлбөрийг гүйцэтгэх төлбөрийн чадваргүй болсон. Ямар ч эх үүсвэргүй болсон. Учир нь Нийслэлийн ИТХ, 2009 оны төсвийн тухай хуулиар Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлын нөхөн олговорт зориулан баталсан төсвөөс дур мэдэн хассан, зорчигч тээврийн хөлсийг 300 төгрөг болгосон, тарифын зөрүү санхүүжилт 5,1 тэрбум төгрөгийг олгоогүй юм. (Нийт 10,1 тэрбум төгрөг) Иймд төлбөр төлөх үйл ажиллагаа зогссон. ҮАГ-ын дүгнэлт, ЗГ-ын 303 дугаар тогтоол гарч, гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан боловч өнөөг хүртэл энэ ажлыг хийгээгүй, гэрээг шинэчлээгүй болно. Яагаад гэвэл 400 автобусыг Нийслэлийн өмчит шилжүүлээгүй, энэ талаар шийдвэр гараагүй учраас Нийслэлийн Засаг дарга гэрээг байгуулах эрх зүйн боломжгүй болсон. 2015 оноос эхлэн Нийтийн тээврийн үйлчилгээг бодит зардлаар нь санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлсэн бөгөөд уг зардалд автобусны үнийг эргэн төлөх зардлыг багтаагаагүй учир төлбөрийг төлөхөө больсон. Ийм бодит байдалд болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан хууль хэрэглээний асуудалд онцгой анхаарч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар болох ............, ........................, ............ гэх төрийн 3 байгууллага хамтарч дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Хариуцагч “............” ХХК нь 2009.08.18-ны өдрийн дугаар 004/04 гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаагаар зээлээр эзэмшиж, эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн аваад одоогоор үлдэгдэл болох 2,168,197,700 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү? хэмээн шаардлагаа тодорхойлсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дараах алдаа гаргалаа гэж үзэж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан болтой байдаг. Гэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүн, шаардлага нь эргэлзээтэй, нотлох баримтууд нь зөвхөн нэг талынх байхад түүнд үндэслэж шийдвэр гаргалаа. Давахын шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл байгуулагдсан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тул энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайлбал: Энэхүү талуудын хооронд байгуулсан 2009 оны 004/04 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ” гэх баримт бичиг нь худалдах-худалдан авах гэрээний агуулгыг илэрхийлээгүй, гэрээний зүйл нь өмчийн онцгой хэлбэр болох “төрийн өмч” байхад түүнийг зөвхөн иргэний хуулиар зохицуулсан харилцаа гэж үзэж шийдвэрлэсэн нь өрөөсгөл байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуульчилсан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх учиртай гэж үзэж байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэж заасныг анхаарах учиртай. Ийм учраас төрийн өөрийн өмчийг эзэнтэй болгох, энэ асуудлыг дээрх хуулиар ингэж зохицуулжээ. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ” гэжээ. Гэтэл хуулийн энэ заалтыг нэхэмжлэгч нарын хэн нь ч хангаж ажиллаагүй тул өмчийн эзэн хэн болох нь тодорхойгүй нөхцөлд, нэхэмжлэгч нарт нэхэмжлэл гаргах (шаардах) эрх үүсэх учиргүй билээ. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхийн магадлалд “Төрийн өмчийн хорооноос өмч бүртгэж авахыг зөвшөөрсөн бичиг ирүүлсэн тул өмчид бүртгэж авсан” гэж ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, дээрх хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч дүгнэжээ. ИХШХШТХ-ийн 25 болон 26 дугаар зүйлүүдэд нэхэмжлэгч гэж хэн болох? түүний эрх, үүргийг тодорхой хуульчилж зохицуулсан байдаг. Энд дурдсанаар “...зөвхөн эрх, ашиг нь хөндөгдөж, зөрчигдсөн этгээдийг нэхэмжлэгч” гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг, хэрхэн яаж зөрчигдсөн болох нь нотлогдоогүй (өөрсдөө нотлоогүй). Төрөөс тэдэнд нэхэмжлэл гаргах эрхийг ямар нэг байдлаар олгоогүй байдаг болно. Магадлалд цааш нь бичихдээ “Нэхэмжлэгч нарт гэрээний дагуу эрх бүхий субъектууд эрх олгосон тул тэдгээр нь гэрээ байгуулсан ба автобусуудыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, цааш нь зээлээр эзэмшүүлэх гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргах эрхтэй” гэжээ. Нэгэнт энэ гомдлын өмнөх хэсэгт энэ талаар хангалттай дурдсан тул дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д “...төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан тул гэрээний хугацаа дууссан гэж үзэхгүй хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Гэтэл энэхүү гэрээний 5.1 ба 5.3 дугаар зүйлүүдэд гэрээ ёсоор автобусны үнийг эргэн төлөх хугацаа нь 6 жил ба энэ хугацаанд автобусыг эзэмшиж, ашигласнаар бүрэн элэгдэж дуусна гэж тооцож тохиролцсон байдаг. Мөн түүнчлэн гэрээний 6.2-т алданги тооцох, 6.4-т 2 сар дараалан төлбөрийг төлөөгүй нөхцөлд автобусыг эргүүлэн хураан авах зохицуулалт ч орсон нь мөн адил тусгагджээ. Харин нэхэмжлэгч нар бүрэн эрхээ хэрэгжүүлж, гэрээний дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй нь тэдний хувьд шаардах эрхгүй гэдгээ дахин нотолсон үйлдэл гэж үзэж байна. Гэрээнд 1 автобусны үнийг нийтдээ 3 янзаар тодорхойлох боломжийг тусгасан байдаг. Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэг талын үндэслэл муутай тооцоог удирдлага болгон баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг 11 жилийн дараа хангаж шийдвэрлэж буй нь илэрхий хууль зөрчсөн, алдаатай шийдвэр гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэл няцаалтуудаас гадна дараах нөхцөл, байдлуудыг зайлшгүй тооцож, үндэслэл болгож байж маргааныг шийдвэрлэх учиртай байлаа. Үүнд: 1. Гэрээний талуудын эрх зүйн чадамж, гэрээний хууль зүйн үндэслэл, гэрээний хүчин төгөлдөр эсэх? гэрээний нөхцөл, агуулгыг анхаарах ёстой байлаа. Гэтэл эдгээр асуудлаар дүгнэлт хийлгүй орхилоо. 2. Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоол, 2010 оны 303 дугаар тогтоолын биелэлтийг төрийн байгууллагын албан тушаалтнууд хангаагүй орхигдуулсан. Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2010 оны албан шаардлагыг биелүүлээгүй, Төрийн өмчийн эд хөрөнгийг хууль, гэрээний дагуу олж авах хуулийн заалтыг биелүүлэх гэрээг шинэчлэн байгуулах шаардлага хүргүүлснийг холбогдох албан тушаалтнууд биелүүлж, хэрэгжүүлээгүй талаар мөн л дүгнэлт хийсэнгүй. 3. Нэхэмжлэгч нарын зарим нь 2014 онд шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Дээрх нөхцөл шалтгаан арилаагүй байхад 5 жилийн дараа дахин нэхэмжлэл гаргаж буй нь иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болох талаар мөн л дүгнэлт хийлгүй орхигдууллаа. 4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно” гэжээ. Дээрх заалтаас үзэхэд төрийн өмчийг эрх бүхий субъектын шийдвэрээр зөвхөн хоёрхон хэлбэрээр л эзэмшүүлж ашиглуулж болох ажээ. Гэтэл талуудын хооронд “...зээлээр эзэмшүүлэх гэрээ” гэж байгуулсан явдал нь энэхүү хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэж байгаа болно. 5. Талуудын хооронд байгуулсан 4 талт гэрээнд зээлээр эзэмшүүлсэн автобусын элэгдэл тооцох хугацааг 5.2-т зааснаар 6 жил байхаар тогтоосон байдаг. Энэ дагуу тооцвол даруй элэгдлийн хугацаа нь нэгэнт дууссан байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “машин механизм, техник, тоног төхөөрөмж ашиглах хугацаа нь 10 жил” байгаа хуулийн дээрх заалтаас үзэхэд мөн л элэгдлийн хугацаа нь дуусгавар болсон болох нь тодорхой байна. Шүүх Засгийн газрын 27 болон 303 дугаар тогтоолын заалт зохицуулалтуудын талаар ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан явдал нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй орхисон гэж үзэхээр байна. 6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нийтийн тээврийн үйлчилгээний газрын нэхэмжлэгч талын төлөөлөгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаартай шийдвэрт гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Нийтийн тээврийн үйлчилгээний газраас итгэмжлэгдсэн нэг төлөөлөгч оролцоогүй ч өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Э.Энхтөр оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. Нэхэмжлэгч Нийтийн тээврийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дах хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй гэж заасан хуулийн заалтыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Нийтийн тээврийн газрын давж заалдах гомдол гаргах хугацаа 2020.01.15-ны өдөр дууссан байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.01.17-ны өдөр давж заалдах гомдол гаргаж, хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байхад шүүх хянан үзэлгүйгээр шийдвэрлэсэн явдал нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам илт зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл, үйл баримтад үнэн зөв үнэлэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлж, дүгнэлт өгч, хэрэг маргааныг шийдвэрлэж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ............, ........................, ............ нь хариуцагч ............ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2,168,197,700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүргийн биелэлттэй холбоотой байна.

3. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2009.07.29-ний өдрийн 004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх” гэрээ, /1хх 152-15/ 2009.08.18-ны өдрийн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх” гэрээ /1хх 6-11/ нь захиргааны байгууллага оролцсон, нийтийн тээврийн үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгыг агуулсан боловч улсын төсвөөс хөрөнгө гаргаж автобус худалдан авч тээврийн компаниудын эзэмшилд шилжүүлсэн, тээврийн компани төлбөрийг тодорхой хугацаанд эргэн төлөх харилцан үүргийг агуулсан байх ба иргэний эрх зүйн харилцаа давамгайлсан, эдгээр гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. 2009.08.18-ны өдрийн гэрээний дагуу “............” ХХК 30 ширхэг автобусыг эзэмшилдээ авч, нийтийн тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа, автобус 1 бүрийн үнэ  62,900 ам.доллар, нийт 1,887,000 ам.долларыг төлөх, үүнээс 503,849,600 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

4. Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ бараа, ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгээр бус ам.доллараар тохирч, хууль зөрчсөн, 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан нийтийн тээврийн үйлчилгээний 400 ширхэг автобусыг хуульд заасан журмын дагуу бүртгэн аваагүйгээс хэний өмчид байгаа, өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үндэслэл заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөвтгөсөн боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, ач холбогдол бүхий маргааны зүйлийн талаар зохигч мэтгэлцэж чадаагүй болохыг анхаараагүй нь учир дутагдалтай байна.

5. Зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн байгууллага үйлчилгээний үнийг Төрөөс тогтоосон тарифын дагуу зорчигчдоос авах эрхтэй ба харин төрийн эрх бүхий байгууллага энэхүү төлбөрөөс зарим иргэдийг /ахмад настан, оюутан сурагч, цагдаа г.м/ чөлөөлсөн, хөнгөлсөн тохиолдолд тээврийн байгууллагад энэ хэмжээгээр буюу аваагүй орлогыг орлуулан нөхөх олговрыг төрөөс санхүүжүүлэн олгодог байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа 2010 оны Улсын төсвийн хуулиар баталсан нөхөн олговроос 4,9 сая төгрөгийг, 2009 оны нөхөн олговроос 3,7 тэрбум төгрөгийг Нийслэлийн Засаг дарга хасч, олгоогүйгээс алдагдалд оруулсан, зорчигч тээврийн үнийг улсаас тогтоодог боловч зардлаа нөхөж чадахгүй алдагдалд орсон учир автобусны үнийг төлөх боломжгүй болсон гэж маргажээ.

6. Нийслэлийн Засаг даргын 2014.12.08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын тэмдэглэлд ...“2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 3,6 тэрбум төгрөгийг Нийтийн тээврээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хасаж тооцсон. Үүнийг автобусны эргэн төлөлтийн үнээс хасуулна. 2008, 2011 онд автобус тасалбарын үнэ 200-300 төгрөг, 300-400 төгрөг болж нэмэгдсэн 100 төгрөгийн зөрүүг Нийтийн тээврийн салбарт өгөөгүй. Энэ мөнгөн дүнгүүдийг автобусны үнээс суутгуулах саналыг Аж ахуйн нэгж байгууллагуудаас гаргасан. Дээрхи үнийн дүнг тооцож үзвэл 10,1 тэрбум төгрөг байгаа юм. Энэ 10,1 тэрбум төгрөгийг тухайн оны гүйцэтгэлээр аж ахуйн нэгжүүдэд хувиарлаад үзэхэд 2009-2010 оны нөхөн олговор болох 7,5 тэрбум төгрөг 10 аж ахуй нэгжээс хөнгөлөлт маягаар суутгах боломжтой. Цаана нь үлдсэн 2,4 тэрбум төгрөг нь бусад аж ахуйн нэгжүүдэд хувиарлагдах тооцоо гарч байна. Хэрвээ энэ 7,5 тэрбум төгрөгийг автобусны үнээс суутгана гэж үзвэл нийт төлсөн төлбөр нь 15,9 тэрбум төгрөг төлөгдсөн харагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо аж ахуйн нэгжүүд 15,8 төлөх ёстой. Одоогийн байдлаар эдгээр 10 аж ахуйн нэгж байгууллагыг Зам тээврийн яамнаас шүүхэд өгнө гэсэн шийдвэрт хүрсэн байна...” гэж /хх-182/, тусгагдснаас үзэхэд талуудын хооронд нөхөн олговрыг суутгах эсэх асуудал хэлэлцэгдсэн улмаар хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг тодотгож байсан эсэх, гэрээний нөхцөлийн талаар талууд  дахин хэрхэн тохирч байсан талаар тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

7. Талууд гэрээг байгуулахдаа Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр  гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Үндэсний аудитын газрын шаардлагын дагуу гэрээг шинэчлэн байгуулах талаар Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн 303 дугаар тогтоол гарсан боловч талууд гэрээг шинэчлээгүй, гэрээний хугацаа дууссан тул уг тогтоол ач холбогдлоо алдсан хэдий ч тухайн үеийн ам.долларын ханш, төсвөөс гаргасан 31,5 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрхэн төлөхөөр тохирсон, нэг автобусны үнийг ам.доллараар гэрээнд заасан боловч хэдэн төгрөгөөр худалдан авсан, гэрээний үнэд нөлөөлөх эсэх талаар буюу маргааны зүйлийн талаар шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна. Учир нь хариуцагч автобусны үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тухайн үед тусгаагүй, аж ахуйн нэгжүүдээс өгсөн 2,672,042,300 төгрөг хасагдах ёстой гэж маргасан тул энэ талаар дүгнэлт хийх ёстой.

8. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 511 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 10,998,939 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Х.СОНИНБАЯР

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД