Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0086/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч *******,*******  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* / ,

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************** нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд иргэн иргэний үнэмлэх дээрх мэдээллийг ашиглан түүний нэр дээр “ ” ББСБ-ийн зээлийн аппликейшний эрх үүсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тухайн зээлийн эрхийг ашиглан 2 Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” төвийн 3 дугаар давхар, ажиллуулдаг 311 тоот гар утас худалдаалах лангуун дээр зарагдаж байсан iphone-X, Samsung note-10 plus маркийн гар утаснуудыг зээлээр худалдан авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажил болох Дархан сумын 12 дугаар багт байрлах “ ” төвийн 3 дугаар давхарт 5 дугаар эгнээний 311 тоот лангуунд сууж байтал 14 цагийн орчимд 27-28 орчим насны туранхай бор залуу ирээд “манай ах уурхайд ажилладаг юм, гар утас худалдаж авч явуулах гэсэн юм” гэхээр нь “болно оо, та ямар утас авах вэ” гээд лангуун дээрх утаснуудаа танилцуулсан. Тэгтэл “хоёр ширхэг гар утас худалдаж авах юм” гээд iphone-X, Samsung note-10 plus маркийн 2 ширхэг гар утсыг 2,550,000 төгрөгөөр худалдан авахаар “ ” ББСБ-аар дамжуулан аппликейшн ашиглаж цахимаар зээл авсан. Тухайн залуу өөр дээрээ биш ахынхаа нэр дээр авч байгаа гээд утасны цаанаас нэг залуутай яриулахаар нь хувийн мэдээллүүдийг нь авч цахимаар зээл гаргасан. Тус зээлийг авахын тулд зээлдэгчийн гар утсанд зургаан оронтой код ирж зээл баталгааждаг юм. “ ” ББСБ-аас дараа нь миний дансанд 5 хувь хасагдаад мөнгө нь орчихдог юм. 2022 оны 11 дүгээр сард “ ” ББСБ-аас “ -ыг зээлээ төлөхгүй байна, өөртэй нь холбогдож асуухад ямар нэгэн зээл аваагүй гээд байна” гэсний дагуу өөртэй нь холбогдож асуухад “би гар утасны зээл огт авч байгаагүй, яагаад над дээр зээл гарч ирээд байгааг мэдэхгүй байна” гэхээр нь залилуулснаа мэдээд банк бусын зээлийг өөрөө төлж барагдуулсан... Ер нь бол гарын үсэг зуруулж өөрийн биеэр оролцуулдаг юм. Тухайн үед “уурхайд ажилладаг ах нь ирэх боломжгүй, гар утас нь эвдэрчихсэн, яаралтай утасны хэрэг болсон” гээд байхаар нь дүү нь гэж өөрийгөө танилцуулсан залуугаар гарын үсэг зуруулсан юм... Нууц дугаар авсан утасны дугаар нь **** гэсэн дугаар байсан. Би банк бусын зээлийг энэ хүний өмнөөс хүүтэй нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,720,520 төгрөгөөр дарсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар зүйл/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “ ” ХХК-ийн ломбардад зээлийн мэргэжилтэн хийдэг. Би бүртгэлээс шүүж үзэхэд 4676 дугаарт******* гэдэг хүн бүртгэж Samsung note-10 plus  маркийн гар утас барьцаалж 400,000 төгрөгийн зээл авсан байна. Манайд анх 10 хоногийн хугацаатай барьцаалж зээл аваад... цаад тал нь 20 хоног хүлээгээд зарж борлуулдаг. Тус гар утас нь 2022 оны 11 дүгээр сард зарагдсан... Ямар хүнд зарсан тухай хэлж мэдэхгүй байна,... хүү шингээж 460,000 төгрөгөөр зарсан, ... Манайх хүүг нь шингээж зарсан болохоор ямар нэгэн хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би *******,******* гэх хүмүүсийг танихгүй. Би тухайн байгууллагаас /“ ” ББСБ/ гар утас зээлээр авч байгаагүй, 80828252 дугаарыг ч мэдэхгүй юм байна. Би “*****” банкнаас цалингийн зээл авах гэж байгаад “Нөмөр” гэх санхүүгийн байгууллагаас зээл авсан талаар мэдсэн. Тухайн зээлийг би өөрөө аваагүй учир “тийм зээл аваагүй” гэхэд... Дархан-Уул аймгийн “Тэди” төвөөс гар утас худалдан авсан байна гэсэн... зээл өгсөн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “ ” төвийн худалдагч над руу яриад миний буруу юм байна гээд би таны зээлийг хааж өгье гэсэн, ... Миний нэр дээр авсан байсан зээлийг барагдуулсан тул миний хувьд ямар нэгэн хохирол байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед санагдаж байна, нэг залуу орж ирээд бичиг баримтаа үзүүлээд iphone-X маркийн гар утас барьцаанд тавьсан. Нэр нь гэж байсан, ... гар утсыг нь 300,000 төгрөгөөр авсан. Энэ залуу урьд нь манайд энэ гар утсаа тавиад хоёр хонуулаад буцаагаад авч байсан болохоор би зүсийг нь хараад таньж байсан... Надад утас нь байгаа, эхлээд 10 хоног гэж байгаад дахин 10 хоног сунгаад нийт 20 хоног болсон... Гар утасны төлбөр хүүтэйгээ 318,000 төгрөгийн төлөлт хийгдсэн учир надад болон манай байгууллагад ямар нэгэн учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... *******г би танина... 2022 оны 10 дугаар сард шиг санагдаж ******* бид хоёр шинэ хороололд явж байгаад тааралдтал “та ямар утастай байгаа вэ, би ломбардад iphone-X маркийн гар утас 250,000 төгрөгөөр тавьсан байгаа, төлбөрийг нь төлөөгүй алдах гээд байна, та авах уу” гэхээр нь би авъя гээд хуучин Дарханд үйл ажиллагаа явуулдаг “Тулгат багана” нэртэй ломбардаас 300,000 төгрөг төлж авсан. Тэгээд би хэрэглэж байгаад мөнгөний хэрэг гараад “Золбоо” ломбардад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөгөөр тавьсан болохоор ямар нэгэн хохирол гомдол байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

“Капитал  зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...iphone-X, маркийн гар утас 1 ширхэг, Samsung note-10 plus маркийн гар утас 1 ширхэг 2,550,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Яллагдагч******* ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... бид 2 апликейшнаас дээрх 2 гар утасны мөнгө гэж 2,550,000 төгрөгийн зээл гаргасан. Энэ мөнгөнөөс бид хоёр буцааж огт мөнгө төлөөгүй байгаа. Сүүлд нь сонсоход дээрх апликейшнаас авсан мөнгийг гар утасны лангууны эгч өөрөө төлж барагдуулсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, “*****” төвийн 3 дугаар давхарт байрлах гар утасны худалдаа явуулдаг 10-1 дугаартай лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа “iphone 11pro, Samsung J7, Samsung S21 ultra, Zfold-2, Samsung note-20” маркийн 5 төрлийн гар утсыг завшиж 8,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “***” худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг юм. 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд гэдэг залууг худалдагчаар ажиллуулсан юм. Тэгтэл манай худалдагч миний лангуунаас надад хэлэлгүй iphone 11 pro болон Samsung J7 маркийн гар утаснуудыг авсан байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа Samsung S21 ultra маркийн гар утсыг өөртөө Zfold-2  маркийн гар утсыг ээждээ Samsung note-20 найздаа тус тус зээлээр авч одоо хүртэл төлж барагдуулахгүй залилсан. Эхлээд утсаар холбогдоод байдаг байсан сүүлдээ утаснууд нь холбогдохгүй фейсбүүк дээр блок хийгээд алга болсон. Нийт надад iphone 11pro 1,600,000 төгрөг, Samsung J7 200,000 төгрөг, Samsung S21 ultra 2,500,000 төгрөг, “Zfold-2”  2,500,000 төгрөг, Samsung note-20 1,400,000 төгрөгний үнэтэй 5 шихрэг гар утасны 8,200,000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулснаас ******* надад 1,000,000 төгрөг өгөөд бас цалингаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг суутгаад 5,700,000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Би 2022 оны 05 дугаар сард iphone 11 pro маркийн гар утас аваад 1 сар орчим алга болоод эргэж ирээд надаас гуйгаад ажилдаа орсон юм. Тэгтэл өөрийн ээж болох Түмэндэмбэрэлд Zfold-2 маркийн 2,500,000 төгрөгийн утас надад хэлэлгүй зээл нэрээр хувьдаа авсан байсан. Мөн өөрийн найздаа Samsung note-20 маркийн гар утсыг надад хэлэлгүй хувь зээлээр өгсөн байсан. Би гар утаснууд байхгүй болсон, дутаасан болохыг өөрт нь хэлээд цалингаасаа суутгуулаад ч хамаагүй надад ажиллаад тооцоогоо дуусга гэж хүртэл хэлсэн тэгээд сураггүй албаг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Samsung Zfold-2 гэдэг гар утас ашиглаж байгаа. Би Samsung Zfold-2 маркийн гар утсыг 2022 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санаж байна манай хүү ******* над руу залгаад ээж таны iphone 11 pro маркийн гар утсыг зараад зөрүү нэмээд Samsung Zfold-2  маркийн гар болгоод өгье гэж хэлээд миний гар iphone 11 pro маркийн гар утсыг аваад надад лангуу зарагдаж байсан Samsung Zfold-2 маркийн гар утсыг манай хүү ******* надад авчирч өгсөн юм. Түүнээс хойш энэ гар утсыг барьж байна. Би өөрийн iphone 11 маркийн гар утсыг ер нь зараад iphone 11 pro макс болгох гэж байсан юм. Тухайн үед манай хүү ******* гар утасны лангуу дээр суудаг байж байгаад миний гар утсыг нэг хүнд 1,400,000 төгрөгөөр зараад оронд нь намайг барьж бай гээд Samsung Zfold-2 гэдэг гар утсыг өгөөд манай лангуун дээр iphone 11 pro макс ирэхээр би танд солиод өгнө гэж хэлсэн юм. Тэгээд би сүүлд Т.Ундрахбаяр гэх эмэгтэйд гар утасны зөрүү мөнгө гэж данс руу нь 400,000 төгрөг шилжүүлсэн юм энэ талаар Т.Ундрахбаяр мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар тал/,

“Капитал  Зууч" ХХК-ийн 2023 оны 01 дүгээ сарын 02-ны өдрийн “iphone 11pro, Samsung J7, Samsung S21 ultra, Zfold-2, Samsung note-20” маркийн гар утас зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 06 дугаар сарын байдлаар 8,200,000 /найман сая хоёр зуун мянган/ төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/,

Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын дундуур би гэх хүний гар утасны лангуун дээр ажилд орсон. Ингээд үүнээс хойш хэсэг хугацаанд ажиллаж байгаад гэх хүнээс нэг гар утас гуйж аваад цалингаасаа хасуулж төлөхөөр болсон. Энэ үед би Samsung S21 ultra маркийн гар утас авсан. Тэр газар утас нь 2,500,000 төгрөгний үнэтэй байсан. Үүний дараа эгчтэй дахиж уулзаад Samsung Zfold-2 маркийн гар утсыг зээлэхээр авахаар хэлж тохироод ээждээ авч өгсөн. Үүний дараахан би Samsung J7 маркийн гар утсыг мөн л хэлж авсан боловч гадаа сагс тоглож байгаад алга болгосон. Үүний дараа ээжийн ажлын эгчид Samsung note 20 маркийн гар утсыг зээлээр авч өгсөн. Зөрүүд нь Samsung note-10 маркийн гар утсыг авсан. Хамгийн сүүлд iphone 11pro маркийн гар утас авсан боловч мөн л хаясан. Ингээд би эгчид 5 гар утасны өртэй болсон үүнээс төлж барагдуулаад одоо 5,300,000 орчим төгрөгний өртэй үлдсэн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55, 87-88 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн бусдын иргэний үнэмлэхийн мэдээллийг ашиглаж, гэх хүн өөрөө зээлээр утас авах гэж байгаа мэт дүр эсгэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,550,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг, ******* нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж худалдагчаар ажиллаж байхдаа 8,200,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг гар утсыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Э.Энхмөнх, ******* нарын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч ******* г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ***нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирол төлбөрт шүүгдэгч нараас 1,670,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч******* 835,000 төгрөгийг төлж барагдуулсан ба шүүгдэгч ******* өөрт оногдох хувийг төлж барагдуулахаа илэрхийлж, хохирогчтой 2023 оны 6-р сарын 1-нээс өмнө төлөх санал гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирол төлбөрт шүүгдэгч ******* гаас 3,700,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* төлж барагдуулахаа илэрхийлж мөн хохирогчтой 2023 оны 6-р сарын 1-нээс өмнө төлөх санал гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч *******гаас 4,535,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, -д 835,000 /найман зуун гучин таван мянган/ төгрөг, хохирогч Дархан-Уул аймаг, /-т 3,700,000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг тус тус  олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Энхмөнх, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч******* өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, нийт 165,000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт торгох ялыг 285,000 төгрөгөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* өд оногдуулсан 285,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд, сар бүр 95,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

 

Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Т.Ундрахбаяр хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж хүсэлт гаргасан, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас илүүгүй хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлж, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журgмлан ****, Т*** нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, ***г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч******* өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******* д шүүхээс оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас илүүгүй хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлж, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* ийн энэ хэрэгт цагдан хоригдсон энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, нийт 165,000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт торгох ялыг 285,000 төгрөгөөр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд, сар бүр 95,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гаас нийт 4,535,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, -д 835,000 /найман зуун гучин таван мянга/ төгрөг, хохирогч Дархан-Уул аймаг, /-т 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг тус тус  олгосугай.

 

7 Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч******* өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД