Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

2022         12          21                                    2023/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.От холбогдох эрүүгийн 2206 00297 0872 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэр бүл" гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Б.Тын гартаа барьсан байсан 27000 үнэ бүхий эмэгтэй хүний гар цүнх, Айфон-7 Плас /lphone-7 Plus/ загварын 350000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжинд  хохирогч 3.Дгийн эзэмшлийн Айфон-11 /lphone-11/ загварын 1350000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орцны лифтэнд хохирогч Э.Оын Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ загварын 320000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Олимп" хотхоны 421 дүгээр байрны орцонд, хохирогч Г.Бгийн эзэмшлийн Айфон-13 Про /iphone-13 Pro/ загварын 3525000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Хыг “гар утсаараа нэг яриулаач" гэж хэлэн Самсунг А-12 /Samsung A-12/ загварын 350000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бг гар утсаа оролдож байх үед нь Ред Ми Ви-13 /Red Mi V-13/ загварын 872000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Олимп хотхоны ойролцоо алхаад явж байсан нэг эгч утсаа бариад орц руугаа орохоор нь араас очоод утсыг нь шүүрээд зугтаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн 2206 00297 0872 дугаартай хэргээс:

Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжаар явж байхдаа үл таних хүний гар утсыг дээрэмдсэн...” “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 421 дүгээр байрны лифтэнд суух гэж байсан эмэгтэйн цайвар ногоон өнгийн Ред ми нөүт 8 загварын гар утсыг булааж, зугтаасан”,   “...2022 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Олимп хотхон 421 дүгээр байрны орчим явж байгаад үл таних эмэгтэй согтуу орцруугаа орж байхыг хараад, араас нь дагаж ороод I phone 13 загварын утсыг нь булааж аваад зугтсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 43, 196, 146-р хуудас/,

Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32-р хуудас/

Хохирогч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн зүүн талын нарийн гудамжинд гар утсаар хүнтэй яриад явж байхад араас нэг эрэгтэй хүүхэд ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Би араас нь хөөж байгаад нүүрээрээ газар уначихсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үл таних хүн баруун талд сугавчилсан байсан цүнх булаасан. Тэгэхээр нь цүнхний оосроос нь татсан чинь оосор тасарч тэр чигээр нь булааж зугтааж би газар унаад үлдсэн. Хуучин гар утас 350,000 төгрөг, эмэгтэй хүний гоо сайханы хэрэглэлүүд, хаан банкны карт, цэнэглэгч байсан эдгээр зүйлсийг үнэлүүлэхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89-90-р хуудас/,

Хохирогч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орц руу орж байхад үл таних хар куртиктэй, малгайгаа дараад өмсчихсөн, 170 см өндөртэй, эрэгтэй хүн намайг цахилгаан шатанд суугаад хаалга хаагдаж гэж байхад араас араас хүрч ирээд миний гар утас булаагаад зугтсан. Миний алдсан гар утас Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ маркийн гар утас байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 173-174-р хуудас/,

Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Таксинаас буугаад 421 дүгээр байрны 2 дугаар орц руу алхаж орсон. Ингээд лифтэнд суугаад гар утсаа гаргаж иртэл лифтний хаалга хаагдахаас өмнө араас үл таних хар өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн орж ирсэн. Тэгснээ миний гараас утас булаагаад зугтсан тул би араас нь гарахад хотхоны хаалгаар гүйгээд явсан. Шаргал өнгөтэй Айфон-13 Про /phone-13 Pro/ загварын гар утас байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 224-225-р хуудас/,

Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14:30 минутын орчимд "Их-Уул" гэх нэртэй дэлгүүрийн урд талын гудамжинд найз Энхбаяр, Гансүх нарын хамт гудамжинд юм яриад зогсож байх үед гудамжны урд талаас үл таних 4 хүүхэд гарч ирж байсан бөгөөд би гар утсан дээрээ дугаар хайгаад зогсож байтал хар өнгийн урт савхитай, хар өнгийн малгайтай ноосон цамцтай 160 орчим см өндөртэй залуу нь миний утсыг булааж аваад зугтаасан бегеед би хойноос нь гүйхэд гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан бегеед би хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Ботаникийн эцэс орчимд явж байгаад зүс таних Баагий гэх залуутай уулзаж бид хоёр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын презерийн хажууд гудамжинд сууж байтал үл таних 18 орчим насны цэнхэр өнгийн жинсэн яактай, цэнхэр өнгийн пүүзтэй мөн хар өнгийн урт савхи, хар өнгийн малгайтай цамцтай хоёр хүүхэд ирээд... хар савхитай хүүхэд ахаа утсаараа яриулаач гэж хэлэхэд ямар дугаар руу залгах вэ? гэхэд юнител гэж хэлээд 80563005 гэсэн дугаарт залгахад утас нь дуудаж байсан тул хар савхитай хүүхдэд утсаа өгөхөд миний утсыг аваад чихэн дээрээ барьж байснаа баярлалаа ахаа гэж урагшаа гүйгээд явсан бөгөөд араас нь утас өгөөч та нар баригдана даа гэж хэлсэн, тэгээд хаашаа явсныг нь мэдээгүй." /2 хх-ийн 54-55-р хуудас/ гэх мэдүүлгүүд,

"Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 17-18, 23-24, 72-73, 184-185, 130-131, 234-235-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хх-ийн 83-85-р хуудас, 206-209-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 166-167, 219-220-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэр бүл" гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Б.Тын гартаа барьсан байсан 27,000 үнэ бүхий эмэгтэй хүний гар цүнх, Айфон-7 Плас /lphone-7 Plus/ загварын 350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн зүүн талын гудамжинд  хохирогч 3.Дгийн эзэмшлийн Айфон-11 /lphone-11/ загварын 1,350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орцны лифтэнд хохирогч Э.Оын Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ загварын 320,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутын орчимд  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Олимп" хотхоны 421 дүгээр байрны орцонд  хохирогч Г.Бгийн эзэмшлийн Айфон-13 Про /iphone-13 Pro/ загварын 3,525,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Хыг “гар утсаараа нэг яриулаач" гэж хэлэн Самсунг А-12 /Samsung A-12/ загварын 350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бг гар утсаа оролдож байх үед нь Ред Ми Ви-13 /Red Mi V-13/ загварын 872,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр,  хүч хэрэглэхгүйгээр,  хууль бусаар тус тус авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч М.Оын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,

Хохирогч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн зүүн талын нарийн гудамжинд гар утсаар хүнтэй яриад явж байхад араас нэг эрэгтэй хүүхэд ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Би араас нь хөөж байгаад нүүрээрээ газар уначихсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үл таних хүн баруун талд сугавчилсан байсан цүнх булаасан. Тэгэхээр нь цүнхний оосроос нь татсан чинь оосор тасарч тэр чигээр нь булааж зугтааж би газар унаад үлдсэн. Хуучин гар утас 350,000 төгрөг, эмэгтэй хүний гоо сайханы хэрэглэлүүд, хаан банкны карт, цэнэглэгч байсан эдгээр зүйлсийг үнэлүүлэхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90-р хуудас/,

Хохирогч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 421 дүгээр байрны 1 дүгээр орц руу орж байхад үл таних хар куртиктэй, малгайгаа дараад өмсчихсөн, 170 см өндөртэй, эрэгтэй хүн намайг цахилгаан шатанд суугаад хаалга хаагдаж гэж байхад араас араас хүрч ирээд миний гар утас булаагаад зугтсан. Миний алдсан гар утас Рэд Ми Нөүт-8 /Red Mi Note-8/ маркийн гар утас байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 173-174-р хуудас/,

Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Таксинаас буугаад 421 дүгээр байрны 2 дугаар орц руу алхаж орсон. Ингээд лифтэнд суугаад гар утсаа гаргаж иртэл лифтний хаалга хаагдахаас өмнө араас үл таних хар өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн орж ирсэн. Тэгснээ миний гараас утас булаагаад зугтсан тул би араас нь гарахад хотхоны хаалгаар гүйгээд явсан. Шаргал өнгөтэй Айфон-13 Про /phone-13 Pro/ загварын гар утас байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 224-225-р хуудас/,

Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14:30 минутын орчимд "Их-Уул" гэх нэртэй дэлгүүрийн урд талын гудамжинд найз Энхбаяр, Гансүх нарын хамт гудамжинд юм яриад зогсож байх үед гудамжны урд талаас үл таних 4 хүүхэд гарч ирж байсан бөгөөд би гар утсан дээрээ дугаар хайгаад зогсож байтал хар өнгийн урт савхитай, хар өнгийн малгайтай ноосон цамцтай 160 орчим см өндөртэй залуу нь миний утсыг булааж аваад зугтаасан бегеед би хойноос нь гүйхэд гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан бегеед би хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Ботаникийн эцэс орчимд явж байгаад зүс таних Баагий гэх залуутай уулзаж бид хоёр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын презерийн хажууд гудамжинд сууж байтал үл таних 18 орчим насны цэнхэр өнгийн жинсэн яактай, цэнхэр өнгийн пүүзтэй мөн хар өнгийн урт савхи, хар өнгийн малгайтай цамцтай хоёр хүүхэд ирээд... хар савхитай хүүхэд ахаа утсаараа яриулаач гэж хэлэхэд ямар дугаар руу залгах вэ? гэхэд юнител гэж хэлээд 80563005 гэсэн дугаарт залгахад утас нь дуудаж байсан тул хар савхитай хүүхдэд утсаа өгөхөд миний утсыг аваад чихэн дээрээ барьж байснаа баярлалаа ахаа гэж урагшаа гүйгээд явсан бөгөөд араас нь утас өгөөч та нар баригдана даа гэж хэлсэн, тэгээд хаашаа явсныг нь мэдээгүй." /2 хх-ийн 54-55-р хуудас/ гэх мэдүүлгүүд,

"Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 17-18, 23-24, 72-73, 184-185, 130-131, 234-235-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хх-ийн 83-85-р хуудас, 206-209-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 166-167, 219-220-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно.

Шүүгдэгч М.Оын энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд  шүүгдэгч М.Оын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор  шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр илээр, үнэ төлбөргүйгээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль  бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  үргэлжилсэн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг илээр,  хүч хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх 10 чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч М.Оаас хохирогч З.Дд 1.350.000 төгрөг, Э.Од 320.000 төгрөг, Г.Бд 3.525.000 төгрөг, Ч.Бд 872.000 төгрөг, Г.Хт 350.000 төгрөгийг тус тус  гаргуулан олгож, хохирогч Б.Т нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 Шүүгдэгч М.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.От үргэлжилсэн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс  дээш удаа үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан хүндрүүлэх  нөхцөл байдал болно.

Шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 220 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 27 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаар тогтоон,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Оын  цагдан хоригдсон 5  /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СD-ийг  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хувийн бичгийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Оыг үргэлжилсэн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.От  энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 220 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 27 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.От оногдуулсан 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын  цагдан хоригдсон 5  /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Оаас хохирогч З.Дд 1.350.000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөгийг, Э.Од 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг, Г.Бд 3.525.000 /гурван сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг, Ч.Бд 872.000 /найман далан хоёр мянга/ төгрөгийг, Г.Хт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

7.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СD-ийг  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Хэрэгт хувийн бичгийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Т нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.САНЖИДМАА