Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0106/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* ,

*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 06 цагийн орчим “******* ”-ын нэр дээр бүртгэлтэй******* улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Хустайн даваа гэх газар замын хажуу талын шороон эрэг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч******* эрүүл мэндэд баруун бугалгын ясны битүү хугарал, нүүрэнд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-10 дугаар тал/,

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 05 цаг 30 минутын орчимд 100-н айл дээрээс Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирж намайг авсан. Бид хоёр *******ын эгч, хоёрыг аваад бид 4 Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд тэмцээнд орох санаатай явсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн арын суудал дээр ганцаараа сууж явсан харин нь тээврийн хэрэгсэл жолоодоод түүний эсрэг талын урд суудал дээр эгч нар нь сууж явсан. Ингээд би замынхаа дундаас унтсан бөгөөд унтаж байхад машин гэнэт юм мөргөх шиг түс гэсэн чимээ гарахаар нь би сэрэхэд миний баруун гарын бугалга хэсгээр маш хүчтэй өвдөөд эхэлсэн юм. Тээврийн хэрэгслээс буугаад хартал урд хамар хэсгээрээ чулуу мөргөсөн байсан. Ингээд , бид 3 замын унаанд суугаад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед тээврийн хэрэгсэл дээрээ ганцаараа үлдсэн...Тухайн үед тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, хамар хэсгийн арьс шалбарсан, баруун гар бугалга хэсгээр хугарсан. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

“Би зам тээврийн осолд орсны улмаас миний баруун гарын бугалга хэсэг битүү хугарал гэсэн бэртэл авсан ба нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж гараа гипсдүүлсэн ба одоо гар эдгэрээд гипсээ авхуулсан. Тухайн үед надад учирсан зардал болох гипс болон бусад эм тарианы мөнгийг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. бид хоёр нэг зорилгоор тэмцээнд оролцох гэж байгаад зам тээврийн осолд орсон ба тухайн осол нь санамсар болгоомжгүй байдлаар гарсан болохоор би найзаасаа нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 06 цагийн орчимд манай нөхөр төрсөн дүү ******* нь саарал өнгийн Приус-30 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид хоёрыг ирж авсан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгсэл дотор, нар нь байсан юм. Тухайн үед бид нар Булган аймагт Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гээд Улаанбаатар хотоосын машинтай гарсан. Ингээд нь тээврийн хэрэгслээ өөрөө жолоодсон бөгөөд би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал дээрын хамт зорчиж явсан. Харин нь тээврийн хэрэгслийн ар талын суудалд ганцаараа сууж явсан. Ингээд би машинд ороод удалгүй унтаад өгсөн бөгөөд унтаж байтал гэнэт түс чимээ гарахаар нь би сэрээд хартал тээврийн хэрэгсэл нь замын хажуу талын хөвөө рүү ороод чулуу мөргөчихсөн байсан юм. Би тухайн үед болон нарыг аваад замын машинд суугаад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “... 1.Бямбажав овогтой нь 3395 ОРО улсын дугаартай саарал өнгийн тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2. овогтой нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-т зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. овогтойын Тоёото Приус-30 маркийн 3395 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан үеийн хурд 74 км/цаг байна. 4. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Дархан Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар 07-ны өдрийн 192 дугаартай “...******* биед баруун бугалгын ясны битүү хугарал, нүүрэнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо.******* биед тогтоогдсон гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл болно.******* биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.******* биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөн оролцохдоо анхаарал болгоомжгүй оролцсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан найз******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх; гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг хянах ба шүүх дээрх нөхцөл байдлууд хангагдсан гэж үзвэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч ******* ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  ****** ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч ******* т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД