Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0107/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, тоотод оршин суух, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,******* ,

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цаг 45 минутын орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт “хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч******* хууль ёсны шаардлагыг түүний толгой хэсэгт гараараа цохих, гар, цээжинд нь маажих, хувцсыг нь урах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хохирол, эд зүйлд нь 350,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/173 дугаартай тушаалаар******* Шарын гол сум дахь дундын Цагдаагийн хэлтэст харуулын цагдаагаар томилсон тушаалын хуулбар /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын цагдаа******* дугаартай үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 19-р хуудас/,

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч******* өмсөж байсан албаны хар өнгийн хүрэм, дотор ханцуйгүй фудболк зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-29-р хуудас/,

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 03 цаг 45 минутын үед эмнэлэг дээр хүн агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээллийг 70372103 дугаарын утаснаас асрагч******* гэсэн хүн өгсөн. Тус дуудлагын дагуу дэд ахлагч******* хамтаар очсон. Эмнэлэг дээр яваад очтол үзлэгийн өрөөн дотор гэх иргэн ажилчдыг оруулахгүй найзтайгаа маргалдсан байдалтай байж байсан. очоод хаалгаа онгойлго гэж хэлсэн чинь би найзтайгаа юм ярьж байна. Та нар цаашаа явж бай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хаалгыг нь түлхэж онгойлгоод дотогш ороход найз нь гэх залуу ухаан алдаад эмнэлэг дээр ирсэн гэсэн яриа өгүүлэмжтэй. гэх залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд миний зүгээс бид нар дуудлага мэдээллийн дагуу ирлээ та хоёр байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад, агсам согтуу тавиад байна гэж хэлсэн чинь би найзтайгаа юм ярьж байна та нарт ямар хамаатай юм бэ, зүгээр байгаарай, та нарыг ажилгүй болгож чадна шүү, та нар бид нарын татварын мөнгөөр цалинжиж байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн дэд ахлагч бид хоёр гэх иргэнийг тухайн өрөөнөөс хоёр талаас нь сугадаад авч гаргаад коридорт гаргатал найзууд нь гэх хоёр эмэгтэй нэг залуу хүлээлгийн танхимд согтолттой сууж байсан. Тэгээд тухайн гэх иргэнийг найзуудад нь хүлээлгэж өгөөд та нар одоо явж амарцгаа, битгий байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаарай гэж хэлээд эмнэлгийн гадаа тэд нарыг явахыг нь хүлээгээд дахиж эмнэлэг рүү орох үйлдэл гаргах вий гэдгээс нь сэрэмжпэх үүднээс зогсож байсан чинь хоорондоо маргалдаж байгаад гэх залуу найзуудаасаа салаад над руу хүрч ирснээ чи муу юу юм бэ, чамайг би зодчихъё, чи муу цагдаа юу юм гээд миний гадуур өмсөж байсан цагдаа куртканы захнаас хоёр гараараа боох байдлаар барьж авахаар нь цагдаагийн дэд ахлагч бид хоёр доошоо гарыг нь өчөөд гавлах үйлдэл хийх гэж байсан чинь хүч хүрэхгүй, тухайн гараас мултраад та нар намайг яаж ч чадахгүй, би гавлуулна гэж байхгүй гэж хэлээд, найзууд нь хажуугаас орж ирээд аваад явчихъя гээд байсан. Тэгээд миний зүгээс тухайн иргэдийг тайвшруулаад байж байсан чинь дахин над руу дайраад цагдаа өвлийн куртканы баруун гар талын доод хэсэгт байрлах хэмжээ тохируулагч наалтыг урсан, мөн дотор өмсөж байсан цагдаа цамцны зүүн талын мөрдсийг гараараа урсан. Тэгээд миний цээж хэсгийг гэгч нь хумсаараа маажиж гэмтээсэн. Толгойн ар хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон юм аа. Тэгээд бид хоёр гэгчийг улам аюултай үйлдэл хийхийг нь мэдрээд эвээр тайвшруулах байдлаар яриад манай хэлтэс дээр очоод байцаагчтай уулзаад асуудлыг чинь шийднэ гэж хэлээд хэлтэс дээр авчраад жижүүрийн мөрдөгч уулзуулсан. Тэгээд би курткаа тайлаад дотор өмсдөг поло фудволктой өрөөнд орсон чинь сууж байснаа босож ирээд миний хоёр мөрдсийг шууд хуу татаж аваад чиний энэ хоёр мөрдсийг чинь өгөхгүй, чи чадвал аваарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн ахмад , цагдаагийн ахлагч нарыг дуудаад энэ иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгөхгүй бол болохгүй юм байна гээд эрүүлжүүлсэн юм. Миний бие гэгчийн биед халдсан асуудал байхгүй ээ. Харин нь миний цээж, гар маажсан, цагдаа хоёр мөрдөс тасалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 01 цаг 48 минутын үед 70372103 дугаарын утсанд гэсэн дугаараас согтуу хүн ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн юм. Тухайн дуудлагын дагуу миний бие жолоочийн хамтаар очиход тухайн хүн ухаангүй хэвтэж байсан. Тухайн хүнийг эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан. Хажууд нь найз нь гээд нэг эрэгтэй хүн та нар ямар учиртай юм бэ хувийн машинтайгаа ирлээ гээд утсаараа бичлэг хийгээд байж байсан. Тухайн иргэнийг эмнэлэг дээр аваачиж үзлэг хийхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй архи уусан байдалтай, тасарчихсан байсан бөгөөд тасраад унтчихсан байсан юм байна лээ. Очоод даралт пульсийг нь үзэхэд хэвийн байсан, тухайн иргэн өөрөө сэргэж босоод байж байсан чинь найзууд нь гаднаас орж ирээд гэх иргэн Мөнхбаяр гэх ухаангүй байж байгаад сэргэсэн найзтайгаа муудалцаад агсам согтуу тавиад байсан. Тэгэхээр нь миний бие эмнэлгийн газар та нар ингэж болохгүй гэж хэлсэн чинь тоохгүй эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг алдагдуулсан. Тэгээд манай эмнэлэг дээр харуул хамгаалалтын ажилтан байхгүй тухайн согтуу хүмүүст шаардлага тавих хүн байхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад согтуу хүмүүс хоорондоо маргалдаад агсам согтуу тавиад байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хоёр цагдаа ирээд тухайн хүмүүст шаардлага тавихад шаардлагыг нь биелүүлэхгүй агсам тавиад цагдаа нарыг зодох гээд дайраад байсан. Тэгээд цагдаа нар авч явсан. Тэгээд авч явсны дараа тухайн гэх иргэний эхнэр нь дуудлага өгөөд манай нөхрийг үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр очоод гэгчийг үзэхэд даралт болон биеийн байдал хэвийн ямар нэгэн өөрчлөлтгүй байсан. Тухайн эмнэлэг дээр байсан иргэд согтуу агсам тавиад байсан учраас цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд шаардлага тавьсан чинь цагдаагийн шаардлагыг тоохгүй байсан. Харин ч эсэргүүцээд зодох гээд дайраад ноцолдоод байсан юм аа. Цагдаа нар аль болох эвээр яриад байсан ч согтуу хүмүүс улам давраад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад бид хоёр эмнэлэг дээр хүмүүс агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэлд очсон юм аа. Тухайн үед ******* өөрийн найзтайгаа маргалдаад эмнэлгийн хүлээн авах өрөөний хаалгыг дотроос нь дарчихсан эмч ажилтнуудыг оруулахгүй байсан. Тэгээд гэгчийг бид хоёр эмнэлгээс гаргаад, одоо явж амар гэж хэлсэн ч ойлгохгүй найзыгаа авч явна гэж дайраад бид хоёрын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд руу дайраад байсан юм аа. Тухайн үед той маргалдаад куртканы ханцуйны тохируулагчийг ураад цээж хэсэгт нь маажсан юм шиг байна лээ. Тэгээд хэлтэс дээр ыг авчраад жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч уулзуулах гэсэн чинь явах гээд эсэргүүцээд ын нэг мөрдөсийг хуулж аваад нэгийг нь авсан юм чинь нөгөөдхийг нь бас авна гээд дахиад нөгөө мөрдөсийг нь хуулж татаж авсан. Дараа нь өрөөнд байхад нь той бас маргалдсан гэсэн. Тэр үйлдлийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ыг эхлээд бид хоёр хариад амар гэж олон удаа шаардлага тавьсан боловч эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад цагдаагийн хэлтэс рүү авч явахаас өөр арга байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас/,

“Капитал  зууч” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-5, 65-66-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 251 дугаартай “...*******  биед цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ.******* биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, яллагдагч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 135-136 дугаар тал/ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд цагдаагийн ахлах ахлагч албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдаж цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл үүсгэсэн үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч ******* ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ****** ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД