Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

                                                           

 

 

 

 

   2023        03         23                                  2023/ШЦТ/218

 

                                    

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Хохирогч В.М,

Шүүгдэгч С.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А холбогдох эрүүгийн 2211019980258 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, С.А, 1979 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн ....тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:.........../

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.А нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийг нь утас авсан гэж цагдаа дуудаж байна” гэж  хохирогч В.Мын хөл рүү өшиглөж түүний биед зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий гэмтэл учруулсан болох нь:

Шүүгдэгч С.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би тэр өдөр Чингэлтэйд найзтайгаа 2 шил архи уусан. Тэгээд согтоод бааранд сэргээд 7-н буудал явж байхад энэ хүн утсаа алга болгочихлоо энэ хэдэн хүн авчихлаа гээд над руу харж утсаар ярьсан. Би согтуу над руу хараад байсан болохоор өөрийгөө хэлж байна гэж бодоод хөл рүү нь 1 удаа өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..ганцаараа явж байтал 60-65 орчим насны 160- 165 орчим өндөртэй эрэгтэй над руу хараад гар утсаараа яриад байсан. Тэр эрэгтэй гар утсаар ярихдаа “Энэ хулгайчууд миний гар утсыг авчихлаа” гэж хэлээд цагдаа дуудаад байсан. Би тэр үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уурандаа тэр эрэгтэй рүү дөхөж очоод “чи яахаараа намайг хулгайч гэж хэлдэг юм..” гэж хэлээд зүүн талын хөлийн нарийн шилбэний ясны ар ар талын хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Түүнээс болж тухайн эрэгтэйн биед гэмтэл, учирсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

Хохирогч В.Моос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..10 сарын 21-нд 6 цагийн үед гэрээсээ гарсан. Би архи уудаггүй, эрүүл. Автобусанд суутал 3 залуу миний хажууд байж байгаад 2 нь буусан. Утас карманд байхгүй байхаар нь тэр залууг сэжиглээд 7-н буудал дээр буусан. Тэгсэн хэдэн архичид байсан. Тэр хүн би аваагүй, та цагдаа дууд гээд байж байтал энэ хүн дундуур орж ирээд тэр залууг зугтаалгасан. Цагдаа иртэл авсан хүн байгаагүй. Энэ залуу намайг цохиж, 2 удаа өшиглөсөн. Тэгээд энэ залууд зодуулсан гэж хэлтэл цагдаа аваад явахаар нь Гэмтэл ороод шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Энэ залуу чимээгүй байсан бол цагдаа ирэхэд асуудал байхгүй байсан. Би өшиглүүлээд сууж байтал цагдаа ирсэн. Тэгэхээр санаатай тэр залууг зугтаалгасан гэж бодож байна. Нөгөө зугтсан залуу нь яриа хөөрөө их гоё залуу байсан. Энэ хүнийг бол би мэдэхгүй. Хэсгийн байцаагч нэлээн архи уудаг хүн гэж хэлсэн. Би ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. Надад шарх сорви байхгүй. Би хааяа хүүхэд харж гэр зуур байдаг. Би 3 сар мод тулж явсан. Гэмтлээс суга таяг ав гэснийг би аваагүй. Би 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Нэгэнд нь төлбөртэй, нөгөөд нь даатгалаар хэвтсэн. Байцаагч шүүх дээр очоод хохирлоо нэхэмжил гэж хэлсэн. Аийг санаатай тэр залууг зугтаалгаж, үймээн тарьж намайг зодсон гэж үзэж байна. Би 1.776.000 төгрөг нэхэмжилж байна. Би хоногийн 20.000 төгрөгөөр 14 хоног эмнэлэгт хэвтсэн, нэг удаа даатгалаар хэвтсэн. Шалбаралт биш хугарсан. Би настай хүн, гарч бие засаж чадахгүй болсон байсан. Би үүдэнд авч ирсэн түлээг үүрээд оруулдаг байсан одоо чадахгүй байна. Би архи уудаггүй, тамхи татдаггүй, эрүүл хүн. Намайг 2 удаа өшиглөж хөл гэмтээсэн, би гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч В.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд автобусанд суугаад Улаанбаатар хотын төв рүү орохоор явж байтал миний дэргэд үл таних, биеэр жижиг нэгэн залуу, нэг залуугийн хамтаар зогсож байсан. Би автобусанд явж байхдаа гар утсаар ярих гэтэл миний гар утас байхгүй байсан. Миний дэргэд байсан залуугаас миний гар утсыг харсан уу? гэж асуухад нэг залуу нь автобуснаас бууцан харин жижиг шар залуу нь миний дэргэд байсан. Би тухайн залуугаас миний гар утсыг чи авсан уу? гэж асуухад “..Ахаа би таны гар утсыг аваагүй та миний халаасыг үз..” гэж хэлсэн. Тухайн залуу Чингэлтэй дүүргийн 7-н буудлын автобусны буудал дээр буухаар нь би дагаад буутал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хэсэг хүмүүс дээр очсон. Би тухайн шар залуугаас гар утсаа авъя гэж хэлтэл би аваагүй гээд байсан ба хэсэг бүлгээрээ бөөнөөрөө байсан хүмүүсээс нэг залуу нь ирээд миний нуруу хэсэг рүү цохиод би эргээд хартал зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн ба тэр залуу бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Би тухайн хүний биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй болно. Би тухайн үедээ тэр залуугийн өмсөж байсан гутлыг харж чадаагүй юм..Миний биед гэмтэл учруулсан 40 орчим насны залуу тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Э Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15273 дугаартай дүгнэлтэд: “...Мын биед зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт /хх-28-29/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8/, шүүгдэгч С.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.А нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Аийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тодорхой эрхэлсэн ажилгүй, байнгийн орлогогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Бусад асуудлын талаар: Хохирогч В.Моос шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 1.176.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч энэ талаарх холбогдох баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Учир нь тэрээр хуулийн тодорхой мэдлэггүй, өмгөөлөгч аваагүй, хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж шүүхэд ирэхээ мэдээгүй байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн хуульч, иргэний нэхэмжлэгч Д.Г нь шүүгдэгч С.Аээс 122.300 төгрөг гаргуулна гэх боловч нэхэмжлэлтэй холбоотой ямар баримт хэрэгт ирүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч В.Моос нэхэмжилсэн 1.176.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Д.Г нэхэмжилсэн 122.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР