| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/112 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0*******0/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******, *******н овогт ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2318000000126 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ Хишиг арвин ” ХХК-д оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны******* тоотод оршин суух , урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
******* овогт ******* /РД:ТЖ8*******02291/ ,
Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сумын Шивээтийн тоотод оршин суух, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,
****,
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1,******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг, ******* дүгээр байрны хажуугаас О.****гийн гээгдүүлсэн iphone-14 pro загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 4,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь *******ын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг, ******* дүгээр байрны хажуугаас олсон гээгдэл эд хөрөнгө болох iphone-14 pro загварын гар утсыг гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж бусдад худалдан борлуулж ашигласан болох нь:
Хохирогч О.****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед Дархан сумын ******* дугаар багт байрлах “ Энхжин ” дэлгүүрийн гадаа машинтай очоод утсаар яриад машинаасаа буусан. Тэгээд дэлгүүр орохдоо машинаа түгжилгүй, хүүхдээ үлдээгээд орсон. Удалгүй дэлгүүрээс гараад машиндаа суусан. Тэгээд “Энхжин” дэлгүүрийн хажууд байх шүдний эмнэлэг рүү ороод утас хэрэг болоод хайгаад олохгүй болохоор машиндаа үлдээчихсэн байна гэж бодоод машиндаа очиж гар утсаа хайхад байгаагүй. Дараа нь “Энхжин” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь дэлгүүрт байхдаа гар утсаа гадуур хувцасныхаа гадна талын баруун гар талын халаасанд хийсэн байсан харагдсан. Би гар утсаа гээгдүүлсэн гэж бодож байна. Гар утсаа бүрэн бүтэн авсан тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 07, 09, *******-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах “ Ихэр ” могой төвийн 1 давхарт байрлах хоолны газар хоол идээд гарах гэж байтал үүдэнд 2 эрэгтэй хүн “iphone-14 pro маркийн гар утас зарна, худалдаж авах уу” гэж асуухаар нь би харж байж худалдаж авахаа шийднэ гэж хэлэхэд тухайн 2 эрэгтэй хүн гэрт байгаа аваад ирье гэж хэлээд 1 цаг орчмын дараа нөгөө 2 хүн буцаж хүрч ирээд гар утсаа надад үзүүлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг хэд гэж байгаа юм гэж асуухад 2,500,000 төгрөгөөр зарна зөрүүд нь гар утас авна, үлдэгдлийг нь мөнгөөр авна гэж хэлсэн. Би тухайн гар утсыг нилээд шалгаж байгаад тухайн газар утасны эзэн нь хэн бэ гэхэд тухайн 2 хүний нэг нь манай эхнэрийн гар утас байгаа юм хайрцаг сав нь байгаа, 3 хоногийн дараа авчирч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хайрцаг сав байхгүй бол худалдаж авахгүй гэхэд тухайн 2 эрэгтэй хүн уурлаад хүн ажилтай байхад эрхтэн хэлэхгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь наад утсыг чинь худалдаж авахгүй гэхэд яваад өгсөн. Тэгээд би ажлаа тараад гараад явж байтал гадаа нөгөө 2 хүн таараад авчхаач гээд гуйгаад байхаар нь за тэгвэл би наад гар утсыг чинь шууд худалдаж авч чадахгүй, эхний ээлжид барьцаанд авна гэж хэлээд тухайн хүний иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх зэргийг барьцаанд аваад гар утсыг 500,000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд байж байтал 3 хоногийн дараа нөгөө 2 хүний нэг нь ирээд наад утас чинь ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлэхээр нь би тухайн хүнд итгээд зөрүү утас болох iphone ******* рго маркийн гар утас болон үлдэгдэл 400,000 төгрөгийг өгч явуулсан. Би тухайн гар утсыг 2,100,000 төгрөгөөр зарсан. Гар утас кодтой байсан тухайн 2 хүн өөрсдөө кодоо хийж өгсөн. Би гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэний үнэмлэхийг нь авч үлдээд гар утас зарах гэж байсан хүмүүсийн зургийг дарсан байсан. Хэрвээ тухайн газар утас нь хулгайн утас байсан бол 2 хоногийн дараа мэдэгдэх байсан. Би Хатанбаатар гэх хүнээс өөрийн өгсөн 900,000 төгрөг, iphone ******* загварын гар утсаа буцаан авсан. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн *******-14, 16-р хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 4,100,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-р хуудас/,
ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 36-р хуудас/,
2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-р хуудас/,
2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-р хуудас/,
2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олсон атлаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эзэмшигчийг олох талаар ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр хувьдаа завшсан, шүүгдэгч******* нь гар утсыг гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж бусдад худалдан борлуулжээ.
Гээгдэл эд хөрөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд ******* ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл” хангагдсан байна.
Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
О.****д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах талбөргүй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ****ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаруулах төлбөргүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД