Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000099 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силкатын ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: ..../.

Шүүгдэгч ******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цогт нийтийн байрны тоотод “согтуу хүн хэрүүл маргаан хийгээд байна” гэх дуудлагын дагуу очсон тус аймгийн Цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ажил албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж зүүн хацар луу нь цохиж хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Дорнод аймгийн Цагдаагийн газарт жолоочоор ажилладаг юм. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн ахлах ахлагч хамт ... эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ... Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэрлэн сумын 1 дүгээр баг Цогт нийтийн тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очтол ******* гэгч нь эхнэртээ агсан тавьж, хэрүүл маргаан үүсгэж байсан. Улмаар би эхнэрээс нь дуудлага үнэлгээний хуудас бичээд асуулт асуугаад ярилцаж байхад ******* гэнэт миний нүүрэн тус газарт цохисон ... Тэгээд Гансүх бид хоёр *******ийг эрүүлжүүлэх байр руу аваад явсан... миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 09-10 тал/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгээд явж байтал Хэрлэн сумын 1 дүгээр баг Цогт нийтийн тоотод хэрүүл маргаан гараад байна гэх дуудлагын дагуу очсон. Тухайн үед ******* нь эхнэр архины мөнгө нэхсэн гээд хэрүүл маргаан болсон байсан. Жолооч нь *******ийн эхнэр дуудлагын үнэлгээний хуудас бөглүүж байх үед ******* нь нүүрэн тус газарт цохиж зодсон...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр 2 хүүдийн хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг Цогт нийтийн байрны тоотод оршин суудаг юм. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр ******* нь гаднаас согтуу ирж надаас архины мөнгө нэхэж хэрүүл маргаан үүсгэсэн. Улмаар би цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй хоёр цагдаагийн алба хаагч ирсэн. Орж ирээд нэг цагдаа нь надаас юм асууж байхад манай нөхөр ******* цохиод авсан дахин цохих гэж байхад хамт явж байсан цагдаа нь *******ийг аваад гэрээс гарсан...” гэжээ.  /хх-ийн 13-14 тал/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

            -Илтгэх хуудас, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/

-Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цогт нийтийн байрны тоотод “согтуу хүн хэрүүл маргаан хийгээд байна” гэх дуудлагын дагуу очсон тус аймгийн Цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ажил албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж зүүн хацар руу нь цохиж хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс 6 /зургаа/ сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч д шүүх хуралдааны товыг мэдэгдэх шүүх хуралдаанд оролцохгүй *******т ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж шүүхийн мэгдэгдэх хуудсан болон хэрэгт мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ